Kino Artsy

Kino Artsy "Кино шимтэгч хүн бүхний уулзах ёстой газар Kino Artsy"

Баавгайтай болохсон ~ if only I could hibernate Нэгийг бодогдуулж, уйлуулж, мэдрүүлэн Нөгөөд санал болгох кино гэхдээ ~ ...
16/01/2024

Баавгайтай болохсон ~ if only I could hibernate
Нэгийг бодогдуулж, уйлуулж, мэдрүүлэн
Нөгөөд санал болгох кино гэхдээ ~
Өсвөр насны ядуу боловч бардам хүү Өлзий тэтгэлэгт хамрагдахын тулд Физикийн улсын олимпиадад түрүүлэхээр шийдсэн ч бичиг үсэг тайлагдаагүй ээж нь бага хүүхдээ хөтлөн хөдөө ажил олохоор явснаар, өвлийн дунд дүү нартайгаа хотод үлдэж өөрийн хүсэл зорилгын төлөө зүтгэх тухай кино маань гардаг. Киноны хувьд өдөр тутмын бидний амьдралтай ойрхон санагдах хэдий ч зохиолын хувьд хэрэгцээгүй, буруу зөрүү мэдээллүүд ажиглагддаг. Хамгийн магтууштай зүйл нь нийгмийг яг л байгаагаар нь гаргаж, хүмүүс хэрхэн аж төрнөж байгааг харуулсан нь киног хүндлэх том шалтгаан болсон. Таалагдсан зураглалууд нь таван сая оддын доор алмайран харах Өлзий xүү, гэр хороололд замын доор шатан дээр бодлогоширон суух Өлзий xүү байсан.
Гэхдээ ~ хөндлөнгийн зүгээс харахад бусдад санал болгох ч, дахиж үзэх үү гэж асуухад үгүй гэж хариулах бусдын мэдрэмжээр тоглох кино мэт санагдсан . . .

Ижил нэрт алдарт аниме цувралаас сэдэвлэсэн "One Piece" цувралын 2-р бүлэг дээр гарах Chopper-н зураг leak хийжээ.
22/09/2023

Ижил нэрт алдарт аниме цувралаас сэдэвлэсэн "One Piece" цувралын 2-р бүлэг дээр гарах Chopper-н зураг leak хийжээ.

Жүжигчин байсан бол дийлдэхгүй байх байжээ. Тийм үү бүсгүйчүүдээ? Найруулагч Christopher Nolan.
10/09/2023

Жүжигчин байсан бол дийлдэхгүй байх байжээ. Тийм үү бүсгүйчүүдээ?
Найруулагч Christopher Nolan.

Titanic хөлгийн ослын талаар хийсэн анхны кино бодит хөлөг живснээс ердөө 29 өдрийн дараа гарж байсан бөгөөд ослоос амьд...
20/08/2023

Titanic хөлгийн ослын талаар хийсэн анхны кино бодит хөлөг живснээс ердөө 29 өдрийн дараа гарж байсан бөгөөд ослоос амьд үлдсэн Dorothy Gibson гэх 22 настай бүсгүй гол дүрд нь тоглосон байдаг.

Twitter дээрх нэгэн жиргээ:"Миний амьдрал яг л Christopher Nolan-ы кино шиг. Би юу болоод байгааг ойлгодоггүй"Үүнийг унш...
14/08/2023

Twitter дээрх нэгэн жиргээ:
"Миний амьдрал яг л Christopher Nolan-ы кино шиг. Би юу болоод байгааг ойлгодоггүй"

Үүнийг уншсан Nolan:
"Ойлгох гэж оролдохын оронд мэдрэх хэрэгтэй шүү дээ"

Barbie хүүхэлдэйн анхны дизайныг зохиосон хүн мөн Пентагонд пуужин хийж өгдөг байсан. Нэр нь хэн бэ гэж үү? Jack Ryan.
09/08/2023

Barbie хүүхэлдэйн анхны дизайныг зохиосон хүн мөн Пентагонд пуужин хийж өгдөг байсан. Нэр нь хэн бэ гэж үү? Jack Ryan.

