Автобус Тэмдэглэл

  • Home
  • Автобус Тэмдэглэл

Автобус Тэмдэглэл Амьдралаас цуглуулсан тэмдэглэл
(1)

“1000-ын унаа”Орой ажил тараад автобус зогссон тул бидний “1000-ын унаа” нэрээр нь мэдэх 3000-ын унаанд суухаар боллоо.-...
09/10/2023

“1000-ын унаа”

Орой ажил тараад автобус зогссон тул бидний “1000-ын унаа” нэрээр нь мэдэх 3000-ын унаанд суухаар боллоо.
-Ах аа, Баруунсалаа явах уу?
-Явна, явна, ийшээ суучих.
Ингээд таван хүн “чихэж” аваад унаа маань хөдөллөө. Замаараа Баянхошууны эцэс рүү зам далийж, бас Зүүнсалаа руу салж явлаа. Ер нь энэ унаанд суусан хэн нэгэн нь үндсэн тарифаас илүү мөнгө төлөөд гэрийнхээ үүдэнд бууж болдог. Би зам нийлэхгүй ч, унаа нэгтэй тул тэгээд дуугай суугаад тэднийх рүү явж л байна. Жолооч ах, Зүүнсалаанд очиж бүх хүнээ буулгасныхаа дараа:
-Чи хаана буух юм?
-Баруун салаа
-Тийшээ явахгүй шт.
-Та Баруунсалаа орно гээд суулгаа биз дээ?
-Үгүй би Зүүнсалаа л гэж хэлсэн. \Би буруу сонсоогүй, эд нар дунд ингэж худлаа хэлж суулгаад замдаа орхидог зантай хүмүүс байдаг, тэдний нэг нь таарчхаж\.
-Юу яриад байгаа юм бэ, та Баруунсалаа гэж хэлсэн ш дээ.
-Битгий худлаа хуцаад бай....\
Хэг ёгхийж хэдэн үг хэлтэл ахын дуу чангарч, хараал урсгаж гарав. “Дуугай байгаарай, алчихна шүү, чамайг” гэхэд нь л шударга бусын хажуугаар дуугай өнгөрч чаддаггүй өнөөх их зориг, зүрх маань хулчийж, тэрний машинд хоёулхнаа яваагаа санаж чимээгүй болов. Ирсэн замаараа буцаж яваад Тойрог хүрээд “Энд буувал буу” гэхэд нь гялс үсэрч буухдаа, цонх нь онгорхой байсан тул дэмий л хамаг чадлаараа “Удахгүй цагдаа дээр уулзъя за, арчаагүй г...г минь” гэж хэлчхээд, араас нь машиных нь дугаарын зургийг нь дарж авав. Яах гэж ч байгаа юм, чааваас. Хүн тэгээд аргагүй байдалд орохоороо, шударга бус зүйлд ялагдахад аман дээр гарч ирдэг ганц үг “Чамайг цагдаад хэлнэ” л юм билээ.
Энэ хүмүүс бол бас л нэг төрлийн хувийн автомашинаараа мөнгө олж байгаа таксичид. Таван хүн чихэж аваад дүрэмгүй юм шиг, улаан галзуу давхина. Улаан гэрлээр орно, явган хүний гарцан дээр зогсоно гэж мэдэхгүй. Хөгжмөө хамаг чанга дээр нь тавина, тамхи татна. Тэгээд “Аа, мань чинь ачаад хөдөлж байна” гээд мах тээвэрлэж яваа мэт л утсаар яриастай. Хөөрхий үйлчлүүлж байгаа хүмүүсээ хүндэлнэ гэж байхгүй. Шаардлага тавихаар “Дуугуй бай, яаж явахаа чамаар заалгахгүй, чамайг амьд л хүргэж өгвөл болоо биз дээ” гэж маасайтал инээж тэнэгтэнэ. Тэгээд л амьд харих үгүйдээ эргэлзсээр байгаад бууна, аймар. Тэд хэнд ч захирагддаггүй, зайлшгүй унаа, цуцаагүй хүмүүс л үйлчлүүлдэг тул нийгмийн масс хэсэг тэдний энэ эрх, дураараа авирыг төдийлөн анзаардаггүй.
Хэнийг суулгаад хааш нь явж байгаа, хэдэн төгрөг авч байгаа гээд ямар ч мэдээлэл ард нь үлддэггүй, бүртгэсэн, баталгаажуулсан, хариуцлага хүлээлгэх компани байхгүй болохоор тэд автомашинд нь суусан хүмүүстэй яаж ч авирласан яадаг юм гэж боддог онгироо, дээрэлхүү. Мэдээж, энэ ажлаар өдрийн хоолоо залгуулдаг “Сайхан амраарай” гээд үддэг, харанхуй гудамжинд буулгаад “За гүйгээд орчих, ах нь араас нь гэрэл тусгаж байя” гээд өөрийн хүүхэд мэт хайрлаж, халамжилдаг сайн, сайхан хүн, жолооч нар ч бий. Гэхдээ л хувийн автомашинаараа мөнгө олж, бусдад үйлчилж л байгаа бол ямар нэг хариуцлага хүлээх дүрэм, журамтай, хэнийг хааш хүргэсэн гэх мэдээлэл нь хаа нэгтээ бүртгэгдэж үлддэг байгууллагатай болоосой. Үгүй бол хувийн автомашиндаа хуульгүй улсад амьдарч буй мэт аашилдаг хүмүүс, тэдний яаж ч магадгүй эр зоригоос, тэнэг их уур омог, тэвчишгүй бүдүүлэг үйлдлээс үнэхээр айж байна.

06/06/2023

Автобусны сандалд суугаад явж байна. Нэг настай эгч орж ирээд хажууд зогсохоор нь босох гэтэл "Суу, суу хэрэггүй ээ" гэв. Ингээд явж байтал хэн нэгэн зургийг минь аваад "Одооны хүүхдүүд, хүндлэлгүй бла бла" гээд пост бичээд би нийгмийн шаар шавхруу болбол яах уу? Сэвтэй юм аа, босохоос.

11/05/2023

Хүүхдүүд гэхдээ бас арай л байна шүү.

