E-medee.mn

E-medee.mn Цахим мэдээг цаг алдахгүй хүргэх болно
(1)

Маш их хэрэгтэй мэдээлэл байна шүү  энд 👇🏻Бөөр ба бусад эрхтний харилцан холбооУламжлалт анагаах ухаанаар хүний биеийн э...
11/10/2024

Маш их хэрэгтэй мэдээлэл байна шүү энд 👇🏻

Бөөр ба бусад эрхтний харилцан холбоо
Уламжлалт анагаах ухаанаар хүний биеийн эрхтэн бүр бие биетэйгээ харилцан хамааралтай, хамтдаа оршдог гэж үздэг.

Бөөр ба элэг
Эх хүү дайсан махбодын онолоор элэг бол бөөрний хүү махбодтой эрхтэн юм. Бөөр биеийн дотоод усан оргилуур адил элэг цөсний шарын халууныг дарна. Бөөр муудвал элэгний гал ихэсдэг буюу элэг өвчлөнө. Бөөр болоод бамбай булчирхай, бамбай булчирхайнаас гарах гормон, бөөрний дээд булчирхайн ажиллагаа цусны эргэлтэд нөлөөлнө.

Бөөр ба ходоод

Эх хүү дайсан махбодын онолоор бөөрний дайсан махбодтой эрхтэн нь ходоод гэж үзнэ. Бөөр өвчилбөл дагаад ходоодны галын илч доройтож, хоолны шингэц муудан, хаван үүсдэг. Эсрэгээрээ ходоодны нөхөр махбодтой эрхтэн нь бөөр гэж үзнэ. Мөн л ходоод муудахад дагаад бөөр өвдөнө гэсэн үг. Тийм учраас энэ хоёр нь хоорондоо салшгүй нягт уялдаа холбоотой бөгөөд эмчилгээ хийхдээ хоёр эрхтнийг хоёуланг нь барьж эмчилдэг.

Бөөр ба яс

Ясны үүсэлтийг бөөр хариуцдаг бөөрний гадагш цухуйх яс нь шүд гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс шүд сайтай хүний бөөр сайн байдаг. Биеийн долоон тунгалгийн охь шим болсон дуслын тунгалаг бөөрөнд очиж, ясны тамирыг төлжүүлдэг. Шүд сулрах, яс сийрэгжих нь бөөрний өвчлөлөөс үүдэлтэй.

Бөөр ба давсаг

Хоёулаа усан махбодтой тул сав эрхтэн хоорондоо цагаан судлаар холбогддог. Давсаг нь бөөрний дагуул сав эрхтэн гэж явна. Тиймээс бөөр өвдөхөд давсаг дагаад өвддөг.

Бөөр ба нүдний холбоо

Бөөрний дотоод толь нь нүд, гадаад толь нь чих. Бөөрний архаг хүйтэнд чих шуугина, сонсгол муудна, бадгантай хавсарсан үед чихний дэлбээ цахлайтаж хогжруутна. Нүд цэлхийсэн ус гүйлэгнэсэн, дээд доод зовхи цэлхийн нүдний цагаан бүрхүүл нь сүүн цагаан өнгөтэй болно.

Эмчилгээ : Ер нь УАУ-н онолоор бөөрний өвчинд хүйтэнг голлож засдаг буюу бүлээн чанартай эмчилгээг хийдэг. Эмчилгээний гол зарчим идээ унд, явдал мөр, эм, засал гэсэн 4 арга дээр үндэслэн хийгддэг.

Идээ унд : Бүлээн шимтэй хонины мах, тарваганы мах, адууны мах, сарлагийн шар тос, бурам, архи, бөөрөн шош, тод ногоон өнгийн ногоонууд, сүү сүүн бүтээгдэхүүн зэргийг хэтрүүлэхгүй тохируулан хэрэглэх хэрэгтэй хамгийн гол нь ходоодны галын илчийг дарахаар их хэмжээнд идэж болохгүй. Хүйтэн, сэрүүн, царцуу, хоносон, илжирсэн, иссэн, даршилсан хоол унд зэргээс татгалзах хэрэгтэй.

Явдал мөр : Аль болох даарч болохгүй. Дулаан хувцаслаж, хөлөрсөн чийгтсэн хувцсыг даруй сольж занших. Амьдарч буй орчин, гэр орон мөн адил дулаан байх хэрэгтэй. Нуруу бүсэлхийгээр амьтны арьсан бүслүүр, дулаан бүслүүр зүүж хэвших. Чийгтэй, нойтон, хүйтэн, их устай газар удаан суух, ажиллаж болохгүй. Хүнд хүчир ажил, морь унах, доргилт чичиргээнтэй газар суух, үсэрч цовхчих, ноцолдох, барилдах зэрэг үйлийг хийж болохгүй.

Эм: Эмэнд мөн бүлээн чанартай халуун ургамалууд орсон ходоодны галын илчийг сэлбэх, бөөрний тамирыг тэтгэх, тунгалаг цөвийн боловсруулалтыг сайжруулах эмнүүдийг голчлон сонгон өгдөг. Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан буюу Аюурведийн анагаах ухааны жор найрлагаар бүтсэн Цистон эм нь бөөрний тамирыг сайжруулах, бөөрний архаг үрэвсэл, бактерийн эсрэг үйлдэлтэй цэвэр ургамалын найрлагатай эм юм.

