t._loey

t._loey

14/09/2024

“The Pursuit of Happiness” кинон дээр Will Smith өөрийн хүүдээ хандан “Өөрийн мөрөөдлийг эцсээ хүртэл хамгаал,Хүмүүс өөрсдийн хийж чдахгүй зүйлсээ бусдад ч бас чи чадахгүй гэж хэлдэг. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлмээр байьал эцсээ хүртэл яв” гэж хэлдэг. Энэ үгийг сонсоод ямар их итгэл найдварыг авсан гэж санана. Хэтэрхий бусдын үгээр үг хийх нь буруу гэдгийг мэдэж авсан. Өөрийнхөө ирээдүйг,өөрийнхөө мөрөөдлийг би өөрөө бүтээнэ.

Instagram

26/08/2024

Өөрийгөө бодитоор үнэлэж, шүүмжлэл, анализ хийж чаддаг чадвар .. Өөр дээрээ анализ хийгээд одоогийн байгаагаас илүү “би”-г бүтээх л чухал.

https://youtu.be/gUiZ0AwByW4?si=upOAYgcezUZtv1Sa

02/08/2024

Намайг өөрчилсөн 5 суурь mindset. Санхүүгийн асуудал,хүндрэлтэй орчинд амьдардаг байсан ч чи хичээх юм бол боломж үргэлж ирж байдаг шүү😃Илүү их мэдээлэл ава...

“Гадаадад суралцаж байх хугацаандаа тасралтгүй А+ авах арга”
08/07/2024

“Гадаадад суралцаж байх хугацаандаа тасралтгүй А+ авах арга”

Сайн байцгаан уу?Солонгост улсад өөрийн хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцаж байгаа гадаад оюутнуудын нэг нь байгаа.Өөрийн туршлага,хичээл хийх ар...

Сайн байцгаан уу? Маш удаан хугацааны дараа пост хийж байх шиг байна Солонгост улсад өөрийн хүссэн сургуульдаа хүссэн мэ...
07/02/2024

Сайн байцгаан уу? Маш удаан хугацааны дараа пост хийж байх шиг байна

Солонгост улсад өөрийн хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцаж байгаа гадаад оюутнуудын нэг нь байгаа.
Өөрийн туршлага,хичээл хийх арга барилаа хэрхэн олсон,бие даан хэрхэн хэл суралцав гэдгийг хэрэгтэй хүмүүст дамжуулахыг хүсэв.Цаашдаа ч гэсэн өөрийн суралцсан зүйлсээ багахан ч болов тус болохуйцаар хуваалцах болноо.

Таны үзэлт, нэг 👍лайк дараагийн бичлэгийг хийхэд маш их тус болно шүү🙏

Instagram

https://www.instagram.com/loeyyyy_t?igsh=MTlsMWtnMmRuNjkwZA%3D%3D&utm_source=qr

Сайн байцгаан уу? Солонгост улсад өөрийн хүссэн сургуульдаа хүссэн сургуульдаа суралцаж байгаа гадаад оюутнуудын нэг байна.Өөрийн туршлага,хийчээл хийх арга ...

