Хөл бөмбөг сонирхогчид

  • Home
  • Хөл бөмбөг сонирхогчид

Хөл бөмбөг сонирхогчид Хөл бөмбөг сонирхогчид байна уу?

06/12/2023
ДХБХ-ноос 1960 оны 8-р сард гаргасан шийдвэрийн дагуу ДАШТ-1966  Англи улсын 7 хотын 8 цэнгэлдэх хүрээлэнд 1966 оны 7-р ...
12/10/2023

ДХБХ-ноос 1960 оны 8-р сард гаргасан шийдвэрийн дагуу ДАШТ-1966 Англи улсын 7 хотын 8 цэнгэлдэх хүрээлэнд 1966 оны 7-р сарын 11-нээс 30-ны өдрүүдэд зохиогдсон билээ.ДАШТ 1966-д эзэн орон Английн баг ХБНГУ-ын шигшээ багийг нэмэлт цагт 4:2-оор буулган авснаар Дэлхийн аваргын Цомыг анх удаагаа гардсан билээ.

1962 оны хөлбөмбөгийн ДАШТ Чили улсад 1962 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 17 -ны өдрүүдэд Арика хотын Карлос Диттборн, ...
12/10/2023

1962 оны хөлбөмбөгийн ДАШТ Чили улсад 1962 оны 5-р сарын 30-наас 6-р сарын 17 -ны өдрүүдэд Арика хотын Карлос Диттборн, Ранкагуагийн Браден, Сантьягогийн Үндэсний цэнгэлзэх хүрээлэн, Винья-дель-Марын Саусалито цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болж өнгөрсөн юм.Шигшээ тоглолтод Бразили, Чехсловакийн багууд хүч үзэн Бразилийн шигшээ баг 3:1-ийн харьцаатайгаар ялж, 2 дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртэв.

1954 онд Швед улсын Берн хотод болсон ДХБХ-ны конгресс 1958 оны хөлбөмбөгийн 6 дахь удаагийн ДАШТ-нийг  Швед улсад  зохи...
12/10/2023

1954 онд Швед улсын Берн хотод болсон ДХБХ-ны конгресс 1958 оны хөлбөмбөгийн 6 дахь удаагийн ДАШТ-нийг Швед улсад зохиохоор шийдвэрлэсэн юм. “ДАШТ-1958” Швед улсын 12 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд 1958 оны 6-р сарын 8-наас 29-ний өдрүүдэд болж өнгөрсөн билээ.Шведийн ДАШТ-нд хожим хөл бөмбөгийн хаан хэмээгдсэн домогт хөлбөмбөгчин Пеле 17 настайдаа ирж тоглон 6 гоол оруулж, Бразили улсын баг анх удаа Дэлхийн аварга цол хүртэв.

1954 оны хөл бөмбөгийн ДАШТ Швейцарь улсын Базель хотын Санкт-Якоб, Бернийн -Ванкдорф, Женевийн - Шармиль, Лозаннагийн -...
12/10/2023

1954 оны хөл бөмбөгийн ДАШТ Швейцарь улсын Базель хотын Санкт-Якоб, Бернийн -Ванкдорф, Женевийн - Шармиль, Лозаннагийн - Стад Олимпик де ля Понтез, Луганогийн -Корнаредо, Цюрихийн - Хардтурм цэнгэлдэх хүрээлэнгүүдэд 1954 оны 6-р сарын 16-наас 7-р сарын 4-ний өдрүүдэд болж өнгөрчээ.1954 оны 7-р сарын 4-ний өдөр Берн хотын Банкдорф цэнгэлдэх хүрээлэнд болсон алтан медалийн төлөө тоглолтод ХБНГУ-ын баг Унгарын багийг 3:2 харьцаатайгаар буулган авч Алтан Дагина цомыг анх удаа гардсан билээ.

Дэлхийн хоёрдугаар дайнаас шалтгаалж 1942 ба 1946 оны хөл бөмбөгийн ДАШТ-нүүд зохиогдож амжилгүй 1950 оныг үзэв. Дөрөв д...
12/10/2023

Дэлхийн хоёрдугаар дайнаас шалтгаалж 1942 ба 1946 оны хөл бөмбөгийн ДАШТ-нүүд зохиогдож амжилгүй 1950 оныг үзэв. Дөрөв дахь ДАШТ-нийг 1950 оны 6-р сарын 24-нөөс 7-р сарын 16-ны хооронд Бразили улсад явуулахаар ДХБХ шийдвэрлэсэн юм.
“Бразили-1950” нь шигшээ тоглолт болоогүй ДАШТ гэж түүхэнд бичигдсэн байдаг. Учир нь эхний шатнаас шалгарсан 4 багийг тойргоор тоглуулж хамгийн олон оноо авсан баг нь буюу Уругвайн шигшээ баг Дэлхийн аваргаар шалгарсан аж.