Зүүнсалааны автобусанд сурагч бололтой гурван хүүхэд явж байв. Нэг нь сууж, хоёр нь түүнийг хүрээлээд, хаагаад зогсчихсон.

Тэнгисээс зөндөө хүн сууж, автобус пиг дүүрэв. Хүүхэд тэвэрсэн эмэгтэй нөгөө гурвын хажууд очиход хүмүүс тэднийг суудал тавьж өгөхийг эелдгээр хүсэв. Гэтэл зогсож явсан нэг нь "Үгүй, манай найз сууж байна" гэв.

-Залуу хүмүүс байж босоод өгчихгүй, яасан энэрэх сэтгэлгүй амьдардаг юм.

-Амьдраад л байна шт.

Хэсэг чимээгүй болов. Нөгөө бүсгүйн тэвэрсэн хүүхэд унтаад өгөв.

-Ээ, хөөрхий унтаад өглөө. Энэ хүүхдүүд босоод өгчихгүй юм. Хүүхэд тэвэрч зогсох чинь хэцүү шүү дээ.

Энэ удаад сандалд сууж явсан хүүхэд босох гэтэл нөгөөх зогсож яваа нь:

-Сууж бай, битгий бос. Бид нар ч гэсэн шалгалт, малгалт гээд ядарч байна ш дээ.

Нэлээн л сөргөлдсөн. Сүүлдээ тэд "ялж" бүгд дуугүй болсон. Хүүхдүүд сандалд сууж явж болно, ок. Сандал тавьж өгмөөргүй байгаа юм байна, ок. Сургууль амрах гээд шалгалт, шүүлэгтэй ядарч байгаа юм байна, ок.

Гэхдээ байна шүү дээ, пиг хүнтэй, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй автобусанд, яг хажууд чинь хүүхэд тэвэрсэн, хүүхэд нь унтчихсан, хөлс нь бурзайчихсан эмэгтэй /эрэгтэй ч байсан ялгаагүй/ зогсоод байвал би лав тэр сандалд сууж байгаадаа илүү ядарна аа.

"Хөгшчүүд сандал булаалддаг, алба уу, залуус, хүүхдүүд ч ядардаг" гэх хандлага зөв. Гэхдээ зөв газраа л зөв шүү, хүүхдүүд ээ.

Нээх хүүхэд тэвэрсэн хүний өмнө найзыгаа сандалд нь суухыг үүрэгддэг, жижигхэн үйлдэл дээр жижигхээн баатарлаг зан гаргаж, жижигхээн таашаал авдаг "жижигхээн" хүмүүстэй, жижигхэн ирээдүйтэй болчих вий дээ. Үхссс, автобусанд нээрээ оргил цагаар сандал битгий хэл, нэг сайхан бариул олоод л зүүгдчихэд амьдралд өөр нээх юм хэрэггүй шт 😁😎

04/04/2023

Автобусанд зорчдог соёлтой хүмүүс:

❤️ “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна" гэвэл "Өө буучихья" гээд буцдаг. Эсвэл төхөөрөмжийн ойролцоо зогсож байгаад апп-аар гялс картаа цэнэглээд уншуулдаг,

❤️ Утас нь дуугарвал "Автобусанд явж байна, буугаад залгая" гээд тасалдаг,

❤️ “Цүнхээ надад өгөх үү" гэж сандалд суусандаа сайн дураараа гэмшдэг, бусдын төлөө сэтгэл тавьдаг...
❤️ Цүнхээ урдаа авч, гартаа барьдаг.
❤️ Яаж ч шахцалдсан яг ард эгц зогсож эвгүй сэтгэгдэл төрүүлдэггүй. Цааш нь үргэлжлүүлээрэй 😊.

27/03/2023

Автобусанд анзаарагддаг бүдүүлэг үйлдлүүд:

🙏 Урд хаалгаар буудаг.
🙏 “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна" гээд байхад худлаа ч гэсэн "Хүүе яана аа" гэж санаа зовохгүй чихгүй мэт хойшоо зүтгэдэг
🙏 Арын суудалд шахаж зургаалдаг
🙏 Бэлэн мөнгөөр зорчоод хариултаа авдаг /Өгч байгаа, авч байгаа 2-уулаа ичих хэрэгтэй, автобус зах биш. Энэ тохиолдолд би лав ичээд бушуухан өгөөд хурдхан шиг олон дунд уусан алга болохыг хичээдэг/.
🙏 Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсдог /Тэнцвэрээ олох чухал ч зарим хүмүүс арай л хамжааргагүй алцайж зогсдог. Нийлүүлчихвэл уг нь дахиад нэг хүний 2 хөл багтаачих зай байгаад байдаг/
🙏 Өөрийнхөө биеийг өөрөө авч явдаггүй хүмүүс /Заавал нална, цүнхээ тохох нь холгүй/.
🙏 Сандал олоод сууж яваа залуусыг "үзэн ядаж" хүний өмнөөс ядрагчид. Тэд ихэндээ хажууд ирж зогсоод "Еоое, ядарч үхэх нь" гэж уртаар санаа алдана. Зүгээр хэлчихвэл уг нь босоод л өгнө.

Арын суудалд шахаад зургаалсан эгч утсаар ярина. Манай Хангай хөдөө явж ажилд орох гэж байгаа. Цаад чинь тэр ажилдаа орч...
23/03/2023

Арын суудалд шахаад зургаалсан эгч утсаар ярина. Манай Хангай хөдөө явж ажилд орох гэж байгаа. Цаад чинь тэр ажилдаа орчихвол бошийх юм билээ. 28 хоног ажиллаад, 14 хоног амарна. Хоногийн цалин нь 120 мянга гэсэн.

Би бодов. Хангай тэгэхээр чинь 28 хоног ажиллаад 3 сая 360 мянган төгрөг авах нь байна шт, пүү 🫢. Эгч тэр хооронд цаад хүндээ "3 сая орчим авах юм биш үү". "Тийн тийн, зөв, эгч ээ, 3 сая 300 шүү" гэж би дотроо бодов 😁.

