Оюунлаг Оршихуй

  • Home
  • Оюунлаг Оршихуй

Оюунлаг Оршихуй Цахим Өртөө Холбоо ТББ, Британи дахь Монголчуудын Холбооноос санаачлан эхлүүлсэн "Оюунлаг Оршихуй" цуврал уулзалтын нүүр хуудас

28/10/2024

Өмнөх дугаарын зочин Оксфордын докторант Б.Марал, ирэх дугаарын зочин Кембрижийн доктор Т.Ганбаатар нарын хийж буй судалгаа шинжилгээний ажлын талаар ийм сонирхолтой яриа өгч байсан байна. Одоо тэдний маань багийн судалгааны ажил хэр ахицтай явж байгаа бол, бас ямар шинэ содон мэдээ мэдээлэл байгаа бол гэдгийг анхааралтай хүлээж байнаа. Та бүхэн 11-р сарын 16-нд хүрэлцэн ирж оролцвол илүү их мэдээлэл бас шинэ санаа, боломж олж авнаа гэдэгт эргэлзэхгүй байна.
https://www.facebook.com/mnbmongoliinmedee/videos/9067101436648462/?mibextid=rS40aB7S9Ucbxw6v

Манай ирэх сарын Оюунлаг Оршихуйн танхимын дугаарын зочин PhD Т.Ганбаатарын гэр бүлийн тухай ийм нэгэн ярилцлага хэдэн ж...
25/10/2024

Манай ирэх сарын Оюунлаг Оршихуйн танхимын дугаарын зочин PhD Т.Ганбаатарын гэр бүлийн тухай ийм нэгэн ярилцлага хэдэн жилийн өмнө duuren.life БИД ИНГЭЖ ЭХЭЛСЭН page дээр гарч байсан байна.

“Тугалын зэлэн дээр бяруу унаж явсан хүү Кэмбрижийн “Монгол эффект” болсон түүх

Ж.Ариунгэрэл
БИД ИНГЭЖ ЭХЭЛСЭН
Англи улсын Кэмбрижийн их сургуулийн докторын дараах судлаач Т.Ганбаатарын гэргий Ж.Батчимэг манай “Бид ингэж эхэлсэн” булангийн зочноор уригдаж ийн ярилаа.
Манай гэр бүлийн хүн бид хоёр хар багаасаа биесээ гадарлах ч их сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу тус тусын ажлаа хийж явахдаа дотносож гэр бүл бололцон 2015 онд хүүгээ төрүүлсэн. Бусад гэр бүлүүдийн л адил ипотекийн зээлтэй. Нэг цалин зээлэнд, нөгөө цалин амьжиргаанд. Залуу гэр бүлийн амьдрал яаж үргэлжилдэг билээ, түүн шиг л байсан. Гэхдээ бидэнд нэг том ялгаа байв. Тэр нь, хоёулаа гадагшаа явж сурахыг хүсдэг. Хөдөө сумаас ирцгээсэн, аав ээжүүд маань жирийн ажилчин хүмүүс болохоор өөрсдөө л ямар нэгэн боломж бий болгохгүй бол амар бүтэх зорилго биш байлаа. Ингээд 2016 оны өвөл том шийдвэр гаргаж нөхөр маань төрийн албаны ажлаасаа гарч магистрт суралцангаа багшлахаар шийдсэн юм. Ажил цуглах, тарах үеийн түгжрэлд хугацаа алдахгүйн тулд өглөө 5 дөхүүлж яваад орой 23 цагт гэртээ ирдэг байсан. Төгсөлтийн баяраараа индэрт гарч үг хэлэхдээ “Хүүгээ унтаагаар гарч, унтаж байхад нь ирдэг байсан болохоор өсөж том болохыг нь мэдэлгүй өнгөрөөсөн” гэж яриад уйлж билээ. Тийм л завгүй, цаг наргүй зүтгэсэн. Ингээд 2017 онд сайн багш нарын тус дэм, өөрийнхөө хичээл зүтгэлийн ачаар Япон улсын Кюүшүгийн их сургуульд докторын зэрэг горилон суралцах боломж олдсоноор бид 2017 оны 10 дугаар сард Япон улсыг зорьсон юм.

