Psychology Publishing

  • Home
  • Psychology Publishing

Psychology Publishing Psychology Publishing нь сэтгэл судлалын классик бүтээлүүдийг зохиогчийн эрхийн дагуу сорчлон орчуулж Who We Are?
(1)

Psychology Publishing is a proud, independent publisher founded in 2019 which brings world-class psychology readings for Mongolian readers to inform, influence, entertain and explain psychology in their native language. We respect copyrights and deliver our service through textbooks, educational readings and graphic novels by making contracts with our partnering publishing agencies across the globe.

Вебсайтаар бүх ном 55% хүртэл хямдарлаа.www.psychologypublishing.org
24/11/2023

Вебсайтаар бүх ном 55% хүртэл хямдарлаа.
www.psychologypublishing.org

Амьдрахуйн шинжлэх ухаан, Алфред Адлер, Психоанализ, Зүүдний сэтгэл судлал, Гештальт сэтгэл засал: 100 үндсэн ойлголт ба техникүүд, Сэтгэлзүйчдийн ёс зүйн зарчим, дү....

Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь амьдралын туршид хүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болохыг суд...
23/11/2023

Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь амьдралын туршид хүний биеийн болон сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй болохыг судалгааны үр дүнгүүд харуулж байна.

Тухайлбал, 6000 гаруй хүүхдийн 6, 10, 13 настай үеийн спортын идэвх оролцоо болон сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийг шинжилсэн судалгаагаар 6 насандаа спортоор илүү их хичээллэсэн хүүхдүүд 13 настайдаа сэтгэл гутрал, түгшүүрийн шинж тэмдэг бага байгааг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, бага насандаа спортоор сайн хичээллэх нь ирээдүйн сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөг үзүүлдэг байна. Мөн өсвөр насандаа өөрийгөө илүү эергээр үнэлэх магадлал өндөр байдаг.

Эх сурвалж: https://jamanetwork.com/journals/jamapsychiatry/article-abstract/2802943

Сэрүүн, харанхуй орчинд хүн илүү сайн унтаж чаддаг болохыг олон судалгааны үр дүн баталсан байдаг.Харин хүний нойрны хэм...
22/11/2023

Сэрүүн, харанхуй орчинд хүн илүү сайн унтаж чаддаг болохыг олон судалгааны үр дүн баталсан байдаг.

Харин хүний нойрны хэмнэлд улирал хэрхэн нөлөөлж байгааг судлахын тулд 292 оролцогчийг хамруулан урт хугацааны судалгааг явуулжээ. Судалгааны үр дүнгээр, өвлийн улиралд хүний гүн нойрсох хугацаа (REM үе шат) нь бусад улиралтай харьцуулахад дунджаар 30 минут илүү урт болдгийг тогтоосон байна.

Гүн нойрсох буюу REM үе шат нь ой тогтоолт, суралцах чадвар, сэтгэл зүйн байдал зэрэгт чухал нөлөөлдөг бөгөөд өвлийн улирал нь илүү удаан гүн нойрсох боломжийг олгож, цаашлаад танин мэдэхүйн үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг байна.

Эх сурвалж: https://www.frontiersin.org/articles/10.3389/fnins.2023.1105233/full

Сүүлийн 30 жилийг эрүүл мэндэд чиглэсэн хот төлөвлөлтийн эрэн үе хэмээн нэрлэж байсан ч агаарын бохирдол, замын түгжрэл,...
20/11/2023

Сүүлийн 30 жилийг эрүүл мэндэд чиглэсэн хот төлөвлөлтийн эрэн үе хэмээн нэрлэж байсан ч агаарын бохирдол, замын түгжрэл, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэн ихэнх улс орнууд энэ чиглэлээс хазайсаар байна.

Үүний нэг шалтгаан болох хотын замын түгжрэл гэр бүлийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлахын тулд 22 хүнтэй бүлгийн, 8 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийжээ.

