GeoSpace

GeoSpace Дэлхийн өнцөг булан бүрт байрлах онцгой газруудыг ман?

БНСУ Сөүл Ёуиду цэцэрлэгт хүрээлэн. 2022/04/10
10/04/2022

БНСУ Сөүл Ёуиду цэцэрлэгт хүрээлэн.
2022/04/10

White Hole 🌃💫 Цагаан нүх/white hole/ бол орон зай ба өвөрмөц байдлын таамаглал бөгөөд уг нүх рүү биет оруулах боломжгүй ...
29/09/2021

White Hole 🌃💫

Цагаан нүх/white hole/ бол орон зай ба өвөрмөц байдлын таамаглал бөгөөд уг нүх рүү биет оруулах боломжгүй энерги, гэрэл, мэдээлэл түүнээс зугтан гарч чаддаг. Энэ нь нэг утгаараа хар нүхний эсрэг тал гэсэн үг юм.
Хар нүхний эсрэг тал байна гэж үзэхээр бидний мэддэг ертөнцийн эсрэг тал буюу зэргэлдээх ертөнц байх боломжтой юм.

_____________________________

Итали руу хамт даа аялах хүнээ @Мен хийдэг пост😁😊🇮🇹❤️📸 cristinaproietti_photo
09/07/2021

Итали руу хамт даа аялах хүнээ @Мен хийдэг пост😁😊🇮🇹❤️

📸 cristinaproietti_photo

08/07/2021

Юта(Utah) мужийн баруун өмнөд хэсэгт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэн🏞

Эх орноороо аялахад хэрэг болохуйц 5 топ апп💯📱1.  Maps.me🌏Хөдөө явахын тулд мэдээж хэрэг зам мэддэг байх хэрэгтэй. Зам м...
30/06/2021

Эх орноороо аялахад хэрэг болохуйц 5 топ апп💯📱

1. Maps.me🌏

Хөдөө явахын тулд мэдээж хэрэг зам мэддэг байх хэрэгтэй. Зам мэдэхгүй гээд санаа зовох шаардлагагүй танд Maps.me апп туслах болно. Энэхүү апп нь эхлээд газрын зургаа татаж аваад байршилаа тогтоосоноор оффлайн орчинд ажилдаг учир хөдөө гадаа явдаг хүмүүст маш хэрэгтэй апп юм.

2. M Music.mn🔊🎶

Хөдөө машинтай явахад хэрэг болох нэг зүйл бол мэдээж дуу хөгжим юм. M Music.mn апп нь интернэт сүлжээгүй үед сонсож болдог монголын хамгийн том апп юм.

3. what3words📌

Гэнтийн осол аваар, төөрлөө гэж бодоход танд хэрэг болох зүйлийн нэг бол what3words юм. Энэхүү апп нь интернэт сүлжээгүй орчинд ажилж гуравхан үгийг онцгой байдлын газарт мэдэгдэхэд тэд таныг олоод очих болно. Гайхалтай биз...

4. Anhaar⚡🌪

Байгалийн гамшиг хэзээ болохыг тааж мэдэшгүй учир хөдөө явахдаа ч хэрэглэх биш утасан дээрээ байнга байлгах нэг апп бол Anhaar апп юм. Энэ апп нь гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй салхи шуурга болон үер болсон үед ямар арга хэмжээ авах, анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх гээд олон зүйл маш хэрэгтэй апп юм.

5. Feel Mongolia🏞🏕

Хамгийн сүүлийн апп бол мэдээж хаашаа аялах болон юу үзэх гээд аялахад тан хөтөч болох Feel Mongolia апп юм.

Louvre Museum🕍🏛️Луврын Музей бол дэлхийн хамгийн том урлагийн музей бөгөөд Францын Парис хот дахь түүхэн дурсгалт газар ...
25/06/2021

Louvre Museum🕍🏛️

Луврын Музей бол дэлхийн хамгийн том урлагийн музей бөгөөд Францын Парис хот дахь түүхэн дурсгалт газар болон Мона Лизагийн гэр гэдгээрээ алдартай. Уг музей нь одоогоос 228 жилийн өмнө буюу 1793 онд байгуулагдсан дэлхийн номер 1 музей юм. Бүтээлийн санд нь 615,797 бүтээл байдгаас 38000 орчим бүтээлийг 72,735 хавтгай дөрвөлжин метр талбайд дэлгэн тавьжээ. COVID-19 цартахлын улмаас музей 2020 онд 150 хоног хаагдаж, үзэгчид 72 хувиар буурч 2.7 сая болсон хэдий ч 2020 онд дэлхийн хамгийн олон үзэгдсэн уран зургийн музейн жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа нь хэр алдартай болохыг харуулж байгаа юм.

