Tsagaan-Uur Sum

  • Home
  • Tsagaan-Uur Sum

Tsagaan-Uur Sum 2020

🎉🎉🎉 #Азтан шалгаруулах пост 🎉🎉🎉👉👉👉 Бүүр 3-н азтантай пост шүү 😱😱😱😱🎉🎉🎉🎉🎉🎉🤩🤩🤩🤩🤩🤩❇️❇️❇️❇️❇️ 🤩 Супер азтан маань - Манай гэр...
02/12/2023

🎉🎉🎉 #Азтан шалгаруулах пост 🎉🎉🎉

👉👉👉 Бүүр 3-н азтантай пост шүү 😱😱😱😱🎉🎉🎉🎉🎉🎉🤩🤩🤩🤩🤩🤩❇️❇️❇️❇️❇️

🤩 Супер азтан маань - Манай гэр ахуйн дэлгүүрээс 100.000₮ бараа авах эрх 🥰🥰🥰
🤩 2 азтан маань 50.000₮ гэр ахуйн бараа авах эрхийн эзэд болно🥰🥰🥰🥰

Идэвхитэй оролцоорой 🥰
Болзол тун амархан 😉⬇️

👉1. Манай пэйж хуудсан дээр https://www.facebook.com/profile.php?id=100066390355840&mibextid=LQQJ4d дарах ( Screen shot-р баталгаажуулах)
👉2. Энэхүү постыг тохиргоотой шейр хийж
👉 Хөвсгөлийн 5 найзаа #меншион хийх

📌Азтангаа 10 хоногийн дараа буюу 12 сарын 6 нд пэйж хуудсан дээрээ - аар тодруулах болно.

📍Хаяг: Номин агуулахын зүүн талд байрлах Хөсвгөл Газарчингийн зүүн талын хаалга

☎️Утас: 89194448

27/11/2023
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Цагаан-Үүр сумын иргэдтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагаа, УИХ-аас батлагдсан хуул...
24/11/2023

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Цагаан-Үүр сумын иргэдтэй уулзалт хийж Засгийн газрын үйл ажиллагаа, УИХ-аас батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийлээ.
Энх-Амгалан Лувсанцэрэн

24/11/2023

Цөөхөн үлдлээ амжиж аваарай 😁😁😁

Энэ данх, аяга маань дахиж ирэхгүй ээ 😉😉😉

Хаяг: Номин агуулахын зүүн талд байрлах Хөвсгөл Газарчин зүүн талын хаалга

Сумын унаанд тавьж өгнө✌️

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДЭХГҮЙ, ӨРШӨӨЛ, УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ…
14/12/2022

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДЭХГҮЙ, ӨРШӨӨЛ, УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ…

АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДЭХГҮЙ, ӨРШӨӨЛ, УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ…

Хөвсгөл аймгийн иргэд, сонгогчид нүүрсний хулгайтай холбогдуулан үзэл бодлоо илэрхийлж, Хөвсгөл аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийг “Нүүрсний хэрэгт” оролцоогүй бол энэ талаар албан ёсоор тайлбар хийх шаардлагыг тавьж, уриалга гаргажээ.

Хөвсгөл аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан миний бие Хөвсгөлийн иргэдийнхээ итгэлийг хүлээж 2012 оноос УИХ-д 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Миний бие “Хөгжлийн банкийг шалгаж явсан болохоос тонож явсангүй, ЖДҮ эрхлэгчдийг хувиасаа дэмжиж явсан болохоос ЖДҮ сангаас хумсалж явсангүй,

Улс төр, ашиг сонирхлын хэрүүл олон жил чөтгөрийн тойрогт орж, үүнээс үүдэлтэй төмөр замын, нүүрсний орлогын олон их наядын алдагдсан боломжийг анхааруулж явснаас нүүрсний хулгайд оролцоогүй гэдгийг иргэд, сонгогч та бүхэндээ хэлье. Мөн миний бие MCS компанид нэг ч төгрөгийн хувьцаа эзэмшдэггүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдрийг хүртэлх хугацаанд Чингис бондын өрийг төлж дуусгасан, Рио Тинтотой хэлэлцээр хийж Монголын талын 34 хувьд ногдох 22 тэрбумын өрийг цайруулж, Дубайн гэрээг хүчингүй болгож, Оюутолгойн менежментийн зардлыг Рио хариуцахаар болж, далд уурхайн бүтээн байгуулалтыг тэд 100 хувь хариуцан дуусгахаар боллоо.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн анхны схемийг задалж, тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, цар тахлын хүнд үед үр дүнгээ өгч ажилласан. Хөтөл, Дархны төмөрлөгийн үйлдвэрийг эргүүлэн төрд авч, Хөгжлийн банкны чанаргүй зээлээс өнөөдрийн байдлаар 805 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Засгийн газраас Хөгжлийн банкны эргэн төлөлт оны эцэст нэг их наяд төгрөг хүрнэ гэж тооцож байна.

Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой нүүрсний хулгайн асуудал, Гашуунсухайтын төмөр зам, тээвэрлэлтийн нууц эзэд, Борлуулалтын 178 гэрээний сонгон шалгаруулалт, нүүрстэй холбоотой компаниудын ард ямар хүмүүс байдаг, тендерт хэрхэн яаж шалгарсан, оффтек гэрээний нууцлалтай холбоотой зэрэг олон асуудлыг ил болгож, хууль хяналтын байгууллагаас шалгаж, нэрсийг олон нийтэд зарлаж эхэллээ.

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим нэг зүгт харж, төрийн өмчийн хулгай, тогтолцооны гажуудлыг засах, хуулийн хүрээнд хурдтай, оновчтой шийдвэрүүд гарган ажиллаж байна. Миний бие Засгийн газрын гишүүний хувьд хууль бус үйлдлийн эсрэг зогсож, Засгийн газрын тэргүүний үйл ажиллагааг тууштай дэмжиж ажиллах болно.

Хүндэтгэсэн,
УИХ, Засгийн газрын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан

“ЦАХИМ ХӨВСГӨЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХӨДӨӨГИЙН 18 БАГИЙГ ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА…
04/11/2022

“ЦАХИМ ХӨВСГӨЛ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХӨДӨӨГИЙН 18 БАГИЙГ ҮҮРЭН ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА…

Монголын сайхан ээжүүддээ, бүх бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.
08/03/2022

Монголын сайхан ээжүүддээ, бүх бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

31/12/2021

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ

УЛСЫН ТӨСӨВ БОЛ ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨ…Улсын төсвийн тухай хууль, Улсын төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар 2022...
15/11/2021

УЛСЫН ТӨСӨВ БОЛ ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГӨ…

Улсын төсвийн тухай хууль, Улсын төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар 2022 онд хэрэгжих төсөл арга хэмжээний жагсаалт батлагдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бол иргэдийн татварын мөнгө гэдгийг маш сайн бодолцож, Хөвсгөл аймгийнхаа хэрэгцээ, шаардлагын судалгаанд үндэслэн дараах хөрөнгө оруулалтыг тусгууллаа.

Улсын төсвийн тухай хуулинд ирэх жил Хөвсгөл аймагт нийт 90 төсөл, арга хэмжээний 246 тэрбум 173 сая төгрөг, үүнээс 2022 онд санхүүжих дүн 83 тэрбум 779 сая төгрөг тусгагдсан нь өндөр дүнтэй хөрөнгө оруулалт юм.

Миний зүгээс санал гаргаж Хөвсгөл аймагт 130 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 47 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгуулж ажиллаа. Үүнээс 2022 онд санхүүжих дүн 37 тэрбум 694 сая төгрөгийг батлагдсан.

Хамгийн түрүүнд хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, зөв оношлуулдаг, чанартай үйлчилгээ авдаг байх боломжийг бүрдүүлэх, боловсролын хүртээмжийг сайжруулж, хүүхдүүд ая тухтай орчинд сурч боловсрох боломжийг тэгш олгох,

Алслагдсан баг, сумын иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, мэдээлэлд ойр байх үүднээс цахим үйлчилгээг нэвтрүүлэхэд зориулж хөдөөгийн багуудад үүрэн холбооны сүлжээ, 4 жи сүлжээ,

Гэр хорооллын иргэдээ ая тухтай амьдрах боломжийг олгох зорилгоор инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг илүү анхаарч, өмнө эхлүүлсэн ажлуудаа дуусгахаар нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэсэн.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, хөдөөгийн багийн дарга, багийн эмч нарт зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Сумд малын тэжээлээ тарьж, нөөцөлдөг, зудын эрсдлээс хамгаалдаг байх боломжийг бүрдүүлэхэд анхаарлаа.

