Aichi Japanese

  • Home
  • Aichi Japanese

Aichi Japanese Манайх ханз, шинэ үг, ганцаарчилсан болон цөөн хүнтэй д

Nagoya TV tower
28/01/2021

Nagoya TV tower

Япон бол унадаг дугуйны орон юм. Японд унадаг дугуйгүйгээр төсөөлөхийн аргагүй.Бүх хүн унадаг дугуйтай ба энэ нь цаг хэм...
28/01/2021

Япон бол унадаг дугуйны орон юм. Японд унадаг дугуйгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Бүх хүн унадаг дугуйтай ба энэ нь цаг хэмнэх, эрүүл байхад маш ашиг тустай юм байна.
Монголчууд фитнесст дасгал хийчихээд гарч ирээд машинтайгаа яваад түгжрээд унадаг.
Японд харин унадаг дугуй нь бараг зарим монгол хүмүүсийн хувьд фитнесс ч юм шиг...
Бүх газар гаднаа унадаг дугуйны зогсоолтой бас унадаг дугуйны гарцтай.
Түгжрэхгүй, стрессдэхгүй, эрүүл...

Ийм логикгүй шийдвэр гаргаж байхад нь хүлцэнгүй  байж байдаг бид ч бас тайван ард түмэн юм. 🤦‍♀️🤦‍♂️Корона 17 цагаас хой...
19/11/2020

Ийм логикгүй шийдвэр гаргаж байхад нь хүлцэнгүй байж байдаг бид ч бас тайван ард түмэн юм. 🤦‍♀️🤦‍♂️
Корона 17 цагаас хойш амардаг юм уу?
Энэ асуудлыг төрийн эрх барьж байгаа хүмүүс нь шийдээсэй билээ
Өөрсдийн дураар бус ард иргэдийн төлөө шийдвэр гаргах ёстой🙏🙏🇲🇳🇲🇳

私もアメリカ人です。😜
25/10/2020

私もアメリカ人です。😜

haaltan dotorhiig nohoj comment hesegt bicheerei😌😌
25/10/2020

haaltan dotorhiig nohoj comment hesegt bicheerei😌😌

25/10/2020
がっこうーсургуульやすみますー1. амрах                      2. таслах, очихгүй байх
22/10/2020

がっこうーсургууль
やすみますー1. амрах
2. таслах, очихгүй байх

Sorry, teachers🙈🙈
22/10/2020

Sorry, teachers🙈🙈

21/10/2020

26 насандаа математикийн доктор болсон түүний амжилт бага сургуульд байхаас нь эхлэлтэй.

20/10/2020

Панасоник компанийг үндэслэгч Мацүшита Кооносүкэгийн захиас үгээс:

Хүмүүсээс 10 ач хүртсэн бол 11 болгож буцаа, энэ илүү ач бол нийгэм нийтийн сайн сайханд зориулагддаг юм шүү!

Эргэн тойрныхоо хүмүүсийг бүгдийг өөрөөсөө илүү гэж бодож ажиллавал чи заавал амжилтанд хүрнэ, ихийг бүтээнэ!

Өчүүхэн жижиг зүйлээс ч сайн сайхныг олж харж чадаж байвал амьдралаас том сургамж хүртсэнээс өөрцгүй шүү!

Зэмлүүлэх хүнтэй байна аа, гэдэг бол том аз завшаан даа!

Хүн амьдралынхаа турш тал хувьд нь ахмадуудаас суралцдаг, харин, үлдсэн тал хувийг дүү нараасаа сурдаг!

Хүч чадал, эрч хүч шууд бий болдоггүй, харин, үүрэг зорилготой болоод ирмэгц бий болдог юм шүү, залуус аа!

+Хэзээ Япон явах юм?
19/10/2020

+Хэзээ Япон явах юм?

Бичлэг хэлбэрээр бэлэн болсон ханзны хичээл болон дасгал ажлуудыг маш хямд төлбөрөөр аваарай.
10/10/2020

Бичлэг хэлбэрээр бэлэн болсон ханзны хичээл болон дасгал ажлуудыг маш хямд төлбөрөөр аваарай.

