OZIA

OZIA Od
Zaya
Iveel
Ari

Сайн найзууд гэдэг бол нэг их олон зүйл ярьж, тайлбарлах ч шаардлагагүйгээр ойлголцчихдог хүмүүс байдаг юм байна. Энэ бо...
15/02/2024

Сайн найзууд гэдэг бол нэг их олон зүйл ярьж, тайлбарлах ч шаардлагагүйгээр ойлголцчихдог хүмүүс байдаг юм байна. Энэ бол жил хагас огт юу ч бичилцээгүй группт маань саяхан болсон үйл явдал. Үүнээс хойш юу болсныг та нар минь хамт сонссон шүү дээ, тийм ээ? ❤️❤️❤️❤️

Сэтгэл нь хөөрөөд эндээ постлоогүй Youtube хавиар бужигнаад өнгөрөх гэж байна яг 😜🤭 бид 4 нь хамтдаа эргэн ирсэн шүү. Тэ...
15/02/2024

Сэтгэл нь хөөрөөд эндээ постлоогүй Youtube хавиар бужигнаад өнгөрөх гэж байна яг 😜🤭 бид 4 нь хамтдаа эргэн ирсэн шүү. Тэвэрье бүгдийг нь ❤️❤️❤️❤️
https://youtu.be/UrB59laht2Q?si=6PoPfR_1ek5K1hNO

Зөөөөзөөөөөг арай мэдээгүй яваа юм биш биз! 😎😎
15/10/2023

Зөөөөзөөөөөг арай мэдээгүй яваа юм биш биз! 😎😎

11/12/2022

Мэдэгдэл

Сонсогчидынхоо анхааралд.

Эх оронд маань үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн талбай дээр жагсаж, суулт хийж, үзэн бодлоо илэрхийлж байгаа залуучуудыгаа дэмжиж, бас бид хамтдаа тэмцэж чадахгүй ч сэтгэл зүрхээрээ ОЗИА үргэлж тэдэнтэйгээ хамт гэдгээ хэлмээр байна.

Бидний подкастын сэдэв болон зорилго нь болж буй үйл явдалтай нийцэхгүй учир ирэх Даваа гаригт орох байсан шинэ дугаараа бид хойшлуулж байна. Учир нь өрнөөд байгаа асуудалд монгол хүн бүр анхаарлаа хандуулж, хүссэн үр дүндээ хүрэх нь маш чухал билээ. Тиймээс сонсогчид та бүхнийгээ жагсаал цуглаандаа идэвхтэй оролцож, шудрага ёсыг нэхэмжилж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэхийг ОЗИА! уриалж байна.

“Right is right, even if everyone is against it, and wrong is wrong, even if everyone is for it.”

-William Penn

Сайн уу залуусаа! Удаан хүлээв үү? 😜😜 Тодорхой шалтгааны улмаас бид хоёр хуваарьтай өөрчлөлт оруулж үүнээс хойш шинж дуг...
05/12/2022

Сайн уу залуусаа! Удаан хүлээв үү? 😜😜 Тодорхой шалтгааны улмаас бид хоёр хуваарьтай өөрчлөлт оруулж үүнээс хойш шинж дугаарууд маань Даваа гариг бүрийн өглөө (монголын цагаар) орж байхаар болсоон. Өмнөх дугаар дээрээ хэлсэнчлэн энэ удаад "Нандин Эрдэнэ" киног үзэж дүрүүдийнх нь талаар ярилцлаа. Мөн энэ дугаарын төгсгөлд асуултанд сонсогчид та бүхэн маань өөрсдийнхөө бодлоор хариулна гэдэгт найдаж байна. За ингээд таалан болгооно уу.

Сайн уу залуусаа! Удаан хүлээв үү? 😜😜 Тодорхой шалтгааны улмаас бид хоёр хуваарьтай өөрчлөлт оруулж үүнээс хойш шинж дугаарууд маань Даваа гариг бүрийн өгл...

