Тусгаар Тогтнол

  • Home
  • Тусгаар Тогтнол

Тусгаар Тогтнол Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Тусгаар Тогтнол, News & Media Website, .

Л.Цэрэнжаргал: Манай гэр бүл найм дахь жилээ мөргөж байна. Зориг шийдэмгий байх энергийг Их хааны сүр хүчээс авдаг. Хоёр...
14/11/2023

Л.Цэрэнжаргал: Манай гэр бүл найм дахь жилээ мөргөж байна. Зориг шийдэмгий байх энергийг Их хааны сүр хүчээс авдаг. Хоёрт гэвэл үр хүүхдүүд маань хэзээ хойно дурсах түүхийг бүтээж Эзэн хаан, эх орноороо бахархаж өсөөсэй гэж боддог. Та бүхэндээ Монгол бахархлын өдрийн мэндийг хүргэе.

Харьд хэлмэгдсэн 249 монгол иргэдийн гэрэлт самбар
16/08/2023

Харьд хэлмэгдсэн 249 монгол иргэдийн гэрэлт самбар

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100  жилийн ой, Төв аймгийн баяр наадмыг тохиолдуулан Ардын Засгийн газрын анхн...
26/07/2023

Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Төв аймгийн баяр наадмыг тохиолдуулан Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Догсомын Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Монгол улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн 1919 оны 4р сард 41 насандаа бусдад хорлогдон нас ...
21/07/2023

Монгол улсын анхны ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн 1919 оны 4р сард 41 насандаа бусдад хорлогдон нас барсан.

Чин ван М.Ханддорж 1915 оны хавар шинийн зургаанд Богд хаанд золгосныхоо маргааш Дунд голын мөсөн дээр бусдад хорлогдсон байдалтай үхснийг нь архивын баримтад “мориноос унаж нас барсан” гэсэн байдаг.

Да лам Г.Цэрэнчимэд 1914 онд баруун хязгаарт томилогдон явах замдаа өвчний учир нас барсан гэх боловч түүхчид үүнд эргэлздэг.

Дамбын Чагдаржав нь Ардын түр ЗГ-г байгуулахад 1921 оны 3 сараас е/сайдаар ажиллаж бсн. 1921 оны 4 сард ерөнхий сайдаас чөлөөлж, Тагнын урианхайн хязгаарт ажиллах ЗГ-н төлөөлөгчөөр томилон ажиллуулжээ.
1922 оны 8 сарын 31-нд эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ

Догсомын Бодоо (1885 - 1922) нь Монгол Улсын дөрөв дэх ерөнхий сайд, Консулын дэнжийн нууц бүлгийн үндэслэн байгуулагч, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байв. 1922 оны 8 дугаар сарын 31-нд улс төрийн хилс хэргээр цаазлуулжээ.

Д.Догсомыг 1939 оны 7 сарын 9-нд ЗХУ-ын Аюулаас хамгаалах байгууллагад шилжүүлэн баривчлуулж хилс ял тулгаж харгис хэрцгийгээр байцаан тамлан зовоон 2 жил болсний эцэст ЗХУ-д хаалттай шүүхээр цаазаар авах ял оноож ялыг 1941 оны 7 сарын 27- нд гүйцэтгэжээ.

1937 оны 11.26-ны өдөр Улс тунхагласны 13 жилийн ойгоор Монголын 9 дэх Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн Москвад хилс хэргээр гүтгэгдэн цаазлуулсан.

Агданбуугийн Амарыг
Монголын ард түмний баяр наадмын өдөр буюу 1941 оны 07 сарын 10-нд ялын дээд хэмжээ өгч, 7 сарын 27-ны өдөр цаазалжээ.

Монгол Улсын газар нутаг 1949.10.01-нд БНХАУ байгуулагдахаас өмнө ийм байжээ. Өнөөдрийн хилийн зураглалыг  БНМАУ,БНХАУ н...
15/07/2023

Монгол Улсын газар нутаг 1949.10.01-нд БНХАУ байгуулагдахаас өмнө ийм байжээ. Өнөөдрийн хилийн зураглалыг БНМАУ,БНХАУ нь 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосоноор улбаалсан гэрээг хуучнаар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал төрийн тэргүүний хувиар БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэрээ буюу 1962 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бээжин хотноо “Монгол, Хятадын хилийн гэрээ”-нд Монголын талаас, Хятадын талаас БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нар гарын үсэг зурж байв. Улмаар гэрээний батламж жуух бичгийг 1963 оны 3 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо солилцсоноор хүчин төгөлдөр болсон ба 1975 онд НҮБ-д албан ёсоор бүртгүүлсэн.

13/07/2023

Агаарын шоу: Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлаж байна

БНМАУ-ын 7 дох Ерөнхий сайд, Монгол төрийн тулхтай зүтгэлтэн Анандын /Агданбуу/ Амарыг 1941 оны 7 сарын 10-нд ЗХУ-ын Дээ...
12/07/2023

БНМАУ-ын 7 дох Ерөнхий сайд, Монгол төрийн тулхтай зүтгэлтэн Анандын /Агданбуу/ Амарыг 1941 оны 7 сарын 10-нд ЗХУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн шийдвэрээр "хувьсгалын эсэргүү нарын бүлэглэлийн гишүүн" хэмээн яллаж, 1941 оны 7 дугаар сарын 27-нд Москва орчмын "Коммунарка" хэмээх хороох газар цаазаар аваачжээ.
Анандын Амар эцсийн мөрдөн байцаалтад, өөрийгөө ямар ч гэм буруугүйг нотлоод, өмнөх мэдүүлэг бол аргагүйн эрхэнд гаргасан худал зүйл. Үнэн хэрэг дээрээ Монгол Улсын нутагт хувьсгалын ямар ч эсэргүү бүлэглэл байгаагүй, эсэргүү хэмээн баривчлагдсан хүмүүс бол хууль бус мөрдлөгийг үл тэсвэрлэн, худал хэрэг хүлээсэн хүмүүс, тэд хувьсгалын эсэргүү огтхон ч биш гэж өчжээ.

"Надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг мэдсэн. Нөхөд намайг хаяж таягдах болжээ. Гомдох газаргүй. Хоёр...
12/07/2023

"Надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг мэдсэн. Нөхөд намайг хаяж таягдах болжээ. Гомдох газаргүй. Хоёрт, нөхдөөс эсэргүү нартай холбоотой гэж үздэг юм уу, намайг хардах аваас би хэрхэвч хүлээхгүй. Миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож, тусгаар эрхтэй улс байгаасай хэмээн итгэдэг амуй. Би улс орондоо хайртай, би өөрөө үүнийг үзүүлсэн. Миний бие анхны өдрөөс эхлэн улсыг хөгжүүлэх хэрэгт оролцож явсаар эцэст урвагчид холбогдож, хаягдахад хүрвээс миний зүрх хагарах лугаа адил байна“

Монгол Улсын ес дэх Ерөнхий Сайд Агданбуугийн Амар.

Түүнийг 1941 оны энэ өдөр Москва хотод Оросууд цаазлах ял оноож, ялыг 7-р сарын 27-ны өдөр Москвагийн Коммунарка шоронгийн подвалд буудан алж гүйцэтгэжээ. Тэрээр буудуулахынхаа өмнө хэлсэн эцсийн үгэндээ "Би бол тусгаар тогтносон Монгол Улсын иргэн хүн. Яагаад энд танай оросуудын хуулиар шийтгэгдэж байгаагаа ойлгохгүй байна, хүлээн зөвшөөрөхгүй байна" хэмээн өчжээ.

11/07/2023

Манлайбаатарын дуу

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу Монгол төрийн Тэргүүн Л.Лааган 1930-аад рны үед До...
09/07/2023

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу Монгол төрийн Тэргүүн Л.Лааган 1930-аад рны үед Дотоодын Явдлын Яаманд баривчлагдсан байсан Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджавт өргөдөл өгч байгаа нь. Л.Лааганыг 1940 онд улс төрийн хилс хэргээр цаазалсан бол харин Ц.Жигжиджав 1933 онд учир битүүлгээр амиа алдсан юм.
Төрийн 2 өндөрлөг нэг нэгэндээ хүсэлт гаргавч хэн нь ч бие даан шийдвэр гаргаж чадахгүй үе. Учир нь тэдний хувь заяаг Хойд хөрш л шийдэж байсан билээ.

Богд хааны зарлигаар хөдөлгөсөн Олноо өргөгдсөн Монгол улсын 5 замын цэрэг. Цахарын чөлөөлж зарим газар Цагаан хэрэмд ту...
25/06/2023

Богд хааны зарлигаар хөдөлгөсөн Олноо өргөгдсөн Монгол улсын 5 замын цэрэг. Цахарын чөлөөлж зарим газар Цагаан хэрэмд тулаад Оросын шахалтаар буцжээ.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Чөлөөлөх дайны түүхэнд "Батальон дарга" хэмээн алдаршсан хошууч Л.Сосорын даргалс...
24/06/2023

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Чөлөөлөх дайны түүхэнд "Батальон дарга" хэмээн алдаршсан хошууч Л.Сосорын даргалсан 7 дугаар хуягт бригадын буудлагын 1 дүгээр батальоноос БНМАУ-н баатар Л.Аюуш, БНМАУ-н баатар С.Дампил, БНМАУ-н баатар Д.Данзанваанчиг, БНМАУ-н баатар М.Жанчив, БНМАУ-н баатар Т.Дүүдэй, эх оронч пулемётчин Дашдондог, Сахъяа, Хзыл, салаан дарга Санж тасгийн дарга Д.Сэдбазар нарын олон арван баатар, эх орончид төрөн гарсан түүхтэй.

ТАВАН БААТАРТАЙ БАТАЛЬОН

Шүлэг: МУСТА, бэлтгэл хурандаа Г.Ганбат
Хөгжим: МУСТА, ахмад Д.Мягмардорж

Дөчин таван оны чөлөөлөх дайнд
Давшилтийн тэргүүн эгнээнд тулалдан
Дайсны суман мөндрийг сөрсөн
Дайчин баатруудын гавьяаг мартахгүй
Домогт дарга Сосорын удирдсан
Дугаар батальоны цэрэг эрс
Дүүдэй, Дампил, Жанчив, Аюуш
Данзанванчиг нараараа бид бахархана
Эзэрхэг дайсанд сүрийг үзүүлсэн
Эх орондоо гавьяатай эрэлхэг баатрууд
Дайснаа дарж ялалт авчирсан
Дугаар батальоны эрэмгийцэрэг эрс
Домогт дарга Сосорын удирдсан
Дугаар батальоны цэрэг эрс
Дүүдэй, Дампил, Жанчив, Аюуш
Данзанванчиг нараараа бид бахархана
Алдар гавьяатай-таван баатартай
Алдараа мандуулсан- манай батальон
Ялалтын баярын жагсаалын манлайд
Яралзсан жагсаалдаа жавхаатай алхана
Домогт дарга Сосорын удирдсан
Дугаар батальоны цэрэг эрс
Дүүдэй, Дампил, Жанчив, Аюуш
Данзанванчиг нараараа бид бахархана

ТАВАН БААТАРТАЙ БАТАЛЬОН

Чөлөөлөх дайны түүхэнд "Батальон дарга" хэмээн алдаршсан хошууч Л.Сосорын даргалсан 7 дугаар хуягт бригадын буудлагын 1 дүгээр батальоноос БНМАУ-н баатар Л.Аюуш, БНМАУ-н баатар С.Дампил, БНМАУ-н баатар Д.Данзанваанчиг, БНМАУ-н баатар М.Жанчив, БНМАУ-н баатар Т.Дүүдэй, эх оронч пулемётчин Дашдондог, Сахъяа, Хзыл, салаан дарга Санж тасгийн дарга Д.Сэдбазар нарын олон арван баатар, эх орончид төрөн гарсан түүхтэй.