Өвөө эмээгийнхээ хайртай охин болохоор л үргэлж хичээдэг🩷
19/09/2023

Өвөө эмээгийнхээ хайртай охин болохоор л үргэлж хичээдэг🩷

Хэцүү байсан ч хичээсээр 100% тэтгэлэг авч чадсан

Нилээн урт түүх ч гэсэн хэн нэгнийг урам аваасай гэж хүсэж байна. Би Завхан аймагт төрж өссөн. Манай гэр бүл санхүүгийн асуудалтай байсан болохоор 4-р ангиасаа ээждээ нэмэр болох гэж жимс түүж, айлын ногоо хураалцаж, зарахад нь тусалдаг байсан. 8-р ангидаа ээжээсээ холдож хотод өвөөгийндөө 1 жил амьдарсан. Тэр үед амьдрал гэдэг зүйлийг үнэхээр ухаарсан. Өвөөгийнх маань үнэхээр хэцүүхэн амьдарч байлаа. Өвөө эмээ хоёр маань хүүхдүүд, хүүхдүүдийнхээ хүүхдүүд гээд надтай нийлээд 10 хүнийг тэтгэврийн 600.000 төгрөгөөрөө аргацааж байсан. Өдөр болгон 500 төгрөгөөр зардаг ууттай таван цулыг авч амтлаад хоол хийдэг байсныг санаж байна. Хамт амьдарч байсан ах эгч нар маань намайг ирэхэд ихээхэн дургүйцэж байсныг одоо бодоход арга ч үгүй биздээ гэж боддог. Тэр үед мэдээж айлд байгаа болохоор хэцүү зүйл их тохиолддог байсан. Ээж хөдөөнөөс ирээд “ямар их турчихсан юм бэ миний охин, ингэж амьдарч байхаар муу ч сайн ч гэртээ амьдар” гэж хэлээд тэр хавраа буцаад би аймагтаа очсон юм.
Хүн амьдрахын тулд яаж зовдгийг, мэдлэг боловсролгүй байдал яаж ядуу амьдралд хөтөлдгийг гээд олон зүйлийг анзаарсан болохоор буцаж ирээд хичээлдээ хамаг байдгаа зориулж эхэлсэн. Гэхдээ тэр үедээ ирээдүйд юу хийх, ямар мэргэжил эзэмших тухай төсөөлөл ерөөсөө байгаагүй ч бүх хичээлээ л сайн хийх ёстой гэж боддог байсан.
Солонгосын алдартай дуучдыг сонссоор Солонгост сурах хүсэлтэй болчихсон. Анхандаа гадаадад сурах гэдэг бол надаас хэтэрхий хол үнэхээр лаг хүмүүс л явдаг гэж л боддог байлаа. Магадгүй миний эргэн тойронд гадаадад сурсан хүн байхгүй байсантай холбоотой байх лдаа. 11-р ангидаа Солонгост сурна гэсэн зорилготой болсон ч КОВИД гарчихсан. Мэдээж ээж минь сургуулийн төлбөрийг төлж чадахгүйг би маш сайн мэдэж байсан болохоор тэтгэлэг авахад шаардлагатай зүйлсээ бие даан судалж, ковидын үеэр бэлдсэн. Ганцаараа бүх зүйлээ хийж байсан болохоор шантрах гээд байх үедээ амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг сонсож, ирээдүйд суралцаж байгаагаараа төсөөлдөг байсан.
Маш их хичээсний үр дүнд Солонгосын шилдэг сургуулиудын нэг Сөүл хотын их сургуулиас шинэ элсэгчдэд олгодог төлбөрийн 100% тэтгэлгийг авч чадсан. Би одоо ч итгэдэггүй. Манай сургууль Сөүл хотоос санхүүжүүлдэг Сөүл хотын нэрэмжит сургууль болохоор цөөн элсэгчтэй, сургуулиас олгох тэтгэлэг харьцангуй бага байдаг юмлдаа.
Одоо би дөнгөж эндэх аяллынхаа талдаа л орж байна. Цаашид олон сорилтууд намайг чанга хатуугаар сорино. Над шиг гадаадад тэтгэлгээр сурах хүсэлтэй хүмүүст хандаж хэлэхэд энэ бүхэн ерөөсөө боломжгүй зүйл биш. Завхан аймагт хот, хүрээ ч үзээгүй шахуу байсан надад энэ бүх боломж олдож бодит байдал болсон учраас ч чамд ч бас маш их боломж байгаа. Хамгийн гол нь цагаа битгий алдаарай. Мөн нийгмийн идэвхээ сайжруулж,сайн дурын ажилд сайн оролцоорой гэж хэлмээр байна. Чамд илүү их мэдээлэл хэрэгтэй байгаа бол интернэт орчинг сайн ашиглаж сурах нь зүйтэй. Бас тэтгэлэг, сургуультай холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой тэтгэлэг нэртэй апплейкшн байдаг юм байна лээ. Үнэхээр хүсэж байвал сурдаг оюутнуудтай нь холбоо барьж мэдээлэл авах гээд маш олон боломжууд бий. Өөртөө итгэж, одооноос эхлэх нь л хамгийн чухал санагдсан.

30/03/2023

Ярилцлагаа таныг яагаад гадаадад суралцахаар зорьж тэмүүлсэн талаар нь эхлүүлье?

Дуучин IU 2 өдрийн тоглолт хийсэн бөгөөд өнөөдөр сүүлчийн өдрийн тоглолтоо амжилттай хийн дуусгалаа. Мөн түүний тоглолто...
18/09/2022

Дуучин IU 2 өдрийн тоглолт хийсэн бөгөөд өнөөдөр сүүлчийн өдрийн тоглолтоо амжилттай хийн дуусгалаа. Мөн түүний тоглолтонд олон алдартан ирсэний дундаас хамтдаа “Moon Lovers” драманд хосуудын дүрийг бүтээсэн Lee Jun Ki маань түүнийг дэмжхээр иржээ. ❤️

Lee D**g Wook intagram update “Tale of the nine tailed” цувралын 2-р бүлэг гарах дөхсөөр.
03/08/2022

Lee D**g Wook intagram update

“Tale of the nine tailed” цувралын 2-р бүлэг гарах дөхсөөр.

