American Mongol

American Mongol What you don't know will hurt you! Follow me for tips and tricks to avoid mistakes in your new life in America!
(1)

I'm sharing my 20 year experience.
Мэдэхгүй зүйлээcээ болж чадуулах болно шүү!
Америкт хурдан хөлөө олж, бага алдъя гэвэл намайг дагаарай!

01/05/2024

Leverage the latest tools and analytical methods to work with data at scale, derive insights from complex and unstructured data, and solve real-world problems.Leverage the latest tools and analytical methods to work with data at scale, derive insights from complex and unstructured data, and solve re...

01/01/2024
АНУ-д хууль ёсоор амьдарч ажиллах эрх олгох Ногоон Картны сугааны DV-2025 хөтөлбөрийн онлайн бүртгэлийн хугацаа 2023 оны...
09/29/2023

АНУ-д хууль ёсоор амьдарч ажиллах эрх олгох Ногоон Картны сугааны DV-2025 хөтөлбөрийн онлайн бүртгэлийн хугацаа 2023 оны 10-р сарын 4-ний Лхагва гарагт Зүүн Эргийн цагаар өдрийн 12:00 буюу УБ-н цагаар шөнийн 12:00 цагт эхэлж, 2023 оны 11-р сарын 7-ны Мягмар гарагийн үдийн 12:00 буюу УБ-н цагаар шөнийн 12:00 цагт дуусна.

Материалаа одооноос бүрдүүлж эхлээрэй!

09/28/2023

Сая нэг хүн энд ирж шүд эмчилж байгаа хүн ямар вэ? гэж асуусан байсанд коммент үлдээснээ бас бусдад хэрэг болох байх гэж бодоод энд бас орууллаа.
Монголчууд Америкт амьдарч байгаа Монголчуудыгаа Cash Cow гэж хардаг нь нууц биш. Энд байс гээд л ирж байгаа хэн ч мэдэхгүй хамтлаг, дуучин, эмч домч, бариач, үзмэрчид бол 76н жижигхэн хувилбарууд. Эрүүл мэндтэй холбоотой асуудлаа явуулын зуйгуул нөхдөөр оролдуулахаас зайлсхийх хэрэгтэй гэж хэлээд байгаа шүү! Буух эзэнтэй, буцаж очих газраас үйлчилгээ авсан нь дээр! Даатгалгүй энэ тэр гэдэг бол өөртөө арчаагүйнх! АНУ д түр ч бай, удаан ч бай амьдарч байж эрүүл мэндийн даатгалгүй явна гэдэг бол байж боломгүй явдал! Өөрийнхөө эрүүл мэндийг гаргуунд нь хаяж эрсдэл үүрэн даатгал авахгүй явж байж Монголоос ирсэн өлөн гаруудад очиж мөнгөө төлөөд байгаа гэнэн ч гэмээр, тэнэг ч гэмээр сэтгэлгээг ойлгохгүй байгааг минь өршөө!

08/30/2023

Learn about the top-ranked high schools in the country.

07/01/2023
Бүх ээжүүдэд баярын мэнд хүргэе!
05/14/2023

Бүх ээжүүдэд баярын мэнд хүргэе!

Hello  !Ногоон Картны сугалаанд өргөдлөө өгсөн хүмүүс доорхи холбоосоор орж статусаа шалгаарай! 9 сарын 30 хүртэл шалгаж...
05/08/2023

Hello !
Ногоон Картны сугалаанд өргөдлөө өгсөн хүмүүс доорхи холбоосоор орж статусаа шалгаарай! 9 сарын 30 хүртэл шалгаж байх ёстой шүү! Шалгарсан ч ямар нэг шалтгаанаар, дараагийн шатны материалаа хоцорч явуулах, анкетаа дутуу бөглөх, гэх мэтээр, хасагдаж улаан шугамаар таслагдсан хүмүүс урагшилж нөхөж байдаг. Итгэл алдах болоогүй шүү! Амжилт хүсье!

The U.S. Department of State Electronic Diversity Visa Entrant Status Check for DV-2024 applicants is available until September 30, 2024. The Entrant Status Check for DV-2023 applicants will remain open until September 30, 2023.

Зав муутай явсаар нэг мэдсэн чинь пост оруулалгүй нилээн удчихаж, сорри! Надруу олон хүмүүс хандаж Монголоос гармаар бай...
02/01/2023

