EZED.mn

EZED.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from EZED.mn, News & Media Website, .

08/02/2023
14/04/2022
30/12/2021

Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье.

29/05/2020

“Монголын байгаль орчны иргэний зөвлөл”-ийн /МБОИЗ / удирдах зөвлөлийн гишүүн, “Төлсөн авснаа нийтэл” /ТАН/ эвслийн ерөнхий зохицуулагч, “Хөвсгөл далайн эзэд хөд...

2012 ОНД БАТАЛСАН УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ДАХИН ДААЛГАЛААБОАЖЯ  2018 онд Ус бохирдуулсны т...
26/03/2020

2012 ОНД БАТАЛСАН УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ДАХИН ДААЛГАЛАА
БОАЖЯ 2018 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулах гэсэн ч уг хууль нь хууль зөрчсөн гэж шүүхээс үзсэн байдаг. Учир нь 2012 онд батлаад огт хэрэгжүүлээгүй “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль” гэх хууль байсаар атал дахин хууль санаачилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн байдаг.

“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжэлтэй, БОАЖЯ, Засгийн газрыг хариуцагчаар татсан уг хэрэг дээр БОАЖЯ давж заалдан 2 жил дамнан маргаан үргэлжилж буй юм.

Тэгвэл уг маргаантай холбоотой шүүх хурал өнөөдөр/2020.03.25/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр болж Анхан шатны шүүхийн шийдэрийг хэвээр үлдээжээ.

Өөрөөр хэлбэл, “Монгол Улсын Засгийн газар “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль баталчихаад уг хуулиа 7 жил хэрэгжүүлээгүй нь хууль зөрчсөн үйлдэл болохыг шүүхээс дахин тогтоожээ.

Ингэснээр БОАЖЯ шинээр ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль санаачлах бус өмнө нь буюу 2012 онд баталсан хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай тулгарч байна.

Сануулахад,

БОАЖЯ-аас 2018 онд санаачилилж, батлуулахаар зэхэж байсан хуулинд малчид, тариаланчдыг ус бохирдуулагч хэмээн үзэж төлбөр авах заалт орсон байдаг. Харин уул уурхайгаас ус бохирдуулсны төлбөр авахгүй байх зохицуулалт орсон. Мөн ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг бууруулж оруулж ирсэн нь Иргэний нийгмийнхний эсэргүүцэлтэй тулгарсан байдаг.

26/03/2020

Б.БАЯРМАА: МОНГОЛ ОРНЫ ЦЭВЭР УСНЫ НӨӨЦИЙН 70 ХУВИЙГ БҮРДҮҮЛЭГЧ ХӨВСГӨЛ НУУРАА ХАМГААЛЦГААЯ!
Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх буюу гүний усаар хангадаг. Гэвч гүний ус нь Монгол орны усны нөөцийн 30 хувийг бүрдүүлдэг.

Монгол орны газрын гүн дэх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилж байж сэргээгддэг байна. Иймд нөхөн сэргээгдэх боломжтой гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцөө хамгаалах нь Монгол Улсын эн тэргүүний зорилт юм.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан байгаль орчны салбарынхан усаа хайрлан хамгаалахыг уриалж байна. Тухайлбал,

“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэрүүн Б.Баярмаа Дэлхийн цэнгэн усны нөөцийн нэг хувь, Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуураа хамгаалахыг уриаллаа.

26/03/2020

Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т жагсдаг бөгөөд усны нөөц багатай улс орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээний усныхаа 80 гаруй хувийг газар доорх буюу гүний усаар хангадаг. Гэвч гүний ус нь Монгол орны усны нөөцийн 30 хувийг бүрдүүлдэг.

Монгол орны газрын гүн дэх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жил үргэлжилж байж сэргээгддэг байна. Иймд нөхөн сэргээгдэх боломжтой гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцөө хамгаалах нь Монгол Улсын эн тэргүүний зорилт юм.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан байгаль орчны салбарынхан усаа хайрлан хамгаалахыг уриалж байна. Тухайлбал,

“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ-ын тэрүүн Б.Баярмаа Дэлхийн цэнгэн усны нөөцийн нэг хувь, Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуураа хамгаалахыг уриаллаа.