IMAX формат нь яг юугаараа онцгой вэ гэж та бодож байсан уу?IMAX гэх нэр нь 'Maximum Image' гэдэг үгнээс гаралтай бөгөөд...
07/08/2023

IMAX формат нь яг юугаараа онцгой вэ гэж та бодож байсан уу?

IMAX гэх нэр нь 'Maximum Image' гэдэг үгнээс гаралтай бөгөөд 70 мм хальс ашиглаж хамгийн өндөр чанартай дүрс дамжуулдаг. Энгийн 35 мм хальснаас 8.3 дахин том, энгийн 70 мм хальснаас 3.4 дахин том талбайтай байдаг. Ихэнх энгийн кино хальс проектороор хэвтээ байдлаар гүйдэг бол IMAX хальс босоо чигтээ гүйдэг.

2008 онд анх Digital IMAX гэж гаргасан бөгөөд 2К нягтаршилтай 2 проектор зэрэг ажлуулж 1.90:1 харьцаатай дэлгэц дээр гардаг аж. Үүнийг найруулагч Christopher Nolan-ы "The Dark Knight" кино анх ашиглаж байсан юм. Мөн уг киног хийх явцад тухайн үед дэлхийд ердөө 4 ширхэг байсан IMAX камерын нэгийг эвдэлсэн гэдэг.

Орчин үеийн IMAX камер нь энгийн 35 мм хальстай камернаас 6 дахин тод дүрслэлтэй байдаг ба энэ чанарыг бүрэн харуулахын тулд 22м х 16м том дэлгэц дээр гаргадаг аж. Бидний мэдэх энгийн дэлгэц харин 16м х 6м хэмжээтэй байдаг.

Сонирхолтой баримтууд:
- 2D IMAX камер ойролцоогоор 36кг жинтэй байдаг бол 3D IMAX камер 120кг жинтэй ба жижиг хөргөгчтэй адил хэмжээтэй
- IMAX проекторын 15,000 ватт чийдэн маш тод гэрэлтэй бөгөөд саран дээр аваачиж тавьсан ч хүний нүдээр харж болох хэмжээний тод
- Уг проекторын урд гуалин мод барьвал гал асдаг
- Хамгийн анхны цэвэр IMAX камераар зураг авалт хийсэн кино бол "Avengers: Infinity War" юм.

"Сайн ч залуу, сайхан ч залуу" гэдгээрээ алдартай жүжигчин Hugh Jackman анх  Wolverine-ий сонгон шалгаруулалтад хэт өндө...
05/08/2023

"Сайн ч залуу, сайхан ч залуу" гэдгээрээ алдартай жүжигчин Hugh Jackman анх Wolverine-ий сонгон шалгаруулалтад хэт өндөр гэх шалтгаанаар хасагдахад ойрхон байжээ. Wolverine нь зурагт номондоо 160 см гэж дүрсэлдэг бол Hugh Jackman 188 см ажээ.

2013 онд алдарт Ikea дэлгүүрт нэгэн телевизийн цуврал хэнд ч мэдэгдэхгүйгээр зураг авалт хийж байжээ. Нэг жилийн туршид ...
27/07/2023

2013 онд алдарт Ikea дэлгүүрт нэгэн телевизийн цуврал хэнд ч мэдэгдэхгүйгээр зураг авалт хийж байжээ. Нэг жилийн туршид тэд нүсэр дэлгүүрийн өөр өөр тасгуудад нууцаар зураг авсан бөгөөд "Ikea Heights" гэх нэртэй 7 ангит цуврал гарсан аж.

"SpongeBob SquarePants" хүүхэлдэйн киноны Bikini Bottom хотын байшингууд далайд хог хаягдал болсон машины яндан, дуу нам...
25/07/2023

"SpongeBob SquarePants" хүүхэлдэйн киноны Bikini Bottom хотын байшингууд далайд хог хаягдал болсон машины яндан, дуу намсгагч гэдгийг та анзаарч байсан уу?

Кино урлагийн эх хөндий Hollywood-д яг одоо жагсаал болж байна.Writers Guild of America(WGA) буюу Америкийн зохиолчдын х...
20/07/2023

Кино урлагийн эх хөндий Hollywood-д яг одоо жагсаал болж байна.

