Niislel.INFO

Niislel.INFO Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Niislel.INFO, News & Media Website, .

21/12/2022

Жүжигчин Цогтоо: Хуулийг чангалчихвал харьж амармаар байна. Талбай дээр очих очихгуй нь миний эрх шүү.

11/12/2022

Франц улсын Rennes хотоос Нүүрсний хулгайн эсрэг жагсаалыг дэмжиж жагсаж байна

11/12/2022

Улаанбаатарчууд бүгд нэгдэе тэгэхүү 🙏🙏🙏Цагдаа, цэргийнхэн ард түмний талд байгаа‼️‼️‼️

8дах өдрийн жагсаал. Дэлхийн өнцөг булан бүрийн Монголчууд, 21 аймаг бүгд нэгдэж байнаа. Тайван замын жагсаал Ард түмний хүч байхад бүх зүйл болно доо. 🇲🇳🇲🇳🇲🇳
Хулгайчгүй төрийн төлөө
Ард түмний баялгийг хулгайлсан л бол тэр хэнч бай илчлэгдэх ёстой‼️‼️‼️

#Нүүрснийхулгай

25/11/2022

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 2022.11.25

25/11/2022

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна

24/11/2022

Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан /2022.11.24/

24/11/2022

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “ЧИНГИС ХААН”
одон гардуулах ёслол

13/11/2022

#09 Анодын цуврал-2
"Бyyтaй этгeeд" банк дээрэмдсэн тухай ноцтой баримт дэлгэе...!!!
Авилгын эсрэг нэгдэцгээе🇲🇳🇲🇳🇲🇳
Хаан банк:5059 044 603 Ц.Даваа🤝

02/11/2022

АН-ын гишүүн Ц.Оюундарь-ийн мэдээлэлд АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар хийж байна

07/10/2022

"ТӨСӨВ" 2023 нээлттэй хэлэлцүүлэг зохион байгулахтай холбоотой мэдээлэл хийж байна

17/09/2022

Оргилын Ж.Ганбаатарын хууль бус барилга !!! Оршин суугчид амармаар байна!

11/06/2021

Нийслэлийн засаг дарга Д.Сумьябазар: Ногоон бүст олгосон хууль бус газар олголтыг зогсоохоос өөр арга байхгуй

Өвөр Монголын ОРДОС аймгийн ЧОЙНОМын шүтэн бишрэгч гагнуурчин залуугийн хаяг пайз ...💯💯💯Бүлээхэн амьд явснаас халуухан ү...
08/02/2021

Өвөр Монголын ОРДОС аймгийн ЧОЙНОМын шүтэн бишрэгч гагнуурчин залуугийн хаяг пайз ...💯💯💯
Бүлээхэн амьд явснаас халуухан үхэх таатай байлгүй
Босоо ч биш хэвтээ ч биш хоёрын хооронд амьдралаар
Боол ч биш хаан ч биш цаг нөхцөөгөөд яах юм бэ ?
Асдаг юм бол дүрэлзэж байгаад дуусаач
Асгардаг юм бол буцалж байгаад ширгээч !

Buyan Bayar

03/02/2021

УОК УЛС ДАЯАР энэ сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл хөл хорио тогтооно

Энэ сарын 11-ний өдөр Сар шинийн битүүний өдөр таарч байна. КОВИД 19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд нийслэлд олон голомтод эрчимтэй тархаж буй тул халдварыг нийслэлээс орон нутаг руу тархаахгүйн тулд ийм шийдвэр гаргажээ. УОК энэхүү саналаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр эцсийн шийд гарах юм.

Шадар сайд С.Амарсайхан шийдвэрээ танилцуулж байна:

-Засгийн газар цар тахлыг эрсдэл багатай даван туулахаар ажиллаж байна. Бид ойрын хугацаанд цогц хөтөлбөрөө танилцуулна. Үүнд ажлын байрыг хэрхэн авч үлдэх, эдийн засгаа хэрхэн сэргээх, боловсролын салбарыг хэрхэн хэвийн үргэлжлүүлэх гэх мэт олон талын асуудлыг багтаасан. Иргэн, ААН-үүдийн хүлээх үүрэг улам тодорхой болно. Эдгээрийг дагаж мөрдөхөд ямар журам хэрэгжүүлэх, ямар стандартууд мөрдөх, хэн ямар ажил зохион байгуулах вэ гэдэг нь илүү тодорхой болно. Ажил шийдвэр бүр эзэнтэй болно. Ингэснээр гарах үр дүн тодорхой болох юм. Төлөвлөгөөг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар танилцуулна.

Цагаан сараар хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг тул энэ шийдвэрийг гаргалаа. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, эрүүл мэндийн салбарынхны математик тооцоолол, МУИС-ийн багш нарын зөвлөгөөнд үндэслэн энэ шийдвэрийг гаргалаа. Баяраар бид золгож, хөөрөг зөрүүлэх нь ихээхэн эрсдэлтэй.

Сар шинийн баярыг тохиолдуулан цар тахлын зарим голомтыг хумих шаардлага үүслээ. Ингэснээр цаашдаа ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Бид цар тахалтай тэмцэх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эдийн засгаа сэргээхэд анхаарч ажиллаж байна. Иргэн, төрийн байгууллага, бизнесийн салбарын харилцан уялдааг анхаарна.