БИДНИЙ УУХ УС, АМЬСГАЛАХ АГААР, ГИШГЭХ ГАЗАР, АМЬДРАЛЫН ЭХ ҮҮСВЭР БОЛСОН БЭЛЧЭЭР НУТГИЙН ЦЭВЭР АРИУН, БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ...
11/03/2020

БИДНИЙ УУХ УС, АМЬСГАЛАХ АГААР, ГИШГЭХ ГАЗАР, АМЬДРАЛЫН ЭХ ҮҮСВЭР БОЛСОН БЭЛЧЭЭР НУТГИЙН ЦЭВЭР АРИУН, БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ БОЛ НИЙТИЙН ЭРХ АШИГ МӨН

Монголчууд минь ээ, Иргэдийн хувьд нутаг, усаа хамгаалах

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГЭМТ ХЭРГИЙГ ЗӨРЧИЛ БОЛГОН НУУН ДАРАГДУУЛЖ БАЙНА
11/03/2020

БАЙГАЛЬ ОРЧНЫ ГЭМТ ХЭРГИЙГ ЗӨРЧИЛ БОЛГОН НУУН ДАРАГДУУЛЖ БАЙНА

НЭГИЙН ЦААНА НЭЛЭЭН ХЭДЭН ГЭМТ ХЭРЭГ НУУГДДАГ Дэлхийн хэмжээнд байгаль орчны гэмт хэрэг цаасан дээр бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн нь амьдрал дээр үйлдэгдсэн...

ТУУЛЫН УСААР ЗААМАР ДАХЬ КОМПАНИУД АЛТАА УГААЖ БАЙНА
11/03/2020

ТУУЛЫН УСААР ЗААМАР ДАХЬ КОМПАНИУД АЛТАА УГААЖ БАЙНА

Ц.БАЯР Африкийн улсууд шиг тун удалгүй Монголчууд усаа худалдаж авдаг болох нь. Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын малчдын дүр зураг үүнийг харуулж байна. Алт....

УУЛ УУРХАЙН ТОМ ТӨСЛҮҮД МОНГОЛ УЛСАД ЮУ ҮЛДЭЭВ?
11/03/2020

УУЛ УУРХАЙН ТОМ ТӨСЛҮҮД МОНГОЛ УЛСАД ЮУ ҮЛДЭЭВ?

Б.ЭНХЗАЯА Төсвийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт баталсан. Төсөв ...

ХАЙРГА, ДАЙРГАНЫ ДАЛД ЭЗДИЙГ ИЛ ГАРГАХГҮЙ БОЛ ХАТАН ТУУЛ МИНЬ ХАТАЖ ШИРГЭХ НЬ
11/03/2020

ХАЙРГА, ДАЙРГАНЫ ДАЛД ЭЗДИЙГ ИЛ ГАРГАХГҮЙ БОЛ ХАТАН ТУУЛ МИНЬ ХАТАЖ ШИРГЭХ НЬ

Үйл ажиллагаа явууулж буй карьер Нэгэн цагт “Дэвшил” сангийн аж ахуй хэмээгдэн мод, бут, жимс, жимсгэнэ бүхий зүлэг ногоон дэвжээнээ цэцэглэн хөгжиж, нийслэлч үүд....

ХАТАН ТУУЛЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХААНА ГАЦАВ
11/03/2020

ХАТАН ТУУЛЫГ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР ХААНА ГАЦАВ

Монгол Улсын нийт газар нутгийн гурван хувийг эзэлдэг Туул голын сав газарт монголчуудын талаас илүү хувь нь амьдарч байна. Хэдэн мянганаар хэмжигдэх түүхийн өлги...

