Нягтлав

  • Home
  • Нягтлав

Нягтлав Дэлхий даяар болж буй үйл явдлуудыг нягтлан хүргэж байна

07/08/2023
18/04/2023
21/03/2023

НЯГТЛАВ: Шинэ хүйтэн дайн эхэлсэн үү?

19/03/2023
18/01/2023
13/12/2022
04/12/2022

нягтлав, үргэлжилсээр.

08/11/2022

DIY Urbanism-г бодит жишээгээр тайлбарлав

01/11/2022
21/10/2022
20/10/2022
20/10/2022
05/10/2022
26/09/2022
26/09/2022

Watch full video from the link in bio

15/09/2022

Уур амьсгалын өөрчлөлийг нягтлав!

15/09/2022
Нягтлав подкастын цоо шинэхэн дугаар: Орос Украины зөрчилдөөний ЖИНХЭНЭ ШАЛТГААН. Энэхүү дугаарыг Graph.mn-тай хамтран х...
26/02/2022

Нягтлав подкастын цоо шинэхэн дугаар: Орос Украины зөрчилдөөний ЖИНХЭНЭ ШАЛТГААН. Энэхүү дугаарыг Graph.mn-тай хамтран хүргэж байна.

Дараагийн дугаарт: Путин гэж яг хэн бэ?

“Нягтлав” видео хэлбэрээр хүрдэг боллоо | www.graph.mn -тэй хамтран бүтээв.Нягтлав Подкастын өмнөх дугааруудыг хүлээн авч сонсоорой: www.seheeten.media/nyagt...

НЯГТЛАВ ПОДКАСТ | 2-р улирлын СҮҮЛИЙН ДУГААРБээжин 2022 Өвлийн олимпын наадам эдгээр өдрүүдэд үргэлжилсээр. Бээжин хот н...
11/02/2022

НЯГТЛАВ ПОДКАСТ | 2-р улирлын СҮҮЛИЙН ДУГААР

Бээжин 2022 Өвлийн олимпын наадам эдгээр өдрүүдэд үргэлжилсээр. Бээжин хот нь Өвөл, Зуны олимпыг тус тус зохион байгуулж байсан анхны хот болж түүхэнд нэрээ үлдээж байгаа. Гэхдээ Олимпыг зохион байгуулагч улс нь түүхэнд бас нэг байдлаар нэрээ үлдээж байна: "Хядлагын Наадам буюу Геноцид Наадам" зохион байгуулагч хэмээн. Яагаад гэдгийг НЯГТЛАВ.

Youtube-р подкаст сонсдог хүмүүстээ дуулгахад Нягтлавын хамгийн сүүлчийн дугаар орсон. https://www.youtube.com/watch?v=P...
22/11/2021

Youtube-р подкаст сонсдог хүмүүстээ дуулгахад Нягтлавын хамгийн сүүлчийн дугаар орсон.

https://www.youtube.com/watch?v=Pt9R6fEBEr8

2021 оны 10-р сарын 26-ны өдөр цацагдсан Нягтлав Подкастын 11-р дугаарыг Youtube сувгаараа хүргэж байнаТа Нягтлав Подкастын шинэ дугаарыг цаг алдалгүй сонсо...

NFT болон блокчейн технологи Монгол улсад хөгжиж байгаатай холбогдуулан 5-р сард Нягтлав Подкастын бэлтгэсэн “NFT гэж юу...
30/10/2021

NFT болон блокчейн технологи Монгол улсад хөгжиж байгаатай холбогдуулан 5-р сард Нягтлав Подкастын бэлтгэсэн “NFT гэж юу вэ?” дугаарыг та бүхэн хүлээн авч сонсоорой.

Та Нягтлав Подкастын шинэ дугаарыг цаг алдалгүй сонсохын тулд дурын подкаст тоглуулагч дээрээ Нягтлав Подкастыг дагаарай. --Нягтлав Подкастыг дагах холбоосуу...

