shinemongol.mn

  • Home
  • shinemongol.mn

shinemongol.mn Хэвлэл мэдээлэл

15/06/2024

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд нарын үнэмлэхийг гардууллаа

ШАР СҮҮг хэрэглэдэг хүний бие чулуу шиг болдог гэлцдэгсэн. Удтал эм тариа хийлгэсэн хүний биений хор тайлах монгол арга ...
15/06/2024

ШАР СҮҮг хэрэглэдэг хүний бие чулуу шиг болдог гэлцдэгсэн. Удтал эм тариа хийлгэсэн хүний биений хор тайлах монгол арга их энгийн. Түүхий сүүгээр шахсан бяслагийн шар сүүнд халуунаар нь толгой дээгүүрээ юм хөдрөөд утна. Мөн халуу бүлээнээр нь оочлон ууна. Энэ мэтчилэн долоо хоног хэрэглэх хэрэгтэй гэдэг. Дээр үед улаан бурхан өвчнөөр хүнд өвчлөн эдгээд туйлдсан хүнд тэнхээ тамир оруулж хор тайлах зорилгоор тийн хэрэглэж байжээ. Улаан бурхан, шар өвчин зэргээр өвчилсөн хүний биед маш их хор хуримтлагдсан байдаг тул их ядардаг аж. Мөн бяслагийн шар сүүнд ороод салхи цохиулахгүй шиг унтаж амрах, эсвэл өглөө оройн хүч багатай наранд ээж шарна. Бяслагийн шар сүүнд оруулаад байсан хүүхэд дархлаа сайтай чийрэг биетэй болдог учиртай. Ер ямар ч хүн зундаа нэг хоёрын зэрэг шар сүүнд орох, 3, 7 хоног эмийн журмаар бага сагахан уухад биед тун сайн нөлөөтэй хэмээн хөгшчүүл минь ярьдаг сан. Зун болохоор л муу ээж минь,
- Гүй ээ хүү минь ээ! Ээж нь бяслаг шахах гэж байна, энэ шар сүүгээр биеэ угаагаад наранд шараад аль гээд мөн ч их гуйдаг. Би мэтийн тэнэгүүд залуу насны ааг омгоор тэгс, ингэсгэж худлаа аргацааж байгаад л зугтаад явчихдаг байж. Эргээд бодох нээ их л харамсах юм даа. Намайг бүүр багад нэг удаа шар сүүнд оруулж байсан санагддаг юм. Тэр үед биетэй барьцалдаад хувцас хунарт наалдаад жаахан төвөгтэй санагдсан учир тэр биз дээ. Аарцны шар сүүгээр биеэ угааж шарсан хүн ханиад томуу хүрдэггүй, өлчир болдог гээд бас л нэг яриа бий. Шар сүүнд мал их дуртай сан. Шар сүүний амт нэг л авчихсан мал амташчихаад бүүр сүүлдээ ааруул хурууд хулгайлж идээд болдоггүй сэн.
Шар сүү уугаад байсан малын хүч, тарга тэвээрэг авах нь арай л илүү байх шиг харагддаг.
Ер ямар ч шар сүү бол эм юм билээ. Харин шар сүүний нэрмэл архийг даамайхан уучихвал шартана гэж алах шахна даа. Шар сүүний архи хор шар ихтэй л гэдэг. Манай нутгийн мал ахуй цөөвтөрхөнтэй мөхүү татуухан амьдралтай олон хүүхэдтэй нэгэн айл хүүгээ айл орон болгох гээд зунжин шар сүү нэрчихсэн юм даг. Их л хахарган хатуу бөгөөд нисүүн амттай, сайн тамшаалж амсвал үл мэдэг шар сүү амтагдаж байсан шиг санагдана. Тэдний хүүхдүүд шар сүүг цайны ороор уудаг юм хэмээн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдгийн дээр хүүхдүүдээ шар сүүнд оруулсаар байгаад гүрийж гүрдийсэн сарлагийн борц шиг хар хүүхдүүд хувцас хунар ч өмсдөггүй, хөл нүцгэн голдуу гүйлдэж явдаг. Ер нь тэднийхний бие хаа өвдөж хавдлаа гэж огтхон ч дуулдахгүй юм. Эрүүл биед саруул ухаан оршдогийн ёсоор сайхан ч амьдарцгааж байгаа даа. Шар сүүний ач тус ч юм билүү. Шар сүүгээр ган хийнэ. Шар сүүнд дүрж уринд хатаасан борцны амт шимтийг хэлээд яахав!
Гайхамшигтай..
By Batmend Khumbagar

14/06/2024
14/06/2024

Төвд бичиг, эмт ургамал судлаач, монгол бичгийн багш Д.Тосон: Тайгын хунчир элэгний вирусыг устгаж, бөөрний чулуу тууж, гэдэс цэвэрлэнэ

13/06/2024

Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машин, төрийн 600 гаруй үйлчилгээг цахимаар үзүүлж буй Гэрэгэ киоск, киоскийнхоо бүхий л үйлчилгээг гар утаснаас авах болом...

Хонины сүүлний годонгийн үе ясыг                хэрэглэх.2019 оны 10 сард Өвөр Монголын ӨЗО-ны Шилийн гол хотын Монгол э...
11/06/2024

Хонины сүүлний годонгийн үе ясыг
хэрэглэх.

2019 оны 10 сард Өвөр Монголын ӨЗО-ны Шилийн гол хотын Монгол эмнэлэгийн хороонд 1 сар дадлага хийсэн юм.
Тэр үед Одбилэг багш минь хэд хэдэн анагаан тэгшитгэх жорыг хэлж өгч билээ.
Үүнээс та бүгдтэй хуваалцъя.

Ясны сийрэгжилт,ууц нурууны ясны мурийлт, нурууны нугалмын ясанд хий шунаж, бүдүүрсэн, хэврэгшсэн үед урьдчилан сэргийлэх болоод,илааршуулах зорилгоор дараах жорыг хэрэглэж байгаарай гэж багш минь харамгүй сэтгэлээр зөвлөж байж билээ.