Түүх
Музей нь Филипп II-ийн үед 12-13р зууны сүүлчээр баригдсан Луврын ордонд байрладаг. Хот суурин газрын тэлэлтээс болж цайз нь эцэстээ хамгаалалтын чиг үүргээ алдаж, 1546 онд I Франциск үүнийг Францын хаадын үндсэн оршин суух газар болгон өөрчилжээ. Францын хувьсгалын үеэр Үндэсний ассемблей Луврыг музей болгож, үндэстний гайхамшигт бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх тушаал гаргажээ.

Музей 1793 оны 8-р сарын 10-нд 537 зургийн үзэсгэлэнгээр нээгдсэн бөгөөд ихэнх бүтээлүүд нь хааны болон сүмийн өмч хөрөнгийг хураан авсан бүтээлүүд байв. Энэхүү цуглуулга бүтээл нь Людовик XVIII, Чарльз X-ийн үед улам бүр нэмэгдэж, Францын Хоёрдугаар эзэнт гүрний үед 20000 ширхэг бүтээлтэй болсон байдаг.

Луврын Музей нь 380,000 гаруй эд зүйлийг агуулдаг бөгөөд байнгын цуглуулгад зориулж 60,600 хавтгай дөрвөлжин метр бүхий найман кураторын тэнхимд 35000 урлагийн бүтээлийг дэлгэн харуулжээ. Луврт уран баримал, дурсгалт газар, уран зураг, зураг, археологийн олдворуудыг дэлгэн байршуулсан байдаг.

Координат: 48°51′40″N 2°20′11″E


New Zealand🇳🇿 Hobbiton🌲🌳The Lord of the Rings💍 буюу бидний дуртай "Бөгжний эзэн" кинон дээр гардаг газар байдаг гэвэл та...
23/06/2021

New Zealand🇳🇿 Hobbiton🌲🌳

The Lord of the Rings💍 буюу бидний дуртай "Бөгжний эзэн" кинон дээр гардаг газар байдаг гэвэл та итгэх үү?

Энэхүү газар нь Hinuera-гаас баруун зүгт 8км, Matamata-гаам баруун урагш 10км-т байдаг Шинэ Зеландын Waikato хотод байдаг байна. Энэ газар нь анх гэр бүлийн аж ахуй эрхэлдэг газар байсан бөгөөд одоо Tolkien аялал жуулчлалын газар болон хөгжижээ.

Louis Vuitton Ginza Namiki🏢🌆Японы Jun Aoki болон Associates студийн архитектор Питер Мариногийн хийсэн усны долгион шиг ...
22/06/2021

Louis Vuitton Ginza Namiki🏢🌆

Японы Jun Aoki болон Associates студийн архитектор Питер Мариногийн хийсэн усны долгион шиг хэлбэртэй сувдан өнгө бүхий фасад, тансаг дотоод засал чимэглэлтэй барилгыг Токио хотын Ginza худалдааны дүүрэгт бүтээсэн байна.

Уг барилга нь LV буюу Louis Vuitton брендийнх бөгөөд 7 давхар барилга юм.

Барилгын доод 4 давхар нь худалдаа үйлчилгээ явуулдаг бол 6 давхарт тусгайлан зассан талбайтай юм. Мөн хамгийн дээд давхар буюу 7 давхарт Le Café V нэртэй кафе ажилдаг.

Shimao Wonderland Hotel🏨БНХАУ-ын Шанхай хотод байрлах Shimao Wonderland зочид буудал нь 2006 оноос эхлэн баригдаж эхэлсэ...
14/06/2021

Shimao Wonderland Hotel🏨

БНХАУ-ын Шанхай хотод байрлах Shimao Wonderland зочид буудал нь 2006 оноос эхлэн баригдаж эхэлсэн бөгөөд 2015 онд барилгын ажил дуусахаар төлөвлөж байсан ч одоог хүртэл баригдаж байгаа юм.

Энэхүү гайхалтай архитектурын төслийн хамгийн сонирхолтой зүйл бол орхигдсон карьерын уурхайд баригдаж байгаа бөгөөд энэ нь барилгын зориулалтаар газар доор чулуу олборлож байсан газар юм. Shanghai Shimao Property Group энэ том нүх болон орхихын оронд 555 сая долларын хөрөнгө оруулалт хийж усан доорхи өрөө, тансаг ресторан, хүлээн авалтын танхим, кафе, хурлын өрөө, тэр байтугай extreme sport-оор хичээллэх гайхалтай зүйлс буюу хаданд авирах, bungee jumping(өндөрөөс олстой үсрэх) гэх мэт зүйлсийг зочид буудал байгуулахаар шийджээ.

Зочид буудал нь 400 хүртэлх өрөөг багтаах бөгөөд 1 өдрийн 320 орчим долларын үнэтэй гэж гэж төлөвлөж байгаа юм. Мөн архитектурын баг барилгын дээд хэсгээс доод давхар хүртэл буюу 17 давхараас унах хүрхрээ барихаар төлөвлөж байна.

