Hongorzul.mn

Hongorzul.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Hongorzul.mn, Publisher, .

10/01/2022

🥰 "Тийм эсвэл Үгүй" та юу гэж бодож байна?

21/11/2021

Хөл болон гар их хэмжээгээр хөлрөх нь ичгэвтэр явдал билээ. Гадуур хөлс болон хөлсний эвгүй үнэрийг дарах үйлчилгээтэй төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд байдаг хэдий ч...

08/10/2021
08/10/2021
21/09/2021
22/06/2021

Туул голын усны урсацыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар эко-системийн доройтлыг бууруулан, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ боло...

25/05/2021

Нидерландын Роттердам хотноо болсон "Евровидение-2021"-ийн ялагчаар Италийн "Maneskin" тодорчээ. "X Factor" шоуны 11-р улиралд 2017 онд үзүүрлэсэн уг хамтлаг дуучин Дамиано Дэвид...

23/05/2021

Монгол улсын гавьяат багш С.Жамьянхорол: “Эгшиглэнт чимээ” хамтлаг…

18/05/2021

Насанд ч хүрээгүй 12-хон настай бяцхан охин хэрнээ ээжийгээ төрөхөд нь дүүгээ эх барьж аваад, бүр хүйг нь хүртэл тасалсан тухай мэдээлэл “Daily mail” сонины цахим хуудс....

13/05/2021

Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий боловсролын сургуулийн бага ан....

10/05/2021

ОХУ-ын удирдагч Владимир Путин саяхан өөрийн эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг алдарт Калашниковын автомат буутай адил найдвартай хэмээн магтжэ....

08/05/2021

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийг урамшуулал болгон олгохоор болсон. Энэ мөнгийг тавдугаар с....

З.АЛТАЙН ӨВӨӨ, ЭМЭЭ ТУХАЙН  ҮЕИЙНХЭЭ ХАМГИЙН САЙХАН ХОСЫН ТООНД ОРЖ БАЙВЗохиолч М.Ядамсүрэнг Х.Чойбалсан “дурлалын гурва...
08/05/2021

З.АЛТАЙН ӨВӨӨ, ЭМЭЭ ТУХАЙН ҮЕИЙНХЭЭ ХАМГИЙН САЙХАН ХОСЫН ТООНД ОРЖ БАЙВ

Зохиолч М.Ядамсүрэнг Х.Чойбалсан “дурлалын гурвалжингаас” болж хэлмэгдүүлсэн байж магадгүй

З.Алтай олон үе дамжсан язгуурын сэхээтэн, элит нэгэн гэхэд болно. Түүний өвөө, эмээ хоёр тухайн үедээ Монголын хамгийн сайхан хосын тоонд орж байв. Өвөө нь манай анхны орчин үеийн зохиолч, сэхээтэн, төрийн албан хаагчийн нэг Мөрдэндэвийн Ядамсүрэн (1904-1937). Эмээ нь Хүрээний сайхан хүүхнүүдийн нэг, авъяаслаг чадварлаг бүсгүй, ардын жүжигчин. Ж.Ичинхорлоо.
Энэ сайхан хосыг тухайн үеийнхэн нь бишрэн бахаддаг байж. М.Ядамсүрэн царайлаг сайхан ч залуу байв. Тэр улсын прокурор байхдаа 1932 оны бослогынхныг яллах зэрэг том ажиллагаануудад оролцож ур чадвараа харуулж асан. Чингэхдээ, гэмгүй хүмүүсийг өршөөх тал дээр баттай зогсч байсан нь хожим хэлмэгдэхэд нь нөлөөлжээ.
Тэрбээр МЗЭ-ийн дарга хүртэл явсан, Монголын утга зохиолын нэрт зүтгэлтэн. Гэтэл 1937 онд хэлмэгдүүлэхдээ бүх зохиолыг нь устгаж, Төв Номын санд сонин хэвлэлээс хүртэл хайчилж үгүй хийсэн байдаг. 33-хан настай түүнийг ингэж айхавтар үзэн ядаж хандсан нь хэн нэг хувь хүний улайрсан өс хонзон хүчийг нэмэгдүүлсэнтэй холбоотой гэдэг. Ж.Ичинхорлоод олон эр сэтгэл алдарч байсны дотор тэр өс хонзонтон байсан агаад тэр нь магадгүй тухайн үеийнхээ сайхан хүүхэн бүрд санаархдаг асан, хүүхэмсэг Х.Чойбалсан ч байж болох юм.
Ямар ч утгагүйгээр японы тагнуул, хувьсгалын эсэргүү, хорлон сүйтгэгч гээд л улсын ерөнхий прокурор түүнийг өөр 13 өндөр албан тушаалтны хамт минут секундын дотор яллан, дор нь Сонгины аманд аваачин буудсан байдаг.
Ж.Ичинхорлоо циркийн анхдагчдын нэг Раднаабазартай гэрлэсэн агаад “эсэргүүний” хүүхдүүд овгоо солихоос өөр аргагүй байсан тул хүү нь Р.Зориг болжээ.

