Melode.Podcast

  • Home
  • Melode.Podcast

Melode.Podcast Melode.Podcast -ын дараах 2 нэвтрүүлгийг хүлээн авч сонсоорой.

…Явсан газраа эргээд харахадЯруу сайхан хайр бий…гэж нэг сайхан 🎼дуу байдаг!
20/01/2023

…Явсан газраа эргээд харахад
Яруу сайхан хайр бий…гэж нэг сайхан 🎼дуу байдаг!

07/01/2022

Мэргэжлийн Цахим Сонин

07/01/2022
👏👏👏🎉🎉🎉
23/10/2021

👏👏👏🎉🎉🎉

тусгайлан зориулсан, үндэсний өв уламжлалаа орчин үеийн хувь хүний хөгжлийн суурь зарчимтай уялдуулан, өөрийн бодит туршлагаасаа хуваалцсан ном маань тун удахгүй таны гарт очиход бэлэн боллоо.

Зохиогч Alimaa Chuluunbat миний зүгээс редактор Oyunchimeg Tsedevdamba, зураач Naraa Gnt, дизайнер Muji Danaa, дэмжлэг үзүүлсэн Helge Karlsen болон эх бэлтгэл, хэвлэлд хамтран ажилласан Мөнхийн үсэг ХХК -ийн хамт олонд маш их баярлалаа.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

07/10/2021

Аав нь ичиж байна
Миний хүү унтаж байгаа хэдий ч аавынхаа хэлэхийг сайн сонсоорой. Жижигхэн гараа хацартаа наажээ. Миний хүү. Толгой нь хөлрөөд, үс нь бас норж. Аав нь хэнд ч мэдэгдэлгүй өрөөнд нь ганцаараа ороод ирлээ. Хэдхэн минутын өмнө аав нь сонингоо уншаад сууж байтал маш их харамсах сэтгэл төрлөө. Аав нь буруутайгаа мэдсэн учраас хүүгийнхээ орны хажууд ингээд сууж байна.

Бодоод байхад аав нь дандаа л чамд уурладаг. Өглөө босоод нүүрээ сайн угаасангүй гэж уурласан. Угаасны дараа олигтой арчсангүй гэж уурласан. Гутлаа заваарууллаа гэж уурласан. Шалан дээр дэвтэр номоо хаялаа гэж ууртайгаар хашхичсан.

Өглөө цайгаа ууж байхад нь бас л өө хайна. Хоолоо асгалаа, цайгаа асгалаа. Хэт их чихлээ. Тохойгоо ширээн дээр тавилаа. Цөцгийн тосталхан дээр хэт зузаан түрхлээ. Аав нь ажилд явах үед чи аавруугаахараад “ Баяртай аав аа” гэхэд би муухай харц чулуудан, нуруугаацэхгэж уурлана.

Үдээс хойш энэ бүхэн дахиад л давтагдана. Гэр рүүгээ ойртох замдаа аав нь чамайг гадаа хэрхэн тоглож байгааг ажна. Чи шинэ авч өгсөн өмдөөрөө газар суун, шороогоор, чулуугаар тоглоно. Оймс чинь цоорчихно. Энэ бүхнийг хараад би чамайг найзуудын чинь өмнө загнаж ичээнэ. Тэгээд бас болоогүй гэмтэн адил гэррүүгээхарихыг тушаана. “Наад оймс, өмдийг чинь их үнэтэй авсан юм шүү дээ. Чи өөрийн мөнгөөр авсан бол ингэж хойрго загнахгүй л байсан биз”. Хүүдээ ийм зүйл хэлдэг эцэг хүн гэж надаас өөр байх уу, хүү минь.

Аав нь сонингоо уншаад сууж байхад хүү минь чи аав дээрээ ирсэн дээ. Юу юуны духанд хүрэлгүй аав нь саад болсонд чинь унтууцан “Одоо бас юу хэрэг болсон бэ?” гэж хүйтнээр асууснаа саналаа, миний хүү. Гэтэл миний хүү нэг ч үг хэлэлгүй аавын зүг гүйж ирэн, аавынхаа хүзүүгээр тэврэн авч,үнссэнийгаав нь саналаа. Жижигхэн гарынх нь чанга тэврэлтээс аав нь маш их хайрыг мэдэрснээ саналаа. Тэгээд миний хүү өрөөрүүгээунтахаар явсан.