Шүлэг: МУСТА, бэлтгэл хурандаа Г.Ганбат
Хөгжим: МУСТА, ахмад Д.Мягмардорж

Дөчин таван оны чөлөөлөх дайнд
Давшилтийн тэргүүн эгнээнд тулалдан
Дайсны суман мөндрийг сөрсөн
Дайчин баатруудын гавьяаг мартахгүй
Домогт дарга Сосорын удирдсан
Дугаар батальоны цэрэг эрс
Дүүдэй, Дампил, Жанчив, Аюуш
Данзанванчиг нараараа бид бахархана
Эзэрхэг дайсанд сүрийг үзүүлсэн
Эх орондоо гавьяатай эрэлхэг баатрууд
Дайснаа дарж ялалт авчирсан
Дугаар батальоны эрэмгийцэрэг эрс
Домогт дарга Сосорын удирдсан
Дугаар батальоны цэрэг эрс
Дүүдэй, Дампил, Жанчив, Аюуш
Данзанванчиг нараараа бид бахархана
Алдар гавьяатай-таван баатартай
Алдараа мандуулсан- манай батальон
Ялалтын баярын жагсаалын манлайд
Яралзсан жагсаалдаа жавхаатай алхана
Домогт дарга Сосорын удирдсан
Дугаар батальоны цэрэг эрс
Дүүдэй, Дампил, Жанчив, Аюуш
Данзанванчиг нараараа бид бахархана

Монгол төрийн дархлаа Монгол наадам айсуй. 🇲🇳Монголчуудын эрийн гурван наадам нь эрт дээр үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян д...
18/06/2023

Монгол төрийн дархлаа Монгол наадам айсуй. 🇲🇳

Монголчуудын эрийн гурван наадам нь эрт дээр үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байжээ. Энэ баяр наадмын үед эр хүний самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Монголчууд үндэсний баяр наадмыг зуны дунд эсвэл адаг сард цагаан идээ элбэг болж, сүрэг мал ногоонд цадаж, хүч тамир орсон үед нь өргөн олноороо тэмдэглэж ирсэн уламжлалтай.

🔥🔥🔥🇲🇳🇲🇳🇲🇳

...Сахалт Сталинаас дэлхий даяарааСандарч аймсан, хэлмэгдэж байхадГанцхан Монголын хазгар ГэндэнГаансыг нь Кремльд хуга ...
11/06/2023

...Сахалт Сталинаас дэлхий даяараа
Сандарч аймсан, хэлмэгдэж байхад
Ганцхан Монголын хазгар Гэндэн
Гаансыг нь Кремльд хуга цохисон...

ҮХЭР МОНГОЛЫН УУР ХИЛЭН
Төрийн шагналт яруу найрагч З.Дорж

Мартаж болохгүй түүх
11/06/2023

Мартаж болохгүй түүх

1941 оны 7-р сарын 10-ний өдөрЗөвлөлт социалист ОХУ, Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Агданбуугийн Амар би бол хэрэг...
10/06/2023

1941 оны 7-р сарын 10-ний өдөр
Зөвлөлт социалист ОХУ, Дээд шүүхийн хаалттай хуралдаан дээр Агданбуугийн Амар би бол хэрэгтэн биш урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн тул түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс бол яагаад намайг зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ? Би Монголын ард түмэнд хайртай, Оросын ард түмэнд элэгтэй харин улаантан тэдний засагт дургүй. Хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж удирдагчийг нь барьж хорьдог.
Яг ийм маягаар ЗХУ монгол улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие гэжээ. Ингээд монголын ард түмний баяр наадмын өдөр түүнд ялын дээд хэмжээ өгч 7-р сарын 27-ний өдөр цаазалсан.
Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын дээд шүүхийн цэргийн коллеги 1956- оны 12-р сарын 15-ний хуралдаанаар Амарт оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож 1962 онд түүнийг цагаатгасан.

⭐Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өнгөрсөн зууны 30-аад оноос 50-аад оны...
09/06/2023

