Medeelel.mn - Цаг үеийн мэдээ

  • Home
  • Medeelel.mn - Цаг үеийн мэдээ

Medeelel.mn - Цаг үеийн мэдээ Өдөр тутмын хэрэгцээт мэдээллийг цаг алдалгүй хүргэнэ.

24/05/2024

Ханиа хүлээх “алдарт аавууд”-ыг онцлов

23/05/2024

Яг энэ цаг мөчид ICAPP буюу Азийн улс төрийн намуудын бага хурал Монгол улсад болж байна. “Бид парламентын залуу төлөөлөлд “Тийм” гэ

03/05/2024

Д.Сумъяабазар: Ерөнхийлөгч хүртэл Ерөнхий сайдыг дуудаад хатуу чиглэл өгсөн. "Ногоон автобус"-ны асуудлаа цэгцлэхгүй бол бараг өөрөө “Ард түмэнтэйгээ талбай дээр гарна” гэсэн ‼️

30/04/2024

ЗАЛРУУЛГА
Сүүлийн үед Боловсролын зээлийн сангийн асуудлаар намайг болон миний хүүг холбогдуулан ташаа мэдээлэл гаргаж байгаад залруулга гаргаж байна.
Миний хүү 2017 онд дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг АНУ-ын Мичиган Стейт их сургуульд /Michigan State University/ тэнцэж тэр үед мөрдөгдөж байсан “Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг үндэслэн гаргасан 2017 оны 7-р сарын 6-ны өдрийн А/67 дугаар тушаалын дагуу Боловсролын зээлийн сангаас зээл авах эрх үүссэн юм.
Гэвч бид Боловсролын зээлийн сангаас энэ зээлийг авахгүй гэдгээ илэрхийлж, хүсэлт гарган Боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй болохыг үүгээр мэдэгдье.

Баримтыг хавсаргав.

02/03/2024
27/12/2023
07/05/2023

Цэлмэг тэнгэрийнхээ өнгөөр гоёсон тэргүүн хатагтай будант Лондонд.

Фото: Чарльз хааныг сэнтийд залах ёслолд оролцохоор явах үед.

11/07/2022

Эрхэм хүндэт наадамчид аа 🇲🇳🇲🇳🇲🇳

Эцэг тэнгэр хураа хайрлан, эх дэлхий шимээ хүртээж, түмэн олны сэтгэл тэнийсэн, дэлгэр сайхан зун цаг эх оронд минь айлчлан ирж, монгол түмний их баяр цэнгэл - Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ.

Монголчууд бид төрт ёсныхоо энэхүү түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн билээ. Энэхүү баатарлаг түүхийн үргэлжлэл болсон босоо заяат монгол түмэндээ төрийн их баяр цэнгэл наадам, өндөр төрийн таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Medeelel.mn - Цаг үеийн мэдээ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share