Эхний нэг жил бид гэр бүлтэй хүмүүст зориулсан оюутны байранд амьдардаг байлаа. Манай хүний лаборатори уг нь унадаг дугуйгаар таван минут орчим яваад гэртээ ирчихээр зайтай. Тэгсэн хэрнээ л богинохон ч гэсэн гарч орох тэр хугацааг алдмааргүй санагдаад хоолыг нь би гэртээ хийчихээд сургуулийнх нь үүдэнд аваачиж өгдөг байсан. Цаг хугацаа тийм үнэтэй. Нөхөр маань ажил дээрээ 24 цаг, заримдаа бүр 36 цагаар ажиллаж туршилт, судалгаануудаа огт унталгүй хийнэ. Олон цаг унтахгүй явчихаар дээр доор гишгэлээд л, цочтол янз бүрийн сэдвээр яриад л яг согтуу хүн шиг болчихно. Нүд нь улаанаараа эргэлдчихсэн хэрнээ л хүү бид хоёрт цаг гаргах гэж хичээж байгааг нь харахаар өрөвдмөөр. Эхний хагас жилийг гэхэд л зөвхөн судалгааны эрдэм шинжилгээний ажлууд уншихад зориулсан. Мэдэхгүй үгсээ орчуулж алаг эрээн юм л уншаад байна. Сүүлд нүүхээр болоод докторт сурч байх үеийнх нь уншсан материалуудыг тоолоход 1000 орчим болсон байсан. Өдөрт бараг нэг эрдмийн ажил уншдаг байсан гэсэн үг.
Миний хувьд мэдээж нөхөртэйгээ харьцуулж ярихааргүй ч бас тийм ч амар байгаагүй ээ. Хүүгээ цэцэрлэгт нь хүргэчихээд цагийн ажил хийж, тарах үед нь аваад хамтдаа харина. Мэдээж гэрийнхээ бүх ажлыг нугална. Ямар сайндаа усанд орж байхдаа усан дотроо гялс дугхийгээд авдаг байж билээ. Дараа нь бид хотын төв рүү нүүж нөхрийн ажлын хуваарь арай зөөлөрсөн. Гэхдээ л өглөө 5 цагт босдогоороо босож хүү бид хоёрыг сэртэл хоёр цаг хэртэй гэртээ ажиллаад, гурвуулаа хамтдаа гардаг болов. Гэр бүлдээ гаргах цагтай болж Япон оронд амьдарч байгаагаа тэр үед л мэдэрч, бусад хотуудаар хааяа аялан дурсамж бүтээдэг болов оо.
Тухайн үед хэн хэнд маань шантарч ухрах, залхаж буцах тухай бодол төрж байгаагүй. Магадгүй, нөхөр маань доктороо амжилттай хамгаална, хүү бид хоёр аавыгаа төгстөл тусалж хичээнэ. Дараа нь англиар ярьдаг аль нэг улс руу явна гэх мэтээр дараа дараагийн зорилгоо Японд ирэхдээ л тов тодорхой бодчихсон учраас зогсоогүй байх. Одоо ч гэсэн дараагийн зорилгуудаа өөрсдийнхөөрөө төсөөлчихсөн байгаа. Хүн ер нь өөрийнхөө бодол хүслийн хэмжээнд амьдарч, үнэхээр итгэж чадвал ухамсартай ухамсаргүйгээр төсөөлөлдөө хүрч чаддаг юм байна гэдэгт би итгэдэг.
Өнгөрсөн жил Кэмбрижийн их сургуулиас урилга авах үед бидний өмнө гурван сонголт байв. Эхнийх нь доктор хамгаалсан сургуульдаа орон тооны профессор болж үлдэх, дараагийнх нь АНУ-ын Лос-Аламосын үндэсний лабораторид судлаачаар ажиллах, сүүлийнх нь Кэмбрижийн урилга. Нөхрийн маань дөрвөн жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд бидэнд ирсэн энэ боломжуудаас сонголт хийх амар байгаагүй. Бид тэр үед Японд байнгын оршин суугч болоод амьдаръя гэсэн бодолтой болчихсон байлаа. Дөрвөн жил хуримтлуулсан туршлага, хичээл зүтгэлийн үр дүнд амьдрал маань бүхэлдээ тогтуун сайхан. Амьдарч байсан Фүкүока хот маань үнэхээр найрсаг хүмүүс, үзэсгэлэнтэй байгальтай, амьдрах таатай орчин бүгд бүрдсэн сайхан газар. Амьдрахад хамгийн тохиромжтой дэлхийн 10 хотын нэг гэгддэг гэсэн судалгаа ч байдаг. Дурдахгүй өнгөрч боломгүй бас нэг том хүчин зүйл бол тэнд олж авсан гэр бүлийн найзууд маань. Нутаг ус, ойр дотнын хүмүүсээсээ хол байхад чин сэтгэлээсээ тусалж дэмждэг сайн найзуудтай байна гэдэг азтай хэрэг шүү. Англи явах шийдвэр гаргахад тэдний маань тус нөлөө их байсан.

