UglyHot Mongolian Podcast

  • Home
  • UglyHot Mongolian Podcast

UglyHot Mongolian Podcast Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from UglyHot Mongolian Podcast, Podcast, .
(3)

Шүрээ нь уг нь 9 хүсэл амьдралд нөлөөлж байгаа талаар ярихаар подкастаа эхлүүлсэн юм. Наагий харин намайг 5 долоо хоноги...
25/04/2024

Шүрээ нь уг нь 9 хүсэл амьдралд нөлөөлж байгаа талаар ярихаар подкастаа эхлүүлсэн юм. Наагий харин намайг 5 долоо хоногийн хөтөлбөрөө зарласанг минь дэмжээд баахан көүчинг асуултууд асуусан.

Зүгээр л хийсэн, бодсон бүхнийг минь ямар ч шүүмжгүйгээр дэмжээд өгөх хүнтэй хамт амьдрал туулна гэдэг би азтай хүн ээ гэж өдөрт 1 удаа бол боддог оо.

Карьер хөөж амьдрах нь АМЖИЛТ гэж ойлгодог үе бид 2-т байсаан. Гэтэл АМЖИЛТТАЙ хүн гэдэг бол түүнээс хамаагүй илүү, хамаагүй гүн, хамаагүй аз жаргалтай байдг...

Хааяа өөрөө ч мэдэлгүй хэн нэгэнтэй өөрийгөө, амьдралаа харьцуулчихсан байдаг уу? Хэр хортой зүйл болохыг, хэрхэн ангижр...
28/02/2024

Хааяа өөрөө ч мэдэлгүй хэн нэгэнтэй өөрийгөө, амьдралаа харьцуулчихсан байдаг уу?

Хэр хортой зүйл болохыг, хэрхэн ангижрахыг эндээс сонсоорой.

Атаархлыг хормын дотор зогсоох 4 алхам

Хүн байхын нэгэн гайхамшиг нь бодлоороо өнгөрсөн болон ирээдүйд зочилж чаддаг. Гэтэл заримдаа бид ЗОЧЛОХ биш АМЬДРАХ гээ...
26/11/2023

Хүн байхын нэгэн гайхамшиг нь бодлоороо өнгөрсөн болон ирээдүйд зочилж чаддаг. Гэтэл заримдаа бид ЗОЧЛОХ биш АМЬДРАХ гээд байдаг.

Энэ удаагийн дугаарт гайхалтай мундаг бүсгүй, PWC-д бүтэн цагаар ажилладаг, “mindfulness coach”, “career mentor”, иог бясалгалын багш, 2 сайхан үрийн ээж Tuya GB оролцлоо.

“Mindful” буюу одоо цагтаа байх нь, аливааг сэтгэл хөдлөлөөр биш ухамсараар, эрүүлээр тунгаан үйлдэл хийхэд тусалдаг. Харамсал үгүй амьдрах чадвар юм.

Харин ээж, аав та одоо цагтаа буюу “mindful” байснаар таны хүүхдэд ямар үр нөлөөтэй вэ?

Дотроо хүсээгүй ч НЭГ Л МЭДЭХЭД хүүхдэдээ уурлачихдаг уу? Нэг л мэдэхэд та бодсоноосоо өөрөөр хүүхдэдээ хандчихсан байдаг уу? Таны амьдралд хэр их “нэг мэдсэн чинь” байна вэ?

Ээж та одоо цагтаа амьдарч байна уу? Mindful Momma, Tuya.GTuya Mentor Youtube - https://youtube.com/?si=9nJCVFHaS3DnY6wjTuya Mentor FB -...

“Gaslighting” гэж сонсож байсан уу? Хэр аюултай вэ? Та өөрөө ч мэдэлгүй хэн нэгнийг ялангуяа ҮР ХҮҮХДЭЭ, хайртай хүмүүсэ...
21/11/2023

“Gaslighting” гэж сонсож байсан уу?

Хэр аюултай вэ?

Та өөрөө ч мэдэлгүй хэн нэгнийг ялангуяа ҮР ХҮҮХДЭЭ, хайртай хүмүүсээ сэтгэлзүйн дарамтанд оруулж улмаар өөртөө итгэлгүй, сул дорой нэгэн болгож байгаа юм биш биз дээ?

Энэ талаар базаад товч сонсохыг хүсвэл ⬇️⬇️⬇️

"Gaslighting" гүтгэн үнэмшүүлэх нь сэтгэлзүйн дарамтТа өөрөө ч мэдэхгүй хэн нэгнийг дарамтанд оруулсан юм биш биз?