"Чи бод"Айхтар эдийн засгийн мэдлэгтэй залуу автобусанд явж байна аа. Цуг яваа найз нь гэж нээх олон юм боддоггүй, бодох...
13/03/2023

"Чи бод"

Айхтар эдийн засгийн мэдлэгтэй залуу автобусанд явж байна аа. Цуг яваа найз нь гэж нээх олон юм боддоггүй, бодохыг ч хүсдэггүй мань шиг нөхөр бололтой.
-Өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлж байгаа.
-Эхлээгүй байсан юм уу?
-Үгүй ш дээ. Чи бод доо. Оюутолгой Өмнөговьд байгуулагдаад 10 жил болж байгаа. Арван жилийн турш говийн элсэн дор байгаа тэр зэсийг яаж аюулгүй гаргаж авах вэ гэдэгт л бэлдсэн байгаа байхгүй юу. Нийт 7 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн. Асар их мөнгө шаардсан аймар том бүтээн байгуулалт байхгүй юу.
-Анд аа, 7 тэрбум ам.доллар хэдэн тэгтэй байх уу, хэхэ.
-Чиний бүх мөрөөдлийг биелүүлэхэд хүрээд илүү гарна шүү. Чи бод, тэнд байдаг белаз гээд том машиных нь нэг ширхэг дугуй нь л цоо шинэ “Ланд крузер”-ын үнэтэй шүү дээ.
-Тасарчихсан юм бэ, нэг дугуйтай болчиход л амьдралаа өөрчилчих юм биш үү 😀.

Нэг нь аюулын мэдлэгтэй юм яриад, нөгөөх нь яриаг нь мааз төдийхөн болгочих гээд л байх хоёр найз Багшийн дээдээс автобусанд сууж, Цэцэг төв хүрээд буув. Буухдаа нөгөөх мэдлэгтэй нөхөр бас л "Гүй ээ, чи бод" гэсээр сүрхий зүйл ярьсаар бууна лээ.
Та нар бод, ооё 😀. Ямартай ч энэ уурхай олон хүнийг ажилтай байлгаж, улсыг тэжээж байгаа гэдэгтэй санал нийлдэг. Саяхан арван жилийн ангийн найз маань дурлаж сонгосон цэргийн ангиа орхиод Оюутолгойд ажилд орсон байна лээ. Мэдэхгүй ээ, мандаж буй наран дотор Өмнөговийн тэмээг дүрсэлсэн таних тэмдэгтэй хувцас өмсөж яваа хүнтэй таарахаар сайхан л санагддаг.

Надад эзэмших уул байхгүй алалцах автобусны арын суудал л байгаа
11/03/2023

Надад эзэмших уул байхгүй алалцах автобусны арын суудал л байгаа

11/03/2023

Өнөөдөр нэг охин автобусанд халаас руу гараа хийж байна. Рефлексээрээ хөтлөөд л авлаа. Намайг утастай гэж андуурсан л юм байлгүйдээ

Багшийн дээдийн автобусны буудал дээр зогсож байна. Гурван охин зөрж өнгөрөв. Нэг нь "Еоое, юу харчхав аа" гээд л нүдээ ...
09/03/2023

Багшийн дээдийн автобусны буудал дээр зогсож байна. Гурван охин зөрж өнгөрөв. Нэг нь "Еоое, юу харчхав аа" гээд л нүдээ дараад, уйлагнаад нөгөө хоёр нь тайвшир гэж тэвэрсээр тэд холдов. Юу болсон юм бол гээд харвал нэг этгээд эрхтнээ гаргаж ирчихсэн зогсож байна.

Хавар болохоор ингээд гаж донтой дуракууд хүний нялх үрсийн нүд бузарлаж, бэлгийн дарамт үзүүлээд эхэлдэг. Уг этгээдүүд автобусанд суувал бүр ч хэцүү. Шахцалдах далимаар гаж хүслээ хангах гэж оролдоно. Хөөрхий жаахан охид ичээд холдоно. Тийм ч болохоор охидыг онилно. Өрөвдмөөр шүү, өсвөр насны охид.

Автобусны жолооч нар нь ийм худалч, хариуцлагагүй, ажлын цаг алдаг баймааргүй байгаа байхгүй юу. 48 буюу Зүүнсалаа "МУБИ...
06/03/2023

Автобусны жолооч нар нь ийм худалч, хариуцлагагүй, ажлын цаг алдаг баймааргүй байгаа байхгүй юу. 48 буюу Зүүнсалаа "МУБИС дээр явж байна" гэж заах ч бүр бараа нь ч байхгүй. Гэтэл энийг ирж байгаа, ирнэ гээд мянга, түм биш ч 10-20 хүн автобусны буудал дээр харуулдаад зогсож л байгаа байхгүй юу. Энэ 20 хүнийхээ эрх ашгийг бодохгүй юм бол энэ хотын 1-1.5 сая хүний амьдралын тухай яриад хэрэггүй шт. Нээрэн ирэхгүй бол маниус нь бас энүүгээрээ мөнгө, төгрөгөө нийлүүлээд таксиддаг ч юм уу, учраа олмоор байна аа, автобусны жолооч, хэн ээ.
Би чамайг бүтэн цаг МУБИС дээр хүлээлээ. Харин чи МУБИС дээр байгаад л байдаг. Төөрөг тавилан юм уу, хаашаа юм 😁. Хэдэн жилийн өмнө нэг эцсээс нөгөө эцэс хүртэл хэдэн удаа явна, тэрүүгээр чинь цалинг чинь бодно гэсэн чинь автобусны жолооч нар яаж ажил хаяж, хясан боогдуулж байлаа. Тэгсээр байгаад л нэг эцсээс нөгөө эцэс хүрэхэд хэдэн ч цаг, минут зарцуулсан би авдаг мөнгөө л авна гэдэг төсөв батлуулаад тэр нь одоо хүртэл мөрдөгдөж байгаа. Автобус 22:00 цаг хүртэл явна гэдэг ч энэ хүртэл явдаг жолооч байдаг юм уу?.

