Kino Shuuduz

Kino Shuuduz Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Kino Shuuduz, News & Media Website, .

НӨАТ: 20 сая төгрөгийн супер азтан тодорно ТА АЗТАН БОЛОХЫГ ХҮСВЭЛ… https://ugvvlleg.com/1201/
18/07/2021

НӨАТ: 20 сая төгрөгийн супер азтан тодорно ТА АЗТАН БОЛОХЫГ ХҮСВЭЛ…
https://ugvvlleg.com/1201/

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол маргааш /2021.07.18/ Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар явагдана. Энэ удаад 20 сая төгрөгийн супер азтан тодорно. Иргэд зургадуг....

Таны толгой чинь дангаараа бараг 42кг биз дээ гэнээ 😂😂😂
07/04/2021

Таны толгой чинь дангаараа бараг 42кг биз дээ гэнээ 😂😂😂

төгс бүтэлгүйтэл гэж энийг л хэлэх байхдаа
07/04/2021

төгс бүтэлгүйтэл гэж энийг л хэлэх байхдаа

Татаж унталаа инээгээрэй 😂😂Хөөрхөн хог бэ тэр царайг нь хараачээ 😂
06/04/2021

Татаж унталаа инээгээрэй 😂😂
Хөөрхөн хог бэ тэр царайг нь хараачээ 😂

Хийж бүтээe гэсэн ч амьдрал ... хаха
06/04/2021

Хийж бүтээe гэсэн ч амьдрал ... хаха

Зимбаб хэлтэй найзаа мeншион haha
06/04/2021

Зимбаб хэлтэй найзаа мeншион haha

8-11hoorond tgloj btal ms osoj unaaad bh uyd neg iimerhu l bdg bzde hahaha
06/04/2021

8-11hoorond tgloj btal ms osoj unaaad bh uyd neg iimerhu l bdg bzde hahaha

Нялх охиндоо маникюр хийдэг ээж хүүхдийн хүчирхийлэлд буруутгагджээЗалуу ээж нялх хүүхдийнхээ хумсыг урт ургуулж, будаж ...
02/04/2021

Нялх охиндоо маникюр хийдэг ээж хүүхдийн хүчирхийлэлд буруутгагджээ

Залуу ээж нялх хүүхдийнхээ хумсыг урт ургуулж, будаж чимэглэсэн зургуудаа интернет орчинд нийтлээд олон мянган хүнээс зэмлэлийн үг сонссон байна. Тэрээр хумс заслын мастер бөгөөд энэ аргаар ажлаа сурталчилж, үйлчлүүлэгчдийнхээ тоог нэмэх зорилготой байв. Гэвч залуу ээжийн санаа бусад эцэг эхчүүдэд таалагдаагүйгээр барахгүй хүүхдийн хумсыг урт ургуулсан нь түүний амь насанд аюул авчрах үйлдэл гэж үзээд, холбогдох газарт нь гомдол мэдүүлжээ.

Хумс засалч ээжийн фейсбүүк группт оруулсан зургууд интернет хэрэглэгчдийг ихээхэн бухимдуулсан хэрэг болов. Зургууд угтаа үйлчлүүлэгчдийг татах зорилготой байсан бөгөөд эмэгтэйг хумс заслаар мэргэшсэн болохыг нь харуулах чиртай байсан аж.

Хүүхдийн ээж хиймэл хумс ашиглан хүүхдийн гарт нааж, тэдгээрийг янз бүрийн хэв маягаар будсан байна. Мөн тэрээр бусад хүүхдүүдэд энэ төрлийн үйлчилгээг санал болгосон байв.

Гэвч эцэг эхчүүд энэ санааг үнэлээгүй бөгөөд хумс засалч ээжийг хүүхдийн хүчирхийлэлд буруутган шүүмжилж гарчээ. Хачирхалтай зургийг Reddit руу илгээсэн нь хүмүүсийн уур хилэнг улам ихээр өдөөсөн юм. Үүний зэрэгцээ зарим нэг нь урт хумстай жижиг булцгар гарын зургийг Photoshop гэж үзжээ.

Найзыгаа авархаар үхэл рүү явсан бодит түүх1992-1993 оны үед Орос улсад Чечены салан тусгаарлагч, хэт даврагчид Оросын а...
02/04/2021

Найзыгаа авархаар үхэл рүү явсан бодит түүх
1992-1993 оны үед Орос улсад Чечены салан тусгаарлагч, хэт даврагчид Оросын армийн нэгэн шархадсан цэргийг олзолж аван видео бичлэг хийн ар гэрийнхнээс нь 10000$ долоо хоногийн дотор авчрахгүй бол түүнийг хорооно хэмээн сүрдүүлжээ. Тэнд ажиллаж байсан францын сурвалжлагч уг видео кассетыг цэргийн нутаг Приморский крайтад хүргэжээ. Олзлогдсон цэргийн эцэг эх нь ядруухан амьдралтай хүмүүс учир хүүгийхээ багын найзад хандан «Серегад туслаарай!» хэмээн гуйсан юм.

Уг явдлыг сонссон тосгоныхон мөнгө цуглуулан, «Нива» машинд бензин дүүргэж өгөн Серега найзад нь 6000$ болох рубль хийж өгөөд замд нь үдсэн байна. Хаа холын Приморскийн тосгоноос Чечня хүртэл ойролцоогоор 13000 км замыг 7 хоногт амжиж туулах хэрэгтэй. Гэвч цугласан мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. Машин нь замд эвдэрвэл яах вэ гээд л асуудал бэрхшээл дүүрэн ч Серега найзыгаа авархаар замдаа гарчээ.

Энэ тухай мэдээг тухайн үеийн «Совершенно секретно» сонинд нийтэлжээ. Тэр доор нь л Орос даяар мэдэж, барьцаанд байгаа цэрэг найзаа аварахаар яваа Серега-ын замд туслах аян түүний замын дагуу өрнөж, түүнийг дайрч өнгөрсөн хотуудад жирийн хүмүүс тосч уулзаж, их бага гэлгүй мөнгө нэмэрлэж, зарим нь савтай бензин эмээ нар пирожки (хуушуур) хийн өгч байсан гэдэг. Орос оронд тэр үед байдал хэцүү, дээрэмчид(рэкет) бүх хотуудаар дүүрэн байдаг байлаа.