Сайн уу залуусаа! Oi Special-ээрээ та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаа даа бид 2 маш их таатай байна. Мөн энэ удаагийн ду...
25/11/2022

Сайн уу залуусаа! Oi Special-ээрээ та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаа даа бид 2 маш их таатай байна. Мөн энэ удаагийн дугаар маань "Талархалын баяр"-ын өдөр тохиож байгаа. Тиймээс бидний подкастыг байнга сонсдог та бүхэндээ маш их баярлаж талархаж явдагаа хэлмээр байна 🙏🏻🙏🏻🙏🏻🙏🏻 Өмнөх дугаар дээрээ хэлсэнчлэн энэ удаа "МАРТАГДСАН ДУУЛЬ" МУСК талаар өөрсдийн сэтгэгдэлээ хуваалцлаа. Та бүхэн ч бас өөрдийнхөө сэтгэгдэлийг бидэнтэй хуваалцана гэж найдаж байна.

Сайн уу залуусаа! Oi Special-ээрээ та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаа даа бид 2 маш их таатай байна. Мөн энэ удаагийн дугаар маань "Талархалын баяр"-ын өдөр ...

Сайн уу залуусаа! Oi Special-ээрээ та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаа даа бид 2 маш их таатай байна. Энэ удаа бид 2 "Илү...
18/11/2022

Сайн уу залуусаа! Oi Special-ээрээ та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаа даа бид 2 маш их таатай байна. Энэ удаа бид 2 "Илүү сартай зун" киног үзэж ярилцлаа. Таалан болгооно уу.

Сайн уу залуусаа! Oi Special-ээрээ та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаа даа бид 2 маш их таатай байна. Энэ удаа бид 2 "Илүү сартай зун" киног үзэж ярилцлаа. Та...

What's up guys! Цоо шинэ дугаараар дахин уулзаж байгаа даа таатай байна. Бид 2 амласан ёсоороо энэ дугаартаа "ГАРЫН ТАВА...
11/11/2022

What's up guys! Цоо шинэ дугаараар дахин уулзаж байгаа даа таатай байна. Бид 2 амласан ёсоороо энэ дугаартаа "ГАРЫН ТАВАН ХУРУУ" киног үзээд өөрсөддөө төрсөн сэтгэгдэлээ хуваалцлаа. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Enjoy!

Сайн байна уу сонсогчид оо! Ариунаа, Заяа хоёр маань эрүүл мэндийн шалтгааны улмаас подкастаа түр завсарласан гэдгийг та...
04/11/2022

Сайн байна уу сонсогчид оо! Ариунаа, Заяа хоёр маань эрүүл мэндийн шалтгааны улмаас подкастаа түр завсарласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ олон сонсогч нар маань холбогдож санал хүсэлт тавьсан болохоор Од, Ивээл хоёр нь энэ хугацаанд подкастаа арай өөр хэлбэрээр үргэлжлүүлэж байхаар шийдлээ. Тэгэхээр Ариунаа, Заяа хоёр маань хурдан эдгээд эргээд подкастандаа ортол та бүхэн маань "Oi Special" гэж нэрлээд байгаа подкастын маань хамгийн эхний дугаарыг хүлээн авна уу!

Сайн байна уу сонсогчид оо! Ариунаа, Заяа хоёр маань эрүүл мэндийн шалтгааны улмаас подкастаа түр завсарласан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэхдээ олон сонс...

Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид оо! Та бүхэнтэйгээ цоо шинэ улирлын, цоо шинэ дугаараа дахин уулзаж байгаа даа ...
12/10/2022

Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид оо! Та бүхэнтэйгээ цоо шинэ улирлын, цоо шинэ дугаараа дахин уулзаж байгаа даа бид дөрөв маш их баяртай байна. Энэ удаагийн улирал маань өмнөхөөхсөө шинэлэг маягаар явагдах болно. Бид дугаар болгондоо шинэ шинэ сэдвүүдийн дагуу мэтгэлцэх бөгөөд хамгийн эхний сэдэв "Харилцааг эмэгтэй хүн удирдах дээр байдаг". Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. PEACE!

Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид оо! Та бүхэнтэйгээ цоо шинэ улирлын, цоо шинэ дугаараа дахин уулзаж байгаа даа бид дөрөв маш их баяртай байна. Энэ у...

