Сонирхолтой баримтууд

  • Home
  • Сонирхолтой баримтууд

Сонирхолтой баримтууд Сохирхолтой видео үзэхийг хүсвэл
Лайк, Фоллов хийхээ ?

"ХАНШ НЭЭХ ӨДӨР" 2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 04-НЫ ӨДӨР БУЮУ ПҮРЭВ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА.🌿Ханш нээх гэдэг нь байгаль дэлхий с...
03/04/2024

"ХАНШ НЭЭХ ӨДӨР"
2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 04-НЫ ӨДӨР БУЮУ ПҮРЭВ ГАРИГТ ТОХИОЖ БАЙНА.🌿

Ханш нээх гэдэг нь байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог. Тиймээс хүмүүс бие сэтгэлийн ариун нандин байдлыг сахих, хурал ном даган баясах, цагаан хоол идэх зэрэг үйлийг сахиж, амьтны амь таслах, хэрүүл маргаан хийхийг цээрлэх учиртай. Мөн бурхан болоочдоо зул хүж өргөн, газар дэлхийдээ тариа будаа өргөх нь их том буян болдог. Түүнчлэн гэртээ сан, утлага уугиулж, хийхээр зэхэж буй ажлаа эхлүүлж болно. Үр тариа үржиж, мал амьтан төллөдөг учир ажил үйлс ч гэсэн бүтэх нигууртай.

Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай Тиймээс монголчууд энэ өдөр нас бурхан болоочдынхоо хойноос буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрэн эд баялагаар арвин, эрүүл саруул байна гэж бэлэгшээдэг.💥
Сэрээд хэлэх үгс нь ерөөл байг
Босоод хийх үйл нь буян байг..🙏🙏🙏
Сэтгэлээс сэтгэл.......
Итгэлээс итгэл ундардаг..🎀

Инээдмийн баярын тухай 7 СОНИРХОЛТОЙ баримтӨнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр.Зарим оронд инээдмийн баярыг Тэнэгүү...
01/04/2024

Инээдмийн баярын тухай 7 СОНИРХОЛТОЙ баримт

Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр.
Зарим оронд инээдмийн баярыг Тэнэгүүдийн баяр ч гэдэг. Энэхүү баярын гарал үүслийн талаар бодитой түүх байдаггүй ч олон цуу яриа, домог бий.


• Хамгийн үнэн гэгддэг мэдээллүүдээс хүргэвэл, Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготойгоор Инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж иржээ.

• Энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, танилуудаа хууран мэхэлж, эвгүй байдалд оруулдаг байв. Өдөр дууссаны дараа шөнө дунд “Дөрвөн сарын нэгэн шүү” гэж тайвшируулдаг байжээ. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ.

• Францад эрт дээр үед дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлал ёсоор бие биедээ дөрөвдүгээр сарын загас залгиулдаг байжээ. Тэднийг хүмүүс шоглон Тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэсэн гэх түүх бий.

• АНУ болон Их Британид XVIII зуунаас энэ өдрийг Хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна.

• Энэ өдөр хүн бүр инээж уулзан, инээд хүргэм, алиа хошин зүйл ярих ёстой аж.

• Энэ өдөр мөн бие биедээ хуурамч даалгавар өгч, бие биенээ хөгжөөдөг байна.

• Сүүлийн үед энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалттайгаар худал мэдээлэл хэвлэлээр тараан хөгжилддөг болжээ.