Ярилцлагын явцад оролцогчид замын түгжрэл нь стрессийн түвшин болон гэр бүлийн хэрүүл маргааныг нэмэгдүүлж, тэвчээртэй байдал, гэр бүлийн эв нэгдэл, сэтгэл ханамжтай байдлыг бууруулдаг хэмээн тодорхойлсон байна.

Эх сурвалж: https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S2214140518305619

"Хүмүүний утга учрын эрэлд", Виктор ФранклХүн зовлонгоос зайлсхийж чадахгүй. Гагцхүү зовлонг харах өнцгөө өөрчилснөөр би...
20/11/2023

"Хүмүүний утга учрын эрэлд", Виктор Франкл

Хүн зовлонгоос зайлсхийж чадахгүй. Гагцхүү зовлонг харах өнцгөө өөрчилснөөр бидний оршихуй түүнээс хамаардаг. Хүн яаж утга учраа олох вэ гэж асуух нь шатрын нүүдэлд хэрхэн хожих вэ гэсэнтэй ижил утгагүй асуулт бөгөөд хүний амьдралд ч, шатарт ч шалгарсан нүүдэл гэж үгүй.

🛒Худалдаж авах:
https://psychologypublishing.org/product/10175

Байгальд цагийг өнгөрөөх нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг сүүлийн үеийн олон судалгааны үр дүн харуулж байна.Тух...
18/11/2023

Байгальд цагийг өнгөрөөх нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг сүүлийн үеийн олон судалгааны үр дүн харуулж байна.

Тухайлбал, сэтгэл гутралтай гэж оношлогдсон 37 оролцогчийг хамруулсан туршилтын судалгаагаар байгальд болон хотын орчинд алхах нь эерэг, сөрөг мэдрэмжид хэрхэн нөлөөлж байгааг судалжээ.

Үр дүнд, байгаль болон хотын орчинд алхсан аль ч тохиолдолд сөрөг мэдрэмж буурсан байна. Тэр тусмаа байгальд алхсан оролцогчдын сөрөг мэдрэмж хотын орчинд алхсан оролцогчдынхоос илүү их буурч байгааг тогтоожээ.

Эх сурвалж: https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0165032722009776

Психоанализ /хатуу хавтастай/Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсэн урсгал болох психоанализ нь зөвхөн далд ухамсрын туха...
17/11/2023

Психоанализ /хатуу хавтастай/

Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсэн урсгал болох психоанализ нь зөвхөн далд ухамсрын тухай өгүүлэхээс гадна хүний зүүд нойрны амьдрал, хүүхэд насны зөрчил, айдас түгшүүр, бэлгийн амьдрал, соёл иргэншил, эго ба ид зэрэг бидний хараахан ухамсарлаж мэддэггүй боловч маш чухал сэдвүүдийг хөндсөн байдаг. Зигмунд Фройдын психоанализыг онолыг хялбаршуулж, тоймлон бичсэн бүтээл.

🛒Худалдаж авах:
https://psychologypublishing.org/product/10155

Хүний тархины хөгжил хамгийн эрчимтэй явагддаг үе бол бага нас хэмээн эрдэмтэд онцлон тэмдэглэдэг билээ.Иймд бага наснаа...
16/11/2023

Хүний тархины хөгжил хамгийн эрчимтэй явагддаг үе бол бага нас хэмээн эрдэмтэд онцлон тэмдэглэдэг билээ.

Иймд бага наснаас эхлэн хүүхдэд ном унших нөхцөлийг бүрдүүлэх нь тэдний танин мэдэхүйн чадвар болон сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг судлах зорилготойгоор АНУ-ын 10,000 гаруй өсвөр насныхныг хамруулан судалжээ.

Судалгааны үр дүнгээр бага насандаа (2-9 нас) сонирхсон номоо уншиж эхэлсэн хүүхдүүдийн стресс, сэтгэл гутралын түвшин бага байсан бөгөөд анхаарлаа төвлөрүүлэх чадвар нь өндөр байгааг тогтоожээ.

Түүнчлэн, бага насны хүүхдүүд 7 хоногт 12 цаг ном унших нь хамгийн тохиромжтой болохыг уг судалгаан дээр онцолж бичсэн байна.