Тэд ганцаараа их мөнгөтэй Серегаг хаа явааг нь мэдэж байсан ч хэн нь ч түүнийг дээрэмдэх гэж оролдоогүйн ганц шалтгаан нь тэд түүнийг найзыгаа аврахаар явааг мэдэж байсантай холбоотой ажээ. Тэр «Я еду друга спасать» (Би найзыгаа аврахаар явж байна) гэж хэлэхэд орос хүн бүр түүний замд саад хийхийг хүсдэггүй байжээ. Нэгэн замд 2 дугуй нь хагарч зогсож байтал тэр хавийн «братки» буюу дээрэмчидийн бүлгийнхэн хүрээд иржээ. Серега ч маш ихээр айж сандарч байтал тэдний ахлагч нь «бүү ай! Бид чиний түүхийг мэднэ. Чи найзынхаа телее яваа настоящий мужик (жинхэнэ найз-эр хүн). Бид чамд тусалнаа хэмээн өөрсдийн машиныхаа хоёр дугуйг тайлж өгөн, нэг хайрцаг архи багажинд нь хийж өгөөд явуулсан гэдэг.

7 хоног дуусч байхад Чечня-тай залгадаг оросын Минводы гэдэг газрын хавьцаа иржээ. Чечнягийн нутаг руу орохын өмнөхөн ГАИ-ын дарга хөгшин орос майор Серегад «одоо хүү минь цаашаа чи ганцаараа л явах болно. Болгоомжтой яваарай. Зогсож ердөө болохгүй шүү. Намар болж байна, ууланд хүйтэн байгаа даа. Үүнийг өмсөөд яв» хэмээн шинелээ тайлан погонтой чигээр нь өгч үджээ. Серега Чечнягийн хил нэвтэрмэгц түүнийг ирж явааг тэндэхийн хүн бүр мэдэж байгаад гайхан баярлажээ.

Хэдийгээр очих хугацаа нь хоёр хоног өнгөрсөн ч тэрээр «би очиж явна» хэмээн тааралдсан хүн болгонд хэлж явжээ. Чечня-гийн найзыг барьцаалсан дээрэмчид ч хүнлэг зан гаргаж Серегаг ирэхэд авчирсан мөнгийг нь авалгүй найзыг нь суллан хоёуланг нь хамт уулнаас буулгаж орос цэргийн постны хажууд орхиод явсан гэдэг. Ийнхүү Серега багын найзаа аварч явахдаа «За друга»(Найзынхаа төлөө) гэдэг үг хүн болгонд хичнээн гүнзгий хүрдэг болохыг мэдэрсэн тухайгаа ярьсан байдаг.

"Уучлаарай, үл үзэгдэгч онгоц гэж мэдсэнгүй" - Америкийн 50 сая долларын үнэтэй онгоцыг Сербүүд унагасан түүх1999 оны 3-...
02/04/2021

"Уучлаарай, үл үзэгдэгч онгоц гэж мэдсэнгүй" - Америкийн 50 сая долларын үнэтэй онгоцыг Сербүүд унагасан түүх
1999 оны 3-р сарын 27-нд НАТО-гийн онгоцнууд Югославыг бөмбөгдөөд дөрөв хонож байхад Пентагоны хамгийн аймшигтай хар дарсан зүүд биеллээ олов. Сербийн агаарын довтолгооноос хамгаалах анги үл үзэгдэх F-117 онгоцыг агаарт байхад нь илрүүлж, пуужингаар харвасан бөгөөд 50 сая долларын өртөгтэй тус бүтээл ийнхүү төмрийн хаягдал болжээ. Түүнийг хуучирсан, Вьетнамын дайнд ашиглаж байсан Зөвлөлтийн Нева пуужингийн системээр (C-125) буудаж унагасан нь бүр ч том доромжлол болсон байна.

Югославын агаарын довтолгооноос хамгаалах чадварлаг үйл ажиллагааны үр дүнд F-117 сөнөөгч онгоц (серийн дугаар 82-0806)-ыг устгажээ.

Хурандаа Золтан Данийн удирдлага дахь Агаарын довтолгооноос хамгаалах бригадын 250 дугаар ангийн 3-р батальон F-117-г устгасан пуужинг харвасан байна.

Үл үзэгдэгч (stealth) хэмээх радарт илэрдэггүй тус онгоц хормын төдийд ил гарах үед шууд пуужингаар харвасан аж. Дэлбэрэлт болсны дараа онгоц жолоодлогоо алдаж, нисгэгч шүхрээр үсэрчээ. Зургаан цагийн дараа нисгэгчийг АНУ-ын Агаарын цэргийн аврах баг олж, нүүлгэн шилжүүлжээ.

Доорх цэргүүд бол тус онгоцыг буудаж унагасан багийн гишүүд юм.

Зөвлөлт Холбоот Улс 1969 онд SA-3 Goa зенитийн пуужин (НАТО-гийн ангилал) бүтээж байсан бөгөөд орчин үеийн пуужингууд гүйцэж чадахгүй "радарт бараг харагдахгүй" онгоцыг унагасан гэдгийг мөн тэмдэглэх нь зүйтэй.

300 кг жинтэй өвчтөнг гэрээс нь кранаар өргөж гаргажээХэт таргалалттай 53 настай Ален Панабье (Alain Panabier) Францын б...
01/04/2021

300 кг жинтэй өвчтөнг гэрээс нь кранаар өргөж гаргажээ
Хэт таргалалттай 53 настай Ален Панабье (Alain Panabier) Францын баруун өмнөд хэсэгт байрлах гэрийнхээ хоёр давхарт гацсан байна. Францын Перпиньян хотын аврах багийнхан тусгай ажиллагаа явуулан түүнийг гаргаж авахаас өөр аргагүй болжээ. Хэдэн жилийн турш тэр гадагш гараагүй бөгөөд 2019 оны 7-р сараас эхлэн босож ч чадахгүй болж улмаар бүтэн жилийг өрөөндөө өнгөрөөсөн байна.

Түүнийг өнгөрсөн хугацаанд төрсөн дүү нь асарч хооллож байжээ. Гэтэл түүний бие гэнэт муудаж эмнэлэгт үзүүлэх зайлшгүй шаардлага үүссэн байна.

300 кг жинтэй тэрбээр хаалгаар гарах нь битгий хэл өөрөө ч босч чадахгүй нөхцөлд гацсан аж. Тиймээс Ален Панабьег цонхоор дамжуулан гаргахаас өөр аргагүй болов.

Түүнийг байшингаас гаргах ажиллагааг олон долоо хоногийн турш төлөвлөсөн бөгөөд цагдаа, хотын захиргаа, гал сөнөөгч, эмнэлгийн ажилтнууд нийлсэн 50 гаруй хүнээс бүрдэх баг оролцжээ.

Нарийн хуучин гудамжинд байрлах хоёр давхар байшингийн фасадыг эвдэж, гарах замыг бэлдсэн байв.