“ЭРДЭНЭСИЙН ЭРЭГ” -ИЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХ ХУРЛЫГ ДЭЭД ШҮҮХ ШҮҮНЭ
11/03/2020

“ЭРДЭНЭСИЙН ЭРЭГ” -ИЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХ ХУРЛЫГ ДЭЭД ШҮҮХ ШҮҮНЭ

Төв аймгийн Заамар сумын иргэд 2017 оноос өнөөдрийг хүртэл “Эрдэнэсийн Эрэг “ хэмээх уул уурхайн түр сургалт явуулах чиглэлээр байгуулагдсан компанид олгогдсон XV-0...

БИДНИЙ УУХ УС, АМЬСГАЛАХ АГААР, ГИШГЭХ ГАЗАР, АМЬДРАЛЫН ЭХ ҮҮСВЭР БОЛСОН БЭЛЧЭЭР НУТГИЙН ЦЭВЭР АРИУН, БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ...
11/03/2020

БИДНИЙ УУХ УС, АМЬСГАЛАХ АГААР, ГИШГЭХ ГАЗАР, АМЬДРАЛЫН ЭХ ҮҮСВЭР БОЛСОН БЭЛЧЭЭР НУТГИЙН ЦЭВЭР АРИУН, БҮРЭН БҮТЭН БАЙДАЛ БОЛ НИЙТИЙН ЭРХ АШИГ МӨН

Хөвсгөлчүүд минь ээ, Иргэдийн хувьд нутаг, усаа хамгаалах

УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ, ХҮНИЙ АМЬДРАЛЫН ҮНЭТ ХЭРЭГЛЭЭ, ЮУГААР Ч ОРЛУУЛАШГҮЙ БАЙГАЛИЙН БАЯЛАГ БИЛЭЭ
11/03/2020

УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ, ХҮНИЙ АМЬДРАЛЫН ҮНЭТ ХЭРЭГЛЭЭ, ЮУГААР Ч ОРЛУУЛАШГҮЙ БАЙГАЛИЙН БАЯЛАГ БИЛЭЭ

Ус чандмань эрдэнэ, хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй байгалийн баялаг билээ. Түүний үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүй, хүн усгүйг....

НИЙТИЙН ЭРХ АШГАА ХАМТЫН ХҮЧЭЭР ХАМГААЛЦГААЯ, ХӨВСГӨЛЧҮҮД ЭЭ.
11/03/2020

НИЙТИЙН ЭРХ АШГАА ХАМТЫН ХҮЧЭЭР ХАМГААЛЦГААЯ, ХӨВСГӨЛЧҮҮД ЭЭ.

Нийтийн эрх ашгаа хамтын хүчээр хамгаалцгаая, Хөвсгөлчүүд ээ. Хятадын төрийн 100% өмчит ПетроЧайна Дачин Тамсаг компани Монголын газрын тосыг олборлож зөөдөг байса....

М.П.СИНГХ: ЭНЭТХЭГ УЛС МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВАХ БОЛОМЖТОЙ
04/03/2020

М.П.СИНГХ: ЭНЭТХЭГ УЛС МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВАХ БОЛОМЖТОЙ

Монгол, Энэтхэг Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Монголоос тус улс руу коксжих нүүрс экспортлох, турш...

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
04/03/2020

ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ЗАСГИЙН ГАЗАР, МОНГОЛБАНКТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагуудтай уулзлаа. Шинэ коронавирусын эрсдэлтэй холбоотойгоор Монго...