Аяган гоймон доороо зайтай байдгийн учир юу вэ?🧐🧐Энэ нь хэрэглэгчийг хуурахын тулд хийж буй үйлдэл огтхон ч биш юм.👇👇Хал...
24/09/2020

Аяган гоймон доороо зайтай байдгийн учир юу вэ?🧐🧐
Энэ нь хэрэглэгчийг хуурахын тулд хийж буй үйлдэл огтхон ч биш юм.👇👇

Халуун ус аяганы ёроолд болон дээр хуваарилагдаж гоймонг 2 талаас нь жигд болгох үүрэгтэй байдаг байна. 👍

31/08/2020

Sorry Gamers but Last night Akihabara Sega 2nd building officially closed.
All the staff went outside to thank the people who supported them for 17 years of operation.

Намайг 10-р ангид байхад информатик гэдэг  хичээлд багш маань photoshop-р юм хийх, жижигхэн html-хуудас хэрхэн хийх тала...
02/08/2020

Намайг 10-р ангид байхад информатик гэдэг хичээлд багш маань photoshop-р юм хийх, жижигхэн html-хуудас хэрхэн хийх талаар сонирхолтой хичээл орж эхэлсэн. Тухайн үед ангийнхаа банди нартай цуг компьютер тоглоом тоглох дуртай байсан болохоор тэрхүү тоглоомны ард юу болж байгаа , хэрхэн бүтээгдсэн талаар их л сонирхол татагддаг байв. Ингээд ахлах сургуулиа төгсөөд өөрийн дуртай чиглэл болох ШУТИС-ийн “Мэдээллийн Технологийн Инженер” хэмээх ангид элсэн орсон. Дуртай мэргэжлээ сонгосон болохоор сэтгэл хангалуун суралцаж байлаа. Гэвч эхний семистэр дуусаж голч дүнтэйгээ нүүр тулахад Их сургуульд ороод авсан анхны дүн бүр шалаар нэг байсанд маш их сэтгэлээр унасан (4 онооноос 1.84 гэсэн голч авсан байв ххэ). Одоо бодохоор ийм муу дүн авсандаа баярладаг, яг тэр мөчөөс дараагийн улирлаас эхлэн хичээлээ маш сайн хичээж эцэст нь 4 жилд төгсөх Их сургуулиаа 3.5 жилээр төгсөж амжив (Хүн алдаж байж сурна гэж энэ байх).
Оюутан байхдаа Монголд байдаг Япон компанид дадлага хийсэн юм. Япон удирдлагатай компани байсан болохоор компаны соёл тэр чигээрээ япон соёл байв. Хүмүүсийн бие биенээ хүндэлж буй нь, ажилдаа хариуцлагатай, төлөвлөгөөгөө сайн боловсруулж шаргуу ажиллаж байгаа нь надад маш их таалагдсан. Тэр үеэс л Японд мэргэжлээрээ ажиллах нууцхан хүсэл төрсөн. Ингээд их сургуулиа төгсөөд 3 жил шахуу Монголд ажиллах явцдаа, сүүлийн нэг жилд нь Япон хэл сурч эхлээд N4 түвшинд хүрснийхээ дараа Японы компаниудад ярилцлага өгч эхэлсэн. Нэгэн Япон компанид тэнцэж одоо мэргэжлээрээ голдуу англи хэлээр, бага зэрэг япон хэлээ ашиглан ажиллаж байна. Энэ 12-р сард N2 түвшингээ авах гэж суралцангаа ажиллаж байгаа.
Миний ажиллаж байгаа компани нь эрсдэлийн менежментийн анализ хийдэг мэдээллийн технологи, санхүүгийн менежмэнтэд суурилсан, энэ чиглэлээрээ Японд II байранд ордог, Токиод төвтэй томоохон компани юм. Би өөрөө Осака хотын салбарт AI Research and Developer буюу хиймэл оюун ухааны технологиудыг судалж компанидаа туршилт хийж, хөгжүүлэлт хийдэг. Энэхүү ажил маань хэцүү ч гэсэн сонирхолтой, ажиллангаа шинэ мэдлэг авч байдаг учраас өдөр болгон эрч хүчтэй, урамтай байдаг.
Япон болон Монгол компаны ялгаа нь миний хувьд Монгол компанид ажиллаж байхад хүмүүс нь нийтэч, хоорондоо маш сайн яриа өрнүүлдэг, өдрийн хоолонд гарахдаа ч хүртэл олноороо цуг гардаг, ажлаа хурдтай гүйцэтгэж нэгэндээ шаардлага тавиад явчихдаг. Төрсөн өдрүүд, баярын өдрүүдийг хамт олноороо гарч тэмдэглэдэг бол Япон компани маань эсрэгээрээ хүмүүс голчлон бие даасан, ажлын бус яриа бараг өрнүүлэхгүй, Монголтой харьцуулахад хэрэглэх технологи нь хуучин, ажлын хурд нь удаан санагдсан боловч маш чанартайгаар гүйцэтгэдэг. Дүрэм журмаа маш сайн сахиж хүмүүс нэгнээ маш их хүндэлдэг. Энд төрсөн өдөр гэх мэт баярын өдрүүдээ ажлаараа тэмдэглэх нь бараг байхгүй, харин ажлын хүмүүс номикай хэмээх уулзалт хийдэг боловч маш цөөн удаатай болдог юм. Мөнгөө хэмнэхэд сайн талтай гэж үзсэн ххэ. Миний хувийн зүгээс анзаарсан зүйл нь Япончууд ажлаа маш их цагаар хийдэг, дотогшоо байдаг болохоор стрессдэх тал харагдсан.
Riskmonster LLC компаний Осака хотын салбарт AI Research and Developer буюу хиймэл оюун ухааны технологиудыг судалж компанидаа туршилт хийж, хөгжүүлэлт хийдэг Ж. Жархынбек маань японы талаарх сэтгэгдэлээ бичиж өглөө маш их баярлалаа.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үг санаанд оров. ххэ

