Tovshlol

Tovshlol Ажил, карьер, дадал хэвшил, бүтээмж зэрэг сэдвээрх пүрэв гараг бүрийн имэйл товхимол. Бүртгүүлэх: https://ganzorig.substack.com/

13/01/2019

Daily reads for entrepreneurs, executives and creatives. Never leave anything unread.

13/01/2018
08/01/2018

Daily reads for entrepreneurs, executives and creatives. Never leave anything unread.

20/12/2017
Unread

Unread

БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - ПЕТРОВИС ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА Ж.ОЮУНГЭРЭЛ

Unplug 2017 арга хэмжээний тайзнаа бид Монголын бизнесийн манлай лидерүүдийн нэг, Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга хатагтай Ж.Оюунгэрэлийг урьж ярилцсан билээ. ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн тэрээр 1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллаж байгаад,1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1996 оноос одоог хүртэл “Петровис” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа юм. Нийгмийн өндөр идэвхтэй, ажилсаг, дайчин Ж.Оюунгэрэл захирал технологи, боловсролын салбарт олон арван төсөл санаачилж, хөрөнгө оруулж ирснийг Улаанбаатар дахь Бритиш Сургууль, LendMN финтек апп гэх мэт олон жишээнээс харж болно. Хүндэт зочин маань Unplug 2017-ийн тайзнаас элдэв хачиргүй илэн далангүй яриа, залуу сэтгэлгээгээрээ хуран цугласан 800 орчим залуусын урам зоригийг бадрааж, эрч хүчээр сэлбэснийг өнөөдөр толилуулж байна.

http://www.unread.today/posts/post/1281

18/12/2017
Unread

Unread

ОНЦЛОХ БИЗНЕС: English-Maestro - ГАДААД БАГШТАЙ ГАНЦААРЧИЛСАН СУРГАЛТ

Та англи хэлийг сурах гэж олон жил зүдэж байна уу? Дүрмээ ягштал цээжлээд, давгүй юм уншаад байгаа хэр нь нэг л сайн ярьж чадахгүй байна уу? Тэгвэл энэ нийтлэлд анхаарлаа хандуулаарай. www.English-Maestro.mn сайт танд англи хэлээр гадаад багштай онлайнаар шууд ярилцаж, ярих чадвараа дээшлүүлэх боломжийг олгоно. Сургалтанд суух гэж түгжрэлд цаг алдах шаардлагагүй. Юу гэж бодох бол гэж хэн нэгнээс санаа зовох хэрэггүй. Багштайгаа ярих цагийг бусадтай хуваах албагүй. Өдөр цагаа, багшаа сонгоод л, хүссэн газраасаа англи хэлээ сайжруулах боломжийг тэд санал болгож байна.

http://www.unread.today/posts/post/1280

13/12/2017
UN Mongolia

UN Mongolia

Do you have a question for Beate Trankmann, UN Resident Coordinator in ? If you do, drop a question in the comment section below.

14/11/2017
Unread

Unread

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: TRAFFIC CHANNEL 911 - ТҮГЖРЭЛГҮЙ УЛААНБААТАРЫН ТӨЛӨӨ!

Өнөөдрийн онцлох бүтээгдэхүүнээр бид хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийгээд буй Юнивишний 911-р сувгийг танилцуулж байна. Энэ бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зурагтаар 24/7 цагийн турш өндөр чанартайгаар харуулах Traffic Channel юм. Удирдлагаасаа хүссэн байршлаа сонгон харж, ямар замаар яаж явахаа шийдэх боломжийг олгох энэ шинэ суваг та бидний үнэт цагийг хэмнэж, илүү тав тухтай амьдралыг өгөх болно.

http://www.unread.today/posts/post/1240

30/10/2017
Unread

Unread

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: Jet - School of English-ИЙН БИЗНЕСИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ - ДЭЛХИЙН ТҮВШИНД СЭТГЭЕ

