Zobonod

Zobonod Film enthusiast

Venom: The Last Dance (2024)Английн кино уран бүтээлч Kelly Marcel-ын зохиолыг нь бичээд найруулсан кино...өмнөх 2-р анг...
05/11/2024

Venom: The Last Dance (2024)

Английн кино уран бүтээлч Kelly Marcel-ын зохиолыг нь бичээд найруулсан кино...өмнөх 2-р ангийнх нь зохиолыг мөн бичилцсэн юм билээ. Кино бүхэлдээ олон сонин алдаануудтай ч гэсэн Eddie Venom хоёрын сүүлчийн journey, сүүлчийн бүжиг, хамтдаа сүүлчийн удаа чиллэрж байгаа хөөрхөн хэсгүүдтэй. Кино театрын үзвэрийн танхимд нулимс унагаж байгаа хүмүүс мэр сэр байх шиг байсан шүү. Яаж ч тайлбарлах гээд, учир шалтгааныг нь ч бодоод олдохгүй дүрүүдийн гайхал төрүүлсэн шийдвэрүүд нь сонин байсан даа. Угаасаа MARVEL SONY хоёрын кинонууд олигтой болохгүй байгаагаас хамгийн гайгүй нь 2018 оноос гарж эхэлсэн тус бүтээл юм л даа. Ер нь нэгдүгээр анги нь л гоё санагддаг юм. Элдэв өндөр цензургүйгээр хөгжилдөөд, тулааныг нь дуу алдаж үзэхэд бол гоё л кино.

Knull цаашид MCU-д ахиж гарж ирэх тал дээр эргэлзээ төрж л байна. Уул нь аймар том villain юм билээшд. Celestial-ыг хүртэл нухаж байсан гэхээр юун Thanos цаашаа амьтан байгаа юм.

The Substance (2024)Энэ оны 5-р сард Каннын кино наадмаар анх дэлгэцэнд толилуулагдсан бүтээлийг арай гэж үзэж дуусгалаа...
19/10/2024

The Substance (2024)

Энэ оны 5-р сард Каннын кино наадмаар анх дэлгэцэнд толилуулагдсан бүтээлийг арай гэж үзэж дуусгалаа. Revenge (2017) киногоор нь эчнээ таних Францын кино найруулагч, зохиолч Coralie Fargeat гэх бүсгүйн найруулсан 2 дахь бүрэн хэмжээний кино.

Өдгөө 61 настай Demi Moore маань нэгэн цагт гялалзаж явсан Elisabeth Sparkle гэдэг одын дүрийг бүтээжээ. Харин түүний залуу үеийн дүрийг залуухан, халуухан Margaret Qualley амьлуулжээ. Ингэж хэлдэг маань учиртай. Киногоо үзэж дуусгаад ойлгох бизээ.

Нэгэн цагт Холливудын алдрын гудамжинд өөрийн нэртэй одоо мөнхөлж байсан үзэсгэлэнт жүжигчин хөгширч аажмаар олны анхааралд байхаа больж карьер нь төгсөх тийшээ хандах аж. Нэгэн өдөр санамсаргүй байдлаар осолд орж эмнэлэгт үзүүлтэл түүний амьдралыг өөрчлөх санал гарт нь ирэх болно. Ингээд л бүх зүйл эхэлнэ. Залуу насны гоо үзэсгэлэн, алдар нэр, зугаа цэнгэл гээд өмнөх бүхий л алтан үеээ хүсэмжлэх түүнд энэ нь гайхалтай боломж шиг санагдах нь гарцаагүй.

Аймшгийн тэр дундаа body horror төрлийн кино үзэж чаддаггүй надад их хүнд даваа байлаа. Тус бүтээлийн өөр нэгэн төрөл нь dark comedy гэж хэлж болох юм. Тун өнгөлөг хийц, зураг авалтын өргөн өнцөг, хоосон цэмцгэр орон зай гээд онцлох зүйл ихтэй байлаа. Мөн хөгжмийн хувьд ч аймшигтай дотор муухайруулам дүр зургийг тодотгож өгж байв. Кино дуусаад cast гүйж байх мөчид ч зогсолгүй үргэлжлэх хөгжим нь киноноос авсан мэдрэмжээс үл салгах ажээ.