Тус багийнхан өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлэхийн хажуугаар түүхэн барилгыг сүйтгэхгүй байх үүднээс арга хэмжээ авсан байна. Үйл ажиллагаа эхлэхээс өмнө доод давхарт төмөр шон байрлуулж, бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. Мөн цахилгаан дамжуулах шонгийн моднуудыг замаас зайлуулсан байна.

Тэд өвчтөнийг зөөвөрлөх явцад барилгын шал цөмөрч болзошгүй хэмээн болгоомжилж байв. Учир нь тус барилга руу оруулах ачааны чингэлэг 300 кг жинтэй өвчтөнөөс гадна найман аврагч, эмч, техникчдийг даах ёстой байлаа.

100 тоннын даацтай кран ачааны чингэлгийг Алены өрөөний цонхоор оруулж байрлуулсан байна.

Ален Панабьегийн өмгөөлөгч Мастер Кодоние аврах ажиллагааг бүхэлд нь зохион байгуулсан гэнэ. Тэрбээр аравдугаар сард прокурорын байгууллагад үйлчлүүлэгчийнхээ өмнөөс “Аюулд орсон хүнд тусламж үзүүлэхээс татгалзах” тухай гомдол гарган түүнийгээ Францын Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд нарт хүргүүлжээ.

Бараг 15 сарын турш ямар ч хөдөлгөөн хийгээгүй учраас өвчтөний бие нь гэнэтийн ачааллыг даах нь эргэлзээтэй байв.

“Үхсэн хүмүүсийн тулаан” буюу дэлхийн нэгдүгээр дайнд Оросын баатарлаг 100 цэрэг Германы 7000 цэргийг ялсан түүх. Герман...
01/04/2021

“Үхсэн хүмүүсийн тулаан” буюу дэлхийн нэгдүгээр дайнд Оросын баатарлаг 100 цэрэг Германы 7000 цэргийг ялсан түүх. Германчууд хорт утаа хэрэглэх үед Орос цэргүүд цусаар бөөлжингөө тулалдсан бодит явдал.
Оросын эзэнт гүрэн 19-р зуунд зүүн Польшын нутаг дэвсгэр дээр Германчуудаас өөрсдийгөө хамгаалахын тулд нэгэн том шилтгээн босгосон нь Osowiec-ын шилтгээн байлаа. Оросын ард түмэн хичнээн баатарлаг болохыг даян дэлхийн хүн төрөлхтөнд таниулах тулаан чухам энэ цайзад болсон юм. Энэ ярвигтай түүх ингэж эхэллээ. 1914 оны 9р сард Германы 8-р арми Osowiec шилтгээний гадна 40 баттолион цэргүүдтэй ирж 6 өдрийн турш тасралтгүй их буугаар цайзыг галлаад амьд үлдсэн хүмүүсийг нь устгахаар 1914 оны 9-р сарын 26-ны өдөр 8-р арми тэр чигээрээ урагш давшсан байдаг. Гэвч амьд үлдсэн хилийн цэргүүд тэдний эсрэг ширүүн тулалдсаны эцэст Германы 8-р армыг хуучин байрлал руу нь ухрааж чадсан юм. Хоёр хоногийн дараа Оросын амьд үлдсэн хилийн цэргүүд тэдний эсрэг сөрөг дайралт хийж Германчуудыг бүрмөсөн ухрааж чадсан түүхтэй.
Osowiec-ын шилтгээнийг хамгаалсан цэрэг эрс
Ийнхүү байдал хэсэг намжлаа. Гэхдээ дайны гал Европ тивд үргэлжилсээр л байлаа. Эхний дайралтаас 5 сарын дараа буюу 1915 оны 2-р сарын 3-ны өдөр Герман өөрсдийн шинэ төрлийн их буугаар зэвсгэлсэн хүчирхэг армыг дахин илгээлээ. Уг тулаан 1915 оны 2-р сарын 5-ны өдрөөс 3-р сарын 5ны өдөр хүртэл нэг сарын турш үргэлжилсэн аж. Тулааны төгсгөлийн өдрүүдэд Оросын шилтгээн бараг юу ч үгүй үнсэн нурам болох дээрээ тулаад байлаа. Тулалдах чадвартай бүтэн цэрэг бараг үгүй болж өрөөсөн гар, хөл, гэдэс гээд энд тэндгүй шархдсан цэргүүд эцсээ хүртэл тулалдсаар байтал Оросын нэмэлт хүч ирж Германы их буунуудын эсрэг өөрсдийн их буугаар буудаж Германы хүчийг ухрааж чадсан түүхтэй. Уг 1 сарын бүслэлт Osowiec шилтгээнд нөхөж баршгүй хохирол учрууллаа. Иймээс Оросын засгийн газраас уг цайзад байгаа цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж нүүлгэх ажиллагаа явагдаж эхэлсэн юм.
Гэвч тухайн жилийн 7-р сард буюу Osowiec шилтгээний нүүлгэн шилжүүлэлт хараахан дуусаагүй байхад фельдмаршал Хинденбургаар удирдуулсан Германы шинэ арми өш хонзондоо багтарч ядан тэдний хилийн өмнө ирсэн байлаа. Ухрах тушаал өгсөн боловч шилтгээн бүрэн бүслэгдсэн тул тэд эцсээ хүртэл тулалдахаас өөр сонголтгүй болов. Тухайн үед шилтгээнд 250 гаруй цэрэг л үлдсэн байжээ.
Сураагүй биш Орос цэргүүд эцсээ хүртэл тулалдсаар 8-р сартай золгов. Бас л эрүүл, бүтэн цэрэг бараг үлдсэнгүй. Офицерууд нь ихэнхи нь амиа алдаж үлдсэн цөөхөн хэд нь удирдах чадваргүй болтлоо шархадсан байв. Үүний зэрэгцээ Германчууд ч энэ янзаар тийм ч амар дийлэхгүйгээ ойлгож 8-р сарын тогтуун цаг агаарыг хүлээн дайралтаа түр зогсоолоо. Чухам тэд юуны учир түр хүлээсэн юм бол?