Эх сурвалж: https://www.cambridge.org/core/journals/psychological-medicine/article/earlyinitiated-childhood-reading-for-pleasure-associations-with-better-cognitive-performance-mental-wellbeing-and-brain-structure-in-young-adolescence/03FB342223A3896DB8C39F171659AE33

16/11/2023

“Түрэмгийлэл хаана байна тэнд зөвхөн сул дорой байдал оршдог…”

- Алфред Адлер, “Амьдрахуйн шинжлэх ухаан” номоос

Амьдралын психологи - 1Энэхүү номонд амьдралын салшгүй хэсэг болсон төрөхөөс өтлөх хүртэлх хүний хөгжил, гэр бүлийн амьд...
16/11/2023

Амьдралын психологи - 1

Энэхүү номонд амьдралын салшгүй хэсэг болсон төрөхөөс өтлөх хүртэлх хүний хөгжил, гэр бүлийн амьдралын өдөр тутмын харилцаанд илэрдэг хүн бүрийн мэдвэл зохих сэтгэл судлалын шинжлэх ухааны гол ойлголтуудыг ойлгомжтой тайлбарлах гэж хичээлээ. Хүн төрөлхтөн одоогоор хөгшрөлтийг зогсоож нас уртасгадаг, гэр бүлийн амьдралыг гэнэт аз жаргалтай болгодог шидэт бэлдмэл, урам зориг өгөх үг нэгийг ч бодож олж чадаагүй л байна. Харин өөрийн сэтгэлзүйн болон биеийн эрүүл мэнд, хосууд харилцаандаа онцгой анхаарах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Яагаад тийнхүү хүлээн зөвшөөрч байгаа вэ гэдгийг та энэхүү номноос уншиж мэдэх болно.

Энэхүү номонд амьдралын салшгүй хэсэг болсон төрөхөөс өтлөх хүртэлх хүний хөгжил, гэр бүлийн амьдралын өдөр тутмын харилцаанд илэрдэг хүн бүрийн мэдвэл зохих сэт....

61 оролцогчдын гурван өдрийн турш судалсан туршилтын судалгаагаар хөгжим сонсох нь оролцогчдын стрессийн түвшинг бууруул...
14/11/2023

61 оролцогчдын гурван өдрийн турш судалсан туршилтын судалгаагаар хөгжим сонсох нь оролцогчдын стрессийн түвшинг бууруулж, тайвшруулдаг болохыг тогтоожээ. Мөн эрэгтэйчүүд гунигтай хөгжим сонссон үедээ эмэгтэйчүүдээс илүү их уйтгар гунигт автдаг байна.

Түүнчлэн, уг туршилтын явцад судлаачийн сонгосон хөгжим болон оролцогчдын өөрсдийн сонгосон хөгжмийн аль нь хүнийг тайвшруулж, эерэг сэтгэл хөдлөл мэдрүүлдэг болохыг судлахад эрэгтэйчүүд өөрийн сонгосон хөгжмөө сонсох үедээ илүү их тайвширдаг болохыг илрүүлсэн аж.

Эх сурвалж: https://www.sciencedirect.com/science/article/pii/S0306453023003591

Агаарын бохирдол нь манай улсад тулгарч буй томоохон асуудлуудын нэг билээ.Их Британи улсын 389,185 хүний арван жилийн х...
12/11/2023

Агаарын бохирдол нь манай улсад тулгарч буй томоохон асуудлуудын нэг билээ.

Их Британи улсын 389,185 хүний арван жилийн хугацаанд өгсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн судалгаагаар агаарын бохирдол болон сэтгэцийн эрүүл мэндийн хамаарлыг судалжээ.

Үр дүнд, агаарын чанарын стандартаас доогуур буюу агаарын бохирдолтой орчинд удаан хугацаанд амьдарсан хүмүүс сэтгэл түгшүүр болон сэтгэл гутралд орох магадлал өндөр байгааг илрүүлжээ.