Өнөөгийн нийгэмд олны танил эмэгтэйчүүдэд тавих шалгуур, тэр дундаа гоо сайхан байх, гоё өгзөг, бие, уруул, хөх гээд л төгс байхыг шаарддаг новшийн гэмээр асуудлыг хурцаар шүүмжлэн үзүүлснийг энд дурьдах ёстой. Түүнийгээ ч бүрэн илэрхийлэхийн тулд нүдэнд гоё өгзөг, хөх, хөөрхөн бүсгүйчүүдийг мангастай харьцуулан шууд харуулав. Гэхдээ тэр мангас юунаас болж бий болсныг огтоос мартаж болохгүй. Ер нь феминист кино болсон байна гэж харлаа. Киногоо үзээд та нарт ямар сэтгэгдэл төрөхийг тааж хэлж мэдэхгүй л юм. Гэхдээ л миний хувьд аймар байлаа....ийийийийи

Таван жилийн өмнө кино театрын дэлгэцнээс үзсэн кино маань намайг хэлэх үггүй болгоод үдэж байсан нь саяхан мэт санагдаж...
15/10/2024

Таван жилийн өмнө кино театрын дэлгэцнээс үзсэн кино маань намайг хэлэх үггүй болгоод үдэж байсан нь саяхан мэт санагдаж байна. Маш их дарамт, айдаст автуулаад төгссөн нь тэр байх. Тэр бүү хэл нийгэмд ч багагүй хэлэлцүүлэг өрнүүлж бүр сүүлдээ хэд хэдэн улсад хүн амины хэргийн билэг тэмдэг болсон тохиолдол гарсан. Ер нь тухайн бүтээлээс би лав хувьдаа их айсан юмдаг. Энэ бүтээл хүмүүст хэрхэн нөлөөлөх бол гэдэг айдас. Тэгэхээр тэр хэмжээгээр сайн бүтээл болсныг нотолж байгаа юм л даа.

Хэдэн хоногийн өмнө Zolboo Banzragch-ын хэлсэн үг Joker: Folie à deux киног үзсэний дараа эрхгүй орой руу орж ирсэнийг нуух юун. Кино найруулагч Todd Phillips ямар аймшигтай дүрийг ямар аймшигтайгаар дэлгэцэнд амилуулснаа ойлгоод магад өөрийн гараар JOKER-ыг хөнөөсөн байх гэдэг бодол...

За, киноны нэрний бичилтээсээ эхэлж хэл ам дагуулсан шинэхэн киног үзэж сонирхлоо. Мөрийтэй тоглоомд донтсон нэлээн хөдө...
29/09/2024

За, киноны нэрний бичилтээсээ эхэлж хэл ам дагуулсан шинэхэн киног үзэж сонирхлоо. Мөрийтэй тоглоомд донтсон нэлээн хөдөлгөөнтэй байрын Эрхэс гэдэг залуу урд хөршид байдаг Тэнгэр гэдэг залуутай ашигтай бизнес ярихаар эхнэрээ аваад хилийн дээс давна. Мэдээж бодож төлөвлөж байснаас нь дор зүйл тохиолдох нь тэрээ....

Кино эхлээд л логик алдаа гаргаж эхлэв. Шөнөөс үүр цайж өглөө болтол цус алдах эр үхээгүй байх бөгөөд нэг бол шархтай хөлөө чирж арай ядан мөлхөнө, тэгэс хийж байгаад хазганаад босоод гүйчихнэ. Тэгээд удалгүй ахиад чирээд мөлхөнө. За тэр ч дүүрч гэхэд маш олон логик алдаа, муу эвлүүлэг, жүжигчдийн дутуу гүйцэтгэл гээд шүүмжлэхүйц зүйл олонтой кино болжээ. Ер нь кино зохиолч, найруулагч маань киноныхоо дутууг өөрсдөө нөхөж ойлгож бичиж найруулаад байсан юм шиг байгаа юм.