ww1-permeable-simplexene-fighting-suit

1915 оны 8р сарын 6-ны өдөр боллоо. Салхи баруунаас зүүн тийш тогтуун салхилж байлаа. Германы арми бүгд хорт хийн багаа өмсөж “уушиг устгах” газ салхины доор задлах нь тэр. Хорт хий Osowiec шилтгээний зүг салхинд туугдсаар… Тухайн цаг үед Оросын цэргүүдэд хорт хийний баг байдаггүй байсныг Германчууд сайн мэдэж байв. Ийнхүү хэсэг хугацаа өнгөрсөний дараа шилтгээний зүгээс ямар ч хариу ирэлгүй нам гүм байсан тул Германчууд бүгдийг нь үхсэн гэдэгт бат итгэн 40 баттолион буюу 7000 гаруй цэрэг урагш давшиж эхэлсэн байна. Германчууд намуухан сонжих маягтай алхсаар эхний хамгаалалтын шугамыг давах үед гэнэт нүүрэндээ цагаан даавуу ороож ам хэсэг нь цус болсон Оросын цэргүүд тэдний өөдөөс гал нээн дайрах нь тэр. Зарим нь дайрах явцдаа цусаар бөөлжиж, унагасан Герман цэргүүдийнхээ дээрээс мөн бөөлжиж байлаа. Германы цэргүүд гэнэтийн хүнд шоконд орж эгнээ байраа алдан ухарцгааж эхлэв. Тухайн үед дайрч байсан Герман цэргүүд Оросуудыг хүн гэж бодоогүй бөгөөд үхсэн хүмүүс өөрсөд руу нь дайрч байна гэж итгэн бүгд шоконд орсон аж. Учир нь Оросуудын нүүрэнд хийнд хордож огиулсан цуснаас их зүйл байгаагүй юм. Үүнтэй зэрэгцэн усталгүй үлдсэн Оросын таван их буу нь гал нээж бүр ч сандаргасан тул Германчууд ул мөргүй зугтажээ. Тэд 1000 орчим хүнээ алдсан бөгөөд Оросын талаас 60 гаруй цэрэг л хорт хийн тулаанд амиа алдсан байдаг. Энэ тулааныг түүхэнд “үхсэн хүмүүсийн дайн” хэмээн тэмдэглэсэн юм.

f1_kasarna38

Германы их хүчийг тогтоож чадсан Osowiec шилтгээн өнөөдөр иймэрхүү байдалтай байна.
Уг тулаанд Оросууд баатарлагаар тулалдаж ялсаны дараа амьд үлдсэн цэргүүд нь ухарч дараачийн шинэ байрлалруугаа шилжин Германчуудын эсрэг үргэлжүүлэн тулалдсан байдаг.

Олзлогдсон 350,000 гаруй цэргээс 5,000 нь л гэртээ эргэж харьж чадсан байдаг1944 оны зун гэхэд Нацист Германы эх газрын ...
01/04/2021

Олзлогдсон 350,000 гаруй цэргээс 5,000 нь л гэртээ эргэж харьж чадсан байдаг
1944 оны зун гэхэд Нацист Германы эх газрын армийн гол хүч Ленинград, Норманд, Беларусс гэсэн гурван газар төвлөрч байлаа. Тухайн үед дайны явцад өөрчлөлт гарч эхэлсэн тул Германы бүхий л цэргийн анги нэгтгэлүүд хориглосон хамгааллын байрлалд шилжээд байв.

Яг энэ үеэр ЗХУ-ын Маршал К.К.Рокоссовский Багратион хэмээх байлдааны өргөн хэмжээний ажиллагааны төлөвлөгөө боловсруулж Сталинд танилцуулаад байлаа. Уг ажиллагаа нь эх орны дайн эхэлсэн цагаас хойших ЗХУ-ын хамгийн анхны өргөн хэмжээний сөрөг довтолгоо буюу Барбаросса төлөвлөгөөний хариу арга хэмжээ байсан юм.Харин нэрийн хувьд Багратион гэдэг нь 1812 онд Наполеоны эзлэн түрэмгийллийн эсрэг баатарлаг тулалдсан Орос жанжны нэрээр нэрлэсэн байв. Уг ажиллагааг Сталин эхэлж сонсоод маш их эргэлзэж бүр Маршалаа тэнд байгаа сандал дээр суугаад дахиад нэг сайн бодоод үз хэмээн хэлсэн түүх бий. Харин К.К.Рокоссовский өөртөө хэт итгэлтэй байсан тул Сталин түүний ажиллагааг дэмжиж гарын үсгээ зурсан байдаг.

2

Уг ажиллагааны хамгийн гол утга учир нь Балтын орнуудыг хяналтандаа байлгаж буй Германы эх газрын 4-р армийг зугтах газаргүй болгож бут цохих явдал байв. 4-р арми гэдэг нь хуягт танкны 3-р арми болон эх газрын 9-р армийн дэмжлэгийг авсан 1 сая гаруй цэргийн их хүчний нэгдэл байсан юм. Иймд Зөвлөлтийн арми шөнийн цагаар өнгөлөн далдлалт хийж асар их хэмжээний цэргийн хүчийг Беларуссын хилийн ойролцоо төвлөрүүлж байв.

Өдрийн цагаар бүх цэрэг техникийг ой модонд байрлуулж өнгөлөн далдлалт хийсэн байдаг. Германы тагнуулууд ЗХУ-ыг ямар нэгэн том дайны ажиллагаа хийхээр их хүч цуглуулж байгааг мэдсэн боловч чухам хэзээ бас аль газраар дайрахыг мэдэхгүй байв. Иймд Германы удирдлагууд өөрсдийн нефтийн гол нөөц болох Украин болон Румынд цэргүүдээ хуваан байрлуулж эхэлсэн байдаг.

Ийнхүү 1944 оны 6-р сарын 22-ны өдөр ЗХУ-ын Балтийн фронт болон Беларуссын 1,2,3-р фронтуудыг нэгтгэсэн 2,500,000 гаруй цэрэг 5,200 гаруй танк 5,300 гаруй нисэх онгоцтой асах том хэмжээний армийг Германчуудын төсөөлж ч байгаагүй газар болох Беларуссын зүг довтлох нь тэр. Асар их хэмжээний цэргийн дайралтын тогтоох боломжгүй болсон Германы 4-р арми 5 өдрийн турш ширүүн тулалдсаны эцэст гол удирдлага нь бууж өглөө.

Энэ дайны үр дүнд Германы 400,000 орчим цэрэг амиа алдаж 4-р арми газрын хөрснөөс арчигдаж 350,000 гаруй цэрэг олзлогдсон байдаг. Ийнхүү 4-р армийн сүйрэл нь Германы зүүн Европ, Балтийн орнуудыг ганцхан хормын дотор бүрэн алдахад нөлөөлсөн юм.

3

Харин олзлогдсон 350,000 гаруй цэргүүдийг бүгдийг нь явганаар Москвагийн зүг туусан бөгөөд Москва хүрэх явцдаа ихэнх нь амиа алдсаар 45,000 орчим цэрэг л эсэн мэнд Москвад хүрч чадсан байдаг. Гэвч тэр цэргүүдийн хувь тавилан тэгээд дууссангүй. Олон жил Зөвлөлтийн төмөр мэт хүйтэн хөдөлмөрийн лагерьт ажилласны эцэст тэднээс ердөө 5,000 цэрэг л гэртээ иргэн ирсэн гашуун түүх бий.