04/03/2020

Манай мэдээллий шинэ вэб төрөн гарч бна

08/02/2020

Хүүр амьдруулсан шидтэн
Ая дуунд мөнхөрсөн алдарт дархадын цэнхэр хотгор
О.ПүрэвЖибзундамба хутагтын их шавийн Хар дархад отогт 1750 онд байгуулагдсан “Ганданнамжиллан” буюу Зөөлөнгийн хүрээнд арван дөрөвдүгээр жарны модон туулай жил 1795 он үндэс сууриа тавьсан Мамба дацан нь шилдэг сайн маарамба, эмч нартай чухамхүү ар монголдоо цуутай дацангуудын нэг байлаа. Энд ном үзэж дацан дүүргээд 15, 16 дугаар жарны үед нутаг усандаа алдаршиж явсан Жаахлайн пунцаг Жамъянжав, Тазын Саман аграмба, Гэндэн гэлэн нарын зэрэг олон арван эмч нарын дотроос түмэндээ “Хасын ловон лам” хэмээн алдар нь мөнхөрсөн Дагвасамбуу хэмээгчийн тухай энд өгүүлье. Эдүгээгээс 120 жилийн тэртээ (1871 онд) мөн шавийн баруун отгийн харъяат ард Хасынд мэндэлсэн хүү Дагвасамбууг, тэр цагт аюулт хар үхлийн эсрэг сөрөн зогссон алдарт эмч болно гэдгийг хэн ч төсөөлөөгүй биз ээ. Эцэг Хас хөвгүүнээ өвөг дээдсийн уламжлалаар өсгөн хүмүүжүүлж, эрдэм номонд сургахын тулд тавхан насанд нь сахил хүртээж нэгэн ламд шавь оруулан Зөөлөнгийн хүрээнд суулгажээ. Дагвасамбууг хүрээнд суух үед энэ хүрээ Ивдийн голын хөвөөнөөс нүүж ирээд зургаахан жилийн нүүр үзэж байсан учир тохижиж амжаагүйн дээр түүний эцэг эх нь жил бүрийн намар тус хүрээнээс дөрвөн өртөө орчим зайтай өвөлжөөд хавараа эргэж иртэл нь бяцхан хүү Дагвасамбуу бусдаас хоцролгүй суралцаж цогчин дүүргээд Мамба дацанд орсон байна. Тус дацанд Энэтхэг, төвдийн эмийн үндэс үзэхийн дээр хүний биеийн бүтэц, монгол орны болон ялангуяа Дархадын Цэнхэр хотгорын эмийн ургамал зүйг тусгайлан судалдаг байжээ. Зөөлөнгийн хүрээний мамбыг дүүргэсэн Дагвасамбуу ба бусад эмч лам нар нутгийн өвс ургамал нутгийнхандаа илүү эмтэй байдаг юм гэж ярьдаг байснаас үзэхэд ер монголын нийт эмч нар нутаг нутгийн ургамал зүйг тэр нутгийн өвчлөлтэй холбон судалдаг байсан нь илэрхий. Тийм ч учраас эмчилгээнд үр ашгаа өгч байсан байж болох юм. Хасын Дагвасамбуу нь гэр бүлтэй, Зондиу, Балсанжав, Бадамханд, Долгорсүрэн, Дуламсүрэн зэрэг олон хүүхэдтэй, өнөр өтгөн айл байснаас үзвэл тэрээр хөдөөний зөөлөн сахилтай лам байжээ. Хүүхдүүдийнх нь дотроос эдүгээ 77 настай хүү Зондиу гуай ярихдаа:-“Миний аав эмийн ургамал цуглуулах ажлыг хаврын эхэн сараас намрын турш хийдэг байсан хийгээд зарим ургамлыг нахиалах, цэцэглэх, эцэст нь гандсаны дараа үндсээр нь авах зэргээр хоёроос, гурав дахин гэхдээ эмчилгээний өөр өөр зориулалтаар авахуулдаг байсан. Жишээлбэл вансэмбэрүүг л гэхэд зургадугаар сарын дунд үеэр нахиалж байхад нь шүүсийг, есдүгээр сарын дунд үеэр үндсийг нь тус тус авах гэх мэтээр