Хонины сүүлний годон үе ясыг хэрэглэх
арга.
1. Хонины сүүлний годонг чанаж мөлжөөд
үе нугаламыг нь нэг нэгээр салгана.
2. Хамгийн том үеэс нь жижиг үе рүү нь
дараалан уух учраас дугаарлан
тэмдэглэвэл зохимжтой.
3.Сүүлний годон ясны салгасан үенүүдийг
хагалж хэмхэлж хэрэглэнэ.
Урьдчилан хагалж бэлтгээд тус тусад нь
жижиг уутанд хийн эхнээс хэрэглэвэл
зүгээр байдаг.
4. Хэмхчиж бэлтгэсэн 1 ширхэг үеийг
саванд хийн дээрээс нь 200 мл ус
хийгээд зөөлөн гал дээр 70-80 мл орчим
болтол ширгээж чанана./Хэмжээг
баримжаалж тооцоорой/
5. Бэлэн болсон ясны 70-80 мл орчим
шөлөн дээр Агар-35 танг 1 тун хийнэ.
Дээр нь дахин 200мл ус нэмж хийгээд ,
6. Дахин зөөлөн гал дээр нэг аяганы тал
буюу 150 мл болтол ширгээж бэлэн
болгоно.
7. Бэлэн болсны дараа бүлээсгээд
шаарыг
үлдээн шингэн хэсгийг бүгдийг ууна.
8 .Энэ мэтчилэн өдөр бүр нийт 70-90 хоног
7- 9 сүүлний годон ясны үеийг
хэрэглэнэ гэсэн үг.
Нэг сүүлний годонд ойролцоогоор 9-10 үе байна .
Өдөрт 1 үеийг ууна.Ингээд ойроцоогоор 9 -10 хоног болно
Ингэж өдөрт дээрх аргаар бэлтгэн чанаж уусаар хамгийн сүүлд үзүүрт нь байдаг хамгийн жижиг сүүлний төгсгөлийн үзүүр жижиг үеийг дээрх аргаар заавал чанаж ууна.
Энэ хамгийн жижиг үзүүрийн үенд хамаг шим нь байдаг гэсэн шүү.
Ер нь сүүлний годон ясанд нугасны шим нь байдаг гэж Одбилэг багш минь айлдсан юм.

2024 . 04.30 Хүний их эмч Г.Мядагмаа

Швейцарийн эрдэмтэд эртний монголчуудын хүч тамирын нууц жорыг олжээ 2024/06/06Швейцарийн Базелийн их сургуулийн эрдэмтэ...
11/06/2024

Швейцарийн эрдэмтэд эртний монголчуудын хүч тамирын нууц жорыг олжээ

2024/06/06

Швейцарийн Базелийн их сургуулийн эрдэмтэн судлаачид эртний монголчуудын бие бялдар хөгжил сайтай, хүч тамир ихтэй байсны нууцыг олсон талаар “Nature” сэтгүүлийн цахим хуудасны “Scientific Reports” буланд нийтэлсэн байна. Дундад зууны үеийн монголчууд идэрмэг, хүчирхэг явж, дэлхийн талыг эзлэхдээ хэрэглэж явсан тэрхүү уургаар тамир нөхөх нууц жор нь 3,000 жилийн тэртээгээс эхтэйг Базелийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Бүр тодруулбал 2700 жилийн өмнө буюу Хүрэл зэвсгийн үеэс эхтэй хүч сэлбэх нууц жор нь өдгөө ч та бидний зарим төрлийн хоол хүнсэнд агуулагдсаар байдаг аж. Балар эртний нүүдэлчид дайн тулаанд орохын өмнө амьтны цус ууж, хүч чадал, тэсвэр тэвчээрээ сайжруулдаг байсан гэх домог мэт яриа нь ийнхүү шинжлэх ухааны туршилт, судалгаагаар нотлогдсоныг тэд онцоллоо.

Базелийн их сургуулийн доктор Шеван Вилкин 2019 онд Монгол Улсын нутгаас олдсон 3000 жилийн настай метал тогоонд уургийн шинжилгээ удтал хийсний эцэст дээрх дүгнэлтэд хүрчээ. Ингэснээрээ евразийн нутгаас элбэг олддог учир битүүлэг метал тогооны зориулалтыг хайсан оньсогын хариуг олсон гэв. Эрдэмтэд тогооны эргэн тойронд үлдсэн толбонуудыг шинжилж үзэхэд хонь, ямааны цус болохыг олж мэджээ. Энэ нь талын дайчин эрс амьтны цус уудаг гэх домгийг нотолж байна гэж судалгааг хамтран хийсэн Мичиганы их сургуулийн доктор Брайн Миллер нотлон өгүүлжээ. Тэдний үзэж буйгаар монголчуудын өвөг дээдэс Хүрэл зэвсгийн үеэс л мал, амьтны цусыг амтлаад өлөн гэдсэнд нь шахаж, чанаж идэх буюу орчин цагийн зайдастай төстэй хоолоор асар их уургийг бие, махбоддоо хуримтлуулж, хүч сэлбэдэг байсан аж. Энэ нь нүүдэлчдийн ахуйд хамгийн төгс тохирсон хүнс, тэжээл мөн гэж эрдэмтэд тодорхойлсон байна. Ижил төрлийн хоол хүнсийг өнөөгийн монголчууд ч түгээмэл хэрэглэсээр байгааг судалгааны ажилд онцолжээ. Мал, амьтны цуснаас гадна үхэр, хонь, ямаа, адуу, сарлагийн сүүг боловсруулж хэрэглэдэг байсныг дээр дурдсан метал тогоонд хийсэн шинжилгээгээр олж мэдсэн байна. Үүнд, өнөөгийн монголчуудын хэрэглэдэг тараг, өрөм зэрэгтэй тун төстэй хүнс бэлдэж, хэрэглэж байсныг судалгааны нийтлэлд дурджээ.

Товчоор эртний монголчуудын хэрэглэж байсан уургаар баян хүнс, тэжээл нь өнөөгийн фитнес, бодибильдингийн тамирчдын хэрэглэдэг уургийн бэлдмэлээс ч үр шимтэй гэж доктор Ш.Вилкин цохон тэмдэглэв.

Шар тосыг 2 янзаар гаргаж авдаг.

1. Сүүгээ хөөрүүлж өрөм загсааж гаргаж авсан шар тосыг халуун аргаар гаргаж авсан шар тос гэнэ. Халуун аргаар хөсөрдүүлсэн сүүний витамин, эрдэс бодис ихээр гэмтэж устдаг. Иймд аливаа тосыг хүйтэн аргаар гаргаж авахыг эрмэлзэх болсон.

