ОмогшиЛ

  • Home
  • ОмогшиЛ

ОмогшиЛ stream

🌧️Бороо л болж төрнө⛈️Саяхан хур буулааСэхүүн энэ орчлонгийнСайнтай муутай талбар дээрСалхинд туугдах үүлнээсСалж мултар...
02/11/2023

🌧️Бороо л болж төрнө⛈️
Саяхан хур буулаа
Сэхүүн энэ орчлонгийн
Сайнтай муутай талбар дээр
Салхинд туугдах үүлнээс
Салж мултарч сэржим өргөдөг
Сая сая сумаар ниргэсэн
Сая сая жилийн настай бороо болж мөнхрөхсөн
Би хүмүүний оршихуйг сануулдаг бороо болж шаагихсан
Би хатан тунгалаг мөрнийг сэлбэж урсах аадар болж аялахсан
Би хан өндөр уулсыг тэтгэж түшдэг хур нь болж оргилохсон
Би хатмал цөлд хааяа л ирдэг бороо болж үгүйлэгдэхсэн
Би хангай говьд ховор үзэгдэх үер болж нүргэхсэн
Би хайртай хосын болзоог чимж шивэрсэн бороо болж зочлохсон
Би хажуудаа үрсээ тоглуулдаг бороо болж оршихсоон
Би хөх тэнгэрт бүрэлдэж,хөрст газарт шингэх бороо болж мэндэлнэ
Би цэцгийн толгой цавчиж цээлийн усыг ариусгах бороо л болж жаргана
Би цэнхэр дэлхийг тэр чигээр нь ундаалдаг бороо л болж төрнөө
Тиймээ Бороо л болж төрнө.
~Өнөбаяр~

Бор шувууд жиргэлдэжБороо зүсэрч шаагиадБудан татаж манарсанБулган уулсын царамдБуга хангинан урамдсанХачин сайхан хавры...
21/10/2023

Бор шувууд жиргэлдэж
Бороо зүсэрч шаагиад
Будан татаж манарсан
Булган уулсын царамд
Буга хангинан урамдсан
Хачин сайхан хаврын өдөр
Нүүрэнд нь мишээл тодорсон
Нүгэлтэй сайхан бүсгүйг хараад
Нүд ч бас тогтохгүй
Ум хумгүй сандраад
Улай бутарч эвгүйтээд
Олон хүн онгойлгоогүй
Онгон зүрхийг сөрсөн
Эгэлгүй төрсөн тэр бүсгүйг
Энгэр цээжиндээ чандлаад
Эгчмэд бүсгүйд дурлаад
Догдолж тэрнийг бодоод
Дурласан сэтгэлээ нууж
Дуусашгүй итгэлийн гүндээ
Дуугүйхэн дотроо нандигнаад
Дураараа би өөрөө л хайрласан
Даанч чи хүнийх байжээ
Хүнийх гээд хаяж чадахгүй
Минийх гээд авч болохгүй
Чигээрээ би өөрөө л хайрлаад
Чимээгүй дотроо мэгшиж л сууя
Угаасаа чи хүний хүн
Шувууд буцах намраар
Шаазгай шагширах чимээнээр
Ашгүй би зүүднээсээ сэрлээ
Аальгүй бүсгүйд дурласан
Аниргүй цагаан шөнө
Одоо ч сэтгэлээс ер гарахгүй юм
Яг зүүд байсан уу гэж
Яльгүй хардлага төрөх юм аа
Яасан хатуу хорвоо вэ
Яаж түүнтэй ядаж ганц уулзах вэ?...
~Өнөбаяр~

🌅Өглөө☀️Үүрийн гэгээ тэнгэрийн хормой яраадҮүдээр туяа нь цацарч Мандлын хааны элчиндТэнхээ мэдэн сэрлээТэнүүн уудам тал...
20/10/2023