Арын сандлын өмнөх нарийн зайд зогсож явав. Арын сандалд сууж явсан залуу гутлынхаа хоншоороор өмдний шуумагт зөөлхөн хү...
28/02/2023

Арын сандлын өмнөх нарийн зайд зогсож явав. Арын сандалд сууж явсан залуу гутлынхаа хоншоороор өмдний шуумагт зөөлхөн хүрчхэв. Байнга шахуу л хэн нэгэн, хаа нэгтээ хүрч л байдаг автобусанд энэ нээх том асуудал биш. Тэгсэн тэр маш эелдгээр миний гарт хүрч, уучлал хүсэв. Түүний энэ үйлдэл "Хөөх, хөөрхөн юм бэ" гэж бодогдуулав.

Энэ мэт жижигхэн ч гэсэн айж, ичих, санаа зовох булчирхай бол энэ хотод хамгийн хэрэгтэй соёл юм 😎. 2023.03.01

31/01/2023

Уншигч: Төв замаар явдаг Ч:59, шинэ улаан автобус. Автобусанд сүүлд хэзээ сууснаа санахгүй байна, бараг 4 жил байх. Тухтай, зөөлхөн явдалтай, дулаахан, цэвэрхэн гоё дуу явсан гоё автобусанд суулаа.

Намайг 2012 онд оюутан байхад автобус аймар хүйтэн заваан аймар их хүн суугаад их л хэцүү явдаг байсан. Тэр үеэс шал өөр болжээ. 2023.01.31 20:45

Хариуд нь би: Одоо ч хэвээрээ дээ. Та л шинэ автобусанд суусан азтай байна 😁

Хааяа л таксины мөнгөгүй болоод автобусанд суудаг хэтэрхий ганган би: 😜
29/01/2023

Хааяа л таксины мөнгөгүй болоод автобусанд суудаг хэтэрхий ганган би: 😜

Нэгдэхээс хичээл, сургууль цуглана. Бэлэн үү? 😎
28/01/2023

Нэгдэхээс хичээл, сургууль цуглана. Бэлэн үү? 😎

Буудал дээр байж бай, очоод авъя гэх үед:
28/01/2023

Буудал дээр байж бай, очоод авъя гэх үед:

Арай гэж суудал олтол арын автобусанд суучих гэх үед:
25/01/2023

Арай гэж суудал олтол арын автобусанд суучих гэх үед:

Халдвартын эцсээс Баруунсалааны автобусанд алалцаж ороод арын сандалд суусан эгч: -Энд хүнтэй 🤷🏿
25/01/2023

Халдвартын эцсээс Баруунсалааны автобусанд алалцаж ороод арын сандалд суусан эгч:

-Энд хүнтэй 🤷🏿

21/01/2023

Нэгдүгээр сарын 20-нд орой 20:30-21:30 цагийн л хооронд байх Ч:13 Тахилт-3-р эмнэлэг чиглэлийн автобусанд болсон явдал. Саппорогоос суусан 2 хөөрхөн хүүхдийг бүрр бодоод салахгүй нь ээ. Тэгээд "Автобус тэмдэглэл"-ийг олоод явуулж байна.

Нэг нь эрэгтэй Батлан хамгаалахын дүрэмттэй 1-р курс гэсэн байхаа, нэр нь Цолмон болов уу? Юу ч гэсэн л Цо-гоор эхэлсэн байсан.

Нөгөө нь хар куртиктай цэнхэр ороолттой охин. Тэр охин нэг эгчид суудал тавьж өгөөд боссон. Цүнх нь хүнд харагдсан уу, яасан нөгөө дүрэмттэй залуу бариад явсан. Гэхдээ тэр хоёр бие биенээ танихгүй, анх удаа таарч байгаа шүү.

Охин байсхийгээд л "Зүгээр үү" гэж асуугаад явсан. Анх уулзаж байгаа гэхэд хоорондоо хөөрхөн юм ярьсан. Анимэ, солонгос кино, мэргэжил , шөнө хэд гэж унтсан, хаашаа явахаа хүртэл ярина лээ, нээх хөөрхөн. Тэр 2 нэр усаа ч мэдэлцэхгүй яриад байсан.

Эрэгтэй нь Жаргалантын буудал дээр буугаад явсан. Охин нь баяртай гээд л үлдсэн. Тэр хоёрыг ядаж фэйсбүүкээ солилцоосой гэж яасан их бодов оо 😁. Яг үнэндээ тэр хоёрын өмнөөс харамсаад байна.

Надад ч ийм дурлал байсан юм. Даанч алдчихсан. Тэр 2 хүүхэд уншиж байвал нэгнийгээ олох болтугай гэж ерөөе ❤️.

30 хүрч буй 93 оныхон 😁🙏
18/01/2023

30 хүрч буй 93 оныхон 😁🙏

Оюутан байхад болсон явдал юм даа
18/01/2023

Оюутан байхад болсон явдал юм даа

Болсон явдал болно...
18/01/2023

Болсон явдал болно...

Нэг эгч автобусанд суув. Нэлээн хэдэн буудал явсны дараа хүү нь суув. Зогсоо, чөлөөгүй юм ярив аа. Хүү нь цалингаа авсан...
17/01/2023

Нэг эгч автобусанд суув. Нэлээн хэдэн буудал явсны дараа хүү нь суув. Зогсоо, чөлөөгүй юм ярив аа. Хүү нь цалингаа авсан л гэнэ. 180к авч гэнэ. Цалингаа бага гэж огт голох, гомдоллох үг хэлсэнгүй, маш их баяртай байна. Цалингаараа интернэтээ сунгана, гоё кино үзнэ л гэнэ. Ээж нь тэгсэн "Зурагтаас өөр юм уу тэр чинь" гэсэн.

Хүү: Ээж өглөө та бага нүүрс хийгээрэй, аймар халаад унтаж чаддаггүй шүү.
Ээж: Гоё л биз дээ.
Хүү: Гүй ээ, аав ямар хоол хийсэн гэнэ.
Ээж: Будаатай хуурга гэсэн.
Хүү: Хоёулаа тэгвэл хольж идэх юу авах уу?

Тэр хоёр ийн ярилцсаар буув. Хүүд нь атаархах ч шиг. Өглөө сэрэхэд ээж гал түлчихсэн сууж байх, гэр дулаан байх хэчнээн сайхан билээ дээ. Харихад аав хоол хийчихсэн угтах бүр ч янзын биз. Энэ хотод нэг ч гэсэн гэр бүл сэтгэл хангалуун байвал болоо доо❤️.