Хөл хорионы үеэр нийт 280 баг ажиллана. Тэд нэг хаалганаас нэг шинжилгээ авна. Өдөрт 42 мянган шинжилгээ авна. Шинжилгээний нийт 73 цэг нийслэлд байгуулна. Заримдаа хөдөлгөөнт шинжилгээний цэг байгуулна. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үед иргэдэд юуг зөвшөөрөх вэ гэдэг нь тодорхой болгоно.

Үүнд эмийн сан, хүнсний дэлгүүр нээлттэй байна. Буяны үйл ажиллагааг зөвшөөрнө. Өрхийн нэг гишүүн эдгээр зөвшөөрсөн үйл ажиллагааг гэрийнхээ хамгийн ойрын цэгээс авахыг зөвшөөрнө. Өөрийн оршин суугаа дүүрэг дотор л эм тариа, хүнсээ авна. Оршуулгын үйл ажиллагаанд гэр бүлийн, ойр дотнын хүмүүс л оролцоно.



Хатуу хөл хорионы үеэр зарим төрлийн барааны үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байдаг. Гурилын 190 хоногийн, гурилан бүтээгдэхүүний 1.2 мянган тоннын,

Төрөл бүрийн будааны 61 хоногийн,
Хуурай сүүний 63 хоногийн,
Өндөг 32 мянган тонн,
Ургамлын тосны 23 хоногийн,
Төмсний 93 хогийн,
Ногооны 24 хоногийн,
Элсэн чихрийн 8 хоногийн нөөц тус тус байна.
Вакцины ажлын хэсэг эрчимтэй ажиллаж байна. Бид ДЭМБ-аас зөвшөөрсөн вакциныг авчирна. Нэн тэргүүнд төрийн албан хаагчдыг хамруулна. Эмч сувилагч нараа сургалтад хамруулав, ямар хугацаанд хэдэн хүнийг хамруулах вэ гэсэн төлөвлөгөө гаргалаа. Вакцины тээвэрлэлт, хөргүүр гэх мэтийг бэлдэв.

#УОК

02/02/2021

Ч.Сайханбилэг: Ерөнхийлөгч Х.Баттулга намайг ална гэж бүх сувгаар сүрдүүлж байна

Энэхүү Цагаан ном нь Монголын төрөөс Хууль дээдлэх зарчим руу халдаж байгааг болон Ерөнхий сайд асныг хууль бусаар мөрдөн хавчсан явдлыг онцолж байна.
February 1, 2021 by Editor
Олон улсын өмгөөллийн баг Ерөнхий сайд асан Чимэдийн Сайханбилэгийг улс төрийн зорилгоор Авторитар дэглэмийн зүгээс хууль бусаар ялласныг илчлэн буруушааж байна.

АНУ-ын нийслэл Вашингтон хот. 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр. 2017 онд эрх мэдэлд хүрснээс хойш Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нь Монголын Ардчиллыг нэг хүний засаглалын зүг уруудуулан доройтуулж, Авлигын эсрэг хуулийг зүй бусаар ашиглан өөрийнхөө өрсөлдөгчдийг улс төрийн зорилгоор намнах ажиллагаа явуулж байна гэж “Амстердам энд Партнерс”-ийн Роберт Амстердам шинээр нийтлүүлсэн Цагаан номондоо онцолсон байна.

Энэхүү Цагаан ном нь “Цөлжиж буй Баянбүрд: Чимэдийн Сайханбилэгийн эсрэг явуулсан улс төрийн мөрдлөг хавчлага ба Монголын Ардчиллын ирээдүй” гэсэн гарчигтайгаар шийдвэр гаргагчид болон олон нийтэд зориулан англи, монгол хэл дээр өргөн хүрээнд тараагдахаар хэвлэгдлээ.

Ноён Амстердам нь нэг жилийн өмнөөс Ч.Сайханбилэгийг өмгөөлөхөөр болсон бөгөөд энэхүү Цагаан номны зорилго нь түүнийг 2018 онд баривчлан хорьж, ялласан нь хуулийн ямар ч үндэслэлгүй байсныг зөвхөн батлахаас гадна энэхүү хэрэг нь Х.Баттулгын дэглэм хэрхэн Монголын Шүүх засаглалын хараат бус байдлыг устгахыг оролдсон болохыг тод томруун харуулж байгаа юм.

“Энэ бүхэн Дарангуйлагчийн зүгээс өөрийн өрсөлдөгчдийг нухчин дарах зорилгоор Авлигын эсрэг хуулийг улс төрийн зэвсэг болгон хувиргадаг явдлын сонгодог жишээ юм” гэж Р.Амстердам онцолжээ. “Гэвч хэрэг дээрээ Ерөнхийлөгчийн нэр хүнд унаж, Монгол Улсын эрсдэл улам дээш хөөрөгдсөнөөр энэ бүхэн дуусгавар болж байна. Одоо Баттулга үүнийхээ үр дагавартай нүүр тулах шаардлагатай болжээ.” гэжээ.