хэрэглэдэг байсан. Түүнээс гадна манай аав Дархадын хотгорын аль уулын ямар жалганд ямар янзын цэцэг хэдийн ургаж байгааг нэвтэрхий сайн мэддэг байсан учраас тэр л үед нь шамдан биднийг явуулж хэрэгцээт ургамлаа авчруулдаг сан. Тэр дундаас жил бүрийн хаврын нхэн сард хүйтний эрч буураагүй шахам байхад тайгад цас, мөсөн доороос нэвт ургадан нэгэн бйсан нь санаанаас ер гардаггүй юм. Харамсалттай нь би одоо тэр цэцгийн нэрийг санахгүй болжээ. Харин гогол, тар-үр, лидэр, задь зэрэг ургамлын хатаалгыг хятад пүүснээс худалдан авч нутгийн ургамалтай найруулан хэрэглэдгийн дээр гаднаас авдаг зарим ургамлыг нутгийн ургамлаар орлуулан хэрэглэдэг явдал ч бас байв. Жишээлбэл:Лидэр хэмээх ургамлыг манай нутагт элбэг ургадаг цагаан бургасаар орлуулан ханиад өвчинд хэрэглэдэг байлаа гэх мэтийн зүйл ярьж билээ. Бурхны шашны ёсонд ямар нэгэн дацанд хурал номын зан үйлийг эрхлэн удирддаг хүний албан тушаалыг Ловон гэдэг бөгөөд Хасын Дагвасамбуу нь Зөөлөнгийн хүрээний Мамба дацангийн ловон байжээ. Тэрээр хүрээ хийд, хөдөө гэр хаана ч байсан хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож, өвдөж зовсон хэнд ч гэсэн туслаж олон хүнийг үхлийн аюулаас аварсан байна. Хязгаар нутагт Европ эмнэлэг хараахан хөгжөөгүй байсан 1926 онд Хасын Ловон ламаар эмчлүүлж 13 насандаа аюулт өвчнөөс бүрмөсөн ангижирсан Тосойн Төмөр гуай эдүгээ 78 насыг наслан Улаанбаатар хотод энх тунх сууж байна. Төмөр гуай ярихдаа:-“Ловон лам миний шээсийг шинжилж үзээд сүү шиг өрөмтсөн байна дотрын хүнд өвчин тусчээ хэмээн оношлоод цөөхөн боодол эм өгөөд л намайг үүрд эдгээсэн дээ. Түүнээс хойш эдүгээ хүртэл ямар ч хууч өвчингүй явж ирлээ хэмээн ловон ламын ачлалыг дурсахын хамт, ловон лам төрж чадахгүй болсон эхэд ганц үрэл өгөөд төрөлтийг нь түргэтгэдэг билээ” гэж жишээ баримтаар батлан ярив. 1917 онд Тужийн тайгад өвөлжин байсан нэгэн айлд ловон лам залагдаж ирээд Нямбуугийн Гэндгээ гэгчээр гэртээ хүргүүлж явах замдаа дэрсний толгойд наалдаж хатсан ямар нэг амьтны цустай тааралджээ. Үүнийг ловон лам хуруугаараа имэрч үзээд: “Амьд хүний цус байна. Энүүхэнд оршуулсан бололтой, хоёулаа очиж үзье” гэжээ. Тэр ёсоор үзвээс залуухан жирэмсэн эмэгтэйг тэрхэнд нь оршуулчихсан байв. Ловон лам судсыг барьж үзээд Гэндгээг усанд явуулж, өөрөө дэргэд нь үлдэж гэнэ. Өвлийн цагт тайгын харз ус тийм ч ойр байдаггүй учир нэлээд удаан яваад ус аваад ирэхэд нь ловон лам хүүрийг амьдруулаад, түүнд дахаа нөмөргөж, дэргэд нь гал түлсэн байв. Үнэндээ “хүүр амьдруулсан” аргаа нууцлах гэсэн юм уу эсвэл сандралд орохгүйн тулд Гэндгээг усанд явуулах нэрийдлээр өөрөөсөө холдуулсан хэрэг байжээ. Тэр