Засал: Засалд ихэвчлэн бүлээн чанартай эмчилгээ буюу төөнүүр, халуун бүлээн жин, дэвтээлэг зэргийг хийхээс гадна шаардлагатай бол халуун хатгуур, зүү , хануур эмчилгээг авч болдог. Мөн аарцаг нурууны бариа заслаар нурууны гажгаас үүдэлтэй бөөрний судас дарагдсан, булчин чангарсан байдлыг оношлож, барьж засал хийснээр бөөр ууц нуруугаар чилж өвдөх, бөөртэй холбоотой шинж тэмдгүүд засрах эмчилгээний онцлогтой байдаг.

Зурагтай ажилладаг хүмүүст зориулсан хамгийн эрэлттэй 17 вебсайтууд шэйрлээд аваарай. Image tools:1. Stockimg.AI: Create...
15/08/2024

Зурагтай ажилладаг хүмүүст зориулсан хамгийн эрэлттэй 17 вебсайтууд шэйрлээд аваарай.
Image tools:

1. Stockimg.AI: Create logos and stock photos.

2. Leonardo.ai: Make AI images.

3. Pixlr.com: Edit photos.

Video editing/generation:

4. Pictory.ai:
Text-to-video creator.

5. Runwayml.com:
Create anything with just text commands.

6. Wonderdynamics.com:
A powerful video editing tool you cannot miss if you're a creator.

Research:

7. chat.openai.com:
OpenAI's ChatGPT for research.

8. perplexity.ai:
An exceedingly powerful AI search engine.

9. agentgpt.reworkd.ai:
Create agents for specific tasks. It's like ChatGPT for specific tasks.

Speech / Audio:

10. Wellsaidlabs.com: A top AI voice generator for all users.

11. Elevenlabs.io: Convert your voice into AI for voiceovers.

12. TTSmaker.com: A free text-to-audio generator.

Text/Writing:

13. Copy.AI:
Write landing pages and blogs for you.

14. Jasper.ai:
Create content like CopyAI with more personality.

15. Writesonic.com:

A winner when it comes to content creation. Write anything with this.

Sales:

16. Lavender.ai:

A genie for email marketers. Use this powerful tool to write converting emails.

17. Regie.ai:

Your assistant for emailing and sales outreach.

Website generator:

19. Durable.co:

A business that is online without a website is nothing.

Design a complete website using Durable for free.

20. Carrd.io:

Free landing page designer and builder for you.

18. Smartwriter.ai:

Helping you get more sales and make more money.

3D creatives for creators:

21. csm.ai:

Turn your photos into 3D models.

22. lumalabs.ai:

This is for you if you like creating 3D images and videos.

23. spline.design:

Collaboratively create 3D models.

SEO tools:

24. Surferseo.com:

Easily boost your website with this SEO tool.

25. Rankiq.com:

You can easily use this website as a blogger and boost your content and blog.

26. SEO.ai:

Want to 10x your reach? Use SEO AI.

Get creative with Pixlr’s online photo editing & design tools. Including AI image generator, batch editor, animation design, enhancer & more. Try now for FREE!

Маш зөв
15/08/2024

Маш зөв

ℹ БНСУ-руу зорчигчдын анхааралд 🇰🇷 БНСУ-ын Инчон, Бусан чиглэлд зорчих зорчигчид хилээр нэвтрэхдээ Q-code бөглөх шаардла...
15/08/2024

ℹ БНСУ-руу зорчигчдын анхааралд

🇰🇷 БНСУ-ын Инчон, Бусан чиглэлд зорчих зорчигчид хилээр нэвтрэхдээ Q-code бөглөх шаардлагыг тус улсын "Хорио цээрийн алба"-наас ирүүллээ. Өөрөөр хэлбэл зорчигч та шар хуудас бөглөхгүйгээр Q-Code бөглөж, тус улсын хилээр нэвтрэх юм. Тус цахим хэрэгжилт 2024 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэх юм.

🌐 Q-code авах линк:👇
https://qcode.kdca.go.kr/qco/index.do?lang=en&fbclid=IwY2xjawEqXjZleHRuA2FlbQIxMQABHWSmK1NpCqsbWQU0leZlZJ1r4_BxxWu3Gau_cfbzReh7PVhf0YGx5HBw_A_aem_RXXzdiuVSGFbSEEb9_mcZA

Нохойн хошуу алимнаас 100 дахин илүү С витаминтай. Хөгширч тамир доройтсон хүн хоёр хоолны халбага нохойн хошууны жижигл...
21/07/2024

Нохойн хошуу алимнаас 100 дахин илүү С витаминтай. Хөгширч тамир доройтсон хүн хоёр хоолны халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч 0.5 литр усанд хийж, 15 хором зөөлөн гал дээр буцалган хучиж, шөнөжин хандлаад шүүнэ. Зөгийн балтай хольж, өдөржин цай мэт ууна. Ингэвээс биеийн чалх сайжирч, судас хатуурахаа болино.