⭐Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өнгөрсөн зууны 30-аад оноос 50-аад оныг хүртэл улсын баруун өмнөд хил дээр манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын эсрэг нэгэн зэрэг хоёрын хоёр дайсагнагч этгээд өндийн босож, халдан довтолж, хязгаарын цэрэг, хязгаар нутгийн ард олон 30-аад жилийг дайны гал, дарийн утаа, харуусал хагацал, айдас түгшүүрийн өтгөн манан өнгөрүүлсэн юм.
⭐Хил дээр болсон тулгаралтууд үргэлж цочмог, хүч тэнцвэргүй, хилчдийн хувьд амиараа хамгаалахаас аргагүй байдалд ордогийг дэлхийн дайн тулаануудын түүх, энэ тулаант он жилүүдийн гашуун сургамж ч харуулдаг. Цээжнийхээ шархыг хөлийн жийрэг, чулуугаар бөглөж эцсийн дусал цусаа дуусган тэмцсэн залуу офицер С.Лхагвадорж, 150 орчим дайсантай тулалдаж, эвлэлийн батлахаа зажилж, зэвсгээ хаданд саваад сүүлчийн грантаа өөрсөддөө зориулсан Гиваан, Даваадорж, Тэгшээ, дайсны илт давуу хүчний эсрэг эрэлхэгээр тулалдаж, сүүлчийн сумаа биедээ зориулсан Дамба, Намнан, дайсанд мэдээ хүргэн очоод хүн ёсноос гажуудаар яргалуулж, тамлуулан ам өчиг алдалгүй эрсэдсэн ард Бадам гээд өндөр Алтайн нарлаг энгэрт нойрссон зуу зуун баатарлаг эрсийн тухай хүүрнэх аваас хэдэн боть үл хүрэлцэх бизээ.
⭐Хэзээнээс манай хилчид, хязгаар нутгийн ард түмэн хүнд бэрх цагт гар гараасаа барилцан зогсож эх орноо элгээрээ хааж, энх амгалан цагт мөр мөрөө түшин элгэмсэж, хөдөлмөрлөж, бүтээж ирсэн сайхан түүх уламжлалтай. Үүний тод жишээ бол 20 гаруй жил үргэлжилсэн энэ тулалдааны бодит түүх, сургамж юм. Хилийн бүс нутгаа хөгжүүлж, хязгаар нутагаа эзэнтэй болгох хамгийн чухал шалтгаан, шаардлага бол энэ юм. Цаашид мөнхөд ийм байх учиртай.
-Тэр он жилүүдэд хязгаар нутгийн олон үндэстэн, ястан, Халх, Казак, Торгууд, Чантуу бүгд Монголоо гэх нэгэн үзүүрт сэтгэлээр халуун амь, бүлээн цусаа зориулан эх нутаг, элгэн түмнээ хамгаалцгаасанд энэ тулааны бас нэг онцлог оршдог юм. Нутаг орон, ястан үндэстний ялгаа, талцалгүй нэг эх оронтой, нэгдмэл ирээдүйтэй гэдгээ санаж, ухаарч явахын сургамж өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна.
⭐Бас нэгэн чухал ойлголт болох энэ тулалдааныг өдүүлэгч Гоминдаан, Хасагийн дээрэмчид хэмээгч зэрлэг балмад хүчин нь өнөөгийн хөрш Хятад улс, өнөөдрийн манай халуун ам бүлийн гишүүн Казак түмэн биш, тэд ч мөн энэ тулаанд нэрвэгдэж, хохирч явсан гэдгийг ялгаж салган ойлгож явах учиртайг сануулах нь зүй бизээ. Ийм явцуу ойлголт, турхиралт нийгэмд байсаар байдаг билээ.
⭐Эх орон ард түмнийхээ төлөө эрэлхэгээр тулалдаж яваад энд Алтайн их уулсын бэлд үүрд нойрссон баатар хилчид, дайчид, өвгөд дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийн ёсолъё 🫡

✍️Халтарын Энхтайван

БОГД ХААНМонголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач, МУСТА, Цэдэнпилийн Баттөр 😊🎨🖼2023 он  зотон тос, 127х80
22/05/2023

БОГД ХААН
Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач, МУСТА, Цэдэнпилийн Баттөр 😊🎨🖼
2023 он зотон тос, 127х80

"...Монголчууд өөрсдөө хийж үйлдэж чадахгүй хэмээн ямагт гадаадын хүмүүсээр хамаг аж үйлдвэрээ хийлгэх аваас өөрсдөө сур...
12/05/2023

"...Монголчууд өөрсдөө хийж үйлдэж чадахгүй хэмээн ямагт гадаадын хүмүүсээр хамаг аж үйлдвэрээ хийлгэх аваас өөрсдөө сурч боловсрох цаг үгүй болно.Иймийн тул аливаа аж үйлдвэрийг өөрсдөө оролцож гүйцэтгэх нь чухал юм .." /Агданбуугийн Амар 1928 он/

Чоныг үзэж арьсыг зуравч ясыг зурахуйяа бэрх. Царайг үзэж хүнийг танивч зүрхийг танихуйяа бэрхБНМАУ-ын 4 дэх Ерөнхий сай...
12/05/2023

Чоныг үзэж арьсыг зуравч ясыг зурахуйяа бэрх.
Царайг үзэж хүнийг танивч зүрхийг танихуйяа бэрх
БНМАУ-ын 4 дэх Ерөнхий сайд Догсомын Бодоо

Хатанбаатар Магсаржав 1912-1921 оны хооронд Орос, Хятадын цэрэгтэй 30 гаруй удаа байлдаж, нэг ч ялагдаагүй юм. Зураг: Ар...
09/05/2023

Хатанбаатар Магсаржав 1912-1921 оны хооронд Орос, Хятадын цэрэгтэй 30 гаруй удаа байлдаж, нэг ч ялагдаагүй юм.
Зураг: Ардын Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав нь (1878 - 1927 оны 9 сарын 3) нь Монголын цэргийн нэрт жанжин, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч.

Үндэсний бичиг үсэг, түүх соёлоо эрхэм болгоход Монголын зөв, сайн, дэвшилтэт хаалга нээгдэх бөгөөд үүнд хүн бүр анхаара...
04/05/2023

Үндэсний бичиг үсэг, түүх соёлоо эрхэм болгоход Монголын зөв, сайн, дэвшилтэт хаалга нээгдэх бөгөөд үүнд хүн бүр анхаарал тавих нь чухал.

БНМАУ-ын долоо дахь Ерөнхий сайд Агданбуугийн Амар

1932 оны бослогод оролцсон 14 настай Хамба гэгээн Б.Очиржанцан шүүх хурал дээр. Гэвч шүүх түүнийг насанд хүрээгүй, хэрги...
27/04/2023

1932 оны бослогод оролцсон 14 настай Хамба гэгээн Б.Очиржанцан шүүх хурал дээр. Гэвч шүүх түүнийг насанд хүрээгүй, хэргийн нарийн учрыг ойлгоогүй гэж үзэн цагаатгасан юм. Харин хамгийн эмгэнэлтэй нь 1937 оны үед хүүг насанд хүрсэн даруйд нь хэрэгт холбон буудан хөнөөсөн байдаг.

21/04/2023

Герман, Францад сурсан 35 хүүхдээс 3 нь цаазлуулж, 8 нь 3-25 жилийн ял эдэлж, 5 нь сэжиг бүхий нас барсан түүхтэй...