Бид хоёр нэг хэсэг орой ажлаасаа ирүүтээ том цаас дэлгэж тавьж байгаад өөрсдөд маань ирсэн саналуудын давуу болон сул талыг жагсааж бичээд ярилцдаг байв. Хэд хоног ярилцаж байж шийдвэрээ гаргасан даа. Найз гэр бүлүүд маань ч Англи явахыг зөвлөсөн. Анх гэр бүл болсон цагаасаа л бид хоёр биеийн амрыг бодох, их мөнгөтэй баян болох зэргийг чухалчилж байгаагүй. Нөхрийн маань эрдмийн ажил, судалгаа шинжилгээний ирээдүйг бид илүүд үздэг байсан учраас Англи явах шийдвэрт хүрсэн. Ингэж манайх гэдэг айл Кэмбрижийн айл болсон юм. Кэмбрижийн айл болсон түүх маань ингэж эхэлсэн юм.
Таван жилийн өмнө Японд анх ирчихээд “Дэлхийн хамгийн шилдэг эрдэмтэд оюуны бүтээлээ нийтлүүлдэг “Nature” сэтгүүлд эрдмийн ажлаа хэвлүүлнэ дээ” гэж ярихыг нь сонссон хүмүүс бараг бүгдээрээ итгээгүй байх. Арга ч үгүй юм даа. Япон улсын Засгийн газрын тэтгэлгийг авсан ихэнх хүн “Яаж төгсөнө дөө, яаж ард нь гарна даа” л гэсэн бодол тээдэг шиг санагддаг. Завхан аймгийн Идэр сумын хөдөө талд тугалын зэлэн дээр бяруу унаад явж байсан жаахан хүү дэлхийн топ Кэмбрижийн их сургуульд докторын дараах судалгааны ажил хийгээд, анх удаа монгол, залуу эрдэмтэнтэй ажиллаж байгаа найзууддаа хүндлэгдэж “Монгол эффект” гэж дуудуулаад явж байна гэж төсөөлөөгүй байх аа.
“Монгол эффект” нэрний учир нь, судалгааныхаа хүрээнд өмнө нь ямар ч судлаач ажиглаж байгаагүй шинэ үзэгдэл олж нээгээд түүнийгээ эрдмийн ажил болгож хэвлүүлэхээр үргэлжлүүлэн судалж байгааг багийнхан нь мэдчихээд хүндлэл, шоглолыг хамтатган ийм нэр өгсөн юм аа.
Түмэн-Өлзийн Ганбаатар, Жадамбын Батчимэг нар 1998-2008 онд Завхан аймгийн Идэр, Шилүүстэй суманд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Нөхөр Т.Ганбаатар нь МУИС-ийг химийн инженер мэргэжлээр төгсөж, нанотехнологийн чиглэлээр “Шинэ Монгол” технологийн дээд сургуульд магистраар суралцаж, Япон улсын Кюүшүгийн их сургуульд химийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо Англи улсын Кэмбрижийн их сургуульд докторын дараах судлаачаар ажиллаж байна. Т.Ганбаатар хүний биед хор нөлөөгүй шинэ түвшний X-ray гаргаж авах төсөлд багтаж багийнхаа нэг хэсгийг хариуцан ажиллаж байгаа юм. Эхнэр Ж.Батчимэг МУБИС-ийг Эдийн засагч, статистикчаар төгсөж Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуульд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалжээ. Тэд Английн Кэмбриж хотод гэр бүлээрээ амьдарч байна.”

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fduuren.life%2Fpost%2F6601%3Ffbclid%3DIwZXh0bgNhZW0CMTEAAR0T1gHWu9uyxmfZTc86S-ErzvEbYurCCpfN-gCCjJIF2zK3REIP72C58aY_aem_x2RZFLzPC096E-ZW9HasTQ&h=AT0g7yniw19ypfLn_CMcij_H2ezif-Ufe1F-Uk9jV-ivuAsaPFjDMAChJQ3Ek7wOoiJkXLkfo0OTcUB0CiURrq8nrBHwxtekag626xFxKoDdkCmMSPKH_1aIYAUstK4E5TCi8IxJrstROBo&s=1

Тугалын зэлэн дээр бяруу унаж явсан хүү Кэмбрижийн “монгол эффект” болсон түүх

2024 оны 11-р сарын 16-ны Бямба гарагт “Оюунлаг оршихуй”-н ээлжит  уулзалт Kensington Aldridge Academy-ын уулзалтын танх...
23/10/2024

2024 оны 11-р сарын 16-ны Бямба гарагт “Оюунлаг оршихуй”-н ээлжит уулзалт Kensington Aldridge Academy-ын уулзалтын танхимд болно. Энэ удаагийн зочин илтгэгчээр Кембриджийн Их Сургуулийн Химийн Инженер, Биотехнологийн тэнхимийн судлаач PhD Ganbaatar Tumen-Ulzii урилгаар ирж хийж буй судалгааны ажлын талаар сонирхолтой илтгэл тавьж ш/у технологийн чиглэлээр нээлттэй ярилцана. Та бүхэн хүрэлцэн ирж оролцоорой!

#оюунлагоршихуй

Хамтран зохион байгуулагч:
Embassy of Mongolia in the UK
Цахим Өртөө Сүлжээ UK Javkhaa Joy
Британи дахь Монголчуудын Холбоо - Bataa Tserenbat
MSU - Mongolian Students' Union in the UK
Цогбадрах Эрдэнэбулган

22/10/2024

Оюунлаг Оршихуйн ээлжит уулзалт, яриа
11-р сарын 16-ны Бямба гарагт 16-18 цагт Лондонд болно. Удахгүй дэлгэрэнгүй зар гарна.