ШИНЭ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ! https://youtu.be/KbAYx53Zjb8
04/10/2022

ШИНЭ УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ!
https://youtu.be/KbAYx53Zjb8

Бид 4 эргэн ирлээ! 😘😘😘😘 Намрын дунд шарагчин тахиа сарын дөрвөн ногоон цагаагчин туулай өдөр болж, амласан ёсоороо бид шинэ улирлаа эхлүүлж байна! Зөндөө...

21/09/2022

Намрын дунд шарагчин тахиа сарын дөрвөн ногоон цагаагчин туулай өдөр удахгүй ирэх гэж байгаатай холбогдуулан OZIA-ын 4 өчигдөр орой хуралджээ. Хуралдаанаар тэд хэд хэдэн асуудлыг эцэслэн баталсан бөгөөд 4-р улирал ихэд халуухан болох төлөв буужээ. Чухам сонсогч түмэн нь тэднийг хэр их санасан тухай тэд зөвхөн таамаг төдий мэдээлэлтэй байгаа бөгөөд, тодорхой бус байдлаас болж мөн сандарч буйгаа нуугаагүй байна.

Мэдээлсэн Мэргэн Цоохор

OZIA! Подкастын маань гуравдугаар улирлын сүүлийн дугаар та нарт минь хүрэхэд бэлэн боллоо! Төгсгөл, эцэс гэдэг үгтэй хо...
06/07/2022

OZIA! Подкастын маань гуравдугаар улирлын сүүлийн дугаар та нарт минь хүрэхэд бэлэн боллоо! Төгсгөл, эцэс гэдэг үгтэй хоршоо шахуу оршдог нэгэн сэдвийн талаар бид өнөөдөр ярилцлаа. Үзэхийн хязгаарыг бидэнд хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг хүлээн зөвшөөрсний дараа амьдралыг харах өнцөг өөр болдог гэдэгтэй санал нийлэх үү? Энэ удаагийн дугаарыг Ариунаа хөтлөх болно.
Таалан болгооно уу

OZIA! Подкастын маань гуравдугаар улирлын сүүлийн дугаар та нарт минь хүрэхэд бэлэн боллоо! Төгсгөл, эцэс гэдэг үгтэй хоршоо шахуу оршдог нэгэн сэдвийн талаа...

Хэрвээ таны өмнө дургүй зүйлээ хийгээд хангалуун амьдрах эсвэл дурласан ажилаа хийгээд дундуурхан амьдрах гэсэн хоёр сон...
29/06/2022

Хэрвээ таны өмнө дургүй зүйлээ хийгээд хангалуун амьдрах эсвэл дурласан ажилаа хийгээд дундуурхан амьдрах гэсэн хоёр сонголт ирвэл та алийг нь сонгох вэ? Ер нь бидний амьдралд сонирхолоо дагаж ажиллаж амьдрах нь хэр үнэ цэнэтэй зүйл вэ? Энэ бүхнээ хангалттай цалин орлогоор сольж чадах зүрх зориг биднээс гарах уу?

Энэ удаагийн хост мэдээж Ивээл.

Хэрвээ таны өмнө дургүй зүйлээ хийгээд хангалуун амьдрах эсвэл дурласан ажилаа хийгээд дундуурхан амьдрах гэсэн хоёр сонголт ирвэл та алийг нь сонгох вэ? Ер ...

36 асуулт асуугаад л бие биедээ дурлачихна гээд боддоо амархан бөгөөд нэг л чихэнд наалдахгүй  сонсогдож бгаа биз? Энэ у...
22/06/2022

36 асуулт асуугаад л бие биедээ дурлачихна гээд боддоо амархан бөгөөд нэг л чихэнд наалдахгүй сонсогдож бгаа биз?
Энэ удаагийн дугаартаа бид дөрөв нь тэртээх 80д онд судлагдсан “36 Questions How to fall in love” гэсэн судалгааг өөрсөд дээрээ туршиж үзсэн юм. Үнэхээр дурлуулдаг юм бна уу гэдгийг за тэгээд бид 4тэй хамт хариулангаа дараагийн болзоо нь дээрээ эдгээр асуултуудаас асуугаад үзээрэй. Юуны магад дурлуулчих ч юм билүү 😝

36 асуулт асуугаад л бие биедээ дурлачихна гээд боддоо амархан бөгөөд нэг л чихэнд наалдахгүй сонсогдож бгаа биз? Энэ удаагийн дугаартаа бид дөрөв нь тэртээ...