Өнөө цагт англи хэлтэй байх нь давуу тал гэхээсээ байх л ёстой шаардлага болоод байгаа билээ. Ихэнх хүмүүс л англи хэл сурахаар шамдан суралцаж байна. Тэгэхээр юу бидний өрсөлдөх давуу тал болох вэ? Англи хэлийг өндөр түвшинд гаргууд сайн эзэмших. Мөн тодорхой салбарын англи хэлээр мэргэшин суралцах. Ялангуяа бизнесийн орчинд таны гол зэвсэг болох учиртай бизнесийн англи хэлийг сайн эзэмших нь чухал болж ирж байна. Тийм ч учраас бид өнөөдөр, бизнесийн англи хэлээ сайжруулахыг хүссэн мэргэжилтнүүд, бизнесийн англи хэлтэй ажилтнуудыг хэрхэн сонгож авах вэ, хэрхэн тэднийг хөгжүүлэх вэ хэмээн эрэлхийлж байгаа ажил олгогчдод зориулсан нэгэн шинэ сургалтыг танилцуулж байна.

http://www.unread.today/posts/post/1218

25/09/2017
Unread

Бүтэн өдөр дуудлагын жолооч хөлслөхөд 30 мянга л гэнэ шүү.

ОНЦЛОХ БИЗНЕС: МОРИН ЖОЛООЧ - АНХНЫ ДААТГАЛТАЙ, МЭРГЭШСЭН ДУУДЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг олон газар байдаг. Харин өнөөдрийн бидний онцолж буй "Морин Жолооч" бол үйлчилгээгээ бүрэн даатгуулсан анхны бөгөөд цор ганц компани гэдгээрээ онцлог. Тэд үүнээс гадна үйлчилгээндээ олон шинэлэг зүйлийг нэвтрүүлж байгаа бөгөөд 24/7 цагаар үйл ажиллагаа явуулдаг. Бараг л машинтай хүн болгонд тулгардаг асуудлыг шийдэх "Морин Жолооч"-ийг үүсгэн байгуулагчтай ярилцсанаа хүргэе.

http://www.unread.today/posts/post/1170

04/09/2017
Leaders Advancing Democracy - LEAD Mongolia

Leaders Advancing Democracy - LEAD Mongolia

Өнгөрсөн долдугаар сард LEAD Mongolia хөтөлбөрийн "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" баг залуучуудад ажилд ороход тулгарч буй саад бэрхшээлийг харуулах зорилготой "Ажилд хүрэх зам" баримтат киноныхоо нээлтийг хийсэн билээ. Уг киногоор нийгмийн тэгш бус, ялгаатай байдал ажилгүйдэлд нөлөөлж буйг хэрхэн хөндөж, харуулсан талаар дараах нийтлэлээс уншина уу. Багийн залуус одоо ажил олгогч нарыг шинээр ажилтан авахдаа тэгш оролцоог хангахыг уриалж байна. World Learning та бүхнээр бахархаж байна! #ТэгшОролцооЧухал #Монгол #БаримтатКино

In July a team off Fellows premiered their documentary to raise awareness of the social and institutional barriers facing young people seeking employment. Read here about how "Journey to Job" addresses the crisis by acknowledging the disparity and the social inequalities that make it possible. The team is encouraging employers to embrace more inclusive hiring practices, providing equal employment to more people. World Learning is proud of you!

USAID Mongolia U.S. Embassy - Ulaanbaatar, Mongolia

30/08/2017
Unread

Unread

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - Skinny Studio-Г ХАМТРАН БАЙГУУЛАГЧ, XMF-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ө.ҮНЭНБҮРЭН

Өнөөдөр бид өмнө манайд сайтаар та бүхэнтэй нэг бус удаа “учирч” байсан Ө.Үнэнбүрэнг урилаа. Тэр бол олон ажил, олон төсөлд хувь нэмрээ оруулдаг нэгэн. Интерьер дизайны салбарт шинэлэг, мэргэжлийн байдлаараа эрс ялгардаг Skinny Studio-г үүсгэн байгуулалцсаны сацуу өнгөрсөн долоо хоногт Төв цэнгэлдэхийг доргиосон Xyyp Music Festival-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Австрид ахлах сургуулиа, Бээжинд их сургууль төгссөн тэрээр технологи, хөгжим, спорт гээд төрөл бүрийн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлж чадна. Ингээд Forbes Mongolia сэтгүүлийн нэрлэсэн “30 хүртэлх 30” залуугийн нэг Unenburen Ulziiburen-гийн ажиллах арга барилтай танилцуулъя.

