Cherry Records

  • Home
  • Cherry Records

Cherry Records Онлайн пянзны дэлгүүр (Online Records Store)

 Mitski-ийн шинэхэн цомгийн My Love Mine All Mine дуу гарсан даруйдаа цомгийн хамгийн их стрим хийгдсэн дуугаар шалгарчэ...
12/10/2023



Mitski-ийн шинэхэн цомгийн My Love Mine All Mine дуу гарсан даруйдаа цомгийн хамгийн их стрим хийгдсэн дуугаар шалгарчээ.

“My Love Mine All Mine” from the album ‘The Land Is Inhospitable and So Are We’ by Mitski.Listen + order: https://mitski.lnk.to/TLIIASAWOrder on Black, Pink ...

 Phoenix хамтлаг All Eyes on Me дууныхаа ремикст BENEE, Chad Hugo & Pusha T нартай хамтарчээ.
12/10/2023



Phoenix хамтлаг All Eyes on Me дууныхаа ремикст BENEE, Chad Hugo & Pusha T нартай хамтарчээ.

Listen to “All Eyes On Me (feat. BENEE, Chad Hugo & Pusha T)” by Phoenix here: https://wearephoenix.lnk.to/AEOMListen to the new album ‘Alpha Zulu’ by Phoen...

   Suede хамтлагийн "Suede" дебют цомог нь 30 жилийн өмнө буюу 1993 оны 3 сард худалдаанд гарч байжээ. Suede хамтлаг шин...
12/10/2023



Suede хамтлагийн "Suede" дебют цомог нь 30 жилийн өмнө буюу 1993 оны 3 сард худалдаанд гарч байжээ.

Suede хамтлаг шинэхэн хамтлаг гэхэд тэдний цомог гарсан даруйдаа Их Британийн хөгжмийн чартуудад тэргүүлж, маш амжилттайгаар сонсогчдод хүрч чадсан юм. Мэргэжилтнүүдийн зүгээс Suede хамтлагийн дууны дуугаралт болон дууны үгийг өндрөөр үнэлж The Smiths, David Bowie зэрэг уран бүтээлчидтэй харьцуулж байлаа. Цомгийн борлуулалт Их Британийг бодвол Америкт илүү олон тоогоор зарагдаж байсан ба Британийн түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай цомгоор шалгарч байжээ.
Цомог нийт 11 дуунаас бүрдэж "The Drowners", "Metal Mickey" ,"Animal Nitrate", "So Young" дуунуудаа синглээр цацсан юм. Эхний 3 сингл дуу гарахад л хүмүүсийн дунд цомгийн өндөр хүлээлт үүссэн байна.

Цомгийн ковер дээрх үнсэлцэж буй 2 эмэгтэйн зургийг 1991 онд гарсан Stolen Glances: Le****ns Take Photographs нэрт номноос авсан ба тус зургийг зурагчин Tee Corinne даржээ. Зураг нь бүтнээрээ зогсож байгаа болон тэргэнцэр дээр сууж буй нүцгэн 2 эмэгтэй байсан ба хамтлагийнхан зургийг бүтнээр нь ашиглах хүсэлт тавьсан ч зурагчин тус 2 эмэгтэйн хувийн мэдээллийг хамгаалах үүднээс татгалзжээ. Ингээд. хамтлагийнхан зөвхөн 2 эмэгтэйн толгой хэсгээр кроплон цомгийн зургаар ашигласан.

Suede цомгийн 30 жилийн ойг тохиолдуулан энэ оны 7 сард пянзны шинэ хэвлэлт гарсан байна.

     Bad Bunny-ийн Nadie Sabe Lo Que Va a Pasar Mañana (Маргааш юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй) нэртэй шинэ цомог 10 сары...
10/10/2023



Bad Bunny-ийн Nadie Sabe Lo Que Va a Pasar Mañana (Маргааш юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй) нэртэй шинэ цомог 10 сарын 13нд гарахаар болжээ. Түүний шинэхэн 5 дахь студийн цомог нийт 22 дуутай ба энэ онд гаргасан шинэ сингл дуунууд нь багтах аж.

Bad Bunny-ийн 2022 онд гаргасан "Un Verano Sin Ti" цомог нь супер хит болж, хөгжмийн чартуудыг удаан хугацаанд тэргүүлснээс гадна Латин хөгжмийг нэг шинэ түвшинд гаргаж чадсан юм. Харин тус хит цомгийн ардаас гарж буй шинэ цомгийн тухайд Bad Bunny “Un Verano Sin Ti ийн дараа гарах цомог мэдээж хэрэг өмнөх шигээ адил байх боломжгүй. Тиймээс ч би үргэлж шинэ зүйл хийхийг эрэлхийлж байх болно.” хэмээн ярилцлага өгчээ.

 Currents цомгийн Yes I'm Changing дуу нь сингл болж цацагдаагүй ч яах аргагүй цомгийн онцлох дууны нэг мөн билээ. Энэхү...
09/10/2023



Currents цомгийн Yes I'm Changing дуу нь сингл болж цацагдаагүй ч яах аргагүй цомгийн онцлох дууны нэг мөн билээ. Энэхүү дуу нь найз бүсгүй Melody Prochet-ээс салж буй салалтыг Kevinий өнцгөөс илэрхийлсэн.

Listen to ‘The Slow Rush’ now: https://TameImpala.lnk.to/TheSlowRushID Listen to more Tame Impala: https://TameImpala.lnk.to/TameImpalaID See Tame Impala on ...

