Hiyubna

Hiyubna Сайн уу. Юу байна даа...

15/01/2024

Хөөрхөн…

Энэ бол төмөр гулдмай...Ойролцоогоор 300,000 төг... Морины тах хийе гэж шийдвэл үнэ цэнэ нь 750,000 хүрч өсөх байх...Оёд...
26/09/2023

Энэ бол төмөр гулдмай...

Ойролцоогоор 300,000 төг...

Морины тах хийе гэж шийдвэл үнэ цэнэ нь 750,000 хүрч өсөх байх...

Оёдлын зүү хийгээд заръя гэвэл 200 сая төг болох магадлалтай...

Бугуйн цагны пүрш хийе гэвэл үнэ цэнэ нь даруй 18 тэрбум орчим төг болно...

Чиний үнэ цэнэ зөвхөн чи хэн бэ-д бус хэн бэ гэдгээ хамгийн сайнаар таниулахад, харуулахад л оршдог...

Энгийн байгаа биз?...

Энэхүү зураг их алдартай бѳгѳѳд холбооны бүгд найрамдах Герман улсын Цагдан сэргийлэхын харьяа нохой сургалтын албаны тѳ...
25/04/2023

Энэхүү зураг их алдартай бѳгѳѳд холбооны бүгд найрамдах Герман улсын Цагдан сэргийлэхын харьяа нохой сургалтын албаны тѳгсѳх шатны ноход юм.

Энэ нь тэдний төгсөх шалгалтаа ѳгч буй сүүлчийн агшин нь юм... Сургагч багш нар зориудаар муур урдуур нь явуулж , туршдаг байна хэрэв хэн нэгэн нохой нь комманд өгөөгүй байхад муурлуу довтловол тэднийг бүгдыг нь дахин 3 сараар нь улираан сургах ёстой юм байна.

Тэд хэрэв шалгалтаа даван гарч чадвал өөр өөрийн тус тусын албандаа томилогдон одох бөгөөд албан тушаал болон цол зэрэг авах ба улсынхаа төлөө ажиллаж буйн баталгаа болох цалин хөлс авах эрхтэй болох юм.

ХБНГУ 1987 он

Нэг ширхэг хаягдал хуруу зай ойролцоох хөрсийг бохирдуулж, 8000 литр усыг хордуулдаг байна. Хаягдал зайг ил задгай хаясн...
25/04/2023

Нэг ширхэг хаягдал хуруу зай ойролцоох хөрсийг бохирдуулж, 8000 литр усыг хордуулдаг байна. Хаягдал зайг ил задгай хаяснаар химийн хорт бодис агаарт ялгарахаас гадна, бага насны хүүхдүүд тоглоом болгон ашиглаж эрүүл мэндээ хохироохоос сэргийлэх хэрэгтэй.

27/03/2023
Дарга нарын үг үйлдэл, хандлага нь залуусыг Сүхбаатарын талбайд гаргасан‼Монголын нийгэм сэрж байна. Тэд "зөвхөн намын г...
08/04/2022

Дарга нарын үг үйлдэл, хандлага нь залуусыг Сүхбаатарын талбайд гаргасан‼

Монголын нийгэм сэрж байна. Тэд "зөвхөн намын гишүүн, дарга тойрсон долдой нар сайхан амьдардаг" тогтолцоог нураахыг хүссэн.

Залуус ЗГ-ыг огцор гэж жагссангүй, элдэвээр улстөржсөнгүй.

Маш эрүүлээр "ажлаа хий", "бид эх орондоо л амьдармаар байна" гэж шаардав. Хүмүүс МАНай эрх баригчдыг үргэлж тайлбар шалтаг хэлэхээс залхаж байна.

Гэтэл дарга нар өөрсдийн дүр төрхөө харцгаа. Г.Занданшатарын "иргэд хэмнэлт хийх хэрэгтэй", Н.Учралын "хүмүүс НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр амьдардаг", Л.Оюун-Эрдэнийн "бусад оронтой харьцуулахад үнэ хямд байгаа" гэдэг үгс уур бухимдлыг нь дүрэлзүүлэв.

Орлого нь нэмэгддэггүй атал өдөр бүр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсч байна. Хэмнэлтийг иргэд аль хэдийн эхэлсэн. Гэтэл МАНай төр юу хийв. Төр хэмнэлтийн горимд шилжсэн гэдэг ч цоо шинэ lexus-570 унасан дарга олон байна.

Цалин орлого нь ядуу орны жишигтэй байхад "Америк, Германтай харьцуулахад хүнс хямд байна" гэж доромжилно.