Ч.Сайханбилэгийн хэрэг нь дээрх үйл явцыг батлах ганц жишээ нь биш юм гэж Р.Амстердам үзэж байна. Саяхан огцорсон Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нь огцрох үедээ Авлигатай тэмцэх байгууллагуудыг ашиглан гэм зэмгүй хүмүүсийг шоронд хорьсон Ерөнхийлөгч Х.Баттулгад хариуцлага хүлээлгэж, импичмэнт хийх шаардлагатайг онцолсон байна. Түүнийг дэмжиж Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Хишгээгийн Нямбаатар Шүүх засаглалын бие даасан байдлыг хамгаалах хуулийн төслүүдээ эргүүлэн татахыг шаардаж Ерөнхийлөгч удаа дараа түүнийг дарамталж байсныг ил тод зарласан юм.

“Бид энэ Цагаан номоор дамжуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон бусад хүмүүсийг хуурамчаар яллах үйл ажиллагааны ардах Монголын шүүх, хууль хяналтын байгууллагуудын алдаа завхралыг анхаарлын голд авчирч байна. Үүнээс гадна АНУ-ын Конгрессийн гишүүд болон Холбооны Улсын холбогдох байгууллагуудын удирдлагыг Ерөнхийлөгч Х.Баттулгын энэхүү сэтгэл түгшээсэн ухралтанд хариу үзүүлж, тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй” гэж ноён Р.Амстердам хэллээ.

Цагаан номыг бүрэн эхээр нь монгол, англи хэл дээр https://saikhanbileg.com -оос татаж авч болно.

Амстердам энд Партнерс хуулийн товчооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://amsterdamandpartners.com хандана уу.

#Сайханбилэг

02/02/2021

Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж нар барилгын салбарынхантай уулзлаа

Барилгын салбарынхантай өглөөний уулзалт хийж энэ салбарт төрөөс баримталж буй бодлого, төр хувийн хэвшлийн уялдааг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа
2020-02-02 /07:30 цаг/

#ЛОюун-Эрдэнэ

26/01/2021

С.Ганбаатар өөрөө хашгирхаараа зүгээр. Асуулт асуувал ядарна

С.Ганбаатар гишүүн ядраад ярилцлага өгөхгүй. Гэхдээ 19:00 цагт Хэвлэлийн хурал хийнэ гэв. Өөрөө хашгирхаараа зүгээр. Асуулт асуувал ядарна🤷🏻‍♂️