2. Увс аймгийн тачир шимт бэлчээрийн үнээний сүүг архад-хөхүүрт хийж исгээд бүлээн хярам хийж бүлж гаргаж авдаг шар тосны витамин, эрдэс бодисны чанар алдаггүй.
Арабын лобарторт шинжлүүлсэн айрагны шар нь хүнсний тос бүх тосноос витамин эрдэс бодис маш өндөр байсан тул их хэмжээгээр захиалахыг хүссэн эрэлт байсан.
Уг тосыг үе мөчний өвчин, яс ургасан хөл гар хөлийн үенд түрхэж халтал нь үрж шингээж эдгээдэг. Шар тосыг хүйсэндээ хийж илж, хүйс дотор нь хуримлагдсан хирийг салгаж авдаг. Мөн усанд орсоны дараа ямар ч насны хүн шар тосыг алгандаа хийж халтал нь үрээд, бүх биеэ тослоод унтахад эрүүл мэндэд маш тустай.
3 жил (хөгцрүүлэхгүй, хөрөгчгүй, усгүй) гүзээ, олгойнд хадгалж өтгөрүүлж үл ялих гашууруулсан шар тосыг Монгол өвөг дээдэс маань шар эрдэнэ гэдэг. Ийм тосыг биеэндээ түрхэх цайндаа маш багаар хийж эмчилгээнд хэргэлдэг.
Айрагны шар тосонд бага галаар жигнэлтэй хайрсан хуушуур, цуйван, духов-зуух дээр тусгай хайрагч (Увс аймагт гар аргаар хийдэг) янданд холбож боорог жигнэж идэхэд өвөр амттай.

Өрөмний шар тос
3. Малын цагаан идээнээс гаргаж авсан шар тос жилийн 4 улиралаар олон янз байдаг. Сарлагийн зуны сүүний өрөмний шар тос тийм хурц биш бүдэгхэн шар өнгөтэй хэрэглэхэд хүний биед тохиромжтой. Намрын сарлагийн сүүний шар тос тод шаргал хурц үнэртэй сулын гурил, сулихарын гурилтай хольж зуурч идвэл бүтэн өдрийн хүч энерги өгч өөр хоол идэх хүсэл эрмэлзэхгүй.
Монгол үхрийн сүүний шар тосны үнэр хурц биш зөөлөн өлөн элгэн дээрээ тунгийн халбагаар 1 удаа идэж, 2 цагийн дараа хоол иднэ.
Хонины сүү өтгөн учир шар тосыг цайнд амны том халбагаар хийж 21-108 удаа самарч дээр үеэс хэрэглэж ирсэн.
Ямааны сүүний шар тос цайвар цагаан өнгөтэй үнэргүй шахуу.
Хавар хэрэглэж болохгүй, боов хийхэд хэрэглэнэ. Ер нь аль ч улиралд хонины сүүлийг хоолонд, цай хийцэлж уухад машид тохиромжтой. Мөн тугалсан үнээний уураг ахмад настайчууд хэрэглэхэд маш сайн. Ходоод улаан хоолойд өнгөр тогтоож зөөллөж өгнө. Шар тос витамины агууламж өндөртэй.
Чих, хамар, өвдөг, тохой, хэвлийдээ түрхэж арьсандаа шингэтэл иллэг хийвэл маш сайн.

https://www.facebook.com/share/v/P9Qf7d57FxfbKxvX/?mibextid=oFDknk

Зуд турхан болоход нохой зоолж
Зовлон болоход луйварчид баяжина.

https://www.facebook.com/share/v/T2EBRJsYpQU61d5A/?mibextid=oFDknk

Монгол улс ХӨДӨӨ АЖ АХУЙН банктай байжээ. ХӨДӨӨ АЖ АХУЙН банкыг улс төрийн лайварчин ( өмч хувьчлал нэртэй залиар) өөрийн болгож аваад ХААН банк гэж нэрлэжээ.

ХААН банкны бүх мөнгөө төрийг албан хаагчид, хувийн хэвшил, малчдад зээлэнд гаргачихаад эргүүж талын олж авч чадахгүй өрөнд орсон хужаа шиг өдрийн бодол, шөнийн зүйд болж шаналах болжээ.

Ковидын хүнд хэцүү цагт хувийн хэвшил, хулгай хийх нэмэгдэл орлоггүй төрийн албан хаагчид,, малчид мал, мах, сүүгээ борлуулж чадахгүйгээс зээлээ төлж чадахгүй ч болцгоож гэнэ.
Иймд төрөөс бүх зээлдэгч нарын зээлийн хойшлуулж төрөөс бүх банканд мөнгийн өгчээ. Бүх банкууд баярлацгааж луйварчин банкны эзнийг дээдлэнэ шүтэх болцгоож гэнэ.

Энэ цагаас хойш төрийн луйварчин "Лоби" бүлэг тэтгэвийн хөгшчүүлийн зээлийг тэглэж Мөнгөний ордоо хямд барьцаалж банкны зээл шууд төлжээ.

2023 оны 2 сарын 17-ны өдрөөс 3 хоног цасаар шуурч хариуцлаггүйн зуданд 100 айл малаа алдхад 140.000 айлын малчдын 1.2 их наядын зээлийн хойшлуулж, төрөөс банкны зээлийг шууд төлөх гэх мэт... түүх эхэлжээ.

Маландаа маллуулдаг Монгол биш.

Малч ухаанаа шинжлэх ухаанаараа заалгалгүй өдий хүрсэн Монголын өв соёл, түүх Малчин Монгол малтайгаа мөхнө.

- Байгалын зэрлэг Аргал, Янгир, Тахь, Хулан хавтгай... өдий хүртэл бие томтой, эрүүл чийрэг өсөн үржсээр байгаа бэ? Бод... тэд ачаалал, бие даах бүрэн чадвартай.

Монгол бэлчээрийн малыг намар хужирлаж, бөөрөнд нь өөх суулгаж, тарга их авхуулахгүй, салхи сөрүүлж гүйлгэж булчин махын хөгжүүлж чийрэгжүүлдэг. 3 сараас 11 сар хүртэл хашаалдаггүй хагас зэрлэг, өл даах бүрэн чадвартай болгож, малладаг байсан.

Шунал хүсэлдээ хэт автаж өөрийнхөө гэр бүлийн даах хэмжээнээс хэтэрсэн малтай айлууд яаж ч хичээсэн ч малынхаа боол болж уй гашуудалд ордог тул нас ахих тусам аяга, гэр, эд хогшил, малынхаа тоо толгойг цөөрүүлдэг уламжлалтай.
Дэлхийн хүмүүс бетон ширэнгэнээс гарч фермерийн, нүүдлийн-Nomads-орк бус бэлчээрийн мал аж ахуйг дээдлэн шүтэх болсон үедээ ороод байна.