Хүү минь, төд удалгүй уншиж байсан сонин миньгарнаасунаж, маш их айдас, гэмшил, харуусал аавыг нь нөмрөн авсан юм. Дандаа л хүүдээ уурладаг энэ муу дадал хаанаас гараад ирэв ээ? Хүүгээсээ өө хайсан, загнаж зэмлэх гэсэн энэ дадал хаанаас гараад ирэв ээ? Миний хүү болж энэ хорвоод мэндэлсний чинь шагнал энэ үү?

Аав нь хүүдээ хайргүй учраас биш харин аав чамаас хэт ихийг хүлээж, шаардсандаа л тэр. Чи минь бяцхан хүү шүү дээ. Гэтэл аав нь чамаас өөрөөсөө шаарддаг зүйлсийг шаардаж байж.

Миний хүүд маш олон сайн, сайхан чанарууд байдаг. Миний хүүгийн сэтгэл өглөөний нар уулын цаанаас мандахтай л адил. Яг л түрүүн аавыгаа ирж тэврэн,үнссэнчиньаавынхаабуруутаж явсан сэтгэлд гэрэл цацруулах шиг л боллоо. Амьдралд чухал зүйлийг маань ойлгуулсан нар чи минь шүү дээ. Өдий том болсон аав нь энэ бүхнийг ойлголгүй хүүтэйгээ гэмтэн адил харьцаж байсандаа үнэхээр их ичиж байна. Тиймээс аав нь харанхуй өрөөнд нь орны чинь өмнө өвдөглөөд сууж байна.

Аав нь ичиж байна.

Ганц өөрөөсөө ичих хангалтгүй ээ.Маргаашаас эхлэн аав нь аав шиг аав байх болно оо. Харанхуй шөнө орны чинь өмнө хэлсэн зүйлсээ гэрэлт нарны доор өөрийн үйлдлээр бататгаж явах болно оо. Аав нь хүүгийнхээдотны анд нь байна. Инээхэд нь цуг инээж, уйлахад нь цуг уйлна аа. Тэвчээр алдан хилэнтэй үгс хэлэх гээд байвал уруулаа тас зуугаад тэвчинэ ээ. “Хүү минь ердөө л бяцхан хүү шүү дээ” гэж өөртөө байнга сануулж байх болно.

Хэтэрхий эрт чамайг том хүн мэт төсөөлж байсандаа ичиж байна. Орон дотроо атиралдан унтаж байгаа бяцхан үрдээ яаж том хүний хариуцлага үүрүүлж чадав аа. Өөрөө ч үүрээгүй хариуцлагыг шүү. Ээж аавдаа бяцхан хүү шүү дээ чи минь. Өөрсдөөсөө шаардаагүй олон зүйлийг хүүгээсээ шаарджээ. Аав нь маш их ичиж байна.

АНУ-ын “Reader’s Digest” сэтгүүлд нийтлэгдэж, америкчуудын сэтгэлийг хөдөлгөж, ухаарал хайрласан “Father Forgets” (W.Livingston-ийн бүтээл) зохиомжийн орчуулга.

Эх сурвалж

28/09/2021

Хүүхдээ хэт их эрхлүүлэх, өмнөөс нь бүх асуудлыг шийдэж өгөх нь хүүхдийг бие даах, бусадтай харилцах, асуудлыг шийдэх чадваргүй болгодог.

Та хүүхэддээ цаг гарган тэднийг асуудлыг даван гарах сэтгэл зүйн бэлтгэлтэй болгон өсгөхөд Ий Күү картан тоглоом танд тусална.

Тоглонгоо сэтгэл хөдлөлөө танин мэдье
Тоглонгоо сэтгэл зүйн боловсролоо дэмжье

Гэр бүл хөгжлийн дэмжлэг!

06/09/2021

Zaaval sonsooroi. Mash heregtei zuvluguu ugch bna!!!

