Галт Нударга Эйс

  • Home
  • Галт Нударга Эйс

Галт Нударга Эйс Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Галт Нударга Эйс, Video Creator, .

03/01/2020

Мадара хүний биеийн дотоод 8 хаалгыг нээх үед ялгардаг нэн өвөрмөц болох улаан аураг Гай-аас хараад шууд л таньдаг. Өөрөөр хэлвэл Мадара Гай болон түүний эцэг Дай-аас өмнө дотоод 8 хаалгыг нээсэн хүнийг харж байсан уу гэх асуулт гарч ирж байна. Мөн Мадара Дай-аас хамаагүй өмнө амьдарч байсаныг санах нь зүйтэй болов уу.
Админ: Галт Нударга

24/12/2019
Naruto Shippuden OST I - Man of The World

Хэрвээ энэ ая чамд Нарүтогийн бүх opening - оос ч илүү таалагдвал чи Нарүтог сэтгэл зүрхэндээ тултал ойлгодог юм байна. Хэрвээ чи архаг фэн бол лайк

Naruto Shippuden Original Soundtrack I "Man of the World" Composed by: Yasuharu Takanashi Track: 7 Image used: http://imgur.com/25y8VFD ---------------------...

09/12/2019

Мадара изанаги ашиглаад амьд үлдсэн бол яах байсан бэ? Хариулт нь таний амыг лав ангайлгана даа!!!!!

Кагуяаг тамгалсаны дараа Мадара Хашираматай ярилцаж байгаад өөд болсон хэсгийг бүгд санаж байгаа байх. Гэхдээ Мадара тэр үед муу хэвээрээ байсан бол шууд Изанаги ашиглаж амьд гарах байсан. Энэ үед Нарүто, Сасүкэ 2 асар хүчирхэг болчихсон байсан тул 10 сүүлтийн Жинчүүрики байхаа больсон Мадараг өлхөн ялчихаж болох байсан гэж бодоцгоож байж магадгүй. Гэвч логикоор бодож үзвэл хариулт эсрэгээрээ маш харанхуй байх байсан!!!
Учрыг тайлбарлая. Мадара гэдо мазо буюу 10 сүүлтийн эх биеийг хүссэн үедее гаргаж чадна. Тэр үед бүх сүүлт араатнууд цугларчихсан байсан тул Мадара бүгдийг нь татаад авчихаж чадна. Бас дээрээс нь болоогүй Нарүтогийн дотор байгаа 9 сүүлт хүртэл ахиад татагдах байсан. Мадарагийн лимбо нь Сасүкэг хөөрхөн саатуулчихна. Үр дүнд нь Нарүто үхэж Мадара дахин Жүүби болох байсан юм!! Сасүкэгийн чакра Кагуяг булшлах үед ерөнхийдөө дуусч байсан, Нарүтотой тулалдах үед сүүлт араатнуудын чакрагаар Сусано гаргасныг бүгд санаж байгаа байх. Гэтэл үүнийг Мадара авчихсан тул Жүүби Мадаратай чакрагүй Сасүкэ 1v1 үлдэж байгаа биз? Какашигийн давхар шаринган байхгүй болчихсоныг мөн санах хэрэгтэй. Изанагигаас болж алдсан нэг нүдээ Мадара Сасүкэгийг 6 томое риннэган болгоод авчихна. Ийм л аймшигтай зүйл болох байсан юмдаа. Гэхдээ Мадарад ингэх шалтгаан байхгүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Эцсийн эцэст хүчээр бага байлаа ч гэсэн Мадарагийн аюулын түвшин Кагуяагаас хол илүү юм.

Надтай санал нийлж байна уу? Нийтлэл таалагдсан бол лайк шэйр заавал хийгээрэй 😁. Энэ хүртэл уншсан хүмүүстээ хайртай жүү 🥰
Админ: Галт Нударга

09/12/2019

Итачи илүү удаан амьдарсан бол бүр ч хүчирхэгжинэ гэдэг ор үндэслэлгүй зүйл. Нэгэнт л Сасүкэтэй тулалдаж өвчиндөө нас барах дахиад удаан амьдарвал гэрлээ алдах ч байсан. Ямар Сасүкэгийн MS-ийг авалтай биш дээ. Тэгээд ч тэр хүч бус энх тайвныг эрхэмлгэдэг. Хүч бол тэрэнд нээх их хамаагүй. Логикоор бодож үзэхэд хүчирхэг болох ганц л том боломж түүнд байсан ба тэр нь аав болох Фүгакүгийн шаринганыг өөртөө суулгах байсан. Энэ бүхэн түүнийг хэр хүн чанартайг илтгэх биз ээ.

