Монгол өв соёл

  • Home
  • Монгол өв соёл

Монгол өв соёл Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монгол өв соёл, Social Media Agency, .

Эрдэнэ Зуу хийдЭрдэнэ Зуу хийдийг 1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй Шашны Т...
08/12/2023

Эрдэнэ Зуу хийд
Эрдэнэ Зуу хийдийг 1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй Шашны Түүхийн Музей болгосон юм.
Тус музей нь Монголын уламжлалт бурхан шашин, соёлын түүхэн үнэт дурсгалыг хадгалан хамгаалах, сэргээн хөгжүүлэх зорилготойгоор 8 сүм болон үзэсгэлэнгийн танхимд тус тус үзмэр үзүүллэгээ дэглэн олон нийтийн хүртээл болгодог.
Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрыг нийт хүн төрөлхтний тусын тулд өвлүүлэн үлдээж, хадгалан хамгаалах шаардлагатай соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдолтой үнэт өв болохыг нь нотолж 2004 онд Дэлхийн Өвд бүртгэсэн. Дэлхийн Өв-Орхоны хөндийн түүх, соёлын газрын томоохон, үнэ цэнэт дурсгалын нэг нь Эрдэнэ Зуу хийд-музей билээ.

Төвхөн хийдӨвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын тө...
07/12/2023

Төвхөн хийд
Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог. Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна.

06/12/2023
Хамрын хийдДорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүл...
06/12/2023

Хамрын хийд
Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамарын хийдийг байгуулжээ. Хамарын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн дөрвөн хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийд, 500 гаруй ламтай байжээ.
Хамарын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамарын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд о...
05/12/2023

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Буддын шашны томоохон хийд юм.
Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж, тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.
Тус хийд нь зургаан гол аймаг, 6000 орчим ламтай, Дэжидлин, Сангай, Пунцаглин зэрэг нэртэй аймагтай, нэг аймаг 500 орчим хуврагтай байжээ. Мөн Мамба, Зурхай, Жүд, Ламрим, Цогчин, Чойр зэрэг сургууль, дацантай. Тэдгээрт бурхны шашны ном сургалт явуулж байлаа. Хамгийн гол хурал нь Өндөр гэгээн Занабазар, дөрөвдүгээр Богд Жибзундамба нарын чандрын өмнө тахил өргөх ёслол ажээ. Энэ хуралд хамгаас хүндтэй таван лам ээлжилж оролцох ба доод дэсийн лам нар энэ хуралд оролцох эрхгүй байжээ. Хийдэд жил бүрийн 6 сарын шинийн 15-нд Майдар эргэх, 6 сарын 27-нд цам бүжиглэх ёслол болдог байв. Хийд нь гадуураа давхар хэрмэн хашаатай бөгөөд хэрмийн дотор, гадар хоёр талаар хур борооны ус зайлуулах сувагтай байжээ.
1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207 м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна.[1] 1943 онд хийдийг улсын хамгаалалтад авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн юм.

Хачин ламын хийдЭрдэнцогт сумын төвд байдаг Хуучин Засагт хан аймгийн Дайчин ван Соронзонгомбын хошуу хүрээ нь 1755 онд ...
04/12/2023

Хачин ламын хийд
Эрдэнцогт сумын төвд байдаг Хуучин Засагт хан аймгийн Дайчин ван Соронзонгомбын хошуу хүрээ нь 1755 онд шалгарсан баатар ван Цэвдэнжавын үед баригдсан түүхтэй. Энэ хүрээнд байсан олон хийдүүдийн нэг болох Гачин ламын хийд нь анхны хэлбэрээрээ хадгалагдаж үлдсэн ганц хийд юм.

Балдан Брайвун хийд Дэлгэрхаан уулын өвөрт уг хийдийг 1777 онд боржин чулуугаар барьжээ. Ар халхын Утай Гүмбэн хэмээн нэ...
03/12/2023

Балдан Брайвун хийд
Дэлгэрхаан уулын өвөрт уг хийдийг 1777 онд боржин чулуугаар барьжээ. Ар халхын Утай Гүмбэн хэмээн нэрлэгдэж байсан энэ том хийдийг их хэлмэгдүүлэлтийн үед эвдэн сүйтгэсэн бөгөөд одоо суурин дээр нь жижиг хийд үйл ажиллагаа явуулж байна. Тус хийдийн орчмын нарс, шинэс бүхий ойтой, нилдээ боржин чулуутай сайхан уулыг арван гурван Сансар уул гэдэг. Мөн хийдээс зүүн урагш замд боржин чулуун дээр товойлгон хийсэн 2:3 метрийн хэмжээтэй Манзушир бурхан байдаг.

