Tien fashion caffee

  • Home
  • Tien fashion caffee

Tien fashion caffee

♠️⚫️🃏🖤
22/08/2023

♠️⚫️🃏🖤

🧡
21/08/2023

🧡

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас 12-р сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгу...
23/11/2021

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас 12-р сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.

МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас 12-р сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Өргөтгөсөн худалдааны үеэр орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаална.

Түүнчлэн Монгол шуудан компанийн хүргэлтийн үйлчилгээг ашиглан өвлийн идшээ орон нутгаас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл хүргүүлэн авах боломжтой.

10/11/2021
Нийслэлд 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулах...
10/11/2021

Нийслэлд 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болжээ.

“ӨВЛИЙН ИДЭШ” ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЭХЭЛНЭ

Улаанбаатарын хүн амын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар боллоо. Махны худалдааг хотын төвийн 6 дүүргийн 31 байршилд зохион байгуулах бөгөөд нийт 3400 тонн мах бэлтгэн нийлүүлнэ. Аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахимаар хуралдаж дээрх арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллах, орон нутгийнхаа малчдыг оролцуулахад анхаарах чиглэл өгсөн.

Өргөтгөсөн арга хэмжээний хүрээнд идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах, хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг тодорхой цэгээр, хуваарийн дагуу зохион байгуулна.

Мөн орон нутгаас хувийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн идшийг тээвэрлэх, хүргэх үйлчилгээг хүнсний худалдааны логистикийн сүлжээ, шуудангийн үйлчилгээг ашиглан зохион байгуулахаар төлөвлөж, хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлээд байна.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 5500 ТОНН МАХ БЭЛТГЭЖ, НӨӨЦЛӨӨД БАЙНА
10/11/2021

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 5500 ТОНН МАХ БЭЛТГЭЖ, НӨӨЦЛӨӨД БАЙНА

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 5500 ТОНН МАХ БЭЛТГЭЖ, НӨӨЦЛӨӨД БАЙНА

Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын махны нөөц бэлтгэх ажлын хүрээнд 21 аж ахуйн нэгж, нийт 18 мянган тонн мал, мах бэлтгэхээр хүсэлтээ ирүүлснээс арилжааны 3 банкны зээлийн хорооны шийдвэрээр 15 аж ахуйн нэгжийн зээлийн нөхцөл хангагдаж, 10.8 мянган тонн мах бэлтгэх санхүүжилт болох 81 тэрбум төгрөг бүрэн шийдэгдээд байна.
Тухайн арга хэмжээнд оролцож буй аж ахуйн нэгжүүд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт бэлтгэх махны 60 хувиас доошгүйг бэлтгэж, нөөцлөхөөр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дээрх аж ахуйн нэгжүүд нийт 5500 тонн мах бэлтгэж, нөөцөлжээ.

08/11/2021
03/11/2021

Эрээнд үүссэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалж Замын-Үүдээр орж ирэх гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд асуудал үүссэн. Энэ нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлж байна. Тиймээс бараа бүтээгдэхүүн татах хил гаалийн гарцыг нэмэгдүүлэхээр болж Гашуун сухайт, Ханги боомтоор гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгслийг импортлох нөхцөлийг энэ 7 хоногт бүрдүүлэхээр шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотод махны 30 цэг байгуулж, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр боллоо
03/11/2021

Улаанбаатар хотод махны 30 цэг байгуулж, махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Иргэдэд үнийн нөлөөллийг хамгийн их үзүүлж буй хүнсний бүтээгдэхүүн бол мах. Тиймээс махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотод гучаас доошгүй ил задгай болон агуулахын худалдааг бий болгох шийдвэрийг гаргалаа.

"Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөг"-ийн зээлийн ашиглагдаагүй эх үүсвэр болох 150 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй...
03/11/2021

"Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөг"-ийн зээлийн ашиглагдаагүй эх үүсвэр болох 150 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хөдөө аж ахуйн салбарт хуваарилагдсан 500 тэрбум төгрөгийн ашиглагдаагүй байгаа эх үүсвэр болох 150 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэйгээр гурил, тэжээл үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор шийдвэрлэлээ.

Салбарт хийж хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын шийдлүүдээс хуваалцаж байна. #БодлогоШийдэл
22/10/2021

Салбарт хийж хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын шийдлүүдээс хуваалцаж байна.
#БодлогоШийдэл

Салбарт хийж хэрэгжүүлэхээр зорьж буй бодлогын шийдлүүдээс хуваалцаж байна.

#БодлогоШийдэл

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд импортоор авдаг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар танилцуулга хийлээ.
20/10/2021

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд импортоор авдаг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар танилцуулга хийлээ.

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ 20-42 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд импортоор авдаг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар танилцуулга хийлээ. Ковидоос үүдэлтэй хил, гаалийн саатал болон хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад тодорхой арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас үүрэг өгсөн. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн зорилго бол хадгалалтын хугацаа богино хүнсний бүтээгдэхүүнүүдийг хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авах юм.

Өнгөрсөн онд Засгийн газраас санаачлан гол нэрийн бүтээгдэхүүн болох бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Ингэснээр өнгөрсөн оны 4-р сараас эхлээд эдгээр бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өслөө. Үүний үр дүнд үнийг тогтвортой барих боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн 6-р сараас олон улсын тээврийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор захиалга өгсөн хүнсний бүтээгдэхүүн импортлогч орны агуулахад хадгалагдаж байна.

Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй. Харин Эрээн боомтын хил, гаальтай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдэл харагдаж байна.

Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох будаа, гурил, элсэн чихэр, ургамлын тос 20-42 хоногийн нөөцтэй буюу зохистой хэмжээнд байна. Тэгэхээр бид богино хугацаанд тээвэрлэлтийн арга хэмжээг авч чадвал эдгээр бүтээгдэхүүний нөөцөд ямар нэгэн асуудал үүсэхгүй.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан САЛБАРЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
20/10/2021

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан САЛБАРЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ СЭТГҮҮЛЧДЭД ТАНИЛЦУУЛЖ, МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

15/10/2021

ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ЭЦЭСЛЭН БАТЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Намрын ээлжит чуулганаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн батлахаар шийдвэрлэлээ . Газар тариаланг тогтвортой хөгжүүлэх, арвин ургац авах үндсэн асуудлын нэг нь тухайн бүс нутагт дасан зохицсон сортын үрийг тариалах, үрийн хангамж, чанарыг сайжруулах явдал юм.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацийг хөгжүүлэх, үрийн шударга худалдааг төлөвшүүлэх, таримал ургамлын генетикийн нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, шинэ сорт бүтээхийг дэмжих, таримал ургамлын гаралтай хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Өөрөөр хэлбэл, энэ бол хүнсний аюулгүй байдлыг хангах, геополитикийн хууль юм. Уг хууль нь, нийтлэг үндэслэл, үр үйлдвэрлэл, үрийн чанарын хяналт, баталгаажуулалт, үрийн худалдаа, сортын бүртгэл, таримал ургамлын сортын бүтээгчийн эрх, хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн сан, таримал ургамлын үр сортын үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн бүлгүүдээс бүрдэж байна.

Хууль батлагдсанаар тариаланчид баталгаажсан, нутагшсан, ган, халуун, өвчин, хортонд тэсвэртэй сортын үрээр өөрсдийн нутаг орны онцлогт тохируулан тариалалт хийх, таримал ургамлын үйлдвэрлэл, хүртээмж нэмэгдэх боломж бүрдэнэ.

Манай улс жилд 900 гаруй сая литр сүүг мал аж ахуйгаасаа бэлтгэх, үйлдвэрлэх боломжит нөөцтэй. Малын тоо толгойн өсөлттэ...
07/10/2021

Манай улс жилд 900 гаруй сая литр сүүг мал аж ахуйгаасаа бэлтгэх, үйлдвэрлэх боломжит нөөцтэй. Малын тоо толгойн өсөлттэй зэрэгцэн энэ боломж бололцоо улам нэмэгдэж байна.

06/10/2021

УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
Өнөөдрийн байдлаар
55.7 мянган га талбайг ангилан хадаж,
99.7 мянган га-аас 145.2 мянган тонн улаанбуудай,
13.9 мянган га-аас 128.4 мянган тонн төмс,
6.1 мянган га-аас 72.6 мянган тонн хүнсний ногоо,
22.6 мянган га-аас 64.5 мянган тонн тэжээлийн ургамал,
22.6 мянган га-аас 13.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан.
Ингэснээр үр тарианы хураалт 26.4 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 65-70 хувийн явцтай байна.

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭЛЭЛ
Цаг уурын байгууллагаас авсан мэдээллээр өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. Харин 7-ны өдрөөс баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
‼️8-ны өдөр, 8-9-нд шилжих шөнө, 9-ний өдөр газар тариалангийн бүс нутгуудаар ахиу хэмжээний бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул тариаланчдад онцгойлон анхааруулж байна.

07/09/2021

МАЛЧИД, ИРГЭД, ХАДЛАНЧИД, ТАРИАЛАНЧДАД ЗОРИУЛСАН МЭДЭЭ

🌏9-р сарын 8-наас 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

🌧Хур тунадас: 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

💨Салхи: Хугацааны эхээр говь, тал, хээрийн нутгаар,
11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

☀️Агаарын температур: Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд нийт нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

07/09/2021

УРГАЦ ХУРААЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА

📌Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад:

1. Аймаг, сумдын удирдлагууд ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн хураасан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн мэдээг үнэн зөв шуурхай гаргаж улсын нэгдсэн мэдээ тайланд тусгуулахад анхаарах,

2. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан боловсруулсан ургац хураалтын үед баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, 9, 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тариаланчдын хүртээл болгох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх,

3. Засгийн газрын 2021 оны 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэн ургац хураалтын ажилд оюутан, сурагчид, цэргийн албан хаагчид, ажилгүй иргэдийг оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, тэдгээрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах,

4. Хураалтын ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулахтай холбогдуулан ургац хураалтад ажиллах тариаланчид, ногоочид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг Ковид-19 вакцины гурав дахь тунд эхний ээлжид хамруулах, тэдгээрт зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

5. Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, ургацын ажлын дундуур өр авлага, төлбөр тооцоо хийж эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах,

Дэлгэрэнгүйг доорх холбоосоор уншина уу.
https://mofa.gov.mn/exp/article/entry/2474

01/09/2021

#Ургац хураалтын өрнүүн их ажилд нь амжилт хүсье🌾

🌾УРГАЦАА БҮРЭН АВАХЫГ УРИАЛЖ БАЙНА
23/08/2021

🌾УРГАЦАА БҮРЭН АВАХЫГ УРИАЛЖ БАЙНА

📢 СЭРЭМЖЛҮҮЛЭГ ❗️❗️❗️
20/08/2021

📢 СЭРЭМЖЛҮҮЛЭГ ❗️❗️❗️

📢 СЭРЭМЖЛҮҮЛЭГ ❗️❗️❗️

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээллээр 8-р сарын сүүлийн 10 хоногийн эхэн болон төгсгөлөөр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тул тариаланчдад дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна.

1. Болц дутуу байгаа таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж утаа май тавих бэлтгэл хангах.
2. Төмс, хүнсний ногоог хураах явцад хөлдөж, хайрагдахаас хамгаалах хучлага бэлтгэх.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tien fashion caffee posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share