Uglyhot подкаст 3 гишүүнтэй болов. Ойрдоо юу болов, аав ээж болсон өөрчлөлт гэх мэтийг ярилцлаа. Энэ дугаарт хүнд хэрэгт...
31/10/2023

Uglyhot подкаст 3 гишүүнтэй болов.

Ойрдоо юу болов, аав ээж болсон өөрчлөлт гэх мэтийг ярилцлаа.

Энэ дугаарт хүнд хэрэгтэй зүйл бараг яриагүй дээ.

Уулзаагүй удсан найзаасаа сонин сонсохыг хүсвэл энэ дугаарыг сонсоорой.

Энэ удаагийн дугаараар шинээр сурч мэдэх зүйл ярьсангүй ээ. Сүүлийн хэдэн сарын туршид юу юу тохиолдов, шинэ амьдралын хэмнэлээ дүгнэж ярьлаа. Дараа дараагий...

Орсон бороо зогсч, ирсэн зочид буцдаг. Ажаад байхнээ Австралид 5-аас дээш жил болсон хүмүүс дунд Монголдоо бүр буцах яри...
31/10/2023

Орсон бороо зогсч, ирсэн зочид буцдаг.

Ажаад байхнээ Австралид 5-аас дээш жил болсон хүмүүс дунд Монголдоо бүр буцах яриа, бодрол ихэсч байна.

Үр хүүхдээ бодоод Австралид ирэх хүмүүс байхад үр хүүхдээ бодоод Монгол нутгаа зорих хүмүүс ч байна.

Бид хүний нутагт ирээд соёлын ялгаанд дасах гэж хугацаа шаарддаг шиг буцахад мөн дасах хугацаа, бэлтгэл хэрэгтэй гэнэ. Ялангуяа хүүхдүүдэд.

Австралид 14 жил амьдраад 3 сайхан үртэй болоод Монголдоо буцсан гэр бүлийн туршлага, бэлтгэл, сэтгэлзүйн талаар ярилцлаа.
Tugsu Sain эгчдээ маш их баярлалаа. Танай гэр бүлийн 9 цагаан хүсэл нь биелэх болтугай!

https://youtu.be/s_c-NbAczQ8?si=z9chH4peZYrreUvJ

📣📣Шинэ дугаар Өөрийгөө муухай ааштай гэж боддог, ааштай гэж дуудуулдаг хүн бүр сонсоорой. Ер нь л өөртөө ямар нэг тэмдэг...
04/07/2022

📣📣Шинэ дугаар

Өөрийгөө муухай ааштай гэж боддог, ааштай гэж дуудуулдаг хүн бүр сонсоорой.

Ер нь л өөртөө ямар нэг тэмдэг нэрээр “шошго” наадаг бол таниас хэдэн асуулт асууя аа!

Дугаарыг түрдээ YOUTUBE-ээс сонсож байгаарай.

https://youtu.be/aRjwhscDXaw

Бид энэ жилдээ 2 дахь удаагаа soundcloud дээр гацалт үүссэнээс оруулах боломжгүй боллоо. Удахгүй засагдана гэж найдаж байна 💪

ГАНЦААРДАХ мэдрэмж танд хэзээ ч ирж болно. Ганцаараа байхад,Олны дунд инээлдэн суухад, Гэр бүлтэйгээ байхад, Найзуудтайг...
30/05/2022

ГАНЦААРДАХ мэдрэмж танд хэзээ ч ирж болно.

Ганцаараа байхад,

Олны дунд инээлдэн суухад,

Гэр бүлтэйгээ байхад,

Найзуудтайгаа зугаалж явахад,

Хайртай хүнтэйгээ болзоод суухад хүртэл.

Энэ бол зөвхөн мэдрэмж. Үүнээс хойш таны юу хийхээс хамааран энэ мэдрэмж алга болох эсвэл бүр ганцаардал болон тантай хамт үлдэх эсэх нь шийдвэрлэгдэнэ.

Ганцаардал гэх том хүрээтэй сэдвийн талаар Арга, Билэг 2 талыг төлөөлсөн доорх 2 өөр номны мэдээлэлд тулгуурлан ярилцлаа.

1. Vivek Murthy - Together 2020 (Шинжлэх ухаан, Анагаах ухаан, Социологийн судалгаа, Сэтгэлзүйн аргууд дээр тулгуурлан бичигдсэн арга талын ном)
2. Teal Swan - The Anatomy of Loneliness 2018 (Сүнслэг байдал, Ертөнцийн хууль, Сүнсний мөн чанар, Бага насны траума, Энерги зэрэг нүдэнд харагдаж гарт баригдахаагүй билэг талаас нь бичигдсэн ном)

Эдгээр номд тулгуурлан бид 2 нь өөрсдийн туршлага, мэдрэмж, бодлоо хуваалцсан дугаар болсон байгаа.

