09/05/2024
Дэлхийгээс 120 гэрлийн жилийн алсад байрладаг, манай гаригаас 2,6 дахин том хэмжээтэй (дундаж радиусаараа), далайгаар бүрхэгдсэн гадаргуутай K2-18b нэртэй гариг дээр амьд организм байж болзошгүй боллоо. 👽
Жеймс Вебб сансрын телескоп саяхан К2-18b гаригийн атмосферээс нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), метан хийг илрүүллээ. Агаар мандалд нь амьд организмаас ялгардаг хийнүүд илэрсэн, далайтай гэдэг нь энэ харь гариг дээр ямар нэг амьдрал байх магадлалыг нэмэж байна.