АРДЫН ХҮҮБорвиндоо баастай хүүхэдБосгонд мордоотой суух шигБодлоор болдгүй заяаныБүрэн эрхийнхээ төлөөАмлаж өссөн цагаан...
20/04/2023

АРДЫН ХҮҮ

Борвиндоо баастай хүүхэд
Босгонд мордоотой суух шиг
Бодлоор болдгүй заяаны
Бүрэн эрхийнхээ төлөө

Амлаж өссөн цагаан сүүн
Ар халхад цацарч
Алтан ургийн голомт
Алган дээр нь дэнжигнэж

Харц ардын хүү
Хуралын сэнтийд суухдаа
Тусгаар улсын цусаар
Тамганы дардас аа дэвтээч

Гадаад их гүрнүүдийн
Харгис хатуу бодлогоор
Гүрж эрийн занасан
Хөмхий зуусан уруулд

Лхүмбийн хэрэг зохиогчийн
Лүдийн хорлолд дөнгөлөгдөж.....хэсгээс

Чин ван Ханддоржийн хатан Сэвжидмаа. Зураач Гүрсэд
06/04/2023

Чин ван Ханддоржийн хатан Сэвжидмаа. Зураач Гүрсэд

...Гучин долоо найман онд бариа тавианы үеэр Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга Зөвлөлтөд цэргийн сургууль төгссөн “б...
31/03/2023