Санал, сэтгэгдлээ харамгүй хуваалцаарай.

Just want to say “YOU ARE NOT ALONE”

Та ганцаараа биш шүү! Таны мэдэрч байгаа бүхнийг бид ч бса мэдэрдэг.

🔶SoundCloud: https://soundcloud.app.goo.gl/RK33bBBHKYke3kjm6
🟣 Apple Podcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495?i=1000564404483
🛑 YouTube: https://youtu.be/Bz3NyVav0Q8
🔷 mPlus: https://www.mplus.mn/podcast/uglyhot-mongolian-podcast/55-bi-gancaardaad-baix-sig-baina

Хааяа хэт их мэдээлэл, хэт их хийх зүйлс, хэт олон хүний зөвлөгөөн дунд бодол хэтэрхий шуугиантай санагддаг уу?Нэг зорил...
16/05/2022

Хааяа хэт их мэдээлэл, хэт их хийх зүйлс, хэт олон хүний зөвлөгөөн дунд бодол хэтэрхий шуугиантай санагддаг уу?

Нэг зорилгынхоо араас зүтгэж явтал өөр бусад зүйлс хяналтаас гараад байгаа юм шиг. Олон зүйлс амжуулж байгаа ч ямар нэг зүйлийг орхигдуулсан байх вий гэх “perfectionist” бодол хааяа ч гэсэн төрдөг үү?

Надад лав хааяагаас ч их тохиолддог. БАЙСАН. Саяхныг хүртэл.

Азаар 9-н цагаан хүслийн талаар мэдэгдэхүүнтэй болов. Оройтож мэдсэн гэж санагдаж магадгүй ээ, гэхдээ л үүнийг мэддэг болж, амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэндээ л их баярладаг юм.

Нээх сайхан санаа амраад л, хаашаа явж байгаагаа, юуг яагаад хийж байгаагаа, тэр нь яг юунд очиж нөлөөлж байгаагаа мэдэх боломжийг бид 2-т олгосон 9 цагаан хүсэл.

Монгол ӨвҮг ДээдЭс минь тэртээ хэдэн зуун жилийн өмнөөс л гаргалгааг нь гаргачихаад ахуйдаа шингээж амьдарч байжээ.

Энэ талаар дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл доорх линкээр ороорой.

9 хүслээ энэ дарааллаар бичдэг хүмүүс байвал бас туршлагаасаа хуваалцаж хайрлаарай.

🔶SoundCloud: https://soundcloud.app.goo.gl/zJgyUYKEm1D49wpM7
🟣 Apple Podcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495?i=1000561435001
🛑 YouTube: https://youtube.com/channel/UCBku_XTiSa2Ow26LuJyottQ
🔷 mPlus: https://www.mplus.mn/podcast/uglyhot-mongolian-podcast/54-xamtdaa-9-xusel-bicix-uu

Нэг сонин риалити шоу үзсэн үү? “The Ultimatum” гээд нэртэй Нетфликс дээр байгаа даа. Хосууд хамтдаа оролцоод өөр, бусад...
09/05/2022

Нэг сонин риалити шоу үзсэн үү?

“The Ultimatum” гээд нэртэй Нетфликс дээр байгаа даа.

Хосууд хамтдаа оролцоод өөр, бусад хүмүүсийн хостой болзоод, хамт амьдарч үздэг.

🥹🥹🥹

Мэдээж нэвтрүүлгийн дүрмийн дагуу өөрийн хосынхоо нүдэн дээр бусадтай болзоод, хөгжилдөөд, хамтран амьдраад бүр дурлаад байхаар олон хэрүүл, маргаан, уйлаан бас гарнаааа.

Гэхдээ энэ нэвтрүүлгээс ихээээ олон зүйл ойлгож, өөр дээрээ бас дүгнэлт хийж үзэв. Энэ талаар хамтдаа ярилцсан Wish and Wings Family-гийн Заяадаа талархлаа 🤩🥰

Заяа маань гүэ мөн ухаалаг, хөгжилтэй, бас шударга бүсгүй шүү дээ. Үзэгчид нь андахгүй мэдэх байх аа.

Zayajargal Nyamdavaa, Shur Shuree 2-ынхоо өөрсдийн хосын харилцаандаа хийсэн дүгнэлтийг энэ дугаараас сонсоорой.

🔸SoundCloud: https://soundcloud.app.goo.gl/u3TabbZn6SB4cbxcA

🔺Youtube: https://youtu.be/sN_zlrIwt8w

🟣Apple Podcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495?i=1000559951607

Та ямар нэгэн зүйл хийгээгүйнхээ төлөө харамсдаг уу? Тэгэхэд ингэчихдэг л байж, ингээд хэлчихдэг л байж гэж боддог уу? Т...
27/03/2022

Та ямар нэгэн зүйл хийгээгүйнхээ төлөө харамсдаг уу? Тэгэхэд ингэчихдэг л байж, ингээд хэлчихдэг л байж гэж боддог уу?