Зав муутай явсаар нэг мэдсэн чинь пост оруулалгүй нилээн удчихаж, сорри!
Надруу олон хүмүүс хандаж Монголоос гармаар байна, Америкт сурч амьдармаар байна, хэлний бэлтгэлд явмаар байна, яах вэ, зөвлөгөө өгөөч гэж хүсдэг. Ирээдүй нь бүрхэг байгаа монголын залуусыг ойлгохын дээдээр ойлгож байгаа болохоор өөрийн мэдэх хамгийн боломжтой арга замыг зааж хэлж өгөхөөс юунд нь цааргалах билээ. Америкт хууль ёсоор ажиллаж амьдрах хамгийн зөв зам бол Ногоон картны эзэн болох. Америкт хөл тавих арга, туулах зам нь хүн бүрт өөр өөр байх нь ойлгомжтой ч олон арга замуудаас хамгийн ирээдүйтэй, магадгүй хамгийн найдвартай аргуудын нэг бол яах аргагүй Америкийн сургуульд элсэн орж, дэлхийд гологдохгүй боловсрол олж улмаар байнгын оршин суугч болох нь болов уу.
За гол сэдэвтээ оръё, ний нуугүй хэлэхэд хэлний бэлтгэлд сурна гэж виз хүсвэл гарахгүй! Яагаад гэвэл хэлийг онлайн сурч болно, бүх боломж нь бүрдсэн , ковидоос болж бүх сургалт онлайн шилжсэн нь онлайн сургалтыг улам сайжруулсан, технологи нь улам боловсронгуй болсон байгаа. Америк хүний бодлоор бол анхан болон дунд шатны түвшинд хэл сурах гэж тэгж их зардал гаргах нь үнэмшилгүй, харин өөрийн улсдаа дунд шатаа дүүргэчихээд дээд түвшинд сурахаар ирэх нь, улмаар коллежи их сургуульд сурах нь бодит байдалтай илүү нийцнэ, өөрөөр хэлбэл үнэмшилтэй. It doesn't make any sense to waste too much money for insignificant, little things. Aмерикчуудад гадаад хэл сурах онц шаардлага байдаггүй болохоор гадаад хэл сурах ямар чухал болохыг сайн ойлгохгүйгээс гадна аливаа чухал зүйлийн араас явахдаа "How much is it gonna cost me?" (надаас хичнээн их зардал гарах вэ?) гэж түрүүлж боддог. Гадаад улсад очиж хэл сурахад сургалтын төлбөр, сурах материал, амьдрах байрны хөлс, хоол унд, тээврийн зардал гээд тооцоход багагүй мөнгөн дүн гарахад тийм их зардал гаргачхаад чөлөөтэй ярилцаж, бүх зүйлийг ойлгох хэмжээнд хүрэхгүй бол дэмий зардал гэж үзнэ. Тиймээс хэлний бэлтгэл гэвэл үнэмшилгүй, зүгээр виз л авах гэсэн хэрэг гэж үзнэ.
За тэгвэл одоо яах вэ гэж үү? Америкт сургуульд сурах хүсэл эрмэлзэлтэй байгаа чинь сайн хэрэг! Монголд сургуульд сурсан уу? МУИС, КТМС, СЭЗДС, Анагаахын сургуульд л сураагүй бол бусад сургууль бол үнэндээ сургууль биш, уучлаарай! Өөр гадны сургуульд сурч бакалавр авсан бол бас өөр хэрэг. Аль нь ч үгүй, англи хэлгүй бол ганц л зам бий. Эхлээд англи хэлээ өөрөө сайн нүдэж байгаад, эсвэл дамжаанд сурч elementary & pre-intermediate level ээ дуусгачихаад ойр зуур ойлголцдог болчихоод сонирхсон чиглэлээрээ cурахаар Community College д хандаж харилцах хэрэгтэй. АНУ дотоодын болон гадаадын залуусыг STEM (Science Technology Engineering Math) чиглэлээр сурч боловсрохыг ихээнэн дэмжиж тэтгэдэг. Энэ чиглэлээр Магистрт сурч төгсвөл ажил олоход хялбар, ногоон карт авах боломжтой. STEM is the key to success in the future and in the US immigration as well! 🇺🇲
За тэгээд дор хаяж 5 сургуультай холбогдож, ямар хөтөлбөртэй, шалгууртай, зардалтайг олж мэдээд 1-2 нь сонгож элсэх хүсэлтээ гаргана. Шаардлагыг нь хангаж чадвал тэр сургууль чинь элсэлтийн ажлыг эхлүүлж АНУ н элчинд виз мэдүүлэх форм өгнө, түүнийг нь бөглөөд өөрөө ойр зуур ярьж хэтийн зорилтоо, өөрийгөө зөв илэрхийлж чадаж байвал виз чинь гарна. Тийм ч хэцүү зүйл биш! Зуу зуун, мянга мянган охид хөвгүүд тэгээд визээ авсаар байгаа. Шууд их сургуульд элсэн орох нь зардал ихтэй, төлбөр нь өндөр. Community College (СС) д элсэн орж ерөнхий эрдмийн кредитүүдээ цуглуулаад дараа нь их сургуульд шилжин сурах нь хамгийн зөв хувилбар. СС д элсэх босго нь өндөр биш, ТОEFL шаардахгүй, ойр зуур харилцаж чадаж байвал ирсэн хойно чинь хэлний түвшинг чинь тогтоож ESL ангид оруулна. Тэр нь хэлний бэлтгэлтэй адил. Elementary, Pre-intermediate, Intermediate, Upper-intermediate, Advanced, TOEFL гэсэн түвшингүүдтэй. 1-2 жил сурна, дараа нь ерөнхий эрдмийн ангиудаа авч бас 2 жил сурна, дараа нь их сургуульд шилжин 2 жил сурч Баклавр зэрэгтэй болно. Нийтдээ 5-6 жил гэсэн үг.
Хэрвээ гайгүй сургуулиас Баклавр зэргээ авсан бол диплом, кредитээ үнэлүүлээд Магистрын сургалтад хамрагдах нь хамгийн оновчтой. Гадаадын оюутнууд TOEFL өгсөн байх шаардлагатай байдаг.
Элсэн ороход амархан, босго нь намхан эсвэл бүр босгогүй ч байж мэдэх Global, International гэх мэт даржин нэртэй сургуулиудаас хар эрчээрээ зугтаагаарай! Яаж accreditation авсан нь сонин, өөрийн кампус бүү хэл сургуулийн байшин ч үгүй, оффис түрээслэдэг, хэл нь ойлгогдохгүй энэтхэг, бангладеш,, бас бус багш нартай, америк оюутнууд сурдаггүй, төгсөөд ч ажил олдохгүй сургууль нэртэй гадаадын юм мэдэхгүй хүмүүсийн мөнгийг саадаг бизнесүүд байдгийг анхаарч, болгоомжтой хандна биз ээ. Цаг хугацаа, мөнгөний л гарз. Сүүлд нь харамсах зүйл бүү хийгээсэй гэсэндээ л хэлж байгаа юм шүү.

Good Luck!

Numbers can tell a story, and the story that STEM statistics tell is exciting! Let’s look at some interesting STEM stats for 2023.

Мerry Christmas!
12/24/2022

Мerry Christmas!

12/07/2022

Сайн байцгаана уу!

Өнөөдөр АНУ-д Японы армийн нисэх хүчин 1941-12-7 нд Pearl Harbor (Сувдан Зогсоол) д довтлох үеэр амь үрэгдсэн 2403 цэргийн албан хаагч, энгийн иргэдийг дурсан санах өдөр болж байна. Одоогоос 81 жилийн өмнө болсон энэ халдлагын улмаас 1178 хүн шархадсан бөгөөд АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр байлдааны хөлөг (USS Arizona & USS Utah) бүрмөсөн живж, 188 онгоц сүйрсэн байдаг.
Ингэснээр маргааш нь АНУ Японд дайн зарлаж Д2Д -д татагдан орсон.
Улмаар 2 хоногийн дараа Герман, Итали улсууд АНУ-д дайн зарласан.

10/30/2022

Hello !
I am back now.