01/08/2020
Сургууль сонгох үед Японы хэд хэдэн хотуудаас Киото хот хамгийн их анхаарлыг минь татаж байлаа. Хуучин хот гэж нэрлэгдэх...
01/08/2020

Сургууль сонгох үед Японы хэд хэдэн хотуудаас Киото хот хамгийн их анхаарлыг минь татаж байлаа. Хуучин хот гэж нэрлэгдэх энэ гайхалтай газарт суралцаж түүх соёлтой нь танилцана гэдэг миний хувьд нэг төрлийн мөрөөдөл минь болж байв. Мэдээж хэрэг Японы техник технологи, ёс суртахуун зэрэг дэлхийд гайхагдах олон зүйлс сонирхолтой санагдаж байсны зэрэгцээ урлагт хайртай миний хувьд энэ хотод суралцах хугацаа минь адал явдал, аялал дүүрэн байна гэдгийг би таамаглаж байлаа.
Ингээд сургуульдаа элсэн орж, Японы архитектур, хот төлөвлөлт тэр дундаа уламжлалт архитектуртай танилцаж эхлэх үеэс хамгийн ихээр гайхшралыг минь төрүүлэх болсон нь япон хүмүүсийн өв соёлоо хадгалан үлдээж буй арга ухаан байв. Киото буюу одоогийн миний суралцаж байгаа хотод түүхэн дурсгалт барилга байгууламж, зам талбай нэрлэж барамгүй их байдаг гэж хэлж болохоор. Хамгийн амттай япон хоолыг, хамгийн содон япон амттаныг магадгүй энэ хотоос л маш олон төрлөөр нь олж чадна. Яг л цаг хугацаагаар аялуулах мэт эдгээр гайхалтай бүхний ард япон хүмүүсийн түүх соёлоо хүндэтгэн хайрлах сэтгэл болон нөр их хөдөлмөр байдгийг анзаарч мэдсэн. Ингэхдээ тэд үнэ цэнэтэй гэсэн ширхэг чулууг ч арчилж торддог нь өнгөц харахад хэтрүүлэг мэт санагдавч 1000 жилийн түүхийг өнөө цагт өвлүүлэн үлдээх хамгийн энгийн бөгөөд чухал хандлага мөн юм.
Миний хувьд монгол орныхоо хот төлөвлөлт, барилга байгууламжийн үнэ цэнийг хадгалан үлдээх, илүү тав тухтай аз жаргалтай орчин нөхцөлийг хэрхэн бүрдүүлэхийг Япон орноос суралцаж байгаа. Цаашид Японд суралцах болон суралцахаар зорьж байгаа оюутан залуус ч мөн адил эх орондоо хэрэгжүүлж болох үнэ цэнэтэй эрдмийг энэ газраас маш ихийг сураасай гэж хүсдэг дээ.
Киото технологийн их сургуульд Архитектур мэргэжилээр суралцдаг Н. Мөнх-Уянга маань японы талаарх сэтгэгдэлээ бичиж өглөө.
Маш их баярлалаа.

13/07/2020

Япон улс коронавирусийн цар тахлын улмаас зогсоогоод байсан олон улсын нислэгүүдээ удахгүй шат дараатай сэргээж эхлэхээр төлөвлөж байгааг Ёмиури Шимбун сонинд м....