Тухайн мөчид яг л хөшчихсөн юм шиг эсвэл хэт санаа зовоод хүссэн үйлдлээ хийж чадаагүй үе байдаг уу?

Эсэргээрээ сэтгэл хөдлөлөөр хэлсэн, хийсэн үйлдэлдээ дараа нь харамсдаг уу? Эмоцоороо шийдэх хэрэггүй байж дээ гэж бодогддог уу?

Мэдээж хүн бүр дээрх асуултуудад “тийм” гэж хариулах байх.

Харин хэр ойрхон давтамжтай тэр бодлууд төрж байна вэ гэдгээрээ бид хэр эрх чөлөөтэй байгаагаараа өөр өөр юм.

Энэ талаар дэлгэрэнгүй сонсохыг хүсвэл доорх линкээр ороорой.

https://youtu.be/Csi_ciNHARg

Бүр дэлгэрэнгүй мэдрэхийг хүсвэл 4 сарын 9 нь болох бүтэн өдрийн Urban Yoga Retreat-д оролцоорой. Манай өнөөдрийн зочин Selenge Coaching маань Сидней хотын бүсгүйчүүддээ зориулан маш гоё хөтөлбөр бэлдсэн байнаа. Доорх линкээр мэдээллийг аваарай.

https://fb.me/e/69k31TWsV

Бүгдэд нь сэтгэлийн эрх чөлөө хүсье!

🏡 Түдэй Австралид цаг үеийн халуухан сэдэв болох ХЭРХЭН ӨӨРИЙН ГЭСЭН ОРОН СУУЦАА ХУДАЛДАН АВАХ ВЭ? гэх сэдвээр Үл Хөдлөх...
14/03/2022

🏡 Түдэй Австралид цаг үеийн халуухан сэдэв болох ХЭРХЭН ӨӨРИЙН ГЭСЭН ОРОН СУУЦАА ХУДАЛДАН АВАХ ВЭ? гэх сэдвээр Үл Хөдлөх Хөрөнгийн зууч "IPAN" компанийн Бизнес Хөгжүүлэлтийн Менежер Udu Dash-тай ярилцлаа.

🏘 Энэ сэдэв нь төрийн, хуулийн, санхүүгийн зохицуулалт ихтэй тул аль болох визний ангилалаар нь цэгцлээд, тоон жишээтэй ярилцаад явлаа.

🏢 Та нар маань сонсохдоо бичиж тэмдэглэх зүйлтэйгээ байвал их хэрэг болох байхаа. Тэгэхгүй бол их олон төрлийн тоон задаргаа яригдсан байгаа.

Эцэст нь хэлэхэд үнэхээр өөрийн байраа авахыг хүсч буй хүмүүст шар тос мэт мэдээлэл шүү.

Монголчууд бүгдээрээ Австралид нэг ч биш нэжгээд байртай болоорой гэж хүсье ээ!

https://youtu.be/h-M_iHaBlF4

Австрали улсад өөрийн үл хөдлөхөө худалдан авахыг сонирхож буй бүх хүмүүст зориулсан анхан шатны мэдээлэл. Үл Хөдлөх Хөрөнгийн зууч "IPAN" компанийн Бизнес Х...

9 минутын бясалгал (Meditation for Anxiety)Нэг гоё тайвшрахыг хүссэн үедээ энэ бясалгалыг хийгээд үзээрэй. Тайван үедээ ...
23/02/2022

9 минутын бясалгал (Meditation for Anxiety)

Нэг гоё тайвшрахыг хүссэн үедээ энэ бясалгалыг хийгээд үзээрэй. Тайван үедээ хийвэл сайхан амралт болж өгнө гэж найдаж байна.

Та нар маань сэтгэгдлээ хуваалцвал бид дахин өөр төрлийн бясалгалуудыг сайжруулаад оруулах болноо.

Хүн бүхэн сэтгэл амгалан байг ☺️

https://youtu.be/f8e9aySO_AI

Амьдралдаа ядаж нэг удаа нээх ичмээр байдалд ороод газрын гаваар орчих юмсан гэж бодож байсан уу? Би лав тэгж байсан. Хэ...
25/10/2021

Амьдралдаа ядаж нэг удаа нээх ичмээр байдалд ороод газрын гаваар орчих юмсан гэж бодож байсан уу? Би лав тэгж байсан. Хэрвээ тэгж байгаагүй бол та азтай хүн юм. Яагаад азтай гэж үү? Тэр талаар энэ дугаарт ярьсан байгаа. Хүүхэд хичнээн нялх байсан ч шоолуулах үедээ маш тухгүй болж уйлдаг, уурладаг. Энэ нь бидний энергийг үнэхээр л газар доор ортол тулгаж чаддаг болохоор л хүн, хүүхэд бүгд шоолуулах, ичгэвэрт байдалд орохдоо дургүй байдаг байх нь.

