Баянхонгор миний нутаг

  • Home
  • Баянхонгор миний нутаг

Баянхонгор миний нутаг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Баянхонгор миний нутаг, Music Award, .

31/08/2023

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ 🏫👧👦💝
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан бяцхан дүү нартаа шугамаа баримталж замын хөдөлгөөнд соёлтой оролцох мэдээллийг цагдаа ах нь хүргэж байна. Та нар маань хичээлдээ явах, гэртээ харих бүрдээ хэвшил болгоорой. Мөн найзууддаа уриалаарай.📣📣📣
🚦 #ШугамааБаримталъя
✅ #ХэвшилБолгоё

БАЯНХОНГОР АЙМАГ НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН ШИЛДГЭЭР ТОДОРЛООБахархах түүхтэй, бахдам үйлтэй нүүдэлчдийн залга...
20/08/2023

БАЯНХОНГОР АЙМАГ НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙН ШИЛДГЭЭР ТОДОРЛОО

Бахархах түүхтэй, бахдам үйлтэй нүүдэлчдийн залгамж, өвлөн уламжлагчид хуран чуулсан энэ удаагийн соёлын биет бус өвийн наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын тодотголтойгоор амжилттай зохион байгууллаа.
Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд Соёлын өвийн орон зай, бүтээлч үйлдвэрлэл, уламжлал шинэчлэл, баялаг байдал, Соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийг түгээн дэлгэрүүлэх ,илэрхийлэх хэлбэр, язгуур өв соёлоо дээдэлж, зохион байгуулалттай оролцсон, таниулан сурталчлахад амжилттай оролцсон БАЯНХОНГОР АЙМАГ шилдгээр шалгарч, цом батламж гардан авлаа.

“Тайж хайрхан”-ы бэлд ганзага дүүрэн нүүдэллэн ирсэн 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид маань тус тусын “Отог”-оо байрлуулж, аяны богцоо задалж, язгуур урлагийн гайхамшигтай тоглолтоо хуран цугларсан олонд дэлгэн сонирхуулсан, олон улсын байгууллагын төлөөлөгчид нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг хамгаалах хамтын ажиллагааны талаар зөвлөлдсөн Монгол бахархлын өдрүүд байлаа.

Энэхүү дэлхийн соёлын фестивалийн хүрээнд уламжлалт соёлын ахуй орчин бүрдэж, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийн төрөл зүйлтэй нэгэн дор танилцсан, хүүхэд, залуус, үзэгч хэн бүхэн эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэж, соёлын биет бус өвийг цаашид хамгаалах, өвлөн уламжлах, суралцах зэрэг оюуны соёлын дархлаа бий болох боломж бүрдсэн, оролцогч, үзэгч олны талархлыг хүлээсэн оюунлаг наадам болж өндөрлөлөө.

Тус фестивальд аймаг, нийслэлийн 1000 гаруй өвлөн уламжлагч, нүүдлийн соёл иргэншил бүхий гадаад улс орны төлөөлөл Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд Найрамдах Унгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын өвлөн уламжлагч, зочид төлөөлөгчид, нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулсан.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг давхардсан тоогоор 60 орчим мянган хүн зорин ирж, сонирхсон бөгөөд эл наадмыг санаачлан зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам,Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газарт оролцогч, олон нийт фестивалийн үр дүн, ач холбогдол өндөр байгаа талаар сэтгэгдэл, талархлаа илэрхийлсээр байна.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Монгол орны болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын арга хэмжээ бий болох, Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид үзэж байна.

Мөн хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Аймаг нийслэлийн отгоор зочилж, оролцогч улс орон, байгууллагуудын хүрээ, өргөө соёлын өвийн өртөөгөөр аялан “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт, шилдэг өвлөн уламжлагчдын зан үйлийн үзүүлбэр, гала тоглолт тэргүүтэй өвөрмөц тансаг урлагийн тоглолт үзэж , Их насны морьдын уралдаан, 64 бөхийн барилдаан, сур харваа зэрэг үндэсний спортын 15 төрлийн уралдаан, тэмцээнийг сонирхон, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 200 орчим аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа, орон орны 9 үндэстний уламжлалт хоол хүнс, идээ ундааны үзэсгэлэн худалдаа зэрэг 30 гаруй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан 700 гаруй сонин содон, шилдэг, онцлог тоглолт, үзүүлбэр, арга хэмжээг үзэгч олондоо дэлгэн толилуулсан өргөн дэлгэр фестиваль болж өндөрлөлөө

‼ШУУРХАЙ: БАЯНХОНГОР-АЛТАЙ ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЛӨӨ2023 оны 08 дугаар сарын 02-ны 07:30мин байдлаар улсын чанар...
02/08/2023

‼ШУУРХАЙ:
БАЯНХОНГОР-АЛТАЙ ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЛӨӨ

2023 оны 08 дугаар сарын 02-ны 07:30мин байдлаар улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаасан хэвээр байна.

