Хархираан сониуч залуус

  • Home
  • Хархираан сониуч залуус

Хархираан сониуч залуус жаргалтай л байя

06/05/2020

Мэлэлзэн цэнхэртэх "Увс нуур"

Эртний далайн арлах сэжүүр
Их л тагнын өвөр бэлээс
Иклийн хэмээр цацлан цалгисан
Эцэг тэнгэрийн буурал хувилгаан
Аяганд мэлтрэх рашаан булаг
Ашид мөнхийн ариун ус аа
Өлмий тэнүүхэн нутгийн минь
Мэлмий тунгалаг Увс нуур аа
Урин шувууд үдлэж буухдаа
Үүрээ зассан буяны өлгий
Уулсын чанадад үдэж мордуулсан
Үрээ гэсэн эцгийн шүтээн
Аяганд мэлтрэх рашаан булаг
Ашид мөнхийн ариун ус аа
Өлмий тэнүүхэн нутгийн минь
Мэлмий тунгалаг Увс нуур аа
Хархираа, Түргэн, Ханхөхийн уулс
Харуул адил халиа хязгаар
Хотон, Дөрвөд, Баяд, Халхын
Хотлоор жарган элээх нутаг аа
Аяганд мэлтрэх рашаан булаг
Ашид мөнхийн ариун ус аа
Өлмий тэнүүхэн нутгийн минь
Мэлмий тунгалаг Увс нуур аа!

19/04/2020

🔻😅Сая гадаа 5 минут агаар гарч маскгүй амьсгаллаа. Хажуугаар ганц хоёрхон хүн холуур зөрсөн ч гэм хийчихсэн юм шиг ямар эвгүй байваа ххэ. Манайхан мундаг байнаа. Бүх хүн гадуур бол масктай байна шүү ххэ. Магадгүй л энэ бидний одоо хүртэл дотооддоо алдаагүй байгаа түүнийгээ дагаад тайван байгаа ганц нөхцөл биз. Хэдүүлээ улам хичээцгээе. Ойрд пэйж идэвхигүй байлаа. Улам сонирхолтой мэдээллүүдээ оруулна аа. 😉☑️

Тархины ажиллагааг өгүүлбэрт хөрвүүлдэг машиныг эрдэмтэд бүтээжээХүний ярьж байгаа зүйлийг зөвхөн тархины ажиллагаанаас ...
04/04/2020

Тархины ажиллагааг өгүүлбэрт хөрвүүлдэг машиныг эрдэмтэд бүтээжээ

Хүний ярьж байгаа зүйлийг зөвхөн тархины ажиллагаанаас нь уншиж ойлгоод текст болгон хөрвүүлдэг хиймэл оюунт машиныг бүтээснээ хэсэг эрдэмтэд зарлажээ.

Тархины ажиллагааг бодит цагт (realtime) текст болгон хөрвүүлэхэд алдаа нь одоогоор 3 хувьтай байгаа гэнэ.

Шинэ бүтээлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга “Nature Neuroscience” сэтгүүлд нийтлэгджээ.

Өмнө нь бүтээж байсан ижил төстэй шийдлүүд ажиллахдаа алдаа их гаргадаг байсан юм.

Тэгвэл энэ удаа Калифорнийн Их сургуулийн хиймэл оюуны мэргэжилтэн, доктор Жозеф Мэйкин тэргүүтэй эрдэмтэд машины нарийвчлалыг сайжруулж, алдааны хувийг нь эрс багасгажээ.

Туршилтад сайн дурын дөрвөн хүн оролцож, тархиндаа мэдрэгч электродуудыг суурилуулсан байна. Тэднийг ярьж эхлэхэд машин тархины ажиллагааг бичиж аваад шууд текст болгон хөрвүүлж байжээ.

Гэхдээ шинэ машин нь одоогоор нэг дор 30-50 өгүүлбэр хөрвүүлэх хязгаартай байгаа гэнэ.

Олон хүнийг туршилтад оролцуулах замаар машиныг сургасны дараа нарийвчлал нь улам сайжирч, өргөн хэрэглээнд нэвтрэх боломжтойг эрдэмтэд мэдэгджээ.

Ингэж чадвал хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийн бодлыг бусад хүмүүс шууд уншдаг болох юм.



Эх сурвалж: ikon.mn , bbc

Төгсөх ангийн сурагчид сонирхоорой.
30/03/2020

Төгсөх ангийн сурагчид сонирхоорой.

​Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхэллээ. Дээрх сайтаас теле хи....

Корона мутацид орсоор ........Дэлхийд дэгдээд буй Covid-19 гэх вирус царай зүс, шинж чанараа хувиргаад  хүргээд байна. Г...
28/03/2020

Корона мутацид орсоор ........
Дэлхийд дэгдээд буй Covid-19 гэх вирус царай зүс, шинж чанараа хувиргаад хүргээд байна. Гуанжоу хотын эрүүл мэндийн төвийнхөн энэ вирусын далд тээгчид нь хүүхдүүд болохыг тогтоосон. Бага насны хүүхдүүд алгуур өвдөж, аажим хүндэрдэг тул амьсгалын замын үрэвслийн далд тээгч болж байгааг мэдэлгүй эмч нар гэнэдэж байснаа хүлээн зөвшөөрсөн. Эхэндээ 14 хоногт ганц шинжилгээгээр илэрч байсан бол саяхнаас сардаа найман шинжилгээгээр хөгийн муу covid-19-ийн хөнжлийг хуу татах боломжтой болсон. За тэгвэл одоо бүүр дүрсээ хувиргачихлаа. Энэ вирусаар өвдсөн хүмүүс эхний үед халуурахаа больсныг Японы эрдэмтэд илчиллээ. Харин амт, үнэр мэдрэхээ больсноор эхний шинж илэрч байгааг тогтоогоод байна. Үүнийг мэргэжлийн бейсболын багийнханд хийсэн шинжилгээ нотолжээ. Тэд кофены үнэр ч мэдрэхгүй байсан аж. Шинжилгээгээр эерэг буюу вирусаар өвдсөн нь илэрчээ. Вирусаар өвчлөгсөд халуурахгүй, ханиалгахгүй хэрнээ амт, үнэр мэдрэхгүй байгаа тохиолдлууд нэмэгдэж, Америкийн эмч нар, Солонгосын эрдэмтэд анхааруулаад эхэлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тахлын мэргэжилтэн Мариа Ван Кэхклов энэ талаар судлаад эхэлжээ. Англи, Америкийн чих хамар хоолойн эмч нар анхааруулаад бас амжсан байна. Учир нь Итали, Хятад, Солонгост өвдсөн хүмүүст ийм шинж тэмдгүүд илэрч байжээ. Энэ нээрэн ямар балиар, новшийн, ёстой уйлмаар мэдээ вэ. Дахиад л дэвшилтэт төвшний оношлуур, эмчилгээний өөр аргын эрэлд мордох нь. Энэ янзаараа Covid-19 жилээс илүү хугацаагаар жирийн амьдралыг маань бусниулж, дэлхий ертөнц бүрэн утгаараа шинээр загварчлагдах нь тодорхой боллоо. Дасан зохицож, даамай сэрэмжтэй амьдрахгүй л бол айдас, аюул, уналт, ухралт, гэнэтийн явдал...хүн төрөлхтний бий болгосон бүх тогтолцоо нуран унаж, дэлхий үнэхээр дэндүү хурдтай өөрчлөгдөж байгаад итгэж ч чадахгүй нь. Бидний хүүхдүүд ч шинэ дэлхий дээр амьдрах дадалтай, чадвартай болох ёстой юм байна.

Нэг талаас бол дэмжиж л байна.
26/03/2020

Нэг талаас бол дэмжиж л байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргалаа

Цаг үеийн байдал:Одоогийн байдлаар дэлхийн 200 улсад Covid-19 вирус халдаад байна. 472,406 хүн өвчилж, 21,304 хүн нас ба...
26/03/2020

Цаг үеийн байдал:

Одоогийн байдлаар дэлхийн 200 улсад Covid-19 вирус халдаад байна.
472,406 хүн өвчилж, 21,304 хүн нас барж, 114,740 хүн эдгэрсэн байгаа ба энэ оны 3- р сарын эхээс тархалт хурдацтай өссөн байна. Дэлхий нйитээр азиудын өвчин мэт хараан зүхэж байсан ч тэр азиуд нь өвчнийг хурдацтай барьж чадсан ч гадуурхаж доромжилж байсан европ, америкийн орнууд энэхүү цар тахлыг тоохгүй, үл ойшоож байсан нь энэхүү вирусын тархалтыг дэвэргэх нэг шалтгаан боллоо доо. Маскаа сайн зүүж, гараа тогтмол угаагаарай.

