Ардчилал

  • Home
  • Ардчилал

Ардчилал Ардчилсан мэдээ, мэдээлэл

04/04/2023

Энэ хүү ч турсагаа хуулуулсаан😂🙏

Үндсэн хуулийг хүн бүр сахмн мөрдөгтүн❗️❗️❗️
22/04/2020

Үндсэн хуулийг хүн бүр сахмн мөрдөгтүн❗️❗️❗️

АН САНХҮҮЖИЛТЭЭ ИЛ ЗАРЛАЛАА, МАН ЯАВАрдчиллын 30 жилийн түүхэнд анх удаа Ардчилсан нам санхүүжилтээ ил зарлалаа. Өмнө нь...
15/04/2020

АН САНХҮҮЖИЛТЭЭ ИЛ ЗАРЛАЛАА, МАН ЯАВ

Ардчиллын 30 жилийн түүхэнд анх удаа Ардчилсан нам санхүүжилтээ ил зарлалаа. Өмнө нь ингээд “Намынхаа төлөөлөн удирдах байгууллагын гишүүдийнхээ татвар, олон нийтийн хандиваар сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлнэ” гэж мэдэгдсэн нам миний мэдэхээр 1990 оноос хойш лав гараагүй.

Бүгд л хөшигний ард наймаалцаж, луйврын шинжтэй хандивын арга хэмжээ зохион байгуулдаг байсан. Жишээ нь, Гаалийн гэх тодотголтой Баатарын хэрэг байна. Авлига авч байгаад гардуулахдаа “Намдаа хандив цуглуулж өгсөн” хэмээн булзаж нэг бухаж нэг үзэж байлаа.

Нэр бүхий эрхмийн “Ах” намын даргадаа өгсөн 50 мянган доллар эхлээд 50 сая төгрөг болж, тэр нь шат шатандаа хасагдсаар намын дансанд нь 15 сая төгрөг болж орсон талаар ч бичиж, ярьж байв.

Харин 2020 оны сонгуулийн босгон дээр Ардчилсан нам ҮБХ-ны зарим гишүүнээс 100 сая төгрөгийн татвар авч Үзэл баримтлал, Мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд танилцуулах, сурталчлах ажилдаа зарцуулна гэдгээ мэдэгдсэн нь Монголын улстөрд тогтоосон шинэ жишиг болов.

Гэвч энэ жишиг бусад намуудад маш хортой жишээ болжээ. Ардчилсан намын энэ жишгээр явъя гэхээр ар өврөө ухуулж, авлигал хээл хахуулын асуудал нь сөхөгдчих гээд сандарч байгаа гэнэ.

Сураг сонсох нь ээ нэг том намын Генсек нууц өрөөндөө нэг их наяд төгрөг бэлнээр хураачихсан байгаа гэх юм билээ. Толгой эргэм энэ их мөнгийг сонгуульд цацах юм гэнэ лээ.
Нэг Генсек ийн Арабын шах шиг мөнгөнд даруулж үхэх шахаж байхад нэг намын дарга “Нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүй” хэмээн пээдэлзэж байх юм.

Гэтэл Үндэсний аудитын газар нэг нэр дэвшигчийн зарцуулах мөнгөний хэмжээг 400 саяас 700 сая хүртэл тогтоогоод өгчихсөн байдаг.
Дунджаар тооцвол нэг намаас дэвших 76 нэр дэвшигч 3.8 их наяд төгрөг сонгуульд зарцуулах нь.
Энэ мөнгийг улстөрийн намууд хандив, татвараар л босгох хуультай. Өөрөөр хэлбэл, төрийн мөнгө хулгайлж болохгүй, ЖДҮХС гэх мэт сангуудыг хоосолж болохгүй. Улсын төсвийн 3.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаас 10 хувийн авлигал авч 360 тэрбумыг хусч болохгүй. 60 тэрбум мэтийн схем зохиож төрийн албыг худалдах замаар хөрөнгө босгож болохгүй.

Өөрөөр хэлбэл, Мөрийн хөтөлбөрөө олон нийтэд танилцуулж, хуульд заасан хэмжээнд хандив авч санхүүжилтээ босгоно. Нөгөөх нь гишүүдийнхээ татвараар сонгуульдаж болно.
Энэ бол улсад өнө удаан жил тогтсон жишиг ч Монгол Улсад бол анх удаа Ардчилсан намын хэрэгжүүлж буй юм.