Өдөр ирэх тусам даяарчлагдсан, олон нийтийн сүлжээ, интернетээс улбаалан дэлхий хавтгайрч байгаа өнөөгийн бидний амьдрал...
15/06/2022

Өдөр ирэх тусам даяарчлагдсан, олон нийтийн сүлжээ, интернетээс улбаалан дэлхий хавтгайрч байгаа өнөөгийн бидний амьдралд олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн уламжлал, ёс заншил бас хослон амьдардаг. Бид мартаж болохгүй бас тасалж болохгүй энэ уламжлал гэдэг зүйл бидний орчин үеийн энэ амьдралтай хэрхэн зөрчилддөг талаар энэ удаад ярилцлаа. Таалан болгооно уу. Энэ удаагийн хост мэдээж ааш муутай Од.

Жич: Одоо нээх удахгүй дээ! 🤭🤭🤭🤭

Өдөр ирэх тусам даяарчлагдсан, олон нийтийн сүлжээ, интернетээс улбаалан дэлхий хавтгайрч байгаа өнөөгийн бидний амьдралд олон зуун жилийн өмнөөс уламжлагдаж...

Сошл сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүсийн амьдрал хэтэрхий өнгөлөг, мөнгөлөг, хөөрхөнлөг, мундаглаг, төгслөг санагддаг уу?...
08/06/2022

Сошл сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүсийн амьдрал хэтэрхий өнгөлөг, мөнгөлөг, хөөрхөнлөг, мундаглаг, төгслөг санагддаг уу? Чамаас бусад нь л супер амьдралаар амьдраад, чи ганцаараа лүүзер юм шиг мэдрэмж аваад байвал өнөөдрийн энэ дугаарыг заавал сонсоорой. Тэр сайхан зургуудын цаана ямар амьдрал байдаг тухай бид дөрөв ярилцлаа

Сошл сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүсийн амьдрал хэтэрхий өнгөлөг, мөнгөлөг, хөөрхөнлөг, мундаглаг, төгслөг санагддаг уу? Чамаас бусад нь л супер амьдралаар а...

Юуны түрүүнд бүх сонсогч нартаа хүүхдийн баярын мэнд хүргэе ээ!!! Нэгэн цагт бүгдээрээ хүүхдүүд л байсан юм чинь тэ? 🤗🤗🤗...
01/06/2022

Юуны түрүүнд бүх сонсогч нартаа хүүхдийн баярын мэнд хүргэе ээ!!! Нэгэн цагт бүгдээрээ хүүхдүүд л байсан юм чинь тэ? 🤗🤗🤗🤗

Энэ удаагийн дугаартаа бид 4 залхуу болон хөдөлмөрч гэх ойлголтын талаар ярилцлаа. Сонсогч таны бодлоор залхуурна гэдэг нүгэл үү? Бидэнтэй коммент бичиж санал бодлоо хуваалцаарай! Enjoy!

Юуны түрүүнд бүх сонсогч нартаа хүүхдийн баярын мэнд хүргэе ээ!!! Нэгэн цагт бүгдээрээ хүүхдүүд л байсан юм чинь тэ? 🤗🤗🤗🤗Энэ удаагийн дугаартаа бид 4 зал...

FOMO буюу “fear of missing out” монголоор “ямар нэгэн алдах болон хоцрохоос айх айдас”  бараг л хүн бүрт амьдралынх нь а...
25/05/2022

FOMO буюу “fear of missing out” монголоор “ямар нэгэн алдах болон хоцрохоос айх айдас” бараг л хүн бүрт амьдралынх нь аль нэгэн үед тохиолддог байх. Харин хэр хэмжээнд бгаа вэ болон хэрхэн хосуудын харилцаанд нөлөөлж болох вэ гэсэн талаар бид 4 нь энэ удаагийн дугаар дээрээ ярилцсан болно.

FOMO буюу “fear of missing out” монголоор “ямар нэгэн алдах болон хоцрохоос айх айдас” бараг л хүн бүрт амьдралынх нь аль нэгэн үед тохиолддог байх. Харин х...