🌅Өглөө☀️
Үүрийн гэгээ тэнгэрийн хормой яраад
Үүдээр туяа нь цацарч
Мандлын хааны элчинд
Тэнхээ мэдэн сэрлээ
Тэнүүн уудам талаараа
Газар хээлэн нүүдэллэсэн
Дээдсийн түүхтэй нутаг
Дээлтэй монголын өглөө ингэж эхэллээ
Талаа дүүргэж ургасан
Таанын цэцэгс халиурч
Хүлэг морьдын төвөргөөн салхитай цуг цуурж
Цэлгэр уужим талд өглөө болжээ
Оргихын булгийн ус нь
Орчлонгийн гашууныг наминчилж
Зэгст нуурын хөвөөгөөр
Хунгийн чуулган зэллээд
Зэрэглээтэн мяралзах уулсаар нь
Зээрийн сүрэг идээшилж
Зөөлөн шаргал талд өглөө болжээ
Алтан дарь овоо нь хүүгээ хараад баясдаг
Гангын цэнхэр нуурандаа
Эргэж заавал зочилдог
Ганган цагаан хунгууд нь
Гайхуулж жигүүрээ дэлгэдэг
Цайдам талбиу талд өглөө болжээ
Шилийн богдын хийморьтой
Дарьгангын хошуугаар нутагтай
Дагшингийн булгийн рашаантай
Торой бандийн домогтой
Тоос дэгдээдэг сүрэгтэй
Сүх жанжиний тамгатай
Сүүгээрээ ерөөдөг түмэнтэй
Адуугаараа аархсан миний нутгийн
Алдарыг нь дурьдвал Сүхбаатар юм
Үүл бүрхэж бялхдаг
Уул ханхайж заагладаг
Манан хөшиглөн суунагладаг
Тал тэнүүн нутагт өглөө иймл жавхаатай угтдаг
Хэлсэн хэлээгүй маргааш
Яг л цагтаа ирэх байх...
"Н.Өнөбаяр"

*Ухаарч бичсэн өчил*  Үнэн худал хоёр алга дарам зайтайҮнэнч сэтгэл үгүйрэхэд алгаа хөмрөхшиг амарханҮй зайгүй үерхсэн х...
22/09/2023

*Ухаарч бичсэн өчил*

Үнэн худал хоёр алга дарам зайтай
Үнэнч сэтгэл үгүйрэхэд алгаа хөмрөхшиг амархан
Үй зайгүй үерхсэн хань чинь ч
Үйлийн үртэй орхиод явчихна
Үүрд гэж үг гэдгийг
Үл мөнхрөх заяа чинь
Үхэхэд чинь л чамд хэлнэ
Үнэтэй машин цэнэгүй хүүхний хойноос
Үхэн хатан явахад чинь
Үс нь сортсон ижий чинь
Үнэрлэх үрээ үгүйлж л суугаа
Хүмүүн өөрийгөө төрүүлдэггүй
Хүчтэн өөрийгөө дийлдэггүй
Хатуу ч гэсэн хэлсэн үг минь
Хожим чамд хань болж мэднэ.
Уртын замд нар хэвээр ээдэггүй
Уулын мухарт сүүдэр дандаа нөмөрдөггүй юм байна амьдрал минь...
~Өнөбаяр~

"Олзтой гарз"Хорвоо гэдэг хачин юмХоног тутамд хувирах юм.Өвөртөө унтдаг байсан анд ньӨрөөлийг биш харинӨөрийг нь хэмлэв...
21/09/2023

"Олзтой гарз"
Хорвоо гэдэг хачин юм
Хоног тутамд хувирах юм.
Өвөртөө унтдаг байсан анд нь
Өрөөлийг биш харин
Өөрийг нь хэмлэв
Өөр юу гэхнэв гээд
Өрц өмрөх шиг сонсов,,.
Найргийн толгой холбоход амархан байлаа
Найзын толгой цохиход хэцүү байлаа
(Наран жаргаж саран мандав)
Нэгэнт болсон явдал
Нэрмээс нэмж битгий
Нэхэл болоорой,баяртай...😉👌🏼
~Өнөбаяр~

No idea🤟🏿
04/09/2022

No idea🤟🏿

14/04/2022

Talbaideer jagschiishvv😂😂

13/10/2021

Зуныг дурсая, Хөлс нь үнэртэхэд хийморь сэргэдэг юм~♥

08/10/2021

haayaa muudaltsnaa bas😂

05/10/2021

100jiliin naadam saihan bolj ondorloloo😂

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ОмогшиЛ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share