Мэдэх үү?

  • Home
  • Мэдэх үү?

Мэдэх үү? Мэдэхгүй зүйлийг чинь мэдүүлдэг хуудас

Дэлхийн хамгийн анхны нарны шил. 20-р зууны үеэс л бидний хэрэглээнд нэвтэрч ирсэн нарны шил нь одоогоор 4000 жилийн өмн...
14/06/2024

Дэлхийн хамгийн анхны нарны шил. 20-р зууны үеэс л бидний хэрэглээнд нэвтэрч ирсэн нарны шил нь одоогоор 4000 жилийн өмнө буюу алдарт пирамидууд баригдаж байх цаг үед хойд туйлын бүс нутагт оршин суух ард түмэн хэрэглэж байсан аж.

Самур буюу Самар гүнжСамар гүнжийн талаар та өмнө нь сонсож байсан уу? Хиад Боржигин овгийн Хубилай хааны удмын Элбэг ни...
14/06/2024

Самур буюу Самар гүнж
Самар гүнжийн талаар та өмнө нь сонсож байсан уу? Хиад Боржигин овгийн Хубилай хааны удмын Элбэг нигүүлсэгч хааны Хөвгүүндэй хатнаас Самар гүнж мэндэлсэн юм. Элбэг хаан Хуухай даюуг андууран хороосноо хүүгээс нь уучлал гуйх журмаар өөрийн охин Самурыг 1399 онд Батулад өгсөн юм. Батула чинсан, Самур гүнж хоёрын дундаас Бахайг буюу Тогоон тайшийг төрүүлсэн. Монголын Адай хаан, Ойрадын Батула чинсаныг хороож Самар хатныг өөрийн гэргий болгосон аж.

12 жилийн турш хүүгийнхээ сүүлчийн хүслийг биелүүлэхийн тулд 2 сая мод тарьсан эмэгтэй. Гайхалтай биш гэж үү?
14/06/2024

12 жилийн турш хүүгийнхээ сүүлчийн хүслийг биелүүлэхийн тулд 2 сая мод тарьсан эмэгтэй. Гайхалтай биш гэж үү?

Энэ зурган дээр Хятадын партизан Ченг Бенхуа харагдаж байна. Тэрээр 1938 онд Япончуудад баригдан цаазлагдахынхаа өмнөхөн...
14/06/2024

Энэ зурган дээр Хятадын партизан Ченг Бенхуа харагдаж байна. Тэрээр 1938 онд Япончуудад баригдан цаазлагдахынхаа өмнөхөн инээмсэглэн авхуулж буй агшин. Тэр дөнгөж 24 настай байжээ.

Энэхүү зурган дээр арслан сургагч амьтан сургагч Нью-Йорк хотын циркийн нэр хүндтэй жүжигчин Жек Бонавита өөрийн сургаса...
12/06/2024

Энэхүү зурган дээр арслан сургагч амьтан сургагч Нью-Йорк хотын циркийн нэр хүндтэй жүжигчин Жек Бонавита өөрийн сургасан арслангуудын хамт харагдаж байна. Бонавита эцэст нь 1917 онд арслан биш цагаан баавгайн гарт амь насаа алдсан аж.
Эх сурвалж: https://historyphotographed.quora.com/

Английн Чеддар хотын нэгэн агуйгаас 9 мянган жилийн настай нэгэн арга яс олдсон. Түүнийг архилогчид болон багийнхан “Чед...
11/06/2024

Английн Чеддар хотын нэгэн агуйгаас 9 мянган жилийн настай нэгэн арга яс олдсон. Түүнийг архилогчид болон багийнхан “Чеддар хүн” хочтой араг яс хэмээн хэрлэсэн аж. Харин хачирхалтай нь "Чеддар хүн" хочит арга ясыг судалж ДНХ-г шинжлэн үзвэл Чеддар агуйгаас ойролцоо амьдардаг нэгэн хүнтэй ДНК таарч байсан аж. Доорх зурагт Чеддар ясны ДНК-тай таарч байсан хүний зургийг хамт оруулав.
Эх сурвалж: https://www.reddit.com/

1 минутын дотор унтах сонгодог арга Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Гэтэл жилд дунджаар 64 сая хүн ной...
10/06/2024

