Znews.mn

Znews.mn Шинэ үеийнхний толь бичиг...

Эх орныхоо муу муухайг дуудсан хүмүүсээр өнөөдөр дүүрлээ шүү. Би ч тэдний нэг л дээ. Гэхдээ дэлхийд "Би Монгол Улсын ирг...
05/01/2024

Эх орныхоо муу муухайг дуудсан хүмүүсээр өнөөдөр дүүрлээ шүү. Би ч тэдний нэг л дээ. Гэхдээ дэлхийд "Би Монгол Улсын иргэн" гэж хэлэхээс ичитлээ эх орноо шившиг болсон гэж бас бодохгүй бна.

Эх орныхоо муу муухайг дуудсан хүмүүсээр өнөөдөр дүүрлээ шүү. Би ч тэдний нэг л дээ. Гэхдээ дэлхийд "Би Монгол Улсын иргэн" гэж хэлэхээс ичитлээ эх орноо шившиг болс....

Хан-Уул дүүрэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын алба хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дара...
19/12/2023

Хан-Уул дүүрэгт гарсан галыг унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын алба хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ.

Орон сууцанд гал гарч 3 том хүн 4 хүүхэд нас барсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар гацуур модны гэрлэн чимэглэлээс гал алдсан байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл галын дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байсан Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч угаартаж, нас баржээ.

Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 07:10 цагийн үед …… хотхоны 4 давхрын айлд гал гарлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байдаг.

Увс аймгийн Зүүнговь суманд -49.4 хэм хүйтэн хоножээ
19/12/2023

Увс аймгийн Зүүнговь суманд -49.4 хэм хүйтэн хоножээ

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.19) хоёр...
19/12/2023

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.19) хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.19) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр нийт нүүрс...

18/12/2023

🛑ШУУД Ж.Ганбаатар: Дизель түлш болон АИ-92 ийн нөөц хэвийн байгаа, иргэд өөрсдөө оочирлож ХОМСТУУЛААД байна ‼️

18/12/2023

🥳🎉ШИНЭ ЖИЛ🤩✨
🥳🎉СУРАГЧДЫН АМРАЛТ🤩✨
🥳🎉САР ШИНИЙН БАЯР🤩✨
Визгүйгээр 🇨🇳 Хятад, 🇯🇵 Япон, 🇰🇷
Шинэ оноо CASINO-той CRIUSE тансаг зэрэглэлийн 15 давхар Круйз усан онгоц угтацгаая🤩🥳
12 Сарын 27-ны аялалд цөөн суудал үлдлээ...
-д азаа үзээд #ВИЗГҮЙГЭЭР #ЧЭЖҮ арал, #Фукуока арлаар аялаад ирэх алтан боломж.
🗒 Аялын хугацаа: 🌙9 шөнө, ☀️10 өдөр
Чэжү аралд: /өдрийн аялал/
✅Хүн орхоодойн хамгийн том дэлгүүр
✅Чэжү арлын ЛУУТ ЦОХИО
✅Алдарт Rainbow beach дээр амарч
✅Lotte duty free дэлгүүрээс худалдан авалт хийх
Фукуока аралд: /өдрийн аялал/
✅800-аад оны үед баригдсан эртний сүм
✅Фукуока хотын хуучин хотын туурь
✅Мөн duty free /татваргүй барааны дэлгүүр/
Усан онгоц дээр:
✅Хөлөг онгоц дээр аялагчид олон төрлийн ресторанаар үйлчлүүлнэ
✅Дэлхийн хэмжээний шоу тоглолт,
✅Маскарад шоу
✅Казино
✅Усан онгоцны ахмадын хүлээн авалт
✅Төрөл бүрийн тоглоомын төвүүд
✅Спорт заал
✅Автомат тоглоомууд гээд зугаа цэнгэлийн бүх үзвэр үйлчилгээг үзэх аялалдаа урьж байна.