Дүрүүдийн шийдвэр гаргахад нөлөөлж буй хүчин зүйлүүд нь хүртэл инээдтэй. Хилийн цаана дийлэнх зураг авалтаа хийж бүрэн хэмжээний кино босгож ирнэ гэдэг том ажил. Гэхдээ тэр том ажлаа логик алдаа, муу зохиол, үсэрсэн эвлүүлгээр алж болохгүй шүү дээ.

Ghost of Tsushima тоглоомын дараагийн цуврал тоглоом 'Ghost of Yotei' 2025 онд гарахаар болжээ.
25/09/2024

Ghost of Tsushima тоглоомын дараагийн цуврал тоглоом 'Ghost of Yotei' 2025 онд гарахаар болжээ.

Өмнөдийг зорих замд (2024)2000-аад оны эхээр болсон бодит түүхээс сэдэвлэн Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй хамтран ма...
23/09/2024

Өмнөдийг зорих замд (2024)

2000-аад оны эхээр болсон бодит түүхээс сэдэвлэн Өмнөд Солонгосын уран бүтээлчидтэй хамтран манай улсын уран бүтээлчид нэгэн бүрэн хэмжээний кино гаргажээ. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хар заг багийн малчин, мөрч С.Сүхээ гэх эмэгтэйн ачаар хилчидтэй хамт Хойд Солонгосоос дүрвэж орж ирсэн хүмүүсийн амийг аварсан бодит түүхээс тус киноны зохиолыг уран сайханжуулж, баяжуулж хоёр найруулагч найруулан ажиллаж. Манай талаас С.Баттулга найруулагчаар ажилласан бол нөгөө талаас 4-5 драм төрлийн цуврал дээр ажиллаж байсан Kim Sang Rae гэдэг найруулагчтай хамтарчээ.

Хэдийгээр бодит түүх нь нэлээн өөр боловч үзэгчдэд сонирхолтой болгох үүднээс дүрүүдийг, улирал, үйл явдлыг багагүй өөрчилсөн байна билээ. Хойд Солонгосын улс төрийн томоохон албан тушаалтны гэр бүлийн 5 хүн урд хөршөөр дамжаад Өмнөговь аймгийн хилийн зурвасаар нэвтэрч дүрвэхээр зорих бөгөөд тэдний араас цэргүүд хөөж байсан нь хэцүү байц Хүрэн Ханын хэцийг давахад улам бүр хэцүү болгож байгаагаар өөрчилжээ.

Зураг авалтын хувьд Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт газрыг үзүүлэхээр зорин авсан дроны дүрснүүд тун гоё санагдаж байв. Эвлүүлэг, зураг авалт дээр хэлээд байх зүйлгүй ч киноны өнгө нь кино биш контент үзэж буй мэт мэдрэмж төрүүлж байсан нь харамсалтай санагдсан даа.

Хоёр найруулагч ажилласандаа байна уу? Эсхүл хоёр найруулагч сайтар ойлголцоогүй юу? Эсвэл монгол хүн, солонгос хүн хоёрын сэтгэл зүй, аливаад хандах хандлагын ялгаа нь тийм мэдрэмж өгсөн үү бүү мэд. Ямартай ч Өмнөд Солонгосын жүжигчдийн маань жүжиглэлт жаахан хэтрээд байх шиг санагдсан. Бусдаар тун дажгүй шүү жүжигчдийн гүйцэтгэл.

Хөгжмийн хувьд score дээр Өмнөд Солонгосын уран бүтээлчид голчлон ажилласан нь илт анзаарагдах бизээ.

Зургаан жилийн өмнө нээлтээ хийж байсан Монгол Солонгосын хамтарсан Black Rain гэдэг ёстой хөгийн киног бодвол манай улсын уран бүтээлчид гадны уран бүтээлчидтэй гар нийлж сайхан ажилладаг болсон явдал нь баярлууштай юм даа.

Та бүхэнд санал болгох 2024 онд цацагдсан цувралууд...үзээд байж дээ.
23/09/2024

Та бүхэнд санал болгох 2024 онд цацагдсан цувралууд...үзээд байж дээ.