Тусгуулсан хөрөнгө оруулалт дотор мэдээлэл өгөх үүднээс хоёр хөрөнгө оруулалтын нэмж оруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа мөрөн суманд 100 ортой Хүүхдийн эмнэлгийн төсвийг шийдвэрлэсэн бөгөөд ирэх онд ажил нь дуусахаар, Барилга байгуулалтын сайдын Б.Мөнхбаатар энэ намар Мөрөн суманд ажиллахдаа Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажил сайн үргэлж байгааг харгалзан Зүүн мөрөн хорооллын цэвэр усны эх үссвэрийн шугам сүлжээний 2 ээлжийн ажилд хөрөнгө оруулалт хийгдэхээр болсныг дэмжиж өгснийг дурдах хэрэгтэй.

Хөрөнгө оруулалт бүрт хариуцлагатай хандаж, манай аймгийн иргэдэд ач тусаа өгөх юм, аймгийн маань хөгжилд хэрэгтэй юм шүү гэдэг байдлаар өөриймсөг хандаж, ажлын гүйцэтгэл, тендерийг хуулийн дагуу шударга зохион байгуулж ажиллахыг аймаг, сум, байгууллага хариуцсан удирдлагуудаасаа хүсье.

20/05/2021

"Миний Амьдрал" нэвтрүүлэгт МУ-ын ерөнхий сайд асан У.Хүрэлсүх оролцжээ. 21:10 цагт сувгаа 25 тв дээр тааруулаарай

ХӨВСГӨЛ АЙМГИЙН 1О СУМЫН 10 БАГТ ҮҮРЭН ХОЛБООНЫ 4 ЖИ СҮЛЖЭЭ ОРОХООР БОЛЖЭЭ.
17/04/2021

ХӨВСГӨЛ АЙМГИЙН 1О СУМЫН 10 БАГТ ҮҮРЭН ХОЛБООНЫ 4 ЖИ СҮЛЖЭЭ ОРОХООР БОЛЖЭЭ.

09/12/2020
26/11/2020

Улсын онцгой комиссын хуралдаанаар (2020.11.25) Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нутаг...

ЦАХИМ ХӨВСГӨЛ хөтөлбөр...
14/11/2020

ЦАХИМ ХӨВСГӨЛ хөтөлбөр...

Монгол Улсын 2021 оны Төсвийн тухай хууль батлагдлаа.

Хөвсгөл аймгийн бүх сумаар тойрч ажиллахдаа шаардлагатай хөрөнгө оруулалтын санал авч, тэр бүхнийг эрэмбэлж үзсэн. Гол нь иргэд рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг чухалчлан, өөрийн зүгээс гаргасан санал бүрээ дэмжүүлж, улсын төсөвт тусгуулж чадлаа...

2012 оноос ЦАХИМ ХӨВСГӨЛ хөтөлбөр хэрэгжиж Аймгийн хөдөөгийн 88 багт үүрэн холбооны сүлжээ, 22 суманд өндөр хурдны шилэн кабель. Томоохон багуудад хувийн хөрөнгөөр ЮНИТЕЛ-ийн сүлжээ оруулсан...

Өмнөх жил Их-Уул сумын Асгат баг, Рашаант сумын Талын-Ус баг, Төмөрбулаг сумын Нарийн баг, Жаргалант сумын Цэцүүх баг, Галт сумын Хужирт, Зүрх багийн Халзан даваанд тус тус сүлжээ тавигдсан.

ЦАХИМ ХӨВСГӨЛ хөтөлбөр...
ХӨДӨӨГИЙН АЛСЛАГДСАН БАГУУДЫГ ХОЛБООЖУУЛАХ, 4G СҮЛЖЭЭНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ
\ 1,5 тэрбум төгрөг \

Арбулаг, Тариалан, Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Эрдэнэбулган, Бүрэнтогтох, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Төмөрбулаг, Цагаан-Үүр суманд хэрэгжинэ.

Бусад сумдаа 4 жи сүлжээнд шат дараатай холбож, сүлжээг өргөтгөх ажлыг шат дараатай хийх болно.

Хөдөөгийн багийн иргэд, малчид сошиал сүлжээнд орох 4 жи, сүлжээнийхээ хурд, зарим газар өндөр газарт очиж ярих биш гэрээсээ холбогддог болно...

Санал гаргаж батлуулсан: Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.ЭНХ-АМГАЛАН

22/10/2020

МАЛЧИД ЗӨВШӨӨРСӨН ТАТВАР...