_____________________________________________
#Амжилттрэвэл
Дэлгэрэнгүй мэдээллийг:
☎️ 8067-0000, 9400-8991, 8810-6530, 9900-8991

Ер нь МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөл анх удаа Үндэсний зөвлөлийн гишүүнийг эргүүлэн татах зөвлөмжийг боловсруулан Ерөнхийлөг...
18/12/2023

Ер нь МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөл анх удаа Үндэсний зөвлөлийн гишүүнийг эргүүлэн татах зөвлөмжийг боловсруулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт, дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн нь энэ ажээ.
Үүний хажуугаар сүүлийн өдрүүдэд архивын 600 мянган хуудас материалыг хятадын талд хуулбарлан шилжүүлсэн тухай асуудлыг сошиал орчинд буцаан сөхөж хариуцлага нэхэх хандлагатай байна. Зарим эх оронч түүхчид, эрдэмтэд “600 мянган хуудас түүхийн баримтаа гадны этгээдүүдэд копидож өгөөд явуулчихна гэдэг нь ял, шийтгэлгүй үлдэх боломжгүй маш том нүгэл бас гэмт хэрэг юм” гэх байр суурийг илэрхийлэн уг асуудлыг сэргээн шалгаж хариуцлага үүрүүлэх ёстой гэцгээж байгаа юм. Уг асуудалд түүхч Д.Өлзийбаатарын нэр холбогддог билээ.

Монголын Үндэсний телевизийн Үндэсний зөвлөл ойрын өдрүүдэд ихээхэн бужигнаантай байх бололтой. Тодруулбал, гишүүн Д.Жавзандорж буюу (Монгол багш) Монголын бурха....

Дэлхийн улс орнууд байгаль орчинд ээлтэй, ногоон ирээдүй рүү тэмүүлж, үүнийг дагаад цахилгаан машины үйлдвэрлэл хэрэглээ...
14/12/2023

Дэлхийн улс орнууд байгаль орчинд ээлтэй, ногоон ирээдүй рүү тэмүүлж, үүнийг дагаад цахилгаан машины үйлдвэрлэл хэрэглээ хором бүр өссөөр байна.

Дэлхийн улс орнууд байгаль орчинд ээлтэй, ногоон ирээдүй рүү тэмүүлж, үүнийг дагаад цахилгаан машины үйлдвэрлэл хэрэглээ хором бүр өссөөр байна. Монгол Улс ч гэсэн...

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Маргааш Ерөнхий шүүгчид гомдол гаргана
12/12/2023

Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр: Маргааш Ерөнхий шүүгчид гомдол гаргана

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2023.12.12/ боллоо. Шүүхээс Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг г...

Ганц охинтой болох гэсээр байгаад  #ганц охинтой болсон гэнэ👩 😊💞 8.н ахын нөмөр гэдэг буян юм даа...❤️
12/12/2023

Ганц охинтой болох гэсээр байгаад #ганц охинтой болсон гэнэ👩 😊💞
8.н ахын нөмөр гэдэг буян юм даа...❤️

Монгол Улсын нийслэл УЛААНБААТАР‼️-Агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс ДАВСАН‼️-Нийслэлийн хэмжээнд 88 хувь, гэр хо...
12/12/2023

Монгол Улсын нийслэл УЛААНБААТАР‼️
-Агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс ДАВСАН‼️
-Нийслэлийн хэмжээнд 88 хувь, гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нян, хөгц, мөөг илэрсэн‼️
- Зайсан орчмын хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрсэн‼️

“Эмээлтийн өмхий мах”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болноЭмээлтийн өмхий махны гэх хэрэгт БНХАУ-ын иргэн Чен Бин бол...
12/12/2023

“Эмээлтийн өмхий мах”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Эмээлтийн өмхий махны гэх хэрэгт БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарыг холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч сарын 28-ны өдөр Эмээлтийн “өмхий махны” гэх хэргийн шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч нарын нэг болох “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр болсон.

