14/11/2021
10 орчим жилийн өмнө ажлынхантайгаа томилолтоор Тайланд явлаа. Тэр үед шууд нислэг гэж байхгүй, Бээжингээр дамжина. Бээжингээс Шри-Ланка орох онгоцонд суугаад замдаа Бангкокт буухаар болов.
Анх удаа явж байгаа болохоор сэтгэл догдлоостой. Ядаж байхад онгоц нь Бойнг-777 таарлаа. Сууж үзээгүй байсан болохоор давхар баяр. Онгоцны үйлчилгээ ирлээ. Юу идэх вэ, юу уух вэ? гээд л.
- Виски авч болох уу?
- Тэгэлгүй яах вэ, эрхэм ээ. гээд 50 гр улаан жонни хийгээд өглөө. Шууд гулгуулчихав.
- Дахиад авч болох уу?
- Бололгүй яах вэ, эрхэм ээ. Дахиад 50 гр.
10 гаран минут болсны дараа
- Дахиад виски авч болох уу?
- Уучлаарай, одоо болохгүй.
Зөө зөө гээд сууж байсан байсан чинь 2 стюардесс нь Duty free, Duty free гэчихсэн тэрэг түрээд явж байна. Хятад, Япон голдуу жуулчид косметик л аваад байх юм. Тэргэнцэр хажууд ирлээ. Хэдэн виски өрчихжээ.
- 750-ын улаан жонни хэд хэд вэ?
- 14$.
- Айн? Ийм хямдхан юм уу?
- Duty free ш дээ, эрхэм ээ.
Очоод хүн амьтанд задлахаа бодов. Ийм хямдхан дахиж олдооч уу, үгүй ч үү.
- 2-ыг авъя.
- Ганц л байгаа. Гэхдэ та энэ 24 долларын Gold label авч болно. 500 граммтай.
- Тэгье, 2уланг нь авъя.
2 вискигээ урдаа тавьчихаад л сууж байсан чинь хажуу эгнээнд сууж байсан Батсайхан ахын нүд нь вискин дээр соронзлоостой. Хашир бас 100гр аваад, нэмж өгдөггүй, дутуу алсан могойн дээрээ тавьчихсан байж. Ах хүү тэсэхээ байгаад:
- Нэгийг нь задлахгүй юм уу, Цэнгэлээ?
- Тэгье л даа. Алийг нь уух вэ?
- Жижгийг нь. Томыг нь арай барахгүй байх ...
- За сайхан газар үзэхийн төлөө...
- Бойнг-777-д суусны төлөө...
Хавь ойр байсан бүх хүнийг Уу гэж шахаж дайлаад 2 шил вискигээ дуусгаад Батсайхан ах унтаад өгөв...
Бангкокт газардлаа.
- Баагий ахаа, сэрээрэй! Ирчихлээ, Бууя!
Ямар ч реакц алгаа. Тас явчиж. 20иод минут аргадаж дуудлаа. Байдаггүй ээ. Хамаг хүмүүс буугаад цаашаа явах цөөн хэдэн хүн суугаад үлдлээ. Өргөх гэж үзлээ. Даадаггүй ээ. 180 см, 100 кг. Гэнэт шал дургүй хүрэв.
- Хохь нь сда. Коломбод (Шри-Ланка) очоод сэрээрэй...
Хаяад буулаа. Стюардесс:
- Та найзыгаа авахгүй юм уу?
- Тэр миний найз биш!
Буугаад пасспортын шалган дээр оочерлож байсан чинь араас нисэх буудлынхан нөгөөдхийг чинь тахир дутуу хүний тэргэнцэр дээр түрээд авчраад өгөв. Гар цүнхийг нь өвөр дээр нь тавьчихаж. Хамгийн сүүлд буусан болохоор шалган дээр хамгийн сүүлд очлоо. Нөгөөдөхөө түрээстэй. Эхлээд ахын штампыг даруулчихъя гэж бодоод гар цүнхийг нь онгойлгоод паспортыг аваад өглөө.
- Танай найз яасан юм?
- Архи уугаад тасарчихлаа.
- Яаж ийгээд сэрээх хэрэгтэй байна. Энэ камер луу харж байгаад зургаа авхуулдаг юм.
- Би сэрээж чадахгүй ээ, сая онгоцонд 20иод минут үзлээ. Барсангүй. Шууд штампаа дарчих. Тэх үү үү?
- Би өөрийн ухаангүй байгаа хүнийг шууд тамга дараад эх орондоо оруулж чадахгүй. Та хил дамнуулан хүн хулгайлж байгаа ч юм билүү. Би эсвэл immigration дуудах уу?
Энэ үгийг сонсоод өргөс авсан юм шиг л архи гарав. Нүдэнд шууд Бангкок Хилтон, Николь Кидманы кино харагдав.
- Сэрээч, хүүрээ! Саатуулагдах гээд байна!
Өөдөөс хурхираастай.
Уурандаа шилбэ рүү нь өшиглөөд 2 чихийг нь хамаг хүчээрээ мушгилаа.
- Яааа яа яа, боль л доо. Жаахан унтая л даа.
Шалганы офицер:
- Та яагаад тэрнийг зодоод байгаа байгаа юм бэ? Одоохон боль! Түүнээс 2 алхам холд!
Автомат буутай 2 цэрэг ард ирээд зогслоо.
Өө ... ! Мэддэг бүх хараалаа хэллээ. Ашгүй нөгөөдөх чинь чихээ дараад босоод ирлээ.
- Буучихсан юм уу?
- Буухгүй яадаг юм. Аль түрүүнээс хойш дуудаад байхад.
- Яаа, үхлээ. Чи ахынхаа чихийг яаж байгаа юм бэ? Энэ юун тэргэнцэр вэ?
- Хуцаад бай. Тэр пасспортоо аваад штампаа даруул.
Шалганы офицер:
- Та зүгээр үү?
- Зүгээр ээ.
- Та энэ хүнийг таних уу?
- Манай дүү байгаа юм аа.
- Та хэлж байгаадаа итгэлтэй байна уу?
- Тийм ээ. Хайртай дүү маань.
- Welcome to Thailand!
Маргааш нь:
- Цэнгэлээ, шараа тайлах уу?
- Хуцаад бай. Халхад очоод уугаарай! 🤣🤣Copy past гэснээс хил нээгдээд чөлөөтэй болоосой сайхан аялах юмсан 🤣