08/12/2019

Наруто дээрх бүх үчиха нар риннегантай болвол юу болох байсан бэ?
Риннегантай болох хувь заяа хэн бүхэнд олдоод байдаггүйг бүгд мэдэх байх. Гэхдээ хэрвээ Итачи, Шисуи болон зарим бусад үчиха нар аз нь таараад риннегантай үхсэн хүний нүдийг олоод өөртөө суулгачвал юу болох байсан бэ? Харамсалтай нь тэд нар дорхноо үхэх байсан. Гайхаж байна уу? Учрыг тайлбарлая.
Риннеган бол иен, яан чакранаас бүтсэн зүйл юм. Үчиха нарт сэнжү овгийхонд байдаг шиг яан буюу амин чакра огт байхгүй. Амин чакрагүйгээр риннегантай болчвол үндсэндээ амин чанараа алдах юм. Өөрөөр хэлвэл риннеган эзэмшигч нь ямар ч чакра зарцуулахгүй байхад ч риннеган асар их чакраг эзнээсээ үрсээр байдаг бөгөөд сэнжү, үзүмаки овгийхноос бусад бүх хүн энэ чакра зарцуулалтыг давж чадахгүй үхэх юм. Мэдээж Мадара, Сасүкэ 2 Индрагийн хойд төрөл тул Сэнжү овгийхноос дутахааргүй чакратай. Харин Обитогийн хувьд Хаширамагийн эстэй байсан тулдаа ердөө ганцхан риннеганыг авах боломжтой болсон юм.

Нэг зүйл нэмж хэлэхэд зарим хүмүүс намайг гадаад мэдээ орчуулж хуулж тавьдаг гэцгээж байна лээ. Мэдээж энэ бол өрөөсгөл ойлголт. Зарим нэг деталиудыг Narutowikia-гаас тодруулж хардаг. Харин постуудаа 100% өөрөө бичдэг гэдгээ итгэл бардам хэлж байна :)
Таалагдсан бол манай пэйжтэй нэгдээрэй
Админ: Галт Нударга

06/12/2019

Итачи 4-р дайныг төгсгөлд нь авчирсан? Мэдээж тэр төгсгөлд нь хүргэсэн хүн. Эдо тэнсэиг зогсоож цаана нь Мадара, Обито, 10 сүүлт гээд үлдсэн байсан ч нэр нь мэдэгдсэн 48, Орочимарүгийн хэдэн 10-н бүтэлгүйтлээс зогсоосон нь:
Нууц Чулуу 5, Нууц Манан 4, Нууц Үүл 1, Дууны тосгон 1, Нууц Элс 2, Нууц Хүрхрээ 1, Нууц Бороо 1, Нууц Навч 3 нийтдээ 18 шиноби зогсоосон. Дахин амилсан хүмүүсийн талд нь хүрэхгүй ч Мүг зогсоогоогүй бол бусад 3 кагэг тамганаас нь суллах хамгийн гол нь Кабүтог Изанамид оруулж Жүго Анкогийн хараалт тэмдэгээс Орочимарүг гаргаагүй бол өмнөх 4-н Хокагэг амилуулахгүй л байсан. Ерөнхийдөө 4-р Их дайны эхлэлийн төгсгөлийг л тавьсан юм. Тэр эхлэлийн төгсгөл Нарүтогийн амь настай ч холбоотой тул хамгийн чухал үүргийг нь хийчихээд тэнгэрт одсон юм даа…

05/12/2019
03/12/2019

За тэгээд хөвгүүд л болсон хойно амьдрал их баялаг шүү😂

02/12/2019

Ийм зүйл хэрвээ болвол та нар яах вэ? Шоконд орох уу?😂. Гэхдээ уан пийс бидэнд олон сюрприз барина гэдэгт итгэлтэй байна :)

30/11/2019

Өөрийн дуртай opening lyrics comment хэсэгт бичээрэй.

Naruto Shippuden Op7
Tomei Datta Sekai

Ano hi honto ni ushinatta
mono tte nan datta kke?
Tou ni wasurete shimatta yo

Yuugure de futari sukoshi zutsu
mienaku natte itte
Sore na no ni Bokura kaerezu ni ita

Dokoka ni kowaresou na moroi kokoro
Tsuyogaru kotoba de ootte
kakush*teru'ru
Ootte kakush*te'ru

Sayonara aenakunatta tte
Bokura wa tsuzuki ga aru kara

Kimi no inai sekai datte hashiru yo
Itsuka no itami mo koete koete
Koete

19/11/2019

S2 дээр нэг иймэрхүү л зүйл болсон. Tank top master, Puri puri prisoner, Genos 3-ийг эс тооцвол Гароү бүгдэнд нь балбуулах байлгүй дээ xD. Манга дээрх Гароү бол огт өөр шүү. Арай ч түүнийг 18-тай гэж бодоогүй ээ ^^