Эх сурвалж: https://pubmed.ncbi.nlm.nih.gov/36723924/

Зурагт хөтөч: Юнг /55% хямдралтай/Зурагт хөтөч цувралын бүтээл болох аналитик сэтгэл судлаач, философич Карл Юнгийн онол...
11/11/2023

Зурагт хөтөч: Юнг /55% хямдралтай/

Зурагт хөтөч цувралын бүтээл болох аналитик сэтгэл судлаач, философич Карл Юнгийн онолыг хялбаршуулж, комик зургаар илэрхийлсэн ном. Юнгийн аналитик сэтгэл судлалыг аналитик сэтгэл судлалыг ойлгох тийм ч амар биш. Уг бүтээлээс оюун ухааны төсөөлөл, хий дүр зураг, мөрөөдөл, уран сэтгэмж, үлгэр домог, ахуй соёл бидний сэтгэлзүйтэй хэрхэн холбоотойг, мөн Фройдын онолоос ямар ялгаатайг хялбар ойлгох төдийгүй та бидний тэр бүр мэдэхгүй Юнгийн хүүхэд нас, намтар дурсамжийн талаар мэдээллийг комик зургаар ойлгох болно.

Худалдаж авах: https://psychologypublishing.org/product/10165

Окситоцин нь хайрын даавар хэмээн нэрлэгддэг бөгөөд шинээр харилцаа холбоо тогтоох, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд чухал үүр...
10/11/2023

Окситоцин нь хайрын даавар хэмээн нэрлэгддэг бөгөөд шинээр харилцаа холбоо тогтоох, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог.

42 романтик харилцаатай хосыг хамруулсан туршилтын судалгаагаар хосууд нэг нэгнийхээ гарт хүрэх үед тэдний тархин дахь окситоцин дааврын ялгаралт нэмэгдэж, илүү аз жаргалтай болж байсныг тогтоожээ. Харин танихгүй хүний гарт хүрэх үед окситоцины түвшинд өөрчлөлт гардаггүй байна.

Түүнчлэн, окситоцины ялгарал нь стрессийн даавар болох кортизолын түвшинг бууруулдаг аж.

Эх сурвалж: https://elifesciences.org/articles/81197

🤩 "Сэтгэл судлалын судалгааны аргууд" дахин хэвлэгдлээ.Уг номонд ажиглалт, тест, асуулга, социометрийн арга, сэтгэл судл...
10/11/2023

🤩 "Сэтгэл судлалын судалгааны аргууд" дахин хэвлэгдлээ.

Уг номонд ажиглалт, тест, асуулга, социометрийн арга, сэтгэл судлалын эмпирик биш аргууд, туршилт, агуулгад дүн шинжилгээ хийх арга, загварчлалын арга зэрэг сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудын талаар өгүүлэхийн зэрэгцээ ерөнхий ба туршилтын сэтгэл судлалын хүрээнд хийгдэх ердийн туршилт ажлуудыг багтаасан болно. Энэхүү ном нь судлаач, оюутнуудад сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг эзэмших явцдаа судалгааны агуулга, бүтэц, арга зүйн талаар мэдлэг, чадвартай болоход зориулагдана.

🛒Худалдаж авах:
https://psychologypublishing.org/product/11615

Сэтгэлзүйчийн ёсзүйн гарын авлагыг анги хамт олон, их сургууль, байгууллага, мэргэжилтнүүдэд хямдралтай үнээр буюу 5,000...
09/11/2023

Сэтгэлзүйчийн ёсзүйн гарын авлагыг анги хамт олон, их сургууль, байгууллага, мэргэжилтнүүдэд хямдралтай үнээр буюу 5,000₮-р захиалга авч байна.

🛒Захиалга өгөх, дэлгэрэнгүй мэдээлэл:
https://shorturl.at/qzCHU

Автомашины үйлдвэрт ажилладаг 250 ажилчдыг судалсан судалгаагаар ажлын байран дахь дуу чимээний түвшин ихсэх тусам ажилч...
08/11/2023

Автомашины үйлдвэрт ажилладаг 250 ажилчдыг судалсан судалгаагаар ажлын байран дахь дуу чимээний түвшин ихсэх тусам ажилчдын бие махбодын түрэмгийлэл, дайсагнал, зохисгүй үг хэллэг хэлэх, уурлах зан үйл нэмэгддэг болохыг тогтоожээ. Тэр тусмаа дуу чимээ ихсэх тусам ажилчдын уур нэмэгдэж байсан аж.

