Huurhun tarhi / хөөрхөн тархи

  • Home
  • Huurhun tarhi / хөөрхөн тархи

Huurhun tarhi / хөөрхөн тархи Амьдрал гэдэг өнгөрч одсон тэдгээр өдрүүд бус харин ду

23/09/2023
21/09/2023

Зөөлөн байдлыг хүмүүс сул тал гэж их боддог бололтой...
Энэ чинь уг нь маш их тэвчээр хийгээд хүндэтгэл юм шүү дээ! Тиймээс тэр итгэлийг алдахгүй байхыг хичээгээрэй. Тэр тэвчээрийг битгий мохоогоорой!
Хүсвэл хэн ч зэвүүн, новшийн, хэрүүлч, муйхраар тэнэгтэн зүтгэж чадна. Гэхдээ тэгэхгүйг хичээж, итгэхийг оролдож, өөрийгөө барьж, өрөөлийг хүндэтгэнэ гэдэг бол хүн бүрт байдаг чанар биш юм шүү! Амьддаа бие биенээ хайрлаж, хүндэлж, ухаарч, ойлгоё!!! Зөөлөндөө биш зөв харилцаа хандлагатай, ёс зүйтэй, бусдын төлөө чимээгүй хөдөлмөрлөхийг хичээгээд, зүтгээд байгаад учир нь байдаг...

25/07/2023

Хэнтэй гэрлэж, хэнд дурлахаа сайн бод, учир нь хамгийн аймшигт шорон бол аз жаргалгүй гэр.

Johnny Depp

16/06/2023

Is it kind of teenager thing? Sounds dope 🥰

05/05/2023

Нягтлангаасаа мөнгө зээлчихвэл цалин цагтаа буудаг гэжийшд🤪

04/05/2023

Az jargal huvi toorgoor bish chinii songoltoor oldno.

Төрөл бүрийн хэлний дуунууд хүртэл байдаг даа.
26/04/2023

Төрөл бүрийн хэлний дуунууд хүртэл байдаг даа.

26/04/2023

😂😂😂

Битгий гуйБитгий хөөцөлдБитгий байнга юм шаардТайвширТайвширсан үед чинь бүгд чамд эргээд ирнэ
27/03/2023

Битгий гуй
Битгий хөөцөлд
Битгий байнга юм шаард
Тайвшир
Тайвширсан үед чинь бүгд чамд эргээд ирнэ

Emotions

25/03/2023

Өнөөдөр нэг зар дээрээс 2 сартай немц овчаркны гөлөг
150,000₮-д зарна гэсэн байхаар нь очиж үзвээ.
Яагаад зарах гэж байгаа учир шалтгааныг нь асуусан чинь:
Эзэн:
- Уг нь энэ гөлгөө хүүхэддээ авсан юм. Даанч мөнгөний хэрэг гараад аргагүй эрхэнд гөлгөө хямд зарж байгаа юм гэнэ.
Ер нь бол өмнө нь олон нохой тэжээж байсан туршлагатай болчихсон учраас тэр гөлгийг хараад л шууд авахаар болов. Тэгээд эзэнд нь би:
- За авъя. Дансруу нь мобайлдчихъя гэж хэлээд мөнгөө шилжүүлчихээд гөлгөө авч гарахаар бэлдээд гарах гэсэн чинь эзэн:
- Миний хүү гөлгөө сүүлийн удаа нэг тэвэрчих. Одоо гөлөг нь энэ агаагийнх нь болчихсон учраас авч явахаас нь өмнө гялс тэврээд захих юм байвал энэ агаадаа хэлчих... гэсэн чинь хүүхэд нь ирээд гөлгөө тэврээд нүдэнд нь нулимс цийлэгнээд тэвэрсэн гөлгөө буулгадаггүй ээ.
Тэгээд нулимстай харцаараа надруу хараад:
- Агаа би шинэ жилээр мөнгөө цуглуулж байгаад танаас гөлгөө буцааж худалдаж авч болох уу гэнээ.
Тэгэхээр нь тэгээ агаагийн дүү. Тэр болтол агаа нь гөлгийг нь сайн харж байнаа гэж хэлээд гөлгийг нь тэврээд гарах гэсэн чинь тэр жаал гөлөгнийхөө араас нэрийг нь дуудаад уйлаад эхэлдэгийн...
Сэтгэл бүүр сонин болоод л гарч ирэв. Тэгээд машиныхаа хойно гөлгийг нь хийсэн чинь нэг тийм гунигийн мэдрэмж төрөөд байхаар нь тэр ахынх руу эргэж ороод:
- Заза ахаа энэ гөлгийг би авахаа болилоо. Бас мөнгөө ч буцааж авахгүй. Энэ гөлөг нь хүүхдийнх нь шинэ жилийн давхар бэлэг нь болоод өөрт нь үлдэгдээ... гэж хэлээд гэрээс нь гараад ирлээ.
Сэтгэлд бүүр нэг аймар гоё мэдрэмж
төрөөд л байна одоог хүртэл...