19/08/2021

Аавуудын хүүхдүүддээ гаргах цаг❤️

Mash goy, zaaval unshaarai!
10/07/2021

Mash goy, zaaval unshaarai!

Заавал уншаарай!!!

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ.

За сайн байцгаана уу. Намайг Хао Гуан Цай гэдэг. Би хүүхдийн зохиолч болохоор гадуур явахдаа ихэвчлэн хүүхдүүдийн үйл хөдлөл үг яриаг ажиглах дуртай. Нэг удаа хоол идэхээр сууж байтал хажуу ширээнд 6 настай, 4 настай 2 хүүхдээ дагуулсан ээж ирж суулаа. Удсан ч үгүй 2 хүү нэг жижигхэн машин булаацалдан маргалдаж эхлэв. Энэ үед ээж ахад нь хандаж
- Гадуур гарч хоол идэж байхад битгий хэрэлдэж муудаж бай гэж би чамд хичнээн удаа хэлэх юм бэ? Гэтэл хүү нь
- Гэхдээ тэр миний машиныг булаагаад авчихлаа шүү дээ
- Тэгээд чи дүүдээ өг л дөө.
Энэ үед тэр хүүхэд маш чухал асуулт асуусан юм.
- Яагаад түүнд өгөх ёстой гэж ? Ээж нь хамгийн түгээмэл хариулт болох
- Яагаад гэвэл чи том. Ах хүн чинь дүүгээсээ том болохоор дүүдээ өгдөг юм гэж хэлтэл тэр хүүхэд маш хурдан бодонгуутаа
- Ах хүн дүүгийнхээ авах гэснийг өгөх естойн бол миний бүхий л амьдрал өнгөрөө юм бишүү ? Би дүүгээсээ дүү болно гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр ирээдүйн бүх юмаа дүүдээ өгөх ёстой юу? Энэ хүүхдийн хэр хол харж байгааг мэдэж байна уу? Энэ хэрээр далавч нь хэр том байгааг харж болно. Гэтэл ээж нь нүднийхээ өмнө үүсээд байгаа нөхцөл байдлыг л хурдхан шийдэхийн тулд хүүдээ
-За чи одоо машинаа дүүдээ өгөхгүй бол би энэ хоолны газрын эзэнийг дуудаад чамайг аваачиж хүний махан бууз хийж болно гэж хэллээ шүү!
Ингээд энэ асуудал дууслаа. Гэвч энэ хүүхэд энэ явдлаар юу сурав? Асуудлын гол энд л байна.

Бид нар хүүхдээ амжилттай биеэ даасан хүн болж өсөөсэй, далавч нь том байгаасай, өндөрт нисээсэй гэж боддог мөртлөө, боломж гараад яг хүүхэд нь далавчаа жоохон томруулах гэхээр нь яршиг төвөг үүсэхээс болгоомжлоод бариад боочихдог. Гэтэл энэ далавч бариад боочихоор яг дээр үед Хятадууд эмэгтэй хүүхдийнхээ хөлийг боогоод томруулдаггүй байсан шиг нэг боочихоор дахиж томордоггүй. Би одоо та нарт хүүхдийн далавч хэр том байж болох тухай бодит түүх ярьж өгье л дөө.