#СГанбаатар

04/01/2021
14/12/2020

Далавчных нь том жижиг хүүхдийн тань хэр өндөрт нисэхийг шийднэ.
За сайн байцгаана уу. Намайг Хао Гуан Цай гэдэг. Би хүүхдийн зохиолч болохоор гадуур явахдаа ихэвчлэн хүүхдүүдийн үйл хөдлөл үг яриаг ажиглах дуртай. Нэг удаа хоол идэхээр сууж байтал хажуу ширээнд 6 настай, 4 настай 2 хүүхдээ дагуулсан ээж ирж суулаа. Удсан ч үгүй 2 хүү нэг жижигхэн машин булаацалдан маргалдаж эхлэв. Энэ үед ээж ахад нь хандаж
- Гадуур гарч хоол идэж байхад битгий хэрэлдэж муудаж бай гэж би чамд хичнээн удаа хэлэх юм бэ? Гэтэл хүү нь
- Гэхдээ тэр миний машиныг булаагаад авчихлаа шүү дээ
- Тэгээд чи дүүдээ өг л дөө.
Энэ үед тэр хүүхэд маш чухал асуулт асуусан юм.
- Яагаад түүнд өгөх ёстой гэж ? Ээж нь хамгийн түгээмэл хариулт болох
- Яагаад гэвэл чи том. Ах хүн чинь дүүгээсээ том болохоор дүүдээ өгдөг юм гэж хэлтэл тэр хүүхэд маш хурдан бодонгуутаа
- Ах хүн дүүгийнхээ авах гэснийг өгөх естойн бол миний бүхий л амьдрал өнгөрөө юм бишүү ? Би дүүгээсээ дүү болно гэж хэзээ ч байхгүй. Тэгэхээр ирээдүйн бүх юмаа дүүдээ өгөх ёстой юу? Энэ хүүхдийн хэр хол харж байгааг мэдэж байна уу? Энэ хэрээр далавч нь хэр том байгааг харж болно. Гэтэл ээж нь нүднийхээ өмнө үүсээд байгаа нөхцөл байдлыг л хурдхан шийдэхийн тулд хүүдээ
-За чи одоо машинаа дүүдээ өгөхгүй бол би энэ хоолны газрын эзэнийг дуудаад чамайг аваачиж хүний махан бууз хийж болно гэж хэллээ шүү!
Ингээд энэ асуудал дууслаа. Гэвч энэ хүүхэд энэ явдлаар юу сурав? Асуудлын гол энд л байна.
Бид нар хүүхдээ амжилттай биеэ даасан хүн болж өсөөсэй, далавч нь том байгаасай, өндөрт нисээсэй гэж боддог мөртлөө, боломж гараад яг хүүхэд нь далавчаа жоохон томруулах гэхээр нь яршиг төвөг үүсэхээс болгоомжлоод бариад боочихдог. Гэтэл энэ далавч бариад боочихоор яг дээр үед Хятадууд эмэгтэй хүүхдийнхээ хөлийг боогоод томруулдаггүй байсан шиг нэг боочихоор дахиж томордоггүй. Би одоо та нарт хүүхдийн далавч хэр том байж болох тухай бодит түүх ярьж өгье л дөө.
Нэгэн охиныг Катерин (Katherine Commale) гэдэг. 2006 онд тэр дөнгөж 5 настай байсан. 2006 оны 4 сарын 6 нд тэр ээжтэйгээ хамт ТВ-ээр Африкт хийсэн сурвалжлагын тухай нэвтрүүлэг үзээд сууж байлаа. Нэвтрүүлгээр Африкт 30 секунд тутамд нэг хүүхэд нас барж буй тухай ярьтал Катерин буйдан дээрээ суугаад 1,2,3... гээд тоолж эхэлсэн. Тоолоод 30 хүрэнгүүт тэр чичирч эхэлжээ. Энэ үед ээж нь Катерин юу болов яасан бэ? гэж асуухад
-Ээжээ дөнгөж сая Африкт нэг хүүхэд нас барчихлаа гэв. Хэрвээ энэ үед нөгөө урд дурдсан "хүний махан бууз" ээж байсан бол хариулт нь магадгүй
-Африкт хүүхэд нас барахад чамд ямар хамаа байнаа! Мэдрэл чинь зүгээр үү? гэх байсан байх. Гэтэл Катерины ээж охиноо хажуудаа суулгаад хоёулаа яагаад хүүхдүүд нас барж байгаа учрыг интернэтээс харья гээд суужээ. Хайгаад үзтэл гол асуудал нь шумуулаар дамжин халдварладаг хумхаа өвчний улмаас болохыг олж мэдээд хэлж өгтөл тэгвэл шумуулнаас хамгаалдаг тор байхгүй юмуу гэж асуужээ. Ээж нь түүнд Африк мөнгө байхгүй болохоор тор авч чаддаггүй тухай хэлж өгсөн байна. Ингээд 2 долоо хоног өнгөрсний дараа Катерины цэцэрлэгийн багш ээж рүү нь утасдаад - Катерины хоолны дараах амттаны мөнгө тушаагдаагүй байна гэв. Орой охиноо авахдаа ээж нь
- Катерин чамд цэцэрлэгийн мөнгө багшдаа өгөөрэй гээд бүрэн өгсөн. Чи амттаны мөнгөө төлөөгүй байна. Тэр мөнгийг яасан бэ? гэхэд охин нь
- Тиймээ. Би үүнээс хойш амттан идэхгүй. Би цуглуулж байгаад шумуулнаас хамгаалах тор авна! Хэрвээ энэ үед нөгөө ээж байсан бол - Юуны чинь шумуулнаас хамгаалах тор, зүгээр идэж уух ёстойгоо идээд яв! гэж хэлэх байсан байх. Гэтэл Катерины ээж тэгээгүй, харин дагуулж яваад шумуулны тор авсан. Яаж явуулах тухайгаа хайж интернэт ортол Африк руу шумуулны тор хандивладаг сайн дурын нийгэмлэг байдаг тухай олж мэдээд тэр нийгэмлэг рүү тороо явуултал хэд хоногийн дараа нэгэн талархалын бичиг иржээ. Түүн дээр Катерин манай хамгийн залуу хандивлагч болсонд баяр хүргье гэсэн байв. Бас түүнд хэрэв 10 ширхэг шумуулны тор хандивлавал нэг батламж өгнө гэжээ.