Харин Зөвлөлтийн Балт дахь ялалт байгуулсан цэргийн нэгдэг Жуков жанжинтай нийлэн алс дорнодын 2-р фронт цаашдаа нэг ч ялагдал хүлээлгүй Берлин орсон байдаг. Гэхдээ Германд нэвтрэх үед дайн тун хэцүү болсон нь үнэн. Учир нь 1945 он гэхэд Германчууд эзлэн түрэмгийлэх гэж бус эх орноо хамгаалах гэж тулалдаж эхэлсэн түүхтэй.

Гэрчийн нууц задарсны дараа 37 жил хоригдсон эр буруугүй нь тогтоогдож, суллагджээАНУ-ын нэгэн иргэн үйлдээгүй хэргийнхэ...
31/03/2021

Гэрчийн нууц задарсны дараа 37 жил хоригдсон эр буруугүй нь тогтоогдож, суллагджээ
АНУ-ын нэгэн иргэн үйлдээгүй хэргийнхээ төлөө 37 жил шоронд хоригджээ. Түүнийг санаатайгаар галдан шатаасан, хүний аминд хүрсэн гэж буруутгасан бөгөөд эцэст нь гэрч худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээсэн байна. Гэвч энэхүү гэмгүй буруутан эрх чөлөөг нь хулгайлсан гэрч эмэгтэйг "хүний мөс"-өө олсонд нь баяртай байгаа гэнэ.

Мичиган мужийн иргэн Вальтер Форбс 1982 онд нутгийн уушийн газарт зодоон хийж байгаад баривчлагдсан гэж CNN-д бичжээ. Тэрбээр Деннис Холл хэмээх залуутай маргалдсан бөгөөд үүний дараа Деннисийн байшинд гал гарч, амиа алдсан байна. Ингээд мэргэжилтнүүд шатсан байшинг шалгаж үзээд санамсаргүй гал биш, зориуд галдан шатаасан гэсэн дүгнэлтэд хүрч, буруутай этгээдүүдийг идэвхтэй хайж эхэлжээ.

Уолтер Форбс талийгаачтай урьд өдөр нь муудалцсаныг цагдаа нар олж мэдсэн тул Уолтер анхны сэжигтэн болсон байна. Нэмж дурдахад, талийгаачийн хөрш Аннис Кеннебрю мөрдөн байцаагчдад Вальтер хэргийн газраас зугтаж байхыг харсан гэж мэдэгдсэн нь яллах дүгнэлтэд ихээхэн нөлөө үзүүлсэн юмсанж.

Тиймээс Форбсыг урьдчилан төлөвлөж галдан шатаасан, санаатайгаар хүний амь бүрэлгэсэн хэргээр буруутгаж, дараа нь цагдан хорьжээ. 1983 онд Форбсын шүүх хурал эхэлсэн ба хэргийн гол гэрчээр дээр дурдагдсан хөрш эмэгтэй Аннис оролцсон байна.

Тэрээр галын голомтод Вальтерийг харсан гэдгээ удаа дараа мэдэгдэж байв. Яллагдагч өөрийгөө буруу зүйл хийгээгүй гэж баталж, Холлын үхлийн талаар өглөөний радио нэвтрүүлгээс олж мэдсэн гэдгээ илэрхийлсэн ч хэн ч түүнийг сонсохыг хүссэнгүй. Ингээд түүнд шүүхээс хорих ял оноосон байна.

2010 онд тэрээр цагаатгуулахаар туслалцаа хүсэж, улмаар идэвхтнүүд Уолтерийн хэргийг шалган нягталж эхэлсэн бөгөөд шүүх хуралдаанд ганцхан гэрчийн мэдүүлгийг ашигласныг мэдээд ихэд гайхжээ. Улмаар тэд Кеннебрютэй холбоо барьж, 2007 онд яг юу харсныг нь хэлүүлж чадсан байна. Хуульчдыг гайхшруулсан тэрхүү эмэгтэй Уолтерийг гүтгэсэн гэх дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргасан аж.

Угтаа түймэр гарснаас хойш хэдэн хоногийн дараа хоёр эрэгтэй гэрч бүсгүйг зорин ирж, Форбсыг буруутгахыг шаардсан гэв. "Хэрэв татгалзвал миний гэр бүлийг ална гэж сүрдүүлсэн. Миний шүүх хуралдаан дээр хэлсэн бүх зүйл зохиомол байсан." гэж тэрхүү эмэгтэй хүлээн зөвшөөрсөн байна.Удалгүй шүүх хурлыг дахин товлож, хурлын явц гурван жил үргэлжилсэн боловч эцэст нь Форбсыг цагаатгаж, 37 жилийн дараа суллажээ. Одоогоор Кеннебрю хөөн хэлэлцэх хугацаанаас болж, худал мэдүүлгийнхээ хариуд ямар нэгэн шийтгэл авах эсэх нь тодорхойгүй байна. Аннисыг заналхийлсэн эрчүүдийн хувьд хэдийнээ нас барсан нь тогтоогдсон аж. Уолтер өөрийн туулсан зүйлсээс болж гэрчид огтхон ч өс санаагүй гэнэ. Одоо тэр амьдралыг эхнээс нь эхлүүлэх гэж оролдож байгаа бөгөөд 94 настай ээж дээрээ очихоор төлөвлөж байна.

19-р зуунд амьдарч байсан хүний хаягдсан байшинг илрүүлж, орж үзтэл... (20+ фото)Урьд хожид орхигдож хоцорсон байшин бар...
31/03/2021

19-р зуунд амьдарч байсан хүний хаягдсан байшинг илрүүлж, орж үзтэл... (20+ фото)
Урьд хожид орхигдож хоцорсон байшин барилгууд эздийнхээ амьдралын тухайн цаг үеийг бүхэлд нь өгүүлэх мэт нууцлаг сонин мэдрэмж төрүүлдэг билээ. Өнгөрсөн хугацаанд гацаж үлдсэн тэдгээр юмс хэрэглэлийг хараад бидний оюун санаанд элдэв үйл явдлын төсөөлөл үүсдэг. Өнөөдөр бид танд АНУ-ын Нью Жерси муж дахь XIX зууны зуслангийн байшинг гэрэл зурагчин Брайан Сансиверо (Bryan Sansivero)-ийнэ дуранд хэрхэн буусныг хүргэж байна.

Байшин урьд нь олон төрлийн цуглуулгатай цагчин эрийнх байсан бөгөөд доторх эд зүйлс аюулгүй хадгалагдаж үлдсэн байв.