1 минутын дотор унтах сонгодог арга
Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Гэтэл жилд дунджаар 64 сая хүн нойргүйдлээр шаналж байдаг гэсэн судалгаа бий. Нойргүйдэл нь хувь хүний ажил мэргэжил, амьдралын хэмнэл алдагдах, ялангуяа хэт их ачаалалтай ажиллах, сэтгэл санаа түгшүүртэй байдал зэрэгтэй шууд холбоотой. Зарим хүмүүс нойр хулжсан үед янз бүрийн эмийг эмчийн жоргүйгээр дураараа хэрэглэж нөхцөл байдлыг хүндрүүлэх нь бий. Тэгвэл 1 минутын дотор унтах энгийн аргачлалыг хүргэж байна.
“4-7-8” арга
Энэхүү аргыг Харвардын Их Сургуулийн доктор, профессор Эндрю Вайл зохиосон бөгөөд эртний Энэтхэгийн иогийн дасгалд суурилжээ. Тиймээс хүний биед ямар ч аюулгүй юм.
4 секундын турш хамраараа зөөлөн амьсгал
Амьсгалаа 7 секундын турш барь
Дараа амьсгалаа 8 секундын турш амаараа гарга
Энэ бол зүрхний цохилтыг удаашруулж, тайвшруулах амьсгалын энгийн дасгал юм. Үүнийг хэд хэдэн удаа давтаж хийгээрэй.

Эх сурвалж: https://cdn.eagle.mn/

Австралийн нэгэн компани шөнө замын харагдах байдлыг сайжруулахын тулд флюресцент замын тэмдэглэгээг хийжээ. Эх сурвалж:...
10/06/2024

Австралийн нэгэн компани шөнө замын харагдах байдлыг сайжруулахын тулд флюресцент замын тэмдэглэгээг хийжээ. Эх сурвалж: Сонирхолтой мэдээ

Өглөө хэрэглэхэд хамгийн тохиромжтой жимсний нэг бол банана юм. Учир нь өглөөний цайндаа банана идэх нь таны хоолны идэх...
09/06/2024

Өглөө хэрэглэхэд хамгийн тохиромжтой жимсний нэг бол банана юм. Учир нь өглөөний цайндаа банана идэх нь таны хоолны идэх дуршлыг бууруулж, өдөр хүртэл өлсөхгүй байх нэг арга юм. Улмаар цусны даралт бууруулж, тайвшруулж, хот өвчлөлтүүдээс сэргийлдэг гайхалтай жимс юм.

192 насалсан яст мэлхийЖонатан хэмээх яст мэлхий бол 1832 онд төрсөн бөгөөд 2024 онд 192 нас хүрсэн дэлхийн хамгийн эртн...
06/06/2024

192 насалсан яст мэлхий
Жонатан хэмээх яст мэлхий бол 1832 онд төрсөн бөгөөд 2024 онд 192 нас хүрсэн дэлхийн хамгийн эртний хуурай газрын амьтан юм. Тэрээр дэлхийн нэг, хоёрдугаар дайн, Оросын хувьсгалыг туулж, Британийн долоон хаан, АНУ-ын 39 ерөнхийлөгчийн хоорондох цаг хугацаанд амьдарч байсан.

Ром хот дахь эртний нийтийн бие засах газар. Ингээд л авдаг байж дээ...
04/06/2024

Ром хот дахь эртний нийтийн бие засах газар. Ингээд л авдаг байж дээ...

1922 онд хэсэг эрдэмтэд Америкийн нэгдсэн улсын Торонто хотын нэгдсэн эмнэлэгт очсон бөгөөд тэнд чихрийн шижин өвчтэй хү...
02/06/2024