   Tame Impala-ийн "Currents" (3 дахь студийн) цомог нь 2015 оны 7 сарын 15нд гарч байжээ. Kevin Parker цомгийнхоо бүх д...
09/10/2023



Tame Impala-ийн "Currents" (3 дахь студийн) цомог нь 2015 оны 7 сарын 15нд гарч байжээ. Kevin Parker цомгийнхоо бүх дууг өөрөө зохиож, дуулж, бичүүлснээс гадна продюсерлэжээ. Цомгийн ихэнх дууг хэдэн жилийн хугацаанд студид болон аялан тоглолтоор явж байх зам зууртаа зохиосон ба Kevin орж ирсэн санаануудаа дуулаад утсан дээрээ хадгалдаг байлаа. Харин эцсийн байдлаар өөрийн гэрийн студидээ дууны бичлэгээ хийжээ. Kevin Parker уран бүтээлээ анх psychedelic rock жанраар эхэлсэн ч энэ удаад бага зэрэг dance талдаа шилжилт хийсэн байна.

Ихэнх хүмүүс Currents цомгийг салалтын цомог гэж тодорхойлдог бөгөөд Kevin дуугаа бичүүлж байх хугацаандаа найз бүсгүйгээсээ салах шийдвэрийг гаргажээ. Цомгийн хэд хэдэн дуу нь тэдний салалтыг Kevin-ий өнцгөөс харуулсан байдаг.

Kevin Parker Tame Impala-г байгуулж уран бүтээл хийж эхлэхээс өмнө инженер болон астрофизикийн чиглэлээр суралцдаг байжээ. Тэрээр цомгийн ковер зургийн санааг шингэний динамикийн нэг ухагдахуун болох vortex shedding гэх үзэгдлээс санаа авч ковер зургийг уран бүтээлч Robert Beatty зуржээ.

 Drake For All the Dogs цомгийн шинэ дуу  8am in Charlotte
06/10/2023



Drake For All the Dogs цомгийн шинэ дуу 8am in Charlotte

Official Music Video for “8am in Charlotte” from Drake’s 11th Studio Album ____________________________OVOOctober's Very Own@NiGHT SHiFT LOU ...

 Drake-ийн 8 дахь студийн цомог "For All the Dogs" нэртэйгээр  10 сарын 6 буюу өнөөдөр худалдаанд гарна. Цомог нийт 23 д...
06/10/2023



Drake-ийн 8 дахь студийн цомог "For All the Dogs" нэртэйгээр 10 сарын 6 буюу өнөөдөр худалдаанд гарна. Цомог нийт 23 дуунаас бүрдсэн ба Nicki Minaj, Bad Bunny, Yeat, SZA, Lil Yachty гэх мэт уран бүтээлчид хамтарчээ.

Харин цомгийн ковер зургийг Drake-ийн хүү Adonis Graham зурсан байна.

Tracklist:
01 Virginia Beach
02 Amen
03 Calling for You
04 Fear of Heights
05 Daylight
06 First Person Shooter
07 IDGAF
08 7969 Santa
09 Slime You Out
10 Bahamas Promises
11 Tried Our Best
12 Screw the World Interlude
13 Members Only
14 Drew a Picasso
15 What Would Pluto Do
16 All the Parties
17 8am in Charlotte
18 BBL Love Interlude
19 Gently
20 Rich Baby Daddy
21 Another Late Night
22 Away From Home
23 Polar Opposites

 Ozzy Osbourne-ийн 3 дахь студийн цомог Bark at the Moon цомог нь 1983 онд худалдаанд гарч байжээ. Анх гарсан оноос хойш...
06/10/2023



Ozzy Osbourne-ийн 3 дахь студийн цомог Bark at the Moon цомог нь 1983 онд худалдаанд гарч байжээ. Анх гарсан оноос хойш Америкт пянзаар дахин хэвлэлт гараагүй бөгөөд цомгийн 40 жилийн ойг тохиолдуулан 11 сарын 17нд пянзаар дахин гарахаар болсон байна.

  Javelin цомгийн “A RUNNING START” дуу цацагдлаа.
04/10/2023



Javelin цомгийн “A RUNNING START” дуу цацагдлаа.

Listen/Pre-order ‘Javelin’ here: https://sufjanstevens.lnk.to/javelin‘Javelin’ by Sufjan Stevens available on CD, LP & Digital October 6, 2023Artwork by Sufj...

   Asthmatic Kitty рекордсоос гаргаж буй Sufjan Stevens-йин 10 дахь студийн цомог "Javelin" 10 сарын 6нд худалдаанд гара...
04/10/2023



Asthmatic Kitty рекордсоос гаргаж буй Sufjan Stevens-йин 10 дахь студийн цомог "Javelin" 10 сарын 6нд худалдаанд гарахаар болсон. ТSufjan урт удаан хугацааны дараа буюу Carrie & Lowell цомгоос хойш анх удаа дуу зохиогч, дуучны хувиар эргэж ирж байгаа юм. Түүний шинэ цомог нийт 10 дуунаас бүрджээ. Sufjan өөрөө 9 дуугаа зохиож, Neil Young-ийн "There's a World" дууг коверлон дуулжээ.

Харамсалтай нь Sufjan эрүүл мэндийн ноцтой шалтгаанаас болоод цомгийнхоо сурталчилгааны оролцох боломжгүй болжээ. Саяхан Sufjan Stevens Guillian-Barre Syndrome гэх аутоиммун өвчнөөр оношлогдон эмнэлэгт хэвтжээ. 2 долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний дараа нөхөн сэргээх эмнэлэгт шилжсэн байна. Түүний оношлогдсон өвчин нь маш ховор тохиолддогоос гадна биеийн дархлааны систем нь өөрийн мэдрэлийн эсүүд рүү довтолдог юм. Эхлээд ядрах, гар, хөл жирэлзэх шинж тэмдэг илэрч аажимдаа эдгээр мэдрэмжүүд биеэр хурдтай тархсанаар бүх бие мэдээ алддаг. Sufjan Stevens хэлэхдээ “Би нөхөн сэргээх эмчилгээндээ ороод 2 долоо хонож байна. Эмчилгээ маань үр дүнтэй байгаа бөгөөд буцаад хөл дээрээ босохын тулд их хичээж байгаа. Сэтгэл санаа маань сайн байгаагаас гадна гайхалтай баг хамт олон намайг дэмжин ажиллаж байгаа учир удахгүй бие маань дээрдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

   Doja Cat-йин 4 дэх студийн цомог "Scarlet" 9 сарын 22нд худалдаанд гарлаа. Doja Cat 2021 онд BET шагнал гардуулах ёсл...
28/09/2023



Doja Cat-йин 4 дэх студийн цомог "Scarlet" 9 сарын 22нд худалдаанд гарлаа.