06/05/2021

Өнгөрөгч өдөр буюу 5-р сарын 5-ны өдөр Япон улсад Хүүхдийн баяр тохиов. Энэ өдрийг тохиолдуулан Япон улсын Дотоод хэргийн яам улсынхаа нийт хүүхдийн тоон үзүүлэлтий....

06/05/2021

Өнгөрсөн 7 хоногт дэлхийн тэргүүн баячуудын нэг, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс эхнэрээсээ салахаа мэдэгдсэн юм.Тэрээр эхнэр Мелиндатайгаа 1987 онд...

06/05/2021
06/05/2021

Өнөө цагийн Монголын улс төрд гавьяанаасаа өмнө гай тарьсан хоёр улс төрч байдаг нь нэгэн үед хоёулаа төр толгойлсон Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар юм. Өндөр намаараа о....

Гэгээн хайрын "Хонгорзул" маань эгшиглэнт энэ цаг дор эргэн үүдээ нээлээ
06/05/2021

Гэгээн хайрын "Хонгорзул" маань эгшиглэнт энэ цаг дор эргэн үүдээ нээлээ

05/05/2021

Хөнгөмсөг хүүхнүүд ааваас нь хөгшин байтугай өвөөгөөс нь ах байсан ч баян тарган л бол эхнэр нь болоход бэлхэн байдаг үзэгдэл одоогийн эл цагийн нэг хэвшил болсныг...

04/05/2021

Энэтхэг улсад коронавирусийн халдварын нөхцөл байдал маш хүндэрч Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Өдөртөө бараг 300 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж ба....

01/05/2021

Эрх баригчдын хэлэх дуртай ганц үг нь “Ардчилал”, “Америк”. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-д айлчлахдаа “Оготны хамраас цус гаргалгүй ардчилсан хувьсгал хийс....

01/05/2021

Архийг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд аюултай, осолтой, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлдэг гэхчлэн хор уршгийг тоочоод баршгүй. Америкийн эрдэмтдийн судал....

30/04/2021

Дэлхий дээр 200 гаруй улс оршдогоос заримд нь цэргийн эргэлт гарсны сүүлчийнх нь Мьянмарт боллоо. Төрийн эргэлт гэж нэрлэдэг ийм үйл явдал Өмнөд Ази, Бага Ази, Африк ....

29/04/2021

Хүний ааш авирыг гаднах төрх, тэр бүү хэл хурууны байдлаар таньж болно. Жишээ нь: Долоовор хуруу нь ядам хуруунаас богино. Ийм хуруутай хүмүүс маш тааламжтай, харилц...

29/04/2021

Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнийгээ даган мөрдөж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт ...

Анхныхаасаа хоёрдох эхнэр минь илүү хөгжилтэйДуучин хөгжмийн зохиолч, Орос улсын ардын жүжигчин Вячеслав Добрынин: “Бурх...
28/04/2021

Анхныхаасаа хоёрдох эхнэр минь илүү хөгжилтэй

Дуучин хөгжмийн зохиолч, Орос улсын ардын жүжигчин Вячеслав Добрынин: “Бурхан надад нуган үр хайрлахгүй л байна”