http://www.unread.today/posts/post/1136

21/08/2017
Unread

Unread

ОНЦЛОХ БИЗНЕС: Оньс систем - БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ҮНЭНЧ ТУСЛАХ

И-Баримт буюу цахим татварын систем 2015 оноос эхлэн том, дунд хэмжээний бизнесүүдэд амжилттай нэвтэрсэн билээ. Харин жижиг бизнесүүд энэхүү системд тэр бүр хамрагдаж чадаагүй нь тэдэнд тохирох боломжийн үнэтэй, хэрэглэхэд хялбар програм хангамж байхгүй байсантай холбоотой. Тэгвэл E-Mart их дэлгүүрийн худалдааны системийг бүтээсэн, энэ чиглэлд мэргэшин ажилладаг Datacare LLC бизнес эрхлэгчдийг цахим татварын системтэй холбон, и-баримт хэвлэх буюу имэйлээр илгээх хамгийн хялбар шийдлийг санал болгосон нь Оньс гар утасны апп юм. Хэрвээ та ямар нэг бизнес эрхэлдэг бол, ирээдүйд эрхлэх сонирхолтой бол энэхүү нийтлэлийг уншаарай.

http://www.unread.today/posts/post/1118

16/08/2017
Unread

Unread

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
"БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?" - BRB-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ж.ЭНХЖАРГАЛАН

Өнөөдрийн зочин маань Монголын хамгийн шинэлэг, хамгийн дэвшилтэт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг нэгэн. Анх ухаалаг дэлгэц борлуулан бизнесийн гараагаа эхлүүлсэн Ж.Энхжаргалангийн BRB компани таван жилийн өмнөөс арга хэмжээ буюу эвент менежментийн салбарт орсон юм. Түүнээс хойш салбартаа манлайлсаар, "Авьяаслаг Монголчууд” шоуны тайз заслыг хийн, олон улсын түвшинд хүрснээ харуулсныг тус шоуг шимтэн үзсэн бид бэлхнээ мэднэ. MCS, Оюутолгой, МИАТ зэрэг томоохон компаниудад ажиллаж байгаад бизнесээ эхлүүлсэн тэрээр Монголын хамгийн том, хамгийн шинэлэг хөгжмийн фестиваль болно гэгдэж буй XMF 2017 (music festival)-ийг санаачлан, хэдхэн хоногийн дараа зохион байгуулах гэж байгаа билээ.

http://www.unread.today/posts/post/1114

09/08/2017
Unread

Unread

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - КАНАДЫН КОНКОРДИА ИХ СУРГУУЛИЙН АССОШИЭТ ПРОФЕССОР, ЭДИЙН ЗАСАГЧ Д.ЛХАГВАСҮРЭН

Доктор Д.Лхагвасүрэнгийн эдийн засгийн талаарх судалгаа дүгнэлтүүд, түүнчлэн цаг үеийн асуудлуудаарх санаа бодлыг нь сонсоход сонирхолтой бөгөөд бодууштай байдаг. Ховдод 10 жилээ, 1994 онд МУИС-ийг онолын физикээр, 1998 онд Хан-Уул дээд сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн тэрээр Монголдоо хэд хэдэн газар ажиллаж байгаад АНУ-г зорьжээ. Ингээд 2001 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд эдийн засгийн магистр, 2007 онд Рочестерийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэргийг макро эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр хамгаалж, түүнээс хойш өнөөг хүртэл Канадын Конкордиа их сургуульд дэд, ассошиэт профессороор ажиллаж байгаа бөгөөд макро эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, эконометрикийн чиглэлээр дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж, олон улсын нэр хүндтэй хурлуудад олон арван илтгэл тавьж байжээ. Энэ хооронд мөн МУИС-д дэд профессор, 2015-2016 онд УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байв. Д.Лхагвасүрэн докторыг бид ирэх долоо хоногт Канад руу дахин мордохоос нь өмнө амжиж ярилцлаа.