АНУд албан ёсоор ажиллаж амьдрах байнгын оршин суугчийн Ногоон Картны Сугалааны өргөдөл хүлээн авах хугацаа эхэлсэн байгаа шүү. Бүртгүүлээгүй бол даруйхан өргөдлөө явуулаарай!
Өргөдөл гаргагчид DV-2024 хөтөлбөрт оролцох мэдүүлгээ АНУн Зүүн Бүсийн цагаар 2022 оны 10-р сарын 5-ны Лхагва гарагийн өдрийн 12:00 цагаас 2022 оны 11-р сарын 8-ны Мягмар гарагийн өдрийн 12:00 цагийн хооронд (Улаанбаатарын цагаар 2022-10-06ны 00:00 цагаас 2022-11-08ны 24:00 цагийн хооронд) dvprogram.state.gov хаягаар цахим хэлбэрээр илгээж болно.
Хожуу болон давхардсан мэдүүлэг оруулж болохгүй. Оролцоход ямар ч хураамж байхгүй.
Хөтөлбөрийн зааврыг анхааралтай уншиж, яг зааврын дагуу мэдээллээ зөв оруулаарай. Амжилт хүсье!

Our State Department Web site for the 2024 Diversity Visa Program (DV-2024) is now open. The entry submission period for DV-2024 is from 12:00PM EDT (GMT -4) on October 5, 2022 to 12:00PM EST (GMT -5) on November 8, 2022. The entry form will only be available for submission during this period and th...

Өнөөдөр бид Олон Улсын Ардчилалын Өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр өөрийн ажигласан, сэтгэл өвтгөж явдаг зүйлээ хуваалцъ...
09/15/2022

Өнөөдөр бид Олон Улсын Ардчилалын Өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр өөрийн ажигласан, сэтгэл өвтгөж явдаг зүйлээ хуваалцъя гэж бодлоо.
Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж хуучин хатуу дэглэмийг халснаас хойш даруй 30 гаран жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол оронд нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын маш их өөрчлөлт гарч алдаа оноо ч их хийсэн. Алдаа хийх нь ахиж дэвжихийн салшгүй хэсэг. Хийсэн алдаанаасаа суралцахгүй бол хайран боломжийг алдаж хийсэн алдаагаа дахин дахин давтах нь гарцаагүй. Алдаа бага гаргахын тулд бусдын хийсэн алдаанаас бас суралцах нь хамгийн smart зүйл.
Өөрийн эрхгүй ажиглагдсан зүйл бол Монголд ардчиллыг маш ихээр харааж зүхэж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлж байдаг. Хуучин шинэ нийгмийн аль алинд нь амьдарч үзсэний хувьд ямар ялгаатайг өөрийн үзэж туулснаар сайн хэлж чадна. Гэхдээ миний түүхээс илүү Монголын ардчилал илүү чухал зүйл.
Ардчилалыг харааж зүхээд байх нь утгагүй, юугаа ч ойлгоогүй төөрчихсөн явж байгаа хүний үйлдэл. Урьд нь хэзээ ч ардчилалыг үзээгүй Оросууд, тодруулбал хуучин коммунист үзэлтэй хүмүүс, үүнд Монголын оояа нар ч багтна, болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйлдээ хаа хамаагүй ардчилалыг харааж зүхдэг!!! Гомдоллох, харааж зүхэх бол хийхэд хамгийн² амар зүйл.
Ардчилал бол эрх чөлөөтэй амьдрах хүний эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдыг нэг хэлэнд цутгасан юм шиг байх ёсгүй өөр үзэл бодолтой байж болно гэсэн хүндэтгэл, өөрийнхөө ирээдүйг тодорхойлох удирдагчийг сонгох эрх, хүн нь аливаа олон нийтийн байгууллагаас, тухайлбал төр, засаг, намаас, илүү эрхэм гэсэн хүнлэг чанар. Гэтэл энэ бүгдийг эсэргүүцээд, үзэн ядаад байгааг диктатур, нэг хүнийг тахин шүтэх үзэл, хүлээс, торонд амьдрах гээд байгаагаас өөрөөр ойлгох аргагүй. Нийгмийн зарим нэг бүлэгт хар массыг ашиглаж өөрийн эрх мэдэл, хэмжээгүй эрхийг олж авахын тулд ардчилалыг харааж зүхэх, үнэгүйдүүлэх сонирхол бий. Тэдний урхинд орох хэрэггүй!!!
Ардчилал бол эдийн засгийн ухагдахуун биш! Ардчилалтай хамт зэрлэг капитализмын, өөрөөр хэлбэл чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийн, нийгэмд хамт орсоноо ойлгох ёстой!!! Хоёр өөр ухагдахуун!!! Эдийн засгийн мэдрэмжгүй, мэдлэггүйгээсээ алдсан буруугаа ардчилалд тохоод эсэргүүцээд, муулаад, үзэн ядаад байгаа нь бусдын эрх чөлөөг хязгаарлах гэсэн, эрх мэдлийн төлөө зүтгэсэн, хар аминаасаа өөр зүйл боддоггүй бэртэгчин нарын олз болоход ашиглагдаад байна!!! Хичнээн ардчилалыг муулж үзэн ядлаа гээд аж амьдрал, ахуй орчин сайжрахгүй, харин ч улам дордох болно!!!
Монгол бол 2 коммунист үзэлтэй улсын дунд гялалзах ардчилсан орон. Монголчууд ардчилаллаа хайрлан хамгаалж байх ёстой!!!
Ардчиллаа муулж, харааж зүхэж байгаа хүмүүсийг харахаар "You bark at the wrong tree!" (Буруу модруугаа хуцаад байна!) гэж хэлмээр санагддаг шүү! Ардчиллаа хайрлаж, хамгаалж яваарай!

07/28/2022

#Консулынмэдээ - Залилангаас сэргийлэх
Та АНУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг гэх хэн нэгэн хүнээс цагаачлалын виз гаргаж өгнө гэсэн утга бүхий и-мэйл авч байсан уу? Ийм тохиолдолд албан ёсны эх сурвалжаас ирсэн эсэхийг нь шалгаарай.

- Fraud prevention
Have you received an email regarding visas and immigration benefits from someone who claims to be working for the U.S. Embassy? Be sure that it comes from a legitimate source.