19/11/2019

Уан Пийс - Хамгийн төгс дүр (Катакүри)
:
-Тэрээр бүх төрлийн хакиг хэрэглэж чадах ба зэвсэглэгч болон ажиглагч хакинуудыг сайжруулж, төгс эзэмшсэн.
-Жимснийхээ хүчээ бүрэн сэргээж Парамика төрлийн жимсийг логиа жимсний түвшинд хүргэсэн, төгс ашиглаж сурсан.
-Бие бялдарын хүч маш их. Жирийн шошийг нясалсан нь бууны сумнаас илүү аюултай.
-Маш ухаалгаар тулалддаг, дээд зэргийн тактиктай.
-Катакүри Лүффитэй тулалдахаас өмнө амьдарлынхаа туршид нэг ч удаа ялагдаж байгаагүй. Лүффи амжиж зугтаагүй бол ялагдах байлаа.
-Мөн тэрний шагнал мэдэгдэж буй хүмүүс дундаа хамгийн их шагналтай нь (манганы 903-р бүлэг хүртэл) гэх мэт түүний чадваруудыг дурьдаж барахгүй биз.
:
Тэр хэнийг ч дутуу үнэлдэггүй. Лүффигийн өмнө тулалдсан дайснуудын ихэнх нь түүнийг дутуу үнэлж өөрийнхөө хүчинд бардсанаас ялагдсан байдаг. Гэвч Катакүги эсрэгээрээ Лүффиг маш анхааралтайгаар ажиглаж түүнийг аюултай хүн гэж үзэж байсан. Тэр Лүффигээс хавь илүү хүчирхэг алхам тутам илүүрхэж байсан ч нэг удаа бардаж, сонор сэрэмжээ алдаагүй.
#Шударга:
Уан Пийст ихэнх эсрэг талын дүрүүд тулалдахдаа бохир арга хэрэглэдэг. Тоогоор илүү олон байх, заль мэх хэрэглэх гэх мэт. Гэвч тэр олон хамсаатнуудтай байсан ч Лүффитэй ганцаарчлан тулалдсан. Тэр хоёрыг тулалдаж байх явцад Катакүригийн дүү Флампэ Лүффиг жадаар сүлбэхэд асар ихээр уурсаж, Флампэг хааны хакигаар унагасан. Мөн түүнтэй адил болохын тулд өөрийгөө ч гэсэн жадаар сүлбэсэн. Гайхалтай шударга биш байна гэж үү?
#Хамгаалагч:
Катакүри үргэлж гэр бүлийнхээ төлөө тулалдаж, тэдний аюулгүй байдлыг хангаж ирсэн. Лүффитэй тулалдах болсон шалтгаан нь тэгнийг ирээдүйд хүчирхэгжиж Биг Мом дээрэмчдэд аюул учруулж болзошгүйд юм. Биг Мом гэр бүлээ бүлээ болон газар нутгаа тийм ч сайн хамгаалж, харж хандаж чаддагүйг бүгд мэднэ. (Өөрийгөө ч удирдаж чаддаггүй). Харин энэ үүргийг Катакүри гүйцэтгэж ирсэн. Иймээс ч ажиглагч хакигаа хөгжүүлж ирээдүйг хардаг болсон болов уу.
Ад: Галт нударга

17/11/2019

Чөтгөрийн жимсгүй хамгийн хүчирхэг 5 дүр
Бүгд одоо байгаа хүчээрээ мөн тодорхой, яг байрандаа тохирох шалтгаануудыг бичсэн тул тэр энэнээс хүчтэй гэсэн коммэнт битгий бичээрэй ^^

17/11/2019

Нарүто үзэгчдийн ихэнх нь үзэн яддаг Хиданд сайн тал байгаа юу? Мэдээж муу тал олон ч суралцах тал бий. Багш болон тосгоныхоо бүх хүнийг хөнөөсөн хүнийг сайн гэхгүй ч түүний тэнэгдүү болон хөгжилтэй зан нь чимдэг. Дээрээс нь шүтлэг, итгэл үнэмшилдээ хэр үнэнч гэж санана?
Мөн Кишимото гуай 2015-нд өгсөн ярилцлагад Marcus Graham гэх сэтгүүлч:
Нарүто ертөнцдөх хамгийн их таалагддаг эсрэг талын дүр чинь хэн бэ? гэж асуухад Хидан гэсэн бөгөөд тэрнийг үхээгүй ч гэж хэлсэн байдаг.
Итгэхгүй байгаа бол үүнийг үзээрэй
https://youtu.be/wFTGXJlxDlo