Doja Cat 2021 онд BET шагнал гардуулах ёслолын 'Шилдэг Эмэгтэй Хип Хоп Артист" төрөлд нэр дэвшсэнээс хойш саяхныг хүртэл хөгжим шүүмжлэгчид, сонсогчдын зүгээс реппер гэхэд хэт поп байна гэх мэт нэлээдгүй шүүмжлэх болсон. Тухайн үед Doja Cat өөрийн Twitter хуудаснаа Намайг репперийн хувиар үл хүндлэх хэрэггүй шүү хэмээн хариулж, тухай бүрд нь хариуг өгдөг байсан бол энэ удаад цомгоороо хандаж хүмүүст өөрийн хариултаа өглөө. "Scarlet" цомог нь нийт 15 дуунаас бүрдсэн хип хоп цомог бөгөөд өөр уран бүтээлчтэй хамтраагүй байна.

"Scarlet" цомгийн ковер зураг нь Германы метал, хардкор Chaver хамтлагийн Of Gloom цомгийн ковер зурагтай тун ижилхэн болжээ. Тус 2 цомгийн ковер зургийг Dusty Ray гэх нэг уран бүтээлч зурсан бөгөөд тухайн 2 цомог хоёул 9 сарын 22 нд худалдаанд гарсан байна.

   Wham! хамтлагийн "The Singles: Echoes from the Edge of Heaven" нэртэй 4 дэх хит түүвэр дууны цомог 2023 оны 7 сарын 7...
25/09/2023



Wham! хамтлагийн "The Singles: Echoes from the Edge of Heaven" нэртэй 4 дэх хит түүвэр дууны цомог 2023 оны 7 сарын 7нд худалдаан гарсан. Хамтлаг байгуулагдсаны 40 жилийн ойг тохиолдуулан тус цомгийг биет болон дижитал хувилбараар гарсан бөгөөд тэдний 1982-1986 оны хооронд хийгдсэн хит дуунуудыг түүвэрлэн оруулсан.
Дижитал хувилбараар гарсан цомог нь нийт 17 дуу багтжээ. Харин пянз нь 11 дуу бүхий хос пянз гарсан байна.

Tracklist:
Disc1
A1 Wham Rap! (Enjoy What You Do)
A2 Young Guns (Go For It)
A3 Bad Boys
A4 Club Tropicana
A5 Wake Me Up Before You Go-Go
A6 Freedom
B1 Last Christmas
B2 Everything She Wants
B3 I'm Your Man
B4 The Edge of Heaven
B5 Where Did Your Heart Go?

Disc2
C1 Wham Rap! (Social Mix)
C2 Blue (Armed with Love)
C3 A Ray of Sunshine (Instumental Mix)
C4 Freedom (Long Version)
D1 Everything She Wants (Remix)
D2 Last Christmas (Pudding Mix)
D3 Battlestations
D4 I'm Your Man (A ca****la)

    Kanye West-ийн 3 дахь студийн “Graduation” цомог нь 2007 оны 9 сарын 11 нд худалдаанд гарч байжээ. Тус цомогт Kanye ...
19/09/2023



Kanye West-ийн 3 дахь студийн “Graduation” цомог нь 2007 оны 9 сарын 11 нд худалдаанд гарч байжээ. Тус цомогт Kanye өөрийнхөө хэв маягийг эвдэж, олон шинэ зүйлс туршиж чадсан бөгөөд тус цомог бүтэхэд рок, алтернатив рок хамтлагуудын нөлөө их байжээ. Үүний нэг томоохон жишээ нь U2 хамтлаг юм. Kanye анх U2 хамтлагийн дэлхийг тойрсон аялан тоглолтод оролцож байхдаа олон мянган хүний алга ташилтад тоглолтоо нээж буй Bono-г орой бүр харахдаа том цэнгэлдэх хүрээлэнд тохиромжтой реп дуу хийхийг хүсжээ. Ингээд хип хопыг цэнгэлдэх хүрээлэнд хэрхэн яаж тохиромжтой байлгах тал дээр шинэ санаа олохын тулд өөрийн хамгийн дуртай The Killers, Radiohead, Modest Mouse, Keane гэх мэт альтернатив рок хамтлагуудыг тогтмол сонсдог байв. Тэрээр үглэлтийн хэв маягаа өөрчилөөд зогсохгүй, Bono-ийн дуулалтыг үглэлтийн хэв маягтаа ч шингээсэн байдаг. Kanye шинэ дуунуудаа зохиож байх хугацаандаа үгээр тоглох, storytelling хийх чадвараа сайжруулахын тулд Bob Dylan, Johnny Cash нарын дууг тогтмол сонсдог байжээ. Түүнчлэн шинээр дуу хийх бүртээ тэдгээрийгээ iPod, оффис, бүжгийн клуб гэх мэт хүмүүс дууг нь сонсож болох бүх л газруудад дуугаа тавьж, дугаралтуулыг нь шалгаж, хүмүүсийн санал, шүүмжүүдийг хүлээн авч, өөрчлөлтүүдийг хийдэг байлаа.