Violet Ray нь цахилгаан эмчилгээнд ашигладаг эмнэлгийн хэрэгсэл байжээ.

Сайн харж байж юу болоод байгааг нь ойлгох зургуудСанаандгүй байдлаар учир нь олдохгүй хачин дүр зураг олж хараад толгой...
31/03/2021

Сайн харж байж юу болоод байгааг нь ойлгох зургууд
Санаандгүй байдлаар учир нь олдохгүй хачин дүр зураг олж хараад толгой хэдэн секунд таг гацах үе хүн бүхэнд тохиолдож байсан байх. Харин зарим хүмүүс төрөлхийн сониуч зандаа хөтлөгдөж, хаана ямар сонин содон, хачирхалтай зүйл байна, түүнд анхаарлаа хандуулж, ам уралдан мэтгэлцэж явах сонирхолтой байдаг. Энэ удаад бид та бүхэндээ хальтхан харахад толгой эргүүлж, төөрөгдүүлэм хөгжилтэй зургуудыг хүргэхээр бэлдсэн байна.

Британи эр өөрийг нь 22 удаа хутгалсан эхнэрээ уучилж, хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр шийджээХайр сэтгэл гээчийг аймши...
31/03/2021

Британи эр өөрийг нь 22 удаа хутгалсан эхнэрээ уучилж, хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр шийджээ
Хайр сэтгэл гээчийг аймшигтай зүйл гэж цэрвэх хүмүүс олны дунд мэр сэр байх ч тэдгээрийн хэн нь ч үүнээс насан туршдаа бултаж чаддаггүй нь хачирхалтай. Хосуудын хооронд үл ойлголцол, хэрүүл маргаан гарахыг энгийн үзэгдэл гэдэг ч асуудлууд нь даамжирсаар эцэстээ тус тусын замыг хөөх болдог хүмүүс цөөнгүй. Харин зарим нэг нь аминд нь заналхийлж байсан ч түүнийг үл харгалзан, уучилж нөгөө хүндээ итгэсээр байдаг. Жишээлбэл, Их Британийн Хойд Линкольншир мужийн оршин суугч эр өөрийн эхнэртээ 22 удаа хутгалуулсан ч уучилсан байна.

Их Британийн иргэд болох Жоанна болон Кевин Синглтон нар гэр бүл болж хамтдаа амьдраад хэдийнээ 25 жилийг өнгөрөөжээ. Өдгөө 48 настай тэднийг гаднаас нь харахад аз жаргалтай, хоорондоо романтик харилцаатай, бие биедээ анхаарал халамж тавьдаг зэрэг өөлөх зүйлгүйгээс гадна, "Үүрд" хэмээн бичсэн хос шивээстэй байсан аж. Бусдын нүдээр тэд үнэхээр төгс хос байв.

Өнгөрсөн жилийн 9-р сарын нэгэн өглөө Жоанна нөхрийгөө өөрөөс нь урвасан гэж уурлаж, бараг ухаанаа алдсан байна. Улмаар унтаж байсан нөхрийнхөө ар нуруунд болон цээжин хэсэгт хэд хэдэн удаа хутгалжээ. Кевин зугтахыг хичээсэн боловч хэдийн оройтож, шалан дээр унан их хэмжээний цус алдаж эхэлжээ.

Хохирогч Кевин Синглтон нийт 22 удаа хутгалуулснаар аминд халтай гэмтэл авсан тул хэдэн долоо хоногийн эрчимтэй эмчилгээний үр дүнд тодорхой хэмжээгээр биеийн байдал нь дээрдсэн гэж эмч нар мэдээлсэн байна. Ийм олон хутгалуулсан хүн амьд үлдэж чадсан нь үнэхээр гайхамшиг байсан аж.

Хэргийн тухайд Кевин эхнэрийнхээ харгис үйлдлийг мартаж чадахгүй боловч түүнийг уучилж чадна гэж мэдэгджээ. Нөхрийнхөө биед ноцтой гэмтэл учруулсан эхнэрийн хэрэг шүүхээр орж, эмэгтэйн гэм бурууг хэлэлцсэн аж.

Гэр бүлийн хэрүүлээ эмнэлэг, цагдаа, шүүхийн байгууллагатай холбосон хосууд гэр бүлээ цуцлуулаагүй ба эвлэрэхээр болсон гэнэ.

Харин шүүхээс Жоаннад 6 жил 8 сарын хорих ял хүлээлгэсэн байна. Үүгээр зогсохгүй Жоанна болон Кевин Синглтон нарын хүү Фокс Синглтонд гэмт хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр тэнсэн харгалзах ял оноожээ.

Хүү ээждээ тусалж хэрэг үйлдсэн хутгыг нь нуусан бөгөөд болсон явдлын талаар цагдаад хэлээгүй зэргээсээ болж ийнхүү гэм буруутайд тооцогдсон байна. Мөн Фоксыг 150 цагийн албадан хөдөлмөр эрхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Манай гариг яг хэдэн хүнийг "багтаах" боломжтой вэ?19-р зуунд колоничлогчид Австралид цөөхөн туулай авчирч нутагшуулсан ...
30/03/2021

Манай гариг яг хэдэн хүнийг "багтаах" боломжтой вэ?
19-р зуунд колоничлогчид Австралид цөөхөн туулай авчирч нутагшуулсан бөгөөд үүний нөлөөгөөр ямар гамшиг үүсэх талаар хэн ч төсөөлөөгүй байв. Туулайнуудыг зэрлэг байгальд барьж идэх амьтан байгаагүй тул тоо толгой нь огцом өссөн учир аргаа барсан иргэд 2 сая туулай устгасан ч нөхцөл байдлыг өөрчилж чадаагүй байна. Туулай эцэстээ Австралийн экологид нөхөж баршгүй хохирол учруулсан аж. Экологийн сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэдний тоо толгойг ямар ч хамаагүй аргаар хязгаарлах ёстой байсныг Австраличууд хожуу ойлгосон юм.

Туулай үүнд ямар хамаатай юм бэ?

Туулайн адил бусад амьтдын тоо толгойг хянахгүй бол мөн л байгалийн тэнцвэрийг алдагдуулж эхэлдэг байна. 1820 онд дэлхийн хүн ам 1 тэрбумд хүрсэн бөгөөд түүнээс хойш хүн төрөлхтний тоо асар хурдтайгаар өсөж, 1927 онд 2 тэрбум, 1974 онд 4 тэрбум, 1999 онд 6 тэрбум, 2011 онд 7 тэрбум болж нэмэгдсэн юм.