...Гучин долоо найман онд бариа тавианы үеэр Батлан хамгаалах яамны хэлтсийн дарга Зөвлөлтөд цэргийн сургууль төгссөн “барон” Дэшзэвэг гэж эрдэм номтой царайлаг сайхан залууг хилсээр хэлмэгдүүлэн шоронд хийж, эхнэрийг нь хүчээр богтлон авч суусан Дотоодыг хамгаалахын офицер Сэржготов гэдэг хүний бодит түүхээр “Эрлэгийн элч” гэдэг баримтат уран сайхны өгүүллэг бичиж, нэртэй устай нь сонинд хэвлүүлчихээд сууж байсан чинь нэг өдөр догшин ширүүн харцтай өндөр янхигар биетэй хар өвгөн хүрч ирээд:
-Чи яахаараа миний тухай худал хуурмаг зохиол бичээд сонинд хэвлүүлчихдэг байна вэ? Би чам шиг юмыг байтугай чамаас цаадхыг нь номхотгож явсан гэх бардам түрэмгий ярианых нь өнгөнд “алж ялж, ард нь гарч явлаа” гэсэн үг тод сонсогдож байлаа.
-Би таныг танихгүй, та намайг мэдэхгүй. Та яахаараа миний энэ өгүүллэгийг өөрийнхөө тухай зохиол гэж ойлгох болов?
-Энэ зохиол дээр чинь миний нэр Сэржготов гээд бэлээхэн байж байна шүү дээ.
-Монголд Сэржготов гэсэн нэртэй хэдэн зуу, мянган хүн байгаа. Гэтэл тэр хүмүүсээс нэг нь ч тань шиг заргалдан над дээр ирсэнгүй. Та үнэхээр ингэж хүн хэлмэгдүүлж, эхнэрийг нь булааж авсан юм уу? гэвэл өнөөх өвгөн дуугаа өндөрсгөн ширээ шааж, миний асуултанд хариулахын оронд:
-Энэ түүхийг чи яаж мэддэг юм бэ? Хаанаас, хэнээс сонсов? гэж намайг байцаав.
-Та ийм үзэшгүй муухай нүгэл хийсэн хүн мөртлөө өнөөдрийн өдрийг хүртэл ертөнцийн шороо хөдөлгөж яваа чинь харин сонин байна. Сэтгүүлч, сурвалжлагч хүн сурвалжлага, нийтлэлийнхээ эх сурвалжийг нууцлах эрхтэй. Энэ бүхэн хуулиар хамгаалагдсан байдаг юм. Би танд юу ч хэлэхгүй.
-Чамайг хэлдэг, хэлүүлдэг газар нь барьж аваачаад байцаахад чи муу өчгөө өгч л таарна.
-Би таны хэлмэгдүүлж Шар хаданд буудуулсан “барон” Дашзэвэг гэдэг хүний Дандар баатар, комиссар Пэлжээ хоёртой авхуулсан зургийг олж үзсээн. Нүд дүүрэн сайхан залуу байсан байна лэй.
-Би тэр ясны үртэс ч үгүй болсон Дашзэвэгийн нэрийг ч сонсохоосоо дургүй минь хүрч байна.
-Миний энэ зохиолоор уран сайхны кино хийх санал “Монголкино” үйлдвэрийн хэсэг уран бүтээлчдээс ирсэн. Удахгүй кино болж дэлгэцэнд гарах байхаа. Харин та эдүгээ амьд сэрүүн байгаа болохоороо тэр киноны уран бүтээлчдэд юу болсныг үнэн мөнөөр нь ярьж өгвөл таны нүгэл бага ч гэсэн нимгэрэх байх шүү гэвэл Сэржготов хэмээх өнөөх өвгөн хагартлаа уурлаж:
-Би тэр хуурамч, худалч гүтгэлгийн киног чинь амьд байсан цагтаа гаргуулахгүй таслан зогсоох болно. Тэр байтугай та нарыг бүгдийг баривчлуулж ясыг чинь цайтал гянданд суулгана гэж хашгиртал гаднаас Надмид гуай орж ирээд өвгөнтэй мэндэлбэл Сэржготов гуай мэнд усны ч зөрүүгүй:
-Чи Надмид мөн үү? гэснээ:
-Энд ямар элэнцгээ хийж яваа юм бэ? гэж зандрав.
-Би энд, энэ сонинд ажилладаг юм.
-Тэгвэл танай сонин дээр миний тухай гашуудлын мэдээнээс ч долоон дор хар материал гарсан байна. Энэ бүхнийг чи энэ өрөвгөр, нүдэнд хүйтэн хархүүд хэлж бичүүлсэн байх нь.
-Ямар материал?
-Аа чи л сонин дээрээ гарсан нийтлэлийг мэдэхгүй байж гэнэ. Одоохон надаас уучлал гуйж, залруулга хийж миний нэр төрийг сэргээн цагаатгаж цайруул. Би чамд тушааж байна. Ойлгов уу? гэхэд Надмид гуай доор тонголзон сонины шинэ дугаарыг гүйлгэн харах зуураа:
-Энэ чинь зүгээр нэг зохиол шүү дээ. Тантай ямар ч холбоогүй зүйл.
-Миний нэрийг тэр муу эсэргүүн Дашзэвэгтэй холбоод биччихсэн байна шүү дээ.
-Та л ийм хэрэг хийгээгүйгээс хойш санаа зовох хэрэггүй. Энэ чинь зохиомол нэрнүүд... Аль олон Дашзэвэг аль олон Сэржготовыг хэлж тоолж барах вэ, энэ бол тохиолдол гэснээ:
-Сэржготов гуай алив хоёулаа манай өрөөнд оръё гэлээ.
Төдхөн бичээч хүүхнийг архинд гүйлгэв бололтой. Цаг хэртэй болоод нөгөөх өвгөн Надмид гуайн өрөөнөөс нэлээд халамцуухан гарч ирснээ намайг зүүний үзүүр шиг харцаараа хатган:
-Чи ингээд зүгээр өнгөрнө гэвэл хол шүү. Намайг оролдсон хүн яадгийг чи үзэх болно оо. Гянданд сүүж чинь цоорч, ухархай чинь ширгээд нүд хөмсгөн дээгүүр чинь бөөс гүйгээд ирэхийн цагт чи хэнтэй шөргөөцөлдсөнөө ухаарна аа гэж хэлээд Надмид гуайд “Такси дууд” гэж тушаалаа. Хэдэн мөчийн дараа Надмид гуай өвгөнийг таксинд суулгаад орж ирэхдээ:
-Чи бид хоёр ч одоо өнгөрсөөн. Сониноосоо хөөгдөх ч юу ч биш. Шоронгийн хадаас болж алд биеэрээ нохой бөөс тэжээх ч энүүхэнд. Бодолтойхон байхгүй бол алуучихаж ч мэднэ. Би чамд итгээд зүгээр л нэг зохиол юм байх гэж бодоод сайн уншиж учрыг нь ололгүй сонинд гаргаснаас л хамаг юм баларлаа. Цаад өвгөний чинь гар нь урт. Хүрэхгүй газар байхгүй...
-Та энэ хүнийг таньдаг юм уу?
-Намайг нормчин байхад манай үйлдвэрийн дарга байсан юм. Дайн дуусч энх амгалан цаг ирсэн тавин хэдэн онд цэргийн дарга нарыг цомхотгоход дээрээс бууж ирсэн офицеруудын нэг. Ренчин гуайн бичсэн Дотоод яамны нөгөө алдартай чекист Мангаа До-гийн үеийн хүн. Чи одоо ямар дэмий юмаа газрын мухар, гадасны нүхнээс олоод биччихсэн юм бэ?
-Хотын захиргааны орлогч дарга Батболд гуайн архиваас олж ирсэн материал.
-Тэр Батболд гэдэг хүн чинь одоо амьд уу?
-Байгаа. Иймээ тиймээ хэл ам, хэрүүл тэмцэл гарвал арыг нь би даана гэж надад амласан юм.
-Чи мөн гэнэн хүн ээ. Ийм юмыг жинхэнэ нэр усаар нь улаан цагаан бичиж л байдаг.
-Энэ хорьдугаар зуун чинь баримтат зохиолын зуун гээ биз дээ? Тэгээд ч хүн бүхэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлнэ гээд энэ нийгмийн бузар булай бүхнийг нуусан хар хөшигний араар их багагүй бүх сэтгүүлчид гүйлдэж яваа биз дээ?
-За чи битгий шалдан онол яриад толгой эргүүлэх гээд бай.
-Та тэгээд тэр өвгөнд юү хэлээд гаргав даа?
-Юу хэлдэг юм бэ? Сэржготов дарга минь санаа сэтгэлээ бүү зовоо. Сонин гэдэг чинь ганц өдрийн настай эд. Тэгээд ч цөөн хувиар хэвлэгддэг. Хүмүүс түүнийг чинь уншсан байлаа ч таныг гэж хэн ч бодохгүй. Өдийд оройн хоолтойгоо холиод идчихсэн. Аль эрт мартацгаачихсан байгаа. Би таны дурсамжийн номыг чинь жинхэнэ сэтгэл гарган засч, редакторлаж өгнө өө гэж хэлээд ганц лонх юм хувааж уугаад саллаа гэж билээ.
Түүнээс хойш хоёр жил гаруйн дараа миний нөгөө гайтай зохиолоор кино найруулагч Уртнасан /эмэгтэй/ бүрэн хэмжээний уран сайхны кино хийж “Хөлөг” компаний захирал Дорноговийн Алтаншанд санхүүжүүлж “Учрах тавилан” нэртэйгээр дэлгэцэнд гарсан нь санаснаас зохиолоосоо илүү хөөрхөн кино болж билээ.
Тэр Дашзэвэг гэдэг залуу Зөвлөлтөд цэргийн дээд сургууль төгссөн бөгөөд өндөр гоолиг нуруутай, нүд хөмсөг болсон царайлаг сайхан хүн байснаас гадна цэргийн офицер хувцас гоё зохидог, Оросын эзэн хааны үеийн угсаа залгамжилсан хэргэмтэн лугаа адил эрхэмсэг хээнцэр, дэгжин шаавай хувцасалдаг учраас үеийн нөхөд нь түүнийг “Барон” хэмээн өргөмжилсөн юмсанж. Эхнэр нь хүрээ, хороогоор алдартай сайхан бүсгүй байсан бөгөөд хожмоо Монгол улсын хүний гавъяат эмч цол хүртсэн эрүүл мэндийн армийн тэргүүлэх нэгэн “жанжин”, олон түмэндээ нэр хүндтэй ачтан байжээ. Батболд гуай нэг удаа нэрийг нь хэлж байсан ч миний бие цагийн уртад юм юманд самгардаж яваад алдрайхан түүний нэрийг нь мартчихжээ...