http://www.unread.today/posts/post/1100

02/08/2017
Unread

Unread

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - Square-ИЙН БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР, BERKELEY-ИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ Б.ДӨЛГӨӨН

Твиттерийн үүсгэн байгуулагч Жак Дорсигийн үүсгэн байгуулсан өөр нэг асар амжилттай компани бол Square. Гар утас, таблетийг кредит карт уншигч болгон хувиргадаг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг, ер нь жижиг дунд бизнесүүдэд бизнесээ амжилттай ахиулахад туслах бүхий л системүүдийг нийлүүлж, тэдэнд зээл олгодог энэ компани өдгөө ид хүчээ авч буй финтек салбарын гол төлөөлөгчдийн нэг билээ. 10 тэрбум долларын үнэлгээтэй энэ компанид борлуулалтын менежерээр ажилладаг Б.Дөлгөөнийг бид Монголдоо амралтаараа ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. Бөрклэйгийн их сургуулийн Хаас бизнесийн сургуулийг төгсөөд Oracle, Clearslide зэрэг технологийн компаниудад ажиллаж байсан түүний ярилцлагаас борлуулагч хүн хэрхэн ажилладаг, технологийн компаниуд хэрхэн үйлчлүүлэгчээ олдгийг мэдэх боломжтой. Тэрээр Square-т ажилласан 20 сарын хугацаандаа нийт 2 сая орчим долларын орлогыг компанидаа оруулжээ.

http://www.unread.today/posts/post/1093

28/07/2017

Ажилд хүрэх зам / Journey to Job

Хэрвээ ийм үсний зүүлт таарвал та хүүхэддээ авч өгөх үү?
Юм элбэг, сонгoлт арвин болчихсон болохоор нүдэнд тань шууд торохгүй л байх.
Гэхдээ нэг ширхэг боолт авбал төрөлхийн саажилттай Цолмон охин ба ээж нь эмний мөнгөтэй хононо гэвэл та яах вэ?
Импортын түмэн янзын боолтоос татгалзаад энэ л боолтыг зорин авах зуун шалтгааныг бид хэлж чадна.
Өдрийн 6 мянган төгрөгт бүхнээ багтаан амьдардаг ээж охин хоёр энэ боолтыг хийх гэж охин нь уяулан байж суудаг, ээж нь охиндоо таталдан таталдан дуусгадаг. Учир нь энэ боолт хийгдэж бас зарагдаж байж ээж охин хоёр амьдарна.
Манай төслийн зорилго ийм л орхигдсон дүрүүдийг гаргаж ирэх, тэдэнд байнгын орлогын эх үүсвэр олгох. Төрийн халамж нэмэгдвэл бүр ч сайн. Ээж Мөнхзаяад зориулан маркетинг, сав боодлыг сайжруулах ажлуудыг төлөвлөөд байна.
Та бүхэн хуудсыг нь дагаж дэмжиж өгнө үү.
Tsomko Handmade

26/07/2017
Ажилд хүрэх зам / Journey to Job

Ажилд хүрэх зам / Journey to Job

Ажилд хүрэх зам хүн хүнд ижил байдаггүй. Амьдрал дэгжих нь айл айлд адил байдаггүй. Ямар орчин нөхцөлд төрж өссөн нь хүмүүст хэрхэн нөлөөлдөг, нийгмийн тэгш бус байдал хэрхэн үүсдэгийг тод томруун ойлгоход Privilege Walk буюу "Эрх мэдлийн алхалт" хэмээх энэ дасгал тусалдаг. Lead Mongolia 2016 хөтөлбөрийн ядуурал, ажилгүйдлийг бууруулах төслийн багийнхан бид энэхүү дасгалыг хийж, өөрт төрсөн сэтгэгдлээ хуваалцлаа.Та бүхэн нөгөөдөр нээлтээ хийх манай "Ажилд хүрэх зам" баримтат киног үзэхийн өмнө энэ видеог сонирхон, нийгэмд буй ажилгүйдэл, ядуурлын цаад шалтгааныг танин мэдэж, энэ асуудлаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх санаачилгад нэгдээрэй.

