Bodit.mn

Bodit.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bodit.mn, TV Channel, .
(26)

✅️Сул дорой тусам уур уцаар нэмэгддэг. ✅️Хүчирхэг болох тусам уур уцаар багасдаг. ✅️Үнэмлэхүй хүчтэн болсон үед уур уцаа...
18/11/2023

✅️Сул дорой тусам уур уцаар нэмэгддэг.
✅️Хүчирхэг болох тусам уур уцаар багасдаг.
✅️Үнэмлэхүй хүчтэн болсон үед уур уцаар эгнэгт арилна. 💯🥰👍

✅️Сул дорой тусам атаа жөтөө, сувдаг хомхойд автана.
✅️Сул дорой тусам гаднаас баталгаа эрж, амиа хоохойлох арга сүвэгчилдэг.
✅️Нэр төр, эрх мэдэл, эд мөнгө, элдэв өнгөөр дутуу гуцуугаа нөхөх гэж, далдлах гэж адгадаг юм.

Та бүхэн суралцахад хэзээ ч оройтохгүй шүү. 🥰💯✅ ️Үргэлж нэг байрандаа зогсох уйтгартай ♥️✅ ️44 насандаа англи хэл сурж э...
03/11/2023

Та бүхэн суралцахад хэзээ ч оройтохгүй шүү. 🥰💯✅
️Үргэлж нэг байрандаа зогсох уйтгартай ♥️

✅ ️44 насандаа англи хэл сурж эхлэв.
✅️ 49 хүрээд пантомим урлагийн хамтлагаа байгуулсан.

✅️ 50 хүрээд дасгал, хөдөлгөөнөөр хичээллэж эхэлсэн.
✅️ 57 хүрээд тайзан дээр гарлаа, улмаар “Амьд баримал” хэмээх урлагаар явах санаа төрсөн.

✅️ 70 хүрсэн хойноо л бие бялдараа анхаарч хөгжүүлж эхэлсэн дээ. 🏃
✅️ 79 хүрээд бодибилдингийн тэмцээнд орж үзлээ.💪

✅️Би одоо 80 настай, янз бүрийн санаа төрсөөр л явна.

Хэтэрхий оройтжээ гэж өөртөө хэлж байгаа бол сайн бод.
Учир нь наад үг чинь зүгээр л нэг шалтаг ч байж мэднэ.
Юу ч хийхгүй байх, амьдралынхаа төлөө хариуцлага үүрэхгүй байх гэсэн шалтаг.

Үргэлж нэг байрандаа зогсож байх уйтгартай.

86 настай Ванг Дэшун 🥰✅️👏

💯✅️ЯМАР ЭРДЭС ДУТАГДАХАД  ЯМАР ЭМГЭГҮҮД ҮҮСДЭГ ВЭ?- Түрэмгий чанар: Иод, магни. - Архинд донтох: Цайр. - Харшил: Иод, ка...
28/10/2023

💯✅️ЯМАР ЭРДЭС ДУТАГДАХАД
ЯМАР ЭМГЭГҮҮД ҮҮСДЭГ ВЭ?

- Түрэмгий чанар: Иод, магни.
- Архинд донтох: Цайр.
- Харшил: Иод, кальци.
- Цус багадалт: Төмөр, иод, кальци, магни, зэс.
- Хайхрамжгүй байдал: Иод, кальци, цайр.
- Үе мөчний үрэвсэл: Кальци, цайр.
- Судасны хатуурал: Иод, кальци, цахиур, магни, цайр.
- Үргүйдэл: Иод, кальци, цайр
- Даралт багасах: Иод, кали, кальци, магни
- Толгой эргэх: Төмөр, иод, кальци, магни, натри.
- Нүдний өвчин: Цайр.
- Мөөгөнцрийн өвчин: Кальци, кобальт.
- Сэтгэл гутрал: Иод, кали, кальци, магни, зэс.
- Арьс сулрах: Иод, кобальт, цахиур.
- Өсөлтийг удаашруулах: Иод, кали, кальци, магни, селен, хром, цайр.
- Өтгөн хаталт: Төмөр, кали.
- Бахлуур: Иод, кальци.
- Гар, хөл хөрнө: Иод, кальци, магни.
- Бэлгийн сулрал: Иод, селен, цайр.
- Зүрхний шигдээс: Иод, кальци, магни.
- Шүд цоорох өвчин: Кальци, магни, фтор.
- Дасан зохицох чадвар: Кальци, цайр.
- Хумсны хэврэг байдал: Иод, кальци, цахиур, магни, цайр.
- Арьсны пигментацийн эмгэг: Кальци, зэс, селен.
- Мэдрэл: Иод, кали, кальци, магни.
- Нойргүйдэл: Иод, кали, кальци, магни.
- Бронхит: Иод, кальци.
- Үс уналт: Иод, кальци, цахиур, магни, зэс, цайр.
- Цусархаг өвчин: Магни.
- Гепатит: Кальци.
- Цусны даралт ихсэх өвчин: Иод, кальци, магни.
- Гемоглобин бага: Төмөр, иод, зэс.
- Таргалалт: Иод, кальци, цахиур, магни.
- Гарын хөл бадайрах: Иод, кальци, цайр - Дархлаа сулрах: Иод, кальци, цахиур, магни, селен, хүхэр, фосфор.
- Хаван: Иод.
- Үе мөчний эмгэг: Цахиур, хүхэр, цайр.
- Хаг: Цахиур.
- Зовхи татах: Магни.
- Ходоодны шүүсний хүчиллэгийг нэмэгдүүлнэ: Кали.
- Хоолны дуршил алдагдах: Төмөр, магни, натри, фосфор, цайр.
- Жин хасах: Иод, манган, фосфор.
- Амт алдах: Натри, цайр.
- Үнэр алдах: Цайр.
- Түрүү булчирхайн үрэвсэл: Магни, цайр.
- Хялгасан судасны нэвчимхий чанар: Иод, кали, цахиур.
- Хорт хавдар: Иод, кали, цахиур, натри, цайр.
- Ревматизм: Кали, кальци, цахиур, цайр - Зүрхний хэм алдагдах: Иод, кали, магни
- Ядаргаа: Иод, кали, кальци, магни, фосфор.
- Нойр булчирхайн үйл ажиллагаа буурах: Селен.
- Таталт: Кали, кальци, магни.
- Тууралт: Марганец, зэс, натри, цайр.
- Тахикарди: Иод, кали, кальци, магни.
- Ой тогтоолт муудах: Иод, кали, натри, цайр.
- Батга: Кали, цахиур.
- Ядаргаа: Иод, кали, магни, зэс, натри, фосфор, хром, цайр.