Цомог дээр хэд хэдэн продюсерүүд ажилласан бөгөөд Kanye өөрөө голлох үүргийг гүйцэтгэсэн. Түүний өмнөх цомгууд ихэнх нь soul дугаралттай байсан бол энэ удаад эрс шинэчлэлт хийж электрон синтезаторыг дуунууддаа нэвтрүүлжээ. Цомгийн дуунууд евро-диско, хард рок, электро, прогрессив рок, synth-pop гэх мэт олон төрлийн хөгжмийн урсгалын элементүүдийг багтааж чадсан. Graduation цомогт өмнөх цомгуудтай харьцуулбал харьцангуй цөөн тооны уран бүтээлчид оролцсон бөгөөд Kanye "The Killers, Coldplay зэрэг дуртай хамтлагаа сонсоход эхлэлээс төгсгөл хүртэл нэг л хүний хоолойг сонсдог" хэмээжээ. Харин цомгийн ихэнх дууны арын хоолойг Sneaky Sound System хамтлагийн гишүүн Connie Mitchell хийжээ. Connie Mitchell-ийн хувьд өмнө нь Kanye-ийн тухай мэддэггүй, хип хоп хөгжмийг ч огт сонирхдоггүй байсан бөгөөд түүнтэй хамтарч ажилласны дараа хип хопыг харах өнцөг нь өөрчлөгджээ.

Цомог худалдаанд гармагцаа US Billboard 200 чартыг тэргүүлж, эхний 7 хоногтоо 975000 хувь, нийт 5 сая гаруй хувь борлуулагджээ. Graduation цомог хөгжим шүүмжлэгчдийн зүгээс маш сайн үнэлгээг авч байсан бөгөөд ихэнх нь цомгийн продюсингийг онцолж байлаа. Мөн Греммигээс “Шилдэг рэп цомог” шагналыг хүртэж, хэд хэдэн хөгжмийн сэтгүүлүүдэд 2007 оны шилдэг цомгоор нэрлэгдсэн байдаг. Түүнчлэн Rolling Stone сэтгүүлийн “Бүх Цаг Үеийн 500 шилдэг цомог” жагсаалтад багтдаг.

Цомгийн ковер зургийг Японы Warhol гэгддэг контемпорари уран бүтээлч Takashi Murakami бүтээжээ. Kanye өөрт орж ирсэн санаануудаа Takashi болон түүний багийнханд мэйлээр илгээдэг байжээ. Graduation цомог нь утга агуулгын хувьд өмнөх 2 цомогтой адил боловсролын өнгө аясыг агуулсан, бөгөөд өмнөх цомгуудийн ковер дээрх баавгайг хүүхэлдэйн киноны дүр төрхөөр зурж багтаасан байдаг.

Romy-ийн шинэ цомог худалдаанд гарлаа.
10/09/2023

Romy-ийн шинэ цомог худалдаанд гарлаа.



The xx хамтлагийн гишүүн Romy анхны соло цомгоо 9 сард гаргахаар болсноо зарлалаа. Одоогоор Mid Air цомгийн ковер зураг болон tracklist-үүд зарлагдсан ба эхний дуу нь цацагдаад байна.

ROMY - MID AIR TRACKLIST
1. Loveher
2. Weightless
3. The Sea
4. One Last Try
5. DMC
6. Strong ft. Fred Again..
7. Twice
8. Did I
9. Mid Air ft. Beverly Glenn-Copeland
10. Enjoy Your Life
11. She’s on My Mind

   Green Day хамтлагийн гоцлол дуучин Billie Joe Armstrong “Wake Me Up When September Ends” дуугаа 1982 оны 9 сарын 1-ни...
10/09/2023



Green Day хамтлагийн гоцлол дуучин Billie Joe Armstrong “Wake Me Up When September Ends” дуугаа 1982 оны 9 сарын 1-ний өдөр улаан хоолойн хавдраар таалал төгссөн аавынхаа тухай бичсэн дуу юм. Тус дууны нэр 10 настай Billie аавынхаа оршуулга дууссаны дараа ээждээ хэлсэн үгнээс үүдэлтэй. Billie өрөөндөө орж хаалгаа түгжээд, ээж нь хаалгыг нь тогших үед тэрээр намайг 9 сар дуусмагц сэрээгээрэй буюу “Wake me up when September ends” гэж хариулжээ.

Watch the official music video for Wake Me Up When September Ends by Green Day from the album American Idiot.🔔 Subscribe to the channel: https://www.youtube...

   Mitski-ийн "The Land Is Inhospitable and So Are We" шинэ цомог 9 сарын 15нд худалдаанд гарахаар болжээ.  Цомог нийт 1...
06/09/2023



Mitski-ийн "The Land Is Inhospitable and So Are We" шинэ цомог 9 сарын 15нд худалдаанд гарахаар болжээ.
Цомог нийт 11 дуутай байх бөгөөд одоогийн байдлаар 2 сингл цацагдаад байна.

1. Bug Like an Angel 03:32
2. Buffalo Replaced
3. Heaven 03:44
4. I Don't Like My Mind
5. The Deal
6. When Memories Snow
7. My Love Mine All Mine
8. The Frost
9. Star 02:59
10. I'm Your Man
11. I Love Me After You

🚨 New Arrivals! Шинээр Ghibli болон бусад пянзнууд ирлээ. Чатаар захиалгаа өгөөрэй. 📍 Miki Matsubara / Paradise Beach Cl...
04/09/2023

🚨 New Arrivals! Шинээр Ghibli болон бусад пянзнууд ирлээ. Чатаар захиалгаа өгөөрэй.

📍 Miki Matsubara / Paradise Beach Clear Purple (Best selection) 220k
📍 Slowdive / Just for a day 170k
📍 Mono/ Hymn to the Immortal Wind 190k
📍 Slowdive / Pygmalion 175k
📍 My Neighbor Totoro OST 230k
📍 Castle In The Sky LAPUTA OST 265k
📍 Princess Mononoke Symphonic Suite 223k
📍 Princess Mononoke OST 265k
📍 Howl's Moving Castle OST 280k
📍 Spirited Away OST 280k

Slowdive хамтлагийн шинэ цомог нь худалдаанд гарлаа.
04/09/2023

Slowdive хамтлагийн шинэ цомог нь худалдаанд гарлаа.