Энэхүү дасгал нь бидний ойлгосноор өөр газруудад олон хувилбараар хэрэглэгддэг боловч Монголд энэ дасгалыг өөрийн болгон үүсгэсэн, таниулсан нь Монфемнет байгууллага юм билээ. Энэ дасгалыг илүү олон хүнд хүрээсэй гэсэндээ ийн ашигласныг маань уучлан болгооно гэж найдаж байна.

Эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=hD5f8GuNuGQ

05/07/2017
Unread

Unread

Unread Live #3

05/07/2017
Unread

Харри поттер уншиж, Lenovo Yoga хэрэглэдэг гэнээ.

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛИЙН ДЭД ЗАХИРАЛ, ХУУЛЬЧ Л.ДЭЖИДМАА

Өнөөдөр бид урьд нь “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагад орж байгаагүй хуулийн салбарынхнаас, тэр дундаа хуулийн их сургуулийн удирдах ажилтныг урилаа. Тэр бол Монголын ууган 5 хувийн их дээд сургуулийн нэг, хуулийн чиглэлээр дагнасан анхны сургууль “Шихихутуг”-ийн залуухан дэд захирал Л.Дэжидмаа юм. МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийг Герман хэлний багш, орчуулагч, ХБНГУ-ын Боннын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд суралцаж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн тэрээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-д ажиллаж байгаад өнгөрсөн жилээс Шихихутуг Их Сургуулийн дэд захирлаар ажиллах болжээ. Хуулийн засаглал бүхий эрхзүйт төрийг бататган бий болгох учиртай хуульчдыг бэлтгэн гаргадаг, хуулийн салбарын шилдэг их сургуулиудын нэгийг Л.Дэжидмаа захирал ямар арга барил, бодлого стратегиар удирдаж байгаатай нь танилцсанаа уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.

Fetched URL http://www.unread.today/posts/post/1058

05/07/2017

Өнөөдөр 20 цагаас!

UNREAD LIVE-ТАЙ ӨДРИЙН МЭНД!

Эрч хүчтэй бүтээгч хүмүүсийг урьж хийж байгаа зүйлсийнх нь талаар болон цаг үеийн асуудлуудаар чөлөөтэй ярилцдаг Unread Live-ийн ээлжит дугаарын зочноор "Сүү" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, "Гэрэл Плас Медиа Групп"-ийн захирал Б.Буян-Өлзий нар оролцохоор боллоо. Тэд шинэ содон, сонирхолтой төслүүд, бүтээгдэхүүнүүнийхээ талаар ярих болно. Мөн Live маань өнөөдөр маш сонирхолтой газраас танд хүрнэ гэдгийг дуулгахад таатай байна.

30/06/2017
Unread

Unread

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
ХЯТАДЫН ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ БУЮУ БЭЭЖИН, ГУАНЖОУ, ШЭНЖЭН ХОТУУДААР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ #1

Өнгөрсөн 5 сарын 31-нээс 6 сарын 6-ны хооронд миний бие Unread-ээ төлөөлөн Монголын сэтгүүлчид, медиа салбарынхны нэгдсэн багтай цуг Хятад улсын инновацийн хөгжилтэй танилцах албан ёсны аялалд явах завшаан тохиосон юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улсын 250 сэтгүүлчийг 5 жилийн хугацаанд эх орондоо урьж айлчлуулахаар болсон бөгөөд 3 дахь цуваа нь бидний хэсэг нөхөд байлаа. Бээжинд очиж хоёр хоносны дараа бид хоёр багт хуваагдан, сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридийн ахалсан хэсэг Хятадын Ханжоу, Нинбө хотууд руу, Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дэд захирал П.Баярмагнайгаар ахлуулсан манай хэсэг Гуандун мужийн Гуанжоу болон Шэнжэн хот руу жолоо залж Хятадын инновацийн хөгжилтэй танилцсан юм. Хамт явсан сэтгүүлчид маань Монголд буцаж ирсэн даруйдаа олон олон мэдээ, нийтлэл, фото, видеонуудыг бэлтгэн уншигчдад хүргэж буйг анзаараад тэдгээртэй сэдэв давхардаж, сэтгэлийг нь хоёрдуулах вий гэж аяллын сониноо хэсэг "дарсандаа" хүлцэл өчье.

http://www.unread.today/posts/post/1050

23/06/2017
Hub Innovation Center

Unread-ийн шинэ төсөл. Hub Innovation Center тун удахгүй!