-Ноён Добрынин, олон хүүхнүүд таныг шүтээн мэт хүндэтгэдэг. Харин та тэдэнд хэрхэн ханддаг вэ?
-Намайг хүүхнүүдийг магтан дуулагч гэж нэрлэдэг юм. Тэр тусам нь би шоу бизнес, эстрадын ертөнц дэх хүүхнүүдэд илүү их хүндэтгэлтэй, хүсэн тачаадсан маягаар ханддаг. Гэхдээ хүний ёсоор харьцдаг гэдгийг бурхан мэднэ. Дунд насны хүүхнүүд дууг минь илүү сонсдог, тэд ч өөрсдөө уран бүтээлийн минь гол баатрууд байдаг юм. Намайг ээж, түүний гурван эмэгтэй дүү, нагац эгч нар хүмүүжүүлсэн. Тэд маань бүгдээрээ нөхөргүй байсан нь амьдралын гашуун зовлонгийн нэг байсан юм. Дайн эхлэхэд ээж сайн дураараа фронтод явсан. Тэнд миний эцэгтэй танилцаж, хэдэн жил хамт амьдарсан. Дайны дараа Москвад ирсэн. Аав маань армийн хүн байсан болохоор, төрөл садантайгаа уулзаж ирэхээр Ереван руу явсан боловч эргэж ирээгүй. Уулынхан нарийн ёс журамтай. Орос эхнэр авахыг цаадуул нь зөвшөөрөөгүй биз. 1946 онд би төрсөн. Голдуу хүүхнүүд бүхий манай гэр бүлийнхэн ганцхан эр хүнийг хайрлаж, энхрийлж, хүндэлдэг байсан. Тэр нь би. Тэгээд ч тэр үү би эцэггүй өсөхийн зовлонг бараг эдлээгүй. Ийм болохоор ээжээрээ овоглодог.
-Хөгжмийн урлагтай хувь заяагаа холбох болсны учир юу вэ?
-Хөгжмийн авъяас минь эрт тодорсон. Ээж аав хоёр сонсгол сайтай хүмүүс. Удмынх гэж хэлж болно. Эхлээд би гэртээ, дараа нь хөгжмийн сургууль, хөгжим бүжгийн дунд сургуульд хичээллэсэн. Ломоносовын нэрэмжит Улсын их сургуулийн түүхийн ангийг төгсч дээд боловсрол эзэмшсэн. Би чинь түүхч, урлагийн онолч мэргэжилтэй. Их сургуульд сурч байхдаа “Битлз”-ийн дуунуудыг сонсох ухаангүй дуртай байсан. Хөгжим тоглодог байснаа дуулдаг, сүүлдээ зохиодог болсон. Миний анхны дуунуудыг “Цоглог залуус” чуулга, “Самоцвет” хамтлаг, Сергей Захоров, Валерий Ободзинский, София Ротару, Лев Лещенко, Алла Пугачева нар дуулсан. Их сургуулиа дүүргэсэн 70-аад оны эхээр Олег Лундстремийн симфони найрал хөгжмийн чуулгад хөгжмийн чуулгад хөгжимчнөөр ажилласан.
- Амьдралын замд тань учирсан анхны эмэгтэй чинь хэн бол оо?
-Тэр бол Ирина. Ирина Москвагийн төвд одоогийн Тверийн гудамжинд амьдардаг байсансан. Түүнтэй намайг найз нь танилцуулсан юм. Ира Анагаахын дээдийн оюутан, намхавтар нуруутай, сэхээтэн маягтай, ер нь надад их таалагдсан. Бид хоёрын харилцаа маш гоё. Одоогийнхыг бодвол их өөр. Өнөөдөр танилцаад шууд ор хөнжилд ордог шиг биш! Би цэцэг бэлэглэж, бие биесийг эрхлүүлж, сайхан үгээр баярлуулж, хааяа л нэг чухал үйл явдлын үеэр уруул хүргэнэ. Хязгааргүй аз жаргалын эрэлд явсаар би 27-тойдоо гэрлэсэн. 1971 онд Олег Лундустремийн найрал хөгжмийн чуулгатай анх удаа Алтайн хязгаар, Сибирээр аялан тоглосон юм. Амьдралдаа анх удаа би гэрээсээ хол, Москвагаас алсад бүтэн хоёр сар амьдарч үзсэн. Барнаулд концерт тоглож байх үедээ нэг сайхан бүсгүй олж харсан. Тэр тайзны ойролцоо зогсон намайг ширтэж байсан юм. Энэ бүсгүй битгий явчихаасай гэж дотроо их айж байлаа. Тоглолтын дараа хувцасны өрөөний хаалгыг хүн тогшлоо. Ашгүй тэр зогсож байв. Гэвч Марина хүүхдээрээ шахуу байж нөхөрт гарч амжсан байлаа. Тэр оройг хамтдаа өнгөрүүлсэн. Ингээд л бид хоёрын дундах адал явдал өрнөж эхэлсэн. Нөхөр нь түүнийг бүрэн эрхэндээ оруулсан байсан, харин би ингэхээс айсан. Тэгээд ч би Москвагийнх, тэр хөдөөнийх. Ажиглаад байхад найрал хөгжмийн бусад залуучууд ч “аян замын” найз бүсгүйчүүлтэй болчихсон явдал харагдана.
-“Зуурдын амраг” зөвхөн Барнаулд байдаг хэрэг үү?