Одоо улстөр огт сонирхдоггүй хүмүүс ч бухимдаж эхэлсэн. Өмнө нь хүүхэддээ амттан авч өгч чаддаг байсан айл одоо мах, гурил будаагаа арай ядан дийлж байна. Ийм байхад "хэмнэлт хий" гэсэн үг эрүүл хүний амнаас гарах уу? Хил онгойсон биш гадаад руу гишүүн, сайд дарга, төрийн албаныхан элдэв томилолтоор зугаалах болсон.

Гоё ганган гэрэл зураг тавьж, сайхан амьдарч буйгаа зарлана. Гэтэл бизнес эрхлэгчид 10 ажилтнаа алдахгүйн тулд банкны зээл царайчилна. Тэвчээр алдарч ядарч байхад нь намын дэргэдэх залуусын байгууллага аз жаргалтай, сүр дуулиантай, инээмсэглэсэн зурагтай хурал хийн төрийн өндөрлөгүүд оччихсон харагдана.

Нэмээд эдийн засгийн форум нэртэй үр дүнгүй хурал зөвлөгөөнөө хийв.

Өөрөө өөрийгөө хорлосон зүйлийг л Ерөнхий сайдаар хийлгээд зөвлөөд байна даа. Хэн түүнийг тойрч, хэрхэн амьдралаас тасарч буйг хар. Энэ бүх үйл явдалд АН, элдэв жагсаалаар амьдрагчид баярлах хэрэггүй. Та нар зүгээр л зай бол. Эрх мэдэл өгсөн ард түмэн нь ажил хийхийг шаардан эрүүлээр тэмцэж байна.

Дарга нар аа ард түмэн чинь өлсөж, ядарч, итгэл алдарч байна шүү…

Цэргийн тусгай ажиллагаа ба зэм ( гэм зэм)Путин гэнэт л Украйныг неонацистуудаас чөлөөлнө гээд Нүбээр хүлээн зөвшөөөгдсө...
05/04/2022