31/03/2024

1072 Чи аянга болж нижигнээч
1072 Чи Атом болж дэлбэрээч

#Гэнээ

Өнөөдөр Сарны хагас хиртэлт болно🌗. -Энэ онд Сар хоёр удаа хиртэх бөгөөд эхнийх нь гуравдугаар сарын 25-нд буюу өнөөдөр-...
25/03/2024

Өнөөдөр Сарны хагас хиртэлт болно🌗.
-Энэ онд Сар хоёр удаа хиртэх бөгөөд эхнийх нь гуравдугаар сарын 25-нд буюу өнөөдөр
-Хоёр дахь нь намар есдүгээр сарын 18-нд ажиглагдах ажээ.
Сарны хиртэлтийг бүтэн хиртэлт🌑, хагас хиртэлт🌓, хагас сүүдрийн хиртэлт гэж ангилдаг. Өнөөдөр Сарны хагас сүүдрийн хиртэлт болох бөгөөд өөрөөр хэлбэл Сар Дэлхийн хагас сүүдэрт орно гэсэн үг юм🌍🌒. Энэ мөчид Сарны гэрэл мэдэгдэхүйц бүдгэрэх ба хиртэлтийг энгийн нүдээр ажиглах боломжтой.
Хиртэлт Баруун Европ, Зүүн хойд Ази, Австрали, Зүүн Ази, Хойд болон Өмнөд Америкийн нутгуудад ба Антарктидад ажиглагдана🧐.

Энэ онд мөн Нар 🌤хиртэх үзэгдэл ажиглагдах бөгөөд дөрөвдүгээр сарын 8-нд бүтэн хиртэлт, есдүгээр сарын 18-нд хагас хиртэлт, аравдугаар сарын 2-нд цагариган хиртэлт болно.

09/03/2024

Домогт гардаг 6 амьтнаас өөрт таалагдсан нэгийг сонгоорой

09/02/2024
09/02/2024
07/02/2024
29/08/2023

Энэ сарын 29-өөс 30-нд шилжих шөнө ер бусын тэргэл сар гарна гэж НАСА агентлаг мэдээлжээ. Жилд 1-2 удаа тохиодог сард хоёр тэргэл сар гардаг үзэгдэл өнөө шөн…

31/07/2023
Нарны аймгийн таван гараг зэрэгцэн байрлах ХОВОР ҮЗЭГДЭЛ өнөөдөр болноНарны аймгийн таван гараг зэрэгцэн байрлах ХОВОР Ү...
16/06/2023

Нарны аймгийн таван гараг зэрэгцэн байрлах ХОВОР ҮЗЭГДЭЛ өнөөдөр болно

Нарны аймгийн таван гараг зэрэгцэн байрлах ХОВОР ҮЗЭГДЭЛ өнөөдөр болно
Нарны аймгийн гарагууд зэрэгцэн орших үзэгдэл нь ямар нэг төхөөрөмж шаардахгүй харах боломжтойгоороо онцлог. Тэгвэл энэхүү ховор үзэгдэл өнөө шөнө тохиохыг одон орон судлаачид мэдээллээ.

Таван гарагаас Санчир хамгийн түрүүнд үзэгдэнэ. Гарагууд зэрэгцэн байршиж эхлэхэд Тэнгэрийн ван болон Буд маш бүдэг харагдах тул нүдээр шууд харах боломжгүй гэнэ. Харин Бархасбадь гараг хамгийн тод харагдах юм байна.

Үүнийг дараачийн удаа дэлхийгээс харах боломжтой үе 2040 онд тохиох юм. Энэхүү үзэгдэл нь гарагууд нарны нэг талд ойролцоо зэрэгцэн байршихад тохиолддог аж. Мөн энэ сарын 22-нд Ангараг, Сугар, Буд гараг богино хугацаанд зэрэгцээд салах юм байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарагууд зэрэгцэн байрших нь цунами, газар хөдлөлт зэрэг гамшиг үүсгэдэг гэж мэдээлдэг. Харин энэ талаар одон орон судлалын мэргэжилтнүүд хэлэхдээ энэхүү үзэгдэл дэлхийд ямар ч нөлөө үзүүлдэггүйг мэдэгджээ.

🤍
21/05/2023

🤍

Далайн дээрэх гайхалтай нуур!
16/05/2023

Далайн дээрэх гайхалтай нуур!

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонирхолтой баримтууд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share