гурав цааш явж хээрийн нэгэн эзгүй бууцан дээр овоохой босгон түүндээ эмэгтэйг төрүүлж хөвгүүнтэй болсноор хээрийн замд хоёулаа гараад дөрвүүлээ болжээ. Ингэж эх хүү хоёрын амийг аварсанд баярлаад, айлын зарц явсан тэр эмэгтэй төрүүлсэн хүүгээ эдүгээгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нэгэн айлд үрчлүүлэн өөрөө толгойгоо барьж ловон ламын бүл болсон гэдэг. (Эмчид барьц шан өгөх чадваргүй ядуу хүмүүс ачтандаа үр хүүхэд юм уу өөрсдийгөө эмчид бүрмөсөн даатгаж, тэдний бүлийн хүн болох юм уу болгодог ёсыг тэр цаг “толгойгоо барьж өгөх ёс” хэмээн нэрийлдэг байсан юм). Хээрийн замд тохиолдсон энэхүү явдлыг Гэндгээ ихэд сонирхож ловон ламаас хожим нь лавлаж асуухад тэрээр “Төрөх нь дөхсөн хүүхэд эх дотроо арвалзан байгаад заримдаа эхийнхээ гол судсыг атгаад авдаг явдал буй. Энэ бол ховор тохиолдол. Хэрэв ингэж атгаж авсан бол түүнд цочрол өгч хүүхдийн гарыг тавиулах хэрэгтэй. Хүүхэд өөрөө тавихгүй.Тэгсээр байгаад эх, үр хоёр хоёулаа өнгөрдөг юм. Тийм учраас улайсгасан төмрөөр эхийнх нь зоо нурууны тус газар цоргиж эхийнхээ гол судсыг атгасан бяцхан гарыг онож халуун төмрөөр цочрооход цочрол авмагц тэр хүүхэд судсаа тавьж эхий нь цусны эргэлт хэвийн байдалд орж ухаан алдсан эх сэргэдэг юм” хэмээн өөрөө тайлбарласан гэдэг. Үнэнхүү ийм тохиолдол ховорхон ч гэсэн хааяа байдгийг үзсэн, сонссон хүмүүс ч нилээд таардаг аж. Дархадын баруун отгийн шарнууд овгийн Сүрэнгийн Дашням гэгч хүүхэд ахуй үеэсээ бэтэг өвчтэй болжээ. Эх Сүрэн нь 1927 онд хүү Дашнямыгаа 19 настайд нь Агарын голоос Тоомд өвөлжиж байсан Ловон ламынд авчирч түүнд үзүүлжээ. Ловонтон Дашнямыг үзээд гэртээ хэвтүүлж гардан эмчилгээ хийсэн байна. (Энэ дашрамд өгүүлэхэд ловон ламын гэр орон заримдаа эмнэлгийн газар болж хувирахад хүрдэг учраас тэднийх илүү гэртээ галлаж тэнд өвчтэй хүмүүсийг хэвтүүлж эмчлэх явдал хааяа ч гардаг байсан гэнэ) Ловон лам Дашням хүүд өдөртөө нэг хоёрхон удаа ямар нэгэн онцлох амт, үнэргүй үрэл өгдөг байжээ. Ийм байдлаар нилээд хэд хоног эмчлүүлсний эцэст нэгэн шөнө Дашнямын хэвлийн тус газар аяндаа цоорчихсон, түүгээр нь цус, шүүс гарч байхыг өвчтөн сая мэдээд хэлжээ. Ловон лам тэгэхэд нь:-“Зүйтэй хөө! Бэтгийг чинь авч хаях цаг одоо л болсон байна” гэж хэлээд хоёр гурван эрчүүдээр дамжуулан цоорсон нүхээр нь хэвлийн хөндий рүү нь гараа хийж, ямар нэгэн зүйлийг татаж чангаасаар ууттай юм гаргаад хаячихжээ. Тэгээд шархыг нь боож өөр төрлийн үрэл-эмээр эмчилж хэд хоносны эцэст шарх нь бүтэж Дашням хүү бүрэн эдгэрчээ. Тэгээд 1928 онд цэрэгт татагдахад нь үзлэг хийсэн орос эмч бэтэг авахуулсан сорвийг нь үзээд ямар өвчин туссан, хаана