15/11/2019

Sindo'n Uta хүсэлтээр оруулсан пост тул пэйжтэй холбохгүй байхыг хүсье.
Маргааныг таслах уу даа? Таслах уу гэж хэдэн жил энэ балай зүйлийн талаар хэрэлдэх гэсэн юм. Итачигийн элий фэнүүд л давс нэмдэг болохоос…
Энэнд итгэсэн гаруудын ихэнх нь бацаан байдаг насс бүр. Зурган дээр хэн ч "Итачи Мадараг өлхөн ялна гэж Кишимото хэлсэн" гэж чадна. Гол зүйл нь ярилцлага. Амьдралынхаа хэдэн минутыг дэмий үрээгүй бололтой гэсэн шиг тэр ярилцлага дээр Итачигийн талаар ярьсан түй ч алга. Зурган дээрх нөхдүүд бол харваас ярилцлагыг нь үзээгүй худал цуунд итгэсэн гарууд байгаа биз? Ярилцлагын хэсгээс хассан байж болно. Кишимото гуай илүү түргэн сэтгэхийн тулд w**d татдаг ч гэх бий. Бас тэрхүү цууг бичсэн сайтууд тэр дороо устаж, ярилцлагын дундаас Кишимотогийн хүсэлтээр хассан нь тодорхой. Мадараг яаж ялах аргаа олохгүй байна гэж хэлж байсан хүн юу гэж л устгахгүй байхав дээ. Эдо тэнсэид байхдаа Итачи Шисүи-н шаринганы ачаар удирдлагаас гарсан болохоос өөрийн хүчээр гараагүй. Кабүто ч тэр Мадараг удирдахгүй аль болох чөлөөтэй байлгахыг хүссэн. Хүссэн үедээ удирдлагаасаа гарах ч боломж байсан. Хашираматай дүйцэж очих түвшний хүн болохоор. Эдо биш амьд үеийг нь хараад үзье л даа. Хоёул хоёулаа mangekyou sharingan-тай. Сасүкэ vs Итачи 5, 6 цаг тулалдсан уу? Итачи өвчтэй биш Сасүкэ тэр 2 ижил түвшнийх байсан бол үсрээд л 1 өдөр тулалдах байх. Мадара (ms) vs Хаширама бүхэл 2 өдөр тулалдсан гээд бодоод үзээрэй. Энэхүү постыг Итачигийн фэнүүд нийтэд нь биш элий фэнүүдэд нь зориулав.

14/11/2019

Мадарагийн бүхэл амьдралаа зориулсан, зорьсон мөрөөдлийг нь сүйтгэсэнээс болж Нарүто-н ихэнх үзэгчид Хар Зэцүг үзэн яддаг байх. Та түүнд сайн тал байхгүй гэж бодож байна уу? Угтаа бол эх болох Кагүяаг тамганаас нь гаргах аргыг хайж, сул дорой тул Үчихаг ашиглахаас өөр арга байгаагүй юм. Би лав Хар зэцү шиг ээждээ хайртай дүр байтугай бодит амьдрал дээрээс ч хараагүй. Битгий үзэн яд гэсэн юм биш шүү. Зорилго нь буруу ч бүх дүрүүдэд сайн тал байдаг гэдгийг л харуулах зорилготой пост хх. Өөр жишээг цуврал болгон хүргэнэ ээ ^^

13/11/2019

Үчиха овгийн сүйрлийн гол шалтгаан нь Итачи биш Данзо ч биш харин Обито юм. Үчиха овгийхон Кюүби-г удирдаж Конохаг эзлэх санаатай гэдгийг Данзо оргүй хоосоноос гаргаж ирээгүй, Обито л энэ санааг сэдсэнээс болж Үчиха овог сэжиглэгдэж эхэлсэн. Үүнээс гадна Обито өөрийн биеээр Үчиха овгийн цагдаагийн хэлтсийг хүйс тэмтэрсэн байхад Итачи Фугакүг эс тооцвол эгэл жирийн ардууд, хөгшид, хүүхдүүдийг л хөнөөсөн. Үчиха овгийн цагдаагийн хэлтэс бол идэр залуу насны, шарингантай хүчирхэг Үчиха нараас бүрдсэн байсан ба Сасүкэ-гийн хэлсэнээр бол шаринган гэдэг нь Үчихаг тодорхойлдог гол зүйл бөгөөд үүнийг харгалзаж үзвэл жинхэнэ Үчиха билэг тэмдэгийг Итачи биш харин Обито сөнөөсөн юм.
Админ: Галт Нударга

09/11/2019

Уан Пийс - Хамгийн хүчирхэг 15 техник (дайралт)
Зөвхөн чөтгөрийн жимс эзэмшигчдийг оруулсан болохоор Гарпийн цохилт, Михавкийн цавчилтыг оруулаагүй шүү.
Зураг луу нь ороод уншаарай ^^
Пэйждээ лайк дараарай.

01/11/2019

B баг хангалттай гэж бодож байна xD
Рожэр > Эдвард (залуу)
Z < Рэили (залуу)
Бүллэт < Шики
Драгон = Гарп л гэж бодож байна даа xD. Таны бодлоор?