Катерин хэсэг бодож байгаад өөрийнхөө хүүхэлдэй, тоглоом, уншсан ном зэргээ гаргаж ирээд гэрийнхээ урд ширээ тавиад зарахаар шийдсэн байна. Гэтэл хуучин юмсыг нь хүн худалдаж авсангүй. Тэгээд тэр ингэж боджээ. Би батламж авахыг хүсч байхад өөр хүмүүс ч бас авахыг хүсэх байх, ингээд гараараа 10 ширхэг батламж бичээд юм худалдаж авсан хүнд өгөхөөр болов. Гэтэл 2 дахь өдөр нь бүх юмаа зарж чаджээ. Яагаад гэвэл хүмүүст түүний бодож олж, өөрөө зурсан батламж маш өхөөрдмөөр санагдсан учраас энэ охиныг урамшуулахыг хүсэж худалдаж авчээ. Тэгээд охин ээж аавынхаа найзууд гэх мэт хүмүүст хэлж ярьж мөнгө цуглуулж эхэлжээ. Гэтэл яаж ч цуглуулсан мөнгө нь 10 тор авч хүрэхээргүй л байлаа. Гэтэл охин бодож байгаад Билл Гейтст захиа бичжээ. Захиандаа юу гэж бичсэн бэ гэвэл "Хүндэт Билл Гейтс, Африкийн хүүхдүүд хэрвээ шумуулнаас хамгаалах торгүй бол үхнэ. Гэтэл тэд тор авах мөнгөгүй. Хүмүүсээс сонсоход мөнгөнүүд Таны тэнд их байдаг гэнэ." гээд түүнд бас нэг батламж зурж захиандаа хийж явуулжээ. Билл Гейтс яасан гээч ? Тэр 3 сая доллар гаргаж энэ охины сайн үйлийг дэмжсэн. Ингэснээр 5 настай Катерин охин Африкийн 1 сая гаруй хүүхдийн амийг аварсан гэсэн үг. Тэгээд хэрвээ Та Африкт очвол тэнд байгаа олон олон шумуулны торны дотор талаас Катерин охины нэрийг харж болно. Одоо та нар юу гэж бодож байна ? Яагаад гэвэл Катерин охин гэнэн цайлган учраас дэлхий дээрх маш олон юмс маш хэцүү байдаг гэдгийг мэдэхгүй болохоороо ийм том ажил эхлүүлээд амжилттай болжээ гэж бодож байна уу ? Үгүй ! Яагаад гэвэл түүний хажууд байгаа том хүмүүс түүнд тусалсан учраас, эцэг эх нь хүүхдийнхээ далавчийг том болоход тусалсан учраас ! 4 сарын 6нд нэг ийм түүх бий болсон юм бол өдөр болгон хүүхэд бүрт яг үүн шиг мөрөөдөл, хийхийг хүсч буй зүйл гарч байгаа гэж би итгэдэг. Бид хүүхдэдээ анхаарлаа хандуулаад, эдгээр үнэн түүхүүдийг хүүхдэдээ ярьж өгөөд өөрийнх нь далавч хэр том болохыг мэдрүүлэх хэрэгтэй.
Жишээ нь 9 настай Герман хүүхэд Феликс 3 жилийн дотор 1 сая гаруй мод тарьсан. Икбал Масих (Iqbal Masih) хүү 4 настайдаа боолын хөдөлмөрт 6 хүрэхгүй доллараар худалдагдаад 6 настайдаа олон улсын байгууллагын шугамаар аврагдан суллагдаж, суллагдсанаасаа хойш 6 жилийн хугацаанд өөр шигээ 3000 гаруй хүүхдийг боолын хөдөлмөрөөс чөлөөлж, 12 настайдаа гэртээ харих замдаа хүүхдийг боолчлогчдод буудуулж нас баржээ. Гэвч энэ мэдээг үзсэн Канадын 12 настай сурагч Грейг (Craig Kielburger) “Би ч бас 12 настай яагаад түүн шиг хүүхдүүдийг чөлөөлөх ажил хийж болохгүй гэж” хэмээн бодсоноор хүүхдийг боолын хөдөлмөрөөс чөлөөлөх нийгэмлэг байгуулж, одоогоор тус нийгэмлэг Африк болон Өмнөд азийн 45 улсад 450 бага сургууль байгуулж, өдөр бүр 45000 нэн ядуу хүүхэд төлбөргүй суралцаж байна. Мэдээж бас Нобелийн шагналт Малала охин байна.
Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл хүүхдийн боловсрол бол хэл яриагаар дамжин бодож сэтгэхэд нь нөлөөлж байдаг. Хэлж ойлгуулах боловсрол бол бодож сэтгэх боловсролын суурь. Бидний ихэнхи эцэг эхчүүд өдөр тутамд хүүхэдтэйгээ ямар ч учир утгагүй бүтэцгүй үг хэллэгээр харьцаж байдаг. Утга учиргүй, бүтэцгүй үг хэллэг гэж юуг хэлээд байна? Зурагт үзэж болохгүй, явж шүдээ угаа, боль наадхаа тавь гэх мэт... Хүүхэд 3 наснаас эхлэн юм унших, сонсох, эргэцүүлэх дадалтай болох үндэс суурь тавигдаж байдаг. Гэвч нэг том асуудал тулгардаг нь 3 настай хүүхэд уншиж чадахгүй. Заавал том хүн уншиж өгөх шаардлагатай. Гэтэл өнөөгийн хүмүүс дэндүү завгүй гэдгээрээ дэндүү залхуугаа халхавчилдаг. Ингээд хүүхдийн хэл яриа, бодож сэтгэх сууриа тавих алтан үе өнгөрчихдөг. Ийм болохоор хүүхдүүддээ аль болох болсон бодит явдал, сургамжит түүх, үлгэр домог ярьж уншиж өгч, мэдэхийг хүссэн, хийхийг хүссэн ажил үйлд нь тусалж дэмжиж байх хэрэгтэй.
Далавчных нь том жижиг хүүхдийн чинь хэр өндөрт нисэхийг шийднэ. Харин хүүхдийн тань далавч хэр ургаж том болохыг эцэг эх та бид шийдэх нь байна шүү.
Хятад хэлнээс орчуулсан Ө.Энхжаргал