Үүнийг янз бүрээр л харлуулж гадна дотнын үл бүтэх этгээдүүдээр Ардчилсан намыг ноцуулж байна.
Бүр Ардчилсан намын 60 тэрбумын схем гэж гүтгэлэг тарааж байх юм.
60 тэрбумын схемыг Ардчилсан нам шиг ил зарладаггүйг, намынхаа ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлж батлуулалгүй хувийн компанийн байранд намын дарга нараа нэг нэгээр нь дуудаж танилцуулдгийг, ажлын ширээний ард бус архины ширээний ард хундага виски тулгангаа хийдгийг ард түмэн нүдээрээ үзэж, чихээрээ сонссон.

Монголын ард түмний мэлмий сохорч, чих нь дүлийрээгүй. Энэ бүхнийг мэдэж байгаа, харж байгаа, жигшиж байгаа.

Улстөрд шинэ жишиг тогтоож, нам дагасан хөрөнгө мөнгөний луйврын, хулгайн сүлжээг тас цохьсон Ардчилсан намыг түмэн үгээр гүтгэвч харлуулж чадахгүй. Үнэн үгэнд хүн өшөөтэй гэдэг шиг үнэнчээр яваа Ардчилсан намд өширхөх хүн олон боловч итгэж дэмжиж байгаа нь түүнээс мянга дахин олон билээ.

Тайлбар:  #АН нэр дэвшигч нараасаа мөнгө татлаа, авлаа гэхийн. Төрийн сонгуульд маш их зардал гарнашдээ. Төр барьж байга...
13/04/2020

Тайлбар:
#АН нэр дэвшигч нараасаа мөнгө татлаа, авлаа гэхийн. Төрийн сонгуульд маш их зардал гарнашдээ. Төр барьж байгаа нам шиг #ЖДҮ, #Концесийн мөнгөөр сонгууль хийх үү.
Жишээ нь: Нэг нэр дэвшигч ийм олон ажлуудаар зардал гарна...

18/02/2020
 Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр маань сүүлийн үед Оонын хоёр эвэр шиг ижилсэх боллоо. Улс төрд үүнийг "МАНАН" хэмээн тод...
25/11/2018



Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр маань сүүлийн үед Оонын хоёр эвэр шиг ижилсэх боллоо. Улс төрд үүнийг "МАНАН" хэмээн тодорхойлно.

Анхны МАНАН 1996 онд УИХ-д 62-ын бүдүүн бүлэг байгуулагдахаас эхтэй. Тухайн үеийн АН-ын генсек, өнөөгийн Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг энэ ажиллагааг гардан гүйцэтгэж, анхны МАНАН-г өлгийдэн авч байлаа.
Түүний хамтрагч нь Намбарын Энхбаяр байв.

Хүүхдээр бол эцэг нь Намбарын Энхбаяр, эх нь Норовын Алтанхуяг юмдагуудаа.

Хожим Н.Алтанхуяг дахин нэг МАНАН-г төрүүлсэн.
2008 оны долдугаар сарын 1-нийг бүгд санаж байгаа байх. АН ялчихсан, иргэд бухимдаж амиа ч үл хайрлан Ардчилал, Хүний эрх, Эрх чөлөөний төлөө тэмцсэн.
Түүнийг нь Н.Алтанхуяг МАНАН-туулж орхиод өөрөө Шадар сайд болсон гашуун түүх бий. Тэр С.Баярын "Хүүхэд"-ийг ингэж төрүүлэхдээ АН-ын дарга болчихсон байв.

Өдгөө тэр гурав дахь МАНАН-гаа төрүүлэх гээд дуншиж явна.
Хоёр ч удаа МАНАН байгуулж, үр шимийг нь халгиж цалгитлаа хүртсэн Н.Алтанхуягийн зөвлөгөө "Эзэн"-дээ хүрч байгаа бололтой. Ерөнхийлөгч маань МАН-ын даргатай сүжрээд, сүүлдээ бүр онь холбоод Парламент руугаа сүрэглэн дайрч, төрийн эргэлтээр сүрдүүлэх боллоо.

2008 онд амиа алдсан гэмгүй иргэдийн цус түүхийн тавцанд хатаагүй шинэхнээрээ байхад дараагийн цусыг нэхэх нь юутай аюумшигтай вэ.
Ерөнхийлөгчийн дэргэд татсан энэ МАНАН-г арилгаж, мэлмийг нь нээхгүй бол улс орныг тэд мөхөл сүйрэл, Сири, Иракийн жишгээр самарч дуусгах нь...

05/06/2017

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Ардчилал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share