Зочид буудлын зураг төсөлд ногоон дээврийг багтаасан бөгөөд хиймэл нуураас газрын гүний дулааныг үйлдвэрлэх боломжийг эзэмшигчдэд олгох бөгөөд энэ нь зочид буудлын цахилгаан болон дулааныг хоёуланг нь бий болгох бөгөөд энэ нь мөнгө хэмнэх гайхалтай арга юм.

Өндөр хөгжилтэй оронд уул уурхайн нөхөн сэргээлт гэж томоохон бүтээн байгууламж хийдэг.Маргааш үүний тухай мэдээлэл орох...
13/06/2021

Өндөр хөгжилтэй оронд уул уурхайн нөхөн сэргээлт гэж томоохон бүтээн байгууламж хийдэг.

Маргааш үүний тухай мэдээлэл орох учир ойрхон байгаарай😊

Японы үзэсгэлэнт шар цэцгийн талбай. Амар амгалан...💛💛🇯🇵🌄
06/06/2021

Японы үзэсгэлэнт шар цэцгийн талбай. Амар амгалан...💛💛🇯🇵🌄

Өгий нуур🏊Өгий нуур нь Архангайн аймгийн Өгийнуур суманд орших цэнгэг уст нуур юм.  Олон улсын жуулчдын ихээхэн очдог эн...
03/06/2021

Өгий нуур🏊

Өгий нуур нь Архангайн аймгийн Өгийнуур суманд орших цэнгэг уст нуур юм. Олон улсын жуулчдын ихээхэн очдог энэ нуур нь загас, шувуу болон цэнгэг байдаг алдартай. Нуурын бараг тэн хагас нь 3 метрээс бага гүнтэй ба хамгийн гүн нь 15.3 метр байдаг бол дундаж гүн нь 6.6 метр юм. Тус нуур нь 25.7 км2 талбайтай бол усны хэмжээ нь 0.17км3 хэмжээтэй монголын нэг дурсгалт газар юм.

Өгий нуурын ДОМОГ

Эрт нэгэн цагт залгаа нутгийн эр, эм хоёр хонины бэлчээрт нууцаар танилцаж, хайр сэтгэлийн нандин холбоо үүсгэжээ. Хангайн уулс шиг ханхар сайхан залуу, үзэсгэлэн гоо эрхи танхи бүсгүй хоёрын ариун хайрын болзоо атаач жөтөөч хүмүүсийн хар сэрийн салхиар дамжин охины эцгийнх нь сонорт хүрчээ.

Удам язгуур сайт чинээлэг баян эцэг нь хайрлан өсгөсөн үнэт сувд мэт ганц гүнжээ харц дорд гаралтай тарчиг ядуу залуутай гэрлүүлэхгүйн тулд нэгэн арга сэдсэн байна. Залууг хугацаагүй цэргийн албанд цөлж, охиноо нутгийн баяны хүүд богтлон өгөх шийд гаргажээ.Аргагүйн эрхэнд салахаар болсон амраг хоёрт сүүлчийн удаа уулзах боломж өгч гэнэ. Залуу нь “Хол газар салж явснаас чамайг үргэлж харж явья” гээд уул болон хувирав гэнэ. Тэр нь “АВЗАГА ХАЙРХАН” уул бөлгөө. Шаналж хоцорсон сайхан бүсгүйн сувдан нулимс урсаж тунасаар нуур болон тогтсон нь “ӨГИЙ НУУР” билээ.

Зун цаг болж аялал зугаалга болох болсонтой холбогдуулан аялах гэж байгаа бол томоохон шуудай авч яван явсан газраа ул мөргүй(хог, шинэ зам) явцгаая💪

📷 -Ulzii

Ирээдүйн хот🏙Энэхүү пирамид шиг барилга нь орон сууц бөгөөд пирамид хэлбэртэй учир олон хүн энэ орон сууцад орох сонирхо...
02/06/2021

Ирээдүйн хот🏙

Энэхүү пирамид шиг барилга нь орон сууц бөгөөд пирамид хэлбэртэй учир олон хүн энэ орон сууцад орох сонирхолтой болон очиж үздэг байна.

Уг барилга нь 100метрийн өндөртэй 18 давхар бөгөөд Шанхай хотын ойролцоох Куншань хотын Хуацяо дүүрэгт байрладаг.🇨🇳

2013 онд баригдаж дууссан, өөр хоёр 12 давхар барилга байгууламж бүхий цогцолбор, худалдааны нэг хэсэг юм.

Гурван барилга нь хоёр талын хананууд нь ташуу гадаргуутай, зарим өнцгөөс нь харахад пирамид шиг харагддаг бөгөөд барилга бүрийн бусад хоёр хана буюу гадагшаа харсан хана нь ердийн босоо хана юм.

Тус цогцолборын зураг төслийг боловсруулсан Мастерс Архитектурын Албаны MailOnline-д архитекторууд нь Хятадын уламжлалт дэнж бүхий будааны тариалангийн талбайгаас санаа авсан гэж хэлдэг.