Японы ерөнхий сайд өчигдөр орой ард түмнээсээ уучлал хүсчээ.Учир нь түүний засгийн газарт 2019 оны 9 сард хууль зүйн сай...
09/07/2020

Японы ерөнхий сайд өчигдөр орой ард түмнээсээ уучлал хүсчээ.
Учир нь түүний засгийн газарт 2019 оны 9 сард хууль зүйн сайдаар ажиллаж байсан их хурлын дээд танхимын гишүүн Кавай Кацүюки,түүний эхнэр доод танхимын гишүүн Кавай Анри нарын сонгуулийн ажилдаа их хэмжээний мөнгө тараасан,хэрэглэсэн хэргийн улмаас прокурорт шалгагдаж байгаа юм.
Удахгүй ойрын хугацаанд шүүх хурал нь болох аж.
Ийм учир ард түмэндээ улс төрийн алдаа гаргасандаа уучлал хүсээд ... Одооноос эхлэн намын сонгуулийн сурталчилгаа хийх дүрэмдээ хатуу өөрчлөлт оруулж маш зөв шинэ менежментээр ажиллах болно гэж мэдэгдэв.

pray for japan. Сүүлийн өдрүүдэд Японд бороо ихтэй онц байдал зарлаад байна.
08/07/2020

pray for japan.
Сүүлийн өдрүүдэд Японд бороо ихтэй онц байдал зарлаад байна.

07/07/2020

Япончууд хүний яриаг 9 хэл дээр орчуулдаг ухаалаг амны хаалт үйлдвэрлэнэ

🇯🇵 Японы хамгийн аймшигтай 7 домог яриа :1. Teke TekeTeke Teke гэдэг нь энэхүү бодгаль тохойн дээрээ мөлхөх үед гардаг ч...
17/06/2020

🇯🇵 Японы хамгийн аймшигтай 7 домог яриа :

1. Teke Teke

Teke Teke гэдэг нь энэхүү бодгаль тохойн дээрээ мөлхөх үед гардаг чимээг илэрхийлжээ. Хуучны зарим түүхэнд өгүүлснээр сургуулийн сурагч охин метроны зам руу унан ирж байсан метронд мөргүүлэн бие нь хоёр хуваагдсан гэдэг байна. Түүний сүнс хөрөө эсвэл хадуур бариад өөрөөс нь зайлсхийх боломжгүй болсон хохирогчийг хоёр хувааснаар өөрөө ганцаараа биш болдог гэдэг байна. “Шөнөөр гэртээ харихаар явж байсан сургуулийн сурагч хөвгүүн цонхны тавцан дээр тохойгоороо тулан суугаа хөөрхөн охиныг олж хардаг. Тэд бие бие рүүгээ харан инээмсэглэх ба хөвгүүн охиныг юу хийж байгааг гайхан бодож амжаагүй байтал охин гэнэт цонхноос үсрэн гарч ирэх үед охины тал бие алга байдаг байна. Айсандаа хөшсөн хөвгүүнийг зугтахаас өмнө охин түүнийг хоёр хуваадаг.”

2. Okiku хүүхэлдэй

Хүүхдийн сүнс шингэсэн нууцлаг хүүхэлдэй хэдэн арван жилийн турш олон Япончуудын сонирхлыг татаж ирсэн. Домогт энэ хүүхэлдэй үрлэн хар нүдтэй, ургадаг үстэй бөгөөд 40 см өндөртэй, кимоно өмссөн байдаг. Хүүхэлдэй хуучин эзнийхээ нэрээр нэрлэгдсэн байдаг. “1938 оноос хойш Okiku хүүхэлдэй Iwamizawa хотын Mannenji сүмд суурьшиж ирсэн. Сүмийнхний зүгээс мэдэгдсэнээр энэ уламжлалт хүүхэлдэй анх богино тайрмал үстэй байсан ч үс нь ургасаар одоо өвдгийг нь давсан урттай болсон гэнэ. Үсийг нь тодорхой хугацааны дараа тайрдаг ч үс нь ургасаар л байдаг.” Хүүхэлдэйг 1918 онд Eikichi Suzuki нэртэй 17 настай хөвгүүн Саппород далай тэнгисийн үзэсгэлэн үзэхээр ирэх үедээ худалдан авсан байна. Саппорогийн алдартай гудамжны зах Tanuki-koji-гоос хүүхэлдэйг худалдан авсан хүү 2 настай дүү охин Okiku-даа бэлэглэжээ. Бяцхан охин хүүхэлдэйндээ их хайртай байсан ба өдөр бүр тоглодог байсан ч дараах жил нь ханиаднаас болж нас барсан байна. Охины гэр бүлийнхэн хүүхэлдэйг гэрийнхээ тахилын ширээнд залж, өдөр бүр охиноо дурсан залбирдаг байжээ. Хэсэг хугацааны дараа тэд хүүхэлдэйний үс ургаад байгааг анзаарсан байна. Энэ нь охины сүнс хүүхэлдэйнд шингэсний илрэл байв. 1938 онд Suzuki-гийн гэр бүл Sakhalin руу нүүхдээ хүүхэлдэйг Mannenji сүмийнхний асаргаанд үлдээсэн нь өнөөг хүртэл тэндээ байгаа аж. Хүүхэлдэйн үс яагаад ургаад байгааг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа ч шинжлэх ухааны нэгэн судалгаагаар хүүхэлдэйн үс жаахан хүүхдийн үс байж магадгүй гэсэн дүгнэлт гарсан гэдэг.