Ингэсэн хүмүүс хэр их байна даа 😍
01/01/2023

Ингэсэн хүмүүс хэр их байна даа 😍

01/01/2023

Шинэ ондоо маш олон ... алдаа хийгээрэй гэж би чамд хүсье!

Хэрэв чи алдаж л байгаа бол ямар нэг шинэ зүйлийг, магадгүй өмнө нь хэний ч хийж үзээгүй зүйлийг хийж, суралцаж, амьд байж, өөрийгөө түлхэж, өөрчилж байгаа гэсэн үг.

Аугаа том, гайхалтай алдаануудыг хийгтүн!

Хэний ч гаргаагүй алдааг гаргагтун.

Урлаг, хайр, төсөл, гэр бүл...аль нь ч бай, төгс бишээс айлгүйгээр алд, үзээд алд, хүрэн алд, бас дахин алд.

Алдаа бүр чинь чамайг амжилтад ойртуулж байгааг санан санан алд дэлэм алдаж, аварга ихийг олоорой, оронд нь.
Нил Гейман

26/12/2022
05/11/2022

25 хүрхээсээ өмнө эдгээр зүйлсийг мэдсэн байсан ч болоосой..
1. Мөнгө олох хоёроос гурван сувагтай байх
2. Чиний дэглэмд зөвхөн зөв хоололт биш үзэж, уншиж байгаа зүйлс чинь, ямар хүмүүсийг фоллов хийж байгаа, хэнтэй цагийг өнгөрөөж байгаа зэрэг чинь багтах хэрэгтэй.
3. Өөрөө учраа олоогүй хүнээс зөвлөгөө авсаны хэрэггүй
4. Чиний асуудлыг хэн ч чиний өмнөөс цэгцэлж өгөхгүй, чи өөрөө амьдралынхаа аврагч гэдгээ мэддэг байх
5. Хувь хүний хөгжлийн тухай уншсан номны тоо хэрэггүй харин үйлдэл, сахилга бат хэрэгтэй
6. Дээд сургууль бол цаг, мөнгөний гарз, тэрний оронд интернетийг зөв ашиглаж чадвал маш хурдан хугацаанд олон чадварыг эзэмшиж болно
7. Хэнд ч чиний гадаад байдал хамаагүй, тиймээс гарч ор, өөртөө итгэлтэй бай, олон хүнтэй танилцаж боломжоо нээ
8. Өөрөөсөө ухаалаг чадвартай нэгэнтэй харилцдаг бол битгий өрсөлд харин тэдэнтэй хамтар
9. Ажил чинь чамайг цалинтай байлгадаг ч орлогийг чинь хянахгүй. Орлогоо нэмэгдүүл
10. Хямдхан билет стресс л үүсгэнэ, тав тухыг эрхэмлэ
11. Хүмүүст өөрийнхөө талаар бүгдийг битгий дэлгэ, өөрийнхөө хувийн орон зайг хүндэл
12. Согтууруулах зүйлсээс аль болох татгалзаж сур
13. Энэ л боломжтой гэсэнтэй битгий наалд, жоохон ч гэсэн стандарттай бай
14. Багадаа ямар гэр бүлд өссөн чинь хамаагүй өөрийн босгосон гэр бүлээ эрүүл харилцаатай аз жаргалтай байлга
15. Өөрийн сэтгэл зүйгээ эрүүл байлгахад суралц

Дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн гадаад төрхөнд анхаарлаа хандуулахгүй, алхам тутамдаа тэднийг шүүмжлэхээ больсон цагт л ...
16/10/2022

Дэлхий нийтээрээ эмэгтэйчүүдийн гадаад төрхөнд анхаарлаа хандуулахгүй, алхам тутамдаа тэднийг шүүмжлэхээ больсон цагт л тэднийг байгаагаараа, өөртөө сэтгэл хангалуун байхыг харах болно.