Нэгэн охиныг Катерин (Katherine Commale) гэдэг. 2006 онд тэр дөнгөж 5 настай байсан. 2006 оны 4 сарын 6 нд тэр ээжтэйгээ хамт ТВ-ээр Африкт хийсэн сурвалжлагын тухай нэвтрүүлэг үзээд сууж байлаа. Нэвтрүүлгээр Африкт 30 секунд тутамд нэг хүүхэд нас барж буй тухай ярьтал Катерин буйдан дээрээ суугаад 1,2,3... гээд тоолж эхэлсэн. Тоолоод 30 хүрэнгүүт тэр чичирч эхэлжээ. Энэ үед ээж нь Катерин юу болов яасан бэ? гэж асуухад
-Ээжээ дөнгөж сая Африкт нэг хүүхэд нас барчихлаа гэв. Хэрвээ энэ үед нөгөө урд дурдсан "хүний махан бууз" ээж байсан бол хариулт нь магадгүй
-Африкт хүүхэд нас барахад чамд ямар хамаа байнаа! Мэдрэл чинь зүгээр үү? гэх байсан байх. Гэтэл Катерины ээж охиноо хажуудаа суулгаад хоёулаа яагаад хүүхдүүд нас барж байгаа учрыг интернэтээс харья гээд суужээ. Хайгаад үзтэл гол асуудал нь шумуулаар дамжин халдварладаг хумхаа өвчний улмаас болохыг олж мэдээд хэлж өгтөл тэгвэл шумуулнаас хамгаалдаг тор байхгүй юмуу гэж асуужээ. Ээж нь түүнд Африк мөнгө байхгүй болохоор тор авч чаддаггүй тухай хэлж өгсөн байна. Ингээд 2 долоо хоног өнгөрсний дараа Катерины цэцэрлэгийн багш ээж рүү нь утасдаад - Катерины хоолны дараах амттаны мөнгө тушаагдаагүй байна гэв. Орой охиноо авахдаа ээж нь
- Катерин чамд цэцэрлэгийн мөнгө багшдаа өгөөрэй гээд бүрэн өгсөн. Чи амттаны мөнгөө төлөөгүй байна. Тэр мөнгийг яасан бэ? гэхэд охин нь
- Тиймээ. Би үүнээс хойш амттан идэхгүй. Би цуглуулж байгаад шумуулнаас хамгаалах тор авна! Хэрвээ энэ үед нөгөө ээж байсан бол - Юуны чинь шумуулнаас хамгаалах тор, зүгээр идэж уух ёстойгоо идээд яв! гэж хэлэх байсан байх. Гэтэл Катерины ээж тэгээгүй, харин дагуулж яваад шумуулны тор авсан. Яаж явуулах тухайгаа хайж интернэт ортол Африк руу шумуулны тор хандивладаг сайн дурын нийгэмлэг байдаг тухай олж мэдээд тэр нийгэмлэг рүү тороо явуултал хэд хоногийн дараа нэгэн талархалын бичиг иржээ. Түүн дээр Катерин манай хамгийн залуу хандивлагч болсонд баяр хүргье гэсэн байв. Бас түүнд хэрэв 10 ширхэг шумуулны тор хандивлавал нэг батламж өгнө гэжээ.
Катерин хэсэг бодож байгаад өөрийнхөө хүүхэлдэй, тоглоом, уншсан ном зэргээ гаргаж ирээд гэрийнхээ урд ширээ тавиад зарахаар шийдсэн байна. Гэтэл хуучин юмсыг нь хүн худалдаж авсангүй. Тэгээд тэр ингэж боджээ. Би батламж авахыг хүсч байхад өөр хүмүүс ч бас авахыг хүсэх байх, ингээд гараараа 10 ширхэг батламж бичээд юм худалдаж авсан хүнд өгөхөөр болов. Гэтэл 2 дахь өдөр нь бүх юмаа зарж чаджээ. Яагаад гэвэл хүмүүст түүний бодож олж, өөрөө зурсан батламж маш өхөөрдмөөр санагдсан учраас энэ охиныг урамшуулахыг хүсэж худалдаж авчээ. Тэгээд охин ээж аавынхаа найзууд гэх мэт хүмүүст хэлж ярьж мөнгө цуглуулж эхэлжээ. Гэтэл яаж ч цуглуулсан мөнгө нь 10 тор авч хүрэхээргүй л байлаа. Гэтэл охин бодож байгаад Билл Гейтст захиа бичжээ. Захиандаа юу гэж бичсэн бэ гэвэл "Хүндэт Билл Гейтс, Африкийн хүүхдүүд хэрвээ шумуулнаас хамгаалах торгүй бол үхнэ. Гэтэл тэд тор авах мөнгөгүй. Хүмүүсээс сонсоход мөнгөнүүд Таны тэнд их байдаг гэнэ." гээд түүнд бас нэг батламж зурж захиандаа хийж явуулжээ. Билл Гейтс яасан гээч ? Тэр 3 сая доллар гаргаж энэ охины сайн үйлийг дэмжсэн. Ингэснээр 5 настай Катерин охин Африкийн 1 сая гаруй хүүхдийн амийг аварсан гэсэн үг. Тэгээд хэрвээ Та Африкт очвол тэнд байгаа олон олон шумуулны торны дотор талаас Катерин охины нэрийг харж болно. Одоо та нар юу гэж бодож байна ? Яагаад гэвэл Катерин охин гэнэн цайлган учраас дэлхий дээрх маш олон юмс маш хэцүү байдаг гэдгийг мэдэхгүй болохоороо ийм том ажил эхлүүлээд амжилттай болжээ гэж бодож байна уу ? Үгүй ! Яагаад гэвэл түүний хажууд байгаа том хүмүүс түүнд тусалсан учраас, эцэг эх нь хүүхдийнхээ далавчийг том болоход тусалсан учраас ! 4 сарын 6нд нэг ийм түүх бий болсон юм бол өдөр болгон хүүхэд бүрт яг үүн шиг мөрөөдөл, хийхийг хүсч буй зүйл гарч байгаа гэж би итгэдэг. Бид хүүхдэдээ анхаарлаа хандуулаад, эдгээр үнэн түүхүүдийг хүүхдэдээ ярьж өгөөд өөрийнх нь далавч хэр том болохыг мэдрүүлэх хэрэгтэй.
Жишээ нь 9 настай Герман хүүхэд Феликс 3 жилийн дотор 1 сая гаруй мод тарьсан. Икбал Масих (Iqbal Masih) хүү 4 настайдаа боолын хөдөлмөрт 6 хүрэхгүй доллараар худалдагдаад 6 настайдаа олон улсын байгууллагын шугамаар аврагдан суллагдаж, суллагдсанаасаа хойш 6 жилийн хугацаанд өөр шигээ 3000 гаруй хүүхдийг боолын хөдөлмөрөөс чөлөөлж, 12 настайдаа гэртээ харих замдаа хүүхдийг боолчлогчдод буудуулж нас баржээ. Гэвч энэ мэдээг үзсэн Канадын 12 настай сурагч Грейг (Craig Kielburger) “Би ч бас 12 настай яагаад түүн шиг хүүхдүүдийг чөлөөлөх ажил хийж болохгүй гэж” хэмээн бодсоноор хүүхдийг боолын хөдөлмөрөөс чөлөөлөх нийгэмлэг байгуулж, одоогоор тус нийгэмлэг Африк болон Өмнөд азийн 45 улсад 450 бага сургууль байгуулж, өдөр бүр 45000 нэн ядуу хүүхэд төлбөргүй суралцаж байна. Мэдээж бас Нобелийн шагналт Малала охин байна.

Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл хүүхдийн боловсрол бол хэл яриагаар дамжин бодож сэтгэхэд нь нөлөөлж байдаг. Хэлж ойлгуулах боловсрол бол бодож сэтгэх боловсролын суурь. Бидний ихэнхи эцэг эхчүүд өдөр тутамд хүүхэдтэйгээ ямар ч учир утгагүй бүтэцгүй үг хэллэгээр харьцаж байдаг. Утга учиргүй, бүтэцгүй үг хэллэг гэж юуг хэлээд байна? Зурагт үзэж болохгүй, явж шүдээ угаа, боль наадхаа тавь гэх мэт... Хүүхэд 3 наснаас эхлэн юм унших, сонсох, эргэцүүлэх дадалтай болох үндэс суурь тавигдаж байдаг. Гэвч нэг том асуудал тулгардаг нь 3 настай хүүхэд уншиж чадахгүй. Заавал том хүн уншиж өгөх шаардлагатай. Гэтэл өнөөгийн хүмүүс дэндүү завгүй гэдгээрээ дэндүү залхуугаа халхавчилдаг. Ингээд хүүхдийн хэл яриа, бодож сэтгэх сууриа тавих алтан үе өнгөрчихдөг. Ийм болохоор хүүхдүүддээ аль болох болсон бодит явдал, сургамжит түүх, үлгэр домог ярьж уншиж өгч, мэдэхийг хүссэн, хийхийг хүссэн ажил үйлд нь тусалж дэмжиж байх хэрэгтэй.
Далавчных нь том жижиг хүүхдийн чинь хэр өндөрт нисэхийг шийднэ. Харин хүүхдийн тань далавч хэр ургаж том болохыг эцэг эх та бид шийдэх нь байна шүү.