Ирц хүрээгүй тул шүүх хурлыг 12-р сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан билээ.

Харамсалтай‼️Өнөөдөр өглөөний 4 цаг орчимд Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургууль шатжээ
12/12/2023

Харамсалтай‼️Өнөөдөр өглөөний 4 цаг орчимд Завхан аймгийн Баянтэс сумын Ерөнхий боловсролын сургууль шатжээ

🧡 Эхийн сэтгэлБяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүн...
11/12/2023

🧡 Эхийн сэтгэл

Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай , мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов.

Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг шүү дээ. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэж өхөөрддөг арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсныг мэджээ.

Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядалтаар солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Нэгэн удаа эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх шиг нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсоноо хэлээд түрүүлээд гэрээсээ явжээ.

Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж хандаж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болжээ. Худалч ээж нь түүнийг үхсэн ч харамсахгүй мэт алга болжээ. Нэг өдөр түүнд эмч нар тохирсон хос нүд олсоноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дараа болохгүй амьдрах байв.

Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж монхор хамар нь засарч, зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдахаасаа илүү өндөр болжээ.

Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч ;

-Би энэ дэлхий дээр дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу ? хэмээн асуулаа.

Эмч хариуд нь;

-Үгүй ээ охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.

Өчигдөр 50 орчим насны эрэгтэй хүн цасан дээр сууж байхаар нь дөхөж очоод таны бие зүгээр үү гэтэл би зүгээр гэх юм гэхд...
11/12/2023

Өчигдөр 50 орчим насны эрэгтэй хүн цасан дээр сууж байхаар нь дөхөж очоод таны бие зүгээр үү гэтэл би зүгээр гэх юм гэхдээ хувцсан дээр нь утасны дугаар байхаар нь залгатал нэг эмээ аваад бөөн баяр наад хүн чинь хаана байна төөрөөд гэрээ олдоггүй юм гээд ирээд авлаа. Эмээ надад нэгж аваарай гээд 5000 төгрөг өгсөн хэрэггүй гэсэн боловч цүнхэнд минь хавчуулаад үлдээсэн (Гэрээ олохгүй төөрдөг хүнийхээ хувцасны харагдах газар нь залгах утасныхаа дугаарыг ингээд оёод өгчихвөл зүгээр юм байна шүү санаа аваарай гэж орууллаа). БАЯРЛАЛАА яасан сайн охин бэ? гэж зөндөө олон хэлсээн эмээ.

Б.Серик: Д.Анар намайг амлалаа гэхэд "Заан боллоо" гэж тайвширсан.    Би Д.Анартай цуг суудаг ч хэнийг амлах гэж байгааг...
11/12/2023