-Үгүй, үгүй. Марина надтай хамт олон хотоор явсан. Ямар сайндаа л манайхан улам хол газар, удаан хугацаагаар явах хэрэг гарлаа гэж хошигнох вэ дээ! Үнэнийг хэлэхэд би гэрээ, Москвагаа, Иринагаа санаж байсан. Москва руу буцахын өмнө Марина миний хаягийг авч үлдсэн. Тэр үед би гэртээ утасгүй байлаа. Нэлээд хугацааны дараа Марина утсаар ярья гэсэн цахилгаан ирүүллээ. Тэр “Би Москва руу чамтай уулзахаар очиж болох уу?” гэж асуув. Удахгүй гэрлэх гэж байгаа болохоор хурдан ирээд даруйхан буцаж болохыг би түүнд ойлгуулсан л даа.
-Ингээд Марина та хоёрын холбоо тасарсан уу?
-Жил өнгөрсний дараа гэрийн хонх дуугарлаа. Хурим болохын өмнөхөн юм даг. Хаалгаа нээвэл танихгүй бүсгүй зогсож байна. Марина түүнийг над руу явуулсан гэнэ. “Удахгүй төрөх гэж байгаа. Үүнийгээ утсаар хэлж зүрхлээгүй гэнэ. Би найз нь болохоор ирж хэлж байгаа юм. Чи энэ тухай мэдэж байх ёстой” гэх нь тэр. Тэр бүсгүйн ярианд би огтхон ч эргэлзээгүй. Марина надтай үргэлж хамт байя гэж бодож дээ гэдгийг л сайн мэдэж байв. Гэхдээ би найз бүсгүйд нь эцэг нь болж чадахгүй, хатуу сэтгэл гаргаж байгаа ч амьдрал үүнийг тулган шаардаж байна гэдгийг хэллээ.
-Марина тантай уулзахыг хүсэж байсан болов уу?
-Хуримын дараахан түүнээс зурагтай захиа ирж, хүүтэй болсноо дуулган Димитрий гэдэг нэр өгснөө бичсэн байсан. Хүү нь надтай их адилхан. Нэр нь өөр ч надаар овоглосон юм билээ. Тэр хүүгийн зураг надтай ямар адилхан байсан гэж санана аа. Гэхдээ би хариу бичээгүй... Амьдралд сонин юм их тохиолдоно шүү! Ялтад Марина бид хоёр дахин учирлаа. Нөхөртэй болчихсон, дахиад нэг хүүхэдтэй болчихсон байсан. Эхлээд хүрч ирж уулзахаасаа жаахан эмээсэн. Марина намайг хүүтэйгээ уулзах хэрэггүй. Би түүнд юу ч яриагүй гэдгээ хэлсэн. Би яахав өөрийнхөө эцгийн хувь заяаг эргэн дурссаар хоцорсон. Марина бид хоёрын харилцаа холбоог хайр дурлал гэхээсээ адал явдал гэвэл зохилтой.
-Хэн нэгэн хүн энэ түүхийг мэдэх үү?
-Мэдэхгүй. Залуу насны минь гэм нүгэл хэнд ч падгүй!
-Таны гэр бүл хамтын амьдрал ямархуу байсан бэ?
-Би үнэхээр аз жаргалтай хүн. Бид хоёр дөрвөн жил болоод охинтой болсон. Би ч ажилдаа шаргуу орж, шоу бизнест амжилт олж эхэлсэн. Шөнө нойргүй хонож, бичлэг, зураг авалт гээд оройтож харина. Энэ бүхнээс эхнэр залхсан. Байнга л гитар, төгөлдөр хуур хоёр барбах хэцүү, хүүхдээ амар тайван унтуулах хэрэгтэй байдаг. Би ч тэгэсхийгээд ээж дээрээ ирж, тэнд сургуулилт хийх болсон... Тэгээд эхнэр бид хоёр бие биенээсээ хөндийрсөн.
-Иринагаас та салж, охин чинь яасан болоо?
-Катя юу! Бид хоёр үргэлж хамтдаа, охин маань намайг залгамжлах байх аа. Хөгжмийн авъяастай, дуулж бүжиглэнэ. Катя одоо ВГИК-ийн жүжигчний ангийн 3 дугаар курсийн оюутан. Кино телевизийн зурганд оролцож, жүжигт тоглож, нүдэнд дулаахан залуутай сүй тавьсан.
-Харин та дахин гэрлэсэн үү?
-Дахиад л би Ирина гэдэг хүүхэнтэй учирсан. Энэ нэр миний хувь заяа хоёр холбоотой байх. Ирина гэдэг нэрийг би загалмай шиг зүүсээр явна. Танилцах үедээ би түүний намбалаг, ухаалаг зан чанарыг мэдэрч, уран барилгын мэргэжилтэй хүн гэдгийг нь мэдэж авсан. Хамгийн гол нь Иринагийн шонтгордуу хамар, хөгжилтэй байдал их таалагдсан. Нүд нь очтон гялалзаж, уруулд нь үргэлж инээмсэглэл тодорно. Илэн далангүй хэлчихэд иймэрхүү амьдрахуйн хүсэл тэмүүлэл ихтэй эмэгтэй хүнд хал үзэж хашир суусан хижээлдүү эр хэрэгтэй. Олон жилийн өмнө нэгэн циган эмэгтэй надад “Чи хоёр эхнэр авна. Хоёр дах нь чиний жинхэнэ бөгөөд сүүлчийн эхнэр мөн” гэж “айлдсан” нь үнэн байх. Бид хоёр амьдралаа холбоод 14 жил болжээ. Аз жаргалтай, сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Харин Катя маань нөхөрт гарчихаар Добрынины гал голомтыг хэн сахина даа. Бурхан надад хүү л заяасангүй. Өршөөлгүй байгалийн өмнө нүглээ наманчилж, алс цагийн тэртээд орхин одсон эцгийнхээ адилаар буян нүгэл хоёроо дэнслэх л үлдэж дээ.