31/05/2021

Miami-гаас Florida хүрэх зам 🌉🚗

Ийм газраар машинтай явах биш бүр алхаад ч явмаар санагдаж байна...😊

Хамт явах найзаа хийгээрэй.

30/05/2021

Palm Jumeirah🌴🏝

Palm Jumeirah бол Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай дахь гар аргаар хийсэн архипелаг бөгөөд Персийн булан дахь газрыг нөхөн сэргээж бүтээсэн юм. Энэ бол Palm-ын арлууд буюу Palm Jebel Ali, Palm Deira зэрэг томоохон бүтээн байгуулалтын нэг хэсэг бөгөөд энэ бүгд нийтдээ Дубайн эргийг 520 километрээр нэмэгдүүлсэн байдаг. Уг арал нь 2016 оны байдлаар 10500 хүн амтай гэсэн тооцоо гарсан байдаг.🏝

Байршлын хувьд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын Жумейра далайн эрэгт байрладаг. Энэхүү бүтээн байгуулалтыг Van Oord болон Boskalis гэсэн хоёр мэргэжилтэн компани хамтарсан хөрөнгө оруулалттайгаар гүйцэтгэсэн бөгөөд саяхан нээгдсэн The Pointe, Club Vista Mare, Nakheel Mall нь The Palm Jumeirah-ийн хамгийн сүүлд нэмэгдсэн газрууд юм.

29/05/2021

Торнадо🌪

Дараах салхины талаар мэддэг зүйлээ бусад даа хуваалцаж коммент хэсэг бичээрэй😊

The Riegelman Boardwalk/Coney Island Boadwalk/🚶🌴🏝Нью Йорк хотоор хосоороо аялаж байгаа хүмүүс болзоход тун тохиромжтой г...
28/05/2021

The Riegelman Boardwalk/Coney Island Boadwalk/🚶🌴🏝

Нью Йорк хотоор хосоороо аялаж байгаа хүмүүс болзоход тун тохиромжтой газрын нэг бол яахын аргагүй CONEY ISLAND BOARDWALK юм. Мөн хосгүй гээд уншилгүй өнгөрөөд дэмий л болов уу! Учир нь энд ганцаараа ч гэсэн таныг уйдаахгүй тоглоомууд хүлээж байгаа🎡 Тэгвэл энэхүү газар нь хэзээ нээгдсэн юу, юу байдаг талаар танд мэдээлэл хүргэе.

Riegelmann Boardwalk (Coney Island Boadwalk гэж нэрлэдэг) нь Атлантын далай руу харсан Бруклины Нью Йорк хотын дүүрэг дэх Coney Island хойгийн өмнөд эрэг дагуу 4.3 км урт явган хүний ​​зам юм. 1923 онд нээгдсэн бөгөөд далайн эргээр эргээр буюу Баруун 37-р гудамж, зүүн талаараа Брайтоны 15-р гудамжны хооронд явдаг. Үүнийг Нью Йорк хотын цэцэрлэгт хүрээлэн, амралтын газар (NYC Parks) ажиллуулдаг.

Riegelmann Boardwalk нь үндсэндээ chevron хэлбэрээр байрлуулсан модон банзаар хийгдсэн байдаг. Энэ нь 50-80 фут буюу 15-24м өргөн бөгөөд далайн түвшнээс ялимгүй дээш өргөгдсөн байдаг. Энэхүү самбар нь Coney арлын the New York Aquarium, Luna Park, Deno's Wonder Wheel Amusement Park болог Maimonides Park зэрэг хэд хэдэн зугаа цэнгэлийн газрууд, үзмэрүүдийг холбодог. Энэхүү аралд дүрслэх урлаг, хөгжим, киноны олон романтик газруутай.

19-р зууны дунд үед Coney Island-ын эрэг хавиар хаалт босгосон хэд хэдэн хувийн байгууллагуудад хуваагдсан байсан бөгөөд Coney Island-ын эргийн тавцан дээр гарах төлөвлөгөөг анх 1890-ээд оны сүүлчээр хэлэлцэж эхэлсэн байдаг. Riegelmann Boardwalk-ийн анхны хэсэг нь 1923 онд нээгдэж 1926, 1941 онуудад өргөтгөлүүд хийгдсэн бөгөөд 20-р зууны туршид хэд хэдэн өөрчлөлт, засвар хийсээр иржээ. Нью-Йорк хотын дурсгалт газруудыг хамгаалах комисс 2018 онд Riegelmann Boardwalk-ийг хотын чухал газар болгон тогтоожээ.