Та бүхэн тус чиглэлд зорчихгүй байна уу!

Нарийн гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урсснаас болж авто замын зорчих хэсэг нурж эвдрэл үүссэн байдалтай байна.

Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104 жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна.

Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр нарын холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байна гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Монгол улсын Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Төрийн түмэн эх Дүүгүүр хээр мо...
01/08/2023

Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Монгол улсын Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Төрийн түмэн эх Дүүгүүр хээр морь тэнгэрийн хүлэг боллоо. Эх нутагтаа эргэн төрөөрэй 🙏🔥🐎

Аав хүү 2 Эрдэнэцогт, Хүрээмарал сумын 100 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ. Баяр хүргэе.
25/07/2023

Аав хүү 2 Эрдэнэцогт, Хүрээмарал сумын
100 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаанд түрүүллээ. Баяр хүргэе.

25/07/2023

Улсын арслан М.Бадарчийг суурь хониор мялаав

18/07/2023
13/07/2023

Улсын арслан Мягмарын Бадарчийн өвөө Жамба гуай Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүн аж. Харин ижий нь Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн юм байна.Мягмар гуай Архангай аймагт нэгдлийн мал маллаж байгаад суурьшиж. Дайчин вангийн хошуу эртнээс бөхөөр алдартай сайхан нутаг даа.

Улсын наадмын түрүү хүчит бөх, хурдан хүлэг, мэргэн харваачдыг нутаг нутгийнхан манай танай гэлцдэг нь бидний эрт эдүгээгийн сүр сүлд хийморь, нүүдэлчин дархлаагаа урин далласан өвөрмөц сэтгэлгээ.

13/07/2023

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Цэргийн арслан Ганзоригийн Жамбалдорж, түүний хүү Ж.Дарханбаатар нарын ярилцлага

Бичлэг: Zarig.mn

Баянхонгор аймгийн иргэн 97 настай энэ буурай 108 мод тарьжээ🙏🙏👏👏Баянхонгор аймгийн иргэн, өдгөө 97 насыг зооглож буй Ч....
22/05/2023

Баянхонгор аймгийн иргэн 97 настай энэ буурай 108 мод тарьжээ🙏🙏👏👏

Баянхонгор аймгийн иргэн, өдгөө 97 насыг зооглож буй Ч.Сумьяа эмээ энэ оны хавар нутгийнхаа хийдийн хашаанд Агч, Шар хуйас, Улаан бургас, Далан хальст зэрэг 108 ширхэг гоёлын модыг тарьж ургуулсан байна.
Буянтай сайхан буурал байна. Эрүүл энхийг ерөөе.

Баянхонгор аймгийн 5 сумдын 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болох тул та бүхнийг урьж байна.
30/04/2023

Баянхонгор аймгийн 5 сумдын 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болох тул та бүхнийг урьж байна.

30/04/2023

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулав
АМЬДРАЛ ХАЙРЛАСАН ТҮЙН ГОЛ
Шүлэг МУСТА Г.Ганбат
Хөгжим МУСТА Т.Ганболд
Дуучин Д.Самданжигмэд

Уулын ирвэс талд буугаад амарч буй нь! Баянхонгор аймаг Богд сум. Нуурын тал! 2023.02.23via EMU Travel
24/02/2023

Уулын ирвэс талд буугаад амарч буй нь! Баянхонгор аймаг Богд сум. Нуурын тал! 2023.02.23

via EMU Travel

Баянхонгор аймгийн Гэрлэх ёслолын ордон
09/02/2023

Баянхонгор аймгийн Гэрлэх ёслолын ордон

❗️СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️2023.01.18 19:00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн Бууцагаан-Цагаанхайрхан чиглэлийн хайрган хучилттай ...
19/01/2023

❗️СЭРЭМЖЛҮҮЛЭГ❗️
2023.01.18 19:00 цагийн байдлаар Баянхонгор аймгийн Бууцагаан-Цагаанхайрхан чиглэлийн хайрган хучилттай А12 дугаартай авто замын дагуу хүчтэй цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдсан тул эрхэм жолооч та бүхнийг зорчихгүй байхыг анхааруулж байна.
Шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байна.