Ханиад томуу туссан бол нохойн хошууны хуурай жимсийг үрж нухлан, хоолны таван халбагыг нэг литр хүйтэн усанд хийж, гал дээр 10 минут буцалгаж, 8-10 цаг хандлан байлгасны дараа шүүнэ. Өглөө эртнээс нэг шилэн аягаар хоёроос гурван цаг тутамд зөгийн бал, чанамал жимс, элсэн чихэртэй холиод, хоногийн турш ууна. Уух бүрийн дараа амаа бүлээн усаар зайлна. Эс тэгвээс хүчил нь шүдний пааланг иднэ. Долоо хоног уухад өвчин бүрэн илааршина.

Элэгний аливаа өвчинд нохойн хошууг сайн талхалж, хонины элэгний хальс, шөрмөсийг хатааж түүнийгээ хувь тэнцүүлэн найруулан нухаж өдөрт хоолны халбагаар гурван удаа уух сайн.
Элэгний халуун өвчний хорын үед нохойн хошууны үр ашиглана. Нохойн хошууны үр С амин дэмээр баялаг. Түүнд агуулагдах амин дэм нь үхрийн нүднээс 10, нимбэгнээс 50, алимнаас 100 дахин их болох нь батлагджээ.

Элэгний өвчний үед хандыг бэлтгэхийн тулд 10 гр жимсийг 200 гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна.

Цөс болоод бөөрний чулуутай бол нохойн хошууны хандаас өдөрт дөрвөн удаа шилэн аягаар долоо хоногийн хугацаатай ууваас барагтай чулуу элс болон туугдана.

Цөс өвдөхөд нохойн хошууны жимс, тэхий шээгийн мод, алтан гагнуур, гоёог адил хэмжээгээр хольж буцалгаад өдөрт хоёр удаа 7-21 хоног ууна.

Бөөрний өвчтэй хүн нохойн хошуугаар чанасан цайнд зөгийн бал хольж ууна. Нохой хошууны жимсний 500 гр ханданд 15 гр зөгийн бал хольж болно.

Үе мөчний өвчнийг эмчлэхийн тулд таван сайн рашаанд үхэр арц, даль, нохойн хошуу, ганга өвс тэнцүү нийлүүлэн буцалгаж хөргөөд өвчилж буй газарт шавшиж хэрэглэ. Жилд хоёр удаа давтана. Нэг удаад энэ эмчилгээг 7-9 удаа давтана.

Арьсны намарс, экзем, хайрст үлд, хөхний товч хагарах, арьс холцрох, түлэгдэлт зэрэгт нохойн хошууны тослог хандыг самбайнд шингээж өдөрт хоёр удаа тавина.

‼❓Зүрхний хэм алдалт (АРИТМИ) гэж юу вэ ? А-үгүй болохРитми-хэмнэл Эрүүл зүрх : Минутанд 60-80 удаа хэмнэл нь жигд, биед...
20/07/2024

‼❓Зүрхний хэм алдалт (АРИТМИ) гэж юу вэ ?
А-үгүй болох
Ритми-хэмнэл
Эрүүл зүрх : Минутанд 60-80 удаа хэмнэл нь жигд, биед зовиургүй агшдаг бол:

ТАХИКАРДИ ( Зүрхний минутанд агших агшилтын тоо олширч 80-аас дээш болох)
Энэ нь симпатик мэдрэлийн нөлөөгөөр синусын зангилаанд үүсэх сэрэл нэмэгдсэнээс болно.
✅Эрүүл үед ажил хийх, халууцах, хоол ундны дараа, мөн айж ичих үед тохиолдоно.
❎Зүрх судасны өвчин, халдварт өвчний халууралт, бамбай булчирхайн ажиллагаа ихэссэн үе, невроз зэрэг бусад олон эмгэгийн үед тохиолддог.

БРАДИКАРДИ (Зүрхний минутанд агших агшилтын тоо цөөрч 60-аас доош болох)
Энэ нь парасимпатик мэдрэл цочирсноос синусын зангилаанд сэрэл үүсэлт ба дамжилт удаашрах үед үүснэ.

ЭКСТРАНСИСТОЛ (Ээлжийн бус агшилт)
Энэ нь зүрхний сэрэл дамжих замын аль нэг хэсэгт хугацаанаас өмнө нэмэлт сэрлийн импульс үүссэний улмаас зүрхний агшилт тасалдан хэм алдагдахыг хэлнэ.
Уг эмгэгийг зүрхний мэдрэл шингэний зохицуулга, сэрэл үүсэх чадвар, зүрхний булчингийн эдэд бодисын солилцооны өөрчлөлт болсноор тайлбарлана.

БЛОКАД (Сэрэл дамжилт саатах)

АРИТМИД (Чичирхийлэлт хэм алдагдал)
Нилээд хүнд хэлбэрийн хэм алдагдал юм.

