Mundagmaamuu

Mundagmaamuu keep it real since 90'

Rosè.
01/08/2022

Rosè.

08/06/2022

“Тэр л байхгүй бол би амьдарч чадахгүй…

тэрнээсээ чи сална. Зүрх чинь зүсэгдэнэ, муу мэдээ гэвэл, чиний зүрх хэзээ ч бүтэн болохгүй.

Гэхдээ бас сайн мэдээ.

Буцаж нийлэхгүй зүсэгдсэн зүрхэн дотор тэр үүрд амьдрана. Тэгээд чи ард нь гарна. Хэзээ ч өмнөх шигээ болж эдгэрэхгүй хугарсан хөл мэт- хүйтрэхэд өвдөнө… дараа нь чи доголон ч гэсэн бүжиглэж сурна.”

Anne Lamott

Henri Toulouse - Lautrec - In the Bed, the Kiss, 1892.

05/06/2022

Чамайг шүүмжилж байсан бол, чи ойлгохыг сонго. Чамайг зөвшөөрөөгүй бол, чи хүлээн зөвшөөрөхийг сонго. Чамайг ичээсэн бол, чи сайхан сэтгэлийг сонго. Чамайг зовж шаналж байхад чамд хэн хэрэгтэй байсан чи тийм л хүн бай. Чамайг гомдоосон хүн биш бай. Чамайг эмтэлсэнээс дээгүүр бай. Шүд зуухын оронд эдгэр, тэгвэл чи шаналал дундаасаа биш, зүрхнээсээ амьдарна.

Тэднээс ялгагдахгүй бидХөвөрсөн утасны зангилааг тайлах гэж оролдох хоорондоо хэд хэдийг үзэж тарав. Хэдээс хэд юм гэж б...
19/03/2022

Тэднээс ялгагдахгүй бид

Хөвөрсөн утасны зангилааг тайлах гэж оролдох хоорондоо хэд хэдийг үзэж тарав. Хэдээс хэд юм гэж бодох зуураа хэн гэдэг алдартай эрдэмтэдийн олж нээгээгүй төсөөллийн хар нүхэнд хязгаар үгүй унана.
Тэдэнтэй төсгүй би тэднээс онцгой би гэж долоон тербум ертөнцөөс ялгарах гэж оролдохдоо юу бодож байснаа ч санасангүй. Магадгүй солиорсон байх.
Ширүүн бороо шаагин ороход сэтгэлийг минь өчигдөрийн нар гийгүүлнэ.
Хумс минь хугарч гитарын утас тасрах үед л хаана байгаагаа мэдрэх шиг.

Би зугтав, холоос хол.

15/01/2022

Аливааг хэтрүүлэн бодож буйг илтгэх 10 шинжүүд
1. Би юманд санаа зовохоо больж чаддаггүй.
2. Надаас хамааралгүй зүйлд би үргэлж санаа зовдог.
3. Би алдсан алдаагаа үргэлж өөртөө сануулдаг.
4. Би санаа зовмоор үйлдлүүдээ үргэлж боддог.
5. Би өөрөөсөө “Хэрэв ... бол” гэж байнга асуудаг.
6. Би шөнө янз бүрийн зүйл бодоод унтаж чаддаггүй.
7. Би хүмүүстэй ярьсан яриагаа санахдаа хэлээгүй зүйлээ үргэлж боддог.
8. Би зав олдвол болсон явдал эсвэл хүмүүсийн хэлсэн зүйлийг далд утгыг үргэлж хайдаг.
9. Хэн нэгэн надад таалагдахгүй зүйлийг хэлэх эсвэл хийхэд түүнд би хэт их анхаарлаа хандуулдаг.
10. Би өнгөрсөнд эсвэл ирээдүйд үргэлж санаа зовж байдаг болохоор одоо болж буй зүйлсийг анзаараагүй өнгөрөөчихдөг.

Эдгээр асуултуудад "Тийм" гэж хариулж байвал магадгүй аливааг хэтрүүлэн бодох улмаар сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй байх зэрэг олон асуудлуудтай тулгарч байж болох юм.

Тэгвэл хэрхэн хэтрүүлэн бодохоо зогсоох вэ?
Багахан хүчин чармайлт
Та сэтгэхүйгээ эрүүл байлгаж хэтрүүлэн бодохоос салахын тулд оюуны дасгалууд хийж болно.

15 мин санаа зов
Өдөржин шөнөжин бодолдоо авталгүй өдөрт тогтсон цаг гаргаад үзээрэй. Хэрэв бодол автаж буйгаа анзаарвал өөртөө сануулж илүү бүтээмжтэй зүйлс хийхийг хичээгэрэй.

Сэрүүлэг тавин 15 минут л бодолдоо автаж цэгцлэх хэрэгтэй. Энэ хугацааг 1 цагаас эхлээд өдөр өдрөөр багасгаж бас болно шүү.

27/12/2021

Тэвэрмээр санагдаад байна өө🦋❤

Хотын өндөр барилгуудыг хучих алтан шаргал нарны туяаг үзэж алхана. Гартаа барьсан аяга кофе минь хөрөвч, түүний тухай б...
21/12/2021

Хотын өндөр барилгуудыг хучих алтан шаргал нарны туяаг үзэж алхана.
Гартаа барьсан аяга кофе минь хөрөвч, түүний тухай бодлууд сэтгэлийг минь улам бүр дулаацуулна. Амьд байгаагаа мэдэрнэ. Магадгүй тэр хүн дэргэд минь байсан бол илүү сайхан даа.

Ойртох тусам, тэр хүнийг мэдэх тусам энэ бүхэн зөвхөн төсөөлөлд минь байсан юм шиг л санагдана. Дүр эсгэж байгаа эсэхээ гайхаж, өдөржин бодолд автана.

Бүтээгүй дурлал, дуусгаагүй зураг, дуусашгүй хүсэл, түүний тухай тэмдэглэлүүд. Түүний төлөө бүгдийг хийж чадна. Явуулж ч бас.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mundagmaamuu posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share