31/12/2022
31/12/2022

О

Сэгс цагаан богд, Баянхонгор аймаг.Зураг IG: naranbattserendorj
30/10/2022

Сэгс цагаан богд, Баянхонгор аймаг.

Зураг IG: naranbattserendorj

“МИНИ” ТОГЛООМЫН БУЛАН😍♻️Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэг хүүхэд багачуудыг хог хаягдлыг ангилан ялгах дадалд сургах з...
23/10/2022

“МИНИ” ТОГЛООМЫН БУЛАН😍♻️
Баянхонгор сумын 3 дугаар цэцэрлэг хүүхэд багачуудыг хог хаягдлыг ангилан ялгах дадалд сургах зорилгоор “Мини” тоглоомын буланг байгуулжээ.
Энэ нь хүүхэд багачуудын сонирхлыг ихэд татдаг #гэнээ 😍😍😍😍😍😍😍😍😍😍
♻️♻️♻️♻️♻️♻️♻️

ЭМГЭНЭЛЖАНЧИВЫН ИШДОРЖ/1937-2022 он/Монгол цэргийн гарамгай удирдагч хошууч генерал Жанчивын Ишдорж 2022 оны аравдугаар ...
10/10/2022

ЭМГЭНЭЛ
ЖАНЧИВЫН ИШДОРЖ
/1937-2022 он/
Монгол цэргийн гарамгай удирдагч хошууч генерал Жанчивын Ишдорж 2022 оны аравдугаар сарын 07-ны өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Хошууч генерал Ж.Ишдорж нь 1937 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Зургаан худаг хэмээх газар малчин ард Жанчивын гуравдугаар хүү болон мэндэлж, эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1947-1951 онд Баянлигийн бага сургууль, 1951-1952 онд Баянхонгор аймгийн Баянзүрх сумын дунд сургуульд онц дүнтэй суралцаж, ар гэрийн гачигдлаар сургуулиас чөлөөлөгдөн 1953-1954 онд мал маллах болжээ. 1954 оноос “Улаан-Оч” нэгдэлд бригадын тоо бүртгэгч, даргын ажлыг хийж 1958 онд цэргийн албанд татагдан НАХЯ-ны 05 дугаар ангид цэрэг, бага даргын албыг хашиж 1960-1963 онд ЗХУ-ын Хилийн цэргийн дунд сургууль, 1968-1972 онд ЗХУ-ын Москва хот дахь В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академи, 1976-1977 онд ЗХУ-д Хилийн цэргийн командын дээд курст тус тус суралцаж төгссөн байна.
Тэрээр 1963-1964 онд Улаанбаатарын нисэхийн байцаан өнгөрүүлэхэд шалгагч, 1964-1966 онд НАХЯ-ны 05 дугаар ангид ротын улс төрийн орлогч, 1966-1967 онд Дорнод аймаг дахь Улаантолгойн пунктын дарга, 1967 онд хилийн цэргийн 0198 дугаар ангид заставын дарга, 1967-1968 онд мөн ангид намын товчооны дарга, 1972-1977 онд хилийн цэргийн 0146 дугаар ангийн улс төрийн хэлтсийн дарга, 1977-1980 онд мөн ангийн дарга, 1980-1981 онд хилийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, 1981-1986 онд Хилийн ба Дотоодын цэргийн улс төрийн газрын дарга, 1986-1990 онд мөн газрын Намын комиссын даргаар ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрт гарсан билээ.
Хошууч генерал Ж.Ишдоржийн цэргийн албанд он удаан жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласныг нь төр, засгаас өндрөөр үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтангадас одон, Байлдааны болон бусад ойн медалиуд, “Хүндэт хилчин”, “Онц хилчин” тэмдгээр шагнаж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1983 оны долоодугаар сарын 07-ны өдрийн 183 дугаар тогтоолоор хошууч генерал цол хүртээжээ.
Монгол эх орны дархан хил хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө оюун ухаан бие сэтгэлээ бүрэн зориулсан эрхэм хошууч генерал таны даруу төлөв, эелдэг дөлгөөн, хүнлэг агаад шударга үнэнч зан чанар хойч үеийн хилчдийн сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР, МОНГОЛЫН НИЙТ ХИЛЧИД