The Metropolitan Museum of Art /The Met/🏛️ Аялаж байхдаа заавал үзэх ёстой нэг юм бол яахын аргагүй МУЗЕЙ юм. Тэр дундаа...
27/05/2021

The Metropolitan Museum of Art /The Met/🏛️

Аялаж байхдаа заавал үзэх ёстой нэг юм бол яахын аргагүй МУЗЕЙ юм. Тэр дундаа Нью Йорк хотоор аялаж байгаа бол The Metropolitan Museum of Art буюу The Met музейг үзэхгүй өнгөрөх нь алдас болно.
Нью Йорк хотын Metropolitan Museum of Art бол АНУ-ын хамгийн том урлагийн музей юм. Бүтээлийн цуглуулгад 2 сая гаруй бүтээл багтсан бөгөөд 17 тэнхимд хуваагджээ. Арай жижиг хоёр дахь байршил болох Дээд Манхэттэн дэх Форт Трион цэцэрлэгт хүрээлэнд байрлах Cloisters нь дундад зууны үеийн Европоос ирсэн уран зураг, архитектур, эд өлгийн зүйлийн өргөн цуглуулгатай.🎻💫

Музейн цуглуулгад сонгодог эртний болон эртний Египетийн урлагийн бүтээлүүд, Европын бараг бүх мастеруудын уран зураг, барималууд, орчин үеийн урлагийн өргөн бүтээлүүд багтдаг. The Met нь Африк, Ази, Византийн болон Исламын урлагийн бүтээлүүдийг өргөнөөр хадгалдаг. Музейд хөгжмийн зэмсэг, хувцас хэрэглэл, дагалдах хэрэгслийн нэвтэрхий толь бичиг, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эртний зэвсэг, хуяг дуулга гэх мэт зүйлс байдаг. 1-р зууны Ромоос эхлээд Америкийн орчин үеийн загвар хийц хүртэл хэд хэдэн анхаарал татахуйц интерьерүүд түүний галерейд суурилагдсан.

Метрополитений Урлагийн музей нь 1870 онд Америкийн ард түмэнд урлаг, урлагийн боловсрол олгох зорилгоор байгуулагдсан. 2020 онд COVID-19 цартахлын улмаас 202 хоног хаагдсан бөгөөд зөвхөн 1,124,759 жуулчид ирсэн нь 2019 оныхоос 83 хувиар буурсан үзүүлэлттэй байсан ч Met дэлхийн хамгийн олон үзэгчтэй уран зургийн музейн жагсаалтын 9-рт бичигдсээр байна.

Дэлхийгээр аялах 🔟 шалтгаан “ЯАГААД аялах ёстой вэ” гэж та өөрөөсөө асууж байсан уу. Миний бодлоор шинэ газарт очих, шин...
27/05/2021

Дэлхийгээр аялах 🔟 шалтгаан

“ЯАГААД аялах ёстой вэ” гэж та өөрөөсөө асууж байсан уу. Миний бодлоор шинэ газарт очих, шинэ соёл сурах, шинэ хүмүүстэй уулзах шиг сайхан зүйл байхгүй гэж боддог. Дэлхий ертөнцөөр аялснаар таны амьдралд сонин сонирхолтой өөрчлөлт ч бий болж магадгүй. Хүн бүрд аялах шалтгаан өөр өөр байж таараа, гэхдээ нийтлэг байх 10 шалтгааныг би танд хүргэе. Санал нийлнэ гэдэгт итгэж байна

1. Дэлхийн өнцөг булан бүрд найзтай 👭 болно (танил тал, ажил төрөл, бизнесийн хүрээллийг нэмэгдүүлнэ)

2. Таны нүдийг нээж, бодол санааг илүү нээлттэй болгоно 👀(аливаа зүйлийг олон талаас хардаг болно).

3. Гайхалтай дурсамжийг үлдээнэ 🧠(адал явдал, хөгжөөн цэнгээн, бүтэлгүйтэл гээд бүхий л сайхан дурсамжийг хадгалж үлдэнэ).

4. Боловсрол, мэдлэг нэмнэ 📚 (Дэлхийн түүх, дэлхийн гайхамшгуудын тухай мэдэж авна)

5. Илүү тэвчээртэй, хүлээцтэй болгоно 🧘‍♀️ (нислэг цуцлагдах, ямар нэгэн үзвэр үйлчилгээнд оочерлох гээд тэвчээрийн хязгаараа шалгана).

6. Аялал таны өөрт байгаа нуугдмал ур чадварыг нээж өгнө 🕵️‍♂️ (өмнө нь мэдэрч байгаагүй эсвэл хийж байгаагүй зүйлээ туршиж үзнэ).

7. Аялал сорилтыг бий болгодог 🏋️(аяллын янз бүрийн сорилтуудыг заавал аялалд гараад мэдрээрэй).

8. Урагшлах, шинийг хийх урам зориг, сэдэл төрүүлнэ 🆒(хийж байсан ажлаа илүү сайн хийх, эсвэл төлөвлөж байсан зүйл рүүгээ шууд дайрах зэрэг үзэгдэл их болно) .

9. Технологи, аппликейшны мэдлэг асар ихээр нэмэгдэнэ 📲(олон улсад онлайн үйлчилгээ хөгжчихсөн, ашиглахад энгийн бөгөөд хялбар гэдгийг олж мэднэ)

10. Дэлхийн ИРГЭН болно 🌏. Дэлхийн хаана ч аялах чадвартай болно. Хэлний мэдлэг болон аяллын туршлага нэмэгдсээр……..