Судалгаанд хамрагдсан ажилчдын ажлын байран дахь дундаж дуу чимээний түвшин 86дБ байсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс 70дБ-ээс дээш дуу чимээ хүний сонсголд сөргөөр нөлөөлдөг хэмээн анхааруулдаг.

Үүнээс үзэхэд, хэт чанга дуу чимээ нь хүний сонсголд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй сэтгэл зүйн төлөв байдалд мөн сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Эх сурвалж: https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6466992/

07/11/2023

Шинэ хэвлэл: "АМЬДРАХУЙН ШИНЖЛЭХ УХААН" - Алфред Адлер

Номын тайлбар: Энэхүү ном нь онолын үзэл санааг маш олон жишээ баримтуудаар тайлбарлаж өгсөн учир Адлерийн арга зүйг дэмждэг судлаачдад гарцаагүй сонирхолтой байх болно. Уг ном нь тэр чигтээ нийгэмших хэрэгцээний тухай, мөн түүнийг эзэмшиж буй тухай бөгөөд бидний хичээл зүтгэл ямар ч бай, сайн сайхан байдал руу тэмүүлж чадахыг энэ бүтээлээс олж харж болно.

Хаяг: Багшийн дээдийн UBH төвийн 11 давхарт, 1110 тоот
Холбогдох утас: 95666567

Байгаль нь хүнийг тайвшруулах, нөхөн сэргээх шинж чанартай гэдгийг олон судалгаагаар тодорхойлсон байдаг.Тухайлбал, вирт...
07/11/2023

Байгаль нь хүнийг тайвшруулах, нөхөн сэргээх шинж чанартай гэдгийг олон судалгаагаар тодорхойлсон байдаг.

Тухайлбал, виртуал бодит байдлын аргыг ашигласан судалгаагаар байгалийн өргөн уудам талыг харж, мэдрэх нь хүмүүсийн бусадтай холбоотой байх мэдрэмж болон өөрөөсөө илүү бусдыг дээгүүр тавих хандлагыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Мөн эерэг сэтгэл хөдлөл буюу аз жаргалтай, тайван, өөдрөг, урам зоригтой байхад нөлөөлдөг байна.

Үүнээс харахад, байгаль орчинтойгоо харилцан үйлчлэлцэх нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд олон талаараа эерэг нөлөөг үзүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: https://www.sciencedirect.com/science/article/pii/S0272494423001561?via%3Dihub

Амьдрахуйн шинжлэх ухаан, Алфред Адлер----------------------------Венийн сонгодог сэтгэлзүйч, сэтгэгчдийн нэг Алфред Адл...
06/11/2023

Амьдрахуйн шинжлэх ухаан, Алфред Адлер
----------------------------
Венийн сонгодог сэтгэлзүйч, сэтгэгчдийн нэг Алфред Адлер психоанализын араас хүч түрэн гарсан Карл Юнг, Карен Хорнай, Эрик Фромм зэрэг сэтгэгчидтэй нэгэн цаг үед мөр зэрэгцэн ажиллаж байсан юм. Түүний бүтээсэн бодгаль сэтгэл судлалын урсгал нь бусад психоанализ, аналитик сэтгэл судлал зэргээс эрс ялгаатай буюу сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүдэд шууд хэрэглэгдэх боломжтойгоороо тухайн үеийн зохиолуудтай харьцуулахад прагматик шинжээрээ давуу талтай байдаг. Манай хэвлэлийн газар нэрт сэтгэлзүйч Адлерийн "Амьдрахуйн шинжлэх ухаан" номыг 2015 оноос хойш 3 дахь удаагаа дахин хэвлэж байна.
-----------------------------------
Орчуулсан: Л.Энхтүшиг
Ерөнхий редактор: У.Бямбаням
Техник редактор: М.Пагмадулам
Хавтасны дизайнер: Э.Мишээл
-----------------------------------
Онлайн захиалга:
https://psychologypublishing.org/product/11381
Дэлгүүрүүд:
Philosophy Bookstore - Философи номын дэлгүүр
Сэтгэц оношилгоо сэтгэл зүйн төв
Интерном
Азхур