❓МУАУ-нд зүрхний хэм алдагдах эмгэгийг хий махбодьтой холбож тайлбарладаг.
Илрэх шинж тэмдэг:
Бие сулрах
Толгой эргэх
Ухаан балартах
Зүрх дэлсэх
Зүрхээр эвгүй оргих
Цээжээр өвдөх
Амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг боловч ихэнх тохиолдолд зүрхний хэм алдагдалтай өвчтөнүүд анзаарахгүй өнгөрдөг байна.
УАУ-нд эмчилгээний хувьд 4 ерөндөгөөр эмчилнэ.
1. Идээ ундаа (Хий дарах хоол унд)
2. Явдал мөр (Тухайн хүний мэргэжил, оюуны, ажлын ачааллыг харгалзан үзэж амьдралын эрүүл хэв маягийг зөвлөнө)
3. Эм (Шалтгааны эсрэг)
4. Засал

Хэм алдалтын гол шалтгаан хүчин зүйлс нь юу вэ ?
❎Титэм судасны өвчин
❎Зүрхний хавхлагын гажиг
❎Зүрхний дутагдал
❎Бамбай булчирхайн өвчнүүд
❎Хэм алдагдал үүсгэгч бодисууд: кофейн, тамхи, архи, кокайн

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хамгийн чухал нь
1. Хооллолт
2. Дасгал хөдөлгөөн
3. Стресс

‼Хүндрэл
Тархины цус харвалт
Зүрхний дутагдал
Зүрх зогсох зэрэг аюултай эмнэлгүүдийг үүсгэдэг байна.

Таньд дээрх шинж тэмдгүүд илрээгүй байсан ч зүрхний хэм алдах эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд Уламжлалтын нарийн мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө аваарай.

#ИдээУндааЯвдалМөрөөрӨвчнөөсУрьдчиланСэргийлье
МНАУН-ийн дэргэдэх "Лидер клуб"
Монголын Уламжлалт Анагаах Ухааны Идээ ундаа

ШҮҮГДЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан ...
19/07/2024

ШҮҮГДЭГЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
Шүүхийн нэр: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн дугаар: 2024.07.19 №2024/ШЦТ/707
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгийг “Нэр бүхий 4 иргэн, 1 хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан”, “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан”, “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан”, “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримтыг хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно.
Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад зарласан.
Уг шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нь “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхацсан тул хойшуулах” хүсэлтийг ирүүлсэн.
Өмгөөлөгч Б.Баатарсайханаас ирүүлсэн хүсэлтэд дурдсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан хойшилсон бол шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хойшлуулж, тухайн өдрөө дараагийн шүүх хуралдааны товыг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийхээр зарласан бөгөөд өмгөөлөгчийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан хурал нь уг хурлаас хойш зарлагдсан хурал байсан ба өмгөөлөгч О.Батсүх нь ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлэлгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж үзсэн болно.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоо нь хүрэлцэн ирсэн тул шүүгдэгч Н.Өнөрцэцэгийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь хангагдсан гэж дүгнэн өмгөөлөгч Б.Баатарсайханаас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Улмаар шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Н.Өнөрцэцэг нь өмгөөлөгч Д.Оросоогоос өөрийн хүсэлтээр татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүгдэгч нь өмгөөлөгчөөсөө татгалзах, өөрийгөө өмгөөлөх эрх нь түүний хуулиар олгогдсон эрх тул түүний хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан заавал өмгөөлөгчтэй оролцох тохиолдол биш учир шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан
шатны шүүх

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!🔔Наршиваа, наршивдаа!🥵☀️Ирэх 5 хоногийн туршид ихэнх нутгаар хална.Ням гаригаас хойш 11-ний өдрийг хүртэл т...
06/07/2024

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!🔔
Наршиваа, наршивдаа!🥵☀️
Ирэх 5 хоногийн туршид ихэнх нутгаар хална.
Ням гаригаас хойш 11-ний өдрийг хүртэл төвийн, зүүн болон говийн бүс нутгийн зарим аймаг, сумдын нутгаар халж өдөртөө +34+36 градус, баруун болон хангайн аймаг, сумдын нутгаар +28+30 градуст хүрч халахаар ☀️ байна!☝️🥵
Олон хоног үргэлжлэх энэ халалтын дараа ихэнх нутгаар хүчтэй аадар бороо, 🌦️ ⛈️ дуу цахилгаантай бороо ⛈️ орж эхлэхээр байгааг онцгойлон анхаарч, хөдөө орон нутагт явахдаа бэлтгэл сайтай явах, аадар бороотой өдрүүдэд ⛈️🌦️ хуурай сайр, гуу жалга бүхий газраар гэнэтийн үер 🌊 буух эрсдэлтэй тул холхон байхыг анхааруулья!🔔

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР  2023 онд хэрхэн ажилласан вэ? (2022 онтой харьцуулбал)              🎯 Нүүрсний хэрэглээ: 9.2 сая то...
30/04/2024

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР 2023 онд хэрхэн ажилласан вэ?
(2022 онтой харьцуулбал)