ISAC-ын “Dance sport” төрөлд 1-р байр эзэлсэн эмэгтэй айдол төрөл -Xiaoting,эрэгтэй айдол төрөл-Intak. Тэд ISAC-ыг гэрэл...
02/08/2022

ISAC-ын “Dance sport” төрөлд 1-р байр эзэлсэн
эмэгтэй айдол төрөл -Xiaoting,
эрэгтэй айдол төрөл-Intak.
Тэд ISAC-ыг гэрэлтүүлж алмайруулж чадлаа. ❤️

Өнөөдрийн онгоцны буудал дээрх Wonyoung(04). Түүний биеийн галбир гэдсээ гаргасан хувцаслалт ярианы сэдэв болсоор.
02/08/2022

Өнөөдрийн онгоцны буудал дээрх Wonyoung(04). Түүний биеийн галбир гэдсээ гаргасан хувцаслалт ярианы сэдэв болсоор.

Hybe энтертайнмэнтийн доор харьяалагдах Ador энтертайнмэнтийн өчигдөр дөнгөж дэбютээ хийсэн “New Jeans” Chanel -ийн эвен...
02/08/2022

Hybe энтертайнмэнтийн доор харьяалагдах Ador энтертайнмэнтийн өчигдөр дөнгөж дэбютээ хийсэн “New Jeans” Chanel -ийн эвентэд хүрэлцэн ирлээ.

02/08/2022

ISAC буюу айдолуудын дунд явагддаг тэмцээн хоёр жилийн дараа боллоо. Үүнд шинээр “Dance sport” төрөл шинээр орж ирсэн бөгөөд эрэгтэй айдолуудын хувьд P1harmony хамтлагийн гишүүн Intak 1-р байр эзэллээ түүний үзүүлбэрийг үзээрэй

1-р байр Intak (P1harmony)
2-р байр Kim D**ghan (WEi)
3-р байр Eunsang (Younite)
4-р байр Jaechan (DKZ)

02/08/2022

ISAC буюу айдолуудын дунд явагддаг тэмцээн хоёр жилийн дараа боллоо. Үүнд шинээр “Dance sport” төрөл шинээр орж ирсэн бөгөөд эмэгтэй айдолуудын хувьд KEP1ER хамтлагийн гмшүүн Xiaoting 1-р байр эзлэн үзүүлбэрээрээ алмайруулж чадлаа.

1-р байр Xiaoting (Kep1er)
2-р байр Tsuki (Billlie)
3-р байр Kwon Eunbi
4-р байр Sullyoon(Nmixx)

Visual🔥
06/07/2022

Visual🔥

UN forum-д өнөөдөр “Aespa” хамтлаг оролцож байна. Suit өмссөн Карина visual-аараа шуугиулж байна.❤️
05/07/2022

UN forum-д өнөөдөр “Aespa” хамтлаг оролцож байна. Suit өмссөн Карина visual-аараа шуугиулж байна.❤️

Hyunbin болон Son Yejin нар хүүхэдтэй хүүхэдтэй болсон гэдгээ инстаграм хаягаараа мэдэгдлээ.❤️🥰
27/06/2022

Hyunbin болон Son Yejin нар хүүхэдтэй хүүхэдтэй болсон гэдгээ инстаграм хаягаараа мэдэгдлээ.❤️🥰

Park Bogum гадаа хүйтэн байсан тул Лисад гадуур хүрмээ өгчээ. ❤️
27/06/2022

Park Bogum гадаа хүйтэн байсан тул Лисад гадуур хүрмээ өгчээ. ❤️

CELINE брэндийн загварын шоунд Taehyung,Lisa,Park Bogum оролцож байгаа юм. Тэд хамтдаа нэг зурганд 😲OMGGG
26/06/2022

CELINE брэндийн загварын шоунд Taehyung,Lisa,Park Bogum оролцож байгаа юм. Тэд хамтдаа нэг зурганд 😲OMGGG

17/06/2022

Love scenario❤️

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when t._loey posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share