1922 онд хэсэг эрдэмтэд Америкийн нэгдсэн улсын Торонто хотын нэгдсэн эмнэлэгт очсон бөгөөд тэнд чихрийн шижин өвчтэй хүүхдүүд нэг удаад 50 ба түүнээс дээш тасагт хэвтэн эмчлүүлж байв. Тэдний ихэнх нь команд орж, чихрийн шижин өвчний кето-ацидозын улмаас нас барцгааж байв. Бусад нь мөн адил маш хатуу хоолны дэглэм барьж эмчлүүлж байсан бөгөөд өлсгөлөнд нэрвэгдэх болжээ.Тэдгээр хүүхдүүд үндсэндээ үхлээ хүлээн орондоо хэвтэж байсан гэхэд болно. Харин тэдгээр эрдэмтэд хурдан шуурхай арга хэмжээ авч хүүхдүүдэд инсулины шинэ цэвэршүүлсэн хандыг тарьж эхлэв. Хамгийн сүүлд ухаан алдсан хүүхдэд тарилга хийж эхлэх явцад бие нь сайжирч сэргэсэн байна. Дараа нь бүх хүүхдүүд нэг нэгээрээ чихрийн шижингийн комаас гарч эхлэв. Уй гашууд автсан хүүхдүүд гэнэт баяр баясгалан, итгэл найдвар тээж эхэлсэн гэдэг. 1920-иод оны эхээр Фредерик Бантинг, Чарльз Бест нар Торонтогийн их сургуульд Жон Маклеодын удирдлага дор инсулин бэлдмэлийг нээсэн аж. Жеймс Коллипийн тусламжтайгаар инсулиныг цэвэршүүлж, чихрийн шижин өвчнийг амжилттай эмчлэх боломжтой болгосон. Бантинг, Маклеод нар 1923 онд нээсэн бүтээлээрээ Нобелийн шагнал авсан байна. Мөн тус онд Бантинг, Коллип, Биест нар инсулины патентыг Торонтогийн их сургуульд 1 доллароор худалдахаар шийджээ. Бантинг хэлэхдээ инсулин бол минийх биш бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй тэднийх хэмээн хэлсэн гэдэг.

05.31 буюу өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр юм. Өөрийгөө болон хайртай дотно хүмүүсээ бодож утаат тамхинаас гарцгаая. Цааш ...
31/05/2024

05.31 буюу өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр юм. Өөрийгөө болон хайртай дотно хүмүүсээ бодож утаат тамхинаас гарцгаая. Цааш нь дамжуулж бусдыгаа уриалаарай. Танд эрүүл энхийг хүсье 💌

Филиппин улс нь газар нутгийн хэмжээгээр 300,000км2 газар нутагтай 118 сая гаруй хүн амтай. Манай улсаас 5 дахин бага га...
31/05/2024

Филиппин улс нь газар нутгийн хэмжээгээр 300,000км2 газар нутагтай 118 сая гаруй хүн амтай. Манай улсаас 5 дахин бага газар нутагтайгаас гадна манай улсын хүн амаас 34 дахин их хүн амтай аж. Гэтэл бид энэ өргөн уудам газар нутагтай сайхан Монголд орондоо төрсөндөө хааяа бахархахгүй байхын араггүй.

Фред Ромпелберг дугуйгаа машинтай холбож, цагт 268.83 км хурдалж байжээ.
28/05/2024

Фред Ромпелберг дугуйгаа машинтай холбож, цагт 268.83 км хурдалж байжээ.

Халимаг үндэстэн бол манай хойд хөрш болох ОХУ-д улсад оршин суудаг Монгол угсаатан юм.
28/05/2024

Халимаг үндэстэн бол манай хойд хөрш болох ОХУ-д улсад оршин суудаг Монгол угсаатан юм.

Бидний сайн мэдэх холливудын од Жеки Чаны хүү нь "Rob B Hood" киноны гол дүрийн бяцхан жаалын дүрд тоглосон Жейси байсан...
28/05/2024

Бидний сайн мэдэх холливудын од Жеки Чаны хүү нь "Rob B Hood" киноны гол дүрийн бяцхан жаалын дүрд тоглосон Жейси байсан гэдгийг та мэдэх үү?

Мод яагаад хэрэгтэй бэ гэдгийн хамгийн энгийн жишээ нь.. Мэдээж модны ач тусын талаар яриад байвал дуусахгүй..
28/05/2024

Мод яагаад хэрэгтэй бэ гэдгийн хамгийн энгийн жишээ нь.. Мэдээж модны ач тусын талаар яриад байвал дуусахгүй..