🎯 Нүүрсний хэрэглээ: 9.2 сая тонн ↗️ ℹ️

🎯 Дотоодын ЦЭХ үйлдвэрлэл: 8.5 тэрбум кВт.ц ↗️✅

🎯 СЭХ-ний үйлдвэрлэл: 772.6 сая кВтц. ↗️ ✅

🎯 Импортын цахилгаан: 2.4 тэрбум кВт.ц ↗️ ❌

🎯 Хүлэмжийн хийн ялгарал: 11.36 сая.тонн ↗️ ❌

🎯 ЦЭХ-ний оргил ачаалал: 1636 МВт ↗️ ❌

🎯 ТБНС-н цахилгаан импортын төлбөр: $49 сая ↗️ ❌

🎯 ЭХ-ний компаниудын орлого: 1848.4 тэрбум төг ↗️ ✅

🎯 ЭХ-ний компаниудын алдагдал: 98 тэрбум төг↗️ ❌

🎯 Цахилгаан нэгжийн дундаж өртөг: 226.26 төг↗️ ❌

Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо

29/04/2024

ШАР ТОС МУУДДАГ
МУУДАХ МУУДАХДАА
ЦАЙРЧ ӨНГӨӨ ӨӨРЧИЛДӨГ
Зиак Монгол идээ ундааны талаар тасралтгүй 10 гаруй жил хүртэж судалж яваа хүний хувьд Шар тосныхоо ааш аягийг гадарладаг доторлодог хүний хувьд жаахан зүйл бичихгүй бол горьгүй нь ээ.

Шар тос бол Монголчуудын эртний хүнс. Бүүр цаашлаад стратегийн гол хүнс. Шар алт болсон-Шар тос бол дан ганц хоол, хүнс хуурах төдийд ашиглагдах бус хүний биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй.
Цөсийг хамгийн сайн ялгаруулж дотоод эрхтнийг угаалгын нунтаг адил угааж өтгөн, шингэнийг ялгаруулах процессыг дэмнэдэг эмт, шимт, амт хүнс юм.

ШАР ТОС ХҮҮХЭД АДИЛ ХӨЛСДӨГ
Хууччуул сэтгэл сайтын шар их гэлцдэг. Гаднаас эвгүй аягүй хүн орж ирэхэд шараа өгөхгүй хөлсдөг.
Түүгээр ч үл барам сэтгэл санаа тогтворгүй харуу буруу юм бодож өрмөө хайлуулах аваас шар тосоо өгдөггүй нь ахуй дээр батлагдсан онцгой сонин тохиол.
Шар тос амьтай, амьд тос. Хольцоо ороогүй "Шижир тос" гэж хөх өвгөдүүд дээдэлдэг нь нэн учиртай.

Охь тос учир муудна.
Муудахаараа цөвөө өгч цагаардаг. Цагаарч муудсан тос эхүүн үнэр ялгаруулдаг.

Монголчууд шар тосоо муудуулахгүй шимт байдлыг нь хадгалахын тулд эрт цагт модон торхонд тусгайлан хадгалж нар салхинаас хол нандигнан хадгалж 100 жил торхонд хадгалсан шар тос ямар ч шарх сорвинд түрхсэн хормын төдийд эдгээх шидтэй гэлцдэг байв.

Орчин цагт шар тосны хэрэглээ хумигдаж охь тосноосоо холдож яаж хадгалах, яаж хэрэглэх талаар бидний мэдэгдэхүүн туйлын дорой болжээ.

Хаврын цагт исгэ идээ тэргүүтэнг идэх нь бие эрхтэнд таатай хэмээн уламжлалт анагаах ухааны ном судар болон "Монголын идээ ундааны товчоон"-д бичиглэн үлдээсэн байдаг.
Тийм ч учраас хавар цагт хамгийн хийх идэх дуртай хүнс маань ХАЙЛМАГ байдаг.

Хайлмаг зүсийг гооруулж, эрүүл хэвийн жингээ барихад тусалдаг болохоор зохимжит хэмжээгээр хүртэг.

Орчин цагт Ghee буюу Шар тосны үр ашгийг Европын өндөр хөгжилтэй орнуудын иргэд хүртэл хэрэглэж хэвшиж хэрэглээндээ нэвтрүүлж эхлэж байна.
Харин бид шар тосныхоо мууддаг эсэхийг ч мэдэхгүй өөр хоорондоо талцаж хэрэлдээд сууж байдаг мөн их гуниг аа.
Шар тос муудахаараа цайдаг.
Муудахаараа цөвтэй болдог

Монгол хэлний их тайлбар толинд
Цөв орох - сайн юманд садаа орох, бүтэлгүй болох гэж тайлбарласан байдаг.

#Шар тос бол Монгол түмнийг ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ авч явах стратегийн чухал хүнс шүү. Хэн нэгэн этгээд мэдлэггүйгээр дайрч биднийг шимт хүнснээс салгаж Үндэсний аюулгүй байдалд халдахыг үл тэвчинэ.

Бямбадоржийн Саруул би вээр Монгол шар тосоо өмөөрнөө

26/04/2024

Хүн өөрөөсөө болж энергээ алддаг хэдэн зүйлс. Хадгалаад аваарай.
1. Шээсээ хураах. Энэ нь цусыг бохирдуулдаг тул бүх энергийг жигд агшаадаг. Азгүйтэл ирэх гол хүчин зүйл

2. Өтгөнөө хураах. Бүтээлийн хүрдний энергийг муутгаж аливаа үйлс бүтэмж муу болно.

3. Ус бага уух. Мэлмийн хүрдний энерги муудаж мартамхай, эргэлзэмтгий болно.

4. Даарах. Хүн даарахаараа дулаанаа хадгалах гэж биеэ агшаадаг. Аль хэсгээрээ даарна тэр хавийн хүрдний энерги муудна.

5. Муу үг хэлэх. Амжилтын хүрдний энерги шууд унана.