Бичсэн: Түмний нэг. 2023.01.17

Тэр дулаан, тухтай шинэ автобусанд нь суух тавилангүй манай салааныхан: 😜
17/01/2023

Тэр дулаан, тухтай шинэ автобусанд нь суух тавилангүй манай салааныхан: 😜

Хар хүйтэнд дурлаад л байгаа хүмүүсдээ 😁😎. Зүрхийг нь өгөөрэй, хэн ээ.  #уншигчийнхүсэлт
30/12/2022

Хар хүйтэнд дурлаад л байгаа хүмүүсдээ 😁😎. Зүрхийг нь өгөөрэй, хэн ээ.

#уншигчийнхүсэлт

25/12/2022

Амраг бүсгүй минь автобусаа хүлээсээр
Харин би энд хайртыгаа хүлээсээр ❤️

Сая автобусанд 13 орчим насны хоёр охин хоорондоо ингэж ярив. - Би өчигдөр крашдаа "Чи надад таалагддаг" гээд хэлчихсэн....
21/12/2022

Сая автобусанд 13 орчим насны хоёр охин хоорондоо ингэж ярив.
- Би өчигдөр крашдаа "Чи надад таалагддаг" гээд хэлчихсэн.
-Тэгсэн юу гэж байна?
-Ёооё, муу хөгийн амьтан чинь юу гэсэн гээч. "Чамд яахав, хавар юм уу зунаас боломж байж магадгүй" гэж авдаг юм даа.
-Хүүе ээ, тийм үү, хи хи
-Бас ч яах вэ, тийм ч муу хариулт биш ээ.

Хүүш ээ, одооны хүүхдүүд чинь цаг авч үерхдэг болчихсон юм уу? Крашаасаа эртхэн цаг авмаар юм биш үү. Хавар, байлаа гэхэд зунаас боломж гарах ч юм бил үү 😁

Заавал хөвгүүд гуйх ёстой гэдэг хэвшмэл ойлголт ард хоцорч, охидууд өөрөө "Хөөш чи надад таалагдаад байна" гээд хэлчихдэг цаг иржээ, цаана чинь. Эндээс нэг юм бодож, хүүхдүүдээс суралцана уу даа, ганц бие хүмүүс минь :D.

Гэрэл зургийг мэдээж Feelings by Tulgaa Skizz

"Бодлын хулгайч" кинон дээр хоёр өвөө автобусанд "АНУ-ын эрдэмтэн Өмнөговиос баахан үлэг гүрвэлийн яс олж аваад 75 тэмээ...
19/12/2022

"Бодлын хулгайч" кинон дээр хоёр өвөө автобусанд "АНУ-ын эрдэмтэн Өмнөговиос баахан үлэг гүрвэлийн яс олж аваад 75 тэмээнд ачаад явсан" гэж ярьдаг даа. Яг тэр хоёр өвөө шиг настай хүмүүс, ард суугаад ярьж явна аа. Нэг нь "Чи өнөөдөр тэр Шаарийбуу гуайн лаавыг /лайвыг гэж байгаа бололтой/ үзэв үү?
-Тэр нь ямар юм байдаг юм.
-Охин нь Малайзад амиа алддаг.
-Өө тийм тийм, их олон жил болж байгаа шүү дээ.
-Тэр хэргийг шийдэж гэнэ. Шаарийбуу гуай ер нь айхтар хүн юм. Аргагүй л их сургуульд олон жил багшилсан, юмны учир шалтгааныг нухацтай гадарладаг хүн юм. Охиныг нь хөнөөсөн этгээдүүдийг гэм буруутай гэдгийг Малайзын шүүх тогтоосон юм байна. За тийм байж. Гэхдээ миний анзаарснаар яриандаа анхаармаар 2 санааг хавчуулж байна лээ.
Нэгд, Монголчууд гэнэн, дандаа л тал хээр нутагтаа айргаа уугаад л давхиж явах юм шиг санадаг, гэтэл үгүй шүү. Юм яаж ч эргэж болно. Одоо ухаалаг амьдарцгаая гэж байна лээ.
Хоёрт, шударга бусын төлөө бүгдээрээ дуугардаг, ухаалаг сонголт хийж чаддаг, сонгуулиа зөв явуулж хүнээ зөв сонгож чаддаг ард, түмэн байцгаая" гэж хэлээд яриагаа дуусгана лээ. Бас "Ямар ч асуудал туллаа гэхэд дагаж биш, сөрж гардаг юм шүү" гэж Ерөнхий сайдад захиж амжилт хүссэн. Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй. Яг энэ цаг үед сонсох ёстой үг гэж бүр зориуд хэлэх гэж хэлсэн шиг санагдсан" гэж ярив.

Нэг ийм аливааг олон талаас нь дүгнэж хардаг, хэрсүү, сүрхий, нийгмийн асуудалд хошуу дүрдэг, залуудаа ямар нэг хариуцлагатай алба хашдаг байсан тэр зан нь одоо ч цухалзаж явдаг өвөө нарын яриа сонирхолтой шүү. Тэгснээ тэр хоёр ярианы сэдвээ өөрчилж "Маргааш муу Цэгмидийнд очих уу? Яаж зүгээр байх вэ, ганц хоёр татах л байхдаа" гэж нуг нугхийж ч амжив. Хоёр өвөөг зураглавал нэг ийм.

Гэрэл зургийг: Feelings by Tulgaa Skizz хуудаснаас ашиглав.

Өнөө л хүйтэн автобус. Битүү чихсэн хүмүүс. Хажууд зогсож байгаа ах хөл дээр гишгэчихлээ. Гишгэсээр л байна. Одоо тэгээд...
15/12/2022

Өнөө л хүйтэн автобус. Битүү чихсэн хүмүүс. Хажууд зогсож байгаа ах хөл дээр гишгэчихлээ. Гишгэсээр л байна. Одоо тэгээд гишгэж л байхаас, өөр хөлөө тавих зай байхгүй юм чинь. "Хөл дээр гишгээд байна" гэвэл би маягтайгаараа дуудуулна, хэхэ. Нөгөө л янзаар хүмүүс дэл, сул лайв түүж үзэж л түгжрэлд цаг өнгөрөөж байна.