✏ Tseegii Tsog

The statue of liberty🗽Эрх чөлөөний хөшөө нь АНУ-ын Нью Йорк хотын Нью Йорк боомт дахь liberty арал дээрх асар том неокла...
26/05/2021

The statue of liberty🗽

Эрх чөлөөний хөшөө нь АНУ-ын Нью Йорк хотын Нью Йорк боомт дахь liberty арал дээрх асар том неоклассик уран баримал юм. Энэхүү хөшөөг Францын уран барималч Фредерик Огюст Бартолди урлаж, төмөр карказыг нь Гюстав Эйфель нар Францад бүтээж хайрцаглан далайгаар ачиж, Бедлоегийн арал гэж нэрлэгддэг байсан газар угсарчээ. Энэхүү хөшөөг 1886 оны 10-р сарын 28-нд бүтээсэн бөгөөд газраас 93 метрийн өндөртэй юм.

Хөшөө нь Ромын эрх чөлөөний бурхан Libertas дүр юм. Тэрээр баруун гараараа толгой дээрээ бамбар барьдаг бөгөөд зүүн гартаа АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг бичигдсэн өдөр болох 1776 оны 7-р сарын 4 буюу MDCCLXXVI гэж бичсэн tabula ansata барьдаг. Үндэсний боолчлолыг цуцалсныг дурсан санаж эвдэрсэн дөнгө, гинж хөл дээр нь хэвтэж байдаг байна. Энэхүү хөшөө нь далайгаар ирэх цагаачдыг угтан авах бэлгэдэл болсон АНУ-ын эрх чөлөөний нүүр царай болжээ.

Times SquareӨнөөдрийн танилцуулж буй газар бол ихэнх америк кино болон зохиол дээр гардаг Times Square юм. Times Square ...
25/05/2021

Times Square

Өнөөдрийн танилцуулж буй газар бол ихэнх америк кино болон зохиол дээр гардаг Times Square юм. Times Square бол Нью Йорк хотын Midtown Manhattan хэсгийн хамгийн том худалдааны уулзвар, аялал жуулчлалын газар, зугаа цэнгэлийн төв хороолол бөгөөд Broadway ба Seventh Avenue уулзвар дээр байрладаг. Олон тооны сурталчилгааны самбар, зар сурталчилгаануудаар тод гэрэлтдэг бөгөөд энэ нь Баруун 42-р гудмаас Баруун 47-р гудамж хүртэл үргэлжилдэг бөгөөд заримдаа "Дэлхийн уулзвар", "Орчлон ертөнцийн төв" гэж нэрлэгдэх тохиолдол байдаг. Дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй явган хүний ​​газар хаана вэ гэвэл дуу нэгтэйгээг Times Square гэх байх. Times Square бол дэлхийн хамгийн их жуулчдыг татдаг газруудын нэг бөгөөд жил бүр ойролцоогоор 50 сая жуулчин ирдэг байна. Times Square-т өдөр бүр ойролцоогоор 330,000 хүн дамждаг бол тэдний олонх нь жуулчид байдаг. Хамгийн их ачаалалтай байдаг өдрүүдэд 460,000 гаруй явган зорчигчид Times Square-ээр дамжин өнгөрдөг. Энэ нь монголын хүн амын 6 хуваасны 1 өдөр болгон явдаг гэсэн үг юм.

Тус талбайн өдөр нь сонирхолтой байсан ч шөнө нь бүр илүү сонирхолтой байдаг. Тод гэрэлтэй сурталчилгааны самбар, неон тэмдэг гэх мэт өнгө өнгийн гэрлүүд дээр зураг дарахад тун тохиромжтой юм. Тус талбайн бас нэг юм бол шуугиан юм энд ерөөсөө чимээгүй амгалан байна гэсэн ойлголт байхгүй. Арга ч үгүй дээ өдөрт 460 мянган хүн холхиж буй газарт чимээгүй байна гэдэг сонин юм. Энэ хавиар явж байхдаа олон ресторан, дэлгүүрүүдээр орж үзээрэй тунчиг сонирхолтой зүйлс хүлээж байгаа. Тэнд явж байхдаа ямар нэгэн сонин хувцастай хүн эсвэл бусдаас тэс онцгой хүн таарвал гайхах хэрэггүй! Энэ бол эцсийн эцэст Нью Йорк юм!

Далай ван гариг дээр АЛМАЗААР БОРОО ордог уу?Далай ван бол нарнаас хамгийн хол алслагдсан нарны аймгийн найм дахь гараг ...
23/05/2021

Далай ван гариг дээр АЛМАЗААР БОРОО ордог уу?