НҮБ-аас дэлхийн хүн амын тоо 2050 он гэхэд 10 тэрбум, 2100 он гэхэд 11 тэрбум давах болно гэж тооцоолжээ. Гэхдээ дэлхий дээр төрөлтийн түвшин буурах хандлага ажиглагдаж байгаа тул энэ тооцооллыг дахин хийх шаардлага үүсээд байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд нэг эхэд ногдох хүүхдийн тоо дунджаар 4.7-аас 2.6 болж буурчээ. Үүнийг эмэгтэйчүүд боловсролыг эн тэргүүнд тавьж, хүүхэд өсгөхөөс илүү карьер хөөх болсонтой холбож тайлбарладаг. Мөн ихэнх орнууд хүүхэд өсгөх тал дээр маш их анхаарал хандуулах болсон ч ядуу, хөгжил буурай орнуудад байдал таагүй байгаа нь үнэн.Энэ бүхний эцэст "дэлхий яг хэчнээн хүн даах чадалтай вэ?" гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж дэлхийн даац агуу байж болох ч тоо хэмжээ нь хязгаартай. Энэ талаарх статистикийн олон загвар байдгийн нэгт, манай гариг хамгийн ихдээ 11 тэрбум хүнийг даах чадвартай болохыг тогтоосон байдаг. Дээрх тоог гаргахын тулд газар нутгийн хүрэлцээ биш, хэрэглээний түвшинг тооцоож үзсэн байна. Хэрэв бид 2100 он гэхэд 11 тэрбумыг давбал байгалийн бүх нөөц нөхөн сэргээгдэхгүйгээр бүр мөсөн дуусах бөгөөд ингэснээр дэлхий сүйрэлд хүрж болзошгүй юм. Тиймээс байгальд учруулж буй ачааллыг бууруулах, төрөлтийг хязгаарлах арга замыг эрэлхийлэх гэсэн хоёр чиглэлийг бодох хэрэгтэй.Үүний зэрэгцээ өөр нэг гаж үзэгдэл аль хэдийн ажиглагдсан байна. АНУ-ын 330 сая хүн гэхэд нэг жилийн хугацаанд 1.5 тэрбум хүнд хүрэлцэхүйц ус хэрэглэдэг гэнэ. Дэлхий дээрх 2 тэрбум хүн цэвэр усны нөөцгүй бол 4 тэрбум гаруй хүн хязгаарлагдмал нөөцөөр амьдардаг. Хөгжингүй орнуудын иргэд дэлхий дээрх нийт хүн төрөлхтний төлөө хэрэглээгээ бууруулах нь юу л бол.

Зарим таамаглалаас харахад хүн амын тоо 11 тэрбум хүрсний дараа байгалийн жамаараа 2-3 тэрбум болж буурах болно гэжээ. Тиймээс ирээдүйд хүн төрөлхтөн оршин тогтнох эсэх нь бид дэлхий ертөнцөд хандах хандлагаа өөрчилж чадах эсэхээс хамаарна. Тэр хугацаа хүртэл бидэнд хамгийн багадаа 80 жил байна.

Хайгуул хийж амьдрахаар шийдсэн Австрали ах дүү хоёр 1.2 сая долларын үнэтэй гэрэлт чимэд чулуу олжээАвстралийн иргэн Ис...
30/03/2021

Хайгуул хийж амьдрахаар шийдсэн Австрали ах дүү хоёр 1.2 сая долларын үнэтэй гэрэлт чимэд чулуу олжээ
Австралийн иргэн Исаак болон Софиа Эндрю нар (Isaac and Sofia Andreu) бусад хайгуулчдын адилаар гэрэлт чимэд (опал) чулууны эрэлд гарахаар шийджээ. Тэдний аз сорьсон үйлдэл нь өгөөжөө өгч, анхны оролдлогоороо 1.2 сая долларын үнэ хүрэх эрдэнийн чулуу олсон байна. Тэдний олсон өндөг мэт хэлбэртэй бор чулуунууд дотроо асар өндөр үнэ бүхий эрдэнэ агуулж байсан аж.

Исаак, Софиа Эндрю нар төрсөн ах дүү хоёр бөгөөд тэд хамтдаа Австралийн зах хэсэгт орших Йора тосгон руу малтлага хийхээр явсан байна.

Зориглож гаргасан шийдвэр нь үнэхээр тэдний амьдралыг бүхэлд нь өөрчлөх боломж болж хувирчээ. Өндөр үнэтэй эрдэнийн чулуу олсон ах дүү хоёр одоо өөрсдийн гэсэн уурхайтай болохоор төлөвлөж байгаа гэнэ.

Дэлхийн нийт гэрэлт чимэд чулууны 90 орчим хувь нь Австралийн зах орчмын бүх нутгаас олддог бөгөөд энэ эрдэнийн үнэ нь зах зээл дээрх алтны үнэлгээнээс 500 дахин өндөр байдаг.

Гэрэлт чимэд чулууны өнгө солонго мэт олон янз байдаг.

Софиагийн хамтрагч Крис Дафф (баруун талд) ба тэдний найз Дэвид Дарби (зүүн дээд талд) ах дүүстэй хамт хайгуулын ажилд оролцсон байна. Крис, Дэвид хоёулаа гэрэлт чимэд чулуу олж байсан туршлагатай боловч тэдэнд ах дүү хоёрынх шиг аз тохиогоогүй гэнэ.

Дэвид Дарбигийн хувьд арав гаруй жил үнэт эрдэнийн хайгуул хийсэн туршлагатай нэгэн аж.

Энэ төрлийн эрдэнийн чулууны хайгуулчид чулууг олсон даруйдаа саятан болох боломжтой ч аз тохиол гэдэг маш ховор таардаг байна.

Өнгө бүрээр солонгорон харагдах энэ чулуу бүтцээсээ шалтгаалж хүний нүдэнд гайхамшиг болж харагддаг аж. Тодруулбал, чулууг бүрдүүлэгч цахиурын жижиг бөмбөлгүүд нь чулууг нэвтрэн гарах гэрлийг солонгын долоон өнгө болгон задалж, харах бүрд өөр өөр өнгөөр гялалзуулж харагдуулдаг байна.

Нүцгэн сэлж яваад төөрсөн эмэгтэй 3 долоо хоногийн дараа хотын бохирын хоолойгоос аврагджээДэлхий дээрх олон сая хүмүүси...
30/03/2021

Нүцгэн сэлж яваад төөрсөн эмэгтэй 3 долоо хоногийн дараа хотын бохирын хоолойгоос аврагджээ
Дэлхий дээрх олон сая хүмүүсийн дунд энгийн нэгний нүдээр учир утгагүй мэт санагдах элдвийн сонин үйл явдал бараг өдөр болгон цаг тутам тохиолддог билээ. Тэдгээрийн нэг жишээ болсон хачирхалтай явдал өнгөрсөн долоо хоногт болж, мянга мянган хүмүүсийг хэлэх үггүй болгоод амжсан байна. Товчхондоо америк эмэгтэйн сониуч зан өөрийг нь үхэлд хөтөлсөн харамсалтай явдал болох дөхсөн ч азаар амь аврагджээ.