🥰🥰🥰ЭНЕРГИ ХАЛДВАРЛАДАГ👌💯👍Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг болж амжилттай амьдардаг. Эерэг хүмүүсийн 5 шинж:💯1. 👍...
29/09/2023

🥰🥰🥰ЭНЕРГИ ХАЛДВАРЛАДАГ

👌💯👍Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг болж амжилттай амьдардаг.
Эерэг хүмүүсийн 5 шинж:💯
1. 👍Эерэг хүмүүс шуналгүй. Тэд байгаадаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд арвич хямгач байдаг.
2. 👍Эерэг хүмүүс маш хөдөлмөрч байдаг. Мөн амрахдаа ч адал явдалтай хөгжилтэй сайхан амарч чаддаг.
3. 👍Эерэг хүмүүс хуурамч биш. Тэд маш үнэнч хүмүүс байдаг учраас тэд үнэхээр сайн найз байж чаддаг.
4. 👍Эерэг хүмүүс шинэ зүйлээс айдаггүй. Тэд Үргэлж шинийг эрэлхийлж аливааг судалж мөрөөдөж өргөн сэтгэдэг.Тэд үргэлж урд алхдаг.
5. 👍Эерэг хүмүүс бусдыг хэзээ ч доош нь
хийдэггүй. Тэд үргэлж бусдыг хүндэлж
харилцдаг. Хэрэв тэднийг гутаавал тэд зүгээр л өөрийнхөө замаар мөрөөрөө яваад өгнө.🥰💯👍

💯💯💯👍🥰40 насанд боловсролтой, боловсролгүй хоёр яг адилхан. Боловсролгүй нь илүү мөнгө олж байж ч болох юм. 50 насанд сай...
24/05/2023

💯💯💯👍🥰

40 насанд боловсролтой, боловсролгүй хоёр яг адилхан. Боловсролгүй нь илүү мөнгө олж байж ч болох юм.

50 насанд сайхан муухай хоёр яг адилхан Хэчнээн хөөрхөн байсан ч энэ насны үед нөсөө толбоо нуух аргагүй болно.

60 насанд өндөр албан тушаал болон албан тушаалгүй хоёр яг адилхан. Тэтгэвэрт гарсны дараа хамгийн хар бор ажлыг нугалж байсан зарц хүртэл эзэн дарга руугаа хялам хийхээ ч болино.

70 Насанд жижиг сууц, том сууц хоёр яг адилхан. Үе мөч жингэнэж хөдлөхөд хэцүү болох үед багтаж суух жижигхэн зай л хангалттай.

80 Насанд мөнгөтэй, мөнгөгүй хоёр яг адилхан. Мөнгө үрмээр байсан ч хаана хүрэхээ мэдэхгүй.

90 насанд унтах, сэрэх хоёр яг адилхан. Өглөө сэрсэн ч юу хийхээ мэдэхгүй

Тайвшир даа. Эцсийн эцэст бид бүгд адилхан л дуусна. Зүгээр л амьд байгаадаа таашаан тайван амьдраарай.
Бас бие биедээ хайртай байгаарай, түшиж тулдаг, итгэж найддаг нэг нь байгаарай. #Нэг л амьдрах хорвоо
#гэжээ 🥰🥰🥰

Гоё байгаарай 🙌💯🥰👍
06/05/2023

Гоё байгаарай 🙌💯🥰👍

Мэдэх ёстой 7 дүрэм 💯👍🥰
12/02/2023

Мэдэх ёстой 7 дүрэм 💯👍🥰

МОГОЙ БҮРГЭДЭД ОЙРТДОГГҮЙ“Могой бүргэдэд ойртдоггүй шиг унтахын өмнө хөлөндөө иллэг хийдэг хүнд өвчин хэзээ ч ойртдоггүй...
04/10/2022

МОГОЙ БҮРГЭДЭД ОЙРТДОГГҮЙ

“Могой бүргэдэд ойртдоггүй шиг унтахын өмнө хөлөндөө иллэг хийдэг хүнд өвчин хэзээ ч ойртдоггүй” гэсэн эртний Дорно дахины зүйр үг бий.

🦶🦶🦶Хөл массаж нь сувгийн бөглөрлийг тайлж, шингэний тээвэрлэлтийг сэргээж өгдөг тул бүх биеийн мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлдэг.

👣Орой бүр хөлийнхөө уланд иллэг хийснээр:
🦶Илүү сайн унтаж амарна.
🦶Эрчим хүчийг нэмэгдүүлнэ.
🦶Хараа, сонсгол сайжруулна.
🦶Хөлийн өвдөлт намдааж, мэдээ алдалтыг сэргээнэ.
🦶Хоол шингээлт сайжруулна.
🦶Хөлийн бактер болон мөөгөнцрийн халдвараас сэргийлнэ.
🦶Толгой өвдөлт намдаана.
🦶Сарын тэмдгийн өвдөлт намдаана.
🦶Цусны даралт бууруулна.

Эрт дээр үед оточ эмч нар хөлийн уланд иллэг хийхдээ дулаацуулж тос түрхэсний дараа зэс болон хүрэл аяга ашигладаг байсан байна.
Энэ нь тухайн хэсэгт энергийн урсгалыг нэмэгдүүлж, хор гадагшлуулан, цусны эргэлтийг идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг юм.

👣Өөртөө хөл массаж хэрхэн хийх вэ?

🦶Халуун бүлээн ус саванд хийж дээр нь нунтаг цагаан гаа 2 жижиг халбага, жамц давс 3 жижиг халбага хэмжээтэй хийж хөлөө 5 минут байлгаж амраана.
🦶Хөлөө уснаас гаргаж хатаагаад гүнжидийн тос юмуу шар тос (бусад бүх төрлийн тос байж болно)оор тослон 5-10 минут хөл тус бүрт иллэг массаж хийнэ.
🦶Хөлийн уланд байх амин эрчмийн цэгүүд дээр чанга бөгөөд эвтэйхэн дарж массажлаарай.
🦶Хөлийн өлмий, дунд хэсэг, өсгий хэсгүүдэд цагийн зүүний дагуу болон эсрэг чиглэлд тойрог хөдөлгөөнөөр илж үрж, нухлаарай.

09/09/2022

🏃‍♂️🏃‍♀️Хамгийн сайн хавдрын эсрэг эм бол өдөр бүр гүйх
🦶🛀Хамгийн сайн дархлаа дэмжих эм бол халуун усанд хөлөө дүрэх
💊🫁Хамгийн сайн уушигны эм бол гүн амьсгалах
🩺🙌Хамгийн сайн ходоодны эм ходоодоо илэх
👨‍🦳👵Хамгийн урт наслуулах эм бол инээх
🫖🥛Хамгийн эрүүл байлгах эм бол өдөр бүр бүлээн ус сайн уух
🧘‍♂️🧘‍♀️Хамгийн сайн сэтгэлийн эм бол бясалгах гэж Японы🇯🇵эрдэмтэд нотолжээ.