Writers Guild of America(WGA) буюу Америкийн зохиолчдын холбоо 5-р сарын 2-ны өдөр шударга цалин, ажлын байрны нөхцөл, Artificial Intelligence(AI) буюу хиймэл оюун ухаан гэх асуудлаас болж 11,500 хүн ажил хаялт зарласан ажээ.

Үүн дээр нэмэгдэн жүжигчид мөн ажил хаялт зарлаж байгаа бөгөөд тэдний хувьд томоохон студиуд болон стрийминг компаниуд шударга бус байгаа гэх үүднээс 160,000 гаруй жүжигчид жагсаалд нэгдсэн байна.

Энэ сарын 21-ны өдөр нээлтээ хийх "Oppenheimer" киноны найруулагч Christopher Nolan өөрийн жүжигчдийн хамтаар улаан хивсны ёслолын үеэр мөн жагсаалд нэгдэж байгаа гэдгээ зарлан орхиж явсан юм.

Одоогоор энэ ажил хаялтаас болоод түр зогсолтод ороод буй бүтээлүүдээс дурдвал:
- Deadpool 3
- Gladiator 2
- Mission: Impossible - Dead Reckoning Part 2
- Venom 3
- The Sandman Season 2

Спорт сонирхогчидын үзэх дуртай кинонуудын нэг болох Холимог тулааны "Дайчин" гэгдэх киноны гол дүрийн жүжигчин Tom Hard...
18/07/2023

Спорт сонирхогчидын үзэх дуртай кинонуудын нэг болох Холимог тулааны "Дайчин" гэгдэх киноны гол дүрийн жүжигчин Tom Hardy маань жил гарны өмнө Бразилийн жиү жицүгээр "The REORG Open" хандивын тэмцээнд оролцож аварга авсан түүхтэй.

"Mission: Impossible - Ghost Protocol"(2011) кинонд Tom Cruise дэлхийн хамгийн өндөр барилга Burj Khalifa-д авирахдаа 51...
14/07/2023

"Mission: Impossible - Ghost Protocol"(2011) кинонд Tom Cruise дэлхийн хамгийн өндөр барилга Burj Khalifa-д авирахдаа 518 метрийн өндөрт ямар ч орлон тоглогчгүй бүх хэсгийг өөрөө хийсэн.

"Mission: Impossible III"(2006) киноны маркетинг хийх үеэр киноны хөгжим дуугардаг тоглуулагч Лос Анжелес хотоор тарааж ...
13/07/2023

"Mission: Impossible III"(2006) киноны маркетинг хийх үеэр киноны хөгжим дуугардаг тоглуулагч Лос Анжелес хотоор тарааж нуусан бөгөөд нэг хүн түүнийг тэсрэх бөмбөг гэж андууран цагдаа дуудаж бөмбөг салгах тусгай баг ирж байсан гэдэг.

"Mission Impossible II"(2000) киноны уг хутгатай хэсгийг ямар ч CGI ашиглахгүйгээр жинхэнээсээ хийсэн бөгөөд хутга Tom C...
12/07/2023

"Mission Impossible II"(2000) киноны уг хутгатай хэсгийг ямар ч CGI ашиглахгүйгээр жинхэнээсээ хийсэн бөгөөд хутга Tom Cruise-н нүднээс 0.6см зайтай байхаар нарийн төлөвлөж хийсэн аж.

"Mission Impossible"(1996) киноны сүүлийн тулааны зураг авалтыг шүхрээр үсрэх бэлтгэл хийдэг сэнс ашиглаж хийсэн ба 225 ...
10/07/2023

"Mission Impossible"(1996) киноны сүүлийн тулааны зураг авалтыг шүхрээр үсрэх бэлтгэл хийдэг сэнс ашиглаж хийсэн ба 225 км/ц хурдтай салхи Tom Cruise-н өөдөөс үлээж байсан аж.

"Indiana Jones and the Last Crusade"(1989) киноны дайснууд Нацистуудын дүрэмт хувцас нь дэлхийн 2-р дайны үед хэрэглэгдэ...
01/07/2023

"Indiana Jones and the Last Crusade"(1989) киноны дайснууд Нацистуудын дүрэмт хувцас нь дэлхийн 2-р дайны үед хэрэглэгдэж байсан жинхэнэ хувцас юм. Германд уг дүрэмт хувцаснууд олдсоны дараа киноны хувцас дизайнер Anthony Powell худалдан авч кинонд ашигласан аж.