Угтаж шинжээд
Тосож бэлдээд
Тэсэж давдаг Монгол ухаан

https://www.facebook.com/share/v/oMBwKKDA1ZZHGqqP/?mibextid=oFDknk

Бэлчээрийн мал фермерийн хашаанд орвол Монголын газар эзгүүрнэ.
https://www.facebook.com/share/v/9RNxLkpxYv48DQtA/?mibextid=Nif5oz

Хадлан, ногооны цас тогтоох хашаа хаягдал дугуйгаар хийх арга.
https://www.facebook.com/share/v/tw75foPBVHnAaLGH/?mibextid=oFDknk

Зуданд нэрвэгдсэн малыг тэнхрүүлэх арга
https://www.facebook.com/share/v/qWWYDDfyVFKZyB9c/?mibextid=oFDknk

Санал сэтгэгдэлээ маргахгүйгээр, мэтгэлцэж үлдээгээрэй.

Монголчууд ёс заншил.

https://m.facebook.com/story.php?story_fbid=968403094853014&id=100050499969310&mibextid=Nif5oz

Монголын уламжлалт эрүүл хүнс
https://m.facebook.com/story.php?story_fbid=960196175673706&id=100050499969310&mibextid=Nif5oz

Царцаамаг-Стужен зараад 3 хонож байгаа ч Туяа өдөрт 600.000т олсон
https://www.facebook.com/100079374594124/videos/1098063824880683/?mibextid=Nif5oz

Туйлдсан аливаа амьтан хөдөлгөөнийг тэтгэгч уураг дутагддаг. Иймд гэдэс дүүргэгч өвс авсанаас 7 шуудай хэвэгтэй тэнцэх хаягдал ясны тостой хольсон 30кг уураг 47400т аваад өгөөрэй.
Хөдөө нутаг пэйжээр ороод Соён гэгээрүүлэгч Хишигсүрэнгийн бэлтгэсэн нэвтрүүлэг үзээрэй.
Линк нь нээгдсэнгүй.

Тамирдсан малыг тэнхэрүүлэх Монгол ухаан.
Эсгэх, бардаа-брашик, ялз, 100гр архи,
Давс, хомоол, адууны элэг, дэлүү, няцлах, хөеө, үхсэн бодын малын ялз чанасан махыг богт, бог малыг бодод 200гр маш багаар өгөх.
https://www.facebook.com/share/v/BUPg1DbrsS4WsoL4/?mibextid=oFDknk

https://www.facebook.com/share/aHAQzP6sFcuNkvSg/?mibextid=oFDknk

Өвгөдийн мал маллахуй ухаан.
https://www.facebook.com/share/v/XuZWStNZtcgwPabh/?mibextid=Nif5oz
https://fb.watch/qoisS0XNaj/?mibextid=Nif5oz

Малын хашааг цасаар барих арга.
Цасаар хана- 25 илүү нягт хатуу хөөс, хөрзөнгөөр хана хийж, ялгар, машины бүтээлэг, поликарбинатын аль нэгийг дулаан нарнаас оруулагч цонх-өвлийн хүлэмжийн загвараар хийж ашиглах боломжтой.
https://www.facebook.com/share/v/NeqjGh3ynYgrjJzs/?mibextid=oFDknk

ХЭЗЭЭ ИДВЭЛ ТАРГАЛАХГҮЙ БАЙХ ВЭ?✅УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭЖ ЮУ ВЭ? Уламжлалт анагаах ухаанд өдрий...
09/06/2024

ХЭЗЭЭ ИДВЭЛ ТАРГАЛАХГҮЙ БАЙХ ВЭ?
✅УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЛОЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Уламжлалт анагаах ухаанд өдрийг 3 хуваасан 6 хэмнэл байдаг.
1. Хийн цаг: 03:40-07:40, 15:40-19:40
2. Бадганы цаг: 7:40-11:40, 19:40-23:40
3. Шарын цаг: 11:40-15:40, 23:40-03:40
🕞03:40-07:40 Хийн цагт бид өглөөний цайгаа уух хэрэгтэй. Өглөөд хийг тэгшитгэх идээ ундаа буюу:
- Сүүтэй цай
- Өрөмтэй талх, масло талх
- Өөхөн тосонд хайрсан боорцог
- Арвайн гурил шар тостой багсарах
🕢7:40-11:40 Бадганы цагт ходоодны галын илч хамгийн бага байдаг тул идэхгүй байх нь жингээ барих болон хасах хамгийн том алхам!!! Гал багатай үед идэх зүйл биедээ оруулахад тэр нь таргалалт, өөх, хаван болж хувирдаг. Пилетка 1 дээр тавьчихаад ус буцлахыг хүлээхтэй адил.
🕦11:40-15:40 Шарын цагт хүний ходоодны галын илч ихтэй байдаг тул махан хоолыг түлхүү хэрэглэхэд тохиромжтой. Гэхдээ ходоодны хэмжээгээр идэх нь чухал. Хүний ходоод 2 гарын алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй.
🕞15:40-19:40 Хийн цаг: Энэ үед өдрийн идсэн хоол шингэж өлсөх мэдрэмж төрөх тул бага зэрэг хийг дарах сүүтэй цай, бантан, зутан, 2-3 ширхэг бууз идэх нь эрүүл байж галбиртай байх үндэс бий болно.
🕢19:40-23:40 Бадганы цаг: Оройн хоолыг 7 цагаас өмнө хийг тэгшитгэх хоол хүртвэл тэгээд түүнээс хойш идэхгүй дараагийн хийн цаг хүргэх нь жингээ барих, жин хасах, эрүүл байх хамгийн зөв хооллолт юм.
🕦23:40-03:40 Шарын цаг: Тунгалаг цөвийн боловсролт явагдах цаг энэ үед бид сарны хүчээр биеэ амрааж унтах нь бодисын солилцоог явуулах нь хамгийн том нөхцөл бүрдэж өдрийн идсэн хоол унд хаягдал болох нь болж өглөө гадагшилж, биед шим болж үлдэх нь биеийг тэтгэх үе учир энэ цагт хамгийн сайн нойрыг авах хэрэгтэй. Нойр ч мөн жин бууруулах үйлдэлтэй шүү 😊
✅ЗӨВӨЛГӨӨ: ЭРҮҮЛ, ГАЛБИРЛАГ БАЙЖ ЖИНГЭЭ БУУРУУЛАХЫГ ХҮСВЭЛ БАДГАНЫ ЦАГТ БИТГИЙ ХООЛЛО , ХИЙГЭЭ ТЭГШИТГЭ , ГАЛЫН ИЛЧЭЭ ХАМГААЛ!!!
@"Г. Одонцэцэг эмчийн зөвлөгөө"-с копи

ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮСНИЙ ИТГЭМЭЭРГҮЙ АЧ ТУСТа болон таны ойр дотны хэн нэгэн даралт, зүрх судас, чихрийн шижин, цус бага...
09/06/2024

ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮСНИЙ ИТГЭМЭЭРГҮЙ АЧ ТУС

Та болон таны ойр дотны хэн нэгэн даралт, зүрх судас, чихрийн шижин, цус багадалт, судасны нарийсал, элэгний хатуурал, элэгний сэрёз зэрэг өвчин зовиуртай бол хүрэн манжинтай органик цэвэр шүүс бүх асуудлыг шийдэж чадах хүчтэй гэдгийг мэдэх үү?
Мөн хүрэн манжингийн шүүсийг тогтмол ууснаар илүүдэл жингээсээ салж эрүүлжих бүрэн боломжтой гэнэ шүү!
Бас хүрэн манжин байнга хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хаталтыг зогсоодог гэх мэт эл ногооны ач тус их.

☆Тэгвэл бас нэгэн шидийг нь эрдэмтэд тогтоолоо. Өдөр бүр хүрэн манжингийн шүүс, ханд уувал тархины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эрдэмтэд баталжээ.

☆Хүрэн манжингийн найрлага дахь нитратууд хоол боловсруулах үед ходоодны хүчилд дэм өгөхөөс гадна ашигтай нянгууд тэрхүү бодист ордог байна. Энэ нь судасны ханыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулдаг аж.

☆Эрдэмтэд судалгаандаа 70-аас дээш насныхныг хамруулан хэдэн сарын турш өглөө бүр хүрэн манжингийн аяга шүүс, ханд уулгахад хөгшчүүдийн даралт тогтворжиж, ой тогтоолт нь илт сайжирсан.

☆Хүрэн манжинд агуулагдах бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, элэгний эсийг нөхөн төлжүүлдэг байна.
Хорт хавдартай ч хүн энэ шүүсээр хорт хавдараа эдгээсэн түүх ч байдаг.

☆Мөн цус багадах, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг бөөр гэдэсний эмгэгийн үед хүрэн манжингийн шүүсийг хэрэглэх эмчилгээний аргыг өнөөдрийг хүртэл зарим улс оронд уламжлал болон орчин үеийн анагаах ухаанд хэрэглэж байна.

☆Судалгаанд хамрагдсан хүмүүс өмнө нь их мартамхай болж байгаагаа дуулгасан бол шүүс ууснаас хойш зарим дурсамж нь хүртэл сэргэсэн гэжээ.

☆Сонирхуулахад, түүхий хүрэн манжингийн шүүсэнд төмөр, В аминдэм, кальци, магни, кали, иод ихээр агуулагддаг.

☆Анхааруулахад давсалсан болон даршилсан хүрэн манжинг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэггүй.
Түүхийгээр нь шүүс хэлбэрээр хэрэглэхэд цусанд хамгийн хурдан шингэж өгч илүү их үр дүнг үзүүлдэг нь судалгаагаар батлагджээ.

☆Хүрэн манжингийн шүүсийг тогтмол хэрэглэдэг хүмүүс элдэв эм тан хэрэглэхгүйгээр бүдүүн гэдэсний өвчлөлөөс сэргийлж чадна.

☆Хүрэн манжин нь сахар, С, В, Р витаминууд кальци, сүүний хүчил, төмөр зэрэг хүний биед хэрэгцээтэй бодисуудыг агуулдаг учраас хоол боловсруулах эрхтнvvдийн vйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Тиймээс хоолны эмчилгээнд хэрэглэж элэг, судас зэргийг өөхлөхөөс хамгаалж цөсийг аажмаар цэвэршүүлж байдаг.

Хүрэн манжинг лууван болон бөөрөнхий байцаатай хамт шахахад маш сайн зохицдог. Дээрээс нь алим, лийр, тарвас зэргээс аль нэгийг нь сонгоод хамт шахаарай! Гоё амттай шүүс болдог.

Хүрэн манжинг дангаар нь шахаж уудаггүй. Энэ нь маш өтгөн хурц тэжээллэг ногоо юм!
Өтгөнөөр нь 1 дор нь уувал даралт буух аюултай тул шүүсэнд өнгө оруулах төдий хийж шахахад яг таардаг юм.
1 литр орчим шүүс шахахдаа тал хүрэн манжин хийж шахах ба мөн 1ш хальсалсан лемоныг хамт шахахаа мартав аа! Лемон нь шүүсийг маш гоё амт оруулж эвгүй амтыг дардаг.

Энэ удаагийн хүрэн манжингийн шүүсэндээ тарвасны хальс хийж шахлаа.
Тарвасны хальсны гайхалтай ач тусын талаар өмнө нь би оруулсан байгаа.
Тарвасны хальс нь системтэйгээр өөх хайлуулж тураах үйлчилгээ үзүүлэхдээ сайн ба мөн гормоны өөрчлөлтыг тэнцвэржүүлж өгдөг гайхалтай ид шидтэй билээ!
Гормоны өөрчлөлтөөс болоод турж өгөхгүй байгаа хүмүүст хамгийн хэрэгтэй эд юм!!!

Хүрэн манжин, луувангийн чихэрлэг амт тарвасны хальсны өвөрмөц амт, лемоны хүчиллэг амт нийлээд алим хийж амтлаагүй ч маш сайхан амттай шүүс болж байна аа..
Үнэхээр гайхалтай❤

Хүрэн манжингийн шүүсэнд бас цоохор майлзны( celery) иш юм уу эсвэл яншуйг хамт шахаж болдог. Шинэлэг гоё амт гардаг шүү!
Луувангийн ач тусын талаар олон пост оруулсан байгаа.
Лууван нь арьсны гоо сайханд сайнаас гадна хорт хавдарын эсийг саармагжуулж хорт хавдарыг ч эдгээх ч хүчтэй гайхалтай ногоо юм шүү.
Лууванг шар голтой шүүслэг лууванг сонгож шахаарай!