20/09/2024

Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг нэгнээ хэнээтэй гэж бүү шоол. Тэд нарын ачаар л таны оромдож хийсэн ажлууд аврагдаж байдаг юм.

2000-2006 онд гарч байсан 7 бүлэг 151 ангитай бидний нэрлэж заншсанаар Малколмын эргэн тойронд ситком их хөөрхөн санагдд...
20/09/2024

2000-2006 онд гарч байсан 7 бүлэг 151 ангитай бидний нэрлэж заншсанаар Малколмын эргэн тойронд ситком их хөөрхөн санагддаг юм. MovieBox-ын дуу оруулалт нь нөлөөлсөн байх. Магадгүй тэр дуу оруулалттайгаар нь надад бүх ангийг нь аваад ирвэл баяртайгаар хэдэн өдрийг ч хамаагүй зарцуулаад нэг суудал дээрээ үзэж дуусгах байх.

Ситкомын эхэнд явдаг Boss Of Me дуу нь хүртэл зугаатай. Тус ситкомыг бүтээгч Linwood Boomer өөрийнхөө хүүхэд насны дурсамж дээр тулгуурлаж санаа, зохиолоо гаргасан юм билээ.

Transformers One (2024)Хүүхэд байхаас үзэж өссөн дуртай баатруудаа ахин харах сайхан байлаа. 1980-аад оноос гарж эхэлсэн...
13/09/2024

Transformers One (2024)

Хүүхэд байхаас үзэж өссөн дуртай баатруудаа ахин харах сайхан байлаа. 1980-аад оноос гарж эхэлсэн хүүхэлдэйн кино нь анимейшн, бүрэн хэмжээний кино болтлоо хөгжиж дэлхий дахиныг байлдан дагуулсаар ирсэн билээ. Мэдээж ихэнх нь тийм сайн болоогүй л дээ. Гэхдээ л хайртай л даа энэ хэддээ.

Тус анимейшн маань Optimus Prime, Megatron, Bumblebee гээд автоботуудын origin түүхийг өгүүлэх болно. Үйл явдал тэдний төрөлх гариг болох Cybertron дээр өрнөх бөгөөд маш хөөрхөн хошигнол, хөгжилтэй үйл явдлуудтайгаас гадна тулааны хэсгүүд ч огшоож байлаа.

1980-аад оноос Optimus Prime-д дуу оруулсаар ирсэн домогт дуу хоолой Peter Cullen-ын оронд Chris Hemsworth дуу оруулсан нь дараагийн домогт хоолойг өвлөн авж буй мэт санагдсан шүү. Үүнээс гадна маш гоё жүжигчид дуу оруулсныг дурьдвал Brian Tyree Henry, Scarlett Johansson, Laurence Fishburne гээд л танил гоё хоолойнууд сонсох сайхан байсан.

Ер нь тун дажгүй шинэ эхлэл болчихлоо гэж харж байна. Цаашдаа дараа дараагийн ангиуд гараасай гэж бодож байна. Анх постерыг нь хараад жаахан тиймхэн санагдаж байсан ч үзэж дууссаны дараа сэтгэл ханамжтай инээмсэглэж байслаа гэж...

YOLO (2024)Хэд хоногийн өмнө нэг хөөрхөн кино үзчихээд сэтгэгдлээ бичнэ дээ гэсээр өнөөдрийг хүргэв. Миний дуртай Япон ж...
12/09/2024

YOLO (2024)

Хэд хоногийн өмнө нэг хөөрхөн кино үзчихээд сэтгэгдлээ бичнэ дээ гэсээр өнөөдрийг хүргэв. Миний дуртай Япон жүжигчин Sakura Ando-ын гол дүрд нь тоглосон 100 Yen Love (2014) киноноос сэдэвлэн Ling Jia гэх өмнөд хөршийн уран бүтээлч бүсгүй YOLO нэртэй спорт, инээдэм, драм төрлийн бүрэн хэмжээний киног бүтээжээ. Ling Jia нь урд хөршийн инээдмийн жүжигчин мөн найруулагч, продюсер юм байна. 2021 онд Hi, Mom киноныхоо зохиолыг өөрөө бичээд дүр бүтээсэн кино нь 5,4 тэрбум юанийн ашиг олж Хятадынхаа бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсноороо 3-т эрэмблэгдэх болсон юм байна.
Яагаад найруулагчийг нь онцлоод байна вэ гэхээр YOLO киноныхоо зохиолыг Ling Jia өөрөө бичээд найруулаад гол дүрд нь тоглож. Ингээд 2024 онд хамгийн их ашиг олсон кино болжээ.