2024 оны 1-р сарын 27-ны Бямба гарагт “Оюунлаг оршихуй”-н энэ оны анхны  уулзалт Элчин сайдын яаман дээр амжилттай болло...
28/01/2024

2024 оны 1-р сарын 27-ны Бямба гарагт
“Оюунлаг оршихуй”-н энэ оны анхны уулзалт Элчин сайдын яаман дээр амжилттай боллоо. Зочин илтгэгчээр Оксфордын их сургуулийн Инженерийн докторант, Британийн Засгийн газрын "Satellite Applications Catapult" инновацийн төвийн сансрын зайнаас тандан судлалын ахлах зөвлөх, саяхан Дубайн COP28 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн чуулганы "Data Science and AI" шагналт Maral Bayaraa -аа маань оролцож өөрийн хийж буй Сансрын зайн тандалт судалгаа, хиймэл оюун ухааныг бусад олон өөр салбарын практикт хэрэглэх судалгаа ба боломжийн талаар илтгэл тавьж, олон сонирхолтой асуулт хариулт өрнүүлсэн нэгэн оюунлаг орой болж өнгөрлөө. Өмнө нь сансрын хиймэл дагуулын тандалт судалгааг сансрын пуужин мэт холоор төсөөлдөг байсан байж, харин одоо сансрын технологи, хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтөн бидний өдөр тутмын хэрэглээнд ойрхон болж ирснийг жишээ баримтаар мэдэж авлаа. Жишээ нь: уул уурхайн хог хаягдлын нуранги аюулаас сэргийлэх, илүү үр дүнтэй геологийн хайгуул хийх, газар нутаг хилийн маргаан таслах, газар тариалан хөдөө аж ахуйн ажиглалт хийх г.м. олон салбарт ашиглах боломжтой болж ирж байна.
Англи дахь Монгол залуус маань Оюунлаг оршихуйн танхимын уулзалтаа болон дараа нь залгаад болдог чөлөөт ярилцлага, networking event-ээ маш их санасан нь мэдрэгдлээ. Энэ удаад бас нэг ажиглагдсан онцлог нь илүү олон мэргэжлийн болон академик оюутан залуус ирж оролцож байгаа нь сайхан байлаа. Мөн шинээр Англид сурч/ажиллахаар ирсэн залуус маань хоорондоо нүүр тулан танилцацгаасан бөгөөд академик & мэргэжлийн болон найз нөхдийн холбоогоо өргөжүүлсэн гэдэгт найдаж байна.

#оюунлагоршихуй

Хамтран зохион байгуулсан:
Embassy of Mongolia in the UK
Британи дахь Монголчуудын Холбоо - Bataa Tserenbat
MSU - Mongolian Students' Union in the UK - Namuun Sandag-ochir
Сурвалжилсан Azaa Studio - Tsamba Azaa
Цогбадрах Эрдэнэбулган
Цахим Өртөө Холбоо Tsahim Urtuu Suljee - Davaadorj Choimpog болон хүрэлцэн ирсэн
Та нартаа бүгдэд нь маш их баярлалаа

“Оюунлаг оршихуй” танхимын уулзалтаар эргэн ирж байна. Энэ удаагийн зочин илтгэгчээр Оксфордын их сургуулийн Инженерийн ...
09/01/2024

“Оюунлаг оршихуй” танхимын уулзалтаар эргэн ирж байна. Энэ удаагийн зочин илтгэгчээр Оксфордын их сургуулийн Инженерийн докторант, Британийн Засгийн газрын "Satellite Applications Catapult" инновацийн төвийн сансрын зайнаас тандан судлалын ахлах зөвлөх, саяхан Дубайн COP28 буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн чуулганы "Data Science and AI" шагналт Б.Марал оролцож сонирхолтой илтгэл тавина.
Та бүхэн хүрэлцэн ирж сонирхсон чиглэлээр асуулт тавьж идэвхтэй оролцоно уу!

Maral is a DPhil researcher at the University of Oxford and a senior Earth Observation Consultant at the Satellite Applications Catapult. Her DPhil research is funded by an Industrial Fellowship from the 1851 Royal Commission. She is also a Keeley Senior Scholar of Wadham College, University of Oxford. Most recently, Maral has won an award for innovation in Data Science and AI from the Prototypes of Humanity at COP28 in Dubai.

Previously, she was a Remote Sensing analyst at Airbus Defence and Space, and holds an MSci in Geology from the University of Bristol.

--------------
Presentation topic:
“Space today is far more than space science, robotic and human exploration. Space has become strategic for the prosperity of any nation. Space policy is climate policy, industrial policy and security policy. It is a crucial tool for addressing global challenges. Space has become a topic at the global negotiation table’’ said Josef Aschbacher, the General director of the European Space Agency. Maral will expand on this concept and explore the role of space and AI technologies in addressing some of the biggest challenges of our day. Drawing on from her experiences in a wide range of innovative projects in mining to sustainable finance and environmental monitoring, she will present on how we can harness the power of these technologies for good. There will be an emphasis on the need for multi-disciplinary cooperation to address these challenges, therefore, professionals or students in many disciplines, from engineering, education, finance or humanitarian development are all likely to benefit from space technology. Finally, she will paint a picture of the various space/earth observation/ innovation strategies taken by different countries and its potential implications for Mongolia.
#оюунлагоршихуй