Ардын уран зохиолч, төрийн шагналт Балжирын Догмид (2023).

ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн шүүхийн хаалттай хуралдааны протокол.1941 оны 07 сарын 10-ны өдөр.Москва хот.Да...
26/03/2023

ЗСБНХУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн шүүхийн хаалттай хуралдааны протокол.

1941 оны 07 сарын 10-ны өдөр.
Москва хот.

Даргалагч шүүгч:
Армийн цэргийн ерөнхий шүүгч В.Ульрих.

Гишүүд:
Дивизийн цэргийн шүүгч Романычев,
Дивизийн цэргийн шүүгч Дмитриев,
Цэргийн шүүхийн нарийн бичгийн дарга Мазур, Монгол хэлний орчуулагч бөгөөд бүрэн эрхэт төлөөлөгчийн туслах Балдоно Базар нар оролцов.

Даргалагч шүүгч шүүх хуралдааныг нээснийг болон ЗСБНХОУ-ын Эрүүгийн хуулийн 58-р зүйлийн 58-1а, 58-2 зүйл ангид дурдсан гэмт хэрэг үйлдсэн Агданбуугийн Амарын хэргийг шүүх гэж байгааг мэдэгдэв. Хэрэгтний биеийн байцаалттай танилцаад, шүүхийн тогтоолтой танилцсан эсэхийг лавлахад хэрэгтэн танилцсан гэдгээ мэдэгдэв.

Хэрэгтэнд түүний эрхийг тайлбарлаад дараа нь шүүгчдийн бүрэлдхүүнийг зарлан танилцуулав.

Шүүгчдийн бүрэлдхүүний талаар гомдол, тэднээс татгалзах талаар санал шүүгдэгчийн зүгээс гараагүй болно.

Даргалагч шүүхийн тогтоолын дүгнэлтийн хэсгийг чанга дуугаар дуудаж сонсгоод, оноож байгаа ялыг ойлгож байгаа эсэхийг болон өөрийгөө гэм буруутай гэж үзэж байгаа эсэхийг хэрэгтнээс лавлав.

Шүүгдэгч А.Амар:
"Тулгаж буй ялыг ойлголоо. Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалтан дээр надад ялыг хүч хэрэглэн тулгасан тул өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна.
БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад Зөвлөлтийн шүүх намайг шүүж байгаа юм бэ? Би БНМАУ-ын иргэн, тиймээс Монголын шүүх намайг шүүх ёстой. Миний хавтаст хэрэгт байгаа Ежов, Лувсаншарав болон бусад хүний миний эсрэг өгсөн мэдүүлгиййг няцааж байна. Маршал Х.Чойбалсанг хороох гэж би оролдож байгаагүй, гэхдээ Монголын ард түмнийг яргалан устгаж байсан учир түүнийг би үзэн яддаг байсан. Би ЗХУ-ыг үздэггүй, коммунист намд хэтээсээ дургүй. Би Монголын ард түмэндээ хайртай, Оросын ард түмэнд элэгтэй харин улаантан тэдний засагт дургүй. Учир нь аливаа түрэмгийлэгч гүрний нэгэн адил Монгол Улсыг эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. Манай улстай хил залгаа учир ЗХУ-тай ч, Японтой ч дотносохыг би хүсдэггүй. Монгол улсаас хол учир Герман улстай холбоо тогтоохыг эрмэлзэж байлаа.1928 оныг хүртэл Германы ГЯЯ-ны сайдтай дотно холбоотой байж, түүнтэй бичиг захидлаар харилцдаг байв. Германд сургахаар оюутан сурагчид илгээж байлаа. БНМАУ-ын хувьсгалын эсэргүү, нармай Монголын тагнуул хуйвалдаан байгууллагын удирдагчдын нэг хэмээн намайг буруутгаж байна. БНМАУ-д хувьсгалын эсрэг ямар ч байгууллага байгаагүй. Би Зөвлөлтийг эсэргүүцдэг, түүнийгээ нууж хааж байгаагүй, нуух ч үгүй. Хүчинд автаж аргагүй байдалд хүрч өгсөн мэдүүлэг гэгчээр баригдсан улсууд бол хувьсгалын эсэргүүнүүд огт биш. Тэднийг гэм зэмгүй байхад нь баривчилсан. Урьдчилсан байцаалтан дээр манай Монголчууд хатуу ширүүнээр тамлуулсаны учир өөрсдийнхөө тухай болон бусдын талаар худал мэдүүлэг өгсөн. Гэхдээ тэд цөм гэм буруугүй хүмүүс.

Би Герман улстай холбоо тогтоож БНМАУ-д эрдмийн ажилтантай болохыг хүсч байлаа. Бас тэдний элчин сайд нь Улаанбаатарт очоосой гэж хүсч байлаа"

Шүүгдэгч үүнээс цааш ямар ч шинэ юм хэлээгүй учир хуралдааныг хаав.

Шүүгдэгчид эцсийн үгээ хэлэхийг зөвшөөрөхөд тэрбээр "Хэтээсээ том улс үндэстэн бага буурай үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хороодог. Тийм л маягаар ЗХУ Монголд хандаж байгаа. Үүний тод жишээ бол миний бие буюу" гэв.

Шүүгчид зөвлөлдөхөөр гараад эргэж орж ирсэний хойно хуралдааныг даргалагч хэргийг таслан ял оногдуулах тогтоолыг уншиж сонсгов. Мөн яллуулж байгаа этгээдэд ЗХУ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгчдэд хандан өршөөл гуйж болох тухай танилцуулав. Шүүн таслах хуралдаан үүгээр дуусав.

