Life review

Life review personal web&blog

27/12/2023

Анзаарч байсан уу, амьсгалаа ч чагнах завгүй хүмүүс дундаас анзаарч чамайг хардаг тэр хүнийг.

27/12/2023
26/12/2023

Би 20 ч хүрээгүй байхдаа нэг залууд дурлаад, тэрэнд сайхан харагдахын төлөө хамгаа зориулахад бэлэн байх үедээ оюутны цалин дээрээ нэмж зээлж байгаад нэг улаан туфли авч байсан юм.
Гутланд нь болоод л дурлачихдаг ч гэж юу байхав, ганц туфлиэр орвонгоороо эргэчихдэг амьдрал ч гэж юу байхав.
Би дараа нь хэдэн сар хүүхдийн будаа идсэн дээ.
Энэ ганган гутлан дээр зохих даашинз, гоёл, ер нь өөр юу ч надад байгаагүй. Би туфлиэ өмсчихөөр хүний юм гуйгаад углачихсан юм шиг л дэндүү хөндлөн харагддаг байсан сан. Тэгсэн ч тэр намайг хараасай, мэдээсэй, харамсаасай, гуйгаасай гэж зөндөө боддог байсаан.

Нэлээн хэдэн жилийн өмнө тэр залуу намайг хайсаар олоод ирсэн.

Юутай ирсэн гээч? Та таахгүй дээ.

Авчирсан бэлгийн хайрцган дотор нь... улаан туфли байсан. Миний блог дээр улаан даашинз, улаан шигтгээтэй бөгжний тухай өгүүлэл байсныг уншсан, тэгээд л... гэж хэлсэн. Өлсгөлөн оюутан надад тэнгэрийн санагдаж байсан нөгөө нэг хятадын улаан туфлитэй зүйрлэмгүй... жинхэнэ дэгжин, ёстой л нэг часхийсэн чамин туфли...

Амьдрал үнэхээр гайхмаар. Юуг ч таамаглахын аргагүй. Юунд ч ам гарахын хэрэггүй.

Өөрт нь харагдах гэж туфли авсныг минь тэр мэдээгүй. Хэзээ нэгэн цагт энэ байтугай залууд ч ер догдлохгүй, тэр байтугай тансаг юманд ч огт хөөрөхгүй өндөр болно гэдгээ би тэгэхэд даанч мэдээгүй.

Чи амьд л байвал, чи өөрийгөө л нандигнаж чадвал хундан улаан туфли бүү хэл, бундан улаан зүрхээ алтан царан дээр тавьсаар жагсацгаах болно.
Чиний өмнө өвдөглөн суугаад болор туфли, очир бөгж, алтан дэлхийг өгье, аваач гэж гуйх гайхамшигтай хүн, гайхалтай амьдрал ирнэ.

2024 он чамд ганц очир шигтгээ биш, ОЧИРЫН БОРОО-г авчраг.✨💎

“ЭЭЖИЙГ ЭРЭХҮЙ: ФАНАТИЗМ” шинэ лекц ГООДАЛЬ апп дээр нээгдлээ.

ГООДАЛЬ апп: https://onelink.to/k6ywc6

24/12/2023
22/12/2023

Миний төлөө хэн нэгэн амьдралынхаа хэв маягыг, өөрийгөө өөрчлөх гэж оролдвол зүгээр л тэр оролдлого нь л надад хангалттай. Тэр тийм ч амар өөрчилж чадах юм биш, хүн болгон оролдож зүрхэлдэг ч зүйл биш. Тийм учраас надтай хамт байхыг хүссэн хүсэл нь л надад хангалттай ❤

Түүний нөхөр өөрийгөө арай өөрөөр мэдрэхийн тулд давхар харилцаа үүсгэсэн байх нь тэр. Байгалийнхаа зөнгөөр өөрийгөө алф...
21/12/2023