1938 оны хөл бөмбөгийн ДАШТ 1938 оны 6-р сарын 4-нөөс 19-ний хооронд Франц улсын 10 хотын 11 цэнгэлдэх хүрээлэнд явагдаж...
12/10/2023

1938 оны хөл бөмбөгийн ДАШТ 1938 оны 6-р сарын 4-нөөс 19-ний хооронд Франц улсын 10 хотын 11 цэнгэлдэх хүрээлэнд явагдаж Итали улсын баг хоёр дахь удаагаа түрүүлсэн юм.

Хөл бөмбөгийн хоёр дахь ДАШТ Итали улсын Болонья хотын Литториал, Флоренцийн     -Жованни Берта, Генуягийн - Луижи Ферра...
12/10/2023

Хөл бөмбөгийн хоёр дахь ДАШТ Итали улсын Болонья хотын Литториал, Флоренцийн -Жованни Берта, Генуягийн - Луижи Феррарис, Миланы -Сан-Сиро, Неаполийн -Жоржо Аскарелли, Ромын -Национал ПНФ, Триестийн - Литторио, Турины - Бенито Муссолини цэнгэлдэх хүрээлэнгүүдэд 1934 оны 5-р сарын 27-оос 6-р сарын 10-ны өдрүүдэд болж өнгөрчээ.
Хөл бөмбөгийн анхны ДАШТ маш амжилттай зохион байгуулагдсан нь багуудын ДАШТ-нд оролцох хүсэл сонирхлыг бадраасан үйл явдал болсон юм. 1934 оны хөл бөмбөгийн ДАШТ-нд оролцох саналаа 32 улсын шигшээ баг ирүүлсэн нь шигшээ тоглолтод 16 баг тоглоно гэж төлөвлөж байсан ДХБХ-ны удирдлагуудын бодлыг өөрчилж багуудыг бүрэн хамруулах үүднээс анх удаа ДАШТ-ний урьдчилсан шатны тоглолтыг зохион байгуулав. Англи зэрэг улсын байр сууриас шалтгаалан анхны ДАШТ-нд Европ тивийн улсууд идэвхи муутай оролцсоноор шалтаглан Уругвай улс Парагвай ба Боливийн хамтаар Италид болсон ДАТШ-1934-т оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр Аргентин болон Бразили улсуудад урьдчилсан шатны тоглолт хийлгүйгээр шигшээ тоглолтод оролцох боломж олгосон билээ.
1934 оны ДАШТ-нд 16 улсын баг шууд хасагдах журмаар тоглож талбайн эзэд түрүүлсэн билээ.

1930 онд хамгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж 7-р сарын 13-аас 30-ны өдрүүдэд ДАШТ-ний бүх тоглолтууд я...
12/10/2023

1930 онд хамгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж 7-р сарын 13-аас 30-ны өдрүүдэд ДАШТ-ний бүх тоглолтууд явагдсан юм. 1930 онд ДХБХ-ны гишүүн орнуудаас анхны ДАШТ-нд өмнөд Америк тивээс 7 (Аргентин, Бразили, Чили, Парагвай, Перу, Болив талбайн эзэн Уругвай), хойд Америк тивээс 2 (АНУ, Мексик), Европ тивийн зөвхөн 4 (Тухайн үед Европ тивээс Өмнөд Америк руу зорчих нь хүндрэлтэй байсан хийгээд Англи зэрэг улсын байр сууриас шалтгаалж Бельги, Франц, Румын, Югослав) нийт 13 улсын баг оролцжээ. Багууд
Аргентин, Чили, Франц, Мексик
Югослав, Бразили , Болив,
Уругвай , Румын , Перу
АНУ, Парагвай, Бельги гэсэн 4-н хэсэгт хуваагдан тоглож.
Уругвай - Югослав, АНУ – Аргентин улсууд хагас шигшээд шалгарснаас Уругвай, Аргентин улсын багууд шигшээ тоглолтод учраа таарч Уругвай улсын баг ДАШТ-ний анхны аваргаар тодорч АНУ гуравдугаар байр, Югославын баг дөрөвдүгээр байрыг эзэлж байжээ

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хөл бөмбөг сонирхогчид posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share