Фройдын дүрд тоглосон Энтони Хопкинсын "Сүүлчийн сэтгэл засал (Freud's last session)" кино энэ оны 12-р сард нээлтээ хий...
05/11/2023

Фройдын дүрд тоглосон Энтони Хопкинсын "Сүүлчийн сэтгэл засал (Freud's last session)" кино энэ оны 12-р сард нээлтээ хийх гэж байна.

Уг кинонд дэлхийн II дайны өмнөх үеийн Лондон хот, дүрүүдийн сэтгэлийн шарх, сэтгэцийн шахан зайлуулалт, бурхны талаар үзэл зэрэг зөрчилдөөний тухай гарах болно гэжээ.

Trailer: https://www.youtube.com/watch?v=-lM65Dm6Ytc

Интроверт хүний экстраверт хүнээс ялгагдах гол шинж нь ганцаараа байхдаа илүү тухтай мэдрэмжийг мэдэрдэгт оршино.Судалга...
04/11/2023

Интроверт хүний экстраверт хүнээс ялгагдах гол шинж нь ганцаараа байхдаа илүү тухтай мэдрэмжийг мэдэрдэгт оршино.

Судалгаагаар нэг ижил нөхцөл байдлыг интроверт хүн экстраверт хүнээс илүү хүндээр хүлээн авдгийг тогтоожээ. Энэ нь бөөрний дээд булчирхайгаас ялгарах кортизолын түвшинг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.

Өөрөөр хэлбэл, тухайн хүний зан чанар нь аливаа нөхцөлийг хэрхэн хүлээн авах, ямар хариу үйлдэл үзүүлэхэд нөлөөлдөг
ажээ.

Эх сурвалж: https://psychiatryinvestigation.org/journal/view.php?doi=10.30773/pi.2018.10.14.2

Нойргүйдэл нь бага насны хүүхдийн 25-50 хувьд тохиолддог түгээмэл өвчин бөгөөд хүүхдийн анхаарал төвлөрөлт буурах, өдрий...
02/11/2023

Нойргүйдэл нь бага насны хүүхдийн 25-50 хувьд тохиолддог түгээмэл өвчин бөгөөд хүүхдийн анхаарал төвлөрөлт буурах, өдрийн цагаар нойрмоглох шалтгаан болдог.

Энэхүү судалгаагаар 10-11 насны хүүхдийн нойрны чанар, танин мэдэхүйн хөгжилд нойрны тухай бичлэг нөлөөлөх эсэхийг судалжээ.

Ингэхдээ, хүүхэлдэйн киноны хэлбэрээр 10-11 насны 94 хүүхдэд "Нойрны ач холбогдол, Том унтдаг ном" сэдэвт хоёр бичлэг үзүүлсэн байна. Уг бичлэгээр нойрны ач холбогдол, үе шат, нойргүйдлийн шалтгаан, хэрхэн чанартай нойр авах тухай зөвлөмжийг хүргэсэн ба бичлэг үзсэнээс 2-3 долоо хоногийн дараа хүүхдүүдийн нойрны чанар болон танин мэдэхүйн хөгжлийг үнэлэхэд эерэг өөрчлөлтүүд гарсан байна.

Эх сурвалж: https://epag.springeropen.com/articles/10.1186/s43054-023-00218-2

Гештальт сэтгэл заслын суурь ойлголт, үндсэн техникүүд лекцээ амжилттай зохион байгууллаа. Хүрэлцэн ирсэн уншигч, зочидд...
29/10/2023

Гештальт сэтгэл заслын суурь ойлголт, үндсэн техникүүд лекцээ амжилттай зохион байгууллаа. Хүрэлцэн ирсэн уншигч, зочиддоо баярлалаа.