Малын тоо толгой ихсэх тусам бэлчээрийн доройтол, бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн маргаан тасрахгүй болсон. Малчид бэлчээрээ булаацалдаж бие биенийхээ амь насанд хүрэх явдал гарч эхэллээ !!!!!

Олон малтай нь цөөн малтай иргэдийнхээ өвөлжөө, хаваржааг идүүлдэг болсон, олон мал бэлчээрийг илүү талхалж байгаа нь ойлгомжтой.

Бэлчээрээ хамгаалахын тулд л татвар бий болгож байгаа. Малчдын дийлэнх нь Малын хөлийн татвартай болгох нь зөв гэдэг гэдэг байр суурьтай байсан учраас татварын нэршлийг МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР гэдэг нэрээр байлгах нь зөв.

Малын хөлийн татварыг орон нутагт нь үлдээхдээ яг юунд зарцуулах вэ гэдгийг хуулиар зааж өгсөн нь зөв шүү.

Мал эрүүлжүүлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, хөцөө, ногоон тэжээл тариалах гэх мэтээр зааж өгөх. Тэгэхгүй бол татварын хөрөнгө нь сумын төсвийн цоорхойг нөхдөг мөнгө болчих вий гэсэн болгоомжлол байгаа.

Малын хөлийн тавар нь Сумын даргын машин, ЗДТГ-ын засварын мөнгө болох ёсгүй бөгөөд зөвхөн бэлчээрийн нөхөн сэргээлт, малчдын нийтлэг асуудалд зарцуулагдах ёстой.

22/10/2020

ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ ҮНДЭСЛЭЛ...

Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах хууль хэрэгжиж байгаа ч малын А дансыг үндэслэн ажилласан жилийг тооцно гэсэн журам амьдралд нийцэхгүй байгаа !!!!!

Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тоооцох тухай хуулийн хэрэгжилт энэ оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болно. Гэтэл энэ жил малчдын орлого муу, ноолуураа 100.000 -д өгнө гээд чадаагүй, малын гаралтай түүхий эд ямар ч үнэгүй хог дээр хаягдаж байгаа гээд асуудал үүссэнийг бодож үзэх хэрэгтэй.

Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тоооцох тухай хуулийг 1 жилээр сунгах талаар УИХ-аас улстөрийн шийдвэр гаргах нь зөв шүү...

Малчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тооцоход жилд 504.000 төгрөг төлөөд 1 жилээ нөхөн тооцуулна. Дунджаар 3-5 жилээ нөхөн тооцуулах хэрэгцээ шаардлага их байдаг.

Дээрх хуулийг сунгахдаа 1995-2000 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, 2000-2005 оны Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэх мэтчилэн зохицуулалт хийж өгвөл хамрах хүрээ сайжирч, иргэддээ илүү боломж олгоно.

Мөн нэг жилээр сунгасан тохиолдолд 2020 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2021 онд өсвөл дагаад 1 жилд нөхөн тооцуулах төлбөр нэмэгдэх нөхцөл байдал үүснэ шүү гэдгийг давхар тооцох ёстой.

Л.ЭНХ-АМГАЛАН: БЭЛЧЭЭРИЙН ЗОХИЦУУЛАЛТАА ЯАРАЛТАЙ ХИЙХГҮЙ БОЛ БЭЛЧЭЭРИЙН ДАЙН ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА ШҮҮУИХ-ын өнөөдрийн \2020.1...
03/10/2020

Л.ЭНХ-АМГАЛАН: БЭЛЧЭЭРИЙН ЗОХИЦУУЛАЛТАА ЯАРАЛТАЙ ХИЙХГҮЙ БОЛ БЭЛЧЭЭРИЙН ДАЙН ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА ШҮҮ

УИХ-ын өнөөдрийн \2020.10.02\ үдээс хойших чуулганы хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Асуудлыг томоор харж, шийдэл гаргахгүй бол өвөл бүр л нэг асуудлыг ингээд яриад сууж болохгүй байна.

Нэгдүгээрт. Мах экспортын асуудлыг тогтолцооных нь хувьд бодлогын алдааг засъя. Мал нядалгаанаас эхлээд тээвэрлэлт, хадгалалтын асуудлууд гээд нилээн цогцоор нь харах хэрэгтэй юм байна лээ. Өнөөдөр 90 мянган тонн мах бэлдэнэ гээд өнөөдөр санхүүжилт нь хүртэл тодорхойгүй байна. Монголд бол боломж байна. Өглөө Мөнгөний бодлогыг ярих үед маш их боломж байна гэдэг нь харагдаж байна.