Манзушир хийд нь Монголд байдаг Буддын шашны хийд юм. "Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн ут...
02/12/2023

Манзушир хийд нь Монголд байдаг Буддын шашны хийд юм. "Манзушир" гэдэг нь "Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан" гэсэн утгатай. Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. XVIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1760 онд Бадамын дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордонг барьж, Хангал, Цогчин, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мамба, Цанид, Жүд, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ. XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон байна. Сүмээс үлдсэн хэсэг нь одоо музей болж хадгалагдан иржээ. 200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтээр нураан буулгах үед 20 барилга байгууламж, 300 лам нартай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 сантиметр, гүн нь 140 сантиметр, багтаамж нь 1800 литр, хүнд нь 2 тонн ажээ. 1000 хүний хоол бэлтгэхэд нэгмөсөн 2 шарын мах буюу 10 гаруй хонины махыг чанахад 4 тэрэг түлээ түлдэг байжээ. Одоогоор төв аймгын газар нутагт оршиж байна.
Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ

Бэр гуйх ёс заншилБЭР ГУЙГЧ:   Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй зочин байдаг. Хүүгийн талын элч зарлаг...
19/10/2023

Бэр гуйх ёс заншил
БЭР ГУЙГЧ: Бэр гуйгч нь хүүгийн талын элч, охины талд хүндтэй зочин байдаг. Хүүгийн талын элч зарлага гэдэг утгаараа бэр гуйхад хүүгийн эцэг эх оролцдоггүй. Авгын тал юмуу? Нагацын тал эсвэл нутаг усандаа хүндтэй, хамгийн чухал шалгуур болох таны хүүтэй ивээл жилтэй хүнийг сонгож бэрээ гуйлгаарай. Ивээл жил нь таарахгүй ч нутаг усандаа танигдсан олон хосыг гэрлүүлсэн сайн хүнийг тохирох жилтэй болгон дом засал хийж сонгодог тохиолдол бас бий. Бэр гуйгч нь удам сайтай, нутаг усандаа нэр төртэй, зан заншилаа сайн мэддэг, гэр бүлээ цуцлуулж байгаагүй, төлөв түвшин, харилцаж байгаа хүмүүстээ хүндэтгэл үзүүлж чадах мэдрэмжтэй хүнийг сонгох хэрэгтэй. Бэр гуйгч нь ганцаар явдаггүй. Дагалдагчаа дагуулж явсанаар бэр гуйхад хэрэглэх хадаг болон бэлэг сэлт, идээ ундааг бэлдэж өгөх үүрэгтэй. Мөн авч яваа идээ ундаа, бэлэг сэлтээ охины талд гардуулах хүртэл газарт хүргэхгүй хариуцах ёстой байдаг.
Бэр гуйгч нь Монгол зан үйл гүйцэтгэж буй учир үндэсний хувцасаа бүрэн зөв өмсвөл зохимжтой. Гэрлэх гэж буй хүүхэд уг айлын хэд дэх хүүхэд, ямар мэргэжлээр аль сургуулийг төгссөн, одоо ямар ажил эрхэлж байгааг сайн судлах хэрэгтэй. Мөн мэнгэ, жил, махбодийг нь судалж бэр болох хүний мэнгэ жил махбодьтой хэрхэн зохицож, гэрлэсэн тохиолдолд ямар түвшинд амьдрах нөхцөлтэйг нь урьдчилан судалж, бэр болох бүсгүйгээ таньж байх нь бэр гуйгчын үндсэн үүрэг юм. Охины тал бэр гуйхаар ирж байгаа хүнд тийм хэмжээний мэдлэг байгаа эсэхийг таньдах мэдэх эрхтэй.
Бэр гуйх өдрийг нарийн сайн судалж хугацааг товлоно. Бэр гуйх сайн өдрийг цаг тооны бичигт тусгайлан тэмдэглэсэн байдаг. Тухайн өдрийнхөө сайн цагийг сонгоорой. Бэр гуйх өдрийг бэрийн үйлд сайн өдөртэй хольж буруу өдөр сонгохоос сэрэмжлээрэй. Газар газрын бэр гуйх ёс өөр өөр байдаг хэдий ч бэр гуйхад зайлшгүй авч явах идээ, ундаа, бэлэг гэж бий. Үүнд: Хадаг, цайны идээ, дээлийн өнгө, тавгийн идээ зэргийг нутгийнхаа заншилтай уялдуулан бэлдэж очиж бэр гуйдаг байна.