26/05/2024
Бороо орсны дараа таны орилох дуу чимээ илүү сайн сонсогдох болноБид борооны үеэр болон борооны дараа орилох нь энгийн ү...
25/05/2024

Бороо орсны дараа таны орилох дуу чимээ илүү сайн сонсогдох болно
Бид борооны үеэр болон борооны дараа орилох нь энгийн үеийнхээс илүү сайн сонсогддог гэнэ. Учир нь агаарт таны дуу хоолойны чимээг залгих тоос, жижиг биетүүд цөөрдөг байна. Харин манантай үед таны дуу хоолой сонсогдох нь багасдаг нь сонирхолтой.

Английн нийслэл Лондон хот дахь Королевын Их сургуулийн эрдэмтэд 900 хос дээр судалгаа хийсэн байна. Тэд тухайн хүмүүсий...
25/05/2024

Английн нийслэл Лондон хот дахь Королевын Их сургуулийн эрдэмтэд 900 хос дээр судалгаа хийсэн байна. Тэд тухайн хүмүүсийн арьс, биеийг судалсан бөгөөд 100-400 ширхэг мэнгэтэй хүмүүсийн бие огт мэнгэгүй хүмүүсээс илүү эрүүл байжээ. Тиймээс мэнгэний ачаар теломер хэмээх хромосом урт байдаг аж. Хэдий чинээ теломер хромосом урт байна төдий чинээ тухайн хүн удаан хөгширдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Манай улсад дунджаар жилдээ 224мм хур тунадас орж үүний 90,1 орчим хувь ууршин алдагдаж зөвхөн 9,9 хувь гол мөрний урсац...
22/05/2024

Манай улсад дунджаар жилдээ 224мм хур тунадас орж үүний 90,1 орчим хувь ууршин алдагдаж зөвхөн 9,9 хувь гол мөрний урсац болдог.

Зундаа 1 ширхэг хайлаас 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, голт бор 1,6 кг, шар хуайс 0,2 кг хүртэл тоос шороог навчныхаа...
22/05/2024

Зундаа 1 ширхэг хайлаас 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, голт бор 1,6 кг, шар хуайс 0,2 кг хүртэл тоос шороог навчныхаа гадаргуу дээр буулгаж авдаг гэнэ.

Яагаад эрчүүд СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ бага илэрхийлдэг вэ?Эмэгтэйчүүдийн олонх нь сэтгэл хөдлөлөө ил гаргаж, мэдэрч буй зүйлээ и...
20/05/2024

Яагаад эрчүүд СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ бага илэрхийлдэг вэ?
Эмэгтэйчүүдийн олонх нь сэтгэл хөдлөлөө ил гаргаж, мэдэрч буй зүйлээ илэрхийлж, ярилцах дуртай байдаг. Харин эрчүүд сэтгэл хөдлөлийн хувьд харьцангуй тогтвортойн дээр нээлттэй ярих нь цөөн. Тэгвэл судлаачид яагаад эрчүүд эмэгтэйчүүдээс илүү бага сэтгэл хөдлөлтэй байдгийг судлахаар зорьжээ. Судалгаагаар эрчүүдийн 30 гаруй хувь нь амьдралынхаа аль нэг үед сэтгэл зүйн хямралд ордог бол 9 хувь нь өдөр бүр сэтгэлийн хямрал, түгшүүрийн мэдэрдэг гэх дүгнэлт гарчээ.
Нийгмийн дарамтаас шалтгаалдаг
Movember байгууллагын судалгаагаар гурван эрэгтэй тутмын нэг нь эрэгтэйлэг байх ёстой гэх дарамтыг мэдэрдэг гэв. Энэ дарамтыг 18-34 насны залуу эрчүүдийн 47 хувь нь мэдэрдэг гэсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн тус судалгааны тайланд эмэгтэйчүүд сэтгэлээр унасан үедээ ихэвчлэн гуниглаж түүнийгээ илэрхийлдэг бол эрчүүдэд уур уцаар, түрэмгийллийн шинж илэрдэг гэв. Нийгэмд эрэгтэй хүн заавал хатуу ширүүн, зоригтой, уйлдаггүй, сэтгэл хөдлөл багатай төлөв төвшин байх ёстой гэх хэвшмэл ойлголт түгээмэл бий. Эдгээр нийгмийн хүлээлт, нөхцөл байдлаас шалтгаалан эрчүүд мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй аж.
Тэд мэдрэмжээ хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй
Мэдрэх, сэтгэн бодох чадварыг илэрхийлэх зүүн, баруун тархийг холбодог Корпус Каллосум тархины эс нь эмэгтэйчүүдэд илүү том байдаг. Харин эрчүүдэд энэ эс харьцангуй жижиг өгөгдсөн нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар нь сул байдагт нөлөөлдөг аж.
Мөн эрчүүдийн сэтгэл хөдлөл ба бодит байдлыг ялгах чадвар харьцангуй өндөр. Тиймээс мэдрэмж, сэтгэл хөдлөлд тулгуурласан харилцаа, сэдвүүдээс дөлөх хандлагатай. Нийгмийн хүлээлт, физиологийн онцлог, сэтгэл зүйгээс шалтгаалан тэдний стрессээ даван туулах арга нь ч харилцан адилгүй байдаг байна.