Бид өдөрт тутамынхаа амьдралдаа элдэв янзын сонголтоор дүүрэн амьдардаг. Гарах үр дүн 100% тодорхой биш ч эрсдэлтэй сонг...
18/05/2022

Бид өдөрт тутамынхаа амьдралдаа элдэв янзын сонголтоор дүүрэн амьдардаг. Гарах үр дүн 100% тодорхой биш ч эрсдэлтэй сонголтуудыг хийсээр л амьдардаг. Тэгвэл энэ сонголтууд нөгөө талаараа мөрий тавих, эсвэл мөрийтэй тоглоомтой ижил төстэй зүйл мөн үү? Бид 4 хэр мөрийтэй тоглоомчид вэ гэдэг талаар энэ дугаартаа бид ярилцлаа. Таалан болгооно уу

Бид өдөрт тутамынхаа амьдралдаа элдэв янзын сонголтоор дүүрэн амьдардаг. Гарах үр дүн 100% тодорхой биш ч эрсдэлтэй сонголтуудыг хийсээр л амьдардаг. Тэгвэл ...

Ивээлийн тоглосон киног УБ-т байгаа сонсогчид маань үзэх боломжтой болсон бна шүү. "Хүүшээ бид нар яахын?" гэж гомдоод а...
17/05/2022

Ивээлийн тоглосон киног УБ-т байгаа сонсогчид маань үзэх боломжтой болсон бна шүү. "Хүүшээ бид нар яахын?" гэж гомдоод амжсан хүмүүс түүний нүцгэн сценийг бүү алдаарай нтр 🤭🤭🤭

Эрхлэх л эрхтэй гэсэн үгийг бид янз бүрээр ойлгох нь бий. Гэхдээ эрхлүүлэх, эрхлэх гэдэг үгийн цаана чухам ямар үйл нууг...
11/05/2022

Эрхлэх л эрхтэй гэсэн үгийг бид янз бүрээр ойлгох нь бий. Гэхдээ эрхлүүлэх, эрхлэх гэдэг үгийн цаана чухам ямар үйл нуугдаж байгаа болоод бид хангалттай бус байна гэж шүүмжилдэг юм бэ? Цаашлаад тэр нь харилцаанд яаж нөлөөлдөг тухай бид энэ удаагийн дугаарт ярилцлаа. Таалан болгооно уу

Эрхлэх л эрхтэй гэсэн үгийг бид янз бүрээр ойлгох нь бий. Гэхдээ эрхлүүлэх, эрхлэх гэдэг үгийн цаана чухам ямар үйл нуугдаж байгаа болоод бид хангалттай бус ...

Гэр бүлийн хүчирхийллийн буруутан хэн байдаг вэ? Johnny Depp, Amber Heard нарын кэйс дээр бид 4 санал бодлоо хуваалцлаа
04/05/2022

Гэр бүлийн хүчирхийллийн буруутан хэн байдаг вэ? Johnny Depp, Amber Heard нарын кэйс дээр бид 4 санал бодлоо хуваалцлаа

Хүн төрөлхтөн оршин байгаа цагт эмэгтэйчүүд бид үр хөндүүлсээр л бх болно. Энд яригдах хамгийн гол асуудал нь эрүүл аюул...
27/04/2022

Хүн төрөлхтөн оршин байгаа цагт эмэгтэйчүүд бид үр хөндүүлсээр л бх болно. Энд яригдах хамгийн гол асуудал нь эрүүл аюулгүй орчинд бна уу, хуулийн дагуу эсүүл хууль бус бна уу гэж ялгахаас биш хэнд ч хэнийг шүүх эрх бидэнд байхгүй.