6. Унтахдаа утсаа ойр тавих. Утаснаас ялгарсан длгион оройн хүрдийг гэмтээдэг.

ШУУРХАЙ:  "Миний" дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байсан нэг албан хаагч амь насаа алдлаа. Галын го...
08/04/2024

ШУУРХАЙ: "Миний" дэлгүүрийн агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байсан нэг албан хаагч амь насаа алдлаа. Галын голомтын цэгийг олохоор ажиллаж байсан аврах гал унтраах 10-р ангийн албан хаагч байсныг НОБГ-аас мэдээллээ. Мөн хоёр гал сөнөөгч угаартан эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор галын тархалтыг зогсоож, шалгалтын ажлыг эхлүүллээ.

СҮҮЛИЙН ТАВАН САРЫН ХУГАЦААНД ТАВАН ГАЛ СӨНӨӨГЧ АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ НАСАА АЛДЛАА2023.12.19-ний өдөр ХУД-ийн...
08/04/2024

СҮҮЛИЙН ТАВАН САРЫН ХУГАЦААНД ТАВАН ГАЛ СӨНӨӨГЧ АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВААД АМЬ НАСАА АЛДЛАА

2023.12.19-ний өдөр ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэр орон сууцны 10 давхарт гарсан галыг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгч угаартан амь насаа алдсан.

2024.01.23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэр “Дүнжингарав” худалдааны төвийн урд газ ачиж явсан ачааны автомашин осолдож, уг ослын дуудлаганд ажиллаж байсан гурван гал сөнөөгч, дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан.

2024.04.08 буюу өнөөдөр СХД-ийн нутаг дэвсгэрт “Миний дэлгүүр” агуулахад гарсан галыг унтраахаар ажиллаж байсан нэг гал сөнөөгч амь насаа алдлаа.

Гүн эмгэнэл илэрхийлье.

 Анагаах шидтэй ургамлын талаар мэдээд авахад илүүдэхгүй. Таны дархалааг тэтгэх байгалийн шимт ургамлыг мэдэж аваад хоол...
26/03/2024



Анагаах шидтэй ургамлын талаар мэдээд авахад илүүдэхгүй. Таны дархалааг тэтгэх байгалийн шимт ургамлыг мэдэж аваад хоол, цай, хандалж уухдаа хэрэглээд сурвал хичнээн тустай билээ.
Монгол хүмүүс эдгээр ургамлыг идсэн малынхаа махыг иддэг.

26/03/2024

Сонгуулиас өмнө бидний санах ёстой зүйлс:

- Нүүрсний хулгай
- ЖДҮ
- Хөгжлийн банкны хэрэг
- Боловсролын зээлийн сан
- Ногоон автобус...

өөр юу юу байгаа билээ? Бичээрэй

Иргэн: Амьд явах гэж аргаа барлаа дааӨнөөдөр өглөө 5 цагт Истанбулаас Улаанбаатартаа буулаа. Энэ бол миний зөвхөн зургаа...
22/03/2024

Иргэн: Амьд явах гэж аргаа барлаа даа

Өнөөдөр өглөө 5 цагт Истанбулаас Улаанбаатартаа буулаа. Энэ бол миний зөвхөн зургаан сар уух эм. Ачаа гарч ирэхгүй удаад байхаар би анхнаасаа л ойлгосон. Чемодан дүүрэн эмийг шалгах л биз гээд тайван хүлээв. Тэгж тэгж бүтэн цаг гаруй өнгөрсний дараа гаалийн ажилчдад хэллээ. Эгчийнх нь ачаа шалгагдах байхаа. Би хурдан шалгуулаад гарчихмаар байна. Бие маань өвдөөд байгаа юмаа гээд учирлалаа. Мэдээж нэмэр болоогүй. Тэгж тэгж ачаа гарч ирэхэд гаалийн байцаагчид энэ миний ачаа үзээд өгөөч гэж чанга гэгч нь хэлээд, хамгийн эхэнд сайн дураараа чемоданаа нээж үзүүлэв. Эм байгаа гээд, эмчийн бичиг бүгдийг харуулав. Чадлаараа эмнүүдээ зааж өгч ангилж, тоолж өгөв. Асуусан болгонд нь хариулав. Зургаан сар тутамд очиж үзүүлээд эм тариагаа авдаг гэж хэлээд өвчтөний түүхээ харуулав. Байцаагч пасспорт авч шалгав. Эмийн байцаагч ирнэ гэхээр нь цаг шахуу хүлээлээ. Нэг хүн ирлээ. Малын эмч гэсэн. Малын эмч бүр ойртоо ч үгүй, миний эм рүү. Тэгж байтал нэг залуу гараад ирлээ. Эмч бичиж өгсөн болгоныг Монголын хилээр нэвтрүүлэхгүй. Монгол улсын эмийн бүртгэлтэй тулгана гэнэ. Тэг л гэлээ. Даанч тэнд арваад байцаагч байснаас над дээр дөрөв нь ажилласан ч нэг нь ч Монгол улсын эмийн бүртгэлээ гаргаж ирсэнгүй. Эсвэл намайг авч явж шалгасангүй. Эрүүл хүн чемодан эмтэй ирэх үү? Би өвчтэй болоод л чирч ирж, ууж иддэг юм. Бүтэн 9 цаг онгоцонд, гарч ирээд 2-3 цаг ачаа хүлээхээр эрүүл хүн ч ядарч бухимдана шүү дээ. Эцэст нь миний даралт 190 хүрч, муужирч унаснаар зүрхний шигдээсээр эгээ л явчихсангүй. Хаа очиж Чингис хаан нисэх буудлын яаралтай тусламжийнхан үнэхээр хурдан шуурхай арга хэмжээ авсан тулдаа амь нас минь аврагдлаа.
Гаалийн байгууллага шалгаж болно, маш зөв. Би шалгуулна. Тэгвэл эмийн байцаагчаа байлгаж байгаад шалга. Малын эм зүйч биш шүү!!! Аан тийм!! Амьд явахын тулд л аргаа хайж гадагш явдаг юм шүү. Бас тэр эмнүүдэд маш их мөнгө төлж чирч ирдэг юм.
Эцэст нь: Ухаан алдаж унасны дараа ч миний хүүхдүүд эмтэй чемоданаа шалгуулах хүн хайгаад олоогүй. Бүгд биднээс зугтаж байв. Монгол улсын иргэн би Монгол улсынхаа хилээр ухаан алдаж унаад эмээ авч ордог баймааргүй байна. Шалгадаг ном журмаар нь шалгуулаад, зөвшөөрсөн хэм хэмжээндээ л амьдармаар байна

