04/05/2023
Камила Валиева Монголд ирлээ🤗
🔸 Камила Валиевагийн анхны дасгалжуулагч нь түүнийг дөнгөж 4-хөн настайгаасаа бусдаас онцгой чадвартай байсныг нь олж харсан байдаг. Ээж нь ч охиныхоо хөгжилд уйгагүй анхаарснаар өнөөдрийн аваргыг бий болгожээ. Түүнийг уран гулгалтаас гадна гимнастик, балетаар хичээллүүлж, сунгалтанд нь анхаардаг байв. Мэдээж охиндоо ирээдүйгээ сонгох боломж олгоход Камила Валиева уран гулгалтыг сонгосон хэрэг.
🔸 Түүнийг дэлхийн рекорд тогтооход алдарт зураач Пабло Пикассогийн ач охин хүртэл уулга алдан биширч буйгаа илэрхийлж, Парис дахь Пикассогийн музейгээр зочлохыг урьж байв. Сүүлд л гэхэд жүжигчин Alec Baldwin олимпийн наадмыг үзэх дуртайгаа хэлж, Камилагийн үзүүлбэрийг шагшиж, түүнд талархсанаа илэрхийлэв.
🔸 Тэрээр татар үндэснийхээ зоогийг илүүд үздэг бөгөөд тэр дундаа гурилтай шөл, кыстыбы, эчпочмакт дуртай аж.
🔸 Камила завгүй бэлтгэлийн улмаас танхимын хичээлд суух нь тун ховор бөгөөд ганцаарчилсан сургалтын хөтөлбөрт хамрагддаг. Түүний дуртай хичээл нь алгебр мөн шинжлэх ухааны хичээлүүд.
🔸 Тэрээр олуулаа ширээ тойрон сууж хөгжилдөх боломжтой учраас хөзөр, “Monopoly”, “UNO” тоглох дуртай.
🔸 Түүнд шүтэн биширч, үлгэрлэдэг уран гулгагч нар байдаг. 2018-оны олимпийн аварга Алина Загитоваг биширдгээ нуудаггүй бөгөөд бэлтгэлээ хамтдаа хийж, зөвлөгөө авдаг аж. Мөн Сочигийн олимпийн аварга Юлия Липницкаягийн туршлагаас ч суралцаж байжээ.
🔸 Хөл хорионы улмаас мөсөн дэвжээндээ бэлтгэл хийх боломжгүй байсан ч тэрээр зуслангийнхаа хашаанд, зүлгэн дээр бэлтгэлээ хийж байжээ.
🔸 Тэрээр гайхалтай зурдаг бөгөөд бас нэгэн хобби нь дэлхийн улс орноор аялах. Түүний ойрын төлөвлөгөөнд Япон, Тайланд, Швейцар улс багтжээ.
🔸 Спортоо орхисны дараа юу хийхээ тэр хэдийнэ бодсон бөгөөд сэтгэл зүйчээр суралцах хүсэлтэйгээ хэлж байжээ. “Яагаад энэ мэргэжилд татагдсанаа мэдэхгүй, зүгээр л надад таалагдсан” гэж байв. Мөн тэрээр олон улсын тэшүүрийн холбооны шүүгч болох талаар ч бодож байсан удаатай аж.