Highlight

Highlight “HIGHLIGHT” хүртээмжит сэтгүүл

Сайн байна уу? “HIGHLIGHT”хүртээмжит сэтгүүлийн фэйсбүүк хуудсанд тавтай морил.
Бид тус сэтгүүлийг бүх хүнд хүртээмжтэй, хэн ч аваад унших боломжтой байх бодлогыг баримталж, офсэт хэвлэл, брайль хэвлэл, томруулсан хэвлэл, хүртээмжит цахим хэвлэл (DAISY/ePub), дохионы гэсэн таван төрлийн хэвлэлээр гаргаж байна. Ингэснээр мэдээллийн хурдацтай энэ цаг үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн унших, мэдэх эр

хийг тэгшээр хангах орон зай бий болж, мэдээлэл авах боломж бүрдэж байна. Тус сэтгүүлийг “ХҮРТЭЭМЖТЭЙ” хэмээн нэрлэхийн учир энэ болно.
Шинэ санаа, өвөрмөц өнгө төрх бүхий “HIGHLIGHT” сэтгүүл мэдээ мэдээллийн хүртээмжтэй байдлын загварыг тодорхойлон ажиллаж байна.

  ЛЕГОЗугаатай бас хөгжилтэй, мэдлэгтэй бас мэдрэмжтэй
31/10/2021

ЛЕГО
Зугаатай бас хөгжилтэй,
мэдлэгтэй бас мэдрэмжтэй

🟡🟡🟡 Манай өмнөх постоор үзүүлсэн брайль бичгийн машины орчин үеийн дэвшил гэж хэлж болох энэ төхөөрөмж бол 💻БРАЙЛЬ КОМПЬ...
30/10/2021

🟡🟡🟡 Манай өмнөх постоор үзүүлсэн брайль бичгийн машины орчин үеийн дэвшил гэж хэлж болох энэ төхөөрөмж бол 💻БРАЙЛЬ КОМПЬЮТЕР л гэсэн үг. Бичиг боловсруулах, ном унших, интернэтээр зугаалах, сошиалоор аялах зэрэг олон зүйлийг хийж болно. Нөүтбүүк, ухаалаг утастайгаа холбоход дэлгэцээр харагдах мэдээллийг брайлиар үзүүлдэг учир 🖥БРАЙЛЬ ДЭЛГЭЦ гэж бас нэрлэдэг.
Жич. Товчлуурын дугаарыг шараар тэмдэглэв.

Эхний зураг: Их эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хэрэглэж асан бичгийн машинУдаах зураг: Перкинсийн ...
29/10/2021

Эхний зураг: Их эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн хэрэглэж асан бичгийн машин
Удаах зураг: Перкинсийн брайль бичгийн машин

БРАЙЛЬ БИЧГИЙН МАШИН нь доорх зурагт үзүүлсэнчлэн үсэг бүрийн бус, бидний мэдэх зургаан цэгийн товчлууртай байдаг. Энэ машин 5 кг орчим хүнд, цул төмөр, хурдан бичихэд тачигнасан чимээ гардаг эд дээ.
Жич. Товчлуурын дугаарыг тэмдэглэж сумаар заав.

Билгүүн номч Бямбын Ринчений бүтээл "Заан залуудай" роман. Брайль хэвлэл нь 9️⃣ есөн 📒 дэвтэр болжээ.
28/10/2021

Билгүүн номч Бямбын Ринчений бүтээл "Заан залуудай" роман. Брайль хэвлэл нь 9️⃣ есөн 📒 дэвтэр болжээ.

🖍✏️🖊 Үзэг цаас аваад бичье 📝.1️⃣📙 Харин брайль бичгээр товойлгож бичихэд энэ зурагт үзүүлсэн зүйлс хэрэг болно. Үзэг бал...
27/10/2021

🖍✏️🖊 Үзэг цаас аваад бичье 📝.
1️⃣📙 Харин брайль бичгээр товойлгож бичихэд энэ зурагт үзүүлсэн зүйлс хэрэг болно. Үзэг балны оронд хэрэглэх үзүүртэй жижиг саарлыг шивүүр, доор буй хар хавтгай дөрвөлжнийг самбар гэнэ.
2️⃣📕 Брайлиар бичихийн тул эхлээд самбар завсраар цаас хийнэ.
3️⃣📗 Шивүүрээр дарж товойлгон баруунаас зүүн тийш бичнэ.
4️⃣📘 Уншихдаа харагдаж буйтай адил зүүнээс баруун тийш уншина.