Флорида мужийн Делрэй Бич хотын оршин суугч бохирын хоолойд төөрсөн хэрэг гарсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр эмэгтэйг сураггүй алга болсноос хойш гурван долоо хоногийн дараа олж аварч чадсан аж.

2021 оны 3-р сарын 23-ны өглөө гудамжаар явж байсан нэгэн иргэн газар доороос эмэгтэй хүний хашгирч буй дууг сонсоод аврах албанд дуудлага өгсөн байна. Хэргийн газарт очсон аврагчид 43 настай нүцгэн эмэгтэй бохирын хоолойд гацсан байхыг олжээ.

Эмэгтэйн найз залуу энэ оны 3-р сарын 3-нд түүнийг алга болсон тухай цагдаагийн газарт мэдэгдсэн бөгөөд түүнийг хамгийн сүүлд байшингийнхаа ойролцоох суваг орчимд сэлж байсан гэж мэдээлсэн байна.

Эмэгтэй сувгийн жижиг хаалгыг сонирхож цааш явсан нь ус зайлуулах руу хоолой руу хөтөлсөн болж таарав. Улмаар эмэгтэй төөрч, замаа алдсан аж.Сураггүй болоод байсан эмэгтэйг бохирын хоолойноос шат болон биеийн бэхэлгээний тусламжтай дээш гаргаж ирсэн байна. Сульдаж тамиргүйдсэн түүнийг даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нарын дүгнэлтээр шингэн алдалт гэж оношлогдов.

Эмэгтэй гурван долоо хоногийн турш бохирын шугаманд байсан гэжээ. Тэрээр дээрээс гэрэл гарч байгааг хараад, үе үе тусламж дуудан хашгирсан нь амь аврагдах арга болсон аж.

Эмэгтэй хууль бус бодис хэрэглэдгээсээ болж сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудтай тулгарсан нь ийнхүү түүнийг эрсдэлтэй нөхцөлд оруулсан байна.

Түүнийг заримдаа хар тамхины нөлөөнөөс үүдэлтэй хачин үйлдэл хийж, улмаар хүн ойлгох аргагүй шийдвэр гаргадаг гэж ээж нь тайлбарлажээ.

Оксфорд төгссөн 41 настай эр насан туршдаа эцэг эхээрээ тэжээлгэхээр шийдэж, шүүхэд ханджээСанхүүгийн хувьд боломжийн гэ...
29/03/2021

Оксфорд төгссөн 41 настай эр насан туршдаа эцэг эхээрээ тэжээлгэхээр шийдэж, шүүхэд ханджээ
Санхүүгийн хувьд боломжийн гэр бүлээс гаралтай олон хүн насан туршдаа эцэг эхээрээ тэжээлгэх, тэдний хөрөнгийг зарж үрж амьдрахыг ичгүүртэй амьдрал гэж үздэг. Гэхдээ үүний эсрэгээр удмыг нь залгаж буй үр хүүхэд нь учраас үхэн үхтлээ аав, ээжийнхээ ивээл хайранд нь бөөцийлүүлэх ёстой гэх бодолтой хүмүүс ч бий. Ийм насанд хүрсэн "хүүхдүүд"-ийн нэг 41 настай Фаиз Сиддики (Faiz Siddiqui) шүүхээр дамжуулан эцэг эхээсээ насан туршийн тэтгэмж шаардсан байна.

Файз хэн бүхний элсээд байдаггүй Оксфордын их сургуулийг амжилттай төгссөн тул тийм ч яадгаа алдсан явуургүй, залхуу нэгэн биш байж болох юм. Түүний эцэг эх нь Дубайд амьдардаг, чинээлэг хүмүүс бөгөөд тэд хүүдээ Лондоны төв хэсэгт байрлах Хайд Паркийн ойролцоох байрыг нэг сая ам.доллараар худалдан авч өгчээ. Нэмж дурдахад 71 настай Жавед, 69 настай Ракшанда Сиддики нар хүүгийнхээ бүх амжиргааны зардлыг даадаг бөгөөд долоо хоног тутамд халаасны мөнгө болгож 400 фунт өгдөг. Тиймээс насанд хүрсэн "хүүхэд" болсон Файз ажилд орох оролдлого ч хийлгүй, 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл нас өндөр гарсан эцэг эхээрээ тэжээлгэн амьдарсан байна.

Тэгтэл саяхан ажилгүй хүүтэй эцэг эхийн тэвчээр нь барагдаж, хүүгээ бусдын адил идэвх зүтгэл гаргаж амьдрахыг ятгажээ. Харамсалтай нь тэдний санаа бүтэлгүйтсэн тул тэд өгдөг мөнгөний хэмжээгээ багасгахаар шийдсэн гэнэ. Эцэг эхийнх нь энэхүү шийдвэр Файзад огтоос таалагдаагүйн дээр, төрсөн эцэг эхээ шүүхэд өгсөн байна. Тэрбээр өөрийгөө "эрүүл мэндийн асуудалтай эмзэг хүүхэд" тул эцэг эх нь амжиргааны зардлыг нь хүссэн хэмжээгээр нь үргэлжлүүлэн төлөх үүрэгтэй гэж мэдэгджээ.

Энэ бол Файз Сиддик хэн нэгнээс мөнгө салгахаар шүүхэд гаргасан анхны нэхэмжлэл биш байлаа. Гурван жилийн өмнө Файз Оксфордын их сургуулийн эсрэг шүүхэд гомдол гаргаж, нэг сая фунт стерлинг нэхэмжилжээ. Сиддики тус сургуульд суралцах нь уйтгартай байсны дээр зарим чиглэлээр мэргэшсэн багш байхгүй хэмээн зарга үүсгэсэн аж. Лондонгийн Дээд шүүх түүнийг сургуулиа ямар ч асуудалгүй төгссөн учраас сургуулийн зүгээс түүнд суралцах бүх боломжийг олгосон гэж үзээд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Файз Сиддикийн эцэг эх хүүгийнхээ уг үйлдлийг уучилж болох ч нэхсэн мөнгийг нь өгөхгүй гэжээ. Хөгшин эцэг эх нь хүүгээ хэцүү ааштай, шуналтай хүн гэдгийг хүлээн зөвшөөрч, түүнийг ямар ч мөнгөгүй болж үзэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Kino Shuuduz posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share