“Бурхан надад нуган үр хайрлахгүй л байна”

Хонгорзул сонин №35-40

28/04/2021

Монголчуудын дунд “Хууль цоорхой байна”, “Монголын хууль гурван хоног үйлчилдэг” гэх мэтийн яриа байнга тасардаггүй. Угаасаа баталсан хуулиа дагаж мөрддөггүй у...

150 грамм татахад л онгод ордог байсан /Юрий Никулин ярьж байна/Аз жаргалын тухайӨө би яасан аз жаргалтай вэ?Өнөөдөр би ...
27/04/2021

150 грамм татахад л онгод ордог байсан

/Юрий Никулин ярьж байна/

Аз жаргалын тухай
Өө би яасан аз жаргалтай вэ?
Өнөөдөр би циркт очно доо...”
хэмээн дуулдагсан. Ажилдаа явахдаа ч баяр хөөртэй, гэртээ ирэхдээ ч урамтай ирдэг хүн бол би. Алиаланч нарын хөргийн бүхэл бүтэн цуглуулга миний брббнд байдаг юм. Надад бэлэглэх гэж тэр их том шаазан эдлэлийг алс холын Испаниас авчирсан юм шүү дээ!... Гэрт минь герман үүлдрийн Федя хэмээх нохой, Таня гэдэг зан сайт эхнэр бий. Ийм учраас би гэдэг хүн аз жаргалаар бялхаж байдаг юм даа. Назым Хикмет: “Өглөөдөө ажилдаа явахын, оройдоо гэртээ харихын хүслэн болж байваас аз жаргал мөн” хэмээсэн шүү дээ.
Аз жаргалтай гэр бүлийн тухай
Хонгорхон Танягийн араас өнө удаан, даруй хагас жил гүйж байж, арай гэж өөрийн болгож авсан юм. Цэл залуухан оюутан бүсгүй надаас найм дүү. “Чи гурван сар алс газар чв. Тэр хугацаанд сэтгэл тань үл хувирьаас би тантай амьдралаа холбоно” гэж тэр маань хэлэв.
Эхний жил бид Тбилист амьдарч, тэндхийн циркт дасгал сургууль хийдэг байлаа. Нэг удаа манежийн зохион байгуулагч, “Юра, чамд ухаан санаанд оромгүй цахилгаан ирлээ” гэсээх гүйж ирэв. Тэр нь: “Би дендрологийн хичээлд онц аьлаа. Чамайга чанга тэврэн үнсье” гэсэн байлаа. Таня бидэн хоёр дөчин зургаан жил нэгэн хүн шиг амьдарч байна. Бид хоёрын хэн нь ч хэнийгээ захирдаггүй, харин ч бие биедээ найрсаг ханддаг. Энэ бол жинхэнэ хайр сэтгэл. Нэг ийм шог яриа бий. Нэг нөхөр найзаасаа хэрхэн эхнэртэйгээ олон жил амьдарч болдог тухай лавлан асуужээ. Нөгөө эр “ Хорин таван жилийн турш тэр бид хоёр аз жаргалтай амьдарч байсан юм... Одоо л бид хоёр учирч байна” гэж хариулжээ.
Ан амьтдын тухай
Би “Дөрвөн хөлт найз” гэдэг сэтгэл хөдлөм кино үзсэн юм. Гахайн торойн тухай, тэр хэрхэн амьдардаг, хүмүүс түүнийг төхөөрхийг завдаж буй тухай... Төгсгөл нь харин хөгжилтэй, тэр ялагч болдог.Надад ч гахайн торой бий л дээ. Амьд тоглоом л гэсэн үг. Түүнийг циркийн 100 жилийн ойгоор бэлэглэсэн юм. Хүнд баригдахгүй санаатай чарлана. Сүүлдээ тэр торой циркт ирж, жүжигчин болж, бид хамтдаа баяр ёслолд оролцдог боллоо. Өрөөнд маань Жека хэмээх тоть амьдардаг. Бүхнийг санаж байгаа мөртлөө ер ярьдаггүй. Эм тоть шиг хүүхнүүд амьдралд тохиолддог шүү дээ. Дашрамд хэлэхэд, хүүхнүүдийн тухай нэг онигоо хэлье.
Хүүхнүүд хэзээ хамгийн бага үглэдэг вэ? Таагаарай. Хоёрдугаар сард. Яагаад гэвэл хоёрдугаар сар хорин найман хоногтой.
Үр хүүхдийн тухай
Максим хүү өдгөө миний орлогч. Төрөл төрөгсдийн олгосон хариуцлагатай эрх мэдлийг алдахгүйн тулд, тэгээд ч ер нь би зөвлөлтийн хуулиар амьдардаг учир хүүгээ өөрийнхөө хүссэнээр байлгая гэж боддоггүй. Хүмүүс: Максим циркийг ойлгоно. Тэр таныг хөөдөхгүй. гэж ятгана. Гэтэл тэр циркт ажиллаад хоёр жилийг үдлээ.