Ичгэвэрт байдлын сэтгэл хөдлөлийг дагнан судладаг сэтгэл зүйч хүртэл байдаг юм байна. Энэ том, эмзэг, бас чухал сэдвийг энэ дугаартаа маш товчоор зөвхөн нэг жижиг санааг өгөх зорилгоор ярьлаа.

Хэрэгтэй нэг л хүндээ хүрчихвэл бидний зорилго биелчихүй.

Нээрээ подкастаар яриад байгаа энергийн хэлбэлзлийн зургийг бас орууллаа.

🟠 SoundCloud: https://soundcloud.app.goo.gl/bTaQfa2vscsyjFvn8

🟣 Apple Podcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495?i=1000539570012

Одоог мэдрэх бясалгалХэн нэгэнд яг одоо хамгийн хэрэгтэй зүйл нь зүгээр л амьсгалаа авч гарган өөрийн бодолд, өөрийн бие...
11/10/2021

Одоог мэдрэх бясалгал

Хэн нэгэнд яг одоо хамгийн хэрэгтэй зүйл нь зүгээр л амьсгалаа авч гарган өөрийн бодолд, өөрийн биед анхаарлаа хандуулж, зөвхөн одоог мэдрэх 8 минутын бясалгал байх.

Хэрэгтэй хүн нь олоод сонсоосой. Сонссон хүндээ эерэг үр дүн өгөөсэй :)

SoundCloud - https://soundcloud.app.goo.gl/8xnBcK1kSMKVVM449

Apple podcast - https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495?i=1000538109595

Төлөвлөгөөны дагуу яв цав нийлдэг амьдрал байдаггүй байх. Эсвэл би тийм гутранги юм болов уу? Төлөвлөнө гэдэг нь байж бо...
05/10/2021

Төлөвлөгөөны дагуу яв цав нийлдэг амьдрал байдаггүй байх. Эсвэл би тийм гутранги юм болов уу?

Төлөвлөнө гэдэг нь байж болох арга замуудыг урьдчилан тооцож, гарч болзошгүй асуудал, эрсдэлд л өөрийгөө бэлтгэх хэрэгсэл байх.

Гэр бүлийг ер нь төлөвлөх боломжтой юу? Яг яагаад төлөвлөх хэрэгтэй гэж? Төлөвлөхгүй байснаар юу буруудна гэж? Төлөвлөнө гэж яг юу юм бэ гэх мэт асуултуудад өөрсдийнхөө түвшинд ярилцлаа.

Яг энэ арга хос бүрт таарах боломж бага тул сонссон хүмүүст нэгэн бодлыг төрүүлэх, тэндээсээ өөрийн бодлыг цэгцлэн авах, өөртөө таарсан аргыг үйлдэл болгоход нь бяцхан түлхэц болно гэж найдаж энэхүү сэдвийг сонголоо.

SoundCloud: https://soundcloud.app.goo.gl/yyhch4i9dWEfG9qw9

Apple Podcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495 =tag%3Asoundcloud%2C2010%3Atracks%2F1136149216

mPlus: https://www.mplus.mn/podcast/uglyhot-mongolian-podcast/46-ger-buliig-er-n-tolovlox-bolomztoi-yuu

Өөрийнхөө юуг ч өөрчлөлгүй, хүчлэлгүйгээр зүгээр л байгаагаараа хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөн бүр цаашлаад байгаагаараа...
23/09/2021

Өөрийнхөө юуг ч өөрчлөлгүй, хүчлэлгүйгээр зүгээр л байгаагаараа хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөн бүр цаашлаад байгаагаараа хайрлуулах шиг сайхан зүйл хаа байх билээ.

Гэвч байгаагаар нь хүлээн авах гэдгийг зөв ойлголцохгүй бол 2 иштэй хутга мэт харилцаанд аюултай ойлголт юм.

Нэг бол нэгнийгээ бүр түлхэх эрсдэлтэй, эвсэл хэзээ ч хөгжихгүй уруудах эрсдэлтэй.

Энэ талаар дэлгэрүүлж энэ удаагийн дугаартаа ярилцлаа.