HUB - Ulaanbaatar Innovation Center ТУН УДАХГҮЙ...

Inspired by Apple.

21/06/2017
Unread

Боловсролын салбарт хүн бүр анхаарал хандуулах цаг болсоон.

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - EMART-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА, ХАРВАРДЫН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ Б.БАТТҮШИГ

Цаг үеийн байдлаас шалтгаалж, интернэт ертөнцөд эрээн бараан мэдээлэл их тавигдаж байгаа энэ үед бид олон салбарт цаг зав, сэтгэл зүрхээ зориулан, амжилттай ажиллаж, үеийнхэн, дүү нартаа үлгэр жишээ болж яваа яваа нэгэн залуу лидертэй ярилцсанаа хүргэж байна. Тэр бол Чикагогийн Их Сургууль, Харвардын Бизнесийн Сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, Морган Стэнли, Голдман Сакс зэрэг топ корпорациудад ажиллаж байсан Б.Баттүшиг. 2014 онд Монголдоо эргэж ирсэн тэрээр өдгөө Алтай Холдинг ХХК болон Скайтел Группийн ТУЗ-аар даргаар ажиллаж буй. Үүний зэрэгцээ хамгийн чухал боловч хамгийн их анхаарал дутдаг боловсролын салбарт хувь нэмэр оруулахаар Mongolia Needs You (Монголд Та Хэрэгтэй) ТББ-ыг үүсгэн байгуулж, жил бүр 30 оюутныг шалгаруулан дотоод гадаадын нэр хүндтэй байгууллагад ажилд оруулах, тэтгэлэг олоход нь тусалдаг. Түүнчлэн багаасаа спортод дурласан болохоор олимпизмийн хөдөлгөөнд хүчээ өргөхөөр шийдэж, саяхан МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож, 2020 оны Токиогийн Олимпод Монголын баг тамирчдыг ахлахаар болоод байгаа билээ.

http://www.unread.today/posts/post/1041

19/06/2017
Yahoo Sports

Yahoo Sports

From one of the most iconic scenes in Olympic history, to Ken Griffey Sr. and Ken Griffey Jr.'s back-to-back home runs, look back at some of the greatest father-son moments in sports.

18/06/2017
Unread

Яг одоо!

Unread Live #2 - Энэ удаа Lhamour-ийн үүсгэн байгуулагч Д.Хулан, Skinny Studio-ийн Ө.Үнэнбүрэн оролцож байна. Unread-ээс Б.Батзаяа, А.Ундрал. Сонгуулийн хар бараан баахан мэдээлэл дунд эерэг мэдээнүүдийг хуваалцана.

11/06/2017
Unread

Unread

АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: ӨНӨӨДӨР ШИНЭЭР - 7 ХОНОГИЙН ТОЙМ

- Британийн сонгуулийн гэнэтийн үр дүн
- FBI-ийн экс даргын өчил
- Катарын хямрал
- Apple-ийн танилцуулгууд
- AOL & Yahoo-ийн нэгдэл
- Amazon.com-ий хохирол
- E3 Expo нээгдлээ
- EA - Electronic Arts -ийн шинэ тоглоомууд
- Expo 2017 Astana International-ийн сонин
- Houzz Pinterest Essential-ийн хөрөнгө таталт
- Boston Dynamics зарагдлаа
- ROLAND-GARROS-ийн шинэ аварга
- Tokyo 2020-ийн сонин хачин
- NBA NHL.com-ийн сонин хачин зэрэг мэдээнүүд багтлаа

http://www.unread.today/posts/post/1032

28/05/2017
Unread

Unread

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
"TOOLS OF TITANS" НОМЫН ХЭСГЭЭС: БУСДАД ТУСАЛСНААР ӨӨРТӨӨ ТУСЛАХ "ЗОТОН ДААВУУН СТРАТЕГИ"