32 настай Le Ying гэх бүсгүй эмээгээс нь өөрт нь өвлүүлж үлдээсэн гэртээ ямар ч ажил хийлгүй идэж, унтахаас өөр шидгүйгээр эгр бүлийнхнээрээ тэжээлгэн амьдардаг байж. Гэтэл түүний амьдралд цохилтууд ирэх болно. Царай муутай бүдүүн тэрээр өөрийнхөө амьдралыг хэрхэн өөрчилж байгааг киноноос үзэж болно. Илүүдэл жингээ хасч нэг ч болов ялалт байгуулахын төлөө тэмцэнэ.

Энэ киноны нэг онцлог нь гол дүр маань өөрөө амьдрал дээр илүүдэл жинтэй байсан бөгөөд 12 сарын турш тууштай бэлтгэл сургуулилт хийсний үр дүнд 50 кг хассан явдал юм. Киноны төгсгөлийн хэсгээс харж болно. Мөн тус кино маань маш хөөрхөн хошигнолуудтай, дүртэйгээ хамт мэзэглэх, инээх зүйл сайтай тун дажгүй бүтээл болсныг хэлэх хэрэгтэй. Хайртай хүмүүс чинь чамайг гомдоож сэтгэл зүрхийг чинь өвтгөх нь юу юунаас илүү хэцүү гэдгийг киноноос харж мэдэрч болно. Төгсгөлийн хэсэг дээр мал олон зүйлийн тайлал хийгдэх бөгөөд гол дүрийн дотоод шаналал, сэтгэл зүрхэнд нь байсан олон хэцүү зүйлийг хэрхэн даван туулж вэ гэдгийг үзүүлнэ.

Зохиол, диалоги дажгүйгээс гадна гол дүр маань хөлдүү төмс гэмээр царай гаргах ч маш хөөрхөн жүжиглэлтээр киногоо чимж байсныг хэлэх хэрэгтэй. Ер нь олон зүйл бодогдуулж, урам зориг өгсөн хөөрхөн кино байна билээ. Үзчихэд гэмгүй санагдсан даа.

Кино сонирхогч та нартаа энэ онд нээлтээ хийх онцлох киноны огноог хүргэж байна.The Substance - Sep 20Wolfs - Sep 20Mega...
11/09/2024

Кино сонирхогч та нартаа энэ онд нээлтээ хийх онцлох киноны огноог хүргэж байна.

The Substance - Sep 20
Wolfs - Sep 20
Megalopolis - Sep 27
Lee - Sep 27
Joker: Folie à Deux - Oct 4
The Apprentice - Oct 11
Smile 2 - Oct 18
Anora - Oct 18
Venom: The Last Dance - Oct 25
Gladiator 2- Nov 22
Moana 2- Nov 27
Kraven the Hunter - Dec 13
Sonic the Hedgehog 3- Dec 20
Mufasa: The Lion King - Dec 20
Nosferatu - Dec 25

Kinds of Kindness (2024)Грекийн кино найруулагч Yorgos Lanthimos-ын dark comedy төрлийн тун этгээд кинонуудыг үзэцгээсэн...
03/09/2024

Kinds of Kindness (2024)

Грекийн кино найруулагч Yorgos Lanthimos-ын dark comedy төрлийн тун этгээд кинонуудыг үзэцгээсэн байлгүй. Тэр дундаа саяхан шуугиан тарьсан Poor Things (2023) киногоор нь эчнээ танидаг болсон бизээ. Poor Things киноны багаараа дараагийн кино руугаа дайраад орсон бололтой юм билээ.