Цэргийн тусгай ажиллагаа ба зэм ( гэм зэм)
Путин гэнэт л Украйныг неонацистуудаас чөлөөлнө гээд Нүбээр хүлээн зөвшөөөгдсөн улсруу дайн хийв. Бас мундаг аа Өөрийн улсын бухлыг харахгүй байж хүний улсын зүүг олоод харчихсан. Неонацист гэнэ үү юу гэнэ үү тэр үндсэрхэг үзэлтэн аль ч улсад байдаг.
2. 2014 оноос хойш Донбасын бүс нутаг 14000 гаруй орос иргэд неонацистууд алагдсанаас бид орлоо гэнэ. Тэгвэл яах гэж 14 онд Тусгаар улсын нэг хэсэг Кримыг өөртөө цэргийн хүчээр булааж авсан юм. Үүнээс болоод Донбасын салан тусгаарлагчид гаарсан. Үүнийг нь Путин дэмжиж цэрэг, зэвсгээр 7 жил угжиж дайныг гааруулсан. Овоо босгоогүй бол шаазгай юундаа суух вэ гэж
3. Путин л цор ганц ухаантай бол дэлхийн улсуудаас 140 улс эсрэг кноп дарна вэ? Бусад нь тэнэг л бхлдаа. Дэмжсэн 5 улс нь Хойд солонгос,Сири, Мянмар гээд дугуй дугуйгаа олсон улсууд. Олуулаа хэлцсэн нь буруугүй л гэдэг
4. Нэг тийм түүх болсон бдг. Их Британийн албаны хүн Оросын албаны хүнтэй уулзахаар л англи нөхөр нь хуучин Их Британы түүхийг яриад бхаар орос нь яагаад дандаа яриад бна гэж асуухаар нь: Англи, бид их гүрэн бсан (Яалтачгүй байсан) Гэхдээ бид тэр хүслээ хазаарлаж, тэгж бодохоо болисныг ойлгуулах гэж Иванд ярьж л дээ.
Яг үүнтэй адилхан Иванууд өөрсдийгөө их гүрэн л гэдэг. Яс юман дээрээ Өмнөд Солонгос, эсвэл бүүр АНУ-ын Техас мужаас ч бага ДНБ тэй. Байхаас цөмийн бөмбөг, нефт байна. Ёр нь бол шахахуун түгээгүүрийн л улс болчихсон. Саяхандаа хятадад 30к хонь өгсөнд хятадууд баярлаад сүйд. Яс юман дээрээ тэр бол хятадын 1 өдрийн махны хэрэглээний талд ч хүрэхгүй. Тэгтэл Ивануудад 30к хоньтой ойролцоо мөнгө өгсөн мэдээнй доор Иванууд гуйлгачин Монгол бидэнд туслаад бхдаа яхав гэсэн комментууд. Хүсвэл google дээд үзээрэй
4. Брежнэвийн Орос Путины орос биш. Бид л орос ах гэдэг болохоос Оросууд түүхий эдийн зах зээл дээр Монголын гол өрсөлдөгч. Зэс, нүүрсний экспорт дээр биднийг холоо хаячихсан. Түүнд Оросын хүргэн, нарийн цагираг NO гэсэн цоохор дээлтэй, дүлж бгаа яриатай хүн даалгавараа онц биелүүлсэн.
5. Украиныг 3 хоногт эзлэнэ гэдэгт итгэж байсаан. Тэгтэл сар боллоо. Зөрөөд Украйнчууд сөрөг довтолгоо хийлээ Нөгөө ранкаар 2 Орос яасан. Зэвсэг хүчнээ шинэчлэнэ гээл бсан. Хамаг мөнгөө идэж уугаад цэргүүддээ 14 онд хугацаа нь дууссан хоол өгөөл. Нөгөө алдарт Армата танк нь жавелинд бут, алдартай Су, мигүүд тэнгэртээ дэлбэрээстэй. Бид Халх гээл уянгалдаг. Тэр бол Орос алс дорнодоо аюулгүй болгох гэж орж ирсэн. Бидэнд хайртайдаа биш. Нарийн ярьвал дайны хүнд ачааг Украин Германы төв бүлэглэлийг өөр дээрээ авсан. Хамгийн хүнд ачааг Белорусс, Украин 2 авсан нь маргаангүй үнэн.
6. Оросууд гое үлгэр ярьдаг Түүндээ өөрсдөө итгэдэг. Украйн Натод элсвэл Москва руу хамгийн ойроос пуужин харвана гэсэн. Дэлхийн газрын зураг харвал Натогийн гишүүн бгаа Балтийн 3 орноос харвачихвал бүр илүү ойр л доо. Орос бол нэг хүний дарангуйлалтай орон. Тэгтэл зэргэлдээ славян Украин ардчилалаар илүү болоод эдийн засаг нь сайжраад эхлэнгүүт дайн эхлэж бна. Мэдээж шүү дээ. Адилхан Украин мандвал Орос тогтворгүй, Путин тогтворгүй. Үүнээс л сэргийлж дайн болсон. Нээх сүрхий геополитик ч биш дөө.
7. Ангар дээр 4 уцс бгаа. Эг дээр нет. Энэ бол зүгээр л Монголыг Оросоос хараат блгах санаа. Яг л одоо европыг эрчим хүчний хамааралд оруулж бгаа шиг.
8. Оросын элчин төрийн ордонд оронгуутаа УИХын даргаас дараагийн 2 сард хэлэлцэх хуулийн төсөл, арга хэмжээнүүдээ гаргаж өг гээл нэхээд бж бдаг даам элчин сайдтай. Лавров нь төрийн айлчлалдаа женс өмсөөл. Тэхдээ яахав дотуур хувцастайгаа буугаагүй нь аз юм. Гадаад харилцаанд Монголыг тэгж л хардаг.
9. Монголын бараанд гаалийн өндөр дүн тавина. Бас болоогүй цахилгаан эрчим хүчээ Хятадад нийлүүлж бгаагаас дахин илүү өндөр үнээр зардаг. Худадааны дайныг бидэнд зарлаагүй дайны оршил шиг 30 жил хийчихсэн. Бид хайрын харцаараа оросыг хараастай
10. Би оросыг үзэн яддаггүй. Харин хэзээ нэгэн цагт Орос ардчилсан улс болж, Брежневийн үеийн орос шиг сайн хөршийн харьцаатай, үлгэр жишээ ч хөрш байхыг л хүснэм
Зураг, Ленин 1923 он

Найзгүй байна гэдэг тийм ч муухай биш, хариннайзтай гэж андуурч явах л хамгийн муухай
24/03/2022

Найзгүй байна гэдэг тийм ч муухай биш, харин
найзтай гэж андуурч явах л хамгийн муухай

Монгол төгрөгийн үнэ цэнэ жил ирэх бүр унасаар л....МАНай Монголбанкны удирдлага анхааралтай ажигласаар л...Үндэсний мөн...
21/03/2022

Монгол төгрөгийн үнэ цэнэ жил ирэх бүр унасаар л....
МАНай Монголбанкны удирдлага анхааралтай ажигласаар л...

Үндэсний мөнгөн дэвсгэртээ цаас л болгочихгүй юмсан

21/03/2022
16/03/2022

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hiyubna posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share