Setgeliin zahia

  • Home
  • Setgeliin zahia

Setgeliin zahia Та хэн нэгэнд хэлэх гэж хүсдэг ч хэлж чадахгүй үгсээ илгээгээрэй. Би гүүр тань болох болно.

15/11/2021
Цэгцлээрэй 🥰
15/11/2021

Цэгцлээрэй 🥰

Бидний ухаалаг утасны дата зарцуулалт хэрхэн явагддаг вэ?Дэлхий даяар ухаалаг утас хэрэглэгчид сард дундажаар 8 GB дата ...
08/11/2021

Бидний ухаалаг утасны дата зарцуулалт хэрхэн явагддаг вэ?

Дэлхий даяар ухаалаг утас хэрэглэгчид сард дундажаар 8 GB дата зарцуулдаг бол энэ тоо 2025 онд 34GB болж өсөх хандлагатай байгаа аж.

Утасны дата зардал хэмнэх аргууд:
- Аль болох Wi-Fi ашиглах
- Дата хамгийн их ашигладаг аппликейшнийг тодорхойлох. Үүнийг утасныхаа Settings > Cellular цэсээс хянах боломжтой.
- Дата их зарцуулдаг апп-аа хэрэглээгүй үед унтраах
- Их хэмжээтэй медиа болох дуу, видео, аппликейшн, газрын зураг, том файлуудыг Wi-Fi-тай үед урьдчилан татаж авах.

Мөн таны хэрэглэж буй ухаалаг утас тань цэнэг болон дата хэмнэх горимоос шалтгаалан таны хэрэглэх дуртай, чухал хэрэгцээтэй апп-уудын хэрэглээг хязгаарлаж буй эсэхийг утасны тохиргооноосоо шалгаарай.

Бид өдөр тутамдаа дунджаар дараах хэмжээтэй дата хэрэглэдэг байна:

1 дан текст бүхий имэйл: 20 KB
1 зурагтай имэйл: 350 KB
1 зураг: 2 MB
1 сошиал хуудасны пост бичих: 250 KB
1 веб хуудсаар зочлох буюу интернет ухах: 2MB
1 аппликейшн татаж авах: 12 MB Android/35 MB iOS
1 минут хөгжим сонсох: 1 MB
1 минут тоглоом тоглох: 1 MB
1 минут HD видео үзэх: 15 MB

Харин SIP технологиор 1 минут энгийн дуудлага хийхэд 3.8 MB зарцуулдаг бол
RTC технологиор буюу 1 минут LIME дуудлага хийхэд 2.7 MB зарцуулдаг байна.

Хэрэглээнд шилжүүлбэл 100MB датагаар дараах зүйлсийн аль нэгийг хийж болно:
- 5000 имэйл илгээх;
- 50 веб хуудсаар зочлох;
- 100 минут хөгжим сонсох;
- 37 минут утсаар ярих;
- 50 HD зураг татах боломжтой.

Харин 500MB датагаар:
- 1425 хавсралт файлтай имэйл бичих;
- 30 минут HD видео үзэх;
- 185 минут утсаар ярих;
- 125 аппликейшн татах аль нэгийг хийх боломжтой.

Нэмэлт:
Утасны датаг ойлгохын тулд байтын дарааллыг тайлбарлавал:

1 megabyte (MB) = 1000 kilobyte (KB)
1 gigabyte (GB) = 1000 megabyte (MB)
1 terabyte (TB) = 1000 gigabyte (GB)
1 petabyte (PB) = 1000 terabyte (TB)
1 exabyte (EB) = 1000 petabyte (PB)
1 zettabyte (ZB) = 1000 exabyte (EB)
1 yottabyte (YB) = 1000 zettabyte (ZB)

Эх сурвалж:
Ting
Statista

06/11/2021

Бодол бол үр. Түүнээс чи ҮЙЛДЭЛ хэмээх ургац хураана.
Үйлдэл бол үр. Түүнээс чи ЗУРШИЛ хэмээх ургац хураана.
Зуршил бол үр. Түүнээс чи АРАНШИН хэмээх ургац хураана.
Араншин бол үр. Түүнээс чи ТАВИЛАН хэмээх ургац хураана.
-Самюэл Смайлс

21/01/2021

Чамайг хайрласандаа харамсах өдрийг л надад бүү авчраарай.
**un copy

19/01/2021

Дурсамж нээрээ аймар сонин тэ? Дууны аянд хадгалагддаг, цасанд хадгалагддаг. Салхинд, үнэрэнд, өнгөнд, хорвоо ертөнцийн хамгийн жижигхэн зүйлд ч хадгалагддаг. Тийм мөртлөө амьдралын хамгийн гайхалтай зүйл байдаг. Цонхны цаанаас нар яг өнөөдрийнх шиг туссан тэр өдрийн дурсамж, эргэж ирэхдээ цээжийг хов хоосон болгох шиг болдог нь сонин. Хөнгөн гунигтай хэрнээ хайр асгармаар💞

15/01/2021

Эмэгтэй хүн гэдэг...
-Дэндүү их тэвчээр
-Хатуужил
-Сэтгэлийн хат
-Зориг
-Дундрашгүй их тэвчээр
Оргил юм уу??? 🙏

Хайртай л бол тэр хүн бусдын нүдэнд алмас чөтгөр байсан ч хайртай хүндээ Лусын дагина нь байдаг юм шүү 🥰
14/01/2021

Хайртай л бол тэр хүн бусдын нүдэнд алмас чөтгөр байсан ч хайртай хүндээ Лусын дагина нь байдаг юм шүү 🥰

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Setgeliin zahia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Setgeliin zahia:

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share