Kinds of Kindness кино 3 этгээд түүхийг өгүүлэх анталоги төрлийн бүтээл юм. Тус бүрдээ хүмүүс бидний дотор байх өрөвдөлтэй, арчаагүй гэмээр шинжүүдийг ёжилж үзүүлжээ. Мэдээж зарим хэсгүүд нь гаж санагдаж болох юм. Ер нь л хэлэх гэсэн санаагаа шууд бусаар үзүүлдэг учир үзэгч та киног зөвхөн нүдээрээ харж, чихээрээ сонсох нь хангалтгүй байж мэдэх юм.

Жүжигчдийн бүрэлдэхүүн 3 түүх тус бүр дээр Emma Stone, Jesse Plemons, Willem Dafoe, Margaret Qualley, Hong Chau нар дүр бүтээжээ. Өмнөх бүтээлүүдтэй эн тэнцэхүйц биш ч гэлээ нэг үзчихэд гэмгүй л санагдсан шүү.

Миний дуртай найруулагчын нэг M. Night Shyamalan-ын киног үзэж сайхан суулаа. Сүүлд хийгдсэн ганц хоёр кино нь тааруухан...
02/09/2024

Миний дуртай найруулагчын нэг M. Night Shyamalan-ын киног үзэж сайхан суулаа. Сүүлд хийгдсэн ганц хоёр кино нь тааруухан болсныг эс тооцвол мундаг амьтан л даа манай энэ найруулагч.

Энэ удаад тун сонирхолтой өрнөлтэй үйл явдлаар чимсэн цуврал алуурчинтай кино үзлээ. Энд аллага, хүчирхийлэл гарахгүй ч багагүй дарамт, аллага мэдэрнэ ээ. Сониролтой өнцөг, цуврал алуурчны ухаалаг нүүдлүүдийг киноны эхний хагаст үзэх үнэхээр сонирхолтой байлаа. Яахав тайлал хэсэг тиймхэн ч гэлээ үзээд суухад уйдахааргүй тун дажгүй шүү.

Хувь Заяа (2024)Хувьсал продакшны 8 дахь бүтээлийг найдлага тээн үзэв. Өмнөх бүтээлүүд дээр нь тайзны жүжиглэлт, хэтэрсэ...
28/08/2024

Хувь Заяа (2024)

Хувьсал продакшны 8 дахь бүтээлийг найдлага тээн үзэв. Өмнөх бүтээлүүд дээр нь тайзны жүжиглэлт, хэтэрсэн гэмээр маш их зовлон, хэтэрхий их хүчилж уянгалсан хэсгүүдтэй гээд олон зүйлээрээ дутагдалтай кино хийдэг л дээ. Тэрэнд нь ч бид сүүлдээ дасаж байгаа байх.

Сумын төвөөс зайтайхан амьдрах говийн саахалт 2 айл. Дэрсхэн хоёр бондгор хүүтэйгээ, эмээтэйгээ амьдрах эхнэр нөхөр хоёр, арван хэдэн настай хэрсүү охинтойгоо амьдрах ганц бие аав гээд хоёр айл амьдрах ажээ. Нэг л өдөр ганц бие аав, охин хоёрын амьдралд Сүрэн гэх эмэгтэй орж ирэх болно. Тэдний өнгөрсөн хийгээд одоогийн амьдралын зөрчил, ойлголцлын тухай өгүүлнэ.

Өөр өөрийн гэсэн туулсан амьдралын түүхтэй дүрүүдийг хооронд нь уулзуулж нэгэн гэр бүл болгохоор олон асуудал дундуур туучуулан төгсгөхөөр кино баг зорьж ажилласан байна.

Юуны түрүүнд зураг авалтыг ярих нь зүйтэй. Онцын гойд зураг авалт байхгүй ч хамгийн их таалагдсан хэсэг нь Урал шаахай унадаг хэсэг л байлаа. Өөрөөр нээх яриад, онцлоод байх зүйлгүй. Харин маш олон хэрэггүй гэмээр слоумоушн хэсгүүд байсан. Үнэхээр хэрэгтэй байсан уу? Хоёр цагийн метражандаа хүргэх гээд зовсон мэт л санагдсан даа.