Slowdive хамтлаг шинэхэн everything is alive нэрт цомгоо 9 сарын 1нд гаргах болсноо зараллаа. Тэд 5 дахь цомгийн ажлаа 2020 онд эхлүүлсэн бөгөөд тус цомгийг хамтлагийн дуучин, гитарчин Rachel Goswell-ийн ээж болон бөмбөрчин Simon Scott-ын аавын гэгээн дурсгалд зориулжээ.

Цомог нийт 8 дуутай байх ба эхний сингл дуу нь цацагджээ.

everything is alive:
1. shanty
2. prayer remembered
3. alife
4. andalucia plays
5. kisses
6. skin in the game
7. chained to a cloud
8. the slab

Мөн тун удахгүй манайд Slowdive хамтлагийн пянз ирнэ.

 Ойрд их сонсож байгаа цомгийн тухай мэдээлэл оруулж байна. David Bowie-ийн 4 дэх студийн цомог Hunky Dory 1971 онд гарч...
23/08/2023



Ойрд их сонсож байгаа цомгийн тухай мэдээлэл оруулж байна.
David Bowie-ийн 4 дэх студийн цомог Hunky Dory 1971 онд гарч байжээ. Hunky Dory цомгийг хард рок, гитар голлосон (The Man Who Sold the World) цомгоос төгөлдөр хуур голлосон аrt pop, pop rock руу шилжсэн шилжилт гэж хэлж болно. "Changes", "Life on Mars?", "Andy Warhol" нь яах аргагүй цомгийн онцлох дуунууд юм.

Hunky Dory цомог гарсан даруйдаа Их Британи, Америкийн хөгжмийн хэвлэлүүдэд эерэг үнэлэгдэж байсан ч цомгийн борлуулалт муугаас гадна хөгжмийн чартуудад амжилт олж чадаагүй юм. Харин 1972 онд Bowie-ийн The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars цомог гарч маш том хит болсноор үүнийг дагаад Hunky Dory цомог амжилт олж чаджээ. Өдгөө Hunky Dory цомог Bowie-ийн хамгийн шилдэг цомгуудын нэгд зүй ёсоор тооцогдог бөгөөд түүнийг өөрийн хоолой, стил имижийг олсон үе буюу Bowie жинхэнэ Bowie болж эхэлсэн үе гэгддэг.

Цомгийн ковер зургаа эхлээд монохром буюу хар цагаанаар даруулж, дараагаар нь өнгийг нь сэргээсэн байна. Тус зурагт Bowie Холливүүдийн алтан үеийн эмэгтэй жүжигчдийн позноос санаа аван зургаа даруулжээ.

RADWIMPS Kimi No Nawa, Weathering With You, Suzume цөөн тоогоор pre-order хийнэ. Сонирхвол чатаар холбогдоорой
20/08/2023

RADWIMPS Kimi No Nawa, Weathering With You, Suzume цөөн тоогоор pre-order хийнэ. Сонирхвол чатаар холбогдоорой

 Sinéad O'Connor-ын "So Far... The Best Of" хит дууны түүвэр цомог нь 1997 онд гарсан билээ. Тус хит цомогт түүний студи...
17/08/2023



Sinéad O'Connor-ын "So Far... The Best Of" хит дууны түүвэр цомог нь 1997 онд гарсан билээ. Тус хит цомогт түүний студийн 4 цомогоос дуунаас болон цомогт ороогүй зарим дуунууд багтжээ.

"So Far... The Best Of" цомог нь анх СД болон кассетаар Америк, Австрали, Орос, Тайланд, Их Британи, Итали гэх мэт олон улсад хэвлэгдэн гарсан байдаг. Харин 2021 онд анх удаагаа пянзаар Limited буюу ердөө 4000 хувь хэвлэгдэн гарсан.

TRACKLIST:
A1 Nothing Compares 2 U
A2 Mandinka
A3 The Emperor’s New Clothes
A4 Thank You For Hearing Me
A5 The Last Day Of Our Acquaintance

B1 Fire On Babylon
B2 Troy
B3 I Am Stretched On Your Grave
B4 Jackie

C1 Success Has Made A Failure Of Our Home
C2 John I Love You
C3 Empire
C4 I Want Your (Hands On Me)

D1 Heroine (Theme From Captive)
D2 Don’t Cry For Me Argentina
D3 You Made Me The Thief Of Your Heart
D4 Just Like U Said It Would B
D5 This Is A Rebel Song

16/08/2023

Beach House - Bloom
Үнэ 170k

Tracklists:
Disc: 1
1 Myth
2 Wild
3 Lazuli
4 Other People
5 The Hours
6 Troublemaker
7 New Year
8 Wishes
9 On The Sea
10 Irene
Disc: 2
1 New Year
2 Wishes
3 On The Sea
4 Irene
5 New Year
6 Wishes
7 On The Sea
8 Irene

     Dream pop-ын томоохон төлөөлөл Beach House хамтлагийн 4 дэх студийн цомог "Bloom" нь 2012 оны 5 сарын 15 нд гарсан ...
16/08/2023



Dream pop-ын томоохон төлөөлөл Beach House хамтлагийн 4 дэх студийн цомог "Bloom" нь 2012 оны 5 сарын 15 нд гарсан билээ. Цомгийн продюсерээр хамтлагийн гишүүд болон продюсер Chris Coady нар ажиллажээ. Цомгийн дуунуудийг хамтлагийн гишүүд 2 жилийн хугацаанд ялан тоглолтын үеэр бичсэн байна. байх хугацаандаа бичсэн байна. Тэд "Teen Dream" цомгоос хойш бөмбөрийн машин дээр нэмэлтээр амьд бөмбөрийн дугаралтыг дуундаа түлхүү оруулдаг болсон бөгөөд цомог хөгжим шүүмжлэгчдээс нэлээлгүй сайн үнэлгээ авсан.