НОЙР булчирхайн үрэвсэл хүндэрсэн үед өвдөлтийн ШОКОНД орж амь насаа алдах ч эрсдэл байдаг. ИЙМД тэр бүр мэддэггүй анзаа...
22/03/2024

НОЙР булчирхайн үрэвсэл хүндэрсэн үед өвдөлтийн ШОКОНД орж амь насаа алдах ч эрсдэл байдаг.
ИЙМД тэр бүр мэддэггүй анзаардаггүй зүйл бол хэрэглэх хүнснүүд чухал үүрэгтэй байдаг.
Зарим хүнс ээлтэй эерэг байхад ЗАРИМ хүнс сэдрээж өвчнийг улам даамжруулдаг.
Иймд ээлтэй болон ээлгүй хүнсний жагсаалтыг орууллаа.
✅ Нойр булчирхайн үрэвсэлтэй үед ээлтэй хүнснүүд:
1.Үхрийн бор мах
2.Тахиан цээж мах
3.Овьёос
4.Будаанууд
5.Бүхэл үрийн гурил
6.Брокли
7.Улаан лооль
8.Лууван
9.Хаш
10.Хулуу
11.Байцаа
12.Алим
13.Гадил
14.Лийр
15.Өндөг зэргүүд багтдаг.
❌ Нойр булчирхайн үрэвслийн үед
хориглох хүнс:
1.Банштай цай
2.Борц
3.Өрөм
4.Архи
5.Пиво
6.Вино
7.Айраг
8.Хорхог
9.Боодог
10.Толгой
11.Цувдай
12.Хүйтэн тараг
13.Хүйтэн сүү
14.Кетчул
15.Майонез
16.Тоорт
17.Шарсан мах
18.Самгёбсоль
19.Ногоон цай
20.Самар
21.Үзэм
22.Хушга
23.Халуун ногоо
24.Бэлэн гоймонгууд
25.Кемчи
26.Чацаргана
27.Адууны мах
28.Дотор махан хүнс
29.Өлөн үед лимонтой ус
30.Өлөн үед витаминтай ус
31.Халуун хоолны араас хүйтэн ус ундаа
32.Газтай бүх ундаа m
33.Оройтож өөхтэй мах идэх
34.Вафли
35.Авокадо
36.Шоколад
37.Апельсин
38.Мандарин
39.Киви
40.Аарц гм хүнснүүд үрэвсэлийг сэдрээдэг шүү…???
Та нартаа эрүүл энхийг элэг бүтэн явахын ерөөлийг өргөе☺️

Цусны шинжилгээний хариуг өөрөө уншиж сураарай.цусны шинжилгээний хариун дээр байдаг дараах тэмдэглэгээнүүдийг танд тайл...
07/03/2024

Цусны шинжилгээний хариуг өөрөө уншиж сураарай.
цусны шинжилгээний хариун дээр байдаг дараах тэмдэглэгээнүүдийг танд тайлбарлаж өгье.

Гемоглобин (Hb):
Энэ бол уушигнаас хүчилтөрөгчийг эд эсэд шилжүүлэх, CO2-ыг зайлуулах гол үүрэгтэй эритроцитуудын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох нарийн төвөгтэй уураг юм. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 130-160 г/л, эмэгтэйчүүдэд – 120-140 г/л. Хэрэв гемоглобин буурсан бол энэ нь цус багадалт эсвэл цус алдах магадлалтайг илтгэж, их хэмжээний үзүүлэлтүүд нь шингэн алдалт, цусны өвчин, зүрхний зарим төрлийн өвчнийг илтгэнэ.