Хоёрдугаарт, Махны үйлдвэрийн стандартын асуудал байна. Орон нутагт ажиллаж байгаа махны үйлдвэрүүд зөвхөн махыг нь голж, шилж авдаг байдалтай байна. Дайвар бүтээгдэхүүний ямар ч боловсруулалт байхгүй. Бараг хаяж байна. Тэгэхээр орон нутагт үйлдвэрийн зөвшөөрөл өгөхдөө үйлдвэрийг цогцоор нь хийх шаардлага тавих ёстой шүү. Ингэж байж л малчдын мал, малын гаралтай түүхий эд үнэд орох боломжтой болно. Бид маш их боломж алдаж байгаа шүү.

Гуравдугаарт, Мал эмнэлгийн асуудал хүнд байна. Та явж үзээрэй. Яг хөдөө орон нутагт малчид мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, чанарын асуудал сэтгэл дундуур байна.

Дөрөвдүгээрт, Бэлчээрийн зохицуулалтаа яаралтай хийхгүй бол цаана чинь бэлчээрийн дайн гэдэг юм чинь эхлэх гэж байна ш дээ. Үүний нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна.

Эцэст нь, ХНХ-ын сайдад хандаж хэлэхэд, Малчдын эрүүл мэнд, НДШ-ийн асуудал байгаа. Бид малчдын насыг 5 жилээр наашлуулсан, ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай хууль чинь энэ оны 12 сарын 31-ээр дуусаж байгаа. Үүний хугацааг сунгах асуудлыг оруулж ирээрэй.

Л.ЭНХ-АМГАЛАН: ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙУлсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөө...
03/10/2020

Л.ЭНХ-АМГАЛАН: ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\ чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, асууж санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:"2021 он хүнд жил болно. Саарал жагсаалт бол нэг сайн мэдээ болж магадгүй. Өнөөдөр экспорт өсөхгүй болохоор доллар манайд орж ирэхгүй байна л гэсэн үг. 2021 оны төсвийн бодлого, мөнгөний бодлогл 2-ын уялдаа үнэхээр чухал. Тэр тусмаа дэлхийн улс орнуудын төв банкууд цар тахлын үед үүрэг нь өөр болж байна. Бид орж ирж байгаа мөнгөний бодлогыг харж байна. 6-7 заалттай УИХ-ын тогтоол баталсан болоод орхидог. Өнгөрсөн жил мөнгөний бодлого батлахдаа зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн үндэсний тогтолцоотой болно гэх мэт санал явж байсан ч биелээгүй л байна. Дахиад л 2021 оны мөнгөний бодлого дээрээ үргэлжлүүлээд орж ирж байна.Экспорт гэж яриад л байна. Энэ өрсөлдөх чадвар нь тээвэр, ложистикийн асуудал байна. Дуусдаггүй төмөр замтай. Гадагшаа гардаггүй дотроо л урт яваад байна. Ямар ч өрсөлдөх чадваргүй. Энэ дэд бүтцийн асуудлыг энэ хүнд үед санхүүжилтийн схем дээр нь тодорхой шийдлүүд гаргаж өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй. Ингэж байж экспортын доллартай болно.Экспортоо нэмэх нэг боломж хөдөө аж ахуйн салбар байна. Малчид махаа зармаар байна гэж ярьж байна. Гэтэл яг экспортод яаж гаргах, санхүүжилтийн эх үүсвэр нь юу байх зэргийг мөнгөний бодлогод суурьлах ёстой гэж бодож байна. ХАА салбар хамгийн том ажил олгогч болсон. 170 гаруй мянган малчин өрхийн 360 мянган малчид байна. Энэ хэмжээний ажлын байр бий болгож байгаа салбар манай улсад байхгүй. Энэ салбарт анхаармаар байна. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлмээр байна.2020 онд мөнгөний бодлого хэлэлцэж байхад тодорхой саналууд гарч, тусгаж байсан. Энэ чиглэлээр 1 жилийн хугацаанд бодит юу хийсэн бэ? 2021 онд юу хийхийг зорьж байна вэ?"

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

02/10/2020
25/09/2020
Нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагч багачууддаа "ЭРДМИЙН БАЯР"-ын мэнд хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүс...
01/09/2020

Нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагч багачууддаа "ЭРДМИЙН БАЯР"-ын мэнд хүргэж сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

25/08/2020

Л.Энх-Амгалан:
Өрхийн эмнэлгийн статусыг тодорхой болгох цаг нь болсон.