27/08/2021

Б.Тайванаа: Би ерөнхий боловсролын сургуулиа орон нутагт сурч төгссөн. Боловсролын салбарын тэгш бус байдал манай улсад их байдаг учраас тэр талаар ямар нэг зүйл хийхийг хүсдэг байлаа. Тэгээд ном унших их дуртай учраас номын хэлэлцүүлэг хийж эхэлсэн. “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэдгийн адил номоос олж авсан зүйлээ бусадтай хуваалцъя гэж бодсон юм. Нэг жилийн хугацаанд Тайвантай хамт номын хэлэлцүүлэг хийгээд Билгүүнээтэй нөхөрлөж үзэл бодлоо хуваалцахад бид хоёрын зорилго яг нэг цэг дээр огтлолцож байгаа юм шиг санагдсан. Нийгэмдээ багахан ч гэсэн хэрэгцээтэй зүйл хийж бүтээе, амьдарч байгаа орчноо эерэг болгоё гэдэг бидний зорилго байсан.

Х.Цогтбилгүүндарь: Би багаасаа л өөрийнхөө сонирхлоор вебсайт хийх, ямар нэг контент бэлтгэх сонирхолтой хүүхэд байлаа. Тэгээд тухайн долоо хоногт болсон үйл явдлын талаар Нямын найм нэртэй блог хөтөлдөг байсан юм. 2016 онд анх Тайвантай хамт номын хэлэлцүүлгийг олж мэдээд их сонирхолтой санагдаж байсан. Удалгүй тэр хэлэлцүүлгийг хийдэг Тайвнаа гээд залуутай танилцаж, найз болсноос хойш аль хэдийн таван жил өнгөрчээ. Тухайн үед өөрийнхөө хийдэг блог, Тайванаагийн хийдэг номын хэлэлцүүлгийг нэгтгээд аудио контент хийх санаа төрж 2018 оноос хамтдаа Сэхээтэн подкастыг хийж эхэлсэн.

Сэхээтэн подкастыг хамтраад хийж байхад бэрхшээл цөөнгүй тулгардаг байлаа. Мэдээж өдөр бүр хамтдаа цагийг өнгөрөөж чадахгүй учраас бага зэрэг үл ойлголцох үе гарна. Гэхдээ хоорондоо маш нээлттэй сайн ярилцдаг байсан учраас өдий хүртэл найзууд, ажлын хамтрагчид хэвээр байгаа. Нэг удаа орон нутагт ажлаар явж, илтгэл хэлэлцүүлэг хийж байх үеэр нэг сурагч “Сэхээтэн подкаст байгаагүй бол би өнөөдөр ийм байхгүй байсан юм шүү, баярлалаа Тайвнаа ахаа” гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод малынхаа бэлчээрт бидний хийсэн подкастыг сонсоод өөрт хэрэгтэй зүйлсийг олж авч байгаа олон залуус байгаа гэж бодохоор маш их урам авдаг.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ 120 гаруй дугаарыг алсын зайнаас бараг л ямар ч цалин хөлсгүйгээр бэлтгэж сонсогчиддоо хүргэсэн байна. Энэ хугацаанд бид хоёр биеэрээ хамт байсан нь 2,3 сар л байх. Цагийн зөрүү гэх мэт бэрхшээлүүд цөөнгүй тулгардаг ч яг л хүсэл зорилго нэг байдаг учраас тууштай байж чаддаг. Нислэг хооронд хүлээх зуураа онгоцны буудал дээр дугаараа бичээд сууж байсан ч тохиолдол бий. Өвдсөн ч долоо хоног бүр нэг дугаар гаргахаар зорьдог байснаа одоо бодохоор тууштай байсандаа баярладаг. Аливаа зүйлийг хийж бүтээх, бий болгохын тулд заавал хамтдаа нэг өрөөнд суугаад үргэлж хамт яваад байх албагүй гэдгийг энэ хугацаанд ойлгосон доо.