Лайв гэснээс Гүндалайгийн лайвыг нэг удаа үзээд нээг их гутарч билээ. Охид нь бүгд өрөө, өрөөндөө оо-той. Гэтэл зарим нь тавуулаа, арвуулаа бүгдээрээ дундаа хувааж хэрэглэх ганцхан оо-той болох гэж аймааар их хичээдэг. Өнөөдрөөс хойш 10-15 жил төлөх зээл тавьж, тэр зээлийн шалгуурт тэнцсэндээ өөрийгөө "банк намайг тоолоо, болж л байгаа юм байна" гэж баярлаад л. Гүй ээ тэгээд гэнэ сэргүйгээрээ гэрээ танилцуулсан Гүнээг буруутгах нь ч юу юм. Тэр ч бас хөдөлмөрлөсөн биз. Бид ч бас "үхтлээ" хичээсээр л байгаа. Гэхдээ л бидний хэд нь хэдий болтол, хэр зэрэг хөдөлмөрлөөд гэр дотроо тавын таван оо-той болж чадах бол...Энэ улсад хэзээнээс, яг яагаад ийм анги, давхаргын ялгаа үүсчихсэн юм бэ гэдгийг сүүлийн үед бүр маш хүчтэйгээр гайхдаг болсон.

Сая тэгээд энэ жагсаалаар гайхаад байх юмгүйгээр хариулт нь гарч ирж л байна л даа. Монгол Улсыг баян болгох ганц найдвар нүүрснээс олсон орлого нь хэсэг бүлэг хэдхэн хүний халаасанд шударга бусаар орчихсон. Тэгээд тэд нар нь бүр амьдралаас тасарчихсан, хот дотроо гүүрний урд, хойно гээд агуу том ялгаа үүсчихсэн. Гүүрний хойд талын улсын сургуулийн хүүхдүүд англи хэл сурахыг мөрөөддөг байхад, гүүр даваад байх хувийн сургуулийн хүүхдүүд нь монголоороо ярьж чаддаггүй ч байх шиг.

Ерөнхий сайд өнөөдөр 1992 оноос хойш эдийн засаг 17 дахин өссөн ч ард түмний амьдралд өөрчлөлт гарсангүй гэж ярьжээ. 30 жил шал дэмий амьдарчээ 🙄. Одоо тэгээд үүнээс хойш, түүнээс цааш идэж, уухаа болиод эрх биш нэг ичих нүүр цочих булчирхайтай болох байлгүй дээ. "Эд нар чинь бас ууртай юм байна, юм ойлгодог юм байна" гэж бодох байлгүй дээ л гэж найдъя даа 😎.

-Энэ автобус Эх нялхас орох уу, миний хөө -Орно орно.-Аан за, баярлалаа, миний хөө-Зүгээр ээ. Ингэж айхтар соёлтой эхэлс...
14/12/2022

-Энэ автобус Эх нялхас орох уу, миний хөө

-Орно орно.

-Аан за, баярлалаа, миний хөө

-Зүгээр ээ.

Ингэж айхтар соёлтой эхэлсэн хөгшин, залуу хоёрын яриа сүүлдээ саваагүй өвөөгийн асуултаар жагсаал руу ороод явчихлаа.

-Өнөөх талбайн жагсаалын хариу гараа юу?

-Гарсаан, хэдэн хүний нэр зарласан.

-Болж, одоо хорих хэрэгтэй. Тэгээд тараа юу?

-Тараагүй ээ, байж л байгаа.

-Залуусаа очиж дэмжмээр л байх юм, даанч ажилтай. Залуусын зөв шүү дээ.

Тэр хоёрын урд суудлаас бас нэг хижээл насны эр "Хэдхэн хүний нэр л зарласан байна лээ. Тэр их мөнгийг тэр хэдхэн хүн хулгайлсан гэдэг худлаа, олуулаа л хуваасан байж таарна. Бүр Казахстанд хулгайн мөнгөөрөө байшин барьчихсан байна гээ биз дээ, балиар юмнууд. Дахиад ч зарлах юм гэсэн, угаасаа зөндөө байгаа. Ер нь энэ Засаг, жагсаал хоёр чинь нэг юм биш үү" гэж сүрхий таамаг дэвшүүлж ярианд оролцов. За тэгээд залуу нь нэрээ татаж, түрүүний өвөө, ах хоёр ам нийлж айхтар улстөржиж "Дээгүүрээ хуваагаад идчихсэн, гэтэл бид энд автобусандаа даараад, түгжрээд, үнэхээр шударга бус юм аа" гэж шогширч, гомдоллосоор явтал автобус Эх нялхас орсноор өвөө бууж, ашгүй яриа дуусав. Манайхан улстөржхөөрөө таних, танихгүй хамаагүй аягүү ам нийлнэ ээ. Нүүрсний хулгайн тухай яриатай, Цогтоогийн, Мөнх-Эрдэнийн лайв үзэж яваа хүмүүстэй автобусанд ер нь зөндөө л таарч байна. Хэн нь хэнийг би ямар юугаа мэдэх вэ дээ, харьж унтах минь 🤪.

-Хүүе, жолооч оо, бууя аа. Хөөе бууя, бууя.-Бууж байхгүй үхснээ хийж байсан юм бэ. Сандал олохоороо л үхэх гэж байгаа юм...
13/12/2022

-Хүүе, жолооч оо, бууя аа. Хөөе бууя, бууя.
-Бууж байхгүй үхснээ хийж байсан юм бэ. Сандал олохоороо л үхэх гэж байгаа юм шиг унтчихдаг юм.

Ийм яриа сонссон би: Одооноос автобусанд яг амьдрах гэж байгаа юм шиг унтаж байх юм шүү 🤪.

12/12/2022

Хөөрхий муу Баруунсалааны автобусаа заримдаа аягүү хайрламаар болдог шт. Арав өнгөрөөд хамаг автобус зогсчихсон байхад салгалаад хүрээд л ирдэг юм, чааваас 😁❤️. Автобусны жолооч ах, эгч нарыг мэншион хийж, баярлалаа гэчхэд ямар яах вэ дээ 😎.