Цомгийн ковер зураг нь Мехико хотын нисэх онгоцны буудлын таазны хээний зураг ба хамтлагийн 2 гишүүн тэнд байх үедээ даржээ. Ингэхдээ тэд зургаа поларойд, дижитал камер, утас зэрэг олон зургийн хэрэгслээр зургаа дарж дарсан бүх зургаа дизайнер Brian Roettinger-т өгсөн байна. Brian зураг дээр олон янзын туршилт хийсээр одоогийн абстракт хар цагаан зургийг бүтээжээ. Тэрээр хэлэхдээ "Бид цомгийн хаа нэг хэсэгт Beach House гэж бичилгүйгээр хүмүүсийг ковер зургийг нь хараад л шууд танил санагдаасай гэж хүссэн" хэмээн дурджээ.

 2020 онд Ghibli Studio бүтээж байсан анимейшнуудынхаа soundtrack цомгийг limited edition пянзаар гаргаж байсан билээ. Т...
15/08/2023



2020 онд Ghibli Studio бүтээж байсан анимейшнуудынхаа soundtrack цомгийг limited edition пянзаар гаргаж байсан билээ.
Тэгвэл 3 жилийн дараа буюу 2023 оны 6 сард нийт 12 анимешний Limited edition soundtrack пянзыг өнгөтөөр хэвлүүлэн гаргажээ.

  Louis Armstrong-ийн алдарт 'What a Wonderful World' хэмээх дууны зохиогчид болох Bob Thiele, George Weiss нар хамгийн ...
15/08/2023



Louis Armstrong-ийн алдарт 'What a Wonderful World' хэмээх дууны зохиогчид болох Bob Thiele, George Weiss нар хамгийн анх Tony Bennettе-ээр дуулуулах санал тавьсан боловч тэр татгалзжээ. Louis Armstrong тус дууг 1967 онд бичүүлэн сингл болгон гаргасан байна. Харамсалтай нь ABC Records-ийн тэргүүн Larry Newton-нд дуу таалагдаагүй учир дууны сурталчилгаа хийхгүй байхаар шийдсэнээс болж 'What a Wonderful World' дуу Америкт хит болж чадаагүйгээс гадна ердөө 1000 хувь л зарагджээ. Харин тус дуу нь Их Британийн хөгжмийн чартын нэгт жагсаж, 1968 оны хамгийн их борлуулалттай сингл болсон гэх мэт томоохон амжилтыг үзүүлсэн.

1988 онд Good Morning, Vietnam кинонд Armstrong-ийн дуу гарснаас хойш тухайн дуу нь дахин синглээр гарч энэ удаад Америкт Billboard чартад орж чадсан байна.

'What a Wonderful World' дуу нь дижитал хэлбэрээр цацагдсаны дараа 2004 оны байдлаар 2,173,000 хувь борлогджээ.

What A Wonderful World performed by Louis Armstrong. (C) 1967 ABCLyrics:I see trees of greenRed roses tooI see them bloomFor me and for youAnd I think to mys...

Эдгээр пянзгууд бэлэн худалдаалагдаж байна. Зарим нь дууссан тул лавлаж асуугаарай 💿📀
15/08/2023

Эдгээр пянзгууд бэлэн худалдаалагдаж байна. Зарим нь дууссан тул лавлаж асуугаарай 💿📀

 Chicago дуугаа Sufjan Stevens өөрийн хувийн туршлагаасаа үүдэн бичсэн дуу юм. Энэ тухай тэрээр тайлбарлахдаа Illinois м...
13/08/2023



Chicago дуугаа Sufjan Stevens өөрийн хувийн туршлагаасаа үүдэн бичсэн дуу юм. Энэ тухай тэрээр тайлбарлахдаа Illinois мужыг зорихдоо хэд хэдэн сонин, трауматик зүйлстэй тулгарч байсан. Chicago хотруу явах үед нэг бол амьдралын хүнд хэцүү зүйлстэй тулгарч эсвэл жолоо барьж байхад цагдаа нар замаас гарган зогсоож байсан гэх мэт зүйлс тохиолддог байв.

Official album stream of Chicago by Sufjan Stevens from the album Illinois. Available on Asthmatic Kitty Records: https://bit.ly/2lNxZkkOfficial soundtrack i...

       Little Miss Sunshine кино нь дэлгэцнээ 2006 гарсан. Драм, комеди жанрын тус кино нь эхнэр нөхөр найруулагч Jonath...
13/08/2023



Little Miss Sunshine кино нь дэлгэцнээ 2006 гарсан. Драм, комеди жанрын тус кино нь эхнэр нөхөр найруулагч Jonathan Dayton болон Valerie Faris, кино зохиолч Michael Arndt нарын анхны кино уран бүтээл байлаа. Кино нийт 8 сая долларын өртгөөр бүтэж 101 сая долларын ашиг орлого олжээ. Киноны
жүжиглэлт, найруулга, кино зохиол болон хошин хэсгүүдийг нь хүмүүс онцгойлон сайшааж үзэгчид болон кино шүүмжлэгч нараас маш эерэг үнэлгээг авч чаджээ. Түүнчлэн 79 дэх удаагийн Академийн шагналд Шилдэг кино төрөлд нэр дэвшиж, Шилдэг зохиол болон Шилдэг эрэгтэй туслах дүр номинациудад ялалт байгуулжээ.