Оскарын шагналт Ke Huy Quan 13 настай байхдаа 1984 оны "Indiana Jones and the Temple of Doom" киноны сонгон шалгаруулалт...
29/06/2023

Оскарын шагналт Ke Huy Quan 13 настай байхдаа 1984 оны "Indiana Jones and the Temple of Doom" киноны сонгон шалгаруулалтын үеэр дүүгээ дэмжих гэж очоод Short Round-н дүрд сонгогдсон гэдэг.

"Indiana Jones and the Raiders of the Lost Ark" киноны уг хэсэг дээр сэлэмчний эсрэг ташуураар тулалдах байсан ч Harriso...
27/06/2023

"Indiana Jones and the Raiders of the Lost Ark" киноны уг хэсэг дээр сэлэмчний эсрэг ташуураар тулалдах байсан ч Harrison Ford хордлогонд орсон байсан учир "Зүгээр буудчихья" гэдэг санааг найруулагчид хэлж хэрэгжүүлсэн аж.

"The Flash"(2023) киноны үйл явдал  "Flashpoint" гэх комик номноос сэдэвлэсэн бөгөөд ерөнхий түүхийн хувьд адилхан болов...
15/06/2023

"The Flash"(2023) киноны үйл явдал "Flashpoint" гэх комик номноос сэдэвлэсэн бөгөөд ерөнхий түүхийн хувьд адилхан боловч маш том өөрчлөлт олон байгаа. Жишээлбэл:

-Комик дээр Barry Allen түүний ээж амьд боловч Justice League огт байхгүй ертөнцөд сэрснээр эхэлдэг. Энэ ертөнцийн Batman харин Bruce Wayne биш бөгөөд олон жилийн өмнө театрын гадаах гудамжинд түүний аав ээж биш харин Bruce буудуулж нас барсан байдаг. Үүний дараа аав Thomas Wayne гэмт хэрэгтэй тэмцэгч Batman болсон байдаг бол ээж Martha нь галзуурч Joker болж хувирсан аж.

Кинон дээр харин 1989 оны Tim Burton-ы "Batman" киноны гол дүр Michael Keaton Bruce Wayne-ы дүрээр эргэн ирж байгаа юм. Мөн DCEU-н Batman-д тоглосон Ben Affleck жижиг дүрээр дахин нэг удаа гарах аж.

-Комик дээр Superman-ы хөлөг дэлхий дээр газардахдаа Канзасын ферм дээр биш Metropolis хотод осолдсон байдаг. Түүнийг засгийн газар олзлон авч олон жил туршилт хийж хорьсон аж.

Кинон дээр Kal-El бус түүний үеэл Kara Zor-El буюу Supergirl дэлхий дээр газардаж засгийн газарт баригдсан гэж гарах юм.

-Комик дээрх дэлхий Aquaman-аар удирдуулсан Atlantis болон Wonder Woman-ы Amazon хоорондын дайнд нэрвэгдэж олон сая хүний амь эрдсэн, хуурай газар усанд автаж томоохон хотууд сүйдсэн ертөнц болж хувирсан байдаг.

Кинон дээрх дэлхий мөн аюулд орсон ч гэсэн энэ удаа 2013 оны "Man of Steel" киноны дайсан General Zod дэлхий дээр ирснээр үйл явдал үргэлжлэх юм.

-Flash гэх баатрын хамгийн заналт дайсан Professor Zoom буюу Eobard Thawne түүний ээжийг алсан хүн юм. Barry өнгөрсөн лүү буцаж түүнийг зогсоосноор энэ бүхэн эхэлдэг. Комик дээрээ Zoom тэр ертөнцөд супер баатрууд нэгдэж Justice League болохоос сэргийлж олон зүйлс хийсэн байдаг ба эцэст нь Thomas Wayne түүнийг алдаг.

Одоогоор кинон дээр Zoom гарна гэсэн албан ёсны мэдээлэл байхгүй бөгөөд Dark Flash гэх дайсан гарах юм. Магадгүй энэ дүр комик дээрх Zoom шиг үүрэгтэй дүр байж болох юм.