Түүний нөхөр өөрийгөө арай өөрөөр мэдрэхийн тулд давхар харилцаа үүсгэсэн байх нь тэр. Байгалийнхаа зөнгөөр өөрийгөө алфа гэж мэдрэх хүслээ гүйцэлдүүлэх гэсэн түүний энэ үйлдлийг шууд буруутгах арга байхгүй. Гэхдээ Astrid-ийн хэлдэг "Чамайг эр хүн шиг эр хүн байлгах үүрэг минийх биш юм байна гэдгийг ойлгосон" гэдэг үг бас нэг сонирхолтой өнцгийг гаргаж ирнэ. Гэр бүлээ аварч үлдэх хүсэлтэй л бол эрчүүд хүссэн хүсээгүй сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй болох байх.

~Crazy Rich Asians~ 2018

Энэ киноны гол дүрүүдийн хайр сэтгэл бол яахав дээ байдаг л нэг, нийтлэг асуудлыг л хөндөж байгаа юм л даа. Соёлын ялгаа, давхаргын ялгаа, гэр бүлийн байдал гээд хэд хэдэн зөрчлийг даван гарч байх явцдаа их олон зүйлийг ойлгон эцэст нь аз жаргалтайгаар төгсөж байгааг харуулна. Тэдний гэрлэлт бүтэх үү? үгүй юу? гэдэг чухал биш. Гол асуулт бол яг яаж эргэж нийлэх бол? Тийм болохоор онцгой зүйл ер нь байхгүй л гэсэн үг.

Харин Nick-ийн гэр бүлийн гишүүн болох Astrid-ийн гэрлэлт бол яах аргагүй хосуудын зөрчлийн нэг том шалтгааныг харуулсан байдаг. Өмнөх ~Incredibles 2~ хүүхэлдэйн киноны тухай бичихэд яригдаж байсан эрчүүд эхнэрээ өөрөөс нь хүчтэй байхад дургүй гэдэг зүйл энд бас яригдана. Эрчүүд ер нь гэр бүлээ тэжээх, хангалуун амьдруулах үүргийг ганцаараа хүлээх сонирхолтой байдаг. Эхнэр нь өөрөөс нь илүү хүчтэй болох үед тэд өөрсдийгөө сул доройгоор мэдэрдэг.

Astrid бол удам дамжсан чинээлэг айлын охин. Гэр бүлийн хөрөнгө нь тэднийг олны танил, алдартай болох хэмжээний асар том. Гэхдээ Astrid ухаалаг бүсгүй. Өөрөөсөө зиндаа доогуур, энгийн айлын хүүтэй суусан гэдгээ маш сайн мэддэг тул эр нөхрөө сул доройгоор өөрийгөө битгий мэдрээсэй гэсэндээ өөртөө авсан үнэтэй зүйлсээ нөхрөөсөө нуудаг. Нөхрийнхөө хажууд илүү даруухнаар аж төрөхийг хичээж, ажлын карьерт нь анхаарч түүнийг эрх дураар нь байлгах бүх боломжоор нь хангасан ч энэ хангалтгүй байх юм гэж хэн санах билээ.

Түүний нөхөр өөрийгөө арай өөрөөр мэдрэхийн тулд давхар харилцаа үүсгэсэн байх нь тэр. Байгалийнхаа зөнгөөр өөрийгөө алфа гэж мэдрэх хүслээ гүйцэлдүүлэх гэсэн түүний энэ үйлдлийг шууд буруутгах арга байхгүй. Гэхдээ Astrid-ийн хэлдэг "Чамайг эр хүн шиг эр хүн байлгах үүрэг минийх биш юм байна гэдгийг ойлгосон" гэдэг үг бас нэг сонирхолтой өнцгийг гаргаж ирнэ. Гэр бүлээ аварч үлдэх хүсэлтэй л бол эрчүүд хүссэн хүсээгүй сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй болох байх.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Life review posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share