31/08/2020

Ц.Элбэгдорж:
Монгол хүн Монгол хэл бичгээ өмөөрч дуугарахгүй бол, тэмцэхгүй бол өөр хэн ч бидний өмнөөс хэлэхгүй, тэмцэхгүй. Үсэрсэн цус, тасарсан мах Монгол ахан дүүсээ одоо дэмжихгүй бол хэзээ дэмжих юм бэ! Бичиг, хэлээ унаган төрхөөр нь хадгалахын төлөө тэмцэл бол Монгол хүн бүрийн ариун үүрэг.

08/06/2020
28/05/2020

Н.Номтойбаярын өмгөөлөгч :“Шүүх хуралдааны төгсгөлд прокуроруудаас Н.Номтойбаярыг мөрдөгчтэй утсаар ярьсан гэх шалтгаанаар цагдан хорих тухай мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн. Тэр баримтыг бидэнд үзүүлсэнгүй. Хэрэгт хавсаргасан эсэхийг ч мэдэхгүй байна. Энэ шийдвэр нь УИХ-ын сонгуулийн хууль зөрчсөн гэж харж байна. Хэрэв нэр дэвшигчийг саатуулахаар болбол эхлээд Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд мэдэгдэх ёстой. Гэтэл шүүхээс СЕХ руу албан бичиг явуулна гэсэн зүйл ярьж байна.

Дараагийн шүүх хурлын тов зургадугаар сарын 26-нд товлогдсон. Энэ нь зохион байгуулалттайгаар УИХ-д сонгуульд Н.Номтойбаярыг өрсөлдүүлэхгүйн тулд сэдсэн башир арга. Гэхдээ Хан-Уул дүүргийн иргэдэд хандаж хэлэхэд Н.Номтойбаяр нэр дэвшигч хэвээрээ. Шүүхийн цагдан хорих шийдвэрээс үл хамааран сонгууль болдгоороо болно. Бид энэ асуудлаар шүүхэд гомдол гаргана.

Тавдугаар сарын 22-ны өдөр нэр дэвшигч Н.Номтойбаяр УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс өрсөлдөхөөр нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авах СЕХ-ны тогтоол гарсан. Энэ байдлыг шүүх мэдсээр байж цагдан хорих шийдвэр гаргаж байгаа нь цэвэр улс төрийн зорилготой гэж өмгөөлөгчдийн зүгээс харж байна. Шүүх шийдвэрээ гаргасан гэж хэлсэн мөртлөө хуралдаан завсарлаж байна гээд шүүгч нь танхимыг орхиод гараад явчихна. Хэнээс юу ч асуух гээд гараад байдаг юм бэ.

13/04/2020

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан иргэний хувиар амны хаалтгүй яваа иргэдэд шаардлага тавьж, маск тараалаа

13/04/2020

Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг "Хүүхдийн хамгаалах төв"-д хамгаалалтад авч Г.Загдааг баривчилсан бичлэг

Ц.Элбэгдорж: Их Монгол бол дэлхийн Монгол юм. Дэлхийн Монгол бол дижитал Монгол юм. Их Монгол бол Монгол хүн бүрт хамаат...
09/04/2020

Ц.Элбэгдорж: Их Монгол бол дэлхийн Монгол юм. Дэлхийн Монгол бол дижитал Монгол юм. Их Монгол бол Монгол хүн бүрт хамаатай зорилт юм. Холын зорилго үгүй бол, ойрын зовлон салахгүй.

Их Монголын эхний зорилго бол эрх чөлөө байсан. Эрх чөлөөт хүн, эрх чөлөөт улс орон бол их байж чаддаг. Ихийг мөрөөдөж, их рүү тэмүүлж, ихийг бүтээх эрч хүч, боломж зөвхөн эрх чөлөөт байдлаас үүсдэг. Энэ замыг Монгол хүн сонгоод 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээл багагүй байлаа. Монгол хүн, Монгол улс өөрийгөө аваад явах чадавхтай болж байна. Монголчууд холыг харж, ойрыг дүгнэж элдвийг хэлэлцдэг боллоо.

Их Монголын удаахь зорилго бол эдийн засаг. Бага эдийн засагтай, дорой, өсөлтгүй, тэлэлтгүй эдийн засагтай ямар ч орон их зорилго тавих, түүндээ хүрэх боломжгүй юм. Хүнээр бол орлогоо тэлэхгүйгээр амьдралаа өөд татах боломжгүй. Иймээс иргэдийнхээ орлогыг эрс нэмэх, улс орныхоо эдийн засгийг олон нугалж өсгөх явдал Монгол улсын нэн тэргүүний, тулгамдсан зорилт юм.

Хагас сая төгрөгтэй хүн, 3 сая төгрөгтэй болох, 3 саятай хүн 10 саяын төлөө явах, 10 саятай бол 30 сая руу зүтгэх, 30 саятай бол 50 сая руу эрмэлзэх, 50 саятай бол 100 саяын төлөө тэмүүлэх. Зуутай бол гурван зуу, гурван зууд хүрвэл тэрбум руу. Энэ тооцоог тэрбумаар, их наядаар, төгрөгөөр, доллараар ч гаргаж болно. Энэ боломжийг л иргэддээ бүрдүүлэх ажил манай орны төр засгийн, бодлого тодорхойлогчдын байнгын “толгойны өвчин” болох ёстой.

https://deedsiinamidral.mn/%d0%b8%d1%85-%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb/

  Их Монгол бол дэлхийн Монгол юм. Дэлхийн Монгол бол дижитал Монгол юм. Их Монгол бол Монгол хүн бүрт хамаатай зорилт юм. Холын зорилго үгүй бол, ойрын зовлон салахг...

05/04/2020

Жон Хопкинсийн Их Сургуулиас маш чухал мэдээлэл гаргасан байна.
Энэ вирусын шинж тэмдэгийг ойлгож мэдэхэд тун чухал юм!