21/08/2020

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Энэ жил Их дээд сургуулиуд оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлтэй оюутнуудад зээл олгогдох нь тодорхойгүй байна, оюутны хөгжлийн зээлийн санг санхүүжүүлэх эсэх нь тодорхойгүй байна гэсэн хариуг өгч байгаа. Энэ удаагийн төсвийн тодотголоор тус санд яг хэдэн төгрөг, хэдэн оюутанд зээл болж очих вэ гэдгийг иргэддээ тодорхой мэдээлэл өгөх шаардлагатай байна.

21/08/2020

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Зээлийн хүүг бууруулахад ШИЙДЭЛ, УЛС ТӨРИЙН ЭР ЗОРИГ, БОДИТОЙ АЛХАМУУД хэрэгтэй. Зээлийн хүүг бууруулахын тулд дотооддоо өндөр хүүтэй байршиж байгаа өндөр хадгаламжинд өндөр татвар гэдэг зохицуулалтаар бид шийдэх хэрэгтэй.

20/08/2020

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хамгийн чухал бодлого бол ипотекийн зээлийн хүртээмжийг сайжруулах, энэ зээлийг хашаандаа сайхан амьдрах хүсэлтэй иргэдэд хүргэх явдал гэж би ойлгож байна. Хөрсний, агаарын, орчны бохирдлыг бууруулах бодлого гэж харахаас гадна ажилгүйдлийг шийдэх том боломж гэдэг өнцгөөс бас харах ёстой.

20/08/2020

УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан: Зээлийн хүүг буулгах ёстой. Монголын төр цөөн тооны банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах ёстой юу эсвэл цалингийн, ипотекийн, тэтгэврийн, бизнесийн зээлтэй 2 сая иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой юу?

Хөвсгөл аймгийн 6 суманд нийт 18-24 хүний ажлын байр гарах АРЬС, НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ 7 нэр төрлийн тоног төхөөрөмж бүхий ...
19/08/2020

Хөвсгөл аймгийн 6 суманд нийт 18-24 хүний ажлын байр гарах АРЬС, НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ 7 нэр төрлийн тоног төхөөрөмж бүхий цехийг ирэх 9 дүгээр сард хүлээлгэн өгнө. Цех ажиллуулах хүмүүс сонгогдож, нийслэл хотод дадлага, сургалтад хамрагдаж байна. Суманд нэхийгээ боловсруулж зах зээлд гаргах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Нутгийн залуустаа амжилт хүсье.

19/08/2020

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Хөнгөлөлттэй эм иргэдэд олгох журмыг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Даралтны эм авах гэж сумын төвийн иргэд өглөө 6 цагт аптекийн гадаа дугаарладаг байдал хаа сайгүй байна.

Өөрчлөе. Шинэчлэе л гээд байх юм. Өөрчилмөөр байгаа бол болохгүй бүтэхгүй, чадахгүй мэдэхгүй байгаа хүмүүсээ л өө...
23/06/2020

Өөрчлөе. Шинэчлэе л гээд байх юм. Өөрчилмөөр байгаа бол болохгүй бүтэхгүй, чадахгүй мэдэхгүй байгаа хүмүүсээ л өөрчил. Манай гишүүд бол хийгээд, бүтээгээд л байгаа. Тиймээс дахиад Энх-Амгалан гишүүнд саналаа өгнө. Төрд туршлгатай хүн хэрэгтэй л байлгүй.

Сайхан зун...
22/06/2020

Сайхан зун...

Сайхан даа...
22/06/2020

Сайхан даа...

Сум болгоныг шилэн кабельд холбож баг бүрийг утасны сүлжээтэй болгосон танд баярлалаа Энх-Амгалан Лувсанцэрэн
22/06/2020

Сум болгоныг шилэн кабельд холбож баг бүрийг утасны сүлжээтэй болгосон танд баярлалаа Энх-Амгалан Лувсанцэрэн

ХӨВСГӨЛЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ
21/06/2020

ХӨВСГӨЛЧҮҮД ХҮЧЭЭ НЭГТГЭЕ

21/06/2020
Ийм л нутагдаа...
20/06/2020

Ийм л нутагдаа...

Байгалийн гоо..
18/06/2020

Байгалийн гоо..

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Tsagaan-Uur Sum posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share