хэрхэн эмчлүүлсэн түүхийг Дашнямаар яриулж, мэс хэрэглэхгүйгээр хагалгаа хийж бэтэг эмчилсэн эл аргыг ихэд сонирхон түүнээс олон зүйл асуухын зэрэгцээгээр европ эмнэлэгт бэтэг өвчнийг зөвхөн мэсээр л хагалж эмчилдэг тухай түүнд ярьж байжээ. Дашням цэрэгт гурван жил алба хаагаад дараа нь Хөвсгөл далайн усан замын тээвэрт зургаан жил ажиллах хугацаандаа наадамд барилдаж сумын заан цолтой болжээ. Ийнхүү хүнд ачаа өргөх, барилдах, ноцолдоход 1927 онд шарх огт сэдрээгүй явсаар Жарлаан хэмээх Дашням заан 80 насандаа өөд болжээ. Хасын Ловон лам бас 1923 онд тус шавийн хойд отгийн харьяат Жанчивын Очирбатын эхнэр Дугарын Дулам гэгчийн хүүхэд дотроо эндсэнийг зулбуулж хүний биеийн бүтцийн тухай тайлбарласан судар дэлгэж, түүнд заасны дагуу эндсэн хүүхдийг эх дотор нь эвдэж аваад эцэст нь хоёрхон ширхэг үрэл-эмээр савыг нь цэвэрлэж, үр зулбах үеэр олдоогүй үлдсэн хэсгүүдийг туулгаж гаргасан гэдэг. Эх дотроо эндсэн хүүхдийг зулбах энэ аргыг эдүгээгийн Говь-Алтай аймагт байсан Засагт хан аймгийн Засагт ханы хүрээний эмч лам Гаагаа гэлэн гэгч мөн хэрэглэж байсан мэдээ байна. Дугарын Дулам ийнхүү 43 насандаа үр зулбуулснаас хойш ч хүүхэд төрүүлж нийтдээ долоон хүүхдийн эх болоод 1962 онд 82 настайдаа өөр өвчнөөр өөд болсон байна. Мөн түүнчлэн Ловон лам төрөл бүрийн бэртэнгийг бариа заслаар эмчилдгээс гадна, бариагаар эдгэрэх үндэсгүй болсон заримыг мэс заслаар эмчилдэг байжээ. Ийм аргаар 1929 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ард Содов, 1933 онд мөн аймгийн Рэнчинлхүмбэ сумын харьяат Аюушийн Лувсангалдан нарын тус бүр нэг хөлийг нь тайрч эмчилсэн нь үр дүнтэй болж, тэд урт удаан насалжээ. Аяа хэнд эрдэм буй болбоос түүнд тус буй гэдэг юутай үнэн үг вэ? Дорно дахины анагаах ухааны ид шидийг гарамгай эзэмшсэн эршүүд зоригтой ачит эмч ловон Дагвасамбуу хэдийгээр бурхан багшийн үнэнч шавь лам хувраг боловч тэр үед буруу номтон хэмээгдэж байсан орос эмч нартай ч эрүүлийг хамгаалах үйлсэд хамтран ажиллаж тэд нараас бас суралцаж байсан явдал ч буй. Тэрээр 1920 онд тус шавийн зайсан Дамчаагийн зүтгэл санаачлагаар Эрхүүгээс Зөөлөнгийн хүрээнд залж авчирсан орос эмч нартай тус хүрээний маарамба эмч нарын адил хамтран ажиллаж Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур сумдын нутагт халдварт цэцэг өвчнөөс эсэргүүцэх тарилга хийхэд идэвхтэй оролцож энэ нутаг цэцэг өвчин цаашид тархах голомтыг устгахад хувь нэмрээ оруулсан төдийгүй, 20, 30-аад онд өөрөө хүмүүст бие даан халдварт өвчнийг эсэргүүцэх тарилга хийж байсан мэдээ ч буй. Энэ бүхнээс улбаалж бодоход хэрэв монгол оронд европ эмнэлгийг хөгжүүлэхдээ манай төр