🟠SoundCloud: https://soundcloud.app.goo.gl/N3m21C3zFRqLQ2Kk6

🟣Apple Podcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495?i=1000536343270

🔵mPlus: https://www.mplus.mn/podcast/uglyhot-mongolian-podcast/45-baigaagaar-min-xuleez-avc-cadaxgui-bol

MonGada гээд хуудас Австралийн талаар бүх төрлийн мэдээллийг хүргэдэг юм байна. Амьдралын хэв маяг, соёл, хоол, сургууль...
09/09/2021

MonGada гээд хуудас Австралийн талаар бүх төрлийн мэдээллийг хүргэдэг юм байна. Амьдралын хэв маяг, соёл, хоол, сургууль гээд бүх мэдээллийг нэг дороос авч болохнээ.

Энэ удаад манай подкастыг онцлон ярилцсанд баярлалаа 🤓😎

~~ Гацалтаас гарах үнэт алхмууд ~~Бид бүгд тодорхой хэмжээнд гацалтад ордог гэдгээрээ адилхан. Харин амьдралын аль нэг х...
01/09/2021

~~ Гацалтаас гарах үнэт алхмууд ~~

Бид бүгд тодорхой хэмжээнд гацалтад ордог гэдгээрээ адилхан. Харин амьдралын аль нэг хэсэгтээ гацаад байгаагаа хэзээ мэдсэнээрээ л ялгагддаг байх. Гацаж байгаагаа мэдээд түүнээс гарах үйлдэл хийх нь бидний амьдралын чанарыг тодорхойлж байдаг болов уу.

Гацалт гэдэг сэдвийн хүрээнд бид Иог, Бясалгалын багш, Амьдралын дасгалжуулагч Selenge SteppeYoga -г шинэ дугаартаа урин ярилцлаа.

Мэдээж маш том сэдэв учраас доорх асуултуудад хариулахаар бид ярилцлаа.

- Гацалт гэж юу вэ?
- Гацсанаа яаж мэдэх вэ?
- Үүнээс гарах арга замууд
- Гацалтаас гарснаа яаж мэдэх вэ?

Доорх холбоосуудаар та бүхэн Сэлэнгэ багшийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

https://www.facebook.com/Mongolianyogawarriors/
FB: Selenge SteppeYoga
https://www.facebook.com/steppeyoga

🟣 Apple Podcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495 =tag%3Asoundcloud%2C2010%3Atracks%2F1116633460
🟠 SoundCloud: https://soundcloud.app.goo.gl/AiRqAxzKnitGuRgL6

📣Шинэ ДугаарMcKinsey & Company-н Австрали дахь салбарт IT чиглэлээр ажиллаж буй  Tengis Batsaikhan энэ удаагийн маань ду...
24/08/2021

📣Шинэ Дугаар

McKinsey & Company-н Австрали дахь салбарт IT чиглэлээр ажиллаж буй Tengis Batsaikhan энэ удаагийн маань дугаарт оролцлоо.

🌐 Хувь хүн талаасаа өөрийгөө хэрхэн хурцалж, хөгжүүлж зорилгынхоо төлөө хичээж буй талаар подкастын эхэн хэсгээс;

🌐 IT салбарт ажиллахын давуу талууд болон боломжуудын талаар;

🌐 Огт өөр мэргэжилтэй хүн чиглэлээ IT-руу солиход юу шаардагдах, хаана хандаж болох талаар подкастын сүүл хэсгээс сонсоорой.

🟠SoundCloud🟠 https://soundcloud.app.goo.gl/A3zQPy6TUGENcG7dA

🟣Apple Podcast🟣 https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495?i=1000532923940

❤️‍🔥Шинэ дугаар❤️‍🔥“CONJURING-3”Саяхан үзсэн аймшгийн киноноос амьдралд хэрэгтэй нэг зүйл сурч аваад хэрэгжүүлж байгаага...
16/07/2021

❤️‍🔥Шинэ дугаар❤️‍🔥

“CONJURING-3”

Саяхан үзсэн аймшгийн киноноос амьдралд хэрэгтэй нэг зүйл сурч аваад хэрэгжүүлж байгаагаа хуваалцлаа.

Бид 2-ын хувьд байнга эерэг дадал үүсгэж, муу зуршлаа гээхийг хичээж явдагт маань нийцэх арга байсан тул хэн нэгэнд хэрэгтэй байж магад гэж бодоод энэ дугаараа хийлээ.

🟣Apple podcast
🟠SoundCloud
🔵mPlus
⚫️MeLearn

🎭 Та эрүүл хязгаарыг тогтоож чаддаг уу?🎭 Аливаад хил хязгаар тогтоох нь өөрийгөө хамгаалахаас гадна эргэн тойрны хүмүүс,...
19/05/2021

🎭 Та эрүүл хязгаарыг тогтоож чаддаг уу?