“Азаар” Монгол улс үр хөндөлтийг хуулиар зөвшөөрдөг орон. Яагаад азаар гэсэн бэ гэхээр үр хөндөлтийг хуулиараа хориглодог улсад эмэгтэйчүүд төрөл бүрийн аргаар үр хөндүүлэх нь элбэг бөгөөд тэр нь цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай. Жишээлбэл: Nigeria улсад жил бүр 6000-с илүү эмэгтэйчүүд хууль бус аргаар үр хөндүүлэх үедээ амь насаа алддаг гэсэн 2019 онд Johns-Hopkins-University гаргасан судалгаанд дурдагдсан бна. (Үр хөндөлт хийлгэхийг хуулиараа хатуу хориглодог орон)
Гэвч! Монгол улсад хууль нь бгаа ч өдөр бүр өчнөөн олон эмэгтэйчүүд эрхээ нь эдэлж чадахгүй (мэдэхгүй) бгаа улмаас нууцаар, эрүүл мэндийн шаардлага хангаагүй орчинд, найдваргүй эм уусаар эрүүл мэндээрээ хохирсоор….
Энэ удаагийн дугаарт яригдсан судалгаа болон хуулийн заалтуудын линкүүд:

https://moh.gov.mn/uploads/files/8e1bafb55b5af867ad2af3d9214af026078b1b2d.pdf

https://pubmed.ncbi.nlm.nih.gov/26154386/

https://www.apa.org/pi/women/programs/abortion/executive-summary.pdf

https://www.sciencedirect.com/science/article/pii/S0277953619306999?via%3Dihub

https://gh.bmj.com/content/5/1/e001814

https://www.profamilia.de/fileadmin/profamilia/verband/pfm3-2015_schweiger_studie_schwa.pdf

https://www.goethe.de/prj/jad/de/the/man/22312592.html

Хүн төрөлхтөн оршин байгаа цагт эмэгтэйчүүд бид үр хөндүүлсээр л бх болно. Энд яригдах хамгийн гол асуудал нь эрүүл аюулгүй орчинд бна уу, хуулийн дагуу эсүү...

Орчин үеийн залуус бид үзэл бодлоо зөвхөн өөрсдийн үйл хөдлөл, үг яриагаараа илэрхийлээд зогсохгүй мөн өөрсдийн бие дээр...
20/04/2022

Орчин үеийн залуус бид үзэл бодлоо зөвхөн өөрсдийн үйл хөдлөл, үг яриагаараа илэрхийлээд зогсохгүй мөн өөрсдийн бие дээрх шивээс илэрхийлдэг болсон нь нууц биш. Гэсэн хэдий ч одоо хүртэл шивээс гэдэг зүйлийг буруу шааж, хүлээн зөвшөөрдөггүй хэсэг хүмүүс ч байдаг. Энэ удаагийн дугаартаа бид 4 шивээс гэдэг зүйлийн талаар өөрсдийн хандлага болон үзэл бодлоо хуваалцлаа. Жич: Хэл амны бэрхшээлтэй байсан Одыг уучлаарай!

Орчин үеийн залуус бид үзэл бодлоо зөвхөн өөрсдийн үйл хөдлөл, үг яриагаараа илэрхийлээд зогсохгүй мөн өөрсдийн бие дээрх шивээс илэрхийлдэг болсон нь нууц б...

Байгалийн жамыг зөрчиж үл болно гэдэг ч зарим нэг нь мөнхийн усыг ганцаараа олоод уучихсан мэт байгалийн хуулийг зөрчиж ...
13/04/2022

Байгалийн жамыг зөрчиж үл болно гэдэг ч зарим нэг нь мөнхийн усыг ганцаараа олоод уучихсан мэт байгалийн хуулийг зөрчиж яваа харагддаг. Чухам хөгшрөлт гэж зүйлтэй нүүр тулахаараа хүмүүс дотроо юу боддог тухай, энэ нь энгийн зүйл эсвэл сэтгэлзүйн эмгэгийн аль нь болохыг бид өнөөдрийн дугаараар ярилцлаа. Та ч мөн өөрийгөө өмнөх байснаасаа хөгшнөөр мэдрэх болсон бол бидэнтэй хамт суугаад энэ дугаарыг сонсоод нэг үзээрэй 🤗🤗🤗🤗

Байгалийн жамыг зөрчиж үл болно гэдэг ч зарим нэг нь мөнхийн усыг ганцаараа олоод уучихсан мэт байгалийн хуулийг зөрчиж яваа харагддаг. Чухам хөгшрөлт гэж зү...