3. Aka Manto “

Aka Manto бол угаалгын өрөөн дэх сүнс юм. Суултуур дээр сууж байгаа хүнээс үл мэдэгдэх дуу хоолой улаан эсвэл цэнхэр ариун цэврийн цаасны алийг нь авмаар байгааг асууна. Хэрвээ улаан гэж хэлбэл тухайн хүний бие хэдэн хэсэг хуваагдаж, хувцас нь цусанд будагдан улаан болно. Цэнхэр гэвэл царайг нь цэнхэр болтол хоолойг нь боомилно. Өөр цаас байна уу хэмээн асууж, сүнсийг зальдахыг оролдвол сүнс тэр даруй тамын ертөнц рүү түүнийг чирч одно. Амьд гарах нэг эргэлзээгүй арга нь цаас хэрэггүй ээ гэж хариулах бөгөөд сүнс таныг орхих болно.”

4. Hitobashira

Hitobashira буюу хүн багана гэдэг нь эрт цагт Японд хийгддэг байсан хүн тахилын нэг хэлбэр юм. Энэ ёслолоор хүнийг амьдаар нь далан, гүүр, орд харш зэрэг барилга байгууламжийн суурийн доор эсвэл дотор хийж тахилга хийдэг ба ингэж тахиснаар бурхдаас үер ус зэрэг байгалийн гамшиг эсвэл дайсны халдлагад уг байгууламж өртөж сүйдэхгүй байхыг гуйдаг байжээ. Ингэж тахигдсан хүмүүсийн сүнс байгууламжийн хамгаалагч болж, хамгаалдаг гэнэ. “Shimane муж дахь Matsue Castle-ын hitobashira хамгийн алдартай. 17-р зууны үед баригдсан энэ барилгын хэдэн ч хана нурсан нь барилга найдваргүй болсныг баталжээ. Ингээд барилгыг бөх бат болгохын тулд хүнээр тахилга хийсэн байна. Тухайн үед энэ газарт Bon Festival нэртэй фестиваль болдог байжээ. Ордны хамгаалагчид хот руу очиж, фестивалийн хамгийн сайн бүжигчнийг барьж, ордон руу аваачдаг байв. Тэд олзны хүнийг хөнөөж, цогцсыг хананд шигтгэдэг байсан байна. Ингээд барилгын ажил сааталгүйгээр урагшлах болжээ. Нэгэн удаа барилга баригдсаны дараа Matsue-гийн гудамжинд бяцхан охин бүжиглэх үед ордон бүхлээрээ чичирхийлсэн байна. Тиймээс Matsue-гийн гудамжинд бүжиглэхийг хоригложээ.”

5. Tomino-гийн там

Тамд унасан Tomino гэгчийн тухай өгүүлдэг “Tomino’s Hell” нэртэй шүлгийн тухай Японы алдартай түүх юм. Yomota Inuhiko-гийн бичсэн “Tomino’s Hell” номонд Saizo Yaso-гийн 1919 оны шүлгийн цуглуулгын 27 дахь шүлэг The Heart is Like a Rolling Stone багтсан байдаг. Үнэн худлыг мэдэхгүй ч энэ шүлгийг чангаар унших үед аймшиг эхэлдэг гэдэг. Нэг хүн Radio Urban Legends радио шоугаар энэ шүлгийг уншиж байтал шүлэг талдаа орж байх үед тэр бие нь өвдөн номоо чулуудсан байна. Хэд хоногийн дараа тэр өөрийгөө гэмтээж, 7 оёдол тавих хэрэгтэй болсон байна.