Бэр гуйх ёс заншилБЭР ГУЙХ ЁС:   Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийн хоёр хүнийг цагаан морь унуула...
19/10/2023

Бэр гуйх ёс заншил
БЭР ГУЙХ ЁС: Хүүгийнхээ эхнэр болгохоор сонгосон бүсгүйнх рүү зуучийн хоёр хүнийг цагаан морь унуулан илгээж бэр гуйх ёслол эхэлнэ. Зууч зорьсон айлдаа очоод эцэгт нь хадаг барьж:
Буга намнаач нь манайд байна
Булга зүйгээч нь танайд байна
Эрж явсан эрдэнэ
Сурж явсан сувд минь танайд байна гэж хадаг тавин гуйна.
Охины аав охиноо өгөх эсэхийн хариуг тэр дор нь хэлэлгүй ах, дүүстэй нь зөвлөлдөн шийднэ гэж зуучийг буцаадаг байна. Ингээд хэд хоносны дараа эцэг нь өөрийн биеэр хүүгээ дагуулан тусгай хүний хамт бэлэг сэлттэй ирж хадаг барьдаг ба үүнийг шийд авах гэж нэрлэдэг.
Бэр гуйх ёслолыг ийнхүү ам турших, шийд сонсох гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваана. Шийд сонссоны дараа ч гэсэн хүргэн талаас хэд хэдэн удаа хүн ирж, урьд хэлэлцсэндээ баталгаа хийдэг нь үр хүүхдийнхээ ирээдүй хойч, гэр бүлийнх нь амьдралыг бат бөх байлгах талаар санаа тавьж, хянуур хандаж байсны гэрч гэж үздэг байна.
Хэд хэдэн удаа баталгаа хийсний дараа хүргэн талаас сүйн бэлэг барьдаг. Энэхүү бэлэгээр хурим хийх өдрийг хэлэлцэн тохирдог байжээ. Дараагийн цувралаар сүйн бэлэгний тухай танилцуулна.

БЭР ГУЙХ ҮГ Зээ...Хан  хорвоогйн жамаар Ханилан суух заяатай Хамтдаа суух ерөөлтэй Хоёр сайхан хүүхдүүдийнхээХанат гэрий...
19/10/2023

БЭР ГУЙХ ҮГ
Зээ...
Хан хорвоогйн жамаар
Ханилан суух заяатай
Хамтдаа суух ерөөлтэй
Хоёр сайхан хүүхдүүдийнхээ
Ханат гэрийг нь барьж өгье
Хань болох бүсгүйг нь залья
Хадам болох аав ээжтэй нь уулзаж
Хадаг самбаагаа тавья гээд
Өнөөдрийн энэ өдрийг
Өлзийтэй сайн гэж
Өвгөдийн гал голомтоо бадраасан
Өгөөж буюунтай та хоёрынхоо
Бурхан тахилд чинь залбирч
Булбарай хөөрхөн охиныг чинь гуйж
Бэр буулгах өдрөө товлож
Бэлгийн цэнхэр хадгаа
Барьж байгааг минь
Болгоон соёрхоно уу.
Хадаг авч хариу хэлэх нь:
Зээ...
Хурим найраа хийцгээж
Худ ураг барилдах
Хүндэтгэл сүй бэлгийн хадгийг
Хүлээн авч баярлалаа
Гэрээ барих билэгт сайн өдөр
Гэргий болох ханийг нь өгч
Хоёр сайхан хүүхдийнхээ
Хойшдын гал голомтыг бадраалгүй яахав ээ.