Хятад хэлнээс орчуулсан Ө.Энхжаргал
Copy

01/07/2021
22/06/2021

Хүний мэдрэмжийг үгүйсгэнэ гэдэг бол маш бүдүүлэг, дээрэлхүү үйлдэл.
Надад хэцүү байна- за сүртэйшд. Ингэж л байдагшд
Би ядарч байна- яасан гэж ядраад байгаан.
Би чадахгүй байна- хийгээд л байсан биздээ урьд нь
Би тайван биш байна- аая, уурлаж нтр маяглаад байгаач
Би өлсөж байна- чи одоо саяхан идээ биздээ.
Би гунигтай, ганцаардаж байна- засс, маяглах юмаа олж ядсан юм.
Хүний мэдрэмжийг хүлээж авч, санал нийлэхгүй үед дуугүй өнгөрөөд инээж сур.

Ааваа, би Том болоод тантай адилхан болноМанай аав хамгийн мундаг нь заТэгэж ярьвал манай аав лаг булчинтай … Аавуудын б...
20/06/2021

Ааваа, би Том болоод тантай адилхан болно
Манай аав хамгийн мундаг нь за
Тэгэж ярьвал манай аав лаг булчинтай …
Аавуудын баярын мэнд🎉🎉🎉

20/06/2021

🤣🤣🤣

Монгол цаг: 6/5ны 10:00цАмерик MST: 6/4ны 8:00PMTa buhen bidend asuultaa uridchilan iruulj bas bolno. DM bicheerei😉. . #...
04/06/2021

Монгол цаг: 6/5ны 10:00ц
Америк MST: 6/4ны 8:00PM
Ta buhen bidend asuultaa uridchilan iruulj bas bolno. DM bicheerei😉. .
#эрүүлхүүхэд #гэрбүл #хүүхдийнхүмүүжил #хөдөлгөөнэрүүлмэнд

03/06/2021

Хэрэв та clubhouse апп хэрэглэдэг бол бидэнтэй “Сайн Үр Таригчид” клубт нэгдээрэй! Одоогийн байдлаар энэхүү клубээсээ тогтмол нээж буй 2 өрөө маань Америкийн MST цагийн бүсчлэл: Баасан, Бямба гаригийн орой 8:00PM
(Энэ нь цагийн зөрүүгээр Монголд Бямба, Ням гариг бүрт 10:00цагт гэсэн үг👋)

01/06/2021

Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийн мэндийг хүргэе! 🥳🤗💝

28/05/2021

6-р сарын 1 🐣Хүүхдийн баяр🐣-т зориулав

27/05/2021

Бүтнээр эндээс сонсох: (subscribe хийвэл бүр амар😉)
https://open.spotify.com/episode/4VZhErvA7JoQOjbl5lKhX1?si=uXcSOrVTTm-VR_DeW_d9jg
Та бүхэндээ цуврал болгон хүргэж байна. 1-р хэсгийг хүлээн аван сонсоно уу! Баярлалаа! .
#монгол #өвсоёлбиднийбахархал #өвсоёл #хүүхдийнхүмүүжил

Удахгүй уулзацгаая♣️🏡👋
22/05/2021

Удахгүй уулзацгаая♣️🏡👋

♣️🏡👋
21/05/2021

♣️🏡👋

20/05/2021

New Episode is ready for you all. Follow the link below and listen😉

20/05/2021

БҮТНЭЭР сонсох линк
https://www.spreaker.com/episode/44922133
Эр нөхрөө ХҮНДЛЭН хайрлах гэж ямар утгатай зүйл болохыг дараах цувралаас хүлээн аван сонсоорой. (2-р хэсэг)

16/05/2021

.
Ийм зүйл нэг хэсэг хийж байлаа Melode нь😎.

11/05/2021

“Над шиг 2021 онд жиргээд нэгддэг хүн бий болов уу😅😂. . Нэг л зорилгоор нэгдсэн. Подкастаараа бөмбөгдөнө, өөр зүйлгүй, гүйцээ🙃”

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Melode.Podcast posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share