Би нэг мөсөн өдрийнхөө уух хэмжээгээр ингээд шахаад тавьчихдаг юм. 800 грамм орчим шүүс. Энэ шүүсээ өдөрт 3 хувааж уугаад дуусгана.
Өглөө өлөн элгэн дээрээ 1 стаканыг, өдөр цайгаа ууснаас 1 цагийн дараа 1 стаканыг, орой унтахаасаа 1 цагийн өмнө 1 стаканыг уудаг.
Энэ үед хоолоо багасгасан ч өлсөхгүй! Улам эрч хүчтэй болдог.
Их идсэний дараа өнж гэдэг үг байдаг. Амарч зугаалж цэнгээд их идсэн бол шүүсээ ууж хоолоо багасгаад ходоод гэдсээ амраагаад биен дэхь хороо гадагшлуулж байх хэрэгтэй!

(ЭНЭ ШҮҮСИЙГ 24, 48, 72 ЦАГИЙН ШҮҮСЭН ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ 1 ӨДӨР НЬ УУГААРАЙ!)

ШҮҮС ШАХАГЧ АВСАН ХҮМҮҮС ЭНЭ ШҮҮСИЙГ ЗААВАЛ ШАХАЖ УУГААРАЙ ГЭЖ ЗӨВЛӨМӨӨР БАЙНА

Сөд өвс - Хавдрын эсийг ёзоортой нь устгана гэж байна ш дээ.Саяхан энэ намар миний хуруун дээр ҮҮ гарсан байсныг охиндоо...
07/06/2024

Сөд өвс - Хавдрын эсийг ёзоортой нь устгана гэж байна ш дээ.

Саяхан энэ намар миний хуруун дээр ҮҮ гарсан байсныг охиндоо харуулаад "Яана аа! Ээжийнх нь гар дээр үү гарсан байна ш дээ " гэж байлаа. Цахимаар Дашнямын охин Энхтүвшингийн махны ангийн хичээлд ороод үзэж явтал тэр бүсгүй нэг гайхалтай мэдээлэл өгсөн нь :" Сөдийг хоолоо хийгээд гаргахаасаа 2 минутын өмнө чимх хийж байгаарай, тэр нь "үү" бас хавдрын эх үүсвэрийг устгана гэж ярилаа. Би нөгөө гар дээр гарсан "үү"-гээ гэнэт санаад харсан чинь ор мөргүй алга болжээ. Учир нь би сөдтэй цай чанаж уугаад байсан юм. Тэгээд өнөө гайхал "үү" алга болж гэж бодоод СӨД өвсийг биширлээ. Дээр үед хавдар буюу "өмөн үү"- гээр тун ховор өвддөг байсан нь сөд идсэн малын махаа иддэг байсантай холбоотой юм байна. Сөд бас хордлогын эмэнд ордог чухал түүхий эд билээ.
Та бүхэн намар сөдийн толгойг залхууралгүй жаахныг ч болсон түүгээд сүүдэр газар хатаагаад авч байгаарай!

Өөх тос, эслэг, уураг,нүүрс ус ♥️
07/06/2024

Өөх тос, эслэг, уураг,нүүрс ус ♥️

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдогСаяхныг хүртэл хүн төрөлхтөн өөр...
07/06/2024

Дэд профессор, генетикч Ж.Хулан: Хор гадагшлуулдаг ген гэмтсэнээс болж хавдар бий болдог