ХУРИМ НАЙР ГЭЖ ЮУ ВЭ, ХУРИМЛАН НАЙРЛАХ ЁС УЛАМЖЛАЛХурим найр гэдэг нь аливаа зан үйл, их үйл хэргийг бүтээсэний ар дээр ...
19/10/2023

ХУРИМ НАЙР ГЭЖ ЮУ ВЭ, ХУРИМЛАН НАЙРЛАХ ЁС УЛАМЖЛАЛ
Хурим найр гэдэг нь аливаа зан үйл, их үйл хэргийг бүтээсэний ар дээр тухайн бүтээсэн үйл хэргийнхээ үр шим, хишигийг тосон хуран чуулж, хуримлан цэнгэж, сөн нийлэн сангаа хураан дүүргэж байгаа үйл бөгөөд тухайн үйл хэргийг бүрэн дүүрэн болгож байгаа салшгүй нэг хэсэг нь юм.
Хуран чуулан их үйлийг бүтээсэн тул хур- им, най тухайг үүсгэн цэнгэж байгаа тул най- ир болж байгаа хурим найр гэнэ. Хурим найрын гол чухал нь их үйлийг бүтээсэн, ерөөл учралыг бий болгосон анд нөхөд, ахан дүүс, ахас, ихэс, уул ус, өндөр тэнгэртээ гялайн талархаж, хөгжил баяслаар дуу хуурыг тэнгэрт өргөх юм. Хуримын оролцогчид бүх зүрх сэтгэлээсээ өр зүрхээ дэлгэн, өөрийгөө хөглөн эгшиг дуугаа өргөн, хуур хөгжимөө эгшиглэн, бие сэтгэлээ ирлэн биелэн бүжиглэн цэнгэдэг.
Тиймээс зөвхөн хосууд эцгийн галаас гал тасалж өрх тусгаарлахыг хурим гэж нэрлэхгүй нь ээ.
Хосуудын хуримлах ёс нь олон төрлийн хурим найраас нэг л төрлийн хурим найр нь юм.
Хосуудын хурим гэдэг нь эр бие өсөж эрийн цээнд хүрч, галаа мануулах хань ижлээ сонгож, удмын галаа мөнхөд үргэлжүүлж, эцгийн галаас галаа тасалж, өрх гэрээ барин, галаа тахиж байгаа зан үйл юм.
Хосын хуримын гол зорилго нь, ураг барилдагч талууд удам, судараа мэдэлцэн, зан зангаа авалцан, цаашид мэнд устай, дэм тустай явахын үүдийг дэлгэж, үгээ өргөх үйл билээ.
Тиймээс талууд уул ус, удам угсаагаа таниулан, зан, чанараа нэгэндээ дэлгэн, хийсэн бүтээсэн үйл хэрэгээ дэлгэн таниулах нь хамгийн чухал билээ. Мөн удам, ургийн бичгээ солилцон таниулдаг ёс бий.
ХОСЫН ХУРИМ НАЙРЫН БЭЛТГЭЛ АЖИЛ
Хоёр талын ахмад настануудтай урьдчилан уулзан золгож, уул ус, удам урагийн талаар хууч яриа дэлгэн бичиж тэмдэглэж, дуу, дүрсжлүүлэн авах нь чухал. Энэ дүрс бичлэгийг урьдчилан бичиж хуримын үеэр дэлгэн үзүүлэхээс гадна архивлан хадгалах юм. Ингэж урьдчилан бэлтгэн үзүүлснээр богино хугацаанд их мэдээлэлээр хангахаас гадна олон хүний өмнө тулгамдахаас сэргийлдэг.
Хоёр талын хүндтэй хүмүүсийн намтар, түүх, хийсэн бүтээлийг урьдчилан бичиж тэмдэглэж авах нь чухал
Зочдын жагсаалтыг гаргаж урилга түгээнэ
Ирсэн зочдыг танилцуулах хүмүүсийг урьдчилан сонгоно. Зочдоо танилцуулахдаа нэр ус төдий биш үүх түүхтэй, амжилт, бүтээлтэй нь байвал их сайн.
Хосуудын хүүхэд наснаас эхлээд өдийг хүртлэх түүх, замналыг илэрхийлсэн танилцуулга, фото зургийг түүхүүдийг урьдчилан бэлтгэж танилцуулвал их сайн байдаг. Талууд хүүхдүүдийнхээ талаар илүү их мэдээлэлтэй болж чаддаг.
Хуримлагч хүүхдүүддээ сургааль захиасаа хэлэхээс гадна, давуу сул, зан чанарыг нь тайлан хэлж танилцуулвал хосууд нь цаашид нэгнээ өргөн дэмнэхэд их тустай байдаг.
Талуудаас урлаг, уран сайхны авъяастай хүмүүсийг урьдчилан мэдэж, зориуд цохсон урлагийн үзүүлбэрийг бэлтгэх боломжтой.