Хөгжмийн хувьд чихэнд наалдчихаар аялгуу байгаагүйгээс гадна аливаа юм хэтэрхээрээ ядаргаатай санагдаж эхлэдэг гэдгийг энд үлгэр жишээ үзүүлжээ.

Жүжигчдийн бүрэлдэхүүн өмнөх кинонуудаас илүү ахицтай байсан зүйл нь өнөөх л продакшны жүжигчдээсээ өөр сонголт хийсэн нь зөв шийдвэр болсон. Ялангуяа У.Нартай гэх залуу жүжигчин охин үүргээ тун сайн гүйцэтгэсэн бол зэрвэс гараад өнгөрөх хэсгээ Д.Пүрэвсүрэн маш сайн гүйцэтгэсэн санагдсан шүү. Бусад туслах дүрүүд ч маш сайн байсан. Бараг У.Уранчимэг л тайзны жүжиглэлтээрээ бусдаасаа дутуу харагдаж, мэдрэгдэж байлаа.

За мэдээж нэг кинонд хахтал нь чихдэг зовлон шаналал нь дүрэм ёсоороо байсаар байлаа гэж ... жүжигчдийн бүрэлдэхүүн солигдсоноос бусдаар өмнөх бүтээлүүдээс нь онцын ялгаагүй л байдаг л Хувьслын кино болжээ.

Одоогоос 87 жилийн өмнө буюу 1937 онд Силван Голдман гэх эр дэлгүүрийн түрдэг тэрэг зохион бүтээснээрээ жижиглэн худалда...
22/08/2024

Одоогоос 87 жилийн өмнө буюу 1937 онд Силван Голдман гэх эр дэлгүүрийн түрдэг тэрэг зохион бүтээснээрээ жижиглэн худалдааны салбарт хувьсгал хийсэн байна. Мань эр АНУ-ын Оклахома дахь Humpty Dumpty супермаркет сүлжээний дэлгүүрийн эзэмшигчийн хувьд үйлчлүүлэгчдийн хэрэглэдэг сагс нь хэт хүнд, барихад эвгүй байсан асуудлыг шийдэх гарц хайж байж л дээ. Тэгээд эвхэгддэг сандлаас санаа аван энгийн 2 сагсыг даахуйц төмөр хүрээ бүтээж дугуйгаар тоногложээ. Энэ бүтээл нь үйлчлүүлэгчдэд илүү олон бараа худалдан авах боломжийг олгож борлуулалтыг нэмэгдүүлсэн байна. Эхний үед үйлчлүүлэгчид сагсаа хэрэглэж дадсан байсан тул шинэ бүтээлээ хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд зориудаар хүмүүс хөлслөн дэлгүүрийн гадна машин руугаа худалдан авсан бараагаа тэргээр зөөлгөж хүмүүст харуулах арга хэмжээ авч байж.

Худалдааны тэрэгний нөлөө нь худалдан авалтыг хөнгөвчлөхөөс гадна дэлгүүрийн дизайн, маркетингийн стратеги, тэр ч байтугай хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлсөн нь энгийн инноваци өдөр тутмын амьдралд ямар гүн гүнзгий нөлөө үзүүлж болохыг харуулсан юм.

Мэттью Хогг гэх энэ эрийн бие организм нь өөрөө согтууруулах ундаа үүсгэдэг бөгөөд уугаагүй байхдаа согтдог хүн гэсэн үг...
22/08/2024

Мэттью Хогг гэх энэ эрийн бие организм нь өөрөө согтууруулах ундаа үүсгэдэг бөгөөд уугаагүй байхдаа согтдог хүн гэсэн үг юм. Энэ эрд илэрдэг эмгэгийн нэрийг auto-brewery синдром гэдэг байна. Мэргэжлийн хэллэгийг нь сайн орчуулж чадахгүй байгаа ч мань эр чихэр, нүүрс ус агуулсан зүйл идэхэд нь нарийн гэдсэнд цэвэр согтууруулах ундаа үүсгэж улмаар цусанд нь нэвчин согтоодог л бололтой юм. Хэхэ инээх ч хэцүү, уйлах ч хэцүү эмгэг байна даа.

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Zobonod posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share