Эх сурвалж: Brightside

Бөхөнгийн хамар монхор байдгийн учирМонгол бөхөнгийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.1. Мөстлөгийн үеэс өдийг...
20/05/2024

Бөхөнгийн хамар монхор байдгийн учир
Монгол бөхөнгийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1. Мөстлөгийн үеэс өдийг хүртэл Монголд амьдарч байгаа амьтан бол Монгол Бөхөн юм.
2. Эрийг нь хэржин, эмийг нь хэрэгчин төлийг янзага гэнэ.
3. Эр бөхөн Ооно л эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй.
4. 115 см-ын урт биетэй, зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг.
5. 5 сар орчим хээлээ тээж 6 сард 1-2 янзага гаргадаг бөгөөд эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг.
6. Монгол бөхөн 10-12 жил амьдрах чадвартай.
7. Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллодог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна.
8. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.
9. Бөхөнгийн монхор хамар нь хурдан гүйхэд хүйтэн агаар уушгит нь оруулахгүйн тулд зохилдсон байдаг.
10. Сүрэглэж бөөнөөр явдаг энэ амьтан бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж хорголоороо говь цөлийн бүсийн хөрсийг бордон ургамал нөмрөгийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Цагаан самартай холбоотой гунигтай хэрнэ дурсамжтай түүх байхаар нь чирээд ирлээ. Танд ч гэсэн цагаан самартай холбоотой...
20/05/2024

Цагаан самартай холбоотой гунигтай хэрнэ дурсамжтай түүх байхаар нь чирээд ирлээ. Танд ч гэсэн цагаан самартай холбоотой түүх байдаг бол доор бичиж сэтгэгдлээ үлдээгээрэй. Манайх цагаан сарын тавгийн идээн дээрээ авга эгчийн (аниагийн) авч ирдэг “цагаан самар”-ийг олон жилийн туршид тавьсаар ирсэн юм. Цагаан сар дөхөхөөр л хамаг дэлгүүрийн цагаан самар дуусчихдаг байсан ч аниа хаанаас ч юм олоод л ирдэг байж билээ. Олоон олон уутыг. . . Би гэдэг хүн цагаан самрыг нь “за одоо ганц, ганцхан” гэсээр тав аравхан болгочихдог хүүхэд. Гялтганасан цагаан самраар дүүргэж зассан тавгийн идээ миний хувьд хамгийн гоё нь. . . Харин энэ жилийн цагаан сарын битүүний өдөр цайгаа оочлон “юу идэх вэ байз” гээд ширээн дээрхээ бүртгэж байтал байсангүй. Тэр л байсангүй. Миний цагаан самар… Тэгтэл нулимс маань өөрийн зүрхнээс минь чангаагаад л аниагийн авч ирдэг цагаан самрыг надаас нэхнэ. Бодлоо… Тавгийн идээг минь чимдэг цагаахан самар минь аниатай цуг тэнгэр рүү явчхаж...
Via:

19/05/2024

Найдваргүй хүний сэтгэл зүйн ДОЛООН шинж
1. ТЭД ХАРИУЦЛАГАА БУСДАД ТОХДОГ
2. ЧУХАЛ АЖИЛД ХЭНЭГГҮЙ ХАНДДАГ
3. ТЭД СУЛ ДОРОЙ ХАРАГДАХ МӨН ЯЛАГДАХААС АЙХ АЙДАСТАЙ
4. ӨӨРИЙГӨӨ САЙЖРУУЛАХ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГГҮЙ
5. САНХҮҮГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ СУЛ
6. ТЭД МӨНГИЙГ ТАХИН ШҮТЭХ ХАНДЛАГАТАЙ
7. ЗЭЭЛЭЭ ХУГАЦААНДАА ТӨЛДӨГГҮЙ

Сонирхолтой Нар хамба чихэр нь 18-22 хувийн чийгшилтэй, 65 хувийн чихэрлэг хатааж нөөцөлсөн алим юм 🍏🍏🍏
18/05/2024

Сонирхолтой
Нар хамба чихэр нь 18-22 хувийн чийгшилтэй, 65 хувийн чихэрлэг хатааж нөөцөлсөн алим юм 🍏🍏🍏

Хорт хавдар илрүүлсэн муурБидний мэдэх хүрээлэн буй орчин болоод ан амьтанд бүгд л өөр өөрийн гэсэн онцгой шинж чанартай...
18/05/2024

Хорт хавдар илрүүлсэн муур
Бидний мэдэх хүрээлэн буй орчин болоод ан амьтанд бүгд л өөр өөрийн гэсэн онцгой шинж чанартай байдаг. Тэр дундаа бидэнтэй маш ойр амьдардаг нохой нь хүний үнэрлэх чадвараас 50 дахин илүү чадвартай байдаг бол муур 15 дахин илүү үнэрлэх чадвартай байдаг болох нь тогтоогджээ. Тэр тусмаа муур нь хорт хавдрын шинж тэмдгийг үнэрлэж мэдэх төрөлхийн чадвартай байдаг нь үнэхээр гайхалтай. Венди Хамприс гэх 52 настай Британи эмэгтэй өөрийн Фидж нэртэй муураа төрөөд найман 7 хоногтой байхад нь худалдаж авч байжээ. Харин түүнийг хорт хавдартай болсон тухай эмч биш, Фидж түрүүлж мэднэ гэж хэн санах билээ. Тэр нэгэн өдөр Венди зурагт үзэнгээ буйдан дээрээ сууж байхад нь Фидж түүний баруун хөхөн дээр гарч суугаад, хачин жигтэй дуу чимээ гаргаж байсан гэнэ. Хэдэн өдөр болоход энэ л янзаараа байсан бөгөөд гайхсан Венди эмнэлэгт үзүүлэхээр явжээ. Гэтэл түүнийг үзсэн эмч баруун хөхөнд нь зангилаа үүссэн болохыг хэлжээ. Энэ байдлаараа удсан бол хөхний хорт хавдар болох магадлал маш өндөр байсан бөгөөд Фидж түүний амь насыг ийнхүү аварсан байна. Хожим "Daily Mail"-эс болсон явдлын талаар түүнээс ярилцлага авахад тэрээр "Хэрвээ Фидж байгаагүй сэн бол би өдийд амьд байхгүй байсан биз" хэмээн хэлсэн байна.

via: Active off

Хятад эрчүүд яагаад хумсаа урт ургуулдаг вэ?Тийм ээ энэ бол эртний Хятадын үед язгууртнууд 3 мянган жилийн өмнө эхэлсэн ...
16/05/2024

Хятад эрчүүд яагаад хумсаа урт ургуулдаг вэ?
Тийм ээ энэ бол эртний Хятадын үед язгууртнууд 3 мянган жилийн өмнө эхэлсэн гэдэг. Аажимдаа зөвхөн язгууртнууд ажил хийхгүй байхаас гадна гараараа юу ч хийхгүй байх боломжтой тул үүнийгээ харуулах гэж ургуулдаг байсан аж. Хумсны ургалт нь жилд 4 см орчим байдаг. Хятадад эртний уламжлалтай илүү хүчтэй холбоотой байдаг тул тэдний нэг хэсэг байж, хумсаа ургуулдаг нь тийм ч сонин биш юм.

Эх сурвалж: https://nevsedoma.com

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мэдэх үү? posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share