Хуримын ерөөлЕрөөлЗээХуримлагч хосын нэрс..................................................................................
19/10/2023

Хуримын ерөөл
Ерөөл
Зээ
Хуримлагч хосын нэрс........................................................................................................
Өвөг дээдсийнхээ ариун голомтыг өртөөлөн залгамжилж
Гал голомтоо бадрааж буй билэгтэй сайхан энэ өдөр
Үгийн сайхнаар ерөөл өргөж
Сэтгэлийн сайхнаар бэлэг барияа
Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Сэтгэл итгэлээрээ хайраа тэтгэж
Хазайсан газар нь нэгнээ түшиж
Хальтарсан газар биесээ тулаж
Нэгэн бие мэт нийлсэн сэтгэлээрээ
Насан буянаа тэгшитгэж яваарай.
Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан
Долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Өнөр өтгөн сайхан айл болоорой.
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлээрэй
Насан туршид хамтран жаргаарай.
Амраг хосын эвийн сэтгэлээс мандсан
Алтан шаргал зүстэй наран юм шүү
Аавын охиныг түшиж жаргана гэдэг чинь
Алаг эрээн хорвоогийн жам л юм шүү
Энхрий хосын янаг зүрхнээс ургасан
Ээдэм цагаан өнгөтэй саран юм шүү
Ээжийн охиныг түшиж жаргана гэдэг чинь
Эргэх цэнхэр дэлхийн жам л юм шүү
Хайртай хосын аясыг дагаж эргэсэн
Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү
Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь
Ханагар баян амьдралын жам л юм шүү
Уйлах инээх хоёрт цугтаа байж
Унах босох хоёрт хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин жаргаарай

Адуу тамгалах ёсМонголчууд намар унага тамгалах ёслол хийдэг уламжлалтай. Адууг хоёр, гурван настайд нь хавар намрын ули...
19/10/2023