6. Gozu /Үхрийн толгой/

Уншсан, сонссон, ярьсан бүхэн нь үхдэг энэ түүхтэй холбогдсон бүхэн айснаасаа болж үхэх хүртлээ чичирсээр байдаг гэдэг. “Хэсэг оюутнуудыг багш нь талбайн аялалд авч гарчээ. Автобусанд явж байх үеэр багш аймшгийн түүх ярихаар шийдэж, Үхрийн толгойг ярьж эхэлсэн байна. Түүхийг ярих тусмаа багш нь улам бүр эрчтэй, шаргуу болж байгааг оюутнууд нь анзаарч удалгүй багшийнхаа яриаг зогсоохоор хашхирцгаасан ч багш нь яриагаа зогсоож чадахгүй байжээ. Цагдаа нар автобусыг шуудуунаас олсон ба бүх зорчигчид нь амнаас нь хөөс сахарсан байдалтай байсан байна. Тэднийг сэгсчиж дуудсаны дараа сэргээсэн ч хэн нь ч юу болсныг, яагаад ийм байдалд орсноо санахгүй байжээ.”

7. Kushisake Onna

Цуу татагдсан амтай эмэгтэй гэх энэ домогт өгүүлснээр амны халхавч зүүсэн өндөр эмэгтэй шөнөөр ганцаараа явдаг гэнэ. Гэхдээ энэ хачирхалтай эмэгтэй амны халхавчныхаа цаана аймшигтай дүр төрхөө нуусан байдаг аж. Түүний ихэнх хохирогчид хүүхдүүд байдаг ба тэр түүнийг зогсоон “Би хөөрхөн байна уу?” гэж асуудаг байна. Хэрвээ үгүй гэж хариулбал тэр хайч гаргаж ирээд толгойг чинь цавчина. Тийм гэвэл тэр амны халхавчаа авч, нэг чихнээсээ нөгөө чихээ хүртэл урагдсан амаа гарган харуулж, “Одоо юу гэмээр байна?” гэж асуудаг. Үгүй гэвэл хайчаараа толгойг чинь цавчих ба тийм гэвэл амыг чинь өөрийнх шигээ болгоно. Түүнээс зугтах боломжгүй, учир нь тэр яаж ч зугтсан өмнө чинь гарч ирсээр байх болно. Цагдаа нарын мэдээлснээр 1970-аад оны үед машинд мөргүүлж нас барсан эмэгтэйг олох үед түүний ам нь нэг чихнээсээ нөгөө чихээ хүртэл цуу татагдсан байсан гэнэ.

Японд замыг ингэж барьдаг байхнээ... Япон орноос суралцах зүйл мааш их шүү...
15/06/2020

Японд замыг ингэж барьдаг байхнээ... Япон орноос суралцах зүйл мааш их шүү...

Сүүлийн байдлаар Японд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нийтдээ 17,529 хүрээд байна. Үүнд Diamond Princess аяллын хө...
15/06/2020

Сүүлийн байдлаар Японд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нийтдээ 17,529 хүрээд байна. Үүнд Diamond Princess аяллын хөлгөөс илэрсэн 712 тохиолдол багтаагүй юм.

Уг хөлөг дээр нас барсан хүмүүсийг оролцуулаад нийтдээ 940 хүн Covid-19 өвчнөөр нас баржээ.
Халдвар шөнийн цэнгээний газруудаар тархаад байгаа аж.
Японы засгийн газрын цар тахал хариуцсан сайд Нишимуратай уулзахдаа эхний ээлжинд шөнийн амьдралаараа алдартай Кабукичо дүүрэгт халдвараас сэргийлэх арга хэмжээ авахаар тохиролцсон байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Токио хотод коронавирусийн халдварын 47 шинэ тохиолдол нэмэгдсэн тухай тус хотын захирагч Юрико Койке өчигдөр буюу Ням гарагт мэдээлжээ...

