20/11/2024
🫰Нэг удаа сурвалжлагч Тайсоноос яагаад хүүгээ мэргэжилийн боксоор хичээллэхийг хориглодог юм бэ гэж асууухад Тайсон " Рингрүү тэмцэх зүйлтэй хүмүүс л ордог. Мэргэжилийн бокс бол алдах зүйлгүй хүмүүст зориулагдсан хүнд спорт. Бокс өвдөлт, өлсгөлөн, анхаарал төвлөрөл, уур хилэнг шаарддаг. Үүний ачаар чи яг үнэн хэрэг дээрээ хэн бэ гэдгээ ойлгох болно. Миний бүх амьдралынхаа турш хөлс цусаа асгаруулан тэмцэж тэмүүлсэн бүх зүйл хүүд маань төрсөн цагаас нь л хойш байсан. Тэр хувийн сургуульд сурдаг амралтаараа янз бүрийн улс руу аялдаг. Нэг удаа би түүнд хэлсэн юм чи үнэхээр над шиг адгууснуудтай тулалдмаар байна уу? Тэд чамайг нүдээ ч ирмэж амжаагүй байхад тасар татах болно. Мэргэжилийн боксруу алдах зүйлгүй хүмүүс ордог. Тэд алахад эсвэл үхэхэд бэлэн байдаг. Би үүнийг дэндүү сайн мэднэ. Үүний тулд чи өлсгөлөн байх ёстой. Харин миний хүүд бүх зүйл бий түүнд юуны ч төлөө тэмцэх шаардлага байхгүй. Тиймээс түүнд ямарч боломж байхгүй. Өлсгөлөн чанар бол хамгийн сайн мотивация. Бүх зүйл нь бэлэн өссөн хүмүүс үүнийг хэзээ ч ойлгохгүй".
Мухаммед Али үргэлж Майк Тайсоны бэлтгэлийг үзэхээ амласан ч амлалтандаа хүрэлгүй олон жил болжээ.
Тэр нэг өдөр хэлсэн амандаа хүрч, Тайсоны бэлтгэлийг үзэхээр шийджээ.
Тайсон түүнийг хаалгаар орж ирэхийг хармагцаа бүх зүйлийг хаяж, хар салхи шиг рингнээс үсрэн бууж Алийг өвдөг сөгдөн угтав. Хүлээн зөвшөөрөх, талархал илэрхийлэхийн цаана учир их байдаг аж…
Чамаас өмнө агуу болсон, чамайг нарнаас хааж буй модыг тарьсан хүмүүсийг хүндлэхгүй бол чи хэзээ ч агуу болохгүй...👌🙇 copy