Ямар санаатай ингэж хэлнэ вэ?
Хүүхдийн тухай онигоо ярьсан нь дээр ч юм уу. Вовкагийн аав ээж унтахаар хэвтжээ. Вовка хаалганы ард зогсон яриаг нь чагнав. Хайрт минь би охинтой болмоор байна...
Зүгээр ээ, хайрт минь, удахгүй охинтой болно. Вовка унтлаганыхаа өрөөнд гүйж орон, “Үгүй ер, надад тугалган цэрэг, унадаг дугуй хоёр авч өгөхгүй байж” хэмээн бодов.
Даргын тухай
Ерөнхийдөө дарга нар маань надад талтай байдаг юм. Би хэзээ ч хэнтэй ч хэрэлдэж байгаагүй. Никита Сергеевич Хрущёв надтай найзлахыг хүсэж байсан Түүнтэй танилцах үед тэр ямар их баярлаж догдолсон гэж санана. Та чинь Никулин шүү дээ, би хачин их баяртай байна. Алив, ярьж хөөрье, та жүжигчин, мэргэжил тань чөлөөтэй, би гавъяаныхаа амралтанд гарсан, завтай хүн... Хэрвээ би түүний өрөөнд орсон бол хэзээ ч чөлөөтэй байхгүй байсан. Гэвч бид хоёр дотносон нөхөрлөхийн даваан дээр түүний лагшин чилээрхсэн юм. Нэг бус удаа би Горбачевбн засгийн газартай тэрсэлдсэн. Тэд хоол хүнсээр гачигдаж, циркийн амьтдыг хооллохоосоо татгалзахаар нь би циркийнхээ бүх амьтдбг машинд ачиж ирээд Москвагийн зөвлөлийн өмнө жагсаал хийв. Торных нь хаалгыг, онгойлгож тараана! Гээд хэлчихвээ. Горбачев хөхөрч байснаа, ухаарах шиг болов. Эргээд циркт иртэл, мах аль хэдийнэ ирчихэж, Уг нь хоёр долоо хоногийн өмнө наашаа ачигдсан юм билээ л дээ. Үүнээс үүдээд нэг онигоо ярья.
Тоглолтын өмнө амьтан сургагч “цангаагаа” гаргаж, бар, арслангууд зоог барив.
Алиалагчийн тухай
Намайг харахаараа хүмүүс инээдэг зуршилтай болчихож. Харав уу, үгүй юу, жуумалзана. Заримдаа аймаар ч юм шиг. Би аавбнхаа шарилыг эргэхээр оруулгын газар руу явж байтал гашуудлын аувцас өмссөн бэлэвсэн эхнэр, уй гашууд дарагдсан хүмүүс тааралдаж, хэн нэг нь намайг таньж: Хүүе, хараач, Никулин явж байна! Хэмээгээд инээмсэглэцгээв. Гайхалтай юм, уй гашуу ийм амархан мартагддаг юм болов уу?
...Ёох, би алиалагч болох гэж хичнээн их зүдрэв ээ! Энэ бүхнийг давж гарсандаа би бардам байна. Үүн шиг хүнд мэргэжил хаана байна! Эцэс төгсгөлгүй нүүдэл суудал. Боож баглах л юм... Буцаагаад задлах л юм... Гэр орондоо очилгүй хоёр жил гаруй болох ч энүүхэнд. Тэгээд ч алиалагч нарын тухай онигоо хөгжилтэй, инээдэмтэй байж чаддаггүй.
“Циркийн дарга дээр нэг жүжигчин ирээд намайг алиалагчаар аваач, би үхсэнийг ч инээлгэж чадна! гэхэд захирал: -Харамсалтай нь, бидэнд өөр түнш бий...” гэжээ
Захирлын тухай
Намайг хааяа захирлаар томилоход бүгдээрээр л, Юра минь чи захирал болж чадах нь уу? Гэж асуудагсан. Надад дээд боловсрол байхгүй л дээ. Би Охлонковечийн дүрийг үргэлж бодож явдаг юм. Маяковскийн театрын жүжигчин Охлонков бол кинонд баатар эрийн дүр бүтээсэн хүн. Гэнэт түүнийг соёлын яамны дэд сайдаар томилов. Эргэн тойрныхон айдас хүйдэст автаж, “Коля минь, чи яаманд тохирох юм уу даа?” гэхэд тэр: “Ноёд оо, би тайзан дээр хааны дүр бүтээсэн хүн. Хааны дүр шүү... Гэтэл урьд нь энэ дүрийг бүтээсэн хүн байж л байдаг. Би захирлын дүрд л тоглож байгаа юм шүү дээ. Хүнд энэ ажил бэрх хэцүү байсан. Харин одоо... За яршиг, онигоо ярьсан нь дээр юм байна.
“Циркийн захирал дээр илбэчин хүрч ирээд, “Би, тун сүрхий үзүүлбэр бэлдлээ. Эмэгтэй хүнийг тэг дундуур нь хөрөөднө.
