Ulgii news

Ulgii news ulgi

04/04/2022

Хэлд орох гэж 3 жил болдог ч
Хамхиж сурах гэж 30 жил болдог юм байна.

Спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр НЭЭНЭЗасгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ...
29/10/2021

Спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр НЭЭНЭ
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 3-р тунтай холбоотой үүрэг өглөө.

Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй нээх

Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах

Өвдөөд эдгэрсэн иргэд 3-р тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шараас шар түвшинд шилжих юм. Тиймээс гуравдугаар тунд идэвхтэй хамрагдаарай гэж уриалъя. Гуравдугаар тунгийн талаарх мэдээллийг шинжлэх ухааны байгууллагууд иргэдэд сайн тайлбарлах хэрэгтэй.

Давтан тунг хийлгэлээ гээд халдвар авахгүй байна гэсэн баталгаа байхгүй. Харин та хөнгөн өвдөх, мэдэхгүй өнгөрөх тохиолдол гарна. Вакцин хийлгэсэн бол халдвар авахгүй гэж бодож болохгүй. Хөнгөн тусаад эдгэдэг өвчин байсан бол дэлхий даяараа хоёр жилийн хугацаанд хөл хорио тогтоож, байдал иймд хүрэх вэ дээ.

Ямар, ямар суурь өвчинтэй хүмүүст ковид-19-ийн улмаас нас барж байгаа талаарх мэдээллийг маш нарийн өгөх хэрэгтэй. Тэдгээр хүмүүсийг илүү их хамгаалахад эрүүл мэндийн салбар гол анхаарлаа хандуулах нь чухал байна.

Арваннэгдүгээр сарын 1-нээс танхимыг 50 хувийн дүүргэлттэй үзэгчтэйгээр урлаг соёл, спортын арга хэмжээг нээнэ. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах хариуцлагын гэрээг маш нарийвчилж хий. Гуравдугаар тунг 30 хувиас дээш хүнд хийснээр соёл урлаг, спортын үйл ажиллагаа тогтворжино.

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ИРЭХ САРЫН 15-ААС ЭХЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНАЭнэ оны намар зохион байгуулах төрийн албаны е...
29/10/2021

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ИРЭХ САРЫН 15-ААС ЭХЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Энэ оны намар зохион байгуулах төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг сарын турш явагдаж, нийт 8313 иргэн бүртгүүлсэн байна.

Тэгвэл шалгалтын хуваарийг 2021 оны 11 дүгээр сарын 08-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулж, 11 дүгээр сарын 15-ны өдрөөс аймаг, нийслэлд тусгай хуваарийн дагуу шалгалтын үйл ажиллагааг эхлүүлээр болсон гэж Төрийн албаны зөвлөлийн сайтад нийтэлжээ.

2021.10.30

КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН 31 ХҮН ЭДГЭРСЭН БАЙНА2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагийн мэдээ- Манай аймагт бүрт...
13/06/2021

КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН 31 ХҮН ЭДГЭРСЭН БАЙНА

2021 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагийн мэдээ

- Манай аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 57, УБ хотын бүртгэл орж манай аймагт эмчлэгдэж байгаа 1, нийт 58
Үүнээс улс даяар хөдөлгөөн нээж, тусгаарлалтыг зогсоосон өдөр буюу 05/22-оос хойш бүртгэгдсэн 43+1

- Голомтын нийт тоо 8

Сүүлийн 24 цагийн дотр тус голомтуудын ойрын хавьтал болох 190 хүнд шинжилгээ хийхэд 1 тохиолдол батлагдсан. Мөн Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байсан иргэдээс 2, халдвартай бүс нутгаас ирсэн 2 тохиолдол нийт 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

- Нийт тохиолдлоос эдгэрсэн хүний тоо 31

- Одоо нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа хүний тоо 26, Үүнээс хүүхэд 4,

- Гэртээ эмчилгээ хийлгэж байгаа 1, Үүнээс хүүхэд 1,

Биеийн байдал
Нэн хүнд: 0
Хүнд: 1
Хүндэвтэр: 4
Хөнгөн: 22

- Гэрийн ажиглалтад байгаа хүний тоо: 160
- Гэрийн ажиглалтад байгаа хүний тоо: 532

Дархлаажуулалт:

1-р тунд 51421 иргэн хамрагдаж, хамралт 82.5 хувьтай байна.
Бүрэн тунг (1, 2-р тун) 39604 хүн хамрагдаж, 63.5 хувьтай байна.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар

Маск зүүГараа угааГэртээ бай
01/06/2021

Маск зүү
Гараа угаа
Гэртээ бай

01/06/2021
01/06/2021
01/06/2021

Аймгийн Онцгой комиссын хурлаас 48 цагийн хөл хориог өнөөдрөөс цуцлах шийдвэр гаргав.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ulgii news posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share