Амралтын өдрөөрөө подкастаа сонсоорой 😊
29/10/2023

Амралтын өдрөөрөө подкастаа сонсоорой 😊

Энэ удаагийн дугаараар Psychology Publishing-аас хамгийн сүүлд эрхлэн гаргасан зохиолч Жөүзи Малиновскийн "Зүүдний Сэтгэл Судлал" хэмээх бүтээлийн талаар тус...

27/10/2023

“Гештальт сэтгэл засал” номыг хэрхэн хямдралтай үнээр авах вэ?
-
-
-
-

Энэ нь маш амархан. Та манай төв дээр зохион байгуулагдах “Гештальт сэтгэл заслын суурь ойлголтууд”, “Гештальт сэтгэл заслын техникүүд” лекцэд бүртгүүлээд л болоо.

Бүртгэлийн линкийг хэсэгт орууллаа.

Танд амжилт хүсье😊

Фигур, фон гэж юу вэ? Үнэн чанартаа фигур бол тухайн агшинд таны өмнө юу болж байгааг илтгэнэ. Таныг энэ номыг уншиж бай...
26/10/2023

Фигур, фон гэж юу вэ?
Үнэн чанартаа фигур бол тухайн агшинд таны өмнө юу болж байгааг илтгэнэ. Таныг энэ номыг уншиж байх агшинд хуудсан дээрх үгс эсвэл дурсамж, үнэр, таны бие чангарч буйг мэдрэх мэдрэмж байж болно. Таны фон бол таны бага насны төлөвшил, соёлын итгэл үнэмшил, боловсрол, өдрийн хоолондоо юу идсэнээс эхлээд таны ирээдүйн талаарх төсөөлөл гээд өнөөдрийг хүртэл ертөнцийн талаарх таны бүх туршлага. Таны фон нь үүссэн фигурийг хэлбэржүүлж, фигурийг утгатай болгож байдаг. Жишээ нь, таны фон тогтвортой дэмжлэг авч байгаагүй орчинд өссөн бол нийгмийн шинэ хүрээлэлд орох зэрэг хүч сорьсон нөхцөл байдалтай тулгарахад айж түгших мэдрэмж давамгайлна. Гэтэл таныг бага байхад тогтвортой дэмждэг, тэрхүү дэмжих чадвар танд шингэсэн бол шинэ хүрээлэл, хүмүүсийн дунд түгшихээс илүү догдолж, баярлах мэдрэмжийг мэдэрнэ.
Ном худалдаж авах:
https://psychologypublishing.org/product/10176

“Гештальт сэтгэл засал”№1 лекц: Гештальт сэтгэл заслын суурь ойлголт-🗓️Хэзээ: 10 сарын 28-ны өдөр, 12:00 болон 14:00 цаг...
26/10/2023

“Гештальт сэтгэл засал”
№1 лекц: Гештальт сэтгэл заслын суурь ойлголт
-🗓️Хэзээ: 10 сарын 28-ны өдөр, 12:00 болон 14:00 цагуудад
-Бүртгүүлэх: https://shorturl.at/yCD01
№2 лекц: Гештальт сэтгэл заслын техникүүд
-🗓️Хэзээ: 10 сарын 29-ны өдөр, 12:00 болон 14:00 цагуудад
- Бүртгүүлэх: https://shorturl.at/sFX47
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:
☎️ 70002002

📙 95ш захиалсан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын хөтөлбөрийн оюутнуудад амжилт хүсье. Бид ёсзүйн гарын ...
24/10/2023

📙 95ш захиалсан Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын хөтөлбөрийн оюутнуудад амжилт хүсье.

Бид ёсзүйн гарын авлагыг анги хамт олон, их сургуулиуд, байгууллага, мэргэжилтнүүдэд хямдралтай үнээр буюу 5,000₮-р захиалга авч байна.