Пэйжд маань лайк дарж нэгдээрэй!

27/10/2019

Конохагийн Цагаан соёо гэгдэх Хатакэ Сакүмо 3-н саннинаас хол илүү хүчтэй байсан гэгддэг?
Ахх бурхан минь энэ бол маш том төөрөгдөл. Мэдээж амьд байх үед нь энэ яриа гарсан нь тодорхой. Гэвч тэр үед Жираияа, Цүнадэ, Орочимарү 3 дэндүү жул байсан. Нийлээд ч Ханзог барахгүй байсан шүү дээ. Одоогийн тэр гурвийг дийлэхээр хүчтэй гэж хэлвэл өрөөсгөл ойлголт. Наад захын жишээ гэвэл Мадара Гаи-г 8-дахь хаалгаа нээхэд үхлийн хаалга гэдгийг мэдэж байсан нь Гаи-ын аав Даиг 8-р хаалга нээхэд нь амьд байсан гэсэн үг. Тийм удаан амьдарч олон жүцүг мэддэг байсан хүн Цүнадэгийн зохиосон 100-н эмчилгээний аргыг мэдэхгүй байна гэдэг Домогт 3-н санниний хүчийг ихэнх хүмүүс мэддэггүй байсан нь нотлогдож байна. Сакүмо залуу байх үеийн тэр 3-аас хүчтэй болохооос амьд байх үеийн Жираияа, гараа тамгалуулаагүй Орочимарү, одоогийн Цүнадэгаас сул гэж бодож байна !!!

02/10/2019

Коммэнт дээр Naruto shonen jump болон shippuden-ий бичүүлэх lyrics-ийнхээ нэрийг бичээрэй

Naruto Shippuden opening 1
Hero's come back (Lyrics)

Tooku de kikoeru koe wo hitori
Hirori mata hitori de chi agaru toushi
Kurikaesu dake no Fudan doori
Itsu ga iku jumbi ii are you ready?

Karadajuu Fuu no wa shinzou ni
Hageshiku chi narase yo stomping
Taeru tsuki wo ukasu call me
Kawarisugiru ga nuki ka story

Come on everybody stand up
Agero kyou ichiban no jikan da
Me ni mo tomoran no speed hunter
Dare mo nobinattori ko kanba yeah

Come on everybody hands up
Mata ash*ta no heroes wa comeback
Tsuujou kazoe hibi wo countdown
Ikuze, 3-2-1 make some noise…
(Some noise) - 3 удаа

Hey yo mou basho nori tsuku wa kakugo desho
Nankai korondatte tatsu keredo
Nade aida naze kawi hito e no seisho
Irikunda kanjou kizuki ageta desho

Mochiagaru kansei ga yuuki to naru
Tashiagareba ima kurushimi tomohau
Sore demo saikou wa kitto aru
Subete sarau to shouri no kansei !

Come on everybody stand up
Agero kyou ichiban no jikan da
Me ni mo tomoran no speed hunter
Dare mo nobinattori ko kanba yeah

Come on everybody hands up
Mata ash*ta no heroes wa comeback
Tsuujou kazoe hibi wo countdown
Ikuze, 3-2-1 make some noise…
(Some noise) - 3 удаа

22/09/2019

Сайтамагийн 3-н жилийн нэг ч өдөр тасралтгүй хийсэн бэлтгэлт, сургуулилт хийхдээ "109,500 удаа сунайж, гэдэсний таталт хийж, явган суулт" хийж 10950 км буюу 10,950,000 метр гүйсэн байна. Тооцож үзвэл
3×365=1095. Нэг ч өдөр тасалдуулаагүй гэхээр:
100×1095=109,500 (сунайх, гэдэсний таталт болон явган суулт)
10-н км-ийн гүйлт - 10×1095=10950 км буюу 10,950,000 метр.
Аан бас өглөө, өдөр орой бүр банана идэх, сүүг мартаж болохгүй байх xD
Жич: Мангаг нь уншаад дуусгасах учир чатаар хүссэнээрээ спойлдуулж болно шүү xD

22/09/2019

Нэр : Саитама
Хүйс: Эрэгтэй
Нас : 25
Анимэ: One Punch Man ( OPM )
Төрсөн он, сар 1990-н он, сар өдөр нь тодорхойгүй
Төрөл : Хүн
Төлөв : Амьд
Өндөр : 175 см (5'9")
Жин : 70 кг (154 фунт )
Мэргэжил : Баатар C Rank > B Rank
Шавь : Genos / S Rank 14-т жагсдаг /
Амьдардаг хот: Z-City
Манга зохиолч, зураач - Yusuke Murata