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат "ЖУДО" бөхийн ОУХМ олимпын их цэнгэл наадмын хүрэл мeдальт Цэнд-очирын Цогтб...
09/10/2022

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат "ЖУДО" бөхийн ОУХМ олимпын их цэнгэл наадмын хүрэл мeдальт Цэнд-очирын Цогтбаатар Дэлхийн аварга🥇🏆🌍 боллоо. Уухай уухай уухай 💯💥☝️💪🙏 Баяр хүргэе мөн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Аймгийн арслан Ц.Шийрэв багшдаа баярлалаа хүргэе 🫂

Баянхонгорын брэнд хиам гэгдээд байгаа хиамыг бэлдэх орц: - Гоньд /амны том халбага 2/- Лаврын навч /10 ш/- Бөөрөнхий ха...
13/09/2022

Баянхонгорын брэнд хиам гэгдээд байгаа хиамыг бэлдэх орц:

- Гоньд /амны том халбага 2/
- Лаврын навч /10 ш/
- Бөөрөнхий хар перц /2 халбага/
- Нунтаг улаан перц /2 халбага/
- Давс /7 халбага/
- Дашида амтлагч /3 халбага/
- Сонгино 2 ш
- Сармис 1 бондгор
Ороосон цоройгоо битүү чанагчиндаа хийгээд заасан хэмжээнд нь шөлөө тохируулж хийгээрэй! Ороосон цорой янз бүр хэмжээтэй байдаг учир битүү чанагчийн багтаамжаас хамаарч тохируулж хийхээ бүү мартаарай! Хамгийн гол анхаарах зүйл бол цоройгоо уяагаар ороохдоо суларч мултархааргүй ойр ойрхон шигүү чанга ороовол тун сайн шүү!!! Бүх амтлагчаа зөвхөн шөлөндөө хийнэ!!! Маханд ороох амтлагч байхгүй зөвхөн дангаар нь орооно. Мөн өөрсдийн жороор ч амтлагч нэмж хийж болно шүү! Энэ жор бол бидний өөрсдийн хийдэг үндсэн жор маань. Манай битүү чанагч 2.5 л шөл хийж 4-н ороосон цорой ороод таардаг юм. Давс ахиу хийхэд зүгээр байдаг шүү. Цоройгоо маш сайн зөөлөртөл чанана. Нялцайсан ч өөрөө биеээ дааж царцдаг. Үндсэндээ 30 минутаар буцалгаад өөрийнх нь ууранд тагийг авалгүй 15 минут амраагаад дахин 30 минут чанана. Цоройгоо маш сайн ороож уях ёстойг бүү мартаарай!!! Манайхны хэлдэг 100-ийн уяагаар ороовол тасрахгүй сайн байдаг шүү! Суларвал ороосон цорой чинь зүгээр чанасан махнаас ялгагдахгүй! Цоройгоо бүрэн болсоны дараа тэгш гадаргуу дээр тавиад царцаагаарай.


#баянхонгорынхиам #Баянхонгор #хиам

17-20 насны хүүхэд залуусыг доорх сонгон шалгаруулалтад урьж байна.
05/09/2022

17-20 насны хүүхэд залуусыг доорх сонгон шалгаруулалтад урьж байна.

МАРГААШ ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЧЭЭЛ ЗААХГҮЙМаргааш 9-р сарын 1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анхлан хичээлийн шинэ ж...
31/08/2022

МАРГААШ ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЧЭЭЛ ЗААХГҮЙ

Маргааш 9-р сарын 1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анхлан хичээлийн шинэ жилд зориулан тусгай сэдвийн дагуу хүүхэд багачуудад теле хичээл орж эхэлсэн. Түүнээс хойш энэ нь уламжлал болж тогтоод буй. Энэ дагуу Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн эх орон, түүх уламжлалын хичээл орж байлаа.

Харин энэ удаа хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хичээл заахгүй, мэндчилгээ дэвшүүлэх ба түүний Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх соёлын хичээл заахаар болжээ.

16/08/2022

Баянхонгор аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын мэнд хүргэе

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянхонгор миний нутаг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share