Адуу тамгалах ёс
Монголчууд намар унага тамгалах ёслол хийдэг уламжлалтай. Адууг хоёр, гурван настайд нь хавар намрын улиралд тамгална. Учир нь үс нь гуужихаас нь өмнө тамгалбал шинэ үс ургасан ч тамга нь тод илэрч, үс нь гуйжсан хойно тамгалбал балархай болдог. Олонх газар заншлаар бол хавар ханшийн үеэр адуугаа дэллээд тамгалдаг юм. Малын тамгыг эхэндээ хүрлээр цутгадаг байв. Төмөрлөгийн эринд орсноос хойш голдуу төмрөөр үйлддэг болжээ. Малын тамгыг хэрэглээд дууссаны дараа ерийн үед хөдөлгөдөггүй, гэрийн баруун талд буюу баруун хойд талаар эсхүл бурхан шүтээний баруун, зүүн талаар нандигнан хурааж хадгална. Одоо бол ихэнхдээ эсгий таарцагт хийж, гэрийн ханын толгойноос дүүжлэх буюу хадгаар ороож унинд хавчуулдаг. Мал таргалах үед тамгаа галд ариулан цагаан идээгээр мялааж, хадгаар ороогоод авч явдаг. Гэхдээ заавал гэрийн эзэн буюу бүстэй хүн морин дээрээ авч явдаг боловч ганзагалж болохгүй. Заавал бүсэндээ хавчуулж буюу үүрч явах заншилтай байжээ. Морио тамгалахдаа нэг л тамга хэрэглэдэг. Гэвч адуу үхэр өсөөд түмийн тоо хүрвэл “түм” тамга хэлхэж тамгалдаг ёстой. Их эртдээ адуу малаа хотгороор хэмжиж баримжаалдаг тоолж барамгүй малтай айлууд сүргийнхээ өнөр өтгөнийг бэлгэдэж “бум” тамга дардаг байжээ. Тамга үйлдэхдээ малын буян хишиг арвижих, элдэв хорлол хөнөөлөөс зайлуулж чадах бэлгэ дэмбэрэлтэй дүрс хэлбэрийг чухалчилахаар үл барам өөрийн угсаа үндэстнийхээ дарханаар хийлгэдэг гэнэ. Тамга үйлдүүлэхдээ үнэ хаялцахыг цээрлэж, дархандаа дээд бэлэг өндөр шан хүртээдэг байжээ. Тамгаа өлзий бэлгэтэй сайн өдөр сонгож гардан аваад гэртээ авчирдаг. Айдуу тамгалахад нэг дэх тамгыг заавал гэрийн эзэн өөрөө дарах буюу айл усандаа хүндтэй, адуу малд хайртай настныг урьж даруулдаг. Тамга дарахдаа тамганы бариулд хагас хадаг уядаг ёстой. Адуунд тамга дарахдаа тамгалах газрынх нь үсийг хайчлах буюу усаар норгосны дараа халуун тамгаа эв зүйтэй дардаг. Тамгыг аргал хөрзөнгийн галаар халааж, хэт улайсгахгүй байх хэрэгтэй. Тамгалахад хэт дарвал мах нь түлэгдэж , дутуу дарвал балархай гарах тул тааруулж дарахыг тун анхаардаг. Монголчууд морь малынхаа хаан дээр тамга дарахыг цээрлэж, ёс алдав, малынхаа булчин шөрмөсийг гэмтээв гэнэ. Адууны зөв талын гуян дээр тамгална. Тун онцгой байдал гарвал буруу талын гуян дээр нь тамгалах нь ч бий. Адууны гуя ташаанаас нь өөр газарт нь тамгалдаггүй. Учир нь адуу хийморьлог амьтан болохоор тэмээтэй адилхан хацар дээр нь тамгалвал үзэмж муутай болж сүр жавхаа нь дарагддаг. Монголчууд адууны зөв талд дарахыг эрхэмлэдэг нь нар зөв эргэх ёсыг дээдэлж, зөв талыг бэлгэтэй гэж үздэгтэй нь холбогдохоор үл барам хөдөлмөрийн заншилтай нь ч холбогдож мэднэ. Мөн адуу малыг зөв талаас нь очиж барьж тавих буюу унаж буудаг тул ихэнх адуу хүнийг буруу талдаа ойртуулдаггүй. Иймээс буруу талд нь гарч тамгалах гэвэл морь үргэж догшрох тул тамгалахад бэрхтэй болно. Бас тамгаа толгойн зүгт нь харуулан тэгш, төв дарах чухал ёс буй. Жишээлбэл, адуунд саран тамга дарахад түүний толгой тал болох сарын хоёр үзүүрийг чанх дээш хандуулж тэгш дардаг. Тамганы дээгүүр алхаж гарахыг онцгой цээрлэх бөгөөд мал тамгалах үедээ тамганы толгойг доош харуулж явах ч цээртэй. Ялангуяа малын тамгаар газар тамгалвал, мал хоргодно гэж үзэн онцгой цээрлэдэг. Худалдах адууны дэл хялгаснаас сугалан авч ишинд нь уяад малынхаа хишиг буяныг тамгандаа хурааж хадгалах заншил буй. Хамгийн сүүлчийн нэг адууг тамгалахдаа
“тамгалсан адуу минь тал бүрхэж
Тэмдэглэсэн адуу минь тэнгэрийн од шиг үржээрэй” гэж ерөөдөг. Адуугаа тамгалж дууссаны дараа оролцсон хүмүүсийг гэртээ урьж, идээ шүүс тавьж, айраг сархдаа сөгнөн цайлж дайлдаг.

Монгол домын аргуудХүүхдийн адыг дарах домҮргэлж орилж бахираад, уур уцаар ихтэй болоод ирэхэд үйл явдал болж байгаа үед...
06/07/2023

Монгол домын аргууд
Хүүхдийн адыг дарах дом

Үргэлж орилж бахираад, уур уцаар ихтэй болоод ирэхэд үйл явдал болж байгаа үед нь толгой дээр нь ус хийж уур омгийг нь ариусгалын дом хийдэг байна.