АНУ ын хамгийн сайн эмнэлгүүдийг чиглэл, мужуудаар жагсаасан байдал
07/26/2022

АНУ ын хамгийн сайн эмнэлгүүдийг чиглэл, мужуудаар жагсаасан байдал

U.S. News ranks the best hospitals by state, specialty and more.

07/26/2022

Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас Хюберт Х. Хамфригийн 2023-2024 оны тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэллээ!

Хамфригийн хөтөлбөр нь мэргэжлийн туршлагатай залуу манлайлагчдад АНУ-д ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ АНУ дахь мэргэжил нэгтнүүдтэйгээ бодитой хамтын ажиллагааг үүсгэж, мэргэжлийн харилцаа тогтоох боломжийг олгодог.

Цахим өргөдөл хүлээн авах хугацаа 2022 оны 8 дугаар сарын 26-ний Баасан гарагийн 16:30 цаг хүртэл үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй: https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/scholarships-mn/humphrey-mn/

The U.S. Embassy in Ulaanbaatar is now accepting applications for the 2023-2024 Hubert H. Humphrey Fellowship Program!

The Humphrey Fellowship is a Fulbright program that brings accomplished young and mid-career professionals with demonstrated leadership potential to the United States for a year of non-degree graduate-level study, leadership development, and substantive professional collaboration with U.S. counterparts.

The online application deadline is Friday, August 26, 2022 16:30 p.m. ULAT.

Learn how you can apply at: https://mn.usembassy.gov/education-culture/scholarships/humphrey/

Proud to be an American Америк хүн байх бахархалтайАНУ бол дэлхийн хамгийн олон үндэстэн ястнууд холилдсон the melting p...
07/18/2022