15/06/2020

UBN

Токио хот дахь нэг хоногт халдвар авсан хүний тоо сүүлийн 14 хоногийн турш 30-аас доош, сүүлийн 19 хоногийн турш 10 орчи...
02/06/2020

Токио хот дахь нэг хоногт халдвар авсан хүний тоо сүүлийн 14 хоногийн турш 30-аас доош, сүүлийн 19 хоногийн турш 10 орчим ба түүнээс доош байсан боловч өнөөдрийн 17:50 цагийн байдлаар 34 хүн шинээр халдвар авсан нь тогтоогдож, огцом нэмэгдээд байна. Энэхүү тоо нь өнгөрсөн 5 дугаар сарын 25-ны өдөр “онц байдал”-ыг цуцалснаас хойшхи хамгийн их тоо юм.
Токио хотод шинээр илэрч буй “коронавирус”-ын халдвар авсан тохиолдол дунд шөнийн цэнгээний болон уушийн газар, үүний дотор охидын баар, “хост клуб”-ын газруудаас халдвар авагсдын тоо улам бүр олширч байна. Энэ оны 5 дугаар сарын 19-25-ны хооронд шинээр халдвар авсан тохиолдол нийт 48 бүртгэгдсэнээс 10 хувь нь буюу 5 нь шөнийн баар, цэнгээний болон уушийн газрын үйлчлэгч, үйлчлүүлэгчид нар байсан байна. Мөн түүнчлэн энэ оны 5 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 1-ний хооронд халдвар авсан нь тогтоогдсон нийт 90 хүний 30 орчим хувь буюу 26 нь мөн шөнийн уушийн газар, охидын баар, цэнгээний болон “хост клуб”-ын газруудаас халдвар авсан нь тогтоогдсон байна.
Мөн түүнчлэн Токио хот дахь нэгэн уушийн газраас нэг дор нийт 8 хүн халдвар авснаас 6 нь 20 гаруй насны залуучууд байсныг онцлон анхааруулж байна. Байршлын тухайд Шинжюкү дүүргийн клубуудээс ихэнх халдвар гарсан нь тогтоогдоод буй.
Токио хотын захиргааны зүгээс “онц байдал” цуцлагдаад байгаа ч яаралтай буюу онцын хэрэгцээгүй нөхцөлд гадуур гарахгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд зайлшгүй нөхцөл байдлын улмаас гадуур гарсан тохиолдолд “social distance” буюу хүн хоорондын зайг 2 метрээс доошгүй барих, амны хаалтыг заавал зүүж хэвших зэргийг зөвлөж байна.
Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр 6 дугаар сарын 2-ны өдрийн 17:50 цагийн байдлаар Япон Улс даяар шинээр 43 хүн халдвар авсан нь тогтоогдсоноос 34 нь Токио хотод бүртгэгдэж, тус хот халдвар авсан хүний тоогоор тэргүүлсэн хэвээр байна.
ЭС: Embassy of mongolia in Tokyo

Японы нэг гуанзанд коронагаас болоод орлоггүй болсон оюутнууд байгаа бол нэрэлхэлгүй холбогдоорой.Хоолыг нь авч явахаар ...
12/05/2020

Японы нэг гуанзанд коронагаас болоод орлоггүй болсон оюутнууд байгаа бол нэрэлхэлгүй холбогдоорой.
Хоолыг нь авч явахаар савлалаа гэртээ хариад идээрэй.
Амжилт гаргахаараа мөнгийг нь төлөөрэй гэнээ.🥰🥰

04/05/2020

Япон Улсын Засгийн газрын Онцгой штабын энэ өдрийн хуралдаанаар шинэ төрлийн коронавируст халдварын тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд энэ оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл орон даяар зарлаад байсан онц байдлын хугацааг 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэв.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ хуралдааны дараах хэвлэлийн бага хурлаар “Онц байдлын хугацааг энэ оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар шйидвэрлэв” хэмээхийн сацуу “Мэргэжилтнүүдийн зөвлөлөөс орон нутаг дахь халдварын тархалтын тоо, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж зэргийн талаар нарийвчилсан судалгаа хийж 10 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 14-ний өдөр нөхцөл байдалд дахин үнэлгээ хийнэ. Улмаар боломжтой хэмээн үзэх аваас онц байдлыг тогтсон хугацаанаас нь өмнө цуцлах бодолтой байна” гэв. Тэрээр мөн “Онцгой сэрэмжлүүлэг бүхий засаг захиргааны 13 нэгжийн тухайд хүн хоорондын харьцааг 80 хувь хүртэл бууруулах чиглэлд үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай. Бусад засаг захиргааны нэгжийн тухайд халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх үйл ажиллагаатай хослуулж ажиллах нь зүйтэй” гэв.