Зохион байгуулагчид:
Embassy of Mongolia in the UK
Mongolian Students' Union in the UK
Цахим Өртөө Холбоо - Davaadorj Choimpog
Британи дахь Монголчуудын Холбоо

31/12/2023
“Оюунлаг оршихуй” подкаст. Монгол улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Энхсүх Монгол Британийн хоо...
31/12/2023

“Оюунлаг оршихуй” подкаст. Монгол улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Энхсүх

Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойд зориулсан “Оюунлаг оршихуй” 60 дугаар подкастын хаалтад Монгол улсаас ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Энхсүх уригдан оролцож энэхүү тэмдэглэлт ойн жил 2 орны хооронд эдийн засаг, улс төр, соёл урлаг, боловсрол шинжлэх ухаан, хүмүүнлэгийн зэрэг олон салбарт ямар тэмдэглэлт үйл явдлууд болж өнгөрснийг нэгтгэн дүгнэхийн ялдамд ирж буй шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ!

Тухлан сонирхоно уу!

uk 🇲🇳 #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй

Зохион байгуулагчид:
Embassy of Mongolia in the UK
Bataa Tserenbat
Davaadorj Choimpog
Цогбадрах Эрдэнэбулган
G-Studiomn / Жи-СтудиМН
UuganaaChat Uuganbayar Brumpton

Монгол Британийн хооронд дипломат харилцаа тогтсоны 60 жилийн ойд зориулсан “Оюунлаг оршихуй” 60 дугаар подкастын хаалтад Монгол улсаас ИБУИНХУ-д суугаа Онц...

“Оюунлаг оршихуй” подкастын 60 дахь дугаарт 2000-аад оны эхээр Британид ирж суурьшсан Ардчилсан Холбооны хөх тугийн загв...
28/12/2023

“Оюунлаг оршихуй” подкастын 60 дахь дугаарт 2000-аад оны эхээр Британид ирж суурьшсан Ардчилсан Холбооны хөх тугийн загварыг зохиогч, мэргэжлийнхэнийхээ дунд Марк-ийн хэмээн нэрлэгддэг зураач, уран бүтээлч Тодын Отгобаяр Otgonbayar Tod уригдан оролцлоо

Британийн Монголчууд дундаа “зураач Отгоо ах” хэмээн хүндлэгдсэн тэрээр өөрийн Британид ирсэн учир шалтгаан, ардчилсан хувьсгалд оролцож явсан үеийн дурсамж, Англид ирээд уран зургийн төрөл бүрийн урсгалууд, тэдгэрэийн сэтгэлгээний онцлогийг шимтэн судалж, тэр бүрд өөрийгөө сориж илэрхийлж буй,, мөн Монгол маркийн түүхийг дэлгэсэн дурсамж номоо тэрлэж байгаа талаараа хууч хөөрөв.
Тухлан сонирхоно уу!

uk 🇲🇳 #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй

Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, @Чоймбог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, Ganzo Ulaan UuganaaChat

“Оюунлаг оршихуй” подкастын 60 дахь дугаарт 2000-аад оны эхээр Британид ирж суурьшсан Ардчилсан Холбооны хөх тугийн загварыг зохиогч, мэргэжлийнхэнийхээ дунд...

“Оюунлаг оршихуй” подкастын 59 дэх дугаарт Волейбол сонирхогчдын СОЁМБО клубын хамт олноо төлөөлж уг клубыг үүсгэн байгу...
26/12/2023

“Оюунлаг оршихуй” подкастын 59 дэх дугаарт Волейбол сонирхогчдын СОЁМБО клубын хамт олноо төлөөлж уг клубыг үүсгэн байгуулагч, Британи дахь Монголчуудын Холбооны УЗ-н гишүүн, Спортын мастер З.Отгонбаяр, багийн ахлагч, спортын мастер О.Алтанцэцэг, клубын гишүүн С.Дуламдорж нар оролцлоо

Тэд 2013 оноос хойш волейболын спортыг Британид суугаа монголчуудынхаа дунд дэлгэрүүлэхийн тулд хийж буй ажил үйлс, бусад орнуудад болж буй тэмцээнүүдэд Британийн монголчуудын багаа бүрдүүлэн оролцож буй байдал, Элчин сайдын яамны оролцоо, дэмжлэг, энэ спортыг тойрон хамт олон бүрдэж бусад спортын клубуудтэйгээ хэрхэн дэм дэмэндээ хамтран ажиллаж буй болон цаашпдын төлөвлөгөө зорилтынхоо талаар хууч хөөрлөө.

Тухлан сонирхоно уу!

uk 🇲🇳 #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй

Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймбог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat

“Оюунлаг оршихуй” подкастын 59 дэх дугаарт Волейбол сонирхогчдын СОЁМБО клубын хамт олноо төлөөлж уг клубыг үүсгэн байгуулагч, Британи дахь Монголчуудын Холб...