Б.Серик: Д.Анар намайг амлалаа гэхэд "Заан боллоо" гэж тайвширсан.
Би Д.Анартай цуг суудаг ч хэнийг амлах гэж байгааг нь асуугаагүй. Адилхан л хөдөлмөрлөөд, амжилтын төлөө зүтгэж яваа найзыгаа "Намайг ав" гээд шалаад байлтай биш. Төрийн наадмын түрүү үзүүрт нэр нь яригдаж байгаа найзынхаа сэтгэлийг тэгж үймүүлээд яах вэ гэж бодоод чимээгүй л байлаа. Би сайхан найзынхаа буянд заан болсоон.
Өмнө нь 2019 оны наадмаар дөрвийн даваанд таарахад "Миний найз бэлтгэл сайн байгаа юм чинь цолоо ахиулаарай" гээд тахимаа өгч байлаа. Тэр жил Д.Анар заалны барилдаануудад сайн барилдаж, хэд хэдэн том барилдааны түрүү, үзүүрт үлдээд байсан юм.
Уг нь би өнгөрсөн жилийн наадмаар зургаагийн даваанд Ц.Бямба-Отгоныг амлахаар бодчихсон байсан юм. Э.Сумъяабат бид хоёр гэмгүй сайхан мэнд устай, яриа хөөрөөтэй явдаг найзууд л даа. Хамтдаа бэлтгэл хийх, тэмцээнд орох үe ч бишгүй байсан. Гэтэл багш дуудаад "Барилдаж дадсанаараа Сумъяабатыг ав" гээд загналаа. Сумъяабатыг "Миний найз цолоо улам ахиулаарай" гээд тахимаа өгч байхад л хамгийн сайхан байсан даа.
Надад цолондоо ханачихаад байдаг тал байх шиг байна аа. Начин болсон жилээ зургаагийн даваанд О.Хангай харцагатай тунасан шүү дээ. Тэгэхэд начиндаа ханачихаад, яараад унаж байсан. Өнөө жил Н.Батсуурь аваргатай барилдахдаа яарч мордсон боловч хариу мэхэнд ороод унасан. Н.Батсуурь аваргатай наадмаар удвал хаях магадлал бага байсан л даа.
Манай хөдөөд найр их болно оо. Тэнд бөх барилдана. Би аманд гарна, унана. Тиймэрхүү найранд олон түрүүлсэн ах нар байдаг юм. Тэднийг харж "Энэ ах шиг бөх болъё доо, ядаад сумын заан болчих сон" гэж боддог байлаа. Одоо намайг очихоор тэр ах нар "Над шиг бөх болно" гэж байсан залуу ийм том цолонд хүрлээ дээ гэдэг юм.
Манай омог "Баавгайтай барилдсан" гэдэг түүхтэй. Нутагтаа очихоор "Эдний омгийнхон их зоригтой, бяртай хүмүүс" гэж ярьдаг. Саяхан очиход нутгийн хөгшчүүл "Баавгайтай ноцолдсон омгоос улсын заан төрөлгүй яахав" гэлцэж байсан.
Би 2012 оны жүдо бөхийн УАШТ-д Н.Түвшинбаяр аваргатай финалдаж, мөнгөн мeдаль авч байлаа. Улмаар 2013 онд жүдо бөхийн Үндэсний шигшээ багт дуудагдан, Н.Түвшинбаяр аваргын бэлтгэл хангагчаар 2016 оны олимп хүртэл хамт бэлтгэл хийсэн.
Хүүхэд байхдаа Японд сумогийн тэмцээнд ороод eс барилдаж, хүрэл мeдаль авсан юм. Гадаа зогсож байтал япон хүмүүс ирээд "Дагвадорж аваргын дэвжээний хүмүүс байна, энд үлдэх санал тавьж байна" гэсэн. Би 14 хоног бэлтгэл хийгээд шантарчихсан байсан болохоор зугтахын түүс "Би жүдо барилддаг хүн байгаа юм. Нутагтаа очиж жүдогоор барилдана" гээд бултчихсан.
Мөн 2015 онд Казакстанд кураш бөхийн дэлхийн цомын тэмцээнд оролцохдоо, Казакстаны аваргатай таарч их ойролцоо барилдаан болсон. Шүүгчдийн саналаар тэр аварга ялж, би дөрөвт үлдсэн юм. Тэд намайг судлаад "2016 оны олимп хүртэлх бүх тэмцээнд явуулна. Жүдогоор манай улсын нэр дээр барилдаач" гэсэн. Тэгэхэд бас л "Би үндэсний бөхөөрөө барилдана" гээд зугтааж байлаа.
Цаашид нутаг усныхаа нэрийг дуурсгаж төрийн наадмын үзүүр түрүү булаалдан мянган бөхийн манлай болж үлдэхийн төлөө хичээнэ. Дүү нарт, мэх л сайн давтаарай гэж захъя. Их давтсан мэх хэзээ нэг өдөр хэрэг болно шүү........