🎭 Аливаад хил хязгаар тогтоох нь өөрийгөө хамгаалахаас гадна эргэн тойрны хүмүүс, хайртай бүхнээ шархлуулахгүй, стресст оруулахгүй байх хамгаалалт юм.

🎭 Хүмүүс, ажил, эд зүйлс бүгдэд хил хязгаартай байснаар амьдрал ямар амгалан болдог талаар ярилцлаа.

🎭 Та эрүүл хязгаарыг тогтоож чаддаг уу?

🟠 Soundcloud: https://soundcloud.app.goo.gl/k6TstMmC43WdSL5g6

🟣 Apple Podcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495 =tag%3Asoundcloud%2C2010%3Atracks%2F1049613952

✔️ Та эрүүл хязгаарыг тогтоож чаддаг уу?✔️ Аливаад хил хязгаар тогтоох нь өөрийгөө хамгаалахаас гадна эргэн тойрны хүмүү...
19/05/2021

✔️ Та эрүүл хязгаарыг тогтоож чаддаг уу?

✔️ Аливаад хил хязгаар тогтоох нь өөрийгөө хамгаалахаас гадна эргэн тойрны хүмүүс, хайртай бүхнээ шархлуулахгүй, стресст оруулахгүй байх хамгаалалт юм.

✔️ Хүмүүс, ажил, эд зүйлс бүгдэд хил хязгаартай байснаар амьдрал ямар амгалан болдог талаар ярилцлаа.

✔️ Та эрүүл хязгаарыг тогтоож чаддаг уу?

🟠Soundcloud: https://soundcloud.app.goo.gl/k6TstMmC43WdSL5g6

🟣Apple Podcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495 =tag%3Asoundcloud%2C2010%3Atracks%2F1049613952

🪐🪐🪐Та эрүүл хязгаарыг тогтоож чаддаг уу?📍Аливаад хил хязгаар тогтоох нь өөрийгөө хамгаалахаас гадна эргэн тойрны хүмүүс,...
19/05/2021

🪐🪐🪐
Та эрүүл хязгаарыг тогтоож чаддаг уу?

📍Аливаад хил хязгаар тогтоох нь өөрийгөө хамгаалахаас гадна эргэн тойрны хүмүүс, хайртай бүхнээ шархлуулахгүй, стресст оруулахгүй байх хамгаалалт юм.

📍Хүмүүс, ажил, эд зүйлс бүгдэд хил хязгаартай байснаар амьдрал ямар амгалан болдог талаар ярилцлаа.

📍Та эрүүл хязгаарыг тогтоож чаддаг уу?

Soundcloud: https://soundcloud.app.goo.gl/k6TstMmC43WdSL5g6

Apple Podcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495 =tag%3Asoundcloud%2C2010%3Atracks%2F1049613952

🌳Хүслийн Мод🌳🍃Хэрвээ таны гэрт сонссон бүхнээ биелүүлдэг шидэт мод ургавал та гэртээ юуг ярьж, юуг ярихгүй байх вэ? 🍃Хүс...
03/05/2021

🌳Хүслийн Мод🌳

🍃Хэрвээ таны гэрт сонссон бүхнээ биелүүлдэг шидэт мод ургавал та гэртээ юуг ярьж, юуг ярихгүй байх вэ?

🍃Хүсэл, айдас, болгоомжлол, шохоорхол аль нь болохыг ялгалгүй таны бодлыг үг алдалгүй чагнан биелүүлдэг бол та юуг өөрөөр хийх вэ?

🍃Ид шид үлгэрийн сонсогдох энэ мод яг одоо ч таныг сонсож байна гэвэл итгэх үү?

🍃Өглөөхөн сонссон үлгэрээ би Наагийд ярьж өглөө.

🍃Магадгүй та ч бас сонсох хэрэгтэй байж болох юм.

🔥SoundCloud - https://soundcloud.app.goo.gl/sXPCH3d9tBRFPJvXA

☔️Apple Podcast - https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495 =tag%3Asoundcloud%2C2010%3Atracks%2F1041602164

💎Та хүссэн зорилгодоо хүрэхийн тулд гоц ухаантан, эсвэл баян айлын хүүхэд байх шаардлагагүй. 💎14-хөн наснаасаа Япон улса...
10/04/2021

💎Та хүссэн зорилгодоо хүрэхийн тулд гоц ухаантан, эсвэл баян айлын хүүхэд байх шаардлагагүй.

💎14-хөн наснаасаа Япон улсад сурахаар явсан цагаасаа хойш Маша өөрийгөө тасралтгүй зоригжуулсаар тасралтгүй урагшилж ирсэн.