“Оюунлаг оршихуй” подкаст 58 дахь дугаарт түүхч мэргэжилтэй, Net A Porter компанид туслах загвар бүтээгч, Британи дахь М...
24/12/2023

“Оюунлаг оршихуй” подкаст 58 дахь дугаарт түүхч мэргэжилтэй, Net A Porter компанид туслах загвар бүтээгч, Британи дахь Монголчуудын 2 дах үеийн, тэр дундаа Британи Монгол гэр бүлээс төрсөн үеийнхэний нэгэн төлөөлөл Ануугийн Маяа уригдан оролцлоо.

Маяа Лондонд төрж Баруун Сассэкс-т өссөн, Йоркийн Их Сургуульд түүхч мэргэжлээр суралцаж төгссөн. Өдгөө Net A Porter компанид стайлистээр ажиллаж байна.

Подкастын энэ удаагийн дугаараар бид түүний хүүхэд болон оюутан ахуй нас, өнөөгийн ажил мэргэжил, холимог гэр бүлээс гаралтай байхын онцлог, Монгол гарал үүслийн талаархи бодол сэтгэгдэл гээд цөөнгүй сэдвийг тойрон ярилцав.

Тухлан сонирхоно уу!

uk 🇲🇳 #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй

Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймпог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat

“Оюунлаг оршихуй” подкаст 58 дахь дугаарт түүхч мэргэжилтэй, Net A Porter компанид туслах загвар бүтээгч, Британи дахь Монголчуудын 2 дах үеийн, тэр дундаа Б...

“Оюунлаг оршихуй” подкастын 57 дахь дугаарт Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн баг...
22/12/2023

“Оюунлаг оршихуй” подкастын 57 дахь дугаарт Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш, Доктор Ариел Ахэрн, Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн докторант Г.Мөнх-Эрдэнэ оролцлоо.

Др Ариел сүүлийн 20 орчим жил Монголын бэлчээрийн мал аж ахуйн талаар судалж докторын ажлаа Монгол малчдын амьдрах ухаан, соёл ахуйтай уялдуулан хийсэн бөгөөд Монголын малчин ахуйгаас суралцах олон зүйлсийн талаар судалгаа шинжилгээ хийж бүтээлээ олон улсад танилцуулж яваа нэгэн. Түүний удирдлага дор докторын ажлаа бичиж буй МУИС-н Антропологийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ цахим эринд малчид хэрхэн дасан зохицож буй талаархи сэдвийг яагаад сонгосон болон бусад сэдвийн эргэн тойронд зочид маань хуучиллаа.

Тухлан сонирхоно уу!

uk 🇲🇳 #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй

Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймпог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat

“Оюунлаг оршихуй” подкастын 57 дахь дугаарт Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш, Доктор Ариел Ахэрн, Оксфордын их ...

“Оюунлаг оршихуй” подкастын 56 дахь дугаарт Оксфордын Монголчуудын төлөөлөл оролцлоо.2000 оны эхээс Оксфордод Монголчууд...
20/12/2023

“Оюунлаг оршихуй” подкастын 56 дахь дугаарт Оксфордын Монголчуудын төлөөлөл оролцлоо.

2000 оны эхээс Оксфордод Монголчууд хэсэг бүлгээр суурьшиж эхэлсэн билээ. Тэдний нэг нь их эмч Норовын Батсайхан. их эмч Өсөхбаярын Батчимэг нарын гэр бүл юм. Энэ удаагийн дугаараар тус хотод ирж буцдаг Монголчуудын халуун ам бүлийг цуглуулж нэгтгэж эргэх холбоотой байдаг Батсайханыхаа гэр бүлд өнөө үед Оксфордын Их Сургуульд эрдэм номын мөр хөөж яваа залуусын төлөөлөл цуглаж өнгөрсөн өнөөгийн дурсамж сэдрээн хуучилав

Подкастын энэ дугаарт бие даасан судлаач, Доктор Н.Батсайхан, Оксфордын Их Сургуулийн Weatherall Institute Molecular Medicine-н судлаач Доктор Ө.Батчимэг, Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш, Доктор Ариел Ахэрн Оксфордын их сургуулийн Газар зүй, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн докторант Г.Мөнх-Эрдэнэ, Оксфордын их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрант Б.Сайнбуян,
Оксфордын их сургуулийн Нийтийн удирдлагын магистрант Т.Түмэнцэнгэл нар оролцож хууч яриа дэлгэв.

Тухлан сонирхоно уу!

uk 🇲🇳 #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй

Зохион байгуулагчид:
Embassy of Mongolia in the UK
Bataa Tserenbat
Davaadorj Choimpog
Цогбадрах Эрдэнэбулган
G-Studiomn / Жи-СтудиМН
UuganaaChat Uuganbayar Brumpton

“Оюунлаг оршихуй” подкастын 56 дахь дугаарт Оксфордын Монголчуудын төлөөлөл оролцлоо.2000 оны эхээс Оксфордод Монголчууд хэсэг бүлгээр суурьшиж эхэлсэн билээ...