⚔️🛡 Цэргийн зориулалттай "Шөнийн бичиг" (night writing)-ээс сэдэл авч брайль бичиг үүдсэн түүхтэй. "Шөнийн бичиг"-ийг аш...
25/10/2021

⚔️🛡 Цэргийн зориулалттай "Шөнийн бичиг" (night writing)-ээс сэдэл авч брайль бичиг үүдсэн түүхтэй. "Шөнийн бичиг"-ийг ашиглан францын армийн цэргүүд ярьж дуу авиа гаргалгүйгээр, лаа асааж гэрэл асаалгүйгээр харанхуйн цагаар хоорондоо харилцаж байжээ.
Арван таван настай сурагч Луй Брайль тэрхүү кодыг сурч, сурсан зүйлээсээ санаа сэдэл аван илүү хялбар, хэрэглээнд ойр бичиг үсгийг зохиосон нь өнөөдрийн бидний мэдэх болсон Брайль бичиг билээ.

🇫🇷🇩🇪🇮🇹🇯🇵🇷🇺🇵🇱🇰🇷🇨🇭🇺🇦🇦🇪🇬🇧🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇺🇸Нөгөө л зургаан цэгээр дэлхийн 130 орны хараагүйчүүд үсэг бичгээ тэмдэглэн хэрэглэж байна...
24/10/2021

🇫🇷🇩🇪🇮🇹🇯🇵🇷🇺🇵🇱🇰🇷🇨🇭🇺🇦🇦🇪🇬🇧🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿🇺🇸
Нөгөө л зургаан цэгээр дэлхийн 130 орны хараагүйчүүд үсэг бичгээ тэмдэглэн хэрэглэж байна. Жишээ болгон Англи, Франц, Япон, Араб, Солонгос цагаан толгойг оруулав.

➕➖➗✖️ Дөрвөн аргын тооноос ♾ дээд тоо хүртэл брайлиар   тэмдэглэж математикийн ухаанд нэвтэрсэн хараагүй эрдэмтэн судлаа...
23/10/2021

➕➖➗✖️ Дөрвөн аргын тооноос ♾ дээд тоо хүртэл брайлиар тэмдэглэж математикийн ухаанд нэвтэрсэн хараагүй эрдэмтэн судлаачид олон бий.

🎼 До, Рэ, Ми ...🎹🥁🎸 Хөгжмийн нотыг   -иар ингэж тэмдэглэдэг.
22/10/2021

🎼 До, Рэ, Ми ...
🎹🥁🎸 Хөгжмийн нотыг -иар ингэж тэмдэглэдэг.

ТОВГОР БИЧИГ ҮСЭГ  бичгийг нүдээр харж бус хурууны өндгөөр тэмтэрч уншдаг.
21/10/2021

ТОВГОР БИЧИГ ҮСЭГ
бичгийг нүдээр харж бус хурууны өндгөөр тэмтэрч уншдаг.

🧐 Юу гэнэ үү? 😲Та нар уншиж чадаж байна уу?   бичиг сураарай.
20/10/2021

🧐 Юу гэнэ үү? 😲
Та нар уншиж чадаж байна уу?
бичиг сураарай.

Хараагүйчүүд энэ зургаан жижиг цэгээр үсэг, тоо, цэг тэмдэг бүгдийг тэмдэглэж, уншиж бичдэг. Зурагт үзүүлсэнчлэн цэгийг ...
19/10/2021

Хараагүйчүүд энэ зургаан жижиг цэгээр үсэг, тоо, цэг тэмдэг бүгдийг тэмдэглэж, уншиж бичдэг.
Зурагт үзүүлсэнчлэн цэгийг 1-6 тоогоор дугаарлана. А үсэг 1-р цэг, Б үсэг 1,2-р цэг, В үсэг 2,4,5,6-р цэг гэж цэгийн дугаараар хэлнэ. Брайль үсэг сураарай.

Танай байрны лифтэнд ингээд брайль   тоотой товчлуур байгаа. Анзаарч байв уу?
18/10/2021

Танай байрны лифтэнд ингээд брайль тоотой товчлуур байгаа. Анзаарч байв уу?