Саяхныг хүртэл хүн төрөлхтөн өөрсдийгөө бүрэн судлаагүйгээс янз бүрийн өвчин, эмгэгийн учрыг олдоггүй байлаа. Тухайлбал, хавдар, вирус зэргийг нэрлэж болно. Вирус дангаараа амьдрах чадваргүй, хүний эс дэх генийн бүтээгдэхүүн (уураг) дээр л үрждэг. Тиймээс айхавтар өвчнүүдийг эмчлэх, эрүүл хүүхэд төрүүлэх, насаа уртасгах, амьдралын чанараа дээшлүүлэхийн тулд генетикээ судлах шаардлагатай. Бүх шинжлэх ухаан хүн төвтэй байдаг. Тэр ч утгаараа XXI зууныг “Биологийн эрин” гэж нэрийдээд буй. Түүн дотор ген, биохими, уураг, генетикийн судалгаануудыг түлхүү хийж байна. Дэлхий нийтэд өдгөө шинжлэх ухааны салбарууд нэгдэх болжээ. Нэг асуудлыг шийдэхэд ганц физикч бус, химич, молекул биологич, ч зэрэг тухайн салбарын судлаачид хамтран ажиллаж, эцсийн үр дүнг гаргаж байна. Тухайлбал, Оросын физикчид эмч нартаа хавдрын мэс заслын үед хортой эсүүдийг шүршихэд гэрэлтдэг технологи нэвтрүүлж өглөө. Энэ нь хавдрын эс бүрийг үлдээлгүй авах боломж олгосон. Гэтэл манай анагаахын шинжлэх ухаанд заавал химич, хүрээлэнгийнх нь хэдэн судлаач л ажилладаг. Өөр салбарынхан ч ялгаагүй, мухрын нэг өрөөнд нуруугаа харуулаад сууцгаадаг. Тиймээс бүх шинжлэх ухааныг анагаахын салбарт суурилж, хөгжүүлбэл үр дүнтэй.
Бие махбодод гарч буй бодисын солилцооны өөрлөлтийг манай эмч нар, ялангуяа мэс засалчид сайн мэднэ. Гэхдээ вирусийн, ханиад, томуу дэгдэхэд нэг л учраа олохгүй байх шиг. Жишээлбэл, томууны вирусээс хэрхэн хамгаалахыг эмч нараас асуухад олонх нь дархлаагаа сайжруулахыг зөвлөдөг. Ачир дээрээ ингэснээр ханиад, томуунаас сэргийлдэггүй. Хүн бүхний дархлаа янз бүр. Тухайн бие организмд гаднаас халдвар нэвтрэхэд өвөрмөц дархлаа буюу эсрэг биет үүсдэг. Харин халдвар аваагүй байхад дархлаагаа сайжруулахаар нөгөө эсүүд юу “хийх” вэ. Өвчний үед үүссэн өвөрмөц дархлаа нь хүний генээр кодлогддог. Өөрөөр хэлбэл, “нүдгүй” хүний харааг сайжруулж болдоггүйтэй адил өвөрмөц ген үүсээгүй байхад дархлааг сайжруулах нь аюултай. Ингэснээр дархлааны эс өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлдэг. Өөрийн эсийн эсрэг өвөрмөц дархлаа үүсвэл тухайн хүн хоёр жил л амьдарна. Дархлаагаар хамаагүй тоглодоггүй нь үүнтэй холбоотой. Тиймээс дархлааны эмүүдийг хүнд өвчний үед л хэрэглэдэг. Ханиад, томуу дэгдсэн үед аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх нь зөв. Гэхдээ аньс, чацаргана, зуун наст, цагаан гаа зэргийг хэрэглэхэд ч учир бий. Зуун наст дархлаа дэмждэг ч ходоод цочроодог тул шулуун гэдэсний шархтай хүн тохируулж хэрэглэхгүй бол өвчнөө сэдрээж, цус алдах эрсдэлтэй. Элэг муутай хүн цагаа гаа идэх хориотой гэхчлэн хэн юуг, хэзээ, яаж хэрэглэхээс шалтгаална.
Хүн 150 сая нуклелотид (нуклэйн хүчил буюу биомолекул)-тэй. Үүнээс нэг ширхэг нь л өөрчлөгдөхөд өвчин болдог. Гэхдээ ийм тохиолдолд тухайн хүний бие махбодоос шалтгаалж, гаднын хүчин зүйлд өртөлгүй энгийн амьдрах нь бий. Өөрөөр хэлбэл, өөрчлөгдсөн нэг ширхэг нуклэйн хүчил гаднын сөрөг хүчин зүйлээр өдөөгдөхөд өвчин сэдэрдэг байх нь. Тэгэхээр хавдар, гажиг өвчнийг эмчлэхийн тулд уургийн молекулууд байгальд хэрхэн нийлэгждэгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Жишээ нь, эхийн эрүүл мэнд, хор гадагшлуулдаг ген нь ажиллаж байгаа, вирусийн халдвар авсан, үгүйгээс ургийн гажиг үүсэх, эсэх нь хамаарна. Хэрвээ эх хорт бодисоо гадагшлуулж чадахгүй хэрнээ эрүүл бус хооллодог бол ураг гажигтай төрөх магадлал өндөр. Хор гадагшлуулдаг ген нь гэмтсэн ч өөрт тохирсон, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гажиг үүсэхгүй байж болно. Ген болгон өөр өөр үүрэгтэй тул үүнийг “базаж” хэлэх боломжгүй. Нийслэлчүүд олон жил хорт утаагаар амьсгалсан. Бүгд үхээд, эсвэл хавдартай болчихоогүй. Эрүүл хүүхэд ч төрж л байна. Энэ нь бидний бие махбод хороо гадагшлуулж чадаж байгаагийн илрэл. Хор гадагшлуулдаг хэд хэдэн ген бий. Энэ нь мутацад орж, ажиллагаагүй болсон үед хавдар үүсдэг. Гэтэл энэ зохилдлогоог мэддэггүй зарим эмч, сүлжээний бизнес эрхлэгч “Агаарын бохирдолтой үед жирэмсэн эхчүүд антиоксидант заавал уух ёстой” гэж сурталчилдаг. Гэтэл антиоксидант нь харин ч ургийн гажиг үүсгэдгийг хүмүүс мэддэггүй. Ураг хөгжлийнхөө явцад сүүл, загалмайтай байдаг. Томрох тусам эдгээр нь үхжиж, үгүй болно. Антиоксидант их хэрэглэх нь ургийн хөгжлийн энэхүү үйл явцыг хааж, гажиг үүсгэдэг гэсэн үг. Нөгөө талаар антиоксидант хавдраас урьдчилан сэргийлж, биеийг хоргүйжүүлнэ гэж эмч нар хэлдэг. Их хэмжээгээр хэрэглэвэл бас л хавдар үүсгэх нэг шалтгаан болдгийг судалж тогтоожээ. Харин хүн өвчин туссан үед биед нь хортой бодис буюу чөлөөт радикал үүсдэг. Зөвхөн энэ тохиолдолд л антиоксидант “ажилтай” болж, хорыг биеэс гадагшлуулна.
В-гийн төрлийн аминдэмийн нэг нь бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлдэг байхад нөгөө нь дарангуйлдаг. Энэ нь хүний бодисын солилцоог эвдэх нэг эрсдэл болдог гэсэн үг. Даавар шиг үйлчилгээтэй ганц аминдэм байдаг нь D. Тун нь ихэдвэл дотор эрхтэн рүү кальцийг зөөвөрлөж, чулуужиж, шохойжно. Байгалиасаа бид аминдэмийг жимс, хүнсний ногоо, хоолоор дамжуулан өдөрт маш бага хэмжээтэйгээр авдаг. Нэг дор их хэмжээгээр ууж, хэрэглэх нь биед хортой. Тиймээс аминдэмийн дутагдалд орсон, эсэхээ шинжлүүлж, эмчийн хяналтад хэрэглэх нь аюулгүй. Барууны орнуудад ходоодны ашигтай бактерийг хэвийн хэмжээнд, тогтмол барьдаг жишигтэй. Аминдэмийг нийлэгжүүлдэг гол хүчин зүйл нь учраас. Хүний гэдсэнд эрүүл болон өвчин үүсгэгч бактери байдаг. Эрүүлийнх нь тоо цөөрөхөөр хортой бодис нийлэгжүүлнэ. Энэ нь организмыг хордуулж, улмаар элэг, ходоодны хавдар үүсгэдгийг япон эрдэмтэд нотолчихсон. Тэгэхээр ашигтай бактериа хэвийн хэмжээнд барих нь олон өвчнөөс хамгаалдаг. Үйлдвэрийн таргийг өдөрт 50-100 гр-ыг тогтмол хэрэглэснээр ашигтай бактери хэвийн оршдог. Өдөр бүр багахан хэмжээний тараг ууж хэвшсэнээр аливаа өвчнөөс 70 хувь хүртэл сэргийлж болох нь. Энгийн мөртлөө хямд төсөр аргаар эрүүл амьдрах боломжийг хайх хэрэгтэй. Түүнчлэн С аминдэмийг бие махбод нийлэгжүүлдэггүй учраас цэвэр жүржийн шүүс өдөрт 50-100 гр-ыг ууж хэвш. Жүрж нь транс тос, чихэр задлах давхар үйлчилгээтэй.