Proud to be an American
Америк хүн байх бахархалтай

АНУ бол дэлхийн хамгийн олон үндэстэн ястнууд холилдсон the melting pot (хайлуулах тогоо) гэдэгтэй санал нийлэхгүй хүн үгүй байх. Би л хувьдаа ийм diverse nation үзээгүй. Янз бүрийн үндэстэн ястан нийлсэн өөр олон улс байдаг ч Америк шиг нь үгүй. Хүүхэд байхаасаа л дэлхий ертөнцийг сонирхож, газар зүйн атлас бариад суучихдаг, гадаад хэл сонирхож үздэг, дэлхийн олон орны хүмүүстэй захидлаар харилцдаг хүүхэд байж билээ. Янз бүрийн үндэстэн ясны хэл, соёл, зан заншил, түүхээс суралцаж мэдэж авна гэдэг гайхамшигтай, сонирхолтой биш гэж үү? АНУ тай дипломат харилцаагүй байхад л Америк хүмүүстэй захидлаар харилцдаг байсан юм. Анх захидал дотор Chicago хотын Sears Tower (одоо нэр нь өөрчлөгдөж Willis Tower болсон)-тай ил захидал аваад л I was blown away (аймар биширсэн). Амьдралдаа хэзээ ч тийм супер байшингийн зураг үзээгүй надад тэр ил захидал миний дотор Америкт очих мөрөөдлийн галыг асаасан юм. Bird's eye view (шувууны нүдээр харсан юм шиг) тэй тас хар өнгийн, дан шилэн, нийлүүлж барьсан урт богино шүдэнзний мод шиг хэлбэртэй, хажуугаар нь явж байгаа машинууд нь цэг шиг жижигхэн гээд ярих юм биш ээ ... Хэдийгээр тэр нандин ил захидал маань яасан нь мэдэгдэхгүй алга болсон ч Америк гэхээр л тэр дүр зураг нүдэнд буудаг байсан юм. Сүүлд нь олон жил өнгөрсөн хойно яг тэр байшинг өөрөө очиж бодитоор үзэхэд л сэтгэл хөдлөөд нүд нулимсаар дүүрч байж билээ.
Тэр ил захидалтай хамгийн ойролцоо байдлаар авсан зургийг нэтээс хайж олсноо доор хавсаргалаа.
Янз бүрийн хэл, ёс заншил, шашин шүтлэг, арьсны өнгө, үзэл бодол, чиг хандлагатай хүмүүстэй цуг нэг дор ажиллаж, амьдарч, нөхөрлөхөд амьдрал хэчнээн баялаг, олон өнгө зүстэй болохыг мэдэрч тэр чинээгээр аливааг харах өнцөг улам өргөжин илүү даацтай, энэрэнгүй, бахадмаар, нэг л сайхан мэдрэмж төрдөг. Америкаас өөр газар над тэгж мэдрэгдэж байсныг би мэдэхгүй. Ерөнхийлөгч асан Рональд Рейганы хамгийн сүүлийн илтгэл дээрээ Америкийн онцлог, хаана ч үгүй чухал үнэт зүйлсийн тухай хэлж байсан нь хамгийн зөв хариулт болох байхаа. Тэрхүү илтгэлээс сийрүүлбэл:
"Энэ бол миний ерөнхийлөгчийн хувьд хэлэх сүүлчийн илтгэл учраас би хайртай улс орныхоо талаар сүүлийн нэг бодол, ажиглалт үлдээх нь зүйтэй гэж бодож байна. Миний саяхан хүлээж авсан нэг захидалд үүнийг хамгийн сайн илэрхийлсэн байсан. Нэг хүн надад бичэхдээ: Та Францад очиж болно, гэхдээ та Франц хүн болж чадахгүй. Та Герман, Турк, Японд амьдрахаар явж болно, гэхдээ та герман, турк, япон хүн болохгүй. Харин дэлхийн ямар ч өнцөг булангаас, хэн ч Америкт ирээд амьдарч, Америк хүн болж чадна, гэсэн байсан.
Тийм ээ, Эрх Чөлөөний хөшөөний хатагтайн бамбар нь бидний эрх чөлөөг бэлгэдэж, бидний өв уламжлалыг илтгэж, эцэг эх, өвөг дээдсүүдтэйгээ нягт холбоотойг илэрхийлдэг. Энэ бол бидний дэлхий дээрх агуу, онцгой байр суурийг бидэнд олгосон хатагтай юм. Чухамхүү үе үеийн шинэ Америкчуудын тэрхүү агуу амьдралын хүч тэмүүлэл нь л Америкийн ялалт хэзээ ч дийлдэшгүйгээр дараа дараагийн зуунд ч мөнх үргэлжлэхийн баталгаа болох юм.
Бусад улс орнууд бидэнтэй өрсөлдөхийг эрэлхийлж магадгүй; гэхдээ дэлхийн хүмүүсийг өөртөө татах эрх чөлөөний болон боломжийн гэрэлт цамхаг болсон энэхүү чухал зүйл дээр дэлхийн аль ч улс Америктай эн зэрэгцэх нь бүү хэл ойрхон ч ирж чадахгүй. Энэ бол Америкийн агуу байх хамгийн чухал үндэс, эх үүсвэрийн нэг гэдэгт би итгэдэг. Бид дэлхийд тэргүүлдэг, учир нь бид ямар ч улс үндэстнүүдээс өвөрмөц, дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсээ, хүч чадлаа татаж чаддаг. Ингэснээр бид үндэстнээ байнга шинэчилж, баяжуулж байдаг юм. Бусад улс орнууд хуучирсан өнгөрсөн үетэйгээ зууралдсаар байхад Америкт бид мөрөөдлөөрөө амьсгалж, ирээдүйг бүтээж, дэлхий нийт маргаашруугаа биднийг дагаж явдаг. Энэхүү их боломжийн нутагт шинээр ирж буй давалгаа бүрийн ачаар бид үүрд залуугаараа, эрч хүч, шинэ санаагаараа байнга дүүрэн, үргэлж дэвшилтэт технологитой байж, дараа дараагийн шинэ эрэл хайгуулд дэлхийд үргэлж тэргүүлдэг үндэстэн юм. Энэ чанар нь үндэстний хувьд бидний ирээдүйд амин чухал. Хэрэв бид хэзээ нэгэн цагт шинэ америкчуудад хаалгаа хаавал дэлхий дээрх бидний манлайлал удахгүй алдагдаж үгүй болно.
Хэдэн жилийн өмнө Европоор аялж явсан Америк оюутан Зүүн Германы хөлөг онгоцоор Балтийн Тэнгисээр аялж ​​явжээ. Зүүн Германы хөлөг онгоцны багийн гишүүдийн нэг, 60 гаруй насны хүн, Америк оюутантай яриа өрнүүлжээ. Хэсэг ярилцсаны дараа нөгөө оюутан тэр хүнээс "Та яаж ийм сайн англи хэл сураа вэ?" гэж асууж л дээ. Тэгээд тэр хүн нэг хэсэг Америкт амьдарч байснаа тайлбарлав. Тэрээр Оклахома, Калифорнид жил гаруй тариачин хийж, улаан лооль тарьж, боловсорч гүйцсэн амтат гуа хураадаг байсан гэжээ. Энэ бол түүний амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан гэж тэр хэлсэн байдаг. Төмөр Хөшигний (Хүйтэн дайнаас болж барууны ертөнц, коммунистуудын хооронд үүссэн ойлголт) цаадах аймшигтай нөхцөл байдлыг харсан оюутан "Тэгээд та яагаад явсан юм бэ?" гэж асуухад нь, "Би явах хэрэгтэй болсон юм. Дайн дууссан" гэж тэр хариулсан байдаг. Тэр хүн Америкт авчирсан Германы олзлогдогч байсан юм. Би одоо хуучин олзлогсодтой холбоотой түүх ярихгүй гээгүй шүү. Харин Америкийн тэр ид шидтэй, мансуурмаар далд хүч байдгийг сануулахын тулд энэ түүхийг ярьж байгаа юм. Бид заримдаа мартдаг ч өөр хүмүүс мартдаггүй. Энд хоригдож байсан АНУ-тай дайтаж байгаа орны хүн ч гэсэн тэр хүчинд сэтгэл нь алдарч болно. Америкийн иргэн болсон хүмүүс энэ улсад илүү их хайртай. Тийм ч учраас Эрх чөлөөний хөшөөний хатагтай тэднийг Алтан Хаалганд угтан авахын тулд дэнлүүгээ өргөж байдаг. Эрх чөлөө, боломжийг хүсэн тэмүүлж, эх орноо орхин шинэ улс оронд амьдралаа шинээр эхлүүлэхээр зориг шулуудсан эрчүүд, эмэгтэйчүүд олон байдаг. Тэд Америкийн мөрөөдөлд итгэдэг. Тэгээд тэд өөрсдөддөө ч, үр хүүхдүүддээ ч, мөн бусдад ч бас үүнийг дахин дахин бодит болгож өгдөг юм. Тэд авахаасаа илүү ихийг өгдөг. Тэд хөдөлмөрлөж, амжилтанд хүрдэг бөгөөд бизнес эрхлэгчид байх нь элбэг. Гэхдээ тэдний оруулсан хамгийн том хувь нэмэр нь эдийн засгийн гэхээсээ илүү, учир нь тэд Америк хүн байх нь ямар эрхэм, суут болохыг онцгой байдлаар ойлгодог. Тэд дэлхийн хамгийн агуу, хамгийн эрх чөлөөтэй үндэстэн, дэлхий дээрх хүний ​​хамгийн сайн, эцсийн итгэл найдвар болсон Америкийн Нэгдсэн Улсад бидний бахархал, талархалыг дахин дахин сэргээж байдаг юм".
Би Америк хүн болохоор шийдсэн шийдвэр маань миний амьдралдаа хийсэн хамгийн том зөв шийдвэр байсан. Би Америкийн хүн гэдгээрээ бахархдаг.
Зөвхөн Америкт ирснээрээ бахархах бол бас учир дутагдалтай. Хэл соёлыг сайн сурч, дэлхийд гологдохгүй боловсролтой болж, 6 figure income той болж, upper middle class т хүрч, дуртай ажлаа сэтгэл хангалуун хийх нь American dreams. Энэ бүгдэд хүрч гэмээ нь үнэхээр бахархалтай болох бөгөөд ийм бахархалтай олон монголчууд бий. Америк бол хүнийг үнэлдэг орон, Америк хүн байх бахархалтай!

1776 оны 7 сарын 4 өөс хойш энэ өдрийг Америкийн Нэгдсэн Улсын Тусгаар Тогтнолын баярын өдөр болгон тэмдэглэж байна. Анг...
07/04/2022

1776 оны 7 сарын 4 өөс хойш энэ өдрийг Америкийн Нэгдсэн Улсын Тусгаар Тогтнолын баярын өдөр болгон тэмдэглэж байна. Английн колони байсан 13 муж улс нэгдэж Тусгаар улс болсон.
Баярын мэнд хүргэе!