1️⃣2️⃣3️⃣ Нэг хоёрын гурваа ... I зураас татааад нэг, II зураас татаад хоёр гэж тэмдэглэдэг шиг  -иар 🟢 цэг хатгаад нэг,...
17/10/2021

1️⃣2️⃣3️⃣ Нэг хоёрын гурваа ...
I зураас татааад нэг, II зураас татаад хоёр гэж тэмдэглэдэг шиг -иар 🟢 цэг хатгаад нэг, 🟢🟢 цэг хатгаад хоёрын тоог тэмдэглэдэг. Амархан байгаа биз. Харин бусад тоог ердөө 4 цэгийн байрлалыг солиод бичнэ. Тоо бүрийн урд буй ижил цэгийг "тооны тэмдэг" гэнэ.
тоо сураарай.

🍎 гэхэд ордог А үсэг. А гээд дүрс бичихэд та уншиж таньж байгаа. Харин нэг цэг хатгахад А үсэг, нэмээд нэг цэг хатгахад ...
16/10/2021

🍎 гэхэд ордог А үсэг.
А гээд дүрс бичихэд та уншиж таньж байгаа. Харин нэг цэг хатгахад А үсэг, нэмээд нэг цэг хатгахад өөр нэг үсэг ойлгогдох бичиг үсгийг Брайль ( ) гэдэг.
үсэг сураарай.
Хоёр цэгээр ямар үсэг тэмдэглэдгийг комментоор үлдээгээрэй.

15/10/2021

Брайль гэж юу вэ?

17/01/2020

Сайн байна уу? “HIGHLIGHT” хүртээмжит сэтгүүлийн фэйсбүүк хуудсанд тавтай морил. Манай сэтгүүл нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн уншигч та бүхэндээ Хавар, Зун, Намар, Өвлийн дугаараар улирал тутам хүрэх болно.

ХҮН БҮРТ ТЭГШ БОЛОМЖхэвлэмэл бүтээлийн түгээмэл загвархүртээмжит хэлбэрээр гарч байгаа тогтмол хэвлэлтэй болсоон.
17/01/2020

ХҮН БҮРТ ТЭГШ БОЛОМЖ
хэвлэмэл бүтээлийн түгээмэл загвар
хүртээмжит хэлбэрээр гарч байгаа тогтмол хэвлэлтэй болсоон.

Сайн байна уу? “HIGHLIGHT” хүртээмжит сэтгүүлийн фэйсбүүк хуудсанд тавтай морил. Манай сэтгүүл нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн уншигч та бүхэндээ Хавар, Зун, Намар, Өвлийн дугаараар улирал тутам хүрэх болно.

05/01/2020

HIGHLIGHT хүртээмжит сэтгүүлийн нээлт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчид, уншигч хэрэглэгчдэдээ талархал илэрхийлье.

Манай анхны дугаараас ...Гадаад хийгээд дотоодын 88 гаруй тэтгэлэгт хөтөлбөрийн цэгцтэй мэдээллийг, боловсролын хана хэр...
29/12/2019

Манай анхны дугаараас ...

Гадаад хийгээд дотоодын 88 гаруй тэтгэлэгт хөтөлбөрийн цэгцтэй мэдээллийг, боловсролын хана хэрмийг давж чадсан эгэл монгол хүний амьдралын түүхийг, ирээдүйгээ гэрэлтэйгээр харах Монголын ирээдүй болсон сурагчийн ярилцлагыг, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагатай уялдуулан мэргэжлээ хэрхэн сонгох чиг баримжаа зэргийг олж уншаарай.

Бид  тус  сэтгүүлийг  бүх  хүнд  хүртээмжтэй, хэн  ч  аваад  унших  боломжтой  байх  бодлогыг баримталж,  офсэт хэвлэлээ...
27/12/2019

Бид тус сэтгүүлийг бүх хүнд хүртээмжтэй, хэн ч аваад унших боломжтой байх бодлогыг баримталж, офсэт хэвлэлээс гадна брайль хэвлэл, томруулсан хэвлэл, хүртээмжит цахим хэвлэл (DAISY/ePub), дохионы гэсэн дөрвөн хэвлэл, нийт таван төрлийн хэвлэлээр гаргаж байна. Тус сэтгүүлийг “ХҮРТЭЭМЖТЭЙ” хэмээн нэрлэхийн учир энэ болно.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Highlight posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Highlight:

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share