Бэрийн төлөөх нулимсБаруунсалаа-Халдварт. 41 дугаарын автобусны арын суудал. Бидний яг голд суусан эгч гэнэт автобус дүү...
28/05/2022

Бэрийн төлөөх нулимс

Баруунсалаа-Халдварт. 41 дугаарын автобусны арын суудал. Бидний яг голд суусан эгч гэнэт автобус дүүрэн чангаар утсаар ярив.

-Чи яаж байгаа юм, айлын охиныг
-Амьдарч чадахгүй бол хүний охин үрийг ижий,аавд нь хүргэж үг.
-Чи ийм байж яаж хоёр хүүхдийн аав болсон юм.
-Би чамайг аавд чинь хэлнэ. Чи бэрийг минь яаж байгаа юм.
-Чамтай би дахиж ярихгүй гэж хэлээд утсаа таслав. Тэгээд тэр эгч чимээгүйхэн, ханцуйн дороо уйлаад л явсан.

"Болдоггүй" хүүхдээсээ болж уйлж яваа эцэг, эх ер хэчнээн бол доо. 2022.05.28

Гэрэл зургийг: Feelings by Tulgaa Skizz хуудсаас ашиглав.

“Май"Автобусанд хоёр тэрсхэн хүү хажууд зэрэгцэн зогсоно. Нэг нь хандивын хайрцаг тэвэрчээ. Нөгөө нь түүнийг удаан ширтэ...
12/05/2022

“Май"

Автобусанд хоёр тэрсхэн хүү хажууд зэрэгцэн зогсоно. Нэг нь хандивын хайрцаг тэвэрчээ. Нөгөө нь түүнийг удаан ширтэж явснаа гэнэт:

- Чи хэдэн настай юм.
- 10
- Чи нөгөө талбай дээр зогсоод байсан хүүхэд мөн үү?
- Мхн.
- Май /мөнгө өгөв/.
Гартаа тас атгасан, магадгүй буугаад чихэр авах гэж байсан мөнгөө хүү өгчхөв. Хүүгийн сайн үйл бусдад "халдаж" 3-4 эгч хандивын хайрцагт мөнгө хийв.

Сошиалаас хайж уншвал хүүгийн ээж цусны хорт хавдартай. Эмчилгээний зардалд 300 сая төгрөг хэрэгтэй гэнэ. Зүүнсалаа-МУБИС-ийн автобуснаас хүү ээжийнхээ эмчилгээний зардалд нэмэрлэх 3000 төгрөгийг лав олов.

Бусдад туслах сэтгэл дүүрэн бяцхан хүүд баярлалаа ❤️

2022.05.12

XL-Гуравдагч хайрБараг таван жилийн өмнө байх. Жаахан хүүхэд байхдаа автобусны арын суудалд цонхон талд эвдэрхий чихэвчэ...
01/01/2022

XL-Гуравдагч хайр

Бараг таван жилийн өмнө байх. Жаахан хүүхэд байхдаа автобусны арын суудалд цонхон талд эвдэрхий чихэвчээрээ өөртөө ахадсан дуунуудыг сонсож явсан юм.

Очих газар нэлээн зайтай хүн ч багатай байсан юм. Автобусны хаалга нээгдэж нэг ах орж ирсэн. Тэгээд хажууд ирж суугаад өрөөсөн чихэвчийг чинь зүүж болох уу гэхээр нь сандарсандаа за гээд хэлчихсэн юм.

Яг хоёр дууны дараа XL-Гуравдагч хайр гэдэг дуу явсан. Тэгээд тэр ах утсаа гаргаж ирээд найз охин руугаа залгасан. Миний таамгаар муудалцчихсан байсан байх.

Зурвас бичээд л аяндаа уйлаад эхэлсэн. Тэр ах гурван буудлын дараа хүрэх газраа хүрж буусан юм. Харин би ийм том эрэгтэй хүн ч уйлж болдгийг тэр үед л мэдсэн юм.

Жаахан хүүхэд болохоор юу ч хэлж чадаагүй дээ. Одоо тийм хүн тааралдвал аргадаж жаахан ярилцах сан.


Гэрэл зургийг: Feelings by Tulgaa Skizz

Согтуу багш нар ичиг, ичигЗүүнсалаа-МУБИС /48/-т орой 20:00 цагийн үед суув. Тэнгисээс таван согтуу настан автобусанд нэ...
20/12/2021

Согтуу багш нар ичиг, ичиг

Зүүнсалаа-МУБИС /48/-т орой 20:00 цагийн үед суув. Тэнгисээс таван согтуу настан автобусанд нэмэгдлээ. Тэд хамгийн арын /бүр арын урт үргэлжилсэн биш, тэрний өмнөх/ суудал дээр чихэвч сонсоод явж байсан охиныг "Наад муу сэгсгэр новш чинь босож өгөхгүй байгаа юм. Балиар юмнууд бла бла" гээд чичлээд дайрав. Нөгөө охин ч чихэвчээ аваад байдал бишдсэнийг мэдээд дуугүй босоод өглөө.

Тэгсэн "Чи суу, суу. Чиний бузар суудал дээр би суухгүй" гэх. Охин энэ удаад ч чимээгүй арагш хараад зогстол гараараа чичилж, автобус дүүрэн харааж зүхэв. Тэр зуураа "Би багш хүн шүү" гээд амжив. Бусад нь "Багш хүмүүс байж бид нээрэн ингэж ч явах гэж" хэмээн дуу нэмээд, согтуу хоолойгоор чийртэй инээлдэв. /Харин тийн, та нар багш хүмүүс байж ингэж ч биеэ авч явах гэж. бодов.түмний нэг 😁/

Ингээд дуугүй болсонгүй, хөөрхий охиныг чичилж "Би мэдээгүй шүү дээ, эгч ээ" гээд уйлтал бөмбөгнүүлэв. Гэнэтхэн өмөөрмөөр санагдаад "Наад охин чинь хөөрхий сонсоогүй шүү дээ. Чихэвчтэй явж байсан. Та тэгээд одоо суу л даа" гэтэл өнөөх таван багш намайг пойлдох шахав. Яахаас ч буцахгүй багш нараас багахан айгаад дуугүй болтол хараалаа над руу чиглүүлээд буун буутлаа урсгав. Ардын багш нартай юу ч ярих билээ. Ай сайхан багш нар минь, мөргөж амьдармуй 🙏🏻

Гэтэл өнөөх хөөрхий охин уншигч маань байж. Зурвас илгээгээд нийтлээд өгөөрэй гэжээ. Зөв хүнээ л өмөөрч 😁.