Киноны Little Miss Sunshine (Original Motion Picture Soundtrack) цомог нь анх 2006 онд СДээр гарсан байна. Киноны хөгжмийг Денверийн DeVotchKa хамтлаг, хөгжмийн зохиолч Mychael Danna нар хамтран зохиожээ. Кинонд DeVotchKa хамтлагийн дуунууд түлхүү ашиглагдсан ба тэд өөрсдийн өмнө нь хийж байсан дуунуудыг өөрчлөн шинээр зохиожээ. Анх эхнэр нөхөр найруулагчид DeVotchKa хамтлагийн "You Love Me" хэмээх дууг радиогоор сонсоод маш их таалагдсан тул тус хамтлагийн цомогтой iPod-ыг киноны жүжигчдэд худалдан авч өгчээ. Киноны ихэнх хөгжим нь DeVotchKa хамтлагийн өмнө нь зохиогдсон дуунаас үүсэлтэй гэсэн шалтгаанаар Академийн шагналд оролцуулах боломжгүй гэж мэдэгджээ. Харин тэдний бүтээл 2007 оны Греммид нэр дэвшсэн байна.
Тус soundtrack цомогт Sufjan Stevens-ийн "No Man's Land", "Chicago" хоёр дуу, Tony Tisdale-ийн "Catwalkin", Rick James-ийн "Super Freak" дуунууд тус тус багтсан.

Киноны онцлох дуу бол яах аргагүй "Chicago" билээ. Тус дуу нь Sufjan Stevens-ийн 2005 онд гаргасан Illinoise цомогт багтсан ба санамсаргүй байдлаар кинонд сонгогджээ. 2005 онд киноны зураг авалт явагдаж байх үед том хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин Paul Dano Sufjan Stevens-ийн фен нь байжээ. Paul Dano найруулагчдад түүний дууг сонсуулахад тэдний сонирхлыг ихэд татсан байна. Ингээд Paul Dano хоёр найруулагч, бусад жүжигчдийн хамтаар Sufjan-ы тоглолтыг үзсэн ба түүний дуу нь тэдний кинотой маш гоё зохицож байсан тул дууг нь оруулахаар болжээ.

   Японы дуучин Miki Matsubara-ийн анхны сигл дуу Mayonaka no Door (Stay with Me) нь 1979 оны 11 сарын 5 нд цацагдаж бай...
13/08/2023



Японы дуучин Miki Matsubara-ийн анхны сигл дуу Mayonaka no Door (Stay with Me) нь 1979 оны 11 сарын 5 нд цацагдаж байжээ. Энэхүү дуугаа бичүүлэхдээ Miki 19 настай байсан бөгөөд дууны зохиогч Tetsuji Hayashi түүнийг насандаа баймгүй хоолой гаргаж чадна гэж төсөөлөөгүй байна. Дуу гарсан даруйдаа маш амжилттай байж, Орикон Сингл чартын 28д бичигдэж, Tetsuji Hayashi, Miki Matsubara нарын нэр хүнд ихээр өссөн байна.

2020 онд буюу Stay with Me дуу гарснаас 41 жилийн дараа дахин цахим ертөнцөд эргэн хит болж олон улсын сонсогчдод ихээр хүрсэн байна. Анх Япон дуу коверлож дуулдаг Индонез дуучин Rainych өөрийн YouTube сувагтаа Stay with Me дууг коверлож дуулснаар тус дуу нь Индонезид алдаршиж удалгүй олон улсад хит болсон байна.

"Mayonaka no Door -stay with me" was released on November 5, 1979.This video was shot in 1979 ...

 Slowdive хамтлагийн шинэ цомгийн инструментал дуу цацагдлаа.
10/08/2023



Slowdive хамтлагийн шинэ цомгийн инструментал дуу цацагдлаа.

“the slab” by Slowdive from the forthcoming album ‘everything is alive’, out September 1st on Dead Oceans.Stream/buy: https://slowdive.lnk.to/the-slabPre-ord...

    Tame Impala хамтлагийн 4 дэх студийн цомог The Slow Rush 2020 оны 2 сарын 14нд гарсан билээ. Цомог нийт 12 дуунаас б...
09/08/2023



Tame Impala хамтлагийн 4 дэх студийн цомог The Slow Rush 2020 оны 2 сарын 14нд гарсан билээ. Цомог нийт 12 дуунаас бүрдсэн ба 6 сингл дууг цацжээ. The Slow Rush цомог гарсан даруйдаа хөгжим шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч, 63дахь удаагийн Греммид Шилдэг Алтернатив Цомог төрөлд нэр дэвшсэн байна.

Цомгийн продюсерээр мэдээж Kevin Parker өөрөө ажилласан ба 2018 онд дуугаа зохиож байх үед Калифорнийн ойн түймрээс болж Kevin Малибу дахь гэрээсээ нэн даруй явах шаардлагатай болжээ. Ингэхдээ тэр ердөө лаптоп, хард диск, 1960 оны Höfner басс гитараа л гэрээсээ авч гарчээ. Харин үлдсэн бүх зүйлс байшингийнх нь хамтаар шатжээ.

Цомгийн ковер зургийг алдарт зурагчин Neil Krug, Tame Impala-ийн Kevin Parker-ийн хамтаар Өмнөд Африкийн Намибиа улсын Колманскоп гэх орхигдсон хотыг зорьжээ. Алмазны уурхайтай Колманскоп хот нь 1910д онд дэлхийн хамгийн баян хотын нэг тооцогддог тансаг хот байжээ. 1930 оноос алмазны нөөц багассанаас үүдэн оршин суугчид нь хотоо орхин өмнөдийг зорьсноор Колманскоп нь хаягдсан хот болжээ. Хотыг тойрсон цөлөөс элс орж маш ихээр орж ирдэг учир жил ирэх тусам хот элсэнд дарагддаг байна. Харин жил бүр хэдэн арван мянган жуулчид энэхүү хаягдсан хотыг зорин ирдэг ба тус орхигдсон хотын нэгэн байшинд The Slow Rush цомгийн ковер зургийг даржээ.