Юу нь шинэ байгаа юм бэ?
Үүнийг чинь ихэнх нь мэддэг шүү дээ, Тэгвэл уртааш нь ?!”
150 граммын тухай
Таня бид хоёр гэрлээд удаагүй байх үед тэр минь цирк дээр байнга ирнэ. Бид тоглолтын дараа ядаргаагаа тайлах гэж 150 грамм татдаг зуршилтай байлаа. Нэг удаа уулаа. Хоёр дахь удаагаа уулаа. Гурав дахь дээр нь Таня “Чи уувал, би явлаа” гэв. Би зөвхөн баяраар амсдаг боллоо. Урьдахь зуршилдаа бага зэрэг орж уудаг болов. Архи гэдэг яах ч аргагүй зальтай эд дээ. Архины тухай нэг онигоо байдаг юм. Нэгэн эмэгтэй сонинд зарлал бичжээ. “Архи уудаггүй, тамхи татдаггүй, ажилсаг нөхөртэй суухыг хүсэж байна”, Нэг нөхөр ирэв. Боломжийн, тохьтой эр бололтой. Хүүхэн түүнээс “Архи уудаг уу? гэж асууж –Уудаг, тэгэхдээ, баяр ёслолоор юм уу, халуун усанд орсныхоо дараа” гэж хариулжээ. Хуримын дараахь өглөө нөхөр нь эхнэрээсээ “Өнөөдөр ямар баярын өдөр вэ? хэмээн асуув.
-Ямар ч баярын өдөр биш гэхэд “ Тэгвэл усанд орохоор явъя” гэжээ.
Онигооны тухай
Хэрвээ би боловсролтойсон бол, эрдэмтэн байсансан бол онигооны тухай эрдмийн зэрэг горилсон зохиол бичнэ. Онигоо бол орон бүхэнд өөрийн тусналаа олсон байдаг. Түүхийг нь бичихэд болоод явчихна. Магадгүй, хүмүүс намайг онигоог санаанаасаа зохиодог гэж бодож болох юм. Гэвч тийм биш. Би тусгай тэмдэглэлийн дэвтэртэй. 36 оноос хойш, 15 настайгаас эхлэн би онигоог бичиж тэмдэглэж авдаг болсон. Гол гол үгнүүдээ ангилан ялгана. Улс төрийн онигоог тусгай тэмдэглэгээр бичнэ. Улс төрийн онигооны ноёлох үгсийг би баривчлагдах, байцаагдах болзошгүй үед хэрэг болно хэмээн тогтоож авна. Үнэнийг хэлэхэд би улс төрийн онигоог бага цуглуулдаг, харин томилолтоор явсан нөхөр, ан амьтны тухай онигоо бишгүй бий. Онигоо ярьж байх үед инээж болохгүй. Аав намайг ингэж сургасан юм. Хамгийн гол нь, цагийг нь олж хэлэх хэрэгтэй. Жишээ нь: гэхэд миний нарийн бичиг бүсгүй танд кофе өгөхдөө хэдэн сахар хийхийг асуулааа гэж бодъё. Энэ үед би “Одесс маягийн нэг онигоо ярья Рабинович: -“Гэртээ бол нэгийг, зочныдоо гурвыг, ер нь хоёр л байхад болдог юм”... Бүгд инээлдэв.
Би богинохон онигоонд их дуртай, хэдийчинээ товчхон байна, төдийчинээ сайн. Би хүүдийн онигооны тэмцээнийг шүүж ийм нэг онигоо ярьсан охинд тэргүүн шагнал хүртээсэн юм.
Нохой гаслам халуун байлаа. Английн хоёр тавтай зүү эзгүй цөлд явж байв. Нэг нь: Ямар халуун юм бэ? Би цааш явж чадашгүй нь гэхэд нөгөөдөх нь” Чи арай мултраад уначихсан юм биш биз дээ” гэжээ.
Хэрхэн өнө мөнх амьдрах тухай
Москвагийн циркийн 100 жилийн ойгоор 80-аад онд би Москвагийн тайзан дээр сүүлчийн удаа гарсан юм. Энэ бол “Цирк-100 жил” хэмээх ойн баярын тоглолт байлаа. Бид Шуйданы баян хууртай тайзан дээр гарав. Баян хуур дээрээ тасалбар бүхий хайрцаг барьсан тоть суулгав. Би тэр хайрцагны тагийг нээж, “Тавдугаар эгнээ, 35 дугаар суудал” хэмээн зарлав. Тэр хүнд бэлэг дурсгалын зүйл гардуулав. Гол шагнал нь циркийн 200 жилийн ойн тоглолтын урилга байсан. Та 100 жилийн дараа ирж чадахгүй бол, ажил ихтэй бол үр ач нараас чинь ирсэн ч болно. Тэр үед би тэдэнтэй уулзах болно” ... Та яагаад инээхгүй байгаа билээ? Энэ бол онигоо биш шүү. Би хэлсэн амандаа хүрдэг хүн.