Яг шүү😅
25/03/2020

Яг шүү😅

'ЧАЦАРГАНА'  Covid-19 н халдварыг дарангуйлж байна. Коранавирус идэвхитэй тархсаар 3 сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөг...
25/03/2020

'ЧАЦАРГАНА' Covid-19 н халдварыг дарангуйлж байна.

Коранавирус идэвхитэй тархсаар 3 сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд хятад улсад маш хурдацтай тархаж эхэлсэн ч дотооддоо тархалтыг барьж чадсан ч дэлхийн бусад улс оронд хурдтай тархсан нь цар тахлын хүрээнд хүрсэнийг ДЭМБ-с зарласан билээ. Вакцин гарах хугацаа 10-12 сарын дотор гарч чадвал дэлхийн рекорд тогтоно гэж байгаа бөгөөд Америк, Франц, Хятад гэх мэт улс орнууд вакцин, дарангуйлах эмүүдийг гаргахаар идэвхитэй ажиллаж байна:
Тэгвэл БНСУ-ын Eva эмэгтэйчүүдийн их сургуулийн Эрүүл мэндийн төвийн эрдэмтэд сүүлийн үеийн судалгаандаа, чацаргана жимсэнд агуулагддаг сүүн хүчлийн бактери нь Covid-19 вирусийн халдварыг эрчимтэй дарангуйлж байгаа талаар дурьджээ.
"Шинэ коронавирус нь хүний биед нэвтэрснийхээ дараа мутацид орж, хуваагдаж олширсноор улам хүчирхэгжин, эмчлэхэд хүндрэлтэй болдог. Харин хуваагдаж, олшрохын тулд энергийн тодорхой эх үүсвэр хэрэгтэй. Уг эх үүсвэр нь пурин гэх химийн нэгдэл аж. Гэтэл чацарганад агуулагддаг Lactobacillus gasseri бактери пурины ялгарлыг дарангуйлдаг юм байна. Ингэснээр коронавирус хүний биед “амьдрах” эрчим хүчээ алдаж буй хэрэг."
Хятадын эрдэмтэд, тодруулбал Нанкай их сургуулийн эрдэмтдийн багийн хийсэн судалгаа Covid-19 вирус нь Эбола болон ДОХ-ын вирустэй ижил хэлбэрээр хүний биед мутацлагддагийг баталсан байна. Шинэ коронавирус гадаргуу дээрээ өргөс хэлбэрийг уурагт бүтцийг үүсгэдэг аж. Үүнийгээ ашиглан дээр дурьдсан пурин нэгдлээс эрчим хүчээ үйлдвэрлэдэг гэж ойлгох боломжтой.

Нэгэнт ДОХ-ын вирустэй ижил замаар хүний биед хуваагдан үржиж, мутацид орж байгаа тул, ДОХ-ын эмчилгээнд ашигладаг химийн нэгдлүүдийг БНСУ-ын эрдэмтэд туршиж байгаа юм байна. Харин Эва их сургуулийн профессор Йон,

“Чацарганад агуулагддаг бактери Covid-19 вирусийг эрчимтэй дарангуйлна гэдэгт би маш итгэлтэй байна” хэмээн ярьсан бөгөөд уг судалгаагаа цааш үргэлжлүүлэх ажээ.
ЭХ СУРВАЛЖ: m.koreabiomed.com

Увс аймгийн 9 гайхамшигАмралт зугаалгын цаг айсуй.Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч, аялахыг мөр...
24/03/2020

Увс аймгийн 9 гайхамшиг
Амралт зугаалгын цаг айсуй.Монгол хүн болж төрсөн хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч, аялахыг мөрөөддөг л байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Увс аймгийн заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна. Цааш нь түгээцгээе.
Эх сурвалж: mongolcom.com

24/03/2020

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хархираан сониуч залуус posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share

Хархираан сониуч залуус

Орчин үед цахим орчин өндөр хөгжиж түүнийгээ дагаад хүмүүс энэхүү орчинд амьдралын ихэнх цагийг зарцуулдаг болжээ. Үүнтэй зэрэгцээд хэрэггүй цаг үрсэн мэдээллүүд ч их байх болж манай пэйж нь иргэдэд аль болох хэрэгтэй мэдээллүүдийг түгээх бөгөөд, зарим тохиолдолд маазрах зүйлс ч байх бөгөөд мэргэн ард та бүхэн үүнийг гэгээн оюундаан ойлгон бүгдээр идэвхитэй байцгаая аа.