Хуралдаанг даргалагч В.Ульрих
Нарийн бичгийн дарга Мазур.

Энэ хуралдаанаас гаргасан А.Амарыг цаазлах тухай ялын тогтоол дээр түүнийг 1941оны 07сарын 21-ний өдөр гүйцэтгэв.
08 сарын 17-нд мэдээллэв гэсэн тэмдэглэл хийсэн байлаа.

Амар сайдын харийн гянданд хилс хэрэгт гүтгэгдэн цаазлуулахын өмнөх энэ л харц, эдгээр үгс бидэнд "Бүү март! Мартвал..."...
23/03/2023

Амар сайдын харийн гянданд хилс хэрэгт гүтгэгдэн цаазлуулахын өмнөх энэ л харц, эдгээр үгс бидэнд "Бүү март! Мартвал..." гэж байнга сануулах шиг болдог шүү...

01/03/2023

ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР ТОХИОЖ БАйЙНА
Хилсээр хэлмэгдсэн Өлзийбүрэнгийн Пунцаг өмсөж байсан цамцаа урж, тасархай дээр нь “Удирдагч Догсом, Амар, Маршал нарт үнэнч явсан ба үнэнээн илчилснийг цусаараа тангараглана. Монгол улс хэзээд мандтугай. Пунцаг 1937 оны 11.26, 27 оны 11.28” гэж цусаараа бичиж үлдээсэн байдаг. Эх орныхөө төлөө халуун амь, бүлээн цусаа урсгасан эрэлхэг хөвгүүдээ мартах учиргүй ээ.

🔴🔵🔴 Өнөөдөр эх орончдын өдөр. Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Манлайбаатар Дамдинсүрэн. "Би э...
01/03/2023

🔴🔵🔴 Өнөөдөр эх орончдын өдөр. Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч Манлайбаатар Дамдинсүрэн. "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлэн "хятадын шоронд босоогоороо амьсгал хураасан". Эх орончдын баярын мэнд хүргэe, эдний минь яс чөмгөн дээр эх орон, тусгаар тогтнол минь тогтдог юм. Эх оронч эцэг өвгөдийн минь яруу алдар бадартугай !!! /2023 03 01/.

Орхон аймаг А.Амар сайдын нэрэмжит хурлын танхимтай боллоо.
27/01/2023

Орхон аймаг А.Амар сайдын нэрэмжит хурлын танхимтай боллоо.

29/12/2022

Эр морин БҮДЭРЧ болно
Эх орон ЗҮДЭРЧ болохгүй
Туурт хүлэг ТУРЖ болно
Тусгаар тогтнол НУРЖ болохгүй

“Дэлхий дээр Монгол хэмээх улс орон хэдий чинээ удаан оршин тогтнож байх эсэх нь одоо үеийн бидний бодвоос зохих хүнд үү...
20/12/2022

“Дэлхий дээр Монгол хэмээх улс орон хэдий чинээ удаан оршин тогтнож байх эсэх нь одоо үеийн бидний бодвоос зохих хүнд үүрэг мөн”
БНМАУ-ын ерөнхий сайд Агданбуугийн Амар.

19/12/2022

Хайрлах халуун эх нутаг минь
Хамгаалж явах ёстой эрх чөлөө
Тунхаглан зарласан тусгаар тогтнолоо
Хайрлаж яваарай үеийн үед.

Манлай баатарын өчил.....Үхэвч үлдэх ясыг минь хучих шороо МонголынхҮрэгдэвч үнэнээр минь дурсах хойчис МонголынхҮрсийн ...
10/12/2022

Манлай баатарын өчил.....Үхэвч үлдэх ясыг минь хучих шороо Монголынх
Үрэгдэвч үнэнээр минь дурсах хойчис Монголынх
Үрсийн минь зоригийн та нар хугална уу гэхээс нугалж чадахгүй
Үлдэгсдийн минь омгийг та нар халхална уу гэхээс хааж дийлэхгүй
Амь тасравч өртөөлөн эргэх сүнс минь Монголынх
Арга барагдавч аргамжаалан залгах удам минь Монголынх
Ардын минь итгэлийг та нар аргацаана уу гэхээс алдруулж чадахгүй
Аугаа түүхийн мөрийг та нар арчина уу гэхээс арилгаж дийлэхгүй
Би-шаахайны мөртэй шалан дээр тэргүүн дарж нөхцөхгүй
Би-салхин заяат хүлгийн дөрөө жийх шиг босоо одно
Би-харь дайсны өмнө өвдөг бохирч хэвтээ үхэхгүй
Би-харцага шонхор салхи зүсэх шиг өөдөө эцэслэнэ
Өвгөдийн ясаараа сийлж тамгалсныг
Үр удам минь мэдтүгэй гэж би цусаараа чийглэж тодруулав
Үндэс язгуур чинь хөх тэнгэрийн харьяат байгаа цагт
Өнө мөнхийн дардастай тусгаар тогтнолоо сахиж яв, хамгаалж яв...

09/12/2022

Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн
"ЦЭРГИЙН ЯВДЛЫН ЯАМ"-ны удирдлагууд...1936-1938 он

ТУСГААР ТОГТНОЛ үзэсгэлэн  #МАНЛАЙБААТАР тэргүүн байрын бүтээлМУЭ-ийн гишүүн уран бүтээлч, сийлбэрч М.МӨНХЗУЛ👏
01/12/2022

ТУСГААР ТОГТНОЛ үзэсгэлэн
#МАНЛАЙБААТАР тэргүүн байрын бүтээл
МУЭ-ийн гишүүн уран бүтээлч, сийлбэрч М.МӨНХЗУЛ👏

26/11/2022

Өнөөдрийн
тусгаар тогтнол бол өвгөдийн халуун амь билээ 🇲🇳🙏

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тусгаар Тогтнол posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share