Дуу оруулагч нар:
Япон:
Англи:
Итали:
Испани:
Герман:

:
1. Физик бие нь хүний хязгаарыг давсан ба хэмжээлшгүй маш их хүчтэй болсон. Одоогоор хүчний хязгаар нь тодорхойгүй. Тэрнээсээ болж халзан болсон мөн баяр баясалаа алдсан. Онцгой хямдралыг эс тооцвол…
2. Мэдрэхүй reflex, болон хурд нь дээд цэгтээ тулсан ба одоогоор түүнийг гүйцэж шархдуулсан өрсөлдөгч гарч ирээгүй байгаа.
Саитама Үндсэн 3 цохилт техникүүдтэй.
1. Үргэлжилсэн энгийн цохилтууд / Consecutive Normal punch : Энэ цохилт нь өрсөлдөгчийн бие махбодыг задартал цохих дараалласан цохилт юм.
2. Normal punch буюу хэвийн цохилт : Ердийн Саитама-ын ихэнх өрсөлдөгчөө буулгаж авдаг өдөр тутам цохидог нээх хүч шаардаггүй техник юм
3. Serious Punch / Нухацтай цохилт :
Томоохон аюул ноцтой дайснууд дээр энийг хийх хэрэгтэй болдог нилээн анхаарлаа хандуулж цохидог цохилтын техник юм. Одоогоор Boros-ыг энэ цохилтоор ялсан.
Бусдаар бол цохихдоо : Garou, Шумуул, Sonic гэх мэт хүч шаардагдахгүй хүмүүс дэр цохилт биш зүгээр алгаддаг. Боросоос бусад бүх дайснаа ганц л цохьсон бөгөөд Борос нилээн сайн цохилтыг тэвчсэн.

Жич: MAL буюу MyAnimeList сайтад одоогийн байдлаар 30530 саналаар 19-д бичигддэг. (MyAnimeList нь анимэ-ийн хамгийн том сайт бөгөөд энэ сайтаас хамгийн алдартай дүр болон анимэ-д саналаа өгдөг бөгөөд та Фэйсбүүк болон Твиттэр хаягаараа нэвтрэн өгч болно.
#1 "One Punch Man" гарснаас хойш олон мянган хүн гэртээ дасгал сургуулилт хийдэг болсон. Саитама тэдэнд урам зориг хайрласан юм..

#2 Малайзад нэгэн эр Саитамагийн дасгалыг хийж байгаад шилбэнийхээ ясыг хугалжээ.

#3 Саитама сараас дэлхий уруу явахдаа 1,5 секунд л зарцуулсан.

#4 Зохиолч нь албаар түүнийг халзан баатар болгосон ба баатруудын янзтай байдал нь тэдний гадна төрхнөөс бус, сэтгэл зүрхнээс нь ундрах учиртай гэж үзсэн байдаг.

22/09/2019

Spoiler alert !!!

Их гоё зүйл оллоо. Зураг луу ороод уншаарай. Нарүто үхэх нь бараг тодорхой болсон. Цогцосыг нь олохооргүй газар нуучихгүй л бол эдо тэнсэй-ээр түүнийг амилуулна гэж бодож байна. Ишшики талаар бага ч болов оруулах хэрэгтэй байх. Ишшики гэж хэн бэ? Кагүяаг дэлхийд ирсний дараа ирсэн, Каваки, Жигэн 2-т Карма хүч өгсөн нэгэн. Жигэн гэж хэн бэ? Тэр бол Кара гэх гэмт хэргийн бүлгийн толгойлогч бөгөөд Кавакигийн эцэг юм. Ямартай ч Ишшикиг Кагүяагаас ч хүчтэй гэгдэж байгаа билээ…
пэйждээ лайк дарж нэгдээрэй.
Source: А. Билгүүн


Сайн шейрлээрэй !!!

21/09/2019

Их сайн2 мэдээлэлүүдтэй пэйж байна. Лайк дарж дэмжээрэй ^^

Хөөх онцгой мэдээ Наруто цувралын(Манга) 20 жилийн ой болж байгааг тохиолдуулан шинэ төрлийн Постэр гаргасан нь Масаши Кишимотогийн өөрийнх нь бүтээл ба Shonen Jump дээр 12 настай Наруто болон Боруто хоёр уулзаж буйгаар гарсан байна.Энэ нь магадгүй ирээдүйд манга эсвэл бүрэн хэмжээний кино хийх санаа ч болож болох юм.

21/09/2019

Эрэгтэй гэхэд итгэмээргүй байгаа биз xD

20/09/2019

Киншики бяакүгантай хэр нь камүй ашиглана гэдэг бас л сонин шүү тэ?