“Жанрайсаг бурхны хишиг” барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээАрдчилсан хүчний холбооноос зохион байгуулсан Олон Ул...
11/12/2023

“Жанрайсаг бурхны хишиг” барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулсан Олон Улсын хүний эрхийн өдөр, Жанрайсаг бурхны хишиг Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.

Дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нью Майнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бүрдэн говь” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Адъяа нар шалгарлаа.
Наймд улсын харцага С.Сүхбат, аймгийн хурц арслан Х.Энхчулуун, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Н.Амгаланбаатар нар үлдэв.
Өнөөдөр Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж, орой 19:45 цагаас Ховд-Төв аймгууд барилдана.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хүн төрөлхтөн олон зуун жил нууцыг нь тайлах гэж толгойгоо гашилгаж буй учир битүүлэг зүйлсийн нэг бол сүнс сүүдэр, чөтг...
10/12/2023

Хүн төрөлхтөн олон зуун жил нууцыг нь тайлах гэж толгойгоо гашилгаж буй учир битүүлэг зүйлсийн нэг бол сүнс сүүдэр, чөтгөр шулам, хий үзэгдэл, хараал ерөөл билээ. Үнэмшил багатай хэрнээ өөрийн эрхгүй хүний сонирхлыг татдаг энэ асуудлын олон хүн сонирхдог. Тэгвэл Монгол орны сүнс, чөтгөртэй хэмээн хамгийн их яригддаг зургаан газрыг доор хүргэж байна.

Хүн төрөлхтөн олон зуун жил нууцыг нь тайлах гэж толгойгоо гашилгаж буй учир битүүлэг зүйлсийн нэг бол сүнс сүүдэр, чөтгөр шулам, хий үзэгдэл, хараал ерөөл билээ. Үн...

Хүүхэд, гэр бүлийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр, төрийн бус байгуул...
08/12/2023

Хүүхэд, гэр бүлийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр, төрийн бус байгууллагын цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, тулгамдаж буй асуудлаар санал солилцох зорилгоор уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хүүхэд, гэр бүлийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр, төрийн бус байгууллагын цаашдын хамтын ажиллагааг тодорхой....

Жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанд хийсэн дүн шинжилгээг хэлэлцлээ
08/12/2023

Жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанд хийсэн дүн шинжилгээг хэлэлцлээ

“Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгаанд хийсэн гүнзгийрүүлсэн дүн шинжилгээ: Үндсэн үр дүн, бодлогын үр дагавар хэлэлцэх өндөр түв....

Энэ үгний үнэ цэнийг өнөөдөр ойлгох цаг болжээ. Ухаантай хүний хэлсэн алдартай үг л дээ. Өнөөдөр хүмүүсийн амьдрал хүндэ...
08/12/2023

Энэ үгний үнэ цэнийг өнөөдөр ойлгох цаг болжээ. Ухаантай хүний хэлсэн алдартай үг л дээ. Өнөөдөр хүмүүсийн амьдрал хүндэрч байна. Нийгмийн амьдралаа дагаад монголчуудын бухимдал улам нэмэгдэж байна. Уур уцаартай, өөрийгөө барьж хянахгүй хүмүүс олон болжээ.

Энэ үгний үнэ цэнийг өнөөдөр ойлгох цаг болжээ. Ухаантай хүний хэлсэн алдартай үг л дээ. Өнөөдөр хүмүүсийн амьдрал хүндэрч байна. Нийгмийн амьдралаа дагаад монголч...

УИХ: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг эцэслэн баталлаа
08/12/2023

УИХ: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм. Тухайлбал, Гэрийн тэжээвэр амьтны тухай х....

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болно.
08/12/2023

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр болно.

Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гарч, түүнийг өнгөрсөн даваа гарагт ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. ...

“Эрчүүд эдийн засаг, санхүүгийн эрх мэдлээ л ингэтлээ алдсан юм бол бусад эрх мэдлийн тухай яриад ч хэрэггүй” гэж дүгнэж...
08/12/2023

“Эрчүүд эдийн засаг, санхүүгийн эрх мэдлээ л ингэтлээ алдсан юм бол бусад эрх мэдлийн тухай яриад ч хэрэггүй” гэж дүгнэжээ.