12/10/2022

Halloween geheer mongolchuud yagd uurlaad bdii 🤦🏻‍♀️🤦🏻‍♀️

18/09/2022

Жинхэнэ хайр өвтгөх ёсгүй харин ч эдгээнэ.

Одоо үед дур тачаал хайраас илүү яригдах болжОхид дохоос илүү жирэмслэлтээс айдаг болжГэр бүл зохиохоос илүү түр зуурын ...
08/09/2022

Одоо үед дур тачаал хайраас илүү яригдах болж
Охид дохоос илүү жирэмслэлтээс айдаг болж
Гэр бүл зохиохоос илүү түр зуурын амрагийг илүүд үзэх болж
Онгоноо алдах нь гар утсаа алдахаас үнэ цэнэгүй болж
Хайраа илэрхийлэхдээ нүцгэн зургаа явуулж илэрхийлдэг болж
Үнэ цэнэгүй амьдралд материаллаг зүйлс хүчээ авдаг.

30/08/2022

Аливаа юманд санаа зовох нь цагийн гарз мөн юуг ч өөрчлөхгүй. Зүгээр л чиний ухаан санааг самууруулж, аз жаргалыг чинь хулгайлна.

30/08/2022

Цэцэг хажуудах цэцэгтэйгээ өрсөлддөггүй. Өөрөө зүгээр л цэцэглэж дэлгэрдэг.

05/08/2022

Өнгөрсөндөө чи санаа зовсоор байвал одоодоо аз жаргалтай байж чадахгүй. Шархыг оролдохгүй орхивол өөрөө эдэгдгийг сана!

05/08/2022

Аз жаргалыг хэн нэгнээс бүү хай. Тэгвэл чи ганцаардах болно. Аз жаргалыг өөрөөсөө хай. Ганцаараа орхигдсон ч чи аз жаргалтай байж чадах болно.

02/08/2022

pvvv chort bvrrr aaiieemr utgataima.🔥☹

28/07/2022

Гэрлэлт хэцүү
Салалт бас хэцүү
Хэцүүгээ сонго!
Фит болох хэцүү
Тарган байх бас хэцүү
Аль хэцүүгээ сонго!
Бизнес хийж мөнгө олох хэцүү
Ямар ч мөнгөгүй байх бас л хэцүү
Аль хэцүүгээ сонго!
Хүнтэй харилцах хэцүү
Хэнтэй ч харьцахгүй нийгэмд оролцохгүй байх хэцүү
Аль хэцүүгээ сонго!
Амьдрал тийм амархан биш, дандаа хэцүү зүйлтэй тулгарч байгаа биз? Харин гоё нь юу гээч, чамд дандаа аль хэцүүгээ сонгох сонголт байна.

27/07/2022

Тэр чамайг санаж байгаагийн шинжүүд:
1. Байн байн чам руу мессеж бичнэ
2. Залгана
3. Чиний талаар хэн нэгэнд ярьсан байхыг чи олж мэднэ.
4. Чиний зураг, пост дээр лайк коммент үлдээсэн байна
5. Хардана
6. Согтуудаа чамтай холбогдно
7. Зургаа явуулаач гэж гуйна
8. Яриагаа дуусгахгүйг хичээнэ
9. Чиний дуртай дууг сонсоно
10. Чамд гэнэтийн бэлэг өгнө
11. Өдөрт юу болсон талаараа ярина
12. Чамтай хийх юмны төлөвлөгөө гаргана
13. Чамтай маргалдна
14. Чиний бэлэглэсэн хувцасыг өмсөнө

14/07/2022

Stress ball chin stresstuleed bga humuus ruu shidhed zoriulagdagu yumu 😂

09/07/2022

Амьдарч байгаа газар чинь таалагдахгүй байгаа бол зүгээр л нүү. Чи мод биш биз дээ?

09/07/2022

Чи буруу алхмаар, буруу шийд гаргаад явж байгаа бол яг одоо болиод төгсгөлөө өөрчлөх боломжтой шүү 😉

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Huurhun tarhi / хөөрхөн тархи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share