Аргументы и факты сониноос Орчуулсан Т.Эрдэнэцогт

27/04/2021

Адольф Гитлер залуу байхдаа тун ядруухан амьдарч байжээ. Ажил хийж үзээгүй учраас цалин, ажлын хөлс гэж юу байдгийг сайн ойлгодоггүй байв. Гэрээс нь ирдэг багахан м...

27/04/2021

Америкийн Кино Академиас жил бүр зохион байгуулагддаг Оскарын шагнал нь кино үйлдвэрийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал бөгөөд 24 т....

19/04/2021

ЖО БАЙДЕН ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ САНАЛ ТАВЬЖЭЭ

АНУ-ын шинэ Засгийн газар болон ОХУ-ын хоорондын харилцаа ямар байх талаар сонгуулийн дараахан ихээхэн яригдаж эхэлсэн. Хүний эрхийн асуудлаар Жо Байдены засаг захиргаа нэлээд шахна гэдэг нь тодорхой болж байна. Өнгөрсөн сард Алексей Навальныйд хорих ял ногдуулсантай холбоотойгоор Оросын 7 албан тушаалтан, хэд хэдэн байгууллагын эсрэг хориг тавьснаа зарлаж байв. Тэгвэл энэ 7 хоногт Жо Байден дахин ОХУ-ын эсрэг хориг тавьсан байна. Энэ нь АНУ-ын Тагнуулын байгууллагуудын мөрдөн шалгалтын үр дүнг үндэслээд өнгөрсөн 11-р сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн болон Конгрессын сонгуулийн үеэр Оросууд кибер халдлагыг зохион байгуулсан, буруу мэдээлэл цацах ийм аян өрнүүлсэн гэж буруутгаж байна. Ингээд нийтдээ 30 гаруй байгууллага, иргэд, албан тушаалтнуудын эсрэг хориг тавихаар болжээ. Энэ талаар Цагаан ордон, Ерөнхийлөгчийн зарлигт илүү дэлгэрэнгүй бичсэн талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Тагнуулын байгууллагуудын олж тогтоосноор 100 гаруй корпораци, нийтдээ 18 мянга орчим засгийн газрын, төрийн, хувийн компаниудын компьютерын сүлжээнд хакерууд нэвтрэх боломж олгосон гэжээ. Үүнийгээ “Solar Winds” ажиллагаа хэмээн нэрлэсэн байна. Тэгэхээр Орос, Америкийн хоорондын харилцаа өмнөх Засгийн газартай нь харьцуулвал нэлээд төвөгтэй болох тухай сонгуулийн дараа болон өмнө ч гэсэн ярьж байсан. 2018 онд Финляндын Хельсинк хотод Д.Трамп, В.Путин нар уулзаж байсан.
Тэгвэл энэ 7 хоногт Жо Байден хориг арга хэмжээ авахаасаа өмнө Владимир Путинд “Орос, Америкийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулъя” гэж санал тавьсан байна. Үүнд нь Дмитрий Псков, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчид: “Ойрын хугацаанд В.Путин Жо Байдентай уулзахгүй” гэжээ.
- Дээд хэмжээний уулзалт зохион байгуулъя гэж хэлсэн. Тэгэнгүүтээ Оросын 10 дипломат ажилтныг АНУ-аас албадан гаргаад, хориг арга хэмжээ тавьж байгаа нь ямар учиртай юм бэ. Америкийн энэ ойлгомжгүй бодлогыг бид үнэхээр ойлгохгүй байна гэж бухимдсан өнцгөөс хэлжээ.
Мөн Орос, Америкийн харилцаатай холбоотойгоор яригдаж байгаа нэг хурц асуудал бол Украин, Оросын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж болзошгүйтэй холбоотой юм. Өнгөрсөн нэг сарын хугацаанд Крым, Донбассын хилийн ойролцоо Оросын нийтдээ 80 мянга орчим цэрэг, хүнд техник хэрэгсэл байрлаж байгаа тухай дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлсэн. Украины хувьд 2015 оноос хойш Зэвсэгт хүчиндээ ихээхэн шинэтгэл хийсэн. Тэгэхээр НАТО, АНУ-ын дэмжлэгт Украинчууд найдаж байж магадгүй, нөгөө талаар оросууд зэвсэгт хүчнийхээ байлдааны бэлэн байдлыг хангах чиглэлээр анхаарал хандуулж байгаа гэдгээ албан тушаалтнууд нь энэ 7 хоногт нэлээд ярьсан. Өнгөрсөн 7 хоногт Дмитрий Псков, Тамгын газрын дэд дарга Дмитрий Косак, мөн Сергей Шойгу нар Мурманск дахь Тэнгисийн хүчний бааз дээр очиж байлдааны бэлэн байдлыг шалгасан. Тэр үедээ “АНУ-ын цэргийн оролцоо одоо Укриан руу бараг дөхөж орж ирнэ. Бид Балтийн тэнгис, Хар тэнгис, Донбасс, Крым гээд энэ газрууддаа анхаарлаа хандуулна, ашиг сонирхлоо хамгаална” гэжээ. Тэр ч байтугай Оросын зарим албан тушаалтнууд “Хэрвээ Донбасс буюу Украинд Америкууд цэргээ оруулах юм бол бид хариу арга хэмжээ авна. Тэнд иргэний харьяалалтай болчихсон оросын иргэд байгаа. Тийм учраас бид ашиг сонирхлоо хамгаалахын тулд цэргийн хүч хэрэглэх нөхцөл байдал руу орно” гэдгээ хэлжээ.
Эх сурвалжаас Н.Лхамаа

Address

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hongorzul.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share