-Комик дээр Barry Allen ээжийгээ аварснаар энэ бүхнийг эхлүүлсэн гэдгээ ойлгож бүхнийг залруулахаар өнгөрсөнд очиж өөрийгөө зогсоодог. Ингэхдээ тэрээр цоо шинэ timeline үүсгэдэг бөгөөд Prime Earth буюу алдарт New 52 timeline үүссэн юм.

James Gunn DC-н захирал болсны дараа "DCU" гэх шинэ кино ертөнц буюу өмнөх DCEU-г reboot хийхээр шийдсэн билээ. Тэгвэл энэ кино тэр ертөнцийг холбох юм. Ингэснээр "Batman V Superman," "Zack Snyder's Justice League," "Wonder Woman" тэргүүтэй кинонууд үүсгэсэн ертөнц буюу Snyderverse шинэчлэгдэж байгаа аж.

"Spider-Man: Across the Spider-Verse" киноны лего тоглоомын ертөнцөд болдог хэсгийг 14 настай Preston Mutanga зохиож хий...
11/06/2023

"Spider-Man: Across the Spider-Verse" киноны лего тоглоомын ертөнцөд болдог хэсгийг 14 настай Preston Mutanga зохиож хийсэн. Тэрээр киноны анхны трейлерийг бүхэлд нь лего болгож Youtube дээр тавьсны дараа кино бүтээгчид түүнийг урьж уг хэсгийг хийлгэсэн аж.

Удахгүй нээлтээ хийх Transformers: Rise of the Beasts ангид Optimus Prime-ийн царайг 1984 оноос хойш дуу оруулж буй Pete...
07/06/2023

Удахгүй нээлтээ хийх Transformers: Rise of the Beasts ангид Optimus Prime-ийн царайг 1984 оноос хойш дуу оруулж буй Peter Cullen-аас загварчлан авчээ.
Жич: Эхний 3 ангид Liam Neeson-ий царайг загварчилсан ажээ.

Карактер булан 16.Дөнгөж нээлтээ хийгээд буй "Spider-Man: Across the SpiderVerse" кинонд дайсны дүрээр гарсан ирээдүйн 2...
03/06/2023

Карактер булан 16.

Дөнгөж нээлтээ хийгээд буй "Spider-Man: Across the SpiderVerse" кинонд дайсны дүрээр гарсан ирээдүйн 2099 оны Хүн Аалзын талаар энэ удаа ярилцацгаая.

Үүсэл гарал.
Miguel O'Hara нь Ирланд болон Мексик гаралтай суут ухаантан эрдэмтэн бөгөөд генетикийн салбарт маш чадварлаг нэгэн байсан ба ирээдүйн 2099 оны Nueva York хотод Alchemax гэх томоохон корпорацид ажилладаг. Хүний физиологид өөр генетикийн код суулгах туршилтын үеэр хүний амь эндсэний дараа тэрээр халагдах өргөдлөө өгөхөөр дарга дээрээ очсон ч зөвхөн Alchemax үйлдвэрлэдэг ихээр донтуулдаг эм уух зүйлд нь нууцаар хольдог. Өөрийнхөө биенээс эмийг гаргах зорилгоор Miguel өөрийнхөө генетикийн код суулгасан төхөөрөмжийг ашигласан ч түүнийг алах зорилгоор уг төхөөрөмжийг сүйтгэсэн ба Miguel-н ДНК-д аалзны генийн код холилдож тэрээр амьд үлджээ. Үүний дараа тэрээр олон төрлийн чадвартай болж тэр цаг үеийн Хүн Аалз болсон ажээ.

Чадварууд.
-Супер чадал
Бусад Хүн Аалзтай адилаар Miguel маш хүчтэй бөгөөд 10 тонн жинг өргөж чаддаг.
-Супер хурд
Miguel маш хурдан бөгөөд ардаа давхар бие үлдээж чадах хэмжээнд хөдөлдөг.
-Супер рефлекс
Түүний хувьд хамгийн онцгой чадвар нь "accelerated vision" гэдэг ба энэ нь хол байгаа, хурдан хөдөлж байгаа, харанхуйд байгаа зүйлсийг асуудалгүй харж чаддаг.
-Телепат
Miguel бусад хүмүүстэй оюун ухаанаараа харилцаж чаддаг бөгөөд энэ нь түүний 'spider sense' илэрч буй байдал гэж яригддаг.
-Соёо ба хумс
Түүний соёо нь хүний биеийг хөдөлгөөнгүй болгодог хор ялгаруулдаг бол түүний хумс аливаа зүйлсийн гадаргуу дээр авирч чаддаг.