Aмерикт хуучин машин авахдаа ...Америкт хэсэг хугацаагаар, эсвэл байнга амьдрахад машингүй байхыг төсөөлөхийн аргагүй. Э...
06/29/2022

Aмерикт хуучин машин авахдаа ...

Америкт хэсэг хугацаагаар, эсвэл байнга амьдрахад машингүй байхыг төсөөлөхийн аргагүй. Энд машинтай байх нь тансаг хэрэглээ огт биш, жирийн л халбага сэрээ мэт өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ.
Том хотуудад ганц нэгээрээ амьдардаг бол нийтийн тээврээр яваад байж болно, зардал ихтэй ч бас машинтай бол зогсоол, гарааж, бензин гээд адилхан л чамгүй зардал гарна. Ихэнх хүмүүс машинтай байхыг илүүд үздэг нь ойлгомжтой, юу юунаас илүү амар, convenient учраас тэр. Америкт машинтай болох олон арга зам байдгаас энэ удаад урьд нь хэрэглээнд байсан машин худалдаж авах, юу юунд анхаарах тухай мэддэгээсээ хуваалцъя.
Шинээр ирээд удаагүй бол шинэ машин бүү аваарай! Яагаад гэвэл кредит түүх чинь үүсээгүй, оноо нь бага байх тул хамгийн муу deal ийг шахаасанд орж авах болно. Dealer үүд No credit, no problem! гэсэн лоозонтой байх нь их, тэд анх машин авч байгаа хүмүүсийн (гадаадаас ирсэн хүмүүс, дөнгөж сургуулиа төгсөж байгаа залуучууд, гм) сул тал дээр ажиллаж байгаа хэрэг л дээ. Капитализм дээд шатандаа хүртэл хөгжсөн Америкт, Монгол мэт капитализм дөнгөж хөгжиж байгаа газраас ирсэн, нарийн ширийнийг нь сайн мэдэхгүй хүмүүс хэн нэгний зууш болоход амархан. Америкууд өөрсдөө ч гэсэн машин авахдаа маш их нервтдэг, дургүй. Яагаад гэвэл жирийн хүн машин тэр болгон худалдаж аваад байдаггүй болохоор өдөр бүр машин зардаг, хүн панаалдах чадвар нь бүр мэргэжлийн түвшинд хүрсэн худалдаачдын уран заль мэх, шахаасанд орж амархан акулын зууш болдог болоод тэр!
"Brand new cars, no interest, no down payment, bla³" (цоо шинэ машин, хүүгүй, урьдчилгаагүй) гэх мэт хорхой гозгонуулсан зараар хүмүүсийг урхидаж ирүүлээд "Оноо чинь тааруухан юм байна, 29% ийн хүүтэй зээлээр өгч чадна, бла бла бла", гэснээ багийнхантайгаа ярьж буулгаж байгаа дүр эсгээд "манай босс 5% буулгаад өгч болно гэнээ, бла бла бла" гэх мэтээр сайн хүн болж чихэн дээр цэцэг ургуулж байгаад цэвэрхэн шахаасанд оруулж ахиухан үнээр зарахаа мэднэ. Тэд бүгд багаараа ажилладаг бөгөөд юм мэдэхгүй баагий ирж өндөр үнээр машин аваад явахад party хийцгээдэг.
Яг тийм нөхцөлөөр машинаа зарахгүй биш зарна, харин тийм нөхцлийг хангах худалдан авагч нь тэр болгон ирэхгүй. Кредит түүх маш сайн, 800аас дээш оноотой, сарын орлого нь тэдээс дээш, өр орлогын харьцаа төдөөс хэтрэхгүй байх ёстой энэ тэр гээд нилээн олон өндөр босготой, өөрөөр хэлбэл цагаачид, залуучууд тэр болгон бүрдүүлж чадахгүй нөхцлүүд байдаг. Тэр олон өндөр босгуудыг нь мэдэхгүй, бэлтгэлгүй очвол амаа таглуулах болохоор тэдний тулгасан өндөр үнэ, хүүг зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрнэ!
Хааяа дийлерт ажилладаг монгол хүн хайсан зар явж байгаа харагддаг. Хэдийгээр дийлерт ажилладаг, Sales Consultant гэх мэт гоё² нэртэй ч тэд хийснээрээ цалинждаг болохоор тэднээс машин хямд авна гэж өөрийгөө хуурах хэрэггүй. Тэгээд ч хүний олох орлогоноос зулгаагаад байх нь зохисгүй.
Яахав хүний нохой идэхээс өөрийн нохой идэг гэсэн бодолтой очоод ярьж хөөрөөд хэргээ бүтээвэл өөр хэрэг. Тэрнээс биш Монгол хүн Монгол хүндээ туслах л ёстой гэсэн бодолтой, хандлагатай очоод хэрэггүй. Миний хувьд бол хэн байх нь огт хамаагүй, монгол биш байвал бүр ч амар, түс тас яриад болохгүй бол хаячихаад явахад сэтгэлд сэвгүй, no hard feelings :-) .
Орлого нь борлуулалтаас шууд хамаарч цалинждаг байхад болж өгвөл өндөр үнээр борлуулах сонирхолтой, мөн шаардлагатай байхыг ойлгох хэрэгтэй, тэдэнд дураараа үнэ буулгаад зарах эрх мэдэл байхгүй. Тийм compensation structure (цалингийн бүтэц) тэй газрууд сарын төдий чинээний борлуулалт хийж байж тийм ийм түвшинд хүрнэ, тийм тийм урамшуулалтай гээд дотроо байнга өрсөлдөөнтэй байдаг учраас юуны түрүүнд төлөвлөгөөгөө гүйцээхээ бодно. Тийм ажил хийдэг хүмүүс байнга ур чадвараа хөгжүүлэх сургалт, дадлага хийж байдаг болохоор урьд урьдаасаа илүү сайжирдаг. Тийм зэгсэн skills (ур чадвар)тэй, дадлагатай хүмүүстэй бэлтгэлгүй хүн очоод сайн deal олж авна гэж үгүй. Зүгээр л өдөр болгон гүйдэг хүнтэй уралдахад ямар байх билээ, тэгээд л бодоод үз!
Дийлерүүд bi-lingual (хос хэлтэй) цагаач хүмүүсийг авч ажиллуулах дуртай байдаг нь тэдгээр хүмүүс өөрсдийнхөө Community д амжилттай ажилладагтай нь холбоотой, өөрөөр хэлбэл нарийн ширийнийг сайн мэдэхгүй хүмүүст машин харьцангуй өндөр үнээр амархан зарчихдаг л гэсэн үг.