“Оюунлаг оршихуй” подкастын 55 дахь дугаарт Shinny Gym-н эзэн, Британийн Мэргэжлийн боксийн хөнгөн жингийн аварга асан С...
19/12/2023

“Оюунлаг оршихуй” подкастын 55 дахь дугаарт Shinny Gym-н эзэн, Британийн Мэргэжлийн боксийн хөнгөн жингийн аварга асан Сүхбаатарын Шинэбаяр уригдан оролцлоо

Мэргэжлийн боксийн ертөнцөд салхи хагалан орж ирсэн үеийн нэгэн төлөөлөл С.Шинэбаяр зорилгодоо хүрэх уйгагүй хичээл зүтгэлийнхээ дүнд Британийн аварга хүртэлхи амаргүй замыг туулж, жингийнхээ номер нэг боксчноор 7 жил байжээ. Зодог тайлж тамирчны замналаа орхисон тэр мэддэг чаддаг зүйлээрээ бизнесийн салбарт орж ирж өөрийн Shinny Gym-г Манчестер хотноо үүсгэн байгуулж 10 гаруй жил ажиллуулж байна Ганцаар эхлүүлсэн түүний gym-д өдгөө гадаад дотоодын 9 дасгалжуулагч удирдлага дор нь ажиллаж буй нь түүний алсын хараатай, удирдан манлайлах зохион байгуулах чадварыг илтгэнэ.

Тэрээр бизнесийн үйл ажиллагааныхаа зэрэгцээ Манчестерийн Монголчуудынхаа төлөө цаг сэтгэл гарган ажилладаг. Манчестерийн наадам болон урлаг, спорт, олон нийтийн бүхий л арга хэмжээнд Шинээ тэргүүн эгнээнд манлайлан зүтгэнэ. Манчестер төдийгүй Британи дахь Монголчуудын дунд зохиогддог бусад арга хэмжээнүүд ч тэрээр идэвхитэй оролцдог. Монгол орны хөгжилд чуулга уулзалтад илтгэл тавьж байсан бол үндэсний бөхийн барилдаануудад засуул хийх нь зорьж хийдэг түүний үндсэн нэг үүрэг болж тогтжээ.

Түүнд мэргэжлийн боксийг мэргэжлийн түвшинд Монголдоо хөгжүүлэх дэлхийд гарах үүд хаалгыг нээхэд хувь нэмрээ оруулах чин хүсэл бий. Олныхоо төлөө зүтгэдэг түүнийг 2 орны дипломат харилцааны 60 жилийн босгон дээр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан.

Та бүхэн энэ дугаараас бүгдийн танил Шинээтэйгээ дахин нэг танилцаж хийж бүтээхийн эрч хүчийг аваарай!

uk 🇲🇳 #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй

Зохион байгуулагчид:
Embassy of Mongolia in the UK
Bataa Tserenbat
Davaadorj Choimpog
Цогбадрах Эрдэнэбулган
G-Studiomn / Жи-СтудиМН
UuganaaChat Uuganbayar Brumpton

“Оюунлаг оршихуй” подкастын 55 дахь дугаарт Shinny Gym-н эзэн, Британийн Мэргэжлийн боксийн хөнгөн жингийн аварга асан Сүхбаатарын Шинэбаяр уригдан оролцлооМ...

“Оюунлаг оршихуй” подкастын 54 дахь дугаарт Манчестерийн Монголчуудын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, KOI Sushi & Orie...
18/12/2023

“Оюунлаг оршихуй” подкастын 54 дахь дугаарт Манчестерийн Монголчуудын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, KOI Sushi & Oriental restaurant-ын эзэн Агваансамбуугийн Ганболд уригдан оролцлоо

Тэрээр 1990-ээд оны сүүлээс Европын орнуудад ажиллаж амьдарч байгаад Британид ирж улмаар Манчестерт гэр бүлээрээ сууршьсан.

Урлаг соёл, үндэсний спортоо хадгалан үлдэх, түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцож Манчестерийн Монголчуудаа нэгтгэн холбож баяр наадмаа хийх, урлагийн тоглолтууд зохион байгуулах, хүмүүнлэгийн ажлуудыг манлайлан гүйцэтгэх гээд тэрээр ажилладаг нэгэн.

Тэрээр Лондонгийн баяр наадам, сар шинийн болон бусад барилдаануудад тогтмол ирж оролцон барилдаж 2021 онд үзүүр Лондонгийн наадмын булаалдаж Лондонгийн начин цол хүртсэн.

KOI sushi & oriental restaurant-ын эзэн А.Ганболд нь зоог рестораны салбарт амжилттай бизнес эрхлэгч агаад энэ талын бизнес эрхлэгчиддээ зөвлөмж зөвлөлгөөгөө харамгүй өгч байдаг Манчестерийн төдийгүй Британийн Монголчууддаа хүндлэгдсэн нэгэн

Британид ирсэн эхэн үеийн Монголчуудын нэгэн манлайлагч, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-ийн эзэн А.Ганболдын амьдрал түүхээс та сонирхон тольдож түүнийг өөртөө нээгээрэй!

uk 🇲🇳 #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй

Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK, Bataa Tserenbat, Чоймпог Даваадорж, Цогбадрах Эрдэнэбулган, G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat

“Оюунлаг оршихуй” подкастын 54 дахь дугаарт Манчестерийн Монголчуудын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, KOI Sushi & Oriental restaurant-ын эзэн Агваансамбууг...

