13/10/2023
Үнэхээр хэд хоног Жаран цагаан хонь номыг улайран уншлаа. Тавцэцэг Гүнчин эгч дүүсийг айлд өргүүлж, өргөж авсан айлууд бяцхан охидыг зодож зарж, үхэр тугалтай гадаа унтуулж байгааг уншиж байхад туйлын хүнд байсан😢
Энэ номон дээр бидний цаг хугацаатай нь хольж сольдог бидний мэдэхгүй олон бодит түүх бичигдсэн байна шүү! Үнэхээр дэхийд өрсөлдхүйц сайн бичсэн зохиол юм!
Зохиолчтой хамт авхуулсан хөгшин эмээ бол Тавцэцэг охин гэнэ….Энэ зохиолыг уншиж дууссаны дараа их олон юм бодогдож байна шүү! Ямар ч мундаг зохиолч байдгийм бээ гэж гайхан бодож байна шүү Идэрээгийн ээжийг 😯 Oyungerel Tsedevdamba
Манай залуучууд ялангуяа энэ номыг унших л хэрэгтэй юм байна! #жаранцагаанхонь
3-р дэвтэрийг нь бичиж байгаа гэнэ, цаашаа юу болох бол гэхээс 😳
Жаран цагаан хонь-оо Mplus-аас аудиогоор сонссоор л байна. Яг одоо Тавцэцэг, Гүнчин хоёрын оргож гэртээ ирдэг хэсэг... Зүрх зүсмээр түүх шүү. Тавцэцэг бол энэ зурган дээр байгаа Наранцэцэг эгч минь юм. Наранцэцэг эгчээс яриа авах гэж 2006 оны 2-р сард Буурлын голд ганц гэрээр өвөлжиж байхад нь очиж билээ. Тэр өглөө эгчтэй хамт харзны усанд явсан маань энэ. Би 40-тэй, эгч 64-тэй байсан. Надаас яг 24 насаар эгч, адилхан морь жилтэй гэж ярилцаж байж билээ.
Mplus