Цусны улаан эс:
Гемоглобин агуулсан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 4.0-5.1 × 10¹² эс/л; эмэгтэйчүүдийн хувьд – 3.7-4.7 × 10¹² эс/л. Эрүүл хүмүүст цусны улаан эсийн илүүдэл нь өндөр ууланд ажиглагдаж болно. Гэхдээ энэ нь ихэвчлэн гуурсан хоолой, уушиг, бөөр, элэг, зүрхний өвчний тухай өгүүлдэг. Эритроцитын дутагдал нь цус багадалт, цочмог цусны алдагдал, архаг үрэвсэлт үйл явцын тухай өгүүлж байдаг. Заримдаа энэ нь жирэмсний хожуу үе шатанд илэрдэг.

Лейкоцитүүд:
Бие махбодийг хорт бодис, вирус, бактериас хамгаалахын тулд ясны чөмөг, тунгалгийн булчирхайд үүсдэг цагаан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: 4‚0–9‚0 × 10⁹ эс/л. Илүүдэл нь бие махбод дахь үрэвсэл эсвэл бактерийн халдварын тухай өгүүлдэг. Хүчтэй стресс, бие махбодийн стресс эсвэл жирэмслэлтээс болж лейкоцитын түвшин нэмэгддэг. Вирусын халдвар, түүнчлэн өвдөлт намдаах эм, таталтын эсрэг эм уух нь лейкоцитын тоо буурахад хүргэдэг.

Тромбоцитууд:
Цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд. Хэвийн хэмжээ нь: 180–320 × 10⁹ эс / л. Илүүдэл хэмжээ нь сүрьеэ, шархлаат колит, элэгний хатуурал зэргийг илтгэнэ. Тромбоцитийн агууламж буурах нь архи, хүнд металлын хордлого, цусны өвчин, бөөрний дутагдал, элэг, дэлүүний өвчин, уулын эмгэг зэрэгт тохиолддог.

ESR: Туршилтын хоолой дахь эритроцит тунадасжих хурд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 2-10 мм/цаг, эмэгтэйчүүдэд – 2-15 мм/цаг. Өндөр байх нь халдвар, үрэвсэл, цус багадалт, бөөрний өвчин, дааврын эмгэг, гэмтэл, мэс заслын дараах цочрол, жирэмслэлт, сарын тэмдгийн үед ажиглагддаг. Багассан утга нь цусны эргэлт хангалтгүй, анафилаксийн шок гэх мэт өвчний үед илэрдэг.

Глюкоз:
Цусан дахь сахарын үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 3.5-6.5 ммоль/л. Өндөр үзүүлэлттэй байх нь чихрийн шижин өвчнийг илтгэнэ. Бага байх нь тогтмол бус хоол тэжээл, дааврын тасалдал байгааг илтгэнэ.

Нийт уураг: Хэвийн хэмжээ нь: 60-80 г/л. Хатуу чанга хоолны дэглэмийн дараа, түүнчлэн элэг, бөөрний үйл ажиллагааг алдагдсан тохиолдолд энэ үзүүлэлт буурдаг.

Нийт билирубин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 20.5 ммоль/л. Гепатит, холелитиаз эсвэл цусны улаан эсийг устгах үед энэ үзүүлэлт нэмэгддэг.

Креатинин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 0.18 ммоль/л. Өндөр үзүүлэлт нь бөөрний дутагдлын шинж тэмдэг юм.

2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ...2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна. Энэ жилийн Элсэлтийн шал...
28/02/2024

2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ...

2024 оны Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна. Энэ жилийн Элсэлтийн шалгалтын бүртгэл 2024.02.19-ний өдөр эхэлсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.

Элсэлтийн шалгалтыг хуучин зарчмаараа буюу монгол хэл, англи хэл, физик, математик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, хими гэсэн 10 хичээлээр авах юм. Тухайн суралцагч аль сургуульд, ямар мэргэжил, хөтөлбөрөөр элсэхээс хамаарч хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож өгөх боломж нээлттэй ажээ.

26/02/2024

1-р эмнэлэгт үзлэгийн цаг авахдаа 77110111, 3-р эмнэлэгт үзлэгийн цаг авахдаа 77046666 дугаарын утсаар регистерийн дугаараа хэлээд цаг авна .Мөн 18000119 дээр бүх эмнэлгийн цаг олгох нэгдсэн лавлах байдаг болсон тул та бүхэн заавал өглөө эрт очиж очерлох шаардлагагүй.

158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж, мессеж илгээн, данс эзэмшиж буй эсэхээ мэдэж болно. 🧐👀👎
31/01/2024

158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж, мессеж илгээн, данс эзэмшиж буй эсэхээ мэдэж болно. 🧐👀👎

Л.Оюун-Эрдэнэ: "ЭТТ" ХК-ийн 2022 оны ногдол ашиг 116 мянган төгрөгийг  иргэдийн дансанд шилжүүлэхэд бэлэн болсон.  2023 ...
31/01/2024

Л.Оюун-Эрдэнэ: "ЭТТ" ХК-ийн 2022 оны ногдол ашиг 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлэхэд бэлэн болсон.

2023 оны ногдол ашиг 286 мянган төгрөгийг мөн иргэн бүрт олгоно...

31/01/2024
31/01/2024

ЭТТ ХК-ий 2022 оны ноогдол ашгийг иргэдэд хуваарилах шийдвэрийг ТУЗ гаргалаа

Address


11-RKHOROO

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when E-medee.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share