Өнөөдөр бид Тим Феррисийн "Tools of Titans" номоос нэгэн өгүүллийг орчуулан хүргэж байна. Энэ бол "The Obstacle Is the Way", "Ego Is the Enemy" зэрэг номын зохиогч Райан Холидэйн бичсэн "Зотон даавуун стратеги" юм. 19 настайдаа коллежоо хаяж, нэрт зохиолч Роберт Грийний туслахаар ажиллаж байсан түүний бичсэн, туслах буюу дагалдангаар ажиллахын давуу тал, утга учрыг өгүүлсэн энэ нийтлэл карьерынхаа эхэн үед яваа залуучуудад ихээхэн хэрэг болно гэдэгт итгэж байна.

http://www.unread.today/posts/post/1014

18/05/2017
Unread

Unread

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ? - Achilles International Mongolia ТББ-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, АШУҮИС-ИЙН БАГШ О.САРАНЧУЛУУН

Өнөөдрийн дугаартаа бид эрүүл амьдралын хэв маягийг өөрийн биеэр үлгэрлэн харуулж, бас оюутнуудад зааж, олон нийтэд сурталчилж яваа нэгэн бүсгүйг урилаа. Тэр бол 13 настайдаа өвчний улмаас нэг хөлөө тайруулсан ч алдарт Нью Йоркийн марафонд мэргэжлийн болон хагас мэргэжлийн тамирчидтай зэрэгцэн гүйж, 42 км замаа амжилттай дуусгасан О.Саранчулуун юм. Тэрээр өдгөө АШУҮИС-ийн зан үйл, нийтийн эрүүл мэндийн тэнхимд багшлахын зэрэгцээ хөгжлийн бэршээлтэй хүмүүсийг спортоор хичээллүүлэх, спортоор дамжуулан хөгжүүлэх зорилготой "Achilles International" байгууллагын Монгол дахь салбарыг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд жил бүрийн есдүгээр сард "Итгэл найдвар, Боломж" марафон гүйлтийг зохион байгуулж, хөгжлийн бэршээлтэй олон хүнд итгэл найдвар, өөртөө итгэх итгэлийг бэлэглэдэг билээ. Тэр бакалаврын зэргээ МУИС-аас, магистрын зэргээ Израйлийн Хэбрэйн Их Сургуулиас авч, АНУ-д Колумбын их сургуульд мэргэжил дээшлүүлж байжээ.

http://www.unread.today/posts/post/1000

15/05/2017
Unread

Unread

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
ОНЦЛОХ БИЗНЕС: Sanhuuch - ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ ТОД ХАРУУЛНА.

Өнөөгийн ширүүн өрсөлдөөнт зах зээлд жижиг, дунд бизнес амжилттай эрхлэхэд олон сорилт тулгардгийн нэг нь санхүүгийн бүртгэл, тайлан, төлөвлөлт байдаг билээ. Энэ төрлийн бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээндээ төвлөрч санхүүгийн хэсгээ орхигдуулдгаас гадна санхүүч ажиллуулах мөнгөний боломж багатай байх нь түгээмэл. Тийм учраас өнөөдөр бид жижиг, дунд бизнесүүдэд зориулан санхүү, нягтлан бодох бүртгэл, тайлагнал, төлөвлөлтийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэн тэдний цаг, хөрөнгийг хэмнэж, мөн банкнаас зээл авах, хөрөнгө оруулалт татах боломжоор хангадаг www.sanhuuch.mn сайт буюу "Будханат" компанийг онцолж байна.

http://www.unread.today/posts/post/996

09/05/2017
Unread

Номын хүргэлтийн шинэ үйлчилгээ

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
ОНЦЛОХ БИЗНЕС: Шинэ ном шуудан - ОЮУНЫ ХҮРГЭЛТ