🛒Захиалгын линк: https://shorturl.at/qzCHU

... Бид байшин хараад тоосго, цонх, дээврийн хавтан, ус зайлуулах хоолой, суваг зэрэг бүрдэл хэсгээс түрүүнд байшинг л х...
23/10/2023

... Бид байшин хараад тоосго, цонх, дээврийн хавтан, ус зайлуулах хоолой, суваг зэрэг бүрдэл хэсгээс түрүүнд байшинг л хардаг. Энэ байшингийн талаарх бидний хүртэхүй бидний түүх, тухайн үеийн хэрэгцээ, соёл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Иймээс гештальт сэтгэл судлалд хоёр хүний түүх яг ижил байдаггүй учраас хүртэхүй нь ч ижил байх боломжгүй, харин төстэй байж болно гэж үздэг. Тэр ч утгаараа би энэ номыг гештальт сэтгэл засалч бүрийн зөвлөгөөний өрөөнд хүн хэмээх бодгалтай нүүр тулах үедээ бид хувь хүний давтагдашгүй чанараараа, туулж өнгөрүүлсэн туршлагаараа бусадтай төстэй байж болох ч бусдын туршлагыг бүрэн гүйцэд ойлгож чадахгүй гэсэн таамгаар эхлүүлж байна.

Ном худалдаж авах: https://psychologypublishing.org/product/10176

“Гештальт сэтгэл засал”№1 лекц: Гештальт сэтгэл заслын суурь ойлголт-🗓️Хэзээ: 10 сарын 28-ны өдөр, 12:00 болон 14:00 цаг...
23/10/2023

“Гештальт сэтгэл засал”

№1 лекц: Гештальт сэтгэл заслын суурь ойлголт
-🗓️Хэзээ: 10 сарын 28-ны өдөр, 12:00 болон 14:00 цагуудад
-Бүртгүүлэх: https://shorturl.at/yCD01

№2 лекц: Гештальт сэтгэл заслын техникүүд
-🗓️Хэзээ: 10 сарын 29-ны өдөр, 12:00 болон 14:00 цагуудад
- Бүртгүүлэх: https://shorturl.at/sFX47

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ:
☎️ 70002002

Psychology Publishing “Сэтгэл судлалыг киногоор тайлбарлахуй”, “Сэтгэл судлал ба яруу найраг” цуврал лекцээ амжилттай зо...
22/10/2023

Psychology Publishing “Сэтгэл судлалыг киногоор тайлбарлахуй”, “Сэтгэл судлал ба яруу найраг” цуврал лекцээ амжилттай зохион байгууллаа. Бидний сүүлчийн лекц хэлбэргүй, хэмжээгүй, би-гүй Гештальт ертөнцөөр аялахад та бэлэн үү?

"Сэтгэл судлалыг киногоор тайлбарлахуй"
21/10/2023

"Сэтгэл судлалыг киногоор тайлбарлахуй"

20/10/2023
📙 "APA Сэтгэлзүйчийн ёс зүйн зарчим, ёс зүйн дүрэм" Манай хэвлэлийн газраас ёсзүйн гарын авлагаа анги хамт олон, их сург...
19/10/2023

📙 "APA Сэтгэлзүйчийн ёс зүйн зарчим, ёс зүйн дүрэм"

Манай хэвлэлийн газраас ёсзүйн гарын авлагаа анги хамт олон, их сургуулиуд, байгууллага, мэргэжилтнүүдэд хямдралтай үнээр буюу 5,000₮ (Дэлгүүрийн үнэ 15,000₮) захиалга авч байна.
🤘 Шаардлага:
- 5ш болон түүнээс дээш захиалга өгснөөр хямдралтай үнээр авах боломжтой
🛒Захиалгын линк: https://shorturl.at/qzCHU

Сэтгэл судлал ба яруу найраг🗓️Хэзээ: 10 сарын 22-ны өдөр, 14:00 цагтБүртгүүлэх: https://shorturl.at/AGS36
18/10/2023

Сэтгэл судлал ба яруу найраг

🗓️Хэзээ: 10 сарын 22-ны өдөр, 14:00 цагт
Бүртгүүлэх: https://shorturl.at/AGS36

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Psychology Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share