💎Япон, Монгол, Австралид ажлын туршлагатай Монгол бүсгүй одоогоор Цахиурын Хөндийн томоохон компаниудын нэг болох “DropBox”-д шинэхэн ажлын гараагаа эхлүүлэн ажиллаж байна.

💎Та бүхэн түүнийг With love, Masha хуудсаар нь сүүлийн 8 жил мэддэг болсон билээ. Энэхүү дугаартаа бид сурсан бүхнээ бусдад түгээдэг, аз жаргалтай гэр бүлдээ цаг заваа гаргадаг, өөрийн карьераа тасралтгүй хөгжүүлсээр байгаа Машагийн дотоод сэтгэлзүй, бодол, зоригжуулалт ямар байдгийг мэдэхийг илүү зорьсон юм.

💎Хүн бүрт яг л хэрэгтэй үед нь хамгийн хэрэгтэй өгүүлбэр амьдралыг нь ч өөрчлөх хүчтэй байдаг. Хэрэв та яг одоо байгаагаасаа дахин нэг урагшилахад бэлэн бол Машагийн яриа танд хэрэгтэй хүчийг өгч чадна. Харин хараахан бэлэн биш байгаа бол хажуугийн шуум, дууны өнгө, үгийн сонголт гээд л гоочлох зүйлс олон гарч ирэх буй заа.

💎Танд хэрэгтэй бодол их төрөв үү эсвэл шүүмжлэх бодол их төрөв үү бидэнд сэтгэгдлээ илгээгээрэй.

🧡SoundCloud🧡
https://soundcloud.app.goo.gl/oBtmq8kx2N7EyYQD8

💜Apple Podcast💜
https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495 =tag%3Asoundcloud%2C2010%3Atracks%2F1026393538

💙mPlus💙

☀️Шинэвтэр дугаар☀️ Би: Манай Подкастын Пээс хариуцсан хүн дугаараа цаг цагт нь оруулж баймаар байнаа. Наагий: Хэн ийн? ...
11/03/2021

☀️Шинэвтэр дугаар☀️

Би: Манай Подкастын Пээс хариуцсан хүн дугаараа цаг цагт нь оруулж баймаар байнаа.

Наагий: Хэн ийн?

Би: Би л дээ. Зүгээр л хэлж байгаан.

☀️☀️☀️☀️☀️☀️☀️☀️☀️☀️☀️☀️☀️☀️☀️

Хос 2 харилцаандаа өөр өөр дүртэй байх нь хэрэгтэй юу? эсвэл сайн муу алинд ч нэг л зангаараа, нэг л дүрээрээ байх нь урт хугацаанд бат бөх орших үндэс болдог уу?

🔥SoundCloud: https://soundcloud.com/ugly-hot/36-dr-esgegch-khosuud?ref=clipboard&p=i&c=0

🌈ApplePodcast: https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495?i=1000509041730

⚡️⚡️ШИНЭ ДУГААР⚡️⚡️🍃Хэт их мэдээлэл, шинэ санаа ямар үед буцаад дарамт болж хувирдаг вэ? 🌱Та нар заримдаа зөндөө олон по...
08/03/2021

⚡️⚡️ШИНЭ ДУГААР⚡️⚡️

🍃Хэт их мэдээлэл, шинэ санаа ямар үед буцаад дарамт болж хувирдаг вэ?

🌱Та нар заримдаа зөндөө олон подкст сонсож, гоё гоё шинэ санаа гаргаад, ном уншаад л байвч цаанаа л нэг санаанд хүрэхгүй, дарамт мэдрэгддэг үү?

🪴Хэрвээ тийм бол та ганцаараа биш юм шүү.

🌾Олон өөр төрлийн судалгаагаар хүн ямарваа нэгэн үйлдэл хийж байж аз жаргалтай болдог, огт үйлдэл хийлгүй олон шинэ санааг бодож явах нь стрессийг нэмэгдүүлдэг, хэн нэгний ярилцлагыг сонсоод урам авсан ч түүнийгээ үйлдэл болгон гаргахгүй бол буцаад өөртөө итгэх итгэл буурах, сэтгэлээр унах шинж тэмдэгүүд илэрдэг талаар дүгнэлт гаргасан байдаг.

🍂Тиймээс энэхүү дугаартаа энэ дарамтнаас гарч болох аргыг санал болгож байна.

IG: UglyHot_Podcast

☀️SoundCloud - https://soundcloud.app.goo.gl/pZPHBDnHmBSJWU9GA

☀️Apple Podcast - https://podcasts.apple.com/au/podcast/uglyhot-mongolian-podcast/id1505492495 =tag%3Asoundcloud%2C2010%3Atracks%2F1000671883

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when UglyHot Mongolian Podcast posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share