20/09/2019

Нарүтогийн хацран дээрх сахал шиг зүйл нь угтаа Kyuubi's Whisker Mark буюу зөвхөн Күрамагийн жинчүүрики нарт л байх боломжтой зүйл юм. Гэхдээ энэ нь нэг талаараа өрөөсгөл ойлголт. Та яагаад Күшина, Мито, Минатод байдаггүй гэж бодож байна? Бас жинчүүрики ч биш Борүто, Химавари 2-т байдаг талаар…
Заавал жинчүүрики бус эцэг эхийнх нь аль нэг Күрамагийн жинчүүрики бол Whisker Mark-тай төрдөгийг харуулж байгаа юм. Нарүтод Күрамагийн хагасыг тамгалахаас ч өмнө байдаг нь тод баталгаа. Хэрэв ээ та сайн анзаарвал Кинкакү, Гинкакү 2 Күрамагийн дотор орохоос ч өмнө Whisker Mark-тай байхыг харах болно. Кин, Гин хоёрын эцэг эх Митогоос ч өмнө Күрамагийн жинчүүрики байсан уу, эсвэл алдаа юу? Кишимото ийм энгийн зүйл дээр алдаад байхгүй л байх. Санал бодлоо хуваалцаарай. Пэйждээ лайк дарж дэмжээрэй ^^

17/09/2019

Минатог шилжих жүцүгээр дайрахад ядах юмгүй зогсооно гэдэг Рикүдоү Мадараг хэр аймшигтай хурдтай мөн өндөр мэдрэхүйтэйг нь илтгэх болов уу?
Үзэх линк: https://youtu.be/cHwp1IPETZU (4:00-аас эхлүүлээд үзээрэй)

17/09/2019

Мадарагийн Senpo: Ranton Koga буюу гэрлийн савар нэртэй жүцү нь гэрлийн хурдтай бөгөөд замдаа таарсан юуг ч болов хэрчих чадвартай техник юм. Харин 6 замын даянчийн хүчийг эзэмшсэн Наруто энэ техникээс бултаж чадсан байдаг. Хэрвээ 8 хаалгыг нээсэн Майт Гай-ын хурд гэрлийн хурдад дөхөж очсон гэгддэг бол Нарутогийн хурд үүнийг давж гарч байна. Өөрөөр хэлвэл ямар нэгэн шилжих техник ашиглахгүйгээр, цэвэр биеийн хурдаар тооцвол Наруто нь тасархай 1-т орж байгаа юм.
Нарутогийн хамгийн хурдан 3 дүр хэн бэ? Бодлоосоо хуваалцаарай

13/09/2019

Жираяа Итачиг, Кисамэ 2-ыг дийлэх байсан уу? Галт нударгын тайлбар
Олон хүмүүс одоог болтол Итачи, Кисамэ хоёрыг Жираяагаас зугтсан гэдэг. Аргачгүй Жираяа бол домогт гурван санины нэг. Кисамэ хэлэхдээ хэрвээ Жираяа Нарутог хамгаалж байгаа бол энэ нь амаргүй байх болно хэмээдэг. Итачи ч мөн Жираятай тулалдвал хэн хэн нь үхэцгээнэ гэж хэлсэн. Гэхдээ яг үнэндээ Итачи Жираяатай тулалдсан бол юу болох байсан бэ гэдгийг би та нарт үнэхээр сонирхолтой баримтуудыг сонордуулья.
Баримт №1
3-р хокагэ Хирүзэн нас нөгчсөнөөр Жираяа бол тухайн үедээ Конохагийн хамгийн хүчтэй хамгаалагч байсан. Мэдээж Гай-г эс тооцвол. Хэрвээ Жираяа үхэж 9 сүүлт Акацукигийн гарт орвол Коноха устах нь тодорхой болно. Итачигийн эцсийн хүсэл бол Конохаг хамгаалах гэдгийг бүгд хэлүүлэлтгүй мэдэх билээ. Ийм учраас Итачид Жираяатай тулалдах ямар ч шалтгаан байхгүй, харин ч домогт санинаас болгоомжлох хэрэгтэй хэмээн Конохаг хэсэгхэн хугацаанд ч болов амар тайван байлгах алсын хараатай бодлого юм.
Баримт №2
Домогт 3 санин хүчирхэг нь үнэн. Гэхдээ энэ нь ялагдашгүй гэсэн үг биш. Орочимару бол Жираяатай өрсөлдөхүйц хүчирхэг дүр. Гэтэл Итачи түүнийг ядах юмгүй буулгаж авч чадна. Цунадэгийн хувьд бүр ч базаахгүй, Кабутогийн эсрэг хүртэл Цунадэ ялагдангаа алдсан. Мөн энэ 3 нийлээд “Бороо” тосгоный Ханзод ялагдсан(энэ үед 3 санин залуу байсан гэхдээ аль хэдийн санин цолыг авчихсан байсан).
Баримт №3
Бид Нарутогийн 4 сүүлт ямар хүчирхэг гэдгийг харсан. Энэ мангас нь Жираяаг үхэлд хүргэх шахаж гэдсэнд нь аварга том сорви үлдээснийг бүгд мэднэ. Цаашлаад Орочимару 4 сүүлтийн эсрэг юу ч хийж чадаагүй. Гэтэл Эдо Итачи 9 сүүлтийн чакраг төгс эзэмшсэн KCM Нарутотой эн тэнцүүхэн зодолдсоныг дурдах хэрэгтэй. 4 сүүлт хувиралыг KCM Нарутотой харьцуулах нь тэнэг үйлдэл гэж бодож байна.
Эцэст нь хэлэхэд Итачи Жираяаг амархан гэхэд ч хаашаа юм, бага зэрэг хэцүү талдаа ялж чадна xD. Зүгээр л түүнд тэгэх хүсэл мөн шаардлага байгаагүй. Миний мэдээ таалагдсан мөн илүү олон мэдээлэл хүсэж байвал лайк, шэйр нүдээд өгөөрэй. :)