Япон Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавируст халдварын тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд “Тусгай арга хэмжээний тухай хууль”-ийн 32 дугаар бүлгийн заалтыг үндэслэн энэ оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс Токио, Осака хот болон Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока муж, улмаар 16-ны өдрөөс нийт орон даяар “онц байдал” зарлаад байгаа. Түүнчлэн Токио, Осака хот, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока, Хоккайдо, Ибараки, Ишикава, Гифү, Айчи, Киото буюу нийт 13 хот, мужийг “Онцгой сэрэмжлүүлэг бүхий засаг захиргааны нэгж”-ээр нэрлээд буй.

03/05/2020

Япон Улсын Засгийн газар бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жил эхлэх хугацааг санхүүгийн жилтэйгээ уялдуулан тухайн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлдэг уламжлалаа өөрчилж, дэлхийн бусад улс орнуудын жишигт нийцүүлэн 9 дүгээр сарын 1-ний өдөр болгох боломж, хувилбаруудыг судлах шаардлагатай талаар тэмдэглэж байна.

Японд коронавирусын халдварын тархалт үргэлжилснээр бүх шатны боловсролын байгууллагуудыг удаан хугацаагаар амраах шийдвэр гаргаснаас үүдэн ерөнхий боловсролын сургуулиудын анги дэвших болон төгсөх арга хэмжээ өнөөдрийг хүртэл зохион байгуулагдаагүй хэвээр бөгөөд зарим сургуулиудын тухайд зайны сургалт шаардлага хангахгүй байгаа нь боловсролын чанарт нөлөөлж сургалтын хэм хэмжээнд хоцрогдол, ялгаа үүсэх, сургууль завсардах эрсдэл дагуулж байна.

Бүх шатны сургуулиудын элсэлтийн хугацааг намар болгож өөрчилснөөр гадаадад сурч боловсроход дөхөмтэй болох зэрэг давуу талууд байгаа хэдий ч холбогдох хууль, тогтоомжуудыг шат дараатай өөрчлөх, нийтийн хэлэлцүүлэг явуулах зэрэг арга хэмжээ авсны үндсэн дээр тогтсон уламжлалыг өөрчлөх боломж нөхцөл бүрэлдэхийг албаны төлөөлөгчид онцолж байна.

27/04/2020

Манай сургалтын давуу тал 😇😇
✔️ Хамгийн хямд төлбөрөөр ханзны түвшингээ ахиулна.
✔️Ханз, шинэ үгийн сургалт авснаараа япон хэлтэй холбоотой бүхий л асуултуудыг багшаас асууж байж болно.(дүрэм, үгийн утга гэх мэт)
✔️Өөрийн хүссэн үедээ, өөрийн хүссэн цагтаа хичээлээ үзнэ.
✔️Сонирхолтой зургууд болон монгол тайлбартай
✔️Хирагана,Катакана үсгээ бататгах хичээл, дасгал ажил багтсан.
Хөл хорионы үеийг өөрийгөө хөгжүүлэхэд ашиглацгаая💪💪💪

27/04/2020

Япон хэл суралцагч та бүхэн ханз, шинэ үгийн мэдлэгээ дээшлүүлэхийг хүсвэл манай онлайн сургалтанд хамрагдаарай.😊😊💪💪

Sakura 桜🌸
21/04/2020

Sakura
桜🌸

 #өдөр  #бүр  #ишлэл  #үг 😌😌My teacher(2017)先生!、、、好きになってもいいですか?
21/04/2020

#өдөр #бүр #ишлэл #үг
😌😌

My teacher(2017)
先生!、、、好きになってもいいですか?

 #өдөр  #бүр  #ишлэл  #үг 😌😌
21/04/2020

#өдөр #бүр #ишлэл #үг
😌😌

Пэйж маань 1k дагагчтай боллооо. 💪👏Бидэнтэй хамт байгаа таньд баярлалааа...🤗🤗Илүү их сонирхолтой Япон орны талаарх барим...
16/04/2020

Пэйж маань 1k дагагчтай боллооо. 💪👏
Бидэнтэй хамт байгаа таньд баярлалааа...🤗🤗
Илүү их сонирхолтой Япон орны талаарх баримт, мэдээлэлүүд хүргэх болнооо... 🥰🤩
みなさんありがとうございます😇😊🥰

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Aichi Japanese posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share