“Оюунлаг оршихуй” подкастын 53 дахь дугаарт Манчестер дахь Монголчуудын Холбооны төлөөлөл оролцлоо.1990-ээд ноны сүүлээс...
14/12/2023

“Оюунлаг оршихуй” подкастын 53 дахь дугаарт Манчестер дахь Монголчуудын Холбооны төлөөлөл оролцлоо.

1990-ээд ноны сүүлээс Английн Манчестер хотноо Монголчууд суралцаж ажиллаж эхэлсэн агаад өдгөө жил бүр баяр наадмаа, урлагийн, олон нийтийн олон арга хэмжээг хамтдаа зохион байгуулдаг, нэг нэгэндээ тус нэмэртэй эвсэг хамт олон бүрдэж чаджээ. Манчестерийн Монголчуудын дунд зоог, рестораны бизнес эрхлэгчид цөөнгүй байдаг онцлогтой.

Энэхүү дугаарт Манчестрийн Монголчуудын төлөөлөл болох холын зайн гүйгч, санхүүч Э.Цэрэннадмид, Мэрэгжлийн боксийн хөнгөн жингийн Британийн аварга асан Shinny Gym-н эзэн С.Шинэбаяр, Манчестер дахь олон нийтийн үйдл ажиллагануудыг байнга дэмжин ажилладаг, өдгөө MC Children's Books хөдөлгөөний Манчестер дахь ажиллагааг удирдан зохион байгуулж буй Ё.Алтанзул, Марк Глэнн нар, түргэн хоолны бизнес эрхэлдэг, Британи дахь Монголчуудын биллардын тэмцээний 7 удаагийн аварга Н.Золзаяа, Мэдээлэл Технологийн чиглэлээр Мастерийн зэрэг хамгаалж өдгөө booking.com компанид ахлах инженер, ахлах програм хөгжүүлэгч хийж буй Н.Мөнхбаяр, Манчестерийн Монголчуудын холбоог үүсгэн байгуулагчдын нэг, KOI Sushi & Oriental restaurant-ын эзэн А.Ганболд нар оролцож Манчестерт суурьшсан түүх, эрхэлж буй ажил үйлс Манчестерийн Монголчуудын хамтран зохион байгуулдаг ажил үйлсийнхээ талаар хууч хөөрлөө. Тухлан сонирхоно уу

🇬🇧 🇲🇳 #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй

Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН, UuganaaChat Uuganbayar Brumpton

“Оюунлаг оршихуй” подкастын 53 дахь дугаарт Манчестер дахь Монголчуудын Холбооны төлөөлөл оролцлоо.1990-ээд ноны сүүлээс Английн Манчестер хотноо Монголчууд ...

“Оюунлаг Оршихуй”подкаст #52. Dr Andrew Laurie, Biodiversity Conservation Adviser & Dipper researcherОюунлаг Оршихуй под...
12/12/2023

“Оюунлаг Оршихуй”подкаст #52. Dr Andrew Laurie, Biodiversity Conservation Adviser & Dipper researcher

Оюунлаг Оршихуй подкаст 52 дaхь дугаарт Монголын байгаль орчны хамгааллын бодлого хөтөлбөрийг боловсруулах үйл хэрэгт зөвлөхөөр ажиллаж асан, Монголын харзлай шувууг сонирхон судалж буй эрдэмтэн, судлаач Др Андрью Лаури уригдан оролцлоо

Тэрээр 1995 оноос 2008 оныг хүртэл Монголын төв, зүүн, баруун бүсүүдэд томилогдон нийт 7 жил Байгаль Орчины Яамнаас хэрэгжүүлсэн Монголын биологийн олон янз байдлыг хамгаалах стратеги хөтөлбөрийг боловсруулах, хөгжүүлэхэд зөвлөхөөр ажиллаж байсан үеийн дурсамж болон сүүлийн үед өөрийн сонирхолын дагуу шимтэн судалж буй Монголын харзлай шувуутай холбоотой судалгааны ажлынх нь талаар хууч хөөрлөө.

Тухлан сонирхоно уу!

uk 🇲🇳 #подкаст #оюунлагоршихуйподкаст #оюунлагоршихуй

Зохион байгуулагчид: Embassy of Mongolia in the UK Bataa Tserenbat Цогбадрах Эрдэнэбулган G-Studiomn / Жи-СтудиМН UuganaaChat Uuganbayar Brumpton

Оюунлаг Оршихуй подкаст 52 дaхь дугаарт Монголын байгаль орчны хамгааллын бодлого хөтөлбөрийг боловсруулах үйл хэрэгт зөвлөхөөр ажиллаж асан, Монголын харзл...

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Оюунлаг Оршихуй posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Оюунлаг Оршихуй:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share