Сул тал.
-Гэрэлд мэдрэмтгий байдал
Түүний accelerated vision нь тод гэрэлд маш мэдрэмтгий бөгөөд жирийн үед нарны шил зүүдэг.

Анхны үзүүлэн: "Amazing Spider-Man #365"(1992)

"Spider-Man: Across the SpiderVerse" кинонд энэ Хүн Аалз маш чухал үүрэгтэй гайхалтай сайн бичигдсэн дүр байсан ба уншигч та заавал уг киног үзээрэй гэж хэлье. Дэлхий-928 ертөнцийн Хүн Аалз Miguel O'Hara-н тухай булангаа энэ хүрээд өндөрлөе. Au revoir.

"Галзуу Хурд" цуврал 9 киноны туршид нийт 2,500 гаруй машин эвдэж сүйтгэсэн аж.
18/05/2023

"Галзуу Хурд" цуврал 9 киноны туршид нийт 2,500 гаруй машин эвдэж сүйтгэсэн аж.

"Галзуу Хурд" цувралын нүүр царай Vin Diesel-н жинхэнэ нэрийг 'Mark Sinclair' гэдэг ба өсвөр насандаа клубын хамгаалагч ...
17/05/2023

"Галзуу Хурд" цувралын нүүр царай Vin Diesel-н жинхэнэ нэрийг 'Mark Sinclair' гэдэг ба өсвөр насандаа клубын хамгаалагч хийж байхдаа бидний одоогийн мэдэх нэрийг өөртөө өгсөн аж.

"Guardians of the Galaxy Vol. 2"(2017) киноны эхлэлийн хэсэгт Groot-н бүжгийг найруулагч James Gunn өөрөө зохиож, motion...
05/05/2023

"Guardians of the Galaxy Vol. 2"(2017) киноны эхлэлийн хэсэгт Groot-н бүжгийг найруулагч James Gunn өөрөө зохиож, motion capture хийсэн бөгөөд график ажил 2 жил шаардсан аж.

"Guardians of the Galaxy"(2014) киноны 'Awesome mix Vol. 1' албум ганц ч шинэ дуу байхгүй хэрнээ U.S. Billboard шилдэг 2...
04/05/2023

"Guardians of the Galaxy"(2014) киноны 'Awesome mix Vol. 1' албум ганц ч шинэ дуу байхгүй хэрнээ U.S. Billboard шилдэг 200-н 1 дүгээр байранд жагсаж, Grammy шагналд нэр дэвшсэн аж.

Жүжигчин Nicolas Cage-ийн жинхэнэ овог нь Coppola буюу тэрээр алдарт “The Godfather”-ийн найруулагч Francis Ford Coppola...
28/04/2023

Жүжигчин Nicolas Cage-ийн жинхэнэ овог нь Coppola буюу тэрээр алдарт “The Godfather”-ийн найруулагч Francis Ford Coppola-гийн зээ дүү ажээ. Тэр бээр овгоо сольсон шалтгаан нь зөвхөн өөрийнхөө авъяасаар танигдахыг хүссэн гэж хэлжээ.

Michael Bay-н "Сувдан эрэг" кино нь түүхийн хувьд 2 зүйл зөв харуулсан байдаг нь:1. Сувдан эрэг гэдэг газар Хавайд байса...
15/04/2023

Michael Bay-н "Сувдан эрэг" кино нь түүхийн хувьд 2 зүйл зөв харуулсан байдаг нь:
1. Сувдан эрэг гэдэг газар Хавайд байсан
2. Тэр газар дайралтад өртсөн.

"The Matrix"(1999) киноны алдарт 'Bullet Time' буюу сумнаас бултдаг хэсгийг хийхэд 120 ширхэг камер тойруулан байршуулж ...
14/04/2023

"The Matrix"(1999) киноны алдарт 'Bullet Time' буюу сумнаас бултдаг хэсгийг хийхэд 120 ширхэг камер тойруулан байршуулж авсан байдаг.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Kino Artsy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share