25/12/2021
MBTI гэж юу вэ? Part 1
MBTI буюу Myers Briggs Type Indicator нь хүнийг гадаад болон дотоод ертөнцөөс хэрхэн мэдээлэл хүлээн авч, түүнийгээ боловсруулж байгаагаар нь 16 ялгаатай төрөлд ангилдаг personality system билээ. 16 төрөл бүр 4 үсгээс бүрдсэн нэртэй (INTJ, ESFP гэх мэт) бөгөөд энэхүү постоор хамгийн эхний үсэг болох E vs I-ийг тайлбарлая. (Extrovert vs Introvert)
EXTROVERT-үүд гэж хэн бэ?
Extrovert-ууд эрч хүчээ гаднах ертөнцтэй идэвхтэй байх байдлаар нөхөж авдаг. Гадуур гарч, энд тэндхийн үйл ажиллагаанд оролцож, хүмүүстэй харилцснаар Extrovert-үүд илүү эрч хүчтэй болж байдаг гэсэн үг. Мөн аливаа нөхцөлд байдалд бусад хүмүүс юу гэж бодож мэдэрч байгааг илүү харгалзаж үзэх нь түгээмэл.
Дараагийн өгүүлбэрүүд өөрийг чинь тодорхойлж байгаа юм шиг санагдаж байвал та Extrovert гэсэн үг:
- Намайг хүмүүс нэлээн нийтэч гэж хэлдэг.
- Надад олон хүний дунд ажиллахад тухгүй санагддаггүй
- Би олон хүн таньдаг бас найзын хүрээ маань их
- Би сайн бодолгүйгээр шийдвэр гаргачих гээд байдаг
- Ямар нэг зүйл хийхээсээ өмнө яг юу хийх гэж байгаагаа баттай болгохоо мартчихдаг
INTROVERT-ууд гэж хэн бэ ?
Introvert-ууд өөрсдийн дотоод ертөнцтэй холбоотой зүйлс хийх дуртай байдаг. Шүлэг бичих, янз бүрийн зүйлийн тухай бодож тунгаах, ирээдүйн тухай өнгөрсний тухай бодож төсөөлөх гэх мэт. Introvert-ууд ихэвчлэн ганцаараа, эсвэл дотны цөөхөн найзтайгаа байхыг илүүд үздэг. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө дотроо удаан туршид бодож тунгааж үзэх нь их.
Дараагийн өгүүлбэрүүд өөрийг тань дүрсэлж байгаа мэт санагдаж байвал та Introvert байж болох юм:
- Намайг буурь суурьтай, юманд нухацтай ханддаг гэж хүмүүс хэлдэг
- Би цөөхөн хэдэн чанартай найзтай байхыг илүүд үздэг
- Би заримдаа хэт их хугацааг юу хийх тухай бодоход зарцуулаад яг жинхнээсээ хийх цаг байхгүй болчихдог
- Би заримдаа гадаад ертөнцийг миний төсөөлдөг шиг биш гэдгийг мартчихдаг