Харин эрүүл хооллолтын тухайд мацгийг эмчийн хяналтад л барьдаг. Тэгэхдээ бүр дотор гэдсээ бүрэн цэвэрлэсэн үед хийх боломжтой. Үгүй бол организм доторх хортой бодисоо шимж эхэлдэг. Зарим нь мацаг барина гээд бургуй тавьж, өтгөнөө гадагшлуулах нь бий. Энэ бол маш буруу. Нөгөө ашигтай бактериудаа устгах аюултай. Ер нь хоол сойсноор өвчин, хууч сэдрэх эрсдэлтэй. Би хувьдаа мацаг барихыг “хатуу тоглоом” гэж үздэг. Миний элэнц эмээ 114 насалсан. Хүүхэд байхын л “Өнөөдөр шинийн 15. Мацаг барина аа” гэдэг байв. Гэхдээ эмээ мацаг барихдаа хэзээ ч юм идэхгүй өнждөггүй байсан. Зүгээр л махнаас татгалзана. Монголчуудад тулгамддаг нэг асуудал нь мах их иддэг. Түүнээс болоод төмрийн агууламж нь хэт өндөр тул цус өтгөнтэй. Зүрх, судасны өвчинд өртөмхий байдаг нэг шалтгаан нь энэ. Тэгэхээр эрүүл хүмүүс цусны донор болох нь хамгийн тохиромжтой. Ингэж цусаа шингэлэх нь хий дэмий хануулснаас дээр. Тэглээ гээд махнаас татгалз гэсэн үг биш. Огт хэрэглэхгүй байж болохгүй. Учир нь махнаас гараад таван жил бололгүй, үгүй юү нуруугүй болсон цөөнгүй хүнийг би мэднэ. Монголчууд коллаген буюу уургаа махнаас авдаг. Үүний дутагдалд оронгуут үе мөчдийн холбоос шингэнгүй болж, сууна. Зарим хүнд цагаан хоол тохирдог. Олон жил хэрэглэж хэвшсэн, биед нь ямар нэгэн өвчин, зовуурь илрээгүй бол асуудалгүй. Гэхдээ төрөлхийн цагаан хоолтой орны иргэдийн гэдэсний бүтэц монголчуудынхаас өөр. Хооллолтоос шалтгаалаад организм хүртэл өөрчлөгдөнө. Тэр хэрээр хүний биед орлогддог, орлогдошгүй аминхүчлийн илүүдэл, дутагдал үүсдэг. Орлошгүйг нь бие махбод нийлэгжүүлдэггүй учраас хоол, хүнсээрээ дамжуулан авах ёстой. Тэр хоолны хоршил нь байгалиасаа заяасан байдаг. Харин манайхан дураараа хоолны зуршлаа өөрчилж, өвчин тусдаг. Хэдэн үеэрээ мах хэрэглэчихээд цагаан хоолонд орсон эмэгтэйчүүдийн цөөнгүй нь 35 нас хүрээд цэвэршдэг бол эрчүүд бэлгийн чадавхаа алдах нь олонтоо. Улмаар судасны хана нимгэрэх аюултай. Тиймээс махаа багасгамаар байвал өдөрт ядаж шүдэнзний хайрцгийн хэмжээтэйг идэх хэрэгтэй. Нэг өдөр махнаас татгалзсан бол маргааш нь ид гэж зөвлөе. Учир нь нэг хэвийн хоолны дэглэмээс нөгөөд шилжихэд гэдэсний бактери өөрчлөгддөг. Бидэнд мах задалдаг бактери олон. Дан ногоо идээд эхлэнгүүт мах задлагч хоолгүй болж устдаг гэсэн үг. Тиймээс буцаад маханд орохдоо яг нялх хүүхэд шиг бага багаар иднэ. Их хэмжээгээр идвэл задлагч бактеригүй учир илжирч, үхэх хүртэл аюултай. Жишээлбэл, нэг хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар идэхгүй байснаа гэнэт их хэмжээгээр хэрэглэвэл шууд хордлогод ордог. Энэ нь тухайн хоолыг задлагч бодис биед устсантай холбоотой. Үүнийг өдөөхийн тулд бага багаар хэрэглэнэ.
1990 оноос хойш ургамлын гаралтай гэх сүлжээний бүтээгдэхүүн дэлхий нийтэд олширсон ч генетикийн судалгааны цар хүрээ өргөжих хэрээр өдгөө эсрэгээрээ болсон. Тухайлбал, ургамлын гаралтай, зүрхэнд сайн гэх бүтээгдэхүүн бөөр гэмтээж байна. 4-5 эрхтэнд сайн гэсэн нь 2-3 “юм” зольдгийг эрдэмтэд тогтоосон. Учир нь ургамал, хүн хоёр генетикийн хувьд ижил. Ялангуяа ургамалд ургийн хөгжлийн ген давамгай байдаг. Гэтэл хавдрын үед энэ төрлийн ген “асдаг”. Тэгэхээр ургамалд буй эл уургийг хэрэглэхээр хавдрын эс асах нь. Хор гадагшлуулдаг ген нь сайн ажилладдаг бол үүнд өртдөггүй. Арай бага нийлэгжүүлдэг нь ургамлын гэх гаралтай бүтээгдэхүүнд дарлуулдаг.
Далай лам Европын том эрдэмтдийг цуглуулж, Төвөдийн уламжлалт анагаахын эмүүд хүнд хэрхэн үйлчилж байгааг 2-3 жил судлуулсан байдаг. Тэгэхэд уламжлалтын эм өвчний хурц үед нэмэргүй. Харин эмчилгээний дараах нөхөн сэргээх тусламж, үйлчилгээнд хэрэглэхэд илүү тохиромжтой гэж үзсэн. Монголчуудын цөөнгүй нь тан хэрэглэдэг. Танг нэрэхдээ ургамлын хорыг номхотгоно гэж ярьдаг. Нэг ургамалд буй хортой бодисыг нөгөөгийнхтэй хольж, идэвхгүй болгон буцалгаж, шүүдэг. Ингэж ургамлын хорыг авдаг гэхээр шууд хэрэглэвэл ямар үйлчилгээ үзүүлэх нь ойлгомжтой. Наранцэцэг гэхэд хүний гентэй 40 хувь адил. Голдуу ургийн хөгжлийн ген агуулдаг. Тухайн ген мутацад орвол организм амьдрахгүй. Тэгтэл эм бол ургамал дотор буй ашигтай бодисыг, жишээлбэл, уушгийг эмчилдгийг нь гарган авч, эс, амьтан, сайн дурын хүмүүст туршин, хор хөнөөлгүй болсных нь дараа хэрэглээнд нэвтрүүлдэг. Заавал хортой ургамал “идэх” гэж зүтгэх хэрэггүй гэсэн үг.

Address


Website

http://www.greennews.mn/

Alerts

Be the first to know and let us send you an email when shinemongol.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share

Өдөр тутмын мэдээлэл, цаг, минут тутамд

Өдөр тутмын мэдээлэл: дэлхий дахинд, Монголд, нийслэл Улаанбаатар, орон нутаг, УИХ, Засгийн газар, нийгэм, хүмүүс, эдийн засаг, улс төр, спорт, урлаг