засаг Хасын Ловон лам мэтийн дорно дахины анагаах ухааны ид шидтэнгүүдийг шинэ эмнэлгүүддээ авч ажиллуулан, эрдэм чадварыг нь улам хөгжүүлэх бодлого явуулсансан бол эдүгээ монголын анагаах ухаан ямар их өндөр түвшинд байх нь тодорхой. Харамсалтай нь сүүн цагаан сэтгэл өвөрлөн бусдыг үхэл зовлонгоос аварч явсан ачтангуудаа улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хоморголон баривчилж, устгасан билээ. Хасын Ловон ламыг 1938 онд 67 настайд нь баривчилжээ. Тэрээр өргөст торны цаана 5 жил шахам сууж 1943 онд нэгэн нутгийн Тавхай гэлэн, Жонгов зайран нарын хамт шоронгийнхны мал маллаж яваад Налайхын зүүнтэйх Баянцогтын хотгор гэгчид өөд болсон мэдээ байна. 1938 оны энэхүү гунигт явдлаас хойш Ловон ламынхныг” эсэргүүний ар гэр, феодолын гэр бүлийнхэн” хэмээн нэрлэж хүүхдүүд нь хайрт аавынхаа нэрийг ч дуудахаас зэнзийлэн (Дагвасамбуу гэхийг ) Зондиу гэх мэтээр дуудахад хүрч байсан нь хавчлага гадуурхалын гай билээ. Гэвч тэд аавыгаа санан дурсаж явахын тулд түүний эм ургамлын багаж хэрэгсэл, ном судрыг нь хайрлан хадгалсаар байсныг хожим нь доктор болсон Хайдав гэгч тэр нутгаар шинжилгээ хийж явахдаа Ловон ламын хүүхдүүдийг элдэв гоё сайхан үгээр хууран мэхэлж аваад ор сураггүй болжээ. Тэгэснээрээ хайрт аавыгаа санан дурсаж явсан хүүхдүүдийнх нь сэтгэлийг гонсойлгоод зогсоогүй, хэрэв Хасын Ловон ламтны түүхэнд холбогдох өв дурсгалт зүйлсийг үрэн таран хийсэн бол Хайдав доктор бас л хойч үедээ нүгэл хийсэн хэрэг. Ямар боловч ард түмэн ачлалт лам багш, эмч зурхайч нараа мартаагүй. 1972 онд Гандан хийдийн лам Диваасамбуу гуай монголын нэртэй эмч, зурхайч, бурханч (зураач, барималч, хатгамалч, наамалч, цутгагч) зэрэг их эрдэмтэй лам нарын талаар баримт мэдээ цуглуулж “Ариун ном” нэртэй бүтээл туурвиад хэвлүүлэх гэхэд нь СНЗ-ын дэргэдэх Шашны хэрэг эрхлэх газар хориг саад тавьж уг ажлыг зогсоосон төдийгүй дурдсан бүтээлийн эхийг ч устгажээ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадгийн үлгэрээр хорхойд хоргүй ачит лам хуврагуудын маань гавьяат үйлс даравч дардайж булавч бултайсаар энэ сайхан цаг үед хүрч иржээ. Ийм учраас Хасын Ловон лам мэтийн алдартай хүмүүсийн намтар түүхийг улам гүнзгийрүүлэн судалж түүний яндаж баршгүй өв сангаас суралцах үйл маш их буй гэдгийг хойч үе маань бүү мартаасай! Миний бичсэн энэ зүйлс бол зөвхөн эхлэл төдий юм шүү.
Posted by maanar at 12:34 AM

04/02/2020

Хонины наагуур орохлоороо хуцчихаал хонины цаагуур орохлоороо нэг төлөг хусчихдаг нохойг Ц.Нямдорж гэнэ .

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when EZED.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share