Бид хагас сайн өдөр бүр шинэ юм уу мэдүүштэй номуудын тойм, хэсгээс оруулж, ном унших соёлыг дэмжихийг хичээдэг билээ. Энэ удаа тэгвэл бид зөвхөн номоор дагнасан хүргэлт үйлчилгээг онцолж байна. Та бүхний захиалсан номыг Монголын хаана ч, аль ч цэгт найдвартайгаар хүргэж чадах “номын шуудан”-тай танилцана уу.

http://www.unread.today/posts/post/989

05/05/2017
Unread

Маш сонирхолтой арга хэмжээ болох нь ээ.

ӨНӨӨДӨР ШИНЭЭР:
EXCLUSIVE: TEDx ULAANBAATAR АРГА ХЭМЖЭЭНИЙ 9 ИЛТГЭГЧ

Өнөөдөр бид TEDx Ulaanbaatar арга хэмжээний илтгэгчдийг хамгийн түрүүнд танилцуулж байна. Уйтгартай оршил үг, асуулт хариултын хэсэггүй, богино хэмжээний “час хийсэн” илтгэлүүд, шинэлэг урлагийн тоглолт, TED илтгэл бүхий Монголд өөр хаана ч байхгүй хөтөлбөртэй TEDx Ulaanbaatar 5 сарын 27-нд зохион байгуулагдах юм. TED үйл ажиллагаа нь залууст эрмэлзэл, эрч хүч, урам зориг түгээдэг төдийгүй танилын хүрээгээ тэлэх, сонирхолтой үр өгөөжтэй хэлэлцүүлэг өрнүүлэх, нийгмийн асуудлуудыг хэн ямар бүтээлч, шинэлэг аргаар шийдэж байгаатай танилцах боломжийг олгодог билээ. Ингээд хамгийн олон салбарын төлөөллийг багтаасан илтгэгч нартай танилцана уу.

http://www.unread.today/posts/post/986

01/05/2017
Unread

Unread

АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: ӨНӨӨДӨР ШИНЭЭР - 7 хоногийн тойм

- Donald J. Trump​-ийн эхний 100 өдөр
- Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа
- Монголын топ 100 аж ахуйн нэгж тодорлоо
- Elon Musk-ийн шинэ төлөвлөгөө
- Didi 50 тэрбумын үнэлгээтэй
- Amazon.com​ Microsoft Google​-ийн тайлан сайн гарлаа
- Турк улс Wikipedia-г хаажээ
- Францын сонгуульд хэн ялах вэ?
- Гурван хөлтэй хүн
- Дэлхийн хүн ам 7,5 тэрбумд хүрчээ
- Gorillaz​-ийн шинэ цомог
- Bill Gates​ Roger Federer​ теннис тоглолоо
- Э.Жошуа - Боксийн шинэ хаан
- Хиймэл оюун ухааны бичсэн зохиол
- MONGOLIAN FOOTBALL FEDERATION​-ий лиг эхэллээ
- NHL​-ийн драфтын лото явагдлаа
- FC Bayern München аваргаа хамгааллаа зэрэг мэдээнүүд багтлаа

http://www.unread.today/posts/post/981

25/04/2017
Unread

Unread

ОНЦЛОХ БИЗНЕС: 24 цагийн шүдний эмнэлэг Индранил - Indranil dental clinic - 24 ЦАГААР, ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР

Бид онцлох бизнес буландаа шинэ, инновацилаг, бүтээлч, аль нэг талаараа ижил төрлийн бусад бизнесээсээ илтэд ялгарч буй бизнесүүдийг танилцуулахыг зорьдог. Энэ удаа 7 хоногийн 7 өдөр 24 цагаар тасралтгүй ажилладаг "Индранил" шүдний шинэ эмнэлгийг танилцуулж байна. Орчин үеийн шүдний эмнэлгийн шинэ өнгө төрх болсон энэ эмнэлэг мөн шүдний үзлэгийг үнэгүй хийдгээрээ онцлогтой.

http://www.unread.today/posts/post/972

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Tovshlol posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share