“Сэхээтэн гэдэг бол хүрэх цэг биш явах зам” гээд манай Билгүүнээгийн хэлсэн үг байдаг. Сэхээтэн байхын тулд заавал өндөр боловсролтой, олон эрдмийн зэрэгтэй байх албагүй. Сэхээтэн байхын тулд хүсээгүй сургуульдаа сурч, хүсээгүй ажлаа хийх биш хүн бүр хийж байгаа зүйлдээ эзэн байж чаддаг, өөрийн явах замыг өөрөө сонгодог байгаасай гэж хүсдэг. Нөхөрлөлөө нэгтгэж бий болгосон подкаст маань одоо долоон гишүүнтэй Сэхээтэн медиа компани болж өргөжсөн. Бид залуусын хөгжил, боловсролд зориулсан төрөл бүрийн аудио контент бэлтгэн хүргэхээр шаргуу ажиллаж, ирээдүйг гэрэлтэйгээр харж байна даа.

Seheeten Media хамтран үүсгэн байгуулагчид Б.Тайван, Х.Цогтбилгүүндарь

Энэ удаагийн #ШийдэлӨглөө буландаа бид Монгол улсын хамгийн анхны подкастуудын нэг Сэхээтэн подкастыг үүсгэн байгуулагчдыг онцоллоо. Тууштай зан байвал хоббигоо ажил болгох боломж хүн бүрт бий шүү.

#Өглөө

Нягтлав подкастын 8 дах дугаар NFT гэж юу вэ?-г та бүхэн хүлээн авч сонсоорой.
14/05/2021

Нягтлав подкастын 8 дах дугаар NFT гэж юу вэ?-г та бүхэн хүлээн авч сонсоорой.

Нягтлав подкаст

07/05/2021

2017 оноос хойш подкаст төслүүд дээр ажиллаж ирсэн "Сэхээтэн Медиа" багийн хамт олон энэ оны эхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн "Нягтлав", "Ulaanbaatarian" тэргүүтэй шинэлэг, төрөлжсөн контентуудыг сонсогчдодоо хүргэхээр ажиллаж буй.

Тэгвэл 382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Сэхээтэн Медиа"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Тавдугаар сарын 8-наас эхлэн бямба гараг бүрийн 10:00 цагт подкаст платформуудаар шинэ дугаараа танилцуулах бөгөөд долоо хоногийн дараагаас албан ёсны Youtube сувагт нийтлэгдэх болно.

Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болов уу. Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын тойм, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, сонирхолтой зочны ярилцлага гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх тул таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэж болно.

Анхны дугаар маань хүрэхээс өмнө хөтлөгчидтэйгөө болон анхны улирлын сэдэвтэйгээ танилцах удиртгал дугаараа одоо шууд сонсох боломжтой.

Подкаст сонсох, дагах холбоосууд: www.seheeten.media/ulaanbaatarian

Та бүхэн манай Сэхээтэн Медиа-ийн бэлтгэн хүргэдэг Нягтлав Подкастын хамгийн сүүлийн дугаар болох "Азиудыг  хоморголон х...
11/04/2021

Та бүхэн манай Сэхээтэн Медиа-ийн бэлтгэн хүргэдэг Нягтлав Подкастын хамгийн сүүлийн дугаар болох "Азиудыг хоморголон хөнөөсөн хэрэг ба БИДНИЙГ үзэн ядах үзэл"-ийг эндээс хүлээн авч сонсоорой.
https://www.youtube.com/watch?v=q77jphv40B8&t=7s

3-р сарын 31-ны өдөр цацагдсан Нягтлав Подкастын 5-р дугаараа Youtube сувгаараа хүргэж байна--Та Нягтлав Подкастын шинэ дугаарыг цаг алдалгүй сонсохын тулд ...

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Нягтлав posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нягтлав:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share