ENews

ENews Барилга угсарлтын компани

20/10/2022
20/10/2022

ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 195 ХҮН АМИА АЛДСАНЫ 157 НЬ ОРОН НУТАГТ АМЬ ЭРСЭДЖЭЭ

2022 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 10129 зам тээврийн осол бүртгэгдэж, өмнөх оноос 15.8 хувиар өсчээ.
Нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэн нь өмнөх онтой харьцуулахад амиа алдсан хүний тоо 69 нэгжээр буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгжээр буюу 43.0 хувиар тус тус өссөн байна.

Үүнээс хүүхэд өртсөн 123 зам тээврийн ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлт байна.

Монголд зам тээврийн осол нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

20/10/2022

АВЛИГЫГ МЭДЭЭЛЭХ ТУСГАЙ ДУГААРТ ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ 215 ДУУДЛАГА ИРЖЭЭ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 61 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70.5 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 215 дуудлага хүлээн авчээ.

20/10/2022

ХЭМНЭЛТИЙН ХҮРЭЭНД ТАТСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ШААРДЛАГАТАЙ БАЙГУУЛЛАГУУДАД ШИЛЖҮҮЛЭВ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэл ашиглах хязгаарлалтад орсон байгууллагуудын тээврийн хэрэгслийг ажлын хэсэг байгуулан татан төвлөрүүлээд байсан.

Төсвийн зарлагыг бууруулах, хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс аймгийн ИТХ-ын тогтоолоор татан төвлөрүүлсэн автомашинуудыг тээврийн хэрэгсэл ашиглах хязгаарлалтад ороогүй байгууллагуудад шилжүүлэхээр шийдлвэрлэсэн билээ.

Нийт долоон байгууллагаас татан төвлөрүүлсэн 12 тээврийн хэрэгслийг аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Баяндун сумын ЗДТГ, Чулуунхороот сумын ЗДТГ, Сэргэлэн сумын Эрүүл мэндийн төв, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ, “Чойбалсан Хөгжил” ОНӨААТҮГ-т шилжүүллээ.

20/10/2022

ӨВС, ТЭЖЭЭЛИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦИЙГ
85 ХУВЬ БЭЛТГЭЭД БАЙНА

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлж байгаа.

Аймгийн аюулгүйн нөөцөд 150тн өвс бэлтгэхээс 167,4 тн өвс буюу 111,6%, 40тн тэжээл бэлтгэхээс 73,5тн тэжээл бэлтгэж 183,7%, аймгийн аюулгүй нөөц нийт 147,6%.

Сумын аюулгүйн нөөцөд 1120тн байгалийн хадлан бэлтгэхээс 1230тн өвс буюу 110%, 420тн тэжээл бэлтгэхээс 227.4тн тэжээл буюу 54.1%, сумын аюулгүйн нөөц нийт 82% бэлтгээд байна.

Малчид 107,321тн өвс бэлтгэхээс 82110тн бэлтгэж 76.5%, 470тн тэжээл бэлтгэхээс 269.7тн бэлтгэж 57 хувь, малчдын бэлтгэх өвс тэжээл нийт 67% гүйцтгэлтэй байна.

20/10/2022

УРГАЦ ХУРААЛТ 49 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

#Дорнод аймгийн хэмжээнд газар тариалангийн ургац хураалт өчигдрийн байдлаар:
Улаан буудай 20860 га-аас 22837 тн ,
Төмс 14 га-аас 1189.2тн,
Хүнсний ногоо 115га-аас 800.2тн,
Бусад үр тариа 950га-аас 1184тн,
Тосны ургамал 4140га-аас 1765тн,
Малын тэжээл 110га-аас 500тн ургац тус тус хураан авч ургац хураалт 70.2% тай байна.

Хураан авсан ургацаас Халхгол, Баянтүмэн, Цагаан-Овоо сумдын үр тарианы 8 аж ахуй нэгжийн нийт 8946тн товарын улаан буудайг Дорнод гурилын үйлдвэрт, 360тн тэжээлийн улаан буудайг "Түмэн шувуут" ХХК-д тус тус нийлүүлээд байна.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ENews posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share