Далай ван бол нарнаас хамгийн хол алслагдсан нарны аймгийн найм дахь гараг билээ. Далай вангийн элементүүд нь тэнгэрийн вантай төстэй бөгөөд бусад хийн гарагууд болох Санчир, Бархасбадиас харин өөр юм. Тус гариг нь ажиглалтаар бус математик тооцоогоор олдсон анхны гариг юм.

Бүтэц
Агаар мандлын ихэнх хэсгийг нь устөрөгч, гелий бага зэргийн нүүрстөрөгч эзэлдэг. Мөн ус, аммиак болон метан мөснүүд ч бас баггүй хувийг эзэлдэг байна.
Далай вангийн цаг агаар маш идэвхтэй бөгөөд салхи нь цагт 2160 километрт хүрдэг гэсэн тооцоо байдаг. Туйлтай нь харьцуулахад экватор орчмын бүсэд метан, этаны хэмжээ нь 10-100 дахин их байдаг учир метаныг алмаз рүү хувиргадаг байна. Метан алмаз болон хувирсаны дараа борооны дусал шиг гаригийн цөм рүү чиглэн унадаг. Гэвч метан алмаз болдог үйл явц 7000 км гүнд явагддаг байна.

Дэлхий дээр алмаз нь маш ховор үнэтэй метал болов ч сансар огторгуйд түгээмэл байх боломжтой юм. Зарим солироос алмазын элементүүд илэрдэг учир ингэж үздэг. Тэр ч бүү хэл алмазаар бүтсэн гариг ч байх боломжтой. Тэрхүү гаригийг илрүүлж чадвал тэр алмазаар бүтсэн гариг таных гээд бод доо...

22/05/2021

Haleakalā highway🛣⛰🌋

Hawaii арлын Haleakalā гэх газарт ТЭНГЭРЭЭС ДЭЭШ 3 МЕТРт машинтайгаа...

New York Central Park🏙🏕🏞Нью-Йоркийн төв парк нь Манхэттений Баруун дээд ба Зүүн дээд талын хооронд байрладаг цэцэрлэгт х...
21/05/2021

New York Central Park🏙🏕🏞

Нью-Йоркийн төв парк нь Манхэттений Баруун дээд ба Зүүн дээд талын хооронд байрладаг цэцэрлэгт хүрээлэн юм.🗽 Тус цэцэрлэгт хүрээлэн нь 341 га талбайг хамарсан тус хотын тав дахь том цэцэрлэгт хүрээлэн. АНУ-ын хамгийн олон жуулчдыг татдаг цэцэрлэг бөгөөд 2016 оны байдлаар жилд 42 сая жуулчин зочилдог гэсэн судалгаа байдаг. Мөн дэлхийн хамгийн олон зураг авалттай байршил юм.🌆📸

Үүсэл хөгжил
1840-өөд оны үед Манхэттэн дэх том цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай саналуудыг дагаж 1853 онд 315 га газрыг хамруулахаар батлав. 1857 онд ландшафтын архитекторууд Frederick Law Olmsted, Calvert Vaux нар "Гринсвардын төлөвлөгөө" нэртэй цэцэрлэгт хүрээлэнгийн дизайны уралдаанд түрүүлж барилгын ажил тэр жилдээ эхлэн тэдний дизайнаар хийгдсэн байна.
Цэцэрлэгт хүрээлэнгийн анхны талбайг 1858 оны сүүлчээр олон нийтэд нээлттэй болгожээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт нэмэлт газрыг 1859 онд худалдаж авсан бөгөөд 1876 онд цэцэрлэгт хүрээлэнг бүрэн гүйцэд барьж дуусгажээ. 20-р зууны сүүлч гэхэд доройтож муудсан цэцэрлэгт хүрээлэнг 1980-аад оноос эхлэн олон хэсгийг сэргээн засварлаж жилдээ 42 сая жуулчин очдог томоохон цэцэрлэгт хүрээлэнг бий болгожээ.🌅🌇

Байршил📌: 40°46′56″N 73°57′55″W
Цагийн хуваарь🕐: Өдөр бүр 6:00a.m-1:00a.m

20/05/2021

Ruyi Bridge🌉

Энэхүү долгионт архитектуртай гайхамшигт гүүр нь Хятадын Zhejiang мужийн Shenxianju тосгонд хавцлыг холбон байрладаг.🇨🇳🏞

Ruyi гүүрний барилгын ажил 2017 онд эхэлсэн бөгөөд эцэст нь 2020 оны 9-р сард нээгдсэн бөгөөд гүүрний нийт урт нь 100 метр, өндөр нь 140 гаруй метр юм.🌉

03/05/2021

The Basalt Canyon🌋🏞

“Studlagil Canyon” бол “Efri-Jökuldalur” -ын байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд ялангуяа Kárahnjúkavirkjun хэмээх усан цахилгаан станцыг 2007 онд барьсны дараа жуулчдын очиж үзэх дуртай газар болжээ.🏕