* Вирус нь амьд организм биш бөгөөд харин тосон (липид) хамгаалах бүрхүүл бүхий уургийн молекул (DNA) юм. Тус вирус нь нүд, хамар, гуурсан хоолойн салст бүрхэвчийн эсүүдэд нэвтэрснээр генетикийн код нь өөрчлөгдөж (мутацилагдан) тэдгээр эсүүдийг илүү хорлонтой, үржигдэх эсүүд болгож хувиргадаг байна.

* Вирус нь амьд организм биш, уургийн молекул учраас түүнийг хөнөөж үгүй хийх боломжгүй, харин өөрөө задарч устах боломжтой юм. Задрах хугацаа нь тухайн вирус байрлах материалын төрөл, температур, чийглэгээс хамаарна.

* Вирус нь маш эмзэг; ганц хамгаалж буй зүйл нь нимгэн тослог бүрхүүл юм. Тиймээс савангийн хөөс тослогийг задалдаг тул саван, угаалгын нунтаг зэрэг нь хамгийн шилдэг хамгаалах арга юм. (Тийм учраас та маш сайн хөөсрүүлэн 20 секунд, түүнээс ч удаан үрж угаах хэрэгтэй.) Тослог бүрхэвчийг уусгаснаар уургийн молекул нь өөрөө задарч устах юм.

* Дулаан тослогийг хайлуулдаг; тийм учраас гар, хувцас, бүх зүйлсээ Фаренхэйтийн 77-оос дээш (цельсийн 25 градус) градустай усаар угаах нь маш сайн байх нь. Түүнээс гадна халуун усанд саван илүү их хөөсөрдөг тул илүү тустай юм.

* Алкохол болон 65-аас дээш хувийн алкохолтой уусмал нь ямар ч тослогийг, ялангуяа тус вирусын гадаад тосон бүрхэвчийг уусгана.

* Тодорхой хэмжээний белизнаг түүнээс тав дахин их хэмжээний устай хольсон уусмал нь уургийг дотроос нь задалдаг.

* Хэт исэл (пероксид) нь вирусын уургийг задалдаг тул саван, алкохол, хлорын дараагаар хүчилтөрөгчтэй ус тустай. Гэхдээ та үүнийг дангаар нь хэрэглэх хэрэгтэй тул арьсыг гэмтээнэ.

* Ямар ч бактери устгагч, антибиотик тус болохгүй. Энэ вирус нь бактери шиг амьд организм биш учир; антибадийз (antibodies/эсрэг биет?) нь амьд биш зүйлийг алж устгаж чадахгүй.

* Хэрэглэсэн хэрэглээгүй хувцас, ор хөнжлийн даавуу зэргийг сэгсэрч ер болохгүй. Нүхэрхэг, нэвтрэх боломжтой гадаргууд наалдахаараа маш сайн зууралддаг бөгөөд зөвхөн:
-3 цаг (даавуу болон нүхлэг материал)
-4 цаг (зэс болон мод)
-24 цаг (картон цаас)
-42 цаг (метал)
-72 цаг (пластик)-ийн дотор задардаг байх нь.

Хэрэв та дээрх зүйлсийг сэгсрэх эсвэл өдөн тоос арчигчаар арчвал вирусын молекулууд 3 хүртэлх цагийн турш агаарт хөвөх бөгөөд таны хамар луу ч орох боломжтой юм.

* Вирус молекулууд нь гадаах хүйтэнд болон байшин машины агааржуулагч буюу эй си-д маш тэсвэртэй.
Мөн тэдгээр молекулууд тогтвортой байхад чийгтэй орчин, ялангуяа харанхуй орчин нэмэр болдог байна. Тиймээс чийггүй, хуурай, дулаан, гэрэлтэй орчин энэ вирусыг илүү хурдан задрахад тустай байх нь.

* Вирус газардсан обьект дээрх хэт ягаан туяа нь вирусын уургийг задалдаг. Жишээ нь маскыг ариутгаад дахин хэрэглэх зэрэгт үр дүнтэй юм. Энэ нь гэхдээ арьсны коллагеныг (уураг болох) мөн задалдаг тул болгоомжтой байх нь чухал.

* Вирус эрүүл арьсыг нэвтэрч чадахгүй.
* Винегар буюу уксус нь тосон хамгаалах давхаргыг задалж чадахгүй учраас үр дүнгүй юм.

* Спирт, водка аль нь ч нөлөөлөхгүй. Хамгийн хүчтэй водка 40%-ийн алкохолтой бол танд 65%-ийн алкохол хэрэгтэй.

* Үйлчилвэл Листерин (ам зайлагч шингэн) үйлчилнэ, 65%-ийн алкохолтой тул.

* Давчуу, хязгаарлагдмал орон зайнд вирус илүү дэгдэж болзошгүй юм. Тиймээс илүү задгай, агаар сайтай орчинд бага байх нь.

* Ам хамар, хоол, цоож түгжээ, хаалганы бариул, гэрлийн унтраалга, зурагтын удирдлага, гар утас, цаг, компьютер, ширээ, телевиз зэрэгт хүрэхээсээ өинө болон дараа гараа угаах хэрэгтэй. Мөн угаалгын өрөөнд орох, гарахдаа угаах хэрэгтэй юм.