Тэгээд яаж машинтай болох юм бэ? гэж үү? Америкийн бизнесийн сургуульд болон cургалтанд суусан хүмүүс "He who has the knowledge wins" (хэн мэдлэгтэй нь хождог) гэж сонссон л байх. Би анх ирснийхээ дараа эхнэртэйгээ цуг төлбөртэй, $500, real estate investment training (үл хөдлөх хөрөнгөнд инвэст хийх сургалт) д хэд хоног сууж яаж кредит оноогоо хурдан өсгөх вэ? яаж үл хөдлөх хөрөнгийн зээл авах вэ? ямар ямар замаар байшин худалдаж авах вэ? яаж хэлцэл хийх вэ? гэх мэт маш их хэрэгтэй зүйлүүдийг олон жилийн туршлагатай хүмүүсээс сурч авсан. Бидний зорилго professional уудаас сурч байшин худалдаж авах байсан бөгөөд зорилгодоо ч Америкт ирснээсээ хойш 3 жилийн дараа хүрч чадсан. Тэндээс олж авсан мэдлэг одоо ч хэрэг болсоор байдаг.
Бүгдийг мэдэж байх албагүй ч do your homework to get the essentials!
Хэдий чинээ их зүйл олж мэднэ, төдий чинээ өөртөө итгэлтэй болж, тэр хэрээр зөв шийдвэр гаргадаг. Чухал зүйлүүдийг мэдэж байхад наймаа ярьж байгаа хүнийхээ аманд тийм ч амархан орчихгүй. Тийм болохоор сурч мэдэхээс хойш бүү суу! What you don't know will hurt you! (Мэдэхгүй зүйлдээ чадуулах болно!)
Шинээр ирэгсэдэд машинтай болох хамгийн шилдэг зам бол used car (хэрэглээнд байсан машин) хувь хүнээс бэлэн мөнгөөр авах. Энэ нь хамгийн сайн deal болно! Хоёр тал тохиролцож чадвал аль аль талдаа ашигтай, кредит түүх, оноо энэ тэр гэхгүйгээс гадна, бэлнээр авч байгаа тохиолдолд илүү давуу талтай, ярьж хямдруулах илүү боломжтой. Нөгөө тал бас бэлнээр зарах сонирхолтой байх нь орлогын татвараас мултрах боломж олгодог. Зарж байгаа хувь хүн ч бас дийлер шиг элдэв заль мэх хэрэглэх нь үгүй! Тэдний мөнгөний хэрэгцээ, тулгамдсан асуудал, цаг зав, гарах зардал энэ тэр гээд олон зүйлээс хамаарах тул ярилцахад сайн буулгаж болдог.
Би анх ирээд Craigslist ээс зар харж байгаад 120К mileage тай stick shift (гар араатай? араа солихдоо гараар сольдог) тэй япон машин $4000 obo (or best offer) гэсэн зартай таарч холбогдоод гэрт нь очиж ярьж байгаад $2,500 аар авч байж билээ. Үзээд л бүрэн бүтэн, элдэв dent (сэв) байгаа эсэхийг нь шалгаад, neighborhood дундуур нь тойрч үзээд л "I pay in cash, I have only $2500 (twenty five hundred), if you would let it go for that, I'll take it right now!" гэсэн чинь "Оh, bla bla bla, $3000" гэж байна аа, тэгэхээр нь "Man, I don't have that money, I said I have only 25 hundred, even if I want to pay 3000, I simply don't have the extra 500. Bla bla bla, if you wouldn't be able to sell your car for few days, give me a call, here is my number!" гээд л анх хэлсэн үнэн дээрээ firm (хатуу) байгаад байсан чинь "Ааh, OK, OK, in cash!" гээд л наймаа тохирсон байдаг юм. 😀
Би тэр үед СаrFax энэ тэр мэдэх ч үгүй, ер нь байсан ч юм уу, бүү мэд? гэрээс нь очиж авч байсан болохоор I felt safe. Машины хувьд зүгээр, 120К хавьцаа гүйлттэй, гол downside (сул тал, тааруухан үзүүлэлт) нь гар араатайдаа байсан. Монголд жолоо барьж сурахад л гар араатай машин дээр сурсан болохоор миний хувьд зовлон байгаагүй. Энд харин тийм машин улам бүр цөөрч, сонирхох хүн бараг үгүй болж байсан үе, years ago. 3-4 жил нэг их асуудалгүй барьж байгаад 1К зарчихаж билээ. Ингэж хуучин машин хувь хүнээс худалдаж авахдаа мужийнхаа Вill of Sale формыг хэвлэж аваад явж байх нь зүгээр. Энэ нь хуучин эзэн нь шинэ эзэнд эрхээ шилжүүлж байгаа баримт болох юм. Гарын үсгийг нь зуруулж аваад дээр нь Certificate of Title ийг нь авахаа мартаж болохгүй! Энэ нь тэр машины эзэмшлийн баримт бичиг нь. Оwner should have the Certificate of Title if the car is free and clear. Анх машиныг дийлерээс шинээр авахад ихэнхдээ санхүүжилт хийж авдаг болохоор банк, санхүүгийн байгуулга нь тухайн машины Certificate of Title г эзэмшиж байдаг, эзэн нь төлбөрөө барагдуулахад, өөрөөр хэлбэл машины төлбөр дуусч free and clear болоход, банк түүнийг нь эзэнд нь олгодог. Хуучин машин авахдаа Free and clear машин авах нь дээр, ихэнхдээ 100К майлаас дээш гүйлттэй, resale value (эргүүлээд зарахад үнээ бага алддаг) сайтай Toyota, Honda гэх мэт. Шинэ машины үнэ 4-5 жилийн дотор 60-70% унадаг.