Уг хавцлын урт нь 500м, голын хоёр талаар 20-30м базальт баганатай мөн хавцлын дундуур үлгэрийн мэт гол урсдаг байна. Голын өнгө нь улирал болгон өөр өөр байдаг бөгөөд зуны улиралд цэнхэр ногоон байдаг бол цас гол руу хайлж орох үед буюу хаврын улиралд бас өөр өнгөтэй байдаг.🌊

Гарал үүсэл
Гал уулын лаав газрын гадарга дээр гарч ирэн хөрөөд эзэлхүүн нь агшаж тэгш хэмтэй хуваагдсан байна. Ингэж тэгш хэмтэй хуваагдахдаа 6 тал өнцөг үүсгэснээр үүссэн гэж геологичид үздэг.🌋

Байршил: Исланд/N64.96, W19.02/

Барселона хотын супер-блок буюу стрессгүй орчинТа бүхэн Испани улсын Барселона хотын хот төлөвлөлтийн уг зургийг хаа нэг...
02/05/2021

Барселона хотын супер-блок буюу стрессгүй орчин

Та бүхэн Испани улсын Барселона хотын хот төлөвлөлтийн уг зургийг хаа нэгтээ харж байсан байх. Энэхүү төлөвлөлтийн түүх 1850-аад оноос эхтэй бөгөөд тухайн үеийн Барселона хотод хүн амын нягтаршил эрс ихсэж, хүн амын төвлөрөл ихсэхтэй зэрэгцээд стресс, түгжрэл шүдний өвчин болов. 1859 онд Ildefons Cerda энэхүү асуудлыг шийдэхийн тулд зураг төслийг гаргаж суперблок буюу “Súperilles”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Харин сүүлд 2014 онд Барселона хотод агаарын бохирдол ихсэж, түгжрэл нэмэгдснээр ахин энэхүү суперблокыг ашиглах шийдвэр гаргасан нь маш олон эерэг үр дагаварыг авч ирсэн. Супер блокыг ойлгоход их энгийн. Орон сууцыг ес есөөр нь багцлан нэг блок болгох бөгөөд блок бүрийн дунд дахь зам зөвхөн явган хүний зам, унадаг дугуйн замаас бүтнэ. Хэрэв машин явах тохиолдолд дээд хурд нь 10км байхаар тусгасан ба ил зогсоолгүй, зөвхөн газар доорхи зогсоолд л машинаа тавих юм. Блок хоорондын машинаар зорчих дээд хурд 50 км цаг ба блокны дундуур хөндлөн зам татаж түүндээ автобус нийтийн тээврээ шийдэж өгчээ. Ийм шийдэл гаргаж, хэрэгжүүлснээр Барселона хотын машин замын 60% нь зөвхөн явган алхах, дугуйгаар зорчих замууд болж, түгжрэл 21 хувиар буурснаас гадна, агаарын бохирдлыг 24 хувиар бууруулсан байна. Ингэж стрессгүй, ногоон байгууламж ихтэй, явган алхах талбайтай, машингүй хотыг байгуулж буй нь энэхүү хотын оршин суугчдын нэг жил дэх нас баралтын тоог 12,000-аар бууруулна гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Усан доорх хүрхрээ гэж сонсож байсан уу? Тэгвэл одоо үүний талаар мэдээлэл хүргэеMauritius гэх арал нь усан доор байдаг ...
28/04/2021

Усан доорх хүрхрээ гэж сонсож байсан уу? Тэгвэл одоо үүний талаар мэдээлэл хүргэе

Mauritius гэх арал нь усан доор байдаг хүрхрээгээрээ алдартай юм. Энэхүү хүрхрээ нь арлын баруун өмнөд хэсэгт буюу Le Morne хойгт оршидог. Гэхдээ энэ нь яг ч хүрхрээ биш зүгээр хүрхрээ шиг харагддаг байна. Энэхүү хүрхрээ шиг үзэгдэл нь үл мэдэгдэх зүйл рүү унаж байгаа ус биш харин мөнхийн хөдөлгөөнд байдаг элс, шавар юм.

Арлын эргийн ус нь аажмаар налуу явж байгаад гэнэт 4000 метр гүн ангал байдаг учир элс нь мөнхийн хөдөлгөөнд байдаг. Энэхүү далайн топографийн ачаар эдгээр налуу дагуух элс, лаг шаврын шилжилт хөдөлгөөнөөс болж цэнхэр өнгийн сүүдэр үүсдэг учир ёроолгүй гүн ангал мэт харагддаг байна.

Байгаль эхийн энэхүү бэлгийг хамгийн сайн харах эсвэл зураг дарахын тулд Ле Морны хойгоос нисдэг тэргээр явахаас өөр сонголт байхгүй. Хэрэв та уг арал дээр очоод нисдэг тэрэг байхгүй яах билээ гэж санаа зовох хэрэггүй учир нь Air Mauritius гэх агаарын тээвэр хамгийн хямд үнээр үйлчилгээ үзүүлдэг.

22/04/2021

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when GeoSpace posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share