* Гараа олон удаа угаах тул гарны чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Учир нь молекулууд микро хагаралд (гар хэт хуурайшсанаас хагарах) нуугдаж болох юм. Гарны чийгшүүлэгч нь өтгөн байх тусмаа сайн.

* Мөн түүнчлэн хумсаа богино байлга. Ингэснээр вирус тэнд нуугдахаас сэргийлэх юм.

Жон Хопкинс Эмнэлэг Selly Ajin.
Via Ser-Od.

26/03/2020

О.Баасанхүү: Шулуухан хэлэхэд юм хийхгүй байгаа Засгийн газрыг түргэн буулгах нь зөв

“Ерөнхийлөгчийн саналтай танилцсан. Би түүнийг улсын төсвийг тодотгох, төрийн удирдлагыг гартаа авах, сонгуулийг хойшлуулах гурван хүсэлтэй байна гэж ойлгосон.

Нэгт, сонгуулийг хойшлуулж болохгүй. Харин ч урагшлуулах ёстой. Явах хүнээр ачаа бүү татуул гэх үг бий. Иргэд шинэ парламентаас их зүйл хүлээж байна. Зээлийн хүүг царцаах, хойшлуулах гэх мэт шийдлийг ард иргэд дэмжиж байгаа. Гэвч энэ Засгийн газар хийхгүй байна. Юм хийхгүй байгаа Засгийн газрыг түргэн буулгах нь зөв.

Хоёрт, төсөв тодотгох хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Тэвчиж болох зардал, жишээлбэл цэцэрлэгийн багш нарт нөүтбүүк авч өгөх гэхчлэн санхүүжилтийг танах бол өөр хэрэг. Харин сонгууль явуулах төсвийг тодотгоно гэдэг утгагүй. Хойшлуулсан ч нэг л өдөр энэ сонгуулийг хийж таарна. Сонгууль хойшлуулбал Ерөнхийлөгчид л ашигтай, өөр хэнд ч ашиггүй

Шулуухан хэлэхэд Монгол улсын иргэд дундаас вирусийн халдвар илрээгүй. Онц байдал зарлаагүй байна. Онц байдал зарлах эсэхийг УИХ шийддэг”

26/03/2020

ОБЕГ-ын дарга Т.Бадрал:
“Иргэдийг 14 хоног тусгаарлаж байсан бол одоо 21 хоног тусгаарлахаар боллоо. Ингэхдээ нэг нэгээр нь тусгаарлана. Учир нь сүүлийн тохиолдол илрэхэд хамт байсан нэг хүн эрсдэлд орсон. Хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлахаар тусгаарлах байрны хэрэгцээ ч нэмэгдэж байна. Бид гурван захиалгат нислэгээр иргэдээ авахаар төлөвлөсөн байсан. Гэвч ийнхүү тусгаарлах байрны хүрэлцээний улмаас эхний ээлжинд хоёр нислэгийг авахаар боллоо. Одоо 750 иргэн ирэхээр 750 өрөө хэрэгтэй болж байгаа юм. Дээр нь 14 хоногийн төлбөр буюу 750 мянган төгрөг нь 300 мянгаар нэмэгдэж, 1.050.000 төгрөг болж байна. Хотоос гадна хүмүүсийг тусгаарлах талаар ярьж байна. Хотын гадна 300 орны багтаамжтай нэг газар байна. 300 ор гэдэг нь 60-70 өрөөтэй л гэсэн үг. Тэгэхээр энэ хэмжээний хүнийг л тэр газар байрлуулна. Гуравдахь нислэг гурван хоногоор хойшлох байх. Нэгэнт 14 тусгаарлагдсан иргэдээс дахиж төлбөр авахгүй. Тэдний үлдсэн хоногийн тооцоог улсын нөөцөөс гаргахаар боллоо” гэдгийг хэлэв. Түүнчлэн тэрбээр, “Эхлээд БНХАУ манай эрсдэлтэй бүс байсан бол эргээд бид БНХАУ-ын хувьд эрсдэлтэй болж байна. Тиймээс Манай улсаас очсон иргэнийг БНХАУ 14 хоногт тусгаарлана. БНСУ руу явах 300 орчим хүн хүсэлтээ өгсөн. Тэднийг одоо явах захиалгат онгоцоор хүргэнэ. Харин тэр хүмүүс асуудал намжсан эргэж ирнэ гэсэн асуудал байхгүй”

17/03/2020

Коронавирусын тав дахь тохиолдол Итали улсаас ирсэн 30 настай, Монгол Улсын иргэн эмэгтэйгээс илэрлээ

16/03/2020

ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:

"Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүний лабораторийн шинжилгээний хариу 20:00 цагийн үед гарч, COVID-19 илэрлээ.

Эдгээр гурван иргэнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Бид халдвар шинээр зөөвөрлөгдөж ирнэ гэж тооцоолж байсны дагуу иргэдийг нэг бүрчлэн тусгаарлан зохион байгуулж бэлтгэлтэй байсан.

Францаас Берлинээр дамжин ирсэн хүний биеийн байдал хүнд байна. Иргэд айж сандарч дархлаагаа унагах хэрэггүй. Аль болох гадагш гарахгүй байж зөвлөмжүүдийг дагаж амны хаалтаа зүүж сэргийлэх нь чухал" гэж мэдээллээ.

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Niislel.INFO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share