Бид энэ амьдрал дээр 2 ондоо хэлбэрээр амьдардаг болоод нэлээд хэсэг хугацааг өнгөрөөжээ. Бие махбодь, дүр төрх, үйл хөд...
06/04/2022

Бид энэ амьдрал дээр 2 ондоо хэлбэрээр амьдардаг болоод нэлээд хэсэг хугацааг өнгөрөөжээ. Бие махбодь, дүр төрх, үйл хөдлөлөөрөө олны дунд орж амьдардаг бол цахим ертөнцөд үзэл бодлоороо бас оршдог хоёр дахь амьдрал бас бидэнд байдаг. Харин энэ амьдралд маань "Cancel Culture" хэмээх ойлголт байдаг. Энэ шинэхэн дугаараа бид 4 "Cancel Culture" бидний амьдрал дэвшил үү? Эсвэл энэ нийгмийн бас хар бараан тал уу? гэдэг асуултуудын дагуу ярилцлаа. Ингээд та бүхэн Ивээлийн бэлдсэн дугаарыг хүлээн авна уу.

Бид энэ амьдрал дээр 2 ондоо хэлбэрээр амьдардаг болоод нэлээд хэсэг хугацааг өнгөрөөжээ. Бие махбодь, дүр төрх, үйл хөдлөлөөрөө олны дунд орж амьдардаг бол ...

Боловсрол гэж юу вэ гээд нэг бүрчлэн хүнээс асуувал бараг бүгд өөр өөрийнхөөрөө  тодорхойлох бх. Энэ удаагийн дугаараа Б...
30/03/2022

Боловсрол гэж юу вэ гээд нэг бүрчлэн хүнээс асуувал бараг бүгд өөр өөрийнхөөрөө тодорхойлох бх. Энэ удаагийн дугаараа Боловсрол хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар бэлтгэлээ. Озиа! Чихээр дамжиж чиний зүрхэнд ❤️
https://www.youtube.com/watch?v=eU-4XQQWW4M

Боловсрол гэж юу вэ гээд нэг бүрчлэн хүнээс асуувал бараг бүгд өөр өөрийнхөөрөө тодорхойлох бх. Энэ удаагийн дугаараа Боловсрол хосуудын харилцаанд хэрхэн н...

Энэ амьдралд хүн бүр анхны хайр гэдэг зүйлтэй учирдаг гэдэгт хэн ч маргахгүй биз. Харин анхны хайрын эзэд маань бидний з...
23/03/2022

Энэ амьдралд хүн бүр анхны хайр гэдэг зүйлтэй учирдаг гэдэгт хэн ч маргахгүй биз. Харин анхны хайрын эзэд маань бидний зүрх сэтгэл дотор хэр том байр суурь эзэлдэг вэ гэдэг талаар бид 4 энэ удаад ярилцлаа. Хайртай залуу эсвэл бүсгүйн чинь нандигнаж, дурсаж, сэтгэл дотроо хадгалж явдаг анхны хайрыг таньж мэддэг байх хэр чухал вэ? Энэ асуултыг та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. За ингээд мэдээж энэ удаад дараалал ёсоор хонины ээлжинд Од! Таалан болгооно уу.

Энэ амьдралд хүн бүр анхны хайр гэдэг зүйлтэй учирдаг гэдэгт хэн ч маргахгүй биз. Харин анхны хайрын эзэд маань бидний зүрх сэтгэл дотор хэр том байр суурь э...

Анхаараарай! Анхаараарай!Бусдаар хайрлагдах аргын гол нууцыг бид 4 олж нээгээд байна 😜😜😜😜 энэ халуун сэдвийг халуун дээр...
16/03/2022

Анхаараарай! Анхаараарай!
Бусдаар хайрлагдах аргын гол нууцыг бид 4 олж нээгээд байна 😜😜😜😜 энэ халуун сэдвийг халуун дээр нь сонсвол илүү амттай байх болно. Өнөөдрийн хөтлөгчөөр Ариунаа!

Анхаараарай! Анхаараарай!Бусдаар хайрлагдах аргын гол нууцыг бид 4 олж нээгээд байна 😜😜😜😜 энэ халуун сэдвийг халуун дээр нь сонсвол илүү амттай байх болн...

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when OZIA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to OZIA:

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share