Хэрэглэж байсан машин авахдаа Kelley Blue Book (www.kbb.com) ээс тухайн машины зах зээлийн ханш ямар байгааг мэдэж аваарай. Ингэхийн тулд зар үзэж байхдаа, хэрвээ байвал, зураг дээрээс нь License Number ийг нь хараад, зарим тохиолдолд VIN (Vehicle Identification Number, манайхан арлын дугаар гээд байдаг байхаа) нь ч байдаг, мөн гүйлтийн мэдээллийг нь хийгээд KBB ээс хайхад тухайн машины хэлбэлзэх үнэ гараад ирнэ. Нэгэнт багцаатай болсон бол зарын эзэнтэй холбогдоод хэзээ хаана үзэж болохоо тохирно биз ээ.
КВВ ээс үнийн багцаатай болсон бол
CarFax аас тухайн машины түүхийг үзэж байж шийдэх нь зүйтэй.
КВВ үнэгүй, СаrFax дараах байдлаар үнэтэй:
1 СаrFax Report - $40
3 СаrFax Reports - $60
6 СаrFax Reports - $100 байдаг.
CarFax Report нь тухайн машины дэлгэрэнгүй мэдээллийг агуулдаг учраас зайлшгүй хэрэгтэй. Машин авах гэж байхад $100 ч гэсэн хэрэгтэй байдаг, гэхдээ үүнд гар татах хэрэггүй! Авах машиныхаа түүхийг үзэж байж шийдэх нь сэтгэлд сэвгүй, хойшид гарч болох олон асуудлаас хамгаалах болно. Машин зарж байгаа хүн өөрөө зарахын тулд CarFax Report ыг нь гаргаад авсан байж магадгүй. Хэдэн ногоон saveлэлээ гэж баярлах хэрэггүй! Trust but verify! (Итгэ, гэхдээ баталгаажуул!) гэж ерөнхийлөгч Рональд Рейган ЗХУ задарсны дараа цөмийн зэвсгийг цөөлөх үед хэд хэдэн удаа хэлсэн байдаг. Уг хэлц үг бол Оросын "Доверяй, но проверяй!" гэсэн үгийн англи хувилбар л даа. Хүйтэн дайн төгсөх үед Орос судлаач нэг эмэгтэй Ерөнхийлөгч Рейганд зөвлөх үедээ зааж өгсөн байдаг юм. Хэдийгээр зарж байгаа хүн СаrFax ийг нь үзүүлсэн ч гэсэн өөрөө авч үзэхэд буруудахгүй, яагаад гэвэл принтлэж авдаг учраас зарим нэг мэдээллийг сугалж, нуух боломжтой!
СаrFax Report-оос дараах мэдээллүүдийг үзэж болно.
1. Vehicle registration - тухайн машин хаана бүртгэлтэй
2. Title Information -
clean (цэвэр буюу ямар нэг асуудалгүй),
salvage or rebuilt (их засварт орсон, унахад аюултай, заавал inspection хийлгэх хэрэгтэй),
junked (аюултай, унаж болохгүй, сэлбэгэнд хэрэглэх)
3. Odometer readings - нийт гүйлт буюу одометрийн заалт
4. Lemon history - асуудалтай машиныг худалдсан эсэх, авсан хүн нь уг машины бодит үнээс ихийг төлсөн байх
5. Stolen or Recovery Info - хулгайлагдаж байсан болон олдсон мэдээлэл
6. Structural damage - осолд орж их бие, тэнхлэг гэмтсэн
7. Аccident indicators - осолд орсноос болж airbag ажилласан гэх мэт
8. Service & Repair info - үйлчилгээ, тосолгоо, засвар хийсэн мэдээлэл
9. Vehicle Usage - такси, түрээсэнд явж байсан эсэх
10. Recall Info - Үйлдвэрээс гарснаас хойших нийтлэг засварыг хийх дуудлага байгаа эсэх.

Авч байгаа машинаа бүр баталгаатай араанд нь хийе гэвэл $250-300 төлөөд механикт үзүүлж авах эсэхээ шийдэж болох юм. Заавал тэгэх албагүй, өөрийн чинь бэл бэнчин, итгэл, тухайн процесс, зарж байгаа нөхцөл байдлаас гээд олон зүйлээс хамаарна.
Сar Shopping хийхэд хэрэглэж болох маш олон вэб хуудаснууд, аппууд бий. КВВ, CarFax хоёр л хамгийн нэртэй нь. Хэрэглэдэг апп байдаг бол доор коммент хэсэгт бичэж үлдээгээрэй. Хүмүүс үзээд таалагдвал хэрэглэнэ биз.

Шинээр ирэгсэд хуучин машин авах нь машины даатгалд ч бас нөлөөтэй. АНУд даатгалгүй машин унаж явна гэж үгүй бөгөөд өөрийн болон өрөөлийн буруугаас болж осолд орсон тохиолдолд машины гэмтэл засвар болон эмнэлэгийн төлбөрийг даатгалаас төлүүлэх болдог. Хуучин машины даатгал шинэ машиныхыг бодвол хямд байх нь ойлгомжтой, унаж байгаа машины чинь зах зээлийн үнэ нь тийм болохоор тэр. Анх ирээд даатгал авахад мөн кредит түүх шалгах тул байхгүй, үүсээгүй, оноо бага байх тул даатгалын сарын төлбөр бас л өндөр болно. Тийм болохоор эхлээд хуучин машин авч унах нь makes a perfect sense.
Даатгал авахдаа хэд хэдэн газраас нэг өдөр quote aвах хэрэгтэй. Нэг өдөр гэдэг нь маш чухал!!! Кредит оноо шалгах тутамд бага багаар оноо хасагддаг, дөнгөж үүсгэж эхлээд цуглуулж ядаж байхад оноо хасагдаад байх нь муу. Нэг өдөр олон газраас кредит түүх шалгахад 1 удаа шалгасан болж харагдана, өдөр бүр дараалж шалгаад байх нь олон шалгасан болж олон оноо л унана гэсэн үг! Кредит түүх, онооны тухай өмнөх блогуудаас үзээрэй!
Дараа шинэ машин дийлэрээс авах тухай өгүүлнэ. Кeep tuning!
Happy Used Car Shopping!

https://www.kbb.com/

https://www.carfax.com/

Check car prices and values when buying and selling new or used vehicles. Find expert reviews and ratings, explore latest car news, get an Instant Cash Offer, and 5-Year Cost to Own information on KBB.com.

Address

Washington D.C., DC

Alerts

Be the first to know and let us send you an email when American Mongol posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share