12/09/2019

Хидан үхсэн үү? Галт нударгын тайлбар
Олон хүмүүс одоог болтол Хидан-ийг газар доор амьд хэвтэж байж магадгүй гэж боддог. Мөн шинобигийн 4-р дайндээр Эдо(амилагдсан) Хидан гарч ирээгүй нь энэ таамгийг улам дэвэргэж өгсөн. Гэхдээ би үүнийг зөв гэж бодохгүй байна. Хидан гарцаагүй үхсэн байх учиртай. Учрыг тайлбарлая:
Хиданы шүтдэг Жашин бол нууцлаг нэгэн шашин. Энэ нь Хидан-ийг үхэшгүй болгодог хүчин зүйл юм. Хэрвээ та ажигласан бол Хидан тулаан болгоны дараа нууцлаг мөргөл үйлддэг. Какузу түүнээс энэ ядаргаатай зүйлээ яагаад больж болдоггүй юм бэ гэж асуудаг. Хидан хариулт өгөхдөө би ч гэсэн үүнийг хийхээс залхаж байна, гэхдээ заавал хийх ёстой гэсэн хариулт өгдөг. Үүнээс дүгнэлт хийхэд Хидан үхэшгүй байхын тулд 2 зүйлийг тогтмол хийдэг байх ёстой болж таарч байна.
1) Хүн алж Жашин бурхандаа тогтмол өргөл өргөдөг байх ёстой
2) Өргөл өргөхөөс гадна мөргөл үйлддэг байх ёстой
Ийм тохиолдолд л Хидан амьд байна. Булшлагдсаны дараа Хидан энэ 2-ийг хийх боломжгүй болсон тул Жашиных нь нөлөө хэсэг хугацааны дараа гарч тэрээр гарцаагүй үхэлд хүрсэн нь ойлгомжтой болно.
Шисуигийг хүрхрээнээс унасан биеийг, Жираяагийн усны гүндэх биеийг олж чадаагүйтэй адил Кабутогийн хувьд Хиданыг олж чадаагүй болов уу. Учир нь Хиданыг хаана үхсэнийг Шикамаругаас өөр хэн ч мэдэхгүй юм Та Хиданыг амьд гэж бодож байна уу? Хэрвээ тийм бол яагаад? Сэтгэгдлээ хуваалцаарай.
Илүү олон сонирхолтой мэдээлэл авахыг хүсвэл манай пэйжид лайк дарж нэгдээрэй 😄😁

05/09/2019

Энэ зургийг хараад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Баяр хөөр = Like
Гуниг харуусал = Love

04/09/2019

Manai Law - iig yaj bgambe 😂

Энэ бүр ядг зураг вэ хха

25/08/2019

Still think Itachi is stronger? xD

18/08/2019

Сонирхолтой баримт: Орочимаругийн хамгийн ихээр айж, хүндэлж явдаг хүн бол 2-р хокаге Сэнжү Тобирама юм.

16/08/2019

Дэмждэгээ биш хүчтэй гэж боддогоо дараарай
Харцагын нүд vs Будда Сэнгокү!!
Манай пэйжид лайк дарж нэгдээрэй 📷:)

15/08/2019

Биг Мом vs Адмирал Конг!!
Сонирхолтой баримт:
Конг флотын адмирал байх үед Кайдо 14 удаа тэнгисийн цэрэгт баригдаж байсан бөгөөд тэрээр Сэнгокү, Гарп, Z гэх 3 адмиралыг ахлаж байсан.
Манай пэйжид лайк дарж нэгдээрэй 📷:)

14/08/2019

Сэнгокү(Залуу) vs Akainu
Манай пэйжид лайк дарж нэгдээрэй :)

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Галт Нударга Эйс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share