Хүүхдийн эдлэх ёстой алба буюу ам гэмтэхАм нь гэмтсэн хүүхдийг эдлэх ёстой албаа эдэлж байна гэдэг. Учир нь хүүхдийн ам ...
06/07/2023

Хүүхдийн эдлэх ёстой алба буюу ам гэмтэх

Ам нь гэмтсэн хүүхдийг эдлэх ёстой албаа эдэлж байна гэдэг. Учир нь хүүхдийн ам нэг удаа л гэмтдэг. Өнөө цагт хүүхдийн ам гэмтэхэд олон янзын аргаар эмчилдэг болжээ. Харин манай уламжлалд хүүхдийн ам нь гэмтсэн бол нагац ахынх нь морины халуун амгайг зуулгадаг байна. Хол ч бай, ойр ч бай хурдтай давхиж ирсэн морины амгайг авч хүүхэддээ зуулгавал амны гэмтэл тэр дороо арилдаг.

Зальт шарыг урладгийн учирДөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд мөн сэрүүн байхад нь саатуулахын тулд аав нь үнэг...
06/07/2023

Зальт шарыг урладгийн учир

Дөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд мөн сэрүүн байхад нь саатуулахын тулд аав нь үнэг хайчилдаг заншилтай. Үүний тухай дом яриа байдаг нь: хүүхдийг унтаж байхад нь үнэг ирээд ”ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн” гэж хэлдэг гэдэг. Хүүхэд айснаасаа уйлах гэтэл үнэг “худлаа худлаа” гэж тайвшруулахад баярласандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Иймээс хүүхдийг унтаж байхдаа инээмсэглэхийг үнэгчлэх гэдэг байна.

Буруу энгэртэй дээлХүүхэд тогтдоггүй айл эсвэл өвчин зовлонд өртөмтгий энхрий хүүхэдтэй айл элдэв зүйлийг цээрлэснээр хү...
06/07/2023

Буруу энгэртэй дээл

Хүүхэд тогтдоггүй айл эсвэл өвчин зовлонд өртөмтгий энхрий хүүхэдтэй айл элдэв зүйлийг цээрлэснээр хүүхэд тогтдог гэдэг. Энхрий хүүхдэд нэр өгөх, хувцас өмсгөх, хоол унд өгөх зэрэг нь бүгд учиртай. Тухайлбал хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тусгайлан барьсан гэрт эр хүн эх барьж авдаг. Төрөнгүүт нь нохойн идүүрэнд тосч аваад дараа нь эцгийнх нь дээлийн баруун ханцуйнд боож авдаг. Мөн ширмэн тогоо хөмөрч авах, гүзээнд боох, хэдэн долоо хоногоор айлд хонуулах эсвэл хэдэн сараар хөл хорьдог байна. Энхрий болон хүүхэд тогтдоггүй айлын хүүхдүүдэд түмэн даавууны өөдсөөр дээл, өлгий хийж өгдөг. Ялангуяа эрэгтэй хүүхдэд эхнэр мөртэй дээл өмсгөж, зориуд “хүүхэн” хэмээн нэр өгч баруун чихэнд нь ээмэг зүүн зүсийг нь хувиргадаг.

Бор халзан туулайШөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхдэг нь хүүхдийг айж эмээ...
06/07/2023

Бор халзан туулай
Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхдэг нь хүүхдийг айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой домнодог учиртай. Хүүхэд шөнө унтаж чадахгүй хар дарж зүүдлээд байвал лаа асаан нар зөв тойруулан гурав эргүүлэн орчныг нь ариусган хамарт нь хөө түрхэн бор халзан туулайтай адилтган бодоод унтуулахад зүүдэлж дэмийрэхгүй болгодог домтой.

Хүүхэд хөлсвөл гал дээр давс цацаж домноХүүхдийн хөлсөхийг арилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог. Тухайлб...
06/07/2023

Хүүхэд хөлсвөл гал дээр давс цацаж домно

Хүүхдийн хөлсөхийг арилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог. Тухайлбал аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айсан, цочсон амьтны дүрс тодорч ирдэг. Үүнд мөн тугалгыг ч ашгилдаг.
Айсан хүүхдийг зарим хүмүүс нүцгэн байхад нь малгайг нь буруу харуулан өмсгөж гал юмуу цогон дээр давс цацан түүн дээр нар зөв эргүүлэн домнодог. Ингэхдээ “гал ширэг суухаа, гангаа ширэг суухаа” хэмээн шивнэдэг бол Сосорбарам бурхны зүрхэн тарни болох “Сосорбарамаасаа чанцаало, ум даари базарни махаа хум хум, пад пад” суухаа хэмээн уншиж аягатай усаа 3-7 удаа үлээдэг.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол өв соёл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share