48 номерийн “Зүүнсалаа-МУБИС” чиглэлийн автобусанд зорчсон тэмдэглэл

Дор хаяж 10 буудал автобусанд явж байж гэрийн бараа хардаг оюутнуудын хувьд ялангуяа дүн гарах ачаалалтай завгүй өдрүүдэд бүгд л хамгийн арын суудалд суугаад хэдхэн минут ч болов унтаад авахаа л боддог.

МУБИС эцсийн буудал болохоор хамгийн араасаа хоёр дахь суудалд суугаад чихэвчээ зүүж аваад унтаад өглөө. Угаасаа харих гэж цаг хагас явах болохоор лаптоп, зузаан зузаан ном өдөржин үүрч явсан нуруугаа бас амраачих санаатай. Гэнэт толгой руу нэг хүн цохиод сэрсэн. 50 60 орчим настай нэг ах өөдөөс харчихсан, би гайхаастай. Урд талын суудал дээр сууж явсан 2 эгч үглээстэй хашхираастай. “Одооны хүүхдүүд настай хүнийг хүндлэхгүй, нүдээ тас аничхаад харсан ч хараагүй ч босож суудал тавьж өгнө гэж байхгүй, бид бол залуудаа настай хүн ороод л ирвэл айгаад л босдог байлаа, энэ ерөөсөө гэр бүлийн хүмүүжил, эцэг эх нь гэж хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй” гэх мэтчилэн нөгөө л үгнүүд...

Тэдгээр үгийг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд бушуухан босож өгсөн ч миний толгой руу цохиж босгосон ах хүү өөрөө суусан ч үгүй. Нөгөө эгч нарын яриаг сонсохгүй гэсэндээ чихэвчээ хамгийн чанга дээр нь тавиад ч инээд нь давж сонсогдсоор л байсан. Залуу үеэ муулж шоолж хоорондоо нийлж, нэгнээ хөөргөөд таван буудлын турш автобус даяар орилж өгөх нь тэр.

Тэр хооронд ганц хоёр гомдлын нулимс унагаад ч амжлаа. Суудалгүй болсондоо биш, ядарсандаа биш, элдэв муухай үг сонссондоо биш, танихгүй хүнд толгойдоо цохиулсандаа ч биш. Зүгээр л яагаад ийм зүйл надад тохиолдсон тухай, бусад хүмүүст ч тохиолдсоор байгаа тухай бодож уйлав.

Хүндлэгдэх дуртай тэр үеийнхэн маань арай өөр байсан бол, арай арчаатай байж өөр нийгмийг өөрсдөө бүтээсэн бол гэж. Нийгэм нь, хандлага нь, тэдний харах өнцөг нь, боловсрол өндөр түвшинд биш юм аа гэхэд адгийн доор байдаггүй байсан бол, ядахдаа нийтийн тээврээр зорчихдоо орилж хашхирч, чанга чанга инээхгүй байх наад захын соёлтой байсан бол автобусны суудлын, хөгшин залуугийн хэрүүл асуудал биш байлаа.

Би олон сайхан дээд үеийнхнээ шүүмжлэх гэсэнгүй. Харин тэдний дунд илт ялгарч хар масс болдог “нөгөө нэг” хүмүүсийн тухай л бодлоо илэрхийлэх гэсэн төдий. Би харсан сонссон бол суудал тавиад л өгөх байсан, угаасаа ч тэгдэг. Заавал толгой түрүү рүү минь гар хүрэх шаардлага байсан юм болов уу, би бас гайхаад л байна.

2021.12.20

Цээжин дээрээ гэж байна шүү 😁
04/12/2021

Цээжин дээрээ гэж байна шүү 😁

Зарим нь сууя гэж уурлаад, зарим нь суухгүй гэж уурлаад...😁Арваннэгдүгээр сарын 26-нд, Бүх нийтийн амралтын өдрөөр өдөрж...
30/11/2021

Зарим нь сууя гэж уурлаад, зарим нь суухгүй гэж уурлаад...😁

Арваннэгдүгээр сарын 26-нд, Бүх нийтийн амралтын өдрөөр өдөржин гадуур хүргэлт хийгээд даараад, ядраад, өлсөөд орой 20:00 цагийн үед 21-р хороолол, Дэнжийн мянгын автобусанд суулаа. 3-4 дүгээр хороолол хавьд явж байхад нэг суудал сулраад суугаад л цонх налаад зүйрмэглэчихэж.

Гэнэт хажууд маш чангаар нэг эгч "За яршиг, бөгсөө даахгүй охидуудыг босгож яах юм" гэж уг нь нөхөртөө хандаж, үнэн хэрэгтээ автобусанд байгаа бүх хүнд сонсогдохоор орилж хэлэв.

Би цочиж сэрээд суудал тавьж өгөхөөр босох гэтэл "Яршиг, яршиг. Би лав суухгүй шүү" гэх юм.

Нээх сүртэй юм болоогүй ч таагүй л сэтгэгдэл төрсөн. Залуу хүн автобусанд сандал дээр суугаад унтаж байгаад хажууд настай хүн ирснийг мэдээгүй бол тэгээд л нүгэл юмуу дөө.

Нэхий бор гуталт аа, чамайг бүр чин сэтгэлээсэа хайж байгаа гэсэн шүү 😀
29/11/2021

Нэхий бор гуталт аа, чамайг бүр чин сэтгэлээсэа хайж байгаа гэсэн шүү 😀

Жан жан жан жан \дуулахгүй зүгээр уншаач/ 😜❤️
29/11/2021

Жан жан жан жан \дуулахгүй зүгээр уншаач/ 😜❤️

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Автобус Тэмдэглэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Автобус Тэмдэглэл:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share