   Christopher Nolan-ы найруулсан Oppenheimer киноны soundtrack цомог 7 сарын 21нд киноны нээлттэйгээ зэрэгцэн гарсан би...
02/08/2023



Christopher Nolan-ы найруулсан Oppenheimer киноны soundtrack цомог 7 сарын 21нд киноны нээлттэйгээ зэрэгцэн гарсан билээ. Тус киноны хөгжмийг хөгжмийн зохиолч Ludwig Göransson зохиосон ба тэрээр өмнө нь Creed III, Bad Trip, The Mandalorian гэх мэт киноны хөгжим дээр ажиллаж байжээ. Ludwig Göransson 2020 онд Nolan-тай хамтран Tenet кинон дээр ажилласан байна.

Göransson өмнө нь зөвхөн нэг дүрийн өнцгийг харуулж, түүний дотоод мэдрэмжийг илэрхийлсэн хөгжим хийж байгаагүй учир энэ нь түүний хувьд томоохон шалгуур болсон байна. Nolan-ы зүгээс киноны хөгжим ямар байх тухай онцгойлж заавар зөвлөмж өгөөгүй ч Göransson-д санал болгосон нэг л зүйл нь J. Robert Oppenheimer-ийн дүр болон киноны гол хөгжмийг хийлээр илэрхийлэхийг хүсжээ.

Киноны soundtrack цомгийг одоогоор стриминг платформуудад сонсох боломжтой ба тун удахгүй СД болон пянзаар хэвлэгдэн гарахаар болжээ.

     Жүжигчин Keanu Reeves-ийн 90д онд байгуулагдсан Dogstar хамтлаг 20 гаруй жилийн дараа шинэ цомгоор эргэн ирснээ мэд...
25/07/2023



Жүжигчин Keanu Reeves-ийн 90д онд байгуулагдсан Dogstar хамтлаг 20 гаруй жилийн дараа шинэ цомгоор эргэн ирснээ мэдэгдлээ. Тэдний шинэ цомог Somewhere Between the Power Lines and Palm Trees нэртэйгээр 10 сарын 6нд худалдаанд гарахаар болжээ.

Somewhere Between the Power Lines and Palm Trees Tracklists:

01 Blonde
02 How the Story Ends
03 Everything Turns Around
04 Overhang
05 Dillon Street
06 Lily
07 Lust
08 Glimmer
09 Sunrise
10 Sleep
11 Upside
12 Breach

 Aмерикийн ерөнхийлөгч Barack Obama жил бүрийн зун өөрийн сонсож байгаа дуунуудаараа playlist гаргадаг билээ. Энэ удаад ...
25/07/2023



Aмерикийн ерөнхийлөгч Barack Obama жил бүрийн зун өөрийн сонсож байгаа дуунуудаараа playlist гаргадаг билээ. Энэ удаад хуучин, шинэ холилдсон дараах дуунууд багтжээ.

 will.i.am  Britney Spears нарын хамтарсан MIND YOUR BUSINESS дуу гарлаа.
25/07/2023



will.i.am Britney Spears нарын хамтарсан MIND YOUR BUSINESS дуу гарлаа.

will.i.am & Britney Spears - MIND YOUR BUSINESS (Official Audio)"MIND YOUR BUSINESS" available at: https://WillIAm.lnk.to/MINDYOURBUSINESSFollow will.i.am:ht...

   Blur хамтлагийн шинэ цомгийн бонус дуу The Swan
25/07/2023



Blur хамтлагийн шинэ цомгийн бонус дуу The Swan

Blur - The Swan (Official Audio)The Swan - taken from the new album ‘The Ballad Of Darren’The Ballad Of Darren OUT NOW: http://blur.lnk.to/theballadofdarrenL...

   Blur хамтлагийн шинэ цомгийн бонус дуу The Rabbi
25/07/2023



Blur хамтлагийн шинэ цомгийн бонус дуу The Rabbi

Blur - The Rabbi (Official Audio)The Rabbi - taken from the new album ‘The Ballad Of Darren’The Ballad Of Darren OUT NOW: http://blur.lnk.to/theballadofdarre...

 Английн рок хамтлаг Blur ын 9 дэх студийн цомог The Ballad of Darren нэртэйгээр 7 сарын 21нд гарлаа. Энэ нь тэдний 2015...
25/07/2023



Английн рок хамтлаг Blur ын 9 дэх студийн цомог The Ballad of Darren нэртэйгээр 7 сарын 21нд гарлаа. Энэ нь тэдний 2015 оны The Magic Whip цомгоос хойш гаргасан анхны цомог бөгөөд продюсерээр James Ford ажиллажээ.
Damon Albarn шинэхэн цомгоо 24 жилийн өмнө гаргаж байсан 13 цомгоос хойш хийсэн хамгийн сайн цомог болсон гэж мэдэгджээ. The Ballad of Darren цомог нь нийт 10 дуутай, Deluxe editionд "The Rabbi", "The Swan" гэх 2 бонус дуу багтжээ.

Цомгийн ковер зурагт зурагчин Martin Parr-ийн 2004 онд Шотландын Гурок хотын гадаа усан санд дарсан зургийг ашигласан байна. Харин цомгийн нэр нь хамтлагийн хуучин бие хамгаалагч, Damon Albarn-ы одоогийн хамгаалагч Darren Evans-ийн нэрнээс үүсэлтэй бөгөөд цомгийн дотор талд түүний зураг нь оржээ.

Tracklists:

1. "The Ballad"
2. "St. Charles Square"
3. "Barbaric"
4. "Russian Strings"
5. "The Everglades (For Leonard)"
6. "The Narcissist"
7. "Goodbye Albert"
8. "Far Away Island"
9. "Avalon"
10. "The Heights"

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Cherry Records posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share