Нэгэн сонирхолтой судал­гааг Мечиганы их сургуулийн эдийн засаг, социологийн эрдэмтэд хийжээ. Энэ нь эхлээд жендерт тухайлбал, эдийн засаг, санхүүгийн эрх мэдэл н....

Тус нийтлэлээс Монгол Улсад тууштай хувьсгалч, шалгарсан алан хядагч нараа илгээж байснаар нь Кремль Монголын хувьсгалд ...
08/12/2023

Тус нийтлэлээс Монгол Улсад тууштай хувьсгалч, шалгарсан алан хядагч нараа илгээж байснаар нь Кремль Монголын хувьсгалд ямар ач холбогдол өгч байсныг хэмжиж болох мэт. Москва дотоод яамны анхны 36 зөвлөх сургагч нараа, Монголын хувьсгалд зориулагдах зэр зэвсэг Чита хотод ирсэн өдөр Монгол руу оруулсан тухай уншаарай.

Тус нийтлэлээс Монгол Улсад тууштай хувьсгалч, шалгарсан алан хядагч нараа илгээж байснаар нь Кремль Монголын хувьсгалд ямар ач холбогдол өгч байсныг хэмжиж боло....

Гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг мөргөж, нэгнийх нь аминд хүрсэн жолоочид 4 жил 6 сар хорих ял оноож, 184 сая ...
06/12/2023

Гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг мөргөж, нэгнийх нь аминд хүрсэн жолоочид 4 жил 6 сар хорих ял оноож, 184 сая төгрөг гаргуулахаар болжээ

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч явсан 12-13 насны хоёр охиныг "Тоёота Приус" маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байдаг. Улмаар ослын улмаас 12 настай охин ослын газарт амь насаа алдаж, 13 настай охин гэмтсэн.

Тэгвэл шүүхээс уг ослыг гаргасан жолоочид 4.6 жилийн хорих ял оноож, нас барсан охины ар гэрт сэтгэл санааны хохирол 171 сая төгрөг, гэмтсэн охины хохиролд 11 сая төгрөг гаргуулахаар болжээ.

Энэ тухай шүүхээс "Прокуророос М-ийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэн, явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаагүй, гарцаар гарч явсан явган зорчигчдод зогсож зам тавьж өгөөгүйн улмаас уг гарцаар гарч явсан насанд хүрээгүй хохирогч 2 хүүхдийг мөргөж, 1 хүүхдийн амь насыг хохироож, 1 хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс М-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон.

М-ийн гэм буруутайд тооцогдсон хэрэг нь 1-5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл 1-5 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчлагдсан.

Хүндэвтэр гэмтэл учруулсан хохирогч хүүхдийн сэтгэл санааны болон бие мах бодид учруулсан хохиролд 11 сая төгрөг, амь хохирсон хүүхдийн ар гэрт сэтгэл санааны хохиролд 171 сая төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулж, 04 жил 06 сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж шийдвэрлэлээ" гэлээ.

2023 оны чуулганы зорилго нь эко-системийн бүрэлдэхүүн хэсгийн нэг болох “НОГООН БИЗНЕС ЗАГВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ,ТУРШЛА...
29/11/2023

2023 оны чуулганы зорилго нь эко-системийн бүрэлдэхүүн хэсгийн нэг болох “НОГООН БИЗНЕС ЗАГВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ,ТУРШЛАГА” сэдвийн дор Монгол улс дах ногоон бизнесийн санхүүжилтын боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тогтвортой ногоон бизнесийг хөгжүүлэх боломж, стратеги тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг илрүүлж, бодлого боловсруулагчдад хүргүүлэхэд оршино.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулганыг 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү чуулган нь Монг...

23/11/2023

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Znews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share