✅✅️✅️Тэгэхээр дэлхийн хамгийн сайн эм эмийн санд биш бид бүхэнд өөрт нь байдаг байх нь ээ.
🏪Амьдралын хэвшлээ зөв болгож, уур уцааргүй үргэлж инээмсэглэж байгаарай.🥰🥰🥰💯👍

✅️“Samsung” группын Ерөнхийлөгч асан И Гон Хы-н амьдралын 14 зөвлөгөөг орчуулан хүргэе.💯🥰👍1. Баячуудын хүрээлэлд ор. Хүн...
28/05/2022

✅️“Samsung” группын Ерөнхийлөгч асан И Гон Хы-н амьдралын 14 зөвлөгөөг орчуулан хүргэе.💯🥰👍

1. Баячуудын хүрээлэлд ор.
Хүн орхоодойн талбайд орж байж л орхоодойг ухаж авна.

2. Бусдад сайныг ерөө.
Тэр ерөөл цуурай мэт таныг чиглэн ирнэ.

3. Сэтгэл санаагаа хөнгөн байлга.
Сэтгэл хүнд бол хорвоо хүнд.

4. Бүү яар.
Яарч идсэн хоол түгжрэл үүсгэдэг.

5. Санаандгүй зүйл гэж байхгүй.
Ганцхан олдох хувь тавилангаа хайрла.

6. Баян хүнд бүү атаарх.
Харин амьдрах аргаас нь суралц.

7. Сайхан учрал аз авчирдаг.
Амьдралаа хайрла.

8. Байгаа үедээ даруу, байхгүй үедээ бардам бай.

9. Далайд дусал нэмэр.
Бага мөнгөнд ч талархаж бай.

10. Сэтгэлгээ ядуу бол ядуугаас ангижрахгүй.
Сэтгэлдээ баяны үр суулга.

11. Хэцүү байсан ч инээ.
Оюун ухаан инээдэг хүнд дуртай.

12. Эерэг үг хэлж бай.
Сөрөг үгс буян заяаг хөөдөг.

13. Цөхөрсөн ч хүсэл тэмүүллээ бүү хая.

Хүсэл тэмүүлэл бол бүхнийг өдөөгч.

14. Үргэлж таларх.

Талархал бүхэн буцаж ирдэг 💯🥰🥰🥰

💯👍🥰ҮР БҮТЭЭЛТЭЙ СУРАЛЦАХАД ТУСЛАХ ЗӨВЛӨГӨӨНҮҮД:СУРАЛЦАХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ЦАГ4 AM - 6 AM - Тархины үйл ажиллагаа: 100%...
15/05/2022

💯👍🥰ҮР БҮТЭЭЛТЭЙ СУРАЛЦАХАД ТУСЛАХ ЗӨВЛӨГӨӨНҮҮД:

СУРАЛЦАХ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ЦАГ
4 AM - 6 AM - Тархины үйл ажиллагаа: 100%
6 AM - 8 AM - Тархины үйл ажиллагаа: 50%
8 AM – ҮДЭЭС ХОЙШ - Тархины үйл ажиллагаа: 35%
ШӨНӨ - Тархины үйл ажиллагаа: 20%

САНАМЖ: Шалгалт болохоос долоо хоногийн өмнө шалгалтандаа бэлтгэж эхлэх нь илүү үр дүнтэй. Харин шалгалт өгөх өмнөх өдрөө хичээлээ битгий давтаарай. Энэ өдрийг тархиа амраахад зориулаарай.

📍ШӨНИЙН НОЙРСОХ ХУГАЦАА
- хамгийн багадаа: 6 цаг
- дээд тал нь: 8 цаг

📍ТАРХИНЫ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ТҮВШИН
- ӨГЛӨӨНИЙ ЦАЙ: 60-80% (илчлэг хоол/өглөөний цай)
- ҮДИЙН ХООЛ: 10-20%
- ОРОЙН ХООЛ: 30-40%

✅️ТАРХИНЫ ХҮЧИЛТӨРӨГЧӨӨ ИХЭСГЭХИЙН ТУЛД:
- Өглөө оройдоо боломжтой хугацаагаар энгийн бясалгал болон дасгалыг тогтмол хийж хэвших,
- Өдөрт 8-10 аяга ус уух
- Тэнцвэртэй хоолны дэглэм барих (эрүүл хооллолт таньд туслах болно)

📍ТАРХИНЫ ТЭЖЭЭЛ
- Уураг, кальци, омега 3, В витамины комплекс, лецитин, зөгийн бал, зөгийн полен, гинко билоба

📍ТАРХИНЫ ОЙ САНАМЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НИЙТЛЭГ ХҮНС

✅️COFFEE
- Сонор сэрэмжийг ихэсгэх; сэтгэл санааг өргөх ; төвлөрөл нэмэгдүүлэхэд тустай.

✅️ХАР ШОКОЛАД
- Шоколаданд агуулагдах флавоноидууд нь тархийг хамгаалахад тусалдаг. Шоколад идэх нь ой санамж, сэтгэл санааг сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

✅️САМАР
- Самар нь Е витамин, ханаагүй өөх тос, ургамлын нэгдлүүд гэх мэт тархийг дэмждэг олон төрлийн шим тэжээл агуулдаг.

✅️ЖҮРЖ
- Жүрж болон С витамин ихтэй бусад цитрус төрлийн хоол хүнс нь тархиа чөлөөт радикалуудын гэмтлээс хамгаалж, сэтгэцийн доройтлоос урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

✅️ӨНДӨГ
- Өндөг нь тархины хэвийн үйл ажиллагаа, хөгжлийг хангах, сэтгэл санааг зохицуулахад чухал үүрэгтэй В бүлгийн хэд хэдэн витаминыг агуулсан баялаг эх үүсвэр юм.

📍 ЦЭЭЖЛЭХ, ТОГТООХ ЗӨВЛӨГӨӨ
- 6 удаа уншиж;
- 10 удаа хэлээд;
- 2 удаа бичээрэй.

✅️Орой унтахаасаа өмнө эрүүл мэнддээ хайртай хэн бүхэн дараах хүнсний бүтээгдэхүүнийг битгий идээрэй 💯👍1. ШоколадШоколад...
06/05/2022

✅️Орой унтахаасаа өмнө эрүүл мэнддээ хайртай хэн бүхэн дараах хүнсний бүтээгдэхүүнийг битгий идээрэй 💯👍

1. Шоколад
Шоколад бүр кофейн агуулсан байдаг бөгөөд ялангуяа хар шоколаданд бүр ч өндөр байдаг юм байна. Учир нь кокогоор шоколадийг хийдэг. Идэхэд сайхан амттай ч унтахын өмнө идэхгүй байх нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

2. Халуун ногоотой хоол
Унтахын өмнө халуун ногоотой хоол идэх нь таны хоол боловсруулах эрхтнийг удаашруулдаг байна. Мөн унтахын өмнө идсэн халуун ногоо ходоодны тайван байдлыг алдагдуулдаг.

3. Кофе
Kофе бол сэргээх үйл ажиллагатай хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс унтахын өмнө кофе уух нь таны амрах ёстой эд эсийг сэргээх үйл ажиллагаа руу хөтлөн оруулдаг байна. Иймээс унтахын өмнө татгалзах хүнсний нэг бол яах аргагүй кофе юм.

4. Таргалуулах хоол хүнс
Таргалуулах хоол хүнс гэдэгт бургер, пицца , шарсан төмс, шарсан тахиа гэх зэрэг хүнс багтдаг байна. Унтахын өмнө та хэзээ ч эдгээр хүнсний зүйлээс идэж болохгүй бөгөөд энэ нь бас нэг төрлийн таргалуулах шалтгаан болдог байна.

5. Эрдэнэ шиш, овьёосны төрлийн үр буудай
Эрдэнэ шиш гэх зэрэг энэ төрлийн хүнсийг зөвхөн өглөөний цайн дээрээ хэрэглэвэл хамгийн их ач тусаа өгөх болно. Унтахын өмнө энэ төрлийн хоол хүнс хэрэглэх нь таныг сайхан бат бөх унтахад сөрөг нөлөө үзүүлнэ.

6. Жимс жимсгэнэ болон хүнсний ногоо
Хүмүүс хүнсний ногоо жимсийг хүний биед хэрэгтэй эрүүл хүнс гэж ярьдаг. Таны бодож байгаа зөв боловч энэ төрлийн бүтээгдэхүүнийг унтахын өмнө идэхийг мөн хориглодог байна. Учир нь ходоодны хүчлийг ихэсгэдэг.

7. Чихэрлэг төрлийн бүтээгдэхүүн
Үүнд зайрмаг, баялуу, бүх төрлийн чихэр багтаж байна. Магадгүй идсэний дараа таны сэтгэл санаа сэргэг сайхан байх боловч унтахын өмнө идэх нь хамгийн буруу зуршил юм.

8. Junk food \чипс, чихэр, шоколад\
Магадгүй та чипс, чихэр, шоколад идээд сайхан амардаг байж болох ч хамгийн буруу сонголт хийсэн болохыг хэзээ хойно олон сар жилийн дараа эмнэлэгт очоод л мэдэх болно. Ходоодыг маш их гэмтээдэг. Тиймээс энэ төрлийн хүнсийг унтахын өмнө битгий сонгоорой.

9. Ус
Ус гэхээр та гайхаж байна уу? Гэхдээ унтахын өмнө ихээр ус уух нь таны биед ялангуяа шөнө бөөрний үйл ажиллагаанд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг. Оройн 20 цагаас хойш ууж байгаа усныхаа хэмжээг багасгах хэрэгтэй бөгөөд ам чинь цангаад байвал балга ус ууж болох юм.

10. Эм
Эм уух шаардлагатай бол эмээ ууж дуусаад заавал ямар нэгэн зүйл хийгээрэй. Гэрээ шүүрдэх, зурагт үзэх, ном унших гээд хамгийн гол нь эм уугаад шууд унтаж болохгүй гэдгийг анхаараарай.👨‍👩‍👦‍👦🥰🥰🥰

ГЭР БҮЛЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАХЫН ТУЛД ДАРААХ СУРГААЛЫГ ДАГАЖ ЯВАХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ 👨‍👩‍👦‍👦💯🥰😍😘1. Бүү үглэж янш. Үглээ яншаа...
23/04/2022

ГЭР БҮЛЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАХЫН ТУЛД ДАРААХ СУРГААЛЫГ ДАГАЖ ЯВАХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ 👨‍👩‍👦‍👦💯🥰😍😘

1. Бүү үглэж янш. Үглээ яншаа зан, хэдэр, хэрүүлч ааш чамайг үнэ хүндгүй болгож хайр сэтгэлийг ч мөхөөж чадах аюултай. Эелдэг харьцаа эрхэм чухал

2. Бусдын санаа сэтгэлд таарч тохирч сур. Бусдыг өөртөө таарч тохируулах гэж оролдсоноос бусдад өөрийгөө таарч тохируулах нь хамаагүй амар гэдгийг санаж яв

3. Утга учиргүй бүү шүүмжил. Биенээсээ өө хайгаад байвал өөдтэй амьдарч чадахгүй. Ялангуяа хөндлөнгийн хүний дэргэд биенээ бүү шүүмжил

4. Ханиараа бахархаж бай. Хань ижлийнхээ сайн талыг чин сэтгэлээсээ биширч, бахархаж явах нь өөрөөрөө бахархсантай яг адил, учир нь чиний хань чиний л сонголт. Иймд ханиа магтан сайшаах, түүгээр бахархах бололцоо бүрийг ашиглаж бай.

5. Хань ижилээ халамжилахыг бүү март. Халамж гэдэг бол үйл хөдлөлөөс гадна халамж шингэсэн урам өгсөн сайхан үг бас чухал шүү

6. Гэрсэг бай. Чөлөөт цагаа аль болох гэртээ өнгөрүүлэх нь гэр бүлийн дулаан уур амьсгалд маш чухал. Ингэхийн тулд гэр орноо ая тохьтой байлгахыг хичээх

7. Утга учиргүй бүү хард. “Хайртай бол хартай” гэсэн хэлц үг байдаг боловч утга учиргүй үнэн санаанаасаа хардах нь маш аюултай ба тэр нь даамжраад өвчин болдог талтайг анхаарч яв.

8. Сонирхолоо нийцүүл. Ханийхаа сонирхолд өөрийгөө нийцүүлж сурах нь гэр бүлийн эвсэг уур амьсгалд маш чухал

9. Хадмуудтайгаа эвтэй бай. Хадмуудаа дахин хүмүүжүүлж чадахгүйгээс хойш аяийг нь дагах нь зөв. Аяыг дагаж чадахгүй бол холхон байсан нь дээр

10. Буулт хийж сур. Санал зөрөлдөөнтөй үед ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд буулт хийж чаддаг байх, уучлалт гуйж чаддаг байх.

11. Сэтгэлээ тайван байлга. Жаргал, зовлонгийн хэмжүүр бол хань ижил, үр хүүхэд, эд хөрөнгө, албан тушаал, эрх мэдэл биш зөвхөн сэтгэлийн тайван байдал юм. Хүн хэдий чинээ сэтгэл тайван байна. төдий чинээ жаргалыг мэдэрдэг. Иймд ханийхаа сэтгэлийг тайван байлгах талаар онцгой анхаарч сур.

12. Өнөөдрөөрөө амьдарч сур. Өнгөрсөн амьдрал бол зөвхөн сургамж Өнгөрсөн амьдралдаа хэт их харамсах, өөрийгөө болон бусдыг хараан зэмлэх, бусдад өширхөх, хэн нэгэнтэй тооцоо бодохыг эрмэлзэх зэргээр өнөөдрийн амьдралдаа нэмэлт ачаа өгч болохгүй. Ирээдүйн амьдралдаа хэт их санаа зовж, эрч хүчээ хий дэмий үрж, оюун санаагаа зовоож, мэдрэлээ ядрааж болохгүй. Ирээдүй болон өнгөрсөн үеийнхээ ачааг өнөөдрийнхөө ачаатай цуг үүрээд байвал ямарч хүчтэй хүн амьдралын аян замд бүдрэнэ гэдгийг анхаарч яв.

ОЛНЫ ДУНД БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВАХАД ДАРААХ СУРГААЛУУД НЭМЭР БОЛНО ГЭЖ БОДОЖ БИЧИВ.

1. Нэрээ бодож яв. Ертөнц дээрх бүх үгнээс хүний чихэнд хамгийн сонсголонтой сонсогддог үг бол тэр хүний нэр. Иймд өөрсдийнөө болон бусдын нэр хүндийг өргөж явах хэрэгтэй

2. Бусдыг хайрлаж сур. Чи бусдаар хайрлуулах, бусдын анхаарлын төвд байхын тулд бусдыг хайрлаж, бусдад анхаарал хандуулах хэрэгтэй.

3. Бусдыг ойлгохыг хичээ. Өөрийнхөө хүсэл, зорилгыг тэргүүн зэрэгт бодохоо орхиж бусдын сайн чанарыг түлхүү мэдэхийг хичээгээрээ

4. Урам хайрлаж сур. Бусдын сайн чанарыг өөрт нь болон бусдад магтан ярьж бай. Талархал, сайшаалын үгийг үнэн сэтгэлээсээ хэлж, магтаалд үг бүү хайрал

5. Анхааралтай сонсож сур. Ахмадын сургаал, нөхдийн зөвлөгөөг анхааралтай, тэвчээртэй сонсож сур. Сонсож байх үедээ хэцүү байж болох ч дараа нь чиний амьдралд маш их хэрэг болох магад.

6. Бүү шүүмжил. Бусдыг олны дунд бүү шүүмжил. Бас буруутгах гэж бүү яар, Өөрийн бодол өөртөө зөв гэдэг. Энэ нь найзыгаа алдаж явахад нь дуугүй өнгөр гэсэн үг биш, ганцаарчлан зөвлөгөө, сануулга хэлбэрээр хэлж болно шүү дээ.

7. Бүү долигно. “Довтолж буй дайснаас долигнож буй анд нар аюултай” гэсэн үг байдаг. Долигнож зусардах, чин сэтгэлийн талархал илэрхийлэх хоёр их ялгаатай шүү.

8. Маргаанаас зайлсхий. Бусадтай мэтгэлцэж шинэ мэдээлэл олж авах нь ашигтай. Харин утга учиргүй маргаанд ялагч байдаггүй юм. Ийм маргаанд ялах хамгийн сайн арга бол түүнээс зайлсхийх.

9. Уучлалт гуйж сур. Буруугаа өөрөө хүлээх нь бусад хүнээс зэмлэл сонсохоос хамаагүй амар байдаг. Тэнэг хүмүүс л алдаагаа хамгаалахыг хичээдэг

10. Дараа болохгүй амьдарч сур. Бусдад тус дэм болж явахыг хичээ. Хүний ажил бүтвэл өөрийн ажил бүтнэ. Хэрэв бусдад нэмэр болж чаддаггүй юм гэхэд дараа болохгүй амьдрахын төлөө тэмц.

Аавын хүүхдүүд хийморьтой байж
Амраг хосууд жаргалтай байж
Алаг үрс нь сэргэлэн байж
Амьдрал нь төгс сайхан
Ажил нь тэгш сайхан
Сэтгэл нь баясгалантай сайхан
Үйлс нь төгөлдөр сайхан байхыг ерөөе.🙏🙏🙏

Күнзийн хамгийн АЛДАРТАЙ есөн сургаал гэнэ💯💯💯👍👍👍1.✅️ Зогсолтгүй үргэлжлүүл“Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолт...
03/04/2022

Күнзийн хамгийн АЛДАРТАЙ есөн сургаал гэнэ💯💯💯👍👍👍

1.✅️ Зогсолтгүй үргэлжлүүл
“Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүйгээр урагшлах хэрэгтэй”
Хэрвээ та зөв зам дээр байгаа бол хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрнэ. Дараалсан хүнд хүчрийг туулах хэрэгцээ гарна.

2. ✅️Найз нөхөд чухал
“Өөрөөсөө дутуу хүнийг хэзээ ч найзаараа бүү сонго”
Найз бол таны ирээдүйн зураг. Та найзынхаа байгаа цэгт л хүрнэ гэсэн үг. Тиймээс өөрийгөө зүрхэндээ галтай хүмүүсээр хүрээлүүл!

3. ✅️Сайн зүйл илүү үнэ цэнэтэй байдаг
“Үзэн ядах амархан, хайрлах хэцүү. Энэ нь бүх зүйл дээр ижилхэн үйлчилнэ. Бүх сайн сайхан зүйлийг олж авахад хэцүү байдаг бол тааруу зүйлийг хямдхан авч болно”
Муулах, шүүмжлэх амархан. Хайрлах, уучлах, өгөөмөр сэтгэл гаргахад их зүрх сэтгэл, ухаан, хичээл зүтгэл шаардана.

4. ✅️Эхлээд багаж зэвсгээ бэлд
“Хувь заяа нь оролдлого, хичээл зүтгэлээс хамаарна. Ажлаа сайжруулахыг хүссэн хүн багаж зэвсгээ сайжруулахаас эхлэх ёстой”
Күнз сургасан нь “Амжилт бэлтгэлээс хамаарна. Бэлтгэлгүй эхэлбэл алдах болно”. Амьдрал дээр юуг ч хийх байсан сайн бэлтгэл хамгаас чухал.

5. ✅️Алдаандаа харамсах хэрэггүй
Алдаж эндсэндээ шаналаад хэрэггүй. Алдаа хийх нь гэмт хэрэг биш. Алдаанаас болоод бүгдийг бүү сүйрүүл. Харин ч алдаа хийснээ тэмдэглэх хэрэгтэй!

6. ✅️Үр дагаварт анхаарлаа хандуул
“Та уурлаж бухимдсан үедээ хожмын үр дагаврыг мартаж болохгүй”
Уураа номхотгож үүнээс үүдэлтэй үр дагаварын тухай бодож сурах хэрэгтэй.

7. ✅️Залруулж сурах
“Хэрвээ зорилго биелэх боломжгүй болвол зорилгоо өөрчлөөд хэрэггүй, харин үйлдлээ өөрчил”
Алдаатайгаа эвлэрэлгүйгээр дарвуулаа солиод амжилтын зүг дахин сэлэх хэрэгтэй.

8. ✅️Бүгдээс суралц
“Хэрвээ би хоёр хүнтэй цуг замд гарвал хоёуланг нь багшаа гэж тооцно. Нэгнийх нь сайн чанарыг дуурайж нөгөөгийнх нь сул талыг сургамж болгож авна”
Чөтгөр, бурхан хоёрын аль нь ч байсан хоёулангаас нь суралцах ёстой. Хүн бүрийн амьдралын түүх сурах зүйлсээр дүүрэн байдаг. Зөвхөн боловсруулж хүлээж авах л чухал.

9. ✅️Бүхнээ зориул эсвэл бүү хий
“Амьдралынхаа турш хийсэн бүхэндээ зүрх сэтгэлээ бүрэн зориул”💯👍🥰🥰🥰

💯👍🥰✅️Болгоод байгаа нь ядрахгүй байна гэсэн үг биш! ✅️Чадаад байгаа нь хялбар байна гэсэн үг биш!✅️Тусламж гуйхгүй байга...
01/04/2022

💯👍🥰
✅️Болгоод байгаа нь ядрахгүй байна гэсэн үг биш!
✅️Чадаад байгаа нь хялбар байна гэсэн үг биш!
✅️Тусламж гуйхгүй байгаа нь хүчирхэг гэсэн үг биш юм шүү!
✅️Хамгийн хүчтэй харагддаг хүмүүсээс ч тусламж хэрэгтэй эсэхийг үнэн сэтгэлээсээ асууж байгаарай.
✅️Зөвхөн чиний төлөө л гэж чадаад, болгоод байгаа ч юм бил үү?!
✅️Чиний төлөө болгодог, чаддаг цорын ганц хүн чинь ч юм бил үү?
✅️Болгочихдог юм чинь, чаддаг юм чинь гэж хэзээ ч битгий үл тоож, хаяарай.
✅️Эцсийн дүндээ бүгд л адилхан хүн шүү дээ!

ХҮМҮҮНД 5-н БУЯН бий гэнэ💯👍✅️1. Насны БУЯН.Энэ нь ЗӨВ ТӨЛӨВШЛӨӨС шууд хамааралтай.✅️2. Ханийн БУЯН.Энэ нь ЗӨВ СОНГОЛТООС...
25/03/2022

ХҮМҮҮНД 5-н БУЯН бий гэнэ💯👍

✅️1. Насны БУЯН.
Энэ нь ЗӨВ ТӨЛӨВШЛӨӨС шууд хамааралтай.

✅️2. Ханийн БУЯН.
Энэ нь ЗӨВ СОНГОЛТООС шууд хамаарна.

✅️3. Үрийн БУЯН.
Энэ нь ЗӨВ ХҮМҮҮЖЛЭЭС шууд хамааралтай гэнэ.

✅️4. Эдийн БУЯН.
Энэ нь ЗӨВ ШИЙДВЭРЭЭС л хамаарна.

✅️5. Эрүүл мэндийн БУЯН.
Энэ нь ердөө ЗӨВ ДАДЛААС хамаарна гэнэ дээ.

ТАНЫ БАР 🐅🐅🐅ЖИЛИЙН 12 ОРДНЫ ЗУРХАЙ✅✅✅
07/02/2022

ТАНЫ БАР 🐅🐅🐅ЖИЛИЙН 12 ОРДНЫ ЗУРХАЙ✅✅✅

Монголчууд эрт дээр үеэс аль насны хүүхдийг хэрхэн яаж хүмүүжүүлэх уламжлалтай байжээ…🇲🇳👩‍❤️‍💋‍👨👨‍👩‍👦‍👦
07/02/2022

Монголчууд эрт дээр үеэс аль насны хүүхдийг хэрхэн яаж хүмүүжүүлэх уламжлалтай байжээ…🇲🇳👩‍❤️‍💋‍👨👨‍👩‍👦‍👦

💯✅Таны амьдралд хэрэгтэй Бурхан багшийн сургаалиас🙏🙏🙏🥰
28/01/2022

💯✅Таны амьдралд хэрэгтэй Бурхан багшийн сургаалиас🙏🙏🙏🥰

Япон сургаал үгс 🇯🇵💯✅1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан ...
21/01/2022

Япон сургаал үгс 🇯🇵💯✅

1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.

2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.

3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.

4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.

5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.

6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.

7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.

8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.

9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.

10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.

11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.

12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.

13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.

14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй

15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.

16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.

17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.

18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.

19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.

20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.

21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.

22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.

23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.

24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.

25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.

26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.

27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.

28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.

29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.

30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.

31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.

32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.

33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.

35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.

35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.

36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.

37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй.

🇯🇵🇯🇵🇯🇵Японы хамгийн ухаалаг хүмүүс ажилладаг гэгдэх Дэнцү компаний 10 дүрмийг танилцуулж байна.✅Бизнесийн салбарт хүчтэй...
21/12/2021

🇯🇵🇯🇵🇯🇵Японы хамгийн ухаалаг хүмүүс ажилладаг гэгдэх Дэнцү компаний 10 дүрмийг танилцуулж байна.

✅Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгч байж, хүний нөөцөө илүү чадварлаг, мэргэжлийн болгоход энэ дүрэм туслах болно.

✅Нэмж хэлэхэд энэ бол захиргааны дүрэм биш. Харин амжилт гаргахыг хүссэн хүний дагаж мөрдөх дүрэм юм.

1) Ажлыг даргын даалгавраар биш өөрийн санаачлагчаар хий. Санаачлагагүйгээр, бусдын үгээр ажилладаг хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өөрийн санаачлагаар хийсэн ажил бүхэн таныг манлайлагч болгоно.🥰

2) Аль болох хурдан хий. Өрсөлдөгчөөсөө түрүүлж хий. Хэн нэгнийг хүлээдэг байр сууриа орхи.🥰

3) Том ажил хий. Том төсөлд өөрийгөө сорь. Жижиг ажил хийдэг хүн жижиг хэвээр байсаар байх болно.🥰

4) Амархан биш хэцүү ажлыг хий. Ийм ажил биелүүлсний дараа та илүү хөгжсөн, өөртөө итгэлтэй болсон байх болно. Бас бусад хүмүүс таныг илүү үнэлэх болно.🥰

5) Хэзээ ч битгий бууж өг. Зорилгоо биелүүлэх хүртлээ тэмц. Амархан бизнес гэж хаана ч байхгүй болохоор хэн тууштай ажиллана, тэр л амжилтанд хүрдэг🥰

6) Олон хүнийг манлайлж, хөдөлгөж, уриалж ажилла.🥰

7) Урт хугацааны төлөвлөгөө гарга. Түүндээ тууштай бай. Амаргүй байсан ч тэмц.🥰

8) Өөртөө итгэлтэй бай. Хүн судалсан, мэдсэн зүйлээ итгэлтэйгээр ярьж, бусдыг ятгаж, “сэнхрүүлж” чаддаг, судалгаатай, мэдлэгтэй хүн өөртөө итгэлтэй байдаг.🥰

9) Байнга толгойгоо ажиллуулж бай. Тайван суугаад байвал сайхан санаа орж ирнэ гэж үү?🥰

10) Бусадтай маргахаас бүү ай. Үүнийг өөрийгөө хөгжүүлэх эх үүсвэр болгон ашигла. Өөрийн бодлыг судалгаатай, зөв тайлбарлаж чадах зүйл гэж үзвэл дуугүй өнгөрч болохгүй.🥰💯

Эерэг бодол байнга бод, учир нь бодол үгс болдог.Эерэг үгс байнга хэл, учир нь үгс үйлдэл болдогЭерэг үйлдэл байнга үйлд...
21/12/2021

Эерэг бодол байнга бод, учир нь бодол үгс болдог.
Эерэг үгс байнга хэл, учир нь үгс үйлдэл болдог
Эерэг үйлдэл байнга үйлд, учир нь үйлдэл дадал зуршил болдог
Эерэг дадал зуршлыг өөртөө суулга, учир нь дадал зуршил үнэ цэнэтэй хандлагыг бий болгодог
Харин үнэ цэнэтэй хандлага нь таны хувь заяаг бий болгоно.

***Махатма Ганди

ӨӨРТ ЗАЯАГДСАН САЙХАН БҮХЭНДЭЭ ТАЛАРХЪЯ.🥰🥰🥰🙏🙏🙏~Хүмүүн заяаг бэлэглэсэн аав ээждээ талархъя🙏🙏🙏~Хүний орчлонд саатан зоч...
29/11/2021

ӨӨРТ ЗАЯАГДСАН САЙХАН БҮХЭНДЭЭ ТАЛАРХЪЯ.
🥰🥰🥰🙏🙏🙏

~Хүмүүн заяаг бэлэглэсэн аав ээждээ талархъя🙏🙏🙏

~Хүний орчлонд саатан зочилсон энэ хугацаандаа талархъя🕰🙏

~Хүй цөглөж өсөн торнисон эх орондоо талархъя🌎🙏

~Хөх тэнгэртээ наран мандахыг хардаг хувь хишигтээ талархъя 🙏🙏🙏

~Хүслийг минь гүйцээж энгэрт минь ирсэн үрдээ талархъя🤱🙏

~Хүрэн зүрхний амь нэг байдаг ах дүүсдээ талархъя👭🙏

~Хүний чихэнд овог нэг сонсогддог ахан дүүсдээ талархъя👨‍👩‍👧‍👦🙏

~Жаргал зовлонд хамт байдаг найзууддаа талархъя❤️‍🩹🙏

~Нартын амьдралыг гэгээлэг болгодог сайхан хань ижилдээ талархъя🥰🤵‍♀️🤵🙏

~Надад зааж сургасан эрхэм хэн бүхэнд талархъя🙏🙏🙏

~Намайг хайрлаж, тусалдаг эгэл хэн бүхэнд талархъя🙏🙏🙏

~Нүдэнд минь гал асааж үлгэр дуурайлал болдог энгүй бүхэнд талархъя🙏🙏🙏

~Амьдралд улам хатуужуулсан саад бэрхшээлд талархъя🙏🙏🙏

~Алхам алхмаар ухааруулсан алдаа бүхэндээ талархъя🙏🙏🙏

~Өгсөж уруудсан амьдралын нугачаа бүхэндээ талархъя🌎🙏

~Өөрт минь заяасан энэ л амьдралдаа өдөр бүр талархъя
🌸🙏
~Цэцэг, мод, цас чамд талархъя🌻🌳🙏

~Цээж дүүрэн амьсгалах агаар чамд талархъя🌞💦🙏

~Сэтгэлийг минь баярлуулан догдлуулдаг юм бүхэнд талархъя⛅ 🙏🙏

~Санаанд минь тодхон үлдсэн сайхан дурсамж бүхэнд талархъя.🙏😘🥰

✅💯👩‍🦱👩👱‍♀️👩‍🦰Хүмүүн та дөрвөн төрлийн хүмүүнтэй ерөөлөөр учрах зөнтэй.Нэг: 1️⃣    Зүрх сэтгэлийн шархыг тань эдгээн аниу...
19/11/2021

✅💯👩‍🦱👩👱‍♀️👩‍🦰Хүмүүн та дөрвөн төрлийн хүмүүнтэй ерөөлөөр учрах зөнтэй.

Нэг: 1️⃣
Зүрх сэтгэлийн шархыг тань эдгээн аниулагч ачтан😍🥰

Тийм хүнтэй учрахад цаг,ерөөл хоёр нь зэрэг бүрдсэн байдаг.
Ийм хүмүүн танд тохиолдож буй зовлон бэрхшээлийг хэдийнэ туулаад үзчихсэн,танд хэцүү байдлаас чинь гарахад туслах хүмүүн .
Яг л хэн нэгний тус дэмгүйгээр өндийхгүй болоод сөхөрчихсөн байхад гэнэт л гарч ирээд өргөн тэтгэж,ирээдүйн зам мөрийг чинь засч өгөх ачтан буй.
Цаг нь болоод учрахаараа та угаасаа зөнгөөрөө танина түүнийг
Итгэж найдаад хамт алхахад их л урт замыг бартаагүй давахад чинь туслах болмой.

Хоёр: 2️⃣
Урд насны ерөөлөөр учрагсад🥰😍

Нүд ирмэхийн зуур танилцаж дотносоод насан туршдаа нөхөрлөх нэгэн байдаг шүү дээ.
Тэд чинь.
Магадгүй тэдэнтэй нөхөрлөх,хамт байх нь дандаа амар хялбар байхгүй ч мэднэ.
Гэвч чиний хамаг л нууцыг мэддэг,чамайг шударгаар шүүмжилдэг,чи бүхнээ итгэж хэлдэг,түүнтэй байхдаа л өөрийнхөөрөө байдаг тэр л хүн чинь.
Ихэвчилэн ийм хүмүүстэй амрагийн харилцаатай болохоосоо илүү андын тангарагтай болдог байна.
Ийм найз нөхдөө битгий алдаарай.
Байнга л холбоотой байгаарай,сэтгэлийн толийг ч бас өнгөлж зүлгэж байх ажаамуу.

Гурав: 3️⃣
Үйлийн үрээр учрагсад😠😡

Ерөнхийдөө ийм хүмүүнтэй учрах ,харилцах их зовлонтой байдаг.
Тэглээ гээд тэднээс татгалзах хэрэггүй ээ.Харин тэднээс өөрийгөө олж харах хэрэгтэй. Тэдний гаргаж буй төвөгшөөм авир бүхэн нь өөрийн чинь нууж буй далдлах үгүй хийхийг хүсдэг зан чанарууд байж мэднэ. Ийм хүмүүсийг хайрла,тэдэнд өгөөмөр ханд,өөрийнхөө аминч занг жаахан ч гэсэн хаяж сур. Өөрийгөө оронд нь тавиад үзэхэд л туслах хэрэгтэй юм гэж танд ойлгогдоно. Ирэх насныхаа үйлийн үрийг төдийчинээ нимгэлнэ гэсэн үг буй.

Дөрөв:4️⃣
Зүрх сэтгэлийн ихрүүд болой😊😘

Нэг тийм хүмүүс байдагдаа ярьж хэлэхгүй ч харцаараа ойлголцож болдог,нэгнийнхээ хэлсэн өгүүлбэрийг нөгөө нь хэлж дуусгаж чаддаг хэмээх. Саяхан учирсан ч үргэлж хамт байсан мэт санагддаг хүмүүс буй.
Ийм хүмүүстэй аль болох л хамт байхыг хичээгээрэй.Харин үнэнч байхаа мартавдаа. Ийм хүмүүсийг гомдоож хагацвал зүрх сэтгэл чинь өрөөсөн даль жигүүрээ алдсан мэт л болмой🙏🙏🙏

# ИХ МОНГОЛЫН ХУТАГТ ХУВИЛГААД САН #

💯🥰ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.            (түүнийг удаашруулах 5 арга )Эрт үеэс хятадууд бие махбодийн хөгшрөх үйл явц хөлн...
16/11/2021

💯🥰ХӨГШРӨЛТ ХӨЛНӨӨС ЭХЭЛДЭГ.
(түүнийг удаашруулах 5 арга )

Эрт үеэс хятадууд бие махбодийн хөгшрөх үйл явц хөлнөөс эхэлдэг болохыг мэддэг байж.
Тиймээс ч анагаах ухааны эртний ном сударт нь хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичигдсэн байдаг нь зүгээр нэг тохиолдол биш юм.
Эдгээр 5 дасгалыг тогтмол хийвэл залуу насыг мөнхийн биш юм аа гэхэд илүү олон жил үргэлжлүүлэх боломжтой юм.

💗 1. ХӨЛ НҮЦГЭН ЯВАХ.
Аль болох хөл нүцгэн явах хэрэгтэй. Мэдээж байгальд хөл нүцгэн явах нь мянган тустай. Хэрэв энэ нь боломжгүй бол ядаж гэртээ хөл нүцгэн явах хэрэгтэй. Шал тань хүйтэн байсан ч гэрийн шаахайгаа тайлаад 10-15 мин өдөрт 3 удаа гэртээ хөл нүцгэн яваарай.

💗 2. ХӨЛИЙН ӨСГИЙ БОЛОН ӨЛМИЙГӨӨР ГИШГЭЖ ЯВАХ
Өсгий ба өлмийгөөр,мөн хөлийн улны гадна болон дотор талаар тогтмол явж хэвших хэрэгтэй. Энэ нь хөлний яс,судас шөрмөсийг бэхжүүлдэг,цусны эргэлтийг сайжруулдаг төдийгүй үүний үр дүнд дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа илт сайжирдаг. Ингэж явах нь тийм хэцүү биш туршаад үзээрэй, ашиг тус нь арвин шүү.

💗 3. ХӨЛИЙНХӨӨ УЛЫГ ЮМААР ТОВШИХ
Өнөөдрөөс эхлэн хөлийнхөө улыг резин болон модон алх зэрэг хөнгөн зүйлээр товшиж эхлээрэй. Гурилын элдүүр,хоосон шилэн сав ч болно.Хөлийн хуруунуудаас эхлэн зөөлөн цохиж товш. Хэсэг хугацааны дараа бүх л биеэр халуун бүлээн урсах таатай мэдрэмж,тайвшралыг мэдрэх болно. Хятадууд энэ аргыг зөвхөн хөлнийх төдийгүй бүх биеийн цусны эргэлтийг сайжруулах шилдэг арга гэж үздэг.

💗 4. ЮН-ЦЮАНЬ ЦЭГИЙН МАССАЖ
Хятадын эрдэмтэд хөлийн уланд оршдог Юн-Цюань гэж нэрлэдэг онцгой нэгэн цэгийг тогтмол массаж хийхийг зөвлөдөг. Энэ цэг нь хөлийн хурууны ард хөлний нумны голд оршдог. Энэ массаж хөлний булчин шөрмөсийг суллаж, цусны эргэлтийг сайжруулдаг. Өглөө,оройд хийхэд тохиромжтой. Энэ массажийг хийх 2 арга бий: хуурай ба нойтон. Хуурай хийх арга нь: Энэ цэг дээр зүгээр л 20 удаа тасралтгүй дарах арга. Хоер хөлөө ээлжлэн цэг дээр дарна. Нойтон арга нь: саванд 38 градусын халуун ус хийгээд хөлөө улайхыг хүлээнэ. Үүний дараа 2 хөлийнхөө энэ цэг дээр эрхий хуруугаараа зэрэг тасралтгүй 80 удаа дарна. Эцэст нь хөлийн улыг гараараа 3-5 мин илэх хэрэгтэй.

💗 5. ХАЛУУН,ХҮЙТЭН УСААР ЭЭЛЖЛЭН БУЛХАХ
Энэ арга бидний хөлөнд маш хэрэгтэй. Цусны эргэлтийг сайжруулж, хөлний чадлыг ихэсгэж, хөгшрөлтийг удаашруулдаг. 2 хөлөө эхлээд халуун, дараа нь хүйтэн усаар ээлжлэн булхаж хэвшээрэй.
Эцэст нь аль болох их алхаж, хөлөө хөдөлгөж,хөлөө арчилж түүнд залхуурал бүү олгоорой.
АМЬДРАЛ БОЛ ХӨДӨЛГӨӨН гэдгийг бүү март!!!

Өнгөрсөнд харамсаад хэрэггүй.Өнгөрсөн бүхнийг буруутгах хэрэггүй.Өнгөрсөн цагт шигдээд хэрэггүй.Өнгөрсөн бүхэн л өнөөдри...
21/10/2021

Өнгөрсөнд харамсаад хэрэггүй.
Өнгөрсөн бүхнийг буруутгах хэрэггүй.
Өнгөрсөн цагт шигдээд хэрэггүй.
Өнгөрсөн бүхэн л өнөөдрийн чамайг бүтээсэн учир түүнээс сурсан сургамжаа